Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 246.6 тэрбум төгрөгөөр буурчээ DNN.mn

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 4 дүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 246.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн энэ төрлийн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.8 хувийг эзэлсэн байх юм.

Арилжааны банк болон Монголын ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны 3 дугаар сарын эцэст 7.9 их наяд төгрөгт хүрчээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн хувьд:

  • 7.7 их наяд төгрөг (97.7 хувь) хэвийн зээл,
  • 99.6 тэрбум төгрөг (1.3 хувь) анхаарал хандуулах зээл,
  • 81.3 тэрбум төгрөг (1.0 хувь) чанаргүй зээл,

Арилжааны банкнаас олгож байгаа зээлийг ердийн болон ипотекийн гэж хоёр хувааж авч үзсэн байна. Эдгээрийг хооронд нь хэвийн, анхаарал хандуулсан, чанаргүй гэсэн зээлийн ангиллаар харьцуулан харвал өөр өөр өнгө төрх харагдаж байна. Тухайлбал чанаргүй зээлийн ангилалд ипотекийн зээлийн 1 хувь нь орсон байхад бусад төрлийн зээлийн 6.8 хувь нь орох жишээний. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээ хамгийн өндөр буюу 97 хувьтай байна.

Categories
мэдээ улс-төр

2024 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудасны загвар DNN.mn

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор 126 гишүүнийг тодруулна. Тиймээс саналын хуудас ямар байх, сонгогчдын хувьд саналын хуудас бөглөхдөө юуг анхаарах ёстой талаар хүргэе. Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудаст хуульд заасан шаардлага бий. Тодруулбал, саналын хуудаст нам эвсэл, нэр дэвшигчийн дараалал, нэр, овгийг хэрхэн тэмдэглэх тухай хуулийн зохицуулалт бий. СЕХ-оос нэр дэвшигч болон нам, эвслийг сонгох хоёр саналын хуудас хэвлэнэ. Саналын хуудас нууцлалтай үнэт цаас. Саналын хуудас ил болон далд нууцлал бий. Саналын хуудаст Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу нам, эвслийн нэрийг бичнэ. Эвслийн хувьд хамгийн эхэнд Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллыг харж, жагсаах аж.

Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир “Урьдчилсан байдлаар саналын хуудасны загвар гарсан.

No description available.

Бид тестэлж үзсэн. 10 мандаттай тойрогт 250 нэр дэвшигч өрсөлдөж, 10-ыг нь сонгоход машины уншилт 27 секунд болж байна. 25 нам эвслээс сонгож, уншуулахад 11 секунд болж байна. Тойрогт нэр дэвшигчийг сонгох саналын хуудас хамгийн ихдээ 78.7 см урттай байна. Нам эвсэлд санал өгөх хуудасны урт ихдээ 27.9 см байна” гэсэн юм. Ингээд 2024 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудасны загварыг хүргэе.

Categories
гадаад мэдээ

Хоёр хөршийн тэргүүн дахин уулзана DNN.mn

Хятадын тэргүүн Си Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долдугаар сард Казахстанд уулзах төлөвтэй байна. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзах үеэрээ мэдэгджээ.

Энэ нь Путины саяхны айлчлалыг оруулаад хоёр хөршийн удирдагчид хоёр сарын хугацаанд хоёр удаа уулзана гэсэн үг юм. Сергей Лавров ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хуралдааны үеэр Ван Ид “Бидний харилцааны хуваарь маш их эрчимтэй байна.

Эрхэм сайд аа, эрхэм найз аа, сар хүрэхгүй хугацааны дараа Нижний Новгород хотноо болох Бриксийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулганд таныг угтаж авна гэдгээ тэсэн ядан хүлээж байна. Харин хоёр орны удирдагчид долдугаар сард Астанад болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр дахин уулзах болно” гэжээ.

Харин Ван И “ШХАБ нь зөвхөн гишүүн орнуудын нийтлэг ашиг сонирхол төдийгүй дэлхийн олон талт чиг хандлагыг дагаж мөрддөг” гэж хэлсэн байна

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын хэмжээнд төгрөгийн хадгаламж 18.7 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Улсын хэмжээнд төгрөгийн хадгаламж 2024 оны 4 дүгээр сарын эцэст 18.7 их наяд төгрөгт хүрчээ.

Энэ нь 2023 оны эхний 4 сартай харьцуулахад 5.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Үүний 15.8 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.9 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Харин иргэд, аж ахуйн нэгж байгууллагад олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 4 дүрээр сарын эцэст 29.9 их наяд төгрөг болжээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад улсад оршин суугаа сонгогчдийн санал өгөх заавар DNN.mn

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 06-аас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай.

Үүнд:

https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд;

https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг цахим шуудангаар санал өгөх Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх;

Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очиж, зэрэг болно.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.

Элчин сайдын яам

  1. Анкара дахь ЭСЯ
  2. Астана дахь ЭСЯ
  3. Абу-Даби
  4. Бангкок дахь ЭСЯ
  5. Берлин дэх ЭСЯ
  6. Брюссель дэх ЭСЯ
  7. Бишкек дэх ЭСЯ
  8. Будапешт дахь ЭСЯ
  9. Бээжин дэх ЭСЯ
  10. Варшав дахь ЭСЯ
  11. Вашингтон дахь ЭСЯ
  12. Вена дахь ЭСЯ
  13. Вьентьян дахь ЭСЯ
  14. Гавана дахь ЭСЯ
  15. Дели дэх ЭСЯ
  16. Каир дахь ЭСЯ
  17. Канберра дахь ЭСЯ
  18. Кувейт дахь ЭСЯ
  19. Лондон дахь ЭСЯ
  20. Москва дахь ЭСЯ
  21. Минск дэх ЭСЯ
  22. Оттава дахь ЭСЯ
  23. Парис дахь ЭСЯ
  24. Прага дахь ЭСЯ
  25. Ром дахь ЭСЯ
  26. Софи дахь ЭСЯ
  27. Сөүл дэх ЭСЯ
  28. Стокгольм дахь ЭСЯ
  29. Сингапур дахь ЭСЯ
  30. Ташкент дахь ЭСЯ
  31. Токио дахь ЭСЯ
  32. Ханой дахь ЭСЯ

Байнгын төлөөлөгчийн газар

  1. Женев дахь БТГ
  2. Нью-Иорк дахь БТГ

Ерөнхий консулын газар

  1. Истанбул дахь ЕКГ
  2. Сан Франциско дахь ЕКГ
  3. Осака дахь ЕКГ
  4. Кызыл дэх ЕКГ
  5. Улаан-Үд дэх ЕКГ
  6. Эрхүү дэх ЕКГ
  7. Хөх хот дахь ЕКГ
  8. Хонконг дахь ЕКГ
  9. Шанхай дахь ЕКГ

Консулын газар

  1. Эрээн дэх Консулын газар
  2. Пусан дахь Консулын газар
  3. Манжуур дахь Консулын газар
  4. Чикаго дахь Консулын газар

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хаяг холбоо барих мэдээллийг ЭНД-ээс харна уу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Цэцэгмаа: сүүлийн 10-аад жил үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого огт гаргасангүй DNN.mn

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Г.Цэцэгмаатай ярилцлаа.


-Танай холбоонд хэчнээн үйлдвэр бүртгэлтэй байна. Тэдгээр нь ямар, ямар барилгын материал үйлдвэрлэж байна вэ?

-Манай холбоо Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулан барилгын материал үйлдвэрлэлийг эрхлэх тусгай зөвшөөрлийн нэгдсэн дүгнэлт гаргах ажлыг хийдэг. Энэхүү дүгнэлтийг 2012 оноос хойш хийж гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд 200 гаруй үйлдвэр гишүүнчлэлтэй. Манай улсад нийтдээ 400 гаруй компани тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм ч болохоор манай улс барилгын материалын 45 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд цементийн үйлдвэр олноор ашиглалтад орсон. Манай дотоодын цементийн чанар маш сайн. Үйлдвэр олноор бий болсноор гаднаас импортлохоо больсон.

Гэвч Засгийн газрааси импортын цементийн татварыг бууруулсан. Энэ шийдвэр цементийн үйлдвэрүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ. Өнгөрсөн хугацаанд урд хөршөөс орж ирэх цементийн хэмжээ нэмэгдсэн үү?

-Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр импортын цементийн татварыг 15 хувиар бууруулж, таван хувь болгох шийдвэрийг гаргасан. Энэ бол маш харамсалтай мэдээ. Яагаад гэхээр бид дотооддоо 4.8 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ хэмжээний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх үйлдвэрүүд нь өнөөдөр ч ажиллаж байна. Манай улсын дотоодын хэрэглээ бага учраас үйлдвэрүүд хамгийн дээд тал нь хүчин чадлынхаа 75 хувь хүртэл л ашиглаж байгаа. Гэтэл ийм шийдвэр гаргасан нь үнэхээр таатай мэдээ биш. Хоёрдугаарт, импортын цементийн татварыг бууруулснаар дотоодын үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг доголдуулах, дампууруулах ч эрсдэлтэй. Тийм болохоор бид Засгийн газрын хэрэг эрхлэх газарт албан бичиг хүргүүлсэн. Өмнө нь манай улсад урд хөршөөс чанаргүй цемент олноор орж ирж байсан гашуун түүх бий шүү дээ. Одоо ч энэ байдал давтагдахгүй гэх аргагүй. Учир нь манайх дотоодынхоо хэрэгцээг хангаж эхэлснээр Хятад улсын манайхтай ойр байдаг цементийн үйлдвэрүүд ажиллахаа больчихсон. Тэгэхээр одоо удчихсан, хог хаягдлаа нийлүүлчихсэн цемент орж ирэх магадлалтай гэж бодож байгаа.

-Уг нь манай үйлдвэрүүд дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж байгаа биз дээ?

-Тийм, манай улс хамгийн дээд хэмжээндээ хүрч хэрэглэлээ гэхэд л 2.5 сая тонн цементийг жилдээ хэрэглэнэ. Гэтэл манайд жилдээ 4.8 сая тонныг үйлдвэрлэх чадалтай газрууд нь бэлэн байна. Тэгэхээр бид гаднаас авах биш харин ч гадагшаа гаргах бүрэн боломжтой байхгүй юу. Дээрээс нь Засгийн газраас энэ шийдвэрийг гаргахдаа дотоодын үйлдвэрлэгч нартайгаа огт уулзаагүй. Ямар нэгэн судалгаа хийгээгүй. Энэ асуудал үүссэний дараа бид үйлдвэрүүдтэй холбогдож нөөцийг нь асуухад 750 мянган тонн цемент бэлэн байсан. Гэтэл нөөцөө бүрдүүлээгүй гээд ЗГХЭГ-ын дарга нь яриад зогсож байсан.

-Дотоодынхоо хэрэглээг 100 хувь хангаж байгаа өөр ямар барилгын материал байна вэ?

-Цонхны үйлдвэрлэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана. Харамсалтай нь хүмүүс импортоор оруулж ирсээр л байна. Мөн бетон зуурмагийн хэрэглээг бүрэн хангадаг. Харин арматурыг хэрэглээнийхээ 70 хувийг импортолж байна. Энэ нь дотоодын үйлдвэрүүд сүүлийн 2-3 жил хангалттай ажиллаж чадаагүйтэй ч холбоотой. Одооноос бүрэн хүчин чадлаараа ажиллах байх гэсэн хүлээлттэй байна.

-Хангалттай ажиллаж чадаагүй гэдэг нь цар тахалтай холбоотой юу. Эсвэл өөр шалтгаан нөхцөл байна уу?

-Цар тахал бол шууд нөлөөлсөн. Хоёрдугаарт, Монгол Улсад барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих эдийн засгийн хөшүүрэг, бодлого огт байхгүйтэй шууд холбоотой. Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Барилга, хот байгуулалтын яам хоёр Үнэ тогтворжуулах гэрээ байгуулж байлаа. Үүний хүчинд дотоодын маш олон үйлдвэр байгуулагдаж, тэр хэрээрээ олон барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Харамсалтай нь түүнээс хойш барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжсэн хөнгөлөлттэй зээл, эдийн засгийн томоохон хөшүүргийг огт хийсэнгүй.

-Цонхыг дотооддоо бүрэн хангах боломжтой ч гаднаас оруулж ирээд байдаг гэсэн. Тэгэхээр төр засгаас дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаагийн илрэл гэж ойлгож болох уу?

-Үйлдвэрлэж байж улс орон хөгждөг. Тиймээс бид дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой. Тиймээс цементээ импортлохоо больё. Дараа нь арматураа өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй гээд зорилт тавиад явж байхад үйлдвэрлэгчдийнхээ итгэл, зүтгэлийг мохоосон шийдвэрүүдийг л гаргасаар ирлээ. Ялангуяа, сүүлийн 10-аад жил үйлдвэрлэгчдээ дэмжсэн ямар нэгэн шийдвэр, бодлого огт гаргасангүй. Манай холбоо жил бүрийн гуравдугаар сард үзэсгэлэн гаргадаг. Өмнө нь дотоодын үйлдвэрлэгчид олноор ордог байсан бол энэ жил бараг 70-аад хувийг нь импортын бараанууд эзэлсэн. Эндээс харахад л дотоодын үйлдвэрлэгчид хаалгаа барьж, улам л гаднаас хараат болоод байгаа нь анзаарагдана.

-Барилгын материалын үнэ ханш ер нь ямар байна вэ?

-Дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд харьцангуй тогтвортой байгаа. Харин эсрэгээрээ импортын бүтээгдэхүүнүүдийн үнэ маш их өссөн байна. Энэ нь валютын ханштай холбоотой байх.

-Манай үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний чанар ер нь хэр байдаг вэ?

-Барилгын материал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдийн чанар маш сайн. Ер нь манайхан чанар дээр илүү анхаарал хандуулдаг. Үүнийгээ дагаад жаахан үнэтэй байх гээд байдаг талтай. Харамсалтай нь хэрэглэгчид маань хямд, чанаргүйг нь сонгож, гаднаас оруулж ирээд байдаг юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 23-наас 25-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар 23-наас 25-нд салхи, шороон шуургатай байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг нүдний эрт илрүүлэг үзлэгт хамруулна DNN.mn

2-18 настай Монгол хүүхдүүдийн дунд нүд болон шүдний өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс боловсролын байгууллагад тулгуурласан байдлаар нүд, шүдний эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Боловсролын ерөнхий газар, Орбис олон улсын байгууллага хамтран “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийг сонгогдсон 33 цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ. Төслийн нээлт  боллоо.

Төслийн хүрээнд Монгол Улсын зорилтот сургуулийн сурагчдын дунд үзлэг зохион байгуулахад сурагчдын 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байв.

Төслийн хүрээнд хүүхдийн харааны эрүүл мэндийн чиглэлээр 50 жилийн турш ажиллаж байгаа профессор, судлаач Брюс Мүүрийн сүүлийн 25-30 жилийн турш хүүхдийн насны онцлогийг харгалзан судалсан хараа шалгах аргачлалыг нэвтрүүлэн цэцэрлэг, сургуулийн бүлгийн болон анги удирдсан багш, эмч, нийгмийн ажилтнаар удирдуулан нүдний илрүүлэг үзлэгийг зохион байгуулж ESIS системд цахимаар бүртгэнэ.

Үүгээр ямар нэгэн асуудалтай илэрсэн хүүхдийг нэгдсэн эмнэлгийн нүдний мэргэжлийн эмчид илгээн нүдний шилээр хангах, хүүхэд эцэг эх, асран хамгаалагчдад нүдний эрүүл мэндийн боловсрол олгох, нүдний эрүүл мэнд нь сурагчдын суралцах чадвар цаашлаад амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаар судалж үүнээс урьдчилан сэргийлэх арга аргачлалыг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэн ажиллана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн хөтөлбөр DNN.mn

Өнөөдөр Бурхан багшийн Их Дүйчэн өдөр.

Бурхан Буддагийн лагшин мэндэлсэн, бодийн хутгийг олсон, нирвааныг үзүүлсэн гурван зохионгуй давхцсан энэ өдрийг монгол улс нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх тэмдэглэлт болон баярын өдрүүдэд багтаан хуульчилж, амралтын өдөр болгосон.

Бурхан багшийн Их Дүйчэн өдөрт  зориулсан аргах хэмжээний хөтөлбөрийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Данзанноров: Мэдлэгтэй, сэтгэлтэй, ёс зүйтэй өмгөөлөгчид нийгэмд ус агаар мэт хэрэгтэй DNN.mn

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос өчигдөр “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Энэ үеэр тус холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровтой ярилцлаа.

-Эрдэм шинжилгээний хурлын онцлогийг тодруулж өгөхгүй юү?

Монголын өмгөөллийн байгууллагын анхны дүрэм батлагдсан өдөр жил бүрийн тавдугаар сарын 25-ны өдөр байдаг. Шүүн таслах явдлын талаар олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм гэсэн нэртэйгээр тухайн үеийн Улсын бага хурлаар баталж байсан. Энэ өдрийг тохиолдуулаад Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос арга хэмжээнүүдийг цувралаар зохион байгуулж байгаа. Өнөөдөр (өчигдөр) “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монгол Өмгөөлөгч хууль зүйн фирмтэй хамтран зохион байгуулж байна. Харин 27-ны өдөр буюу ирэх даваа гаригт Сүхбаатарын талбайд олон нийтэд хууль зүйн зөвлөгөө туслалцааг үнэ төлбөргүйгээр өгөх арга хэмжээг зохион байгуулна.

Өнөөдрийн арга хэмжээний онцлог бол бизнес эрхлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой маш олон хууль тогтоомж Монголд үйлчилж байгаа. Анх компани аж ахуйн нэгжээ байгуулах, дүрмээ боловсруулахаас эхлээд төрийн байгууллагаас шаардлагатай зөвшөөрөл авах, сунгах гээд бизнесийн үйл ажиллагаанд олон хүндрэлтэй асуудлуудад өмгөөлөгчдөөс хууль зүйн туслалцааг хэрхэн үзүүлэх вэ гэдэг асуудлыг хөндөж ярилцаж байна. Мөн хууль тогтоомжуудад байгаа зөрчил хийдлүүд, хүнд суртал үүсгэж, чирэгдэл учруулж байгаа асуудлуудын талаар зөвхөн өмгөөлөгчид гэлтгүй бизнесийн төлөөллөөс ч оролцож ярилцаж байна. Эрдэмтэн судлаачид, практикийн хуульчдын олон илтгэл хэлэлцэгдлээ. Бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар 20 жилийн өмнө Засгийн газрын тогтоол гарч, засч сайжруулах асуудлуудыг дурдаж л байсан юм байна лээ. Гэхдээ эрх зүйн орчин дээрдэж байгаа боловч тэр үед л яригдаж байсан олон зөвшөөрлийн тогтолцоо, хүнд суртал, дүрэм журмын хийдэл, маргаан хянан шийдвэрлэх процесс их сунжирдаг гэх мэт асуудлууд өнөөдөр ч энэ хэлэлцүүлэгт мөн л яригдсаар байна. Шийдэх арга хэмжээнүүд авч байгаа ч асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байгааг өнөөдөр энд онцолж байна.

-Та Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод хагас жил гаруй болж байна. Хэрэгжүүлэх шаардлагатай ямар ажлыг харж байна вэ?

-Бүрэн эрхийн хугацаандаа амжуулж хийхээр зорьж байгаа ажлууд цөөнгүй байна. Хамгийн гол нь өмгөөлөгчийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурийг бататгах талаар ажлууд төлөвлөөд хэрэгжүүлж эхэлж байна

Мөн хууль тогтоомжид тусгагдсан өмгөөлөгчийн бүрэн эрх хүний эрхийг баталгаатай хангах, хамгаалах тал дээр хангалттай байна уу? Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хувьд яллах тал буюу прокурортой мэтгэлцэх боломж хуулиар баталгаажсан байна уу? Энэ талаар хуульд тусгах шаардлагатай ямар өөрчлөлтүүд байж болох талаар холбооныхоо өмгөөлөгчидтэй хамтраад бодлогын түвшинд судалгаа үндэслэлүүд гаргаж хууль зүйн яаманд хүргүүлээд байна.

Ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Нэг зүйл онцлоход бодлогын яам, байнгын хороо, их хурал хүний эрхийг хангах чиглэлд дор бүрнээ анхаарч байна. Өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрхийг баталгаажуулах, яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх боломжийг нэмэгдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нээлттэй байдлыг хангахад чиглэсэн маш чухал тогтоол баталсан. Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны баталгааг хууль тогтоомжийн хүрээнд хангах нь угтаа хүний эрхийг хамгаалах нэг чухал арга, хэрэгсэл. Ойрын хугацаанд гол анхаарал хандуулах асуудал энэ байна. Мөн өмгөөлөгчдийн болон холбооны дотоод үйл ажиллагааны цахимжилтын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, иргэд өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцааг иргэдэд ойртуулах, өмгөөлөгчдийн үргэлжилсэн сургалтын асуудлыг шинэ түвшинд гаргах зорилтууд ар араасаа хэрэгжинэ.

-Монголд одоо хэдэн өмгөөлөгч үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Яг өнөөдрийн байдлаар 2200 өмгөөлөгч манай Холбооны нэгдсэн бүртгэлд байна. Өмгөөлөгчид маань иргэдийнхээ хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, эрх ашгийг нь хамгаалах, шударга ёсыг нийгэмд тогтоох үүргээ хангалттай хэрэгжүүлж байгаа гэж дүгнэдэг, тэднээрээ бахархдаг. Амаргүй ажил шүү дээ. Хүрэлцээний хувьд боломжийн. Харин зарим орон нутагт өмгөөлөгчийн тоо хангалттай биш байна. Сүүлийн жилүүдэд зохион байгуулагдаж байгаа өмгөөллийн эрх олгох шалгалтын бүртгэлээс харахад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой хуульчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Хүний эрх хамгаалагч, өмгөөлөгчдийн тоо их байх нь тийм ч муу зүйл биш. Хөгжсөн орнуудад ч хүн амд ногдох өмгөөлөгчдийн тоо их байдаг. Тооноос гадна өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварын асуудлыг ч мөн анхаарч байгаа. Мэдлэгтэй, сэтгэлтэй бас ёс зүйтэй өмгөөлөгчид нийгэмд ус агаар мэт хэрэгтэй.

Нөгөө талаар өмгөөлөгчид Нийтийн эрх ашгийг хөндсөн, зөрчсөн асуудлаар шүүхэд хандан, цөхөрсөн ядарсан олон хүнд мэргэжлийн үйл ажиллагаагаараа тус хүргэдэг маш чухал ажил. Олон нийтийн дунд стратегийн өмгөөлөл ч гэж нэрлэдэг. Стратегийн өмгөөллийн үр дүнд олон хүний эрх ашиг хангагдаж, шүүхээр асуудал нь шударгаар шийдвэрлэгдэн хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах бодит боломж бүрддэг. Цаашид энэ нь хууль тогтоомжийг ч зөвтгөн өөрчлүүлэх, төр, засгийн буруутай үйл ажиллагааг засах, уг буруу шийдвэр үйл ажиллагааны улмаас хохирсон иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх үр нөлөөтэй. Нийгмийн шинэчлэл, хууль эрх зүйн шинэчлэлд түлхэц болдог гэсэн үг. Үүнд манай өмгөөлөгчид идэвхтэй ажиллаж байгаа. Нийтийн эрх ашгийн өмгөөлөл үр дүнтэй болоход олон нийтийн болон хэвлэл мэдээллийн дэмжлэг ч чухал байдаг. Байгаль орчин, хариуцлагагүй уул уурхай, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудаар амжилттай ажилласан тохиолдлууд олон байгаа.

-Өмгөөлөгч бол үйлчлүүлэгчийн үүрэх ял шийтгэл, хариуцлагыг хамт үүрдэггүй. Үйлчлүүлэгч нь ял шийтгэлээ аваад яваад өгдөг. Өмгөөлөгч дараагийнхаа хүнээ өмгөөлнө. Ийм учраас манай зарим өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ сэтгэлгүй, хайнга ханддаг юм биш үү. Жишээ нь, байсхийгээд өмгөөлөгчид тодорхой хэргийн талаар хэвлэлийн хурал хийдэг. Үйлчлүүлэгчээ суллуулна, эрхийг нь сэргээнэ, цатгаана гэх мэтээр. Гэвч яг тэр ярьснаар хэзээ ч шийдэгддэггүй. Тиймээс л ийм хандлага, хардлага байна шүү дээ?

-Хэргийн шийдвэрлэлт зөвхөн өмгөөлөгчийн үйл ажиллагаанаас хамаардаг гэвэл өрөөсгөл. Хэргийн нотлох баримтууд, хууль зүйн үндэслэл гаргалгаа байгаа эсэх, түүнчлэн цаг хугацааны гэх мэт олон хүчин зүйлсээс хамаардаг. Үүн дээр өмгөөлөгчийн зүгээс гаргах сэтгэл зүтгэл, цаг хугацаа, ур чадвар зэрэг асуудал нөлөө үзүүлнэ. Харин өмгөөлөгч хэргийн шийдвэрлэлтийн талаар урьдчилан үр дүн амлах хориотой. Ёс зүйн зөрчил болно.

-Тэгвэл үйлчлүүлэгч гомдол гаргаж болох нь ээ?

-Зөвхөн үр дүнг урьдчилан амласан гэх асуудал төдийгүй зан харилцаа, зохисгүй хандлага зэрэг Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмээр зөрчилд тооцогдох үйлдэл гаргасан бол Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хандан хараат бусаар асуудлаа шийдвэрлүүлж болно л доо.

-Өмгөөлөгчид Хүний эрхийг хамгаалах явцдаа ямар нэг дарамт, заналхийлэлд өртөх зэрэг асуудал гардаг уу?

-Маш чухал асуулт байна. Үйл ажиллагааны баталгаа, хараат бус байдал бидний хувьд хамгийн чухал. Өмгөөлсөн хэрэгтэй нь холбогдуулан өмгөөлөгчийг доромжлох, нэр төрд нь халдах, заналхийлэх зэрэг зохисгүй хандлага олон нийтийн зүгээс хааяа гардаг. Амь биед нь халдсан тохиолдол ч гарсан. Эдлэх ёстой, хуулиар баталгаажсан эрхийг нь эдлүүлэхгүй хязгаарлах зохисгүй байдал ч хууль сахиулах байгууллагын зарим албан хаагчдаас мэр сэр гаргадаг. Өмгөөлөгчдийн Холбооны хуулиар тодорхойлогдсон нэг үүрэг нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудал байдаг. Удирдах зөвлөл энэ асуудлыг хамаардаг нэг дэд хороо ажилладаг. Яг өнөөдрийн байдлаар үйл ажиллагааны баталгаа ямар түвшинд байгааг бид тусгай ажлын хэсэг гарган судалгаа хийлгэж байна. Мөн Үндэсний хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх гадны сайн туршлагуудыг ч энэ хүрээнд авч үзэж байгаа. Мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан өмгөөлөгчдөд хэрэг үүсгэн шалгах тохиолдлууд цөөн боловч гарч байгаа. Бид Холбооноос мэргэшсэн өмгөөлөгчдийг тухайн хэрэгт томилон ажиллуулж өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хараат бусаар явагддаг тул Холбоо хөндлөнгөөс оролцох боломжгүй ч хуулийн хүрээнд эрх ашгийг нь хамгаалах талаар өөрсдөөс хамаарах аргаар гишүүдээ хамгаалж байгаа. Цаашид ч гишүүдийнхээ эрх ашгийг хуулийн арга хэрэгслээр тууштай хамгаална.

Б.ЭНХЗАЯА