Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол гэргий: “Төрөө мэдье гэвэл эрээ мэдэх” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Санхүү, эдийн засагч А.Мандахнаран “Дундаж давхаргын орон зай улам хумигдаж, нийгмийн хөдөлгөгч хүч болсон энэ давхарга сул дорой, хүчгүй болж байна” хэмээснийг IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монголын эрдэмтэд физикч Норовын Тэгшбаяр докторыг намын жагсаалтад оруулахыг АН-ын дарга Лу.Гантөмөрт уриаллаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

АН-ын дэд дарга Ц.Уртнасан “Ардчилсан нам ямар ч
тохиолдолд төрийн данхар бүтэц бий болгохын эсрэг байх болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол гэргий: Төрөө мэдье гэвэл эрээ мэдэх” нийтлэл хэвлэгдлээ.

“Баримт, үйл явдал” нүүрт хуульч Г.Цолмонгэрэл “Хүүхдийн бичлэгийг сошиалд түгээхийг хориглосон ч хариуцлага хүлээлгэх санкци байхгүй” хэмээн ярилаа.

Мэдээллийн технологийн анхдагч, компьютерийн монгол инженерүүдийн нэг, “Ондоо” ХХК-ийн судлаач Г.Оюунбаяр “Оч компьютер цор ганц эх хувиараа хадгалагдаад 40 жил болж байна” гэлээ.

ГАДААД МЭДЭЭ: Худалдааны дайн дахин уугьж эхлэв


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн Баацагаан суманд газар хөдөллөө DNN.mn

Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвөөс баруун хойд зүгт 34 км зайд өнөөдөр буюу тавдугаар сарын 15-ны 11:13:38 цагт газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн хүч нь 3.5 магнитудын хүчтэй байжээ гэж Баянхонгор Онцгой Байдлын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

 АНУ-аас Украинд үзүүлэх тусламж замдаа гарлаа DNN.mn

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзлаа. Уулзалтын үеэр Блинкен хэлэхдээ “Удаан хүлээгдсэн АНУ-ын цэргийн тусламж хэдэн сар хойшилсны эцэст Украинд хүрч эхэллээ” гэв. 61 тэрбум ам.долларын багцад АНУ-аас зэвсэг, их бууны сум, цэргийн армийн байгууламжийг нөхөхөд шаардагдах 23 тэрбум ам.доллар багтаж байгаа юм. Украинд дэвшилтэт зэвсэг, зэвсгэлэлийн систем болон бусад дайралтаас хамгаалах төхөөрөмж авахад шаардагдах 14 тэрбум орчим ам.доллар багтаж байна.

11 тэрбум ам.доллараас илүү дүнгээр өргөн хүрээнд АНУ-ын одоогийн цэргийн ажиллагааг санхүүжүүлэх аж. Мягмар гаригт Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ Блинкен “Тусламж замдаа гарлаа” гэж мэдэгдэв. Түүнчлэн “Тусламжийн зарим хэсэг аль хэдийнэ ирсэн, үүнээс илүү их тусламж замдаа гарсан. Энэ нь дайны талбар дахь Оросын түрэмгийллийн эсрэг бодит өөрчлөлтийг авчрах болно. Украины олон түншүүдийн хамт та бүхнийг тулалдааны талбарт амжилтад хүрэхийн тулд бид шийдэмгий байна” гэв.

 

Categories
мэдээ нийгэм

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараах эерэг үр дагавар үүснэ гэж үзэж байна.

Тухайлбал,
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежменттэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болж, сууц өмчлөгчид эрүүл, аюулгүй орчинд тохь тухтай амьдрах, ажиллах нөхцөл бүрдэнэ.
Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ, орон сууцны байшинд гэрийн тэжээвэр амьтан тэжээх, ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоол, явган хүний зам, хогийн цэг төлөвлөх, байгуулах, гэрэлтүүлэг суурилуулах болон бусад дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болно.
СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамжийн асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх, хуульд заасан хугацаанд төлөөгүй сууц өмчлөгчид хариуцлага тооцох боломж бүрдэнэ.
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх, ашиглалт, үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах  хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой засвар, арчлалтын сан байгуулагдсанаар орон сууцны байшин буюу оршин суугчдын өмчийн үнэ цэнийг урт хугацаанд тогтвортой хадгалах санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болно гэж үзэж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Тяньжинд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 5750 орчим чингэлэг байна DNN.mn

Тяньжин боомтын нөхцөл байдлын энэ долоо хоногийн мэдээ хүргэж байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 5750 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-75 хонож гарч байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 979 чингэлэг байгаагаас: Ачаатай: 500 Хоосон: 479 чингэлэг байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна DNN.mn

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий ассамблей гаргаснаас хойш 31 жил болж байгаа бол Монгол Улсад 2003 оны “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 21 дэх жилдээ тэмдэглэж байна.

2024 оны Олон улсын гэр бүлийн өдрийг “Гэр бүлийн олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, бэхжүүлэх” сэдвийн дор тэмдэглэж байгаа нь гэр бүлийн олон хэв шинж, янз байдлыг хүлээн зөвшөөрч, гэр бүлд тохирсон, хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлэх, хөгжүүлэхийг улс орнуудад уриалж байна гэж ХНХЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Т.Сайнжаргал: Төмөр замын хил холболтын цэгүүд бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болно DNN.mn

“Монголын төмөр зам” Төрийн өмчит компанийн Төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргалтай ярилцлаа.


-Төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд хэр явагдаж байгаа вэ?

-Бүтээн байгуулалтын ажил гэвэл Шивээхүрэн-Сэхэ боомтын хилийн холболтын нарийн царигийн төмөр замыг тавиад дуусч байна. Манайх өмнө нь нарийн царигийг хил дамнуулан холбосон тохиолдол байхгүй. Тэгэхээр энэ удаагийнх анхных нь болж байгаа юм.

-Хэзээнээс үйл ажиллагаа нь жигдэрч, тээвэр хийж эхлэх вэ?

-Гол замын урт нь 6.96 км, дэлгэмэл урт нь 19.6 км хилийн холболтын цогц бүтээн байгуулалт гэж ойлгож болно. Төмөр зам барихаас гадна холбоо дохиолол, гүүрэн байгууламж, өртөө, депогийн барилга, ажилчдын орон сууц, эрчим хүч гээд цогцоор нь хийж байгаа. Хилийн холболтоо нарийн царигаар хийж байгаа учраас бас технологийн асуудлууд тулгарч байна. Манайх чинь 1520 мм буюу Оросын стандартын төмөр замтай. Харин нарийн цариг буюу олон улсын стандартын энэ зам чинь 1435 мм байдаг.

Ингээд царигийн ялгаа гараад ирэхээр манай улсад ашиглаж байгаа машин механизм, техник, тоног төхөөрөмжүүд нарийн цариг дээр гарч ирж чаддаггүй. Тийм болохоор дандаа гар аргаар хийж байна. Уг нь механикжсан анги явах ёстой. Гар аргаар хийж байгаа учраас нэлээд цаг хугацаа орсон. Гэвч маргааш техникийн комисс ажиллахаар ЗТХЯ-аас чиглэл өгсөн байгаа. Ингэснээр эхний шатны ажил бэлэн болж байна гэсэн үг. Харин үүний дараагаар комиссынхны дүгнэлтийн дагуу сайжруулах ажлуудаа хийгээд явна.

-Энэ ажил дээр урд хөршийн дэмжлэг авч, техник технологийг нь ашиглаж болоогүй юм уу?

-Урд хөршийн дэмжлэг, туслалцааг авч болно л доо. Гол нь Хятад улстай 2004 онд хийсэн Хилийн хэлэлцээрийн протокол байгаа юм. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн хэлэлцээр хийсэн. Энэ ажил Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хийгдэж байгаа ажил. Ер нь ганцхан энэ гэлтгүй бусад төмөр замуудын холболтын ажлууд ч дээрх бодлогын хүрээнд хийгдэж байгаа. Хэлэлцээрүүдийн үеэр бид хятадуудад саналаа тавихад тэд та хэд боломжит нөхцөлийнхөө хүрээнд өөрсдөөсөө шалтгаалах ажлуудаа хийчих гэсэн. Нэг ёсондоо бид төмөр замаа барьж болно. Гэвч та нар уддаг шүү дээ гэсэн агуулгыг л ярьж байсан. Тийм болохоор бид боломжоороо бариад Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам хилийн цэг рүүгээ дөхүүлчихсэн. Ингээд ирэхээр Хятад талаасаа замаа барих зөвшөөрлөө дээд газруудаасаа аваад ажил нь эхлэх гэж байна. Хэрэв хятадууд төмөр замаа өмнө нь барьчихсан бол бид тэдний техник хэрэгслийг оруулж ирээд барих боломж байсан.

-Манай ажил уддаг, гацдаг учраас эхлээд замаа тавьчих гэсэн шаардлага тавьсан юм байна, тийм үү?

-Шулуухан хэлэхэд, биднийг хэлсэндээ байдаггүй. Тийм болохоор эхлээд та нар барьчих л гэсэн юм. тэгэх юм бол бид төмөр зам тавихад асуудалгүй гэдэг зүйлийг хэлсэн.

-Шивээхүрэнгийн төмөр замыг баруун босоо чиглэлийн төмөр замтай холбоно гэж байсан. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?

-Баруун босоо чиглэлийн буюу Шивээхүрэн-Нарийнсухайт-Арц суурь гэсэн чиглэлтэй байх юм. Эхний ээлжинд Шивээхүрэн-Сэхэ боомтыг нарийн царигаар нь холбож байна. Хажуугаар нь өргөн царигийн зам тавигдана. Тэр нь үргэлжлээд Нарийнсухайт-Баянхонгор аймгийн Шинэжинст-Говь-Алтай аймгийн Чандмань-Алтай-Завхан аймгийн Арцсуурь боомт хүртэл явна. Энэ ажлын сонголт 2022 онд явагдсан. Тендер биш гэсэн үг. Ингээд сонгогдсон компанитай нь төрийн оролцоотой хамтарсан компани байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дараагаар концессын гэрээ байгуулах процедур явсан. Нийтдээ 1255 км төмөр замын ТЭЗҮ-ийг бэлэн болгох байсан. Харамсалтай нь сонгогдсон компанийн талаас ажил удааширч, гэрээгээ байгуулж чадаагүй. Ингэсээр байтал ноднин жилийн 12 дугаар сарын 31-нээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Концессын хууль хүчингүй болсон. Цаг хугацаа алдсанаас болоод баруун босоо болон зүүн босоо чиглэлийн төмөр замуудын аль аль нь гэрээгээ байгуулж чадаагүй. Одоо энэ хоёр төслийн ажил зогссон байгаа. Тийм болохоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дахин шалгаруулалт явуулна.

-Төмөр замууд барьж байгаа ч бүгдээрээ мухар гэсэн шүүмжлэл явдаг. Хил холболтын ажлуудыг хэзээ бүрэн дуусгах вэ?

-Монгол Улс 1949 оноос хойш төмөр зам тавиагүй байж байгаад 2019 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км замыг дотоодын аж ахуйн нэгжийн боловсон хүчнийг ашиглаж барьсан. Мөн Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн 212 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барьж байгуулсан. Энэ 1000 орчим км төмөр замыг бид өөрсдийнхөө дотоодын нөөц бололцоогоор барьж чадсан. Яг цар тахлын хүнд нөхцөл байдалтай байсан үе шүү дээ. Өмнө нь бид нутгийнхаа гүнээс төмөр замаа барьж эхэлдэг байсан бол энэ удаад бид Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг хилээсээ нутгийн гүн рүү барьж байна. Цаад талтайгаа хилийнхээ цэгийг тохироод барьж эхэлсэн. Бид боомтоо боомилуулаад байхаар яаж эдийн засгийн эргэлт хөшдөг, мөнгөний урсгал хэрхэн зогсдог гэдгийг харлаа. Тийм болохоор энэ алдааг давтахгүйн тулд Боомтын сэргэлтийг нэгдүгээрт тавьж, хилийн гарцаа нэмэгдүүлж, Хятад улстай холбохоор болж байна. Үүнээс гадна ОХУ-тай хиллэдэг боомтуудыг ч нэмэгдүүлэхээр төлөвлөж, судалж байгаа. Ер нь хил холболтын цэгүүд бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болно. Жишээлбэл, Гашуунсухайт боомтын хилийн холболтын ажил яг одоо явагдаж байна. Хятад талаасаа баригдаад эхэлсэн.

-Ханги-Мандал боомтоор төмөр замын тээвэр эхэлсэн гэсэн мэдээлэл яваад байгаа. Хилийн холболтоо хийчихсэн гэсэн үг үү?

-Ханги руу тээврүүд хийгдээд хил дээр очиж байгаа. Гэвч төмөр замаар хил гарсан зүйл байхгүй. Одоо хилийн хэлэлцээрүүд нь явагдаж байна. Хятадын талаас хил холболтыг Үндэсний төмөр замаараа холбооч гэсэн зүйлийг тавьж байгаа юм билээ.

-Үндэсний төмөр замаараа тавина гэдэг нь юу гэсэн үг билээ?

-Одоогийн Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам/УБТЗ/ чинь хуучин Монголын төмөр зам гэсэн нэртэй байсан. Үүнийг 2008 оноос өөрчилсөн. Тиймээс Монгол Улс Монголын төмөр зам гэсэн нэрээ авсан. Цаашдаа Тээврийн тухай хуулиараа төмөр замын суурь эзэмшигч нь төр байна. Харин төрийн 100 хувийн өмчит компани нь Монголын төмөр зам юм. Тэгэхээр төмөр замын суурь бүтэц буюу замууд нь энэ компанид харьяалагдаад явна. Дээгүүр нь явах тээврийг нь либералчлаад өгчихсөн.

-Ханги-Мандалын төмөр замын нэг онцлог нь өргөн, нарийн хос замтай байх тухай ярьж байсан?

-Манай Монголын төмөр зам компанийн чиг үүрэгт бол байхгүй. Гэхдээ бидний авсан мэдээллээр Ханги талдаа 13 км нарийн болон өргөн царигийн төмөр зам хил дээрээ оччихсон байгаа. Харин одоо Мандалаасаа бүтээн байгуулалт нь ирээд хил дээрээ холбогдох учиртай. Ингэж хос төмөр зам байна гэдэг чинь ачаа барааг буулгаж, ачих цаг хугацаа алдахгүй. Нэмээд зардал хэмнэнэ. Өргөн царигаараа Хятад руу ороод ачаагаа буулгаад, буцаагаад авчихна. Толгой солигдоод л яваад байна гэсэн үг.

-Энэ давуу талаа бусад боомтууд дээрээ ашиглах юм уу?

-Ашиглана. Үүний эхлэл нь Шивээхүрэн-Сэхэ боомт дээр нарийн царигаа тавьж байна. Харин баруун босоо тэнхлэгийн өргөн царигийн төмөр зам нь хажуугаар нь давхар холбогдоно.

-Богд хан төмөр замын асуудал юу болсон бэ?

-Бидний талаас мэдэх зүйл алга. Яагаад гэхээр Богд хан төмөр замын ТЭЗҮ-ийг Тавантолгой төмөр зам хариуцаж хийлгээд, барилгыг нь барихаар болсон. Гэвч оросууд оролцохоор болсон болон бусад нөхцөлүүдээс болоод өнөөдрийн байдлаар зогсонги байгаа. Энэ зам чинь Рашаант орчмоор салаад Богд уулаа тойроод Мааньт буюу Баян зөрлөг дээр нийлэхээр байгаа юм. УБТЗ чинь хоёр улсын 50:50 хувийн эзэмшил учраас зам салах болон нийлэх цэгийн асуудлыг хоёулаа зөвшөөрч байж л шийднэ. Монголын талаас мянга явуулъя гэсэн ч оросууд зөвшөөрөхгүй бол нэмэргүй. Нэг ёсондоо хоёр улсын асуудал болчихоод байгаа юм. Гэхдээ цаагуураа шийдэгдээд явах байх. Ямар ч байсан ТЭЗҮ, зураг төсөл нь гарчихсан. Тухайн үедээ өртөг нэлээд өндөр байна гэж байсан.

-Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн төмөр замыг хос болгох тухай бас л ярьж байсан?

-Зам, тээврийн хөгжлийн яам дээр мэргэжлийн байгууллагууд оролцсон судалгаанууд явж байгаа. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг 2013 онд батлагдсан.

Үүн дээр нэг, хоёр, гуравдугаар үе шаттайгаар 5600 км төмөр зам барина гэж тусгасан байгаа. Үүнийг цаашаа дөрөвдүгээр үе шаттай болгоод 10 мянган км төмөр зам барих боломж байна гэсэн судалгааны ажлууд явагдаж байна. Тэгвэл УИХ болоод Засгийн газрын тогтоолд нэмэлт, өөрчлөлт орж таарна. Гол магистрал буюу Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн 1000 гаруй км төмөр замыг хос болгох уу. Эсвэл хоёр царигтай болгох уу гэдэг асуудал яригдана. Энэ чинь өөр ойлголт. Бид хос төмөр зам барина гэвэл зэрэгцүүлээд, далан, шороо тавиад шинээр барина гэсэн үг. Харин хоёр шугамтай болгоно гэвэл тэр далан дээр нь барих уу гэдэг асуудал байна. Тиймээс эдийн засаг талаасаа аль нь үр өгөөжтэй байх вэ гэдэг нь л чухал. УБТЗ зам өнөөдөр ачааллаа дийлэхгүй байгаа. Энэ чинь олон улсын транзит тээвэр. Эдийн засгийн судалгаанууд бүрэн гарч дууссаны дараа яахаа ОХУ-тай зөвшилцөж л таарна.

-Шинээр барьж байгаа эдгээр төмөр замуудаар зөвхөн ачаа тээвэр явах уу. Зорчигч тээвэр хийх юм уу?

-Төмөр зам баригдсаны дараа эхний нэг жилдээ ачаа тээвэр нь жигдэрнэ. Үүний дараагаар 4-5 жилийн хугацаанд үр ашгаа олох ёстой. Ингэсний дараа нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигч тээврийн асуудал яригдана. Нэг төмөр зам баригдахад 5-10 жилийн дараа зорчигч тээврийн асуудал яригддаг. Учир нь зорчигч тээвэр алдагдалтай байдаг. Хэрэв зорчигч тээвэр яваад эхэлбэл дахиад эдийн засгийн асуудлууд гарч ирдэг. Одоо ачаа тээвэр явж байгаа Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км замд нэг өртөө, таван зөрлөг л байгаа. Харин зорчигч яваад ирвэл өртөө, зөрлөгийн тоо 15-20 болж нэмэгдэнэ. Энэ чинь дахиад зардал нэмнэ. Сайн тал нь суурьшлын бүс, дэд бүтцээ дагаад төвлөрөл бий болдог. Сургууль, цэцэрлэг, соёлын хэрэгцээ бий болно. Улаанбаатар хот, аймгуудын төвлөрлийг саармагжуулахад чухал нөлөө үзүүлнэ.

 

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” захын уулзвараас “Өгөөмөр” зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Баянзүрх дүүрэг, 42-р хороо “Нарантуул” захын уулзвараас “Өгөөмөр” зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.

Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар зам тээврийн ослын улмаас 12 хүүхдийн амь нас хохирчээ DNN.mn

Энэ оны эхний дөрвөн сард хүүхэд өртсөн зам тээврийн осол 274 цагдаагийн байгууллагад бүртгэгдэж,  297 хүүхэд гэмтэж, бэртсэн бол 12 хүүхдийн амь нас хохирчээ.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Зун иргэд амралт зугаалгаар явах, нэгнийдээ зочлох үедээ айл гэрийн хашаанд зам орчноо шалгаагүйгээс хүүхдийг мөргөж гэмтээх, амь насыг хохироосон харамсалтай тохиолдол бүртгэгддэг.  2021 онд хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаагүйгээс 0-4 насны 23, 2022 онд 14, 2023 онд 8, 2024 он гарсаар хоёр хүүхдийн амь насыг хохироосон тохиолдол бүртгэгдлээ.

Энэ онд гарсан ослыг дурдвал Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 22-ны 16:00 цагийн орчимд “Harrier” загварын машинаар хөдөлгөөн эхлэхдээ дөрвөн настай хүүхдийг дайрч, амь насыг хохироосон, дөрөвдүгээр сарын 16-ны 13:00 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт “Prius 20″ загварын машинаар хөдөлгөөн эхлэхдээ дөнгөж нэг нас хүрч байгаа хүүхдийг дайрч, амь насыг хохироосон харамсалтай осол гарсан. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо сайн шалгаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөе” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас тавдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж асфальт бетоноор хучин шинэчилнэ.

Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.