Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Д.Ганхүрэл: Үндэсний баялгийн сангийн тухай хуульд аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн орд газраас хувь авна гэсэн заалт байхгүй DNN.mn

Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Д.Ганхүрэлтэй Үндэсний баялийн сангийн тухай хуулийн хүрээнд ярилцлаа.


-Үндэсний баялгийн сангийн тухай хууль хаврын чуулганаар батлагдлаа. Та хуульч хүний хувьд энэ хуулийн ерөнхий ач холбогдлын тухай юу гэж бодож байна. Эрх зүйн актын хувьд чанартай хууль болж чадсан уу?

-Үзэл баримтлал буюу яагаад энэ хууль батлагдах болсон шалтгаанаас нь эхэлье л дээ. Ерөөсөө л Үндсэн хуулийн 6.2 гэдэг заалт байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтийн гол зорилго бол газар доорх баялаг, тэр дундаа стратегийн ач холбогдолтой уул уурхайгаас орж ирж байгаа орлогын ихэнх нь монголчуудынх байх ёстой. Монголын ард түмэн нийтээрээ ашиг, үр өгөөжийг нь хүртэх ёстой гэдэг ийм агуулгатай өөрчлөлтийг хийсэн.

Үндсэн хуульдаа шүү дээ. Тэгэхээр энэхүү Үндсэн хуулийн агуулгыг яаж бодитой болгох вэ гэдэг асуудал гарч ирнэ.

-Үндсэн хуульд байгалийн баялаг нийт ард түмний өмч мөн гэдэг заалтыг л илүү бодитой болгосон хууль гэж хэлж байна уу, та?

-Ерөнхийдөө тийм. Баялгийн сан байгуулаад тухайн сандаа байгалийн баялгаас олсон мөнгөө хуримтлуулах замаар, мөн ирээдүйн монголчуудад өгөөжийг нь хүртээх ёстой гэдэг ийм үзэл баримтлал Үндсэн хуулиар батлагдсан. Энэ үзэл баримтлал Баялгийн сангийн тухай хууль болж батлагдаж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдаагүй бол тэр Үндсэн хуулийн заалт бодитоор хэрэгжихгүй гэсэн үг. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн тавдугаар зүйлд Баялгийн сангийн үйл ажиллагаанд баримтлах зарчим гэж бий. Энэ нь Үндсэн хуулийн заалт тэр чигтээ явж байгаа. Тодруулбал “Баялгийн хөрөнгө нь нийт ард түмний мэдэлд байна, өгөөжийг нь одоо болон ирээдүйн монголчуудад тэгш шударга хүртээнэ. Урт хугацааны бодлогод тулгуурлана” гэх мэт заалтууд орсон байгаа.

-Монгол Улсад олон сан байгаа. Өмнөх сангуудтай холбоотой авлига, албан тушаалын хэргүүд цөөнгүй гарсан. Тэгэхээр шинээр бий болж байгаа Баялгийн гурван сан дээр хулгай, луйвар гарахгүй гэсэн эрх зүйн баталгаа бий юу?

-Үндсэн хуулийн заалтыг амь оруулсан эрх зүйн зохицуулалт учраас бусад сангуудыг бодоход харьцангуй хяналттай. Учир нь уул уурхайгаас орж ирж байгаа баялгийн өгөөжийг эдгээр гурван сан дээр хуримтлуулаад өсгөх зорилготой агуулга хуульд тусгагдаж өгсөн.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зорилготой гэсэн үг. Нөгөөтэйгүүр хувийн хөрөнгө оруулалтын сангууд бас бий. Хувь хүмүүс мөнгөө нийлүүлээд хөрөнгө оруулалт хийдэг. Үүнтэй төстэй байдлаар хяналт тавигдаад явах юм. Нэгдүгээрт, Үндэсний баялгийн сангийн хуулийг харвал жил болгон АУДИТ орно гэж байгаа. Хоёрдугаарт, баялгийн өгөөжийг юунд хөрөнгө оруулав гэдэг нь тайлангаараа тодорхой гараад явах байх. Өмнөх сангуудын асуудлыг та асуусан. Тэр нь гол төлөв зээлийн сангууд. Тухайлбал, Нийгмийн даатгалын сан дампуурах гэж байгаа банкинд хөрөнгөө байршуулчихсан. Ийм л асуудлууд байсан. Харин энэ сангуудын хөрөнгийг арилжааны ч гэх үү банкинд бараг байршуулахгүй. Аль болох л эргэлдүүлэх, хөрөнгийг нь өсгөх эдийн засгийн эрүүл системээр хөгжүүлэх юм билээ.

-Яаж хөрөнгийг нь эргэлдүүлнэ гэж?

-Монголд өндөр дүнгээр хөрөнгө оруулалт татах хэмжээний компаниуд ч гэдэг юм уу, хөрөнгийн, санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн байхгүй. Тиймээс гадаадын санхүүгийн бүтээгдэхүүнүүд рүү хөрөнгө оруулалт хийх болов уу. Учир нь эргэлдүүлэх хөрөнгө мөнгө нь маш өндөр. Тиймээс энэ мөнгө дээр хаашаа хөрөнгө оруулалт хийх вэ зэрэг менежментийн баг нэгдэх байх. Товчхон хэлбэл, компанийн удирдлага шиг гэсэн үг. Тэр утгаараа тус сангуудыг хариуцан менежмент хийгчид нь өөрсдөө боловсролтой, тэр дундаа намын томилгоо биш яг ур чадварын томилгоо байж чадвал үр өгөөжөө өгөх боломжтой. Хамгийн чухал нь ил тод байдал. Хөрөнгө оруулалтын сан учраас ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, түүнээсээ ямар хэмжээний өгөөж болон алдагдал хүлээж байна вэ гэдгээ тогтмол тайлагнах ёстой.

-Та түрүүн ордуудын талаар ярьсан. Баялгийн сангийн тухай хуулиар стратегийн бус ордууд буюу ААН-үүд ашигладаг, эзэмшдэг ордуудаас хэдэн хувийг нь авахаар заасан юм бол?

-Эхлээд стратегийн ач холбогдолтой орд гэж юу юм бэ гэдгээ бид ойлгох хэрэгтэй. Ашигт малтмалын тухай хуульд байгаа тодорхойлолт нь улс орны урт хугацааны хөгжилд нөлөө үзүүлэхүйц хэмжээний ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдолтой орд гэж нэрлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг ямар орд нь стратегийн ач холбогдолтой орд болох вэ. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-т Нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт төсвийн арван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ гэж заасан байдаг. Ийм томоохон хэмжээний ордуудыг Засгийн газраас энэ ордыг стратегийн ач холбогдолтой ордоор бүртгэе гэдэг саналыг УИХ-д өргөн мэдүүлдэг. Улмаар УИХ тогтоол гаргаад, ямар ордуудыг стратегийн ач холбогдолтой ордод хамааруулах юм бэ гэдэг шийдвэр гаргана.

-Тэр ч ойлгомжтой биз. Гол нь Баялгийн сангийн хуулиар бусад ордуудын хэдэн хувийг нь эдийн засгийн тооцооллоор бодож авах бол гэдэг нь сонин байна?

-Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтыг батлах тухай гээд тогтоол бий. Уг тогтоол дээр бүртгэлтэй байгаа ордуудын багадаа 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшинэ гэж заасан байдаг. Мөн Ашигт малтмалын тухай хуулиар ч заасан. Багадаа 34 хувь гэдэг нь хувийн ААН-үүд нь өөрсдийн хөрөнгөөр хайгуулын ажлаа хийгээд нөөц байгааг тогтоогоод, тодорхой хэмжээний уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахаар бол хамгийн багадаа стратегийн ач холбогдолтой ордын 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмших ёстой.

Харин төрийн өмчит компаниудын хайгуулаар бий болсон ордуудыг Монгол Улсын Засгийн газар өөрөө 100 хувь эзэмшиж байгаа. Тэр 34 хувь гэдэг нь хувийн ААН-үүд гэж ойлгож болно. Ашигт малтмалын тухай хуулиар 34 хувийг нь эзэмшинэ гэж заасан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар баялгийн сангуудын хөрөнгийг хаанаас хуримтлуулах вэ. Эх үүсвэрийг нь хаанаас бий болгох вэ. Нөгөө 34 хувьд ногдох ногдол ашиг байж болно. Мөн АМНАТ. Ногдол ашиг бол компани тодорхой хэмжээний зардлуудаа хаагаад, ашигтай ажилласны дараа ногдол ашиг тараах уу үгүй юу гэдэг шийдвэр гаргана. Тэр ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдэд тараана гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшиж байгаа учраас түүндээ ногдох хэмжээний ногдол ашиг авна. Тэр ногдол ашгийг Баялгийн сан руу оруулна гэсэн ийм агуулгаар л явж байгаа. Стратегийн бус ордууд гэж стратегийн ач холбогдолтой холбоотой жагсаалтад ороогүй ердийн ордуудыг хэлээд байгаа шүү дээ. Оруулах уу, үгүй юу гэдгийг шийдэж болно. Өөрөөр хэлбэл, тэр орд ач холбогдолтой орд байвал стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулаад, Монгол Улсын Засгийн газар 34 хувийг нь эзэмшье гэдэг шийдвэрийг УИХ-аас гаргаж болно. Ингэж гаргаагүй л бол тэр нь хувийн орд. Хувийн орд юм чинь хувьцаа эзэмшигч нар нь үр өгөөжөө хүртээд явна гэсэн үг. Тэгэхээр тэндээс ногдол ашиг авахгүй. Харин АМНАТ авдгаараа авна. АМНАТ гэдэг нь хувийн байна уу, төрийн байна уу гэдгээс үл хамаараад ашигт малтмал олборлож л байгаа бол тодорхой хэмжээний төлбөр хураамж авч байгаа хэлбэр.

-Уг хуулийн хүрээнд хувийн эзэмшилд байгаа орд газруудыг хүчээр авах, дээрэмдэх гэх мэт боломж эрх зүйн хувьд бүрдчихсэн юм биш үү?

-Үгүй. Гэхдээ хуучин ашигт малтмалын тухай хууль байгаа шүү дээ. Тэр хуулиар бол орд газрыг төрд авах, эзэмшүүлэх эрх нь Засгийн газарт байгаа гэсэн үг. Засгийн газраас санал болгоод УИХ-д шийдүүлэх эрх нь Ашигт малтмалын тухай хуулиараа зохицуулагдаж байгаа. Харин Үндэсний баялгийн сангийн тухай хуульд ямар ч тийм агуулгатай заалт байхгүй.

-Таны бодлоор энэ хуулийг яаж илүү сайн үр өгөөжтэй болгох вэ. Энэ хуулийг сонгуульд зориулсан хууль болчихлоо гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Үнэхээр тийм бол яаж сайжруулах вэ?

-Хууль дөнгөж батлагдсан. Хэрэгжилт нь сайн байна уу, муу байна уу гэдгийг дүгнэх цаг хугацаа өнгөрөөгүй байгаа. Тиймээс ерөнхий агуулгаараа уг хууль бол манайд заавал байх ёстой. Цаашид хуулийн хэрэгжилт болон нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь УИХ-д нээлттэй шүү дээ. Тиймээс засч залруулах зүйл гарвал нэн даруй засах л шаардлагатай.

-Бусад орнуудын Баялгийн сангийн хууль ямар байдаг вэ. Хэрхэн хэрэгжиж, ямар үр өгөөжийг ард түмэн нь хүртдэг бол. Та энэ талаар судалж үзсэн үү?

-Олон сангуудын жишээ бас байдаг. Энэ хууль нь гадаадын сангуудын жишээ, туршлага дээр үндэслэж батлагдсан. Бид улиг болтол ярьдаг Норвегийн сан гэж байгаа. Норвегийн сан бол газрын тос, нефтийн бүтээгдэхүүнээс олсон орлогоо хуримтлуулаад, хөрөнгө оруулалт хийж байгаад, ард иргэд нь ажиллах боломжгүй болоод тэтгэврийн насан дээр хүрээд ирэнгүүт өгөөжийг нь өгдөг. Тэтгэврийн өргөдлийн сан гэсэн үг. Норвегийн сан бол маш ашигтай ажилладаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийж байгаа тэр менежментийн баг нь зөв хөрөнгө оруулалт хийдэг гэсэн үг л дээ. Яг одоо хуулийн заалт нь ийм байдаг, тийм байдаг гэхээсээ илүүтэй бодитоор үр өгөөжөө өгч байгаа орнууд гэвэл хамгийн нэгдүгээрт Норвегийн баялгийн сан. Мөн Скандинавын орнууд, Австрали байна. Эдгээр орнуудын хувьд гол төлөв тэтгэврийн хуримтлалын сан гэдэг зүйл байдаг. Тэтгэвэрээ авч эхлэхтэй зэрэгцээд нөгөө баялгийн санд хуримтлагдсан хөрөнгө нь тэтгэвэр дээр нь нэмэгдэл байдлаар орж ирнэ гэсэн үг. Энэ бол их зөв хувилбар. Учир нь аливаа хөрөнгө оруулалтууд урт хугацаандаа байх тусмаа өгөөж нь хамаагүй өндөр байдаг. Үүний жишээ бол алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет. Дэлхийн топ баян хүний эхний тавд байнга байдаг. Уоррен Баффетын хөрөнгө хэзээ их хэмжээгээр нэмэгдсэн бэ гэдэг их сонирхолтой. Мань хүн бүр 20 настайгаасаа эрт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Гэхдээ хөрөнгийнх нь өсөлт нь хэзээ хамгийн их өсөлт үзүүлсэн бэ гэхээр тэр хүнийг 50, 60 настайгаас нь хойш. Өөрөөр хэлбэл тэр хүн 30, 40 жил урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн учраас өгөөж нь маш өндөр байна гэсэн үг. Энэ хуримтлалын сангийн өгөөжийг өндөр байлгая гэж хүсч байвал урт хугацааны хөрөнгө оруулалтыг л хийж байх ёстой гэж ойлгох хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 23, Бархасбадь гариг. Билгийн тооллын 15, Онгоц одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 05:04 цагт мандаж, 20:34 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хагаст үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Шөнөдөө баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +3…+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +16…+21 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21…+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +26..+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 8-13 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бурхан ардчилалд хайртай” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын Өмгөөлөгчдийн Холбоонооны ерөнхийлөгч Л.Данзанноров “Мэдлэгтэй, сэтгэлтэй, ёс зүйтэй өмгөөлөгчид нийгэмд ус, агаар мэт хэрэгтэй” хэмээн ярьсныг III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Г.Цэцэгмаа “Сүүлийн 10-аад жил үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого огт гаргасангүй” гэлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Хянан шалгах хорооны шинжээчид хуучин автобусыг авч ирээд угсарсан гэсэн бодит байдлыг ямар ч эргэлзээгүйгээр харуулчихлаа гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бурхан ардчилалд хайртай” нийтлэл хэвлэгдлээ.

“Баримт, үйл явдал” нүүрт НЭМҮТийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайхан “Эрүүл мэндийн боловсрол олгох нь Монголд төдийгүй дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудлын нэг болоод байна” хэмээн ярилаа.

Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газрын дарга Т.Наранбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно” гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Хоёр хөршийн тэргүүн дахин уулзана


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 4.9 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотод 2024 оны тавдугаар сарын 20-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 4.9 хувиар, өмнөх 7 хоногоос 1.2 хувиар тус тус өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Спорт клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой DNN.mn

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж буй. Тодруулбал, Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компанитай танилцах боломжтой. Мөн урлаг соёлынхон 11:00-20:00 хүртэл олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлмийн, төв цэг дэх DJ үзүүлбэр, хоолны өдөрлөг болно. Иргэд бүтэн өдрийг Сүхбаатарын талбайд энэ мэт үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрөөх боломжийг зохион байгуулагчид бүрдүүлжээ.

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнд нэвтрүүлсэн технологийн шийдлүүдийн талаар “Хай пэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ мэдээлэл өгөв.

Бүртгэлийг цахимжуулахаас гадна 10, 21, 42 км-т гүйж байгаа тамирчдын энгэрийн дугаарын ард RFID чип байршуулж, хөлийн шагай хэсэгт зүүх боломжтой RFID бугуйвчийг өгсөн. Гүйлтийн замын дөрвөн цэгт RFID хэмжих гудсыг байршуулснаар тухайн тамирчны гүйлтийн хугацааг мэдэх боломжтой болж буй юм. Мөн гүйлтийн замд байрлах зурагчид энгэрийн дугаарын зургийг авч, хиймэл оюун ухааны тусламжтайгаар таниулан гүйж буй тамирчны Hipay аппликэйшнд бүртгүүлсэн мэйл хаяг руу зургийг нь илгээх боломж бүрдсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаадын 16 улсад монгол хэл, соёлын 59 төв үйл ажиллагаа явуулж байна DNN.mn

Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталсан. Энэ тогтоол хэрэгжиснээр гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүд монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалаа суралцах, өвлөх, түгээн дэлгэрүүлэх, монгол хүний хөгжлийг дэмжих, Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн  бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болох юм.

ХБНГУ, АНУ, Канад, Швейцар, БНСУ зэрэг 16 улсад 6000 гаруй хүүхдийг хамруулсан монгол хэл, соёлын 59 төв иргэдийн санаачилгад түшиглэн үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээр төв сургууль, цэцэрлэг, төв, зуслан зэрэг нэршилтэйгээр монгол хэл, түүх, дуу хөгжим, бүжиг, шатар зэрэг чиглэлээр сургалт явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ гол, Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 5-10 см давжээ DNN.mn

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 5-15 см буурчээ. Эдгээр голуудын түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс 20-95 см ахиу байна.  Харин Урдтамир, Хойттамир, Суман, Чулуут голын дагууд олон жилийн дунджаас 10-60 см бага байгаа аж.

Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Тэрэлж, Туул голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 5-10 см буурсан хэдий ч Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 5-10 см даван үерлэжээ. Харин бусад голуудын хувьд өнгөрсөн хугацааны турш түвшний өөрчлөлт ажиглагдаагүй байна. Эдгээр голуудын арав хоногийн түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-45 см ахиу байгаа бол Ерөө, Сөгнөгөр, Хараа голын дагууд олон жилийн дунджаас 5-25 см бага байна.

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин 5-25 см тогтвортой буурсан бөгөөд өмнөх арав хоногтой харьцуулахад 50-150 см нэмэгджээ. Түүнчлэн Зэлтэр, Эг голын усны түвшин 15 см буурсан төлөвтэй. Орхон голын дагууд усны түвшин харьцангуй тогтвортой байсан хэдий ч Ус судлал Хөгшин-Орхон-Хархорин харуул орчимд хугацааны сүүлээр усны түвшин 10-40 см нэмэгдэж үерийн түвшинд хүрсэн байна. Арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс Орхон голын нийт уртын дагууд 15-40 см бага.

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын усны түвшин өмнөх арав хоногийн турш 5-15 см буурсан ба арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хэрлэн голын эхээр 10-35 см ахиу бусад голуудын хувьд 5-20 см бага байна.

Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Сагсай, Согоог, Турган, Харбут, Чигэртэй, Үенч, Бодонч, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долоон нуур зэрэг голуудын усны түвшин энэ сарын 11-18 хүртэл 5-40 см нэмэгдэж, аажмаар буурсан ч Ус судлалын Булган-Булган, Үенч-Үенч харуул орчмоор үерийн түвшинг 10-50 см, Булган-Байтаг орчимд үерийн аюултай түвшинг 10-40 см даван үерлэсэн байна. Дээрх голуудын усны түвшин арав хоногийн дунджаараа олон жилийн дунджаас болон өмнөх оны мөн үеийнхээс 20-120 см ахиу байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн эхээр 5-10 см нэмэгдсэн бол бусад голууд харьцангуй хоногийн түвшний хэлбэлзэл багатай байлаа. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин 2023 оны мөн үе олон олон жилийн дунджаас 10-45 см ахиу харин Онги, Зэгэстэй, Таац, Хүнгүй голын хувьд олон жилийн дунджаас 5-20 см бага түвшинд байна. Увс нуурын савын Чигж, Тэс, Намир, Хангилцаг голын усны түвшин өмнөх арав хоногт хэлбэлзэл багатай байсан ч Хариг голын усны түвшин хугацааны дунд үед 5-25 см нэмэгдэж үерийн түвшинг 25 см даван үерлэсэн. Увс нуурын савын Хариг, Тэс, Намир олон жилийн дунджаас 10-40 см ахиу Чигж, Хархираа, Түргэн, Баруунтуруун 10-70 см бага байна. Энэ сарын хоёрдугаар арав хоногийн Увс нуурын сав, Алтай нуруунаас эхтэй зарим гол мөрний усны түвшин хайлсан цас, мөсний нөлөөгөөр нэмэгдээд үерийн түвшинг давсан ч эргээд буурчээ.

Categories
гадаад мэдээ

Оросын бензиний хориг түр цуцлагджээ DNN.mn

Барууны улсууд ОХУ-ын засгийн газрын бензиний экспортод тогтоосон хоригийг түр хугацаанд цуцлах шийдвэр гаргав.Түр хоригийн үйлчлэлийг энэ оны 6 дугаар сарын 30 хүртэл зогсоож байгаа аж. Холбогдох тогтоолд Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зурсан бөгөөд уг тогтоол нийтлэгдсэн өдрөөс хэрэгжиж эхлэх аж.

ОХУ-ын Эрчим хүчний яам нефть боловсруулах үйлдвэрүүд, нефть хадгалах баазуудад 2.1 сая орчим тонн автобензин, 250 мянган тонн дизель түлшний нөөц хуримтлагдаад байгаа нь дотоод зах зээлийн хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэх юм байна. Харин зарим судлаачид энэ явдлыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бензин болон барааны үнийг нэмэхгүй байх гэсэн арга гэж бичиж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 47,640,307 баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 42,891
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 4,304
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 446
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 56
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: дөрөв
  • 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Сугалааны тохирлын дугаар: 85944307