Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Т.Ариунаа: Очих орон гэргүй, өр зээлэнд баригдсан бид үхсэн ч хамаагүй өлсгөлөн зарлахаас өөр яах билээ DNN.mn

“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа болон төлбөрөө 100 хувь бүрэн төлж, залилуулсан хохирогчид тус хотхоны суурины дэргэд гэр барьж, нойтон өлсгөлөн зарлаж эхлээд 27 хонож байна. Тус хотхон нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ба 576 айлын орон сууц хэлбэрээр баригдах ёстой байж. “2023 оны дөрөвдүгээр улиралд байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө” гэж орон сууц захиалагчтай байгуулсан гэрээндээ тусгасан ч одоог хүртэл доод сууриас өөр барилгын ажил хийгдээгүй иржээ. Тиймээс байрны урьдчилгаа болон бүрэн төлбөр төлсөн иргэд гэрээ дууссаны дараа хохирлоо барагдуулах, мөнгөө эргүүлэн авах хүсэлтийг тус компанийн удирдлагуудад удаа дараа тавьсан боловч янз бүрийн шалтгаан хэлж, хугацаа алдсаар өдийг хүрчээ. Өчигдөр тус газар өлсгөлөн зарлаж буй 11 хүнээс нэг хүний бие нь маш муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ба 10 хүнээс хоёр нь эмнэлгийн тусламж аваад өлсгөлөнгөө үргэлжлүүлсэн байдалтай байв. Мөн “Зууны мэдээ” сонины хэвлэлийн танхимд өчигдөр хурал зарласан ч түр хойшлуусан байна. Хохирогч иргэдийн төлөөлөлтэй ярилцлаа.


Н.Цэндсүрэн: “Монтай бүрд” ХХК төлбөрийн маш уян хатан нөхцөл амлаж иргэдийн тархийг угаасан

-Анх яагаад өлсгөлөн зарлахаар болсон бэ?

-Би анх 2022 онд захиалга өгсөн. Тухайн барилга баригдаагүй суурь ухсан байдалтай хоёр жил болсон. Захиалгын гэрээний хугацаа ч дууссан. Буцаагаад хохирлоо гаргуулахаар жил гаруй нэхэмжлэн цагдаагийн байгууллагад хандаж, тухайн компанийн захирал Х.Батхишигээс мөнгөө нэхэхэд шалтаг тоочин, худал хэлсээр сүүлдээ утсаа ч авахгүй, гэр орноо ч нүүлгээд алга болсон учраас бид аргаа бараад нойтон өлсгөлөн зарласан юм.

-Өлсгөлөнгөө зогсоож, гэрээ буулгасан гэсэн мэдээлэл байсан. Дахин яагаад суултаа үргэлжлүүлэх болов?

-Тухайн үед бид дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш нийтдээ 15 хоног тасралтгүй өлсгөлөн зарлачихсан байсан. Бүх хүмүүсийн биеийн байдал маш муудсан байсан.

Ихэвчлэн даралт өндөртэй, цус нь өтгөрсөн байсан. Тэр үед тухайн барилгын компани бидэнтэй хэлэлцээр хийхдээ хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг дээр тохиролцоо хийсэн нь ч нөлөөлсөн. Энэхүү барилгын компанид хоёр тэрбумын барьцаа хөрөнгө буюу агааржуулалтын систем байна. Та хэд үүнийг аваад эхний ээлжинд өлсгөлөнгөө зогсоож байгаач ээ гэсэн. Яг одоо энэ мөнгийг барагдуулах боломжгүй байна. Нэг уурхай зарах гэж байгаа. Гэрээн дээр жаахан асуудал үүсээд байгаа тул 35 хоногийн хугацаа хэрэгтэй байна. Үнэхээр юмгүй бууж чадахгүй байгаа бол барьцаа хөрөнгө өгье гэдэг тохиролцоонд хүрсэн. Тохиролцсоны дагуу бид өлсгөлөн зарлаж байсан гэрээ эхлээд буулгасан. Гэр буулгахад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бүрэн бүрэлдэхүүн ирсэн. Бид тухайн өдөр хүлээсэн ч гэрээ контакт хийгдээгүй. Маргааш нь ч хийгдээгүй. Тиймээс бид нэгэнт хохирлоо барагдуулж чадаагүй юм чинь нойтон өлсгөлөнгөө тавдугаар сарын 21-нээс эхлээд үргэлжлүүлээд долоо дахь хоногтоо ороод явж байна. Хамгийн анх 2024 оны нэгдүгээр сараас хохирогчид өргөдлөө өгч эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтсийн Н.Чойсүрэндорж гэдэг байцаагч дээр анх хэрэг үүсгэж байсан. Дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 20-иод хүн өргөдөл, гомдол гаргасан . Байцаагч нар нь солигдоод л, удаашралтай, хэрэг шалгагдаж байгаа гэсэн байдалтай байна.

-Анх ямар тайлбар хэлж байсан бэ?

-Анх мөнгө авч байхдаа газраа ухчихсан. Бүрэн цутгамал барилга хэмээж төлбөрийн маш уян хатан нөхцөл амлаж байсан. Барилга чинь яагаад баригдахгүй байгаа юм бэ, ер нь баригдах юм уу гэхээр одоо ингээд арматураа захиалчихсан, долоо хоногтоо ирнэ гэсэн. Тэгээд долоо хоногийн дараа нь дахиад асуухаар жаахан саадтай, асуудалтай байна гэж аргалсаар байгаад жил болгочихож байгаа юм. Дандаа ухсан газар хараад суугаад байна гэж юу байхав. Мөнгө төгрөгөө авъя гэхээр өө тэгье дансаа, гэрээгээ цуцлах өргөдөлтэйгөө өгчих гэж байгаа юм. Өргөдлөө өгсний дараа 14 хоног, долоо хоног хүлээчих гээд сүүлдээ бүр оффисоо цоожлоод алга болчихсон. Утас руу нь залгахаар авахгүй. Хааяа холбогдохоор уул уурхай яриад л удахгүй та нарын мөнгийг өгнө гэсэн байдалтайгаар жил гаруй явуулчихлаа. Сүүлдээ бүр гэрээ ч нүүлгээд, оффис нь ч цоожтой, утсаа ч авахгүй болсон тул аргаа бараад өлсгөлөн зарлаад сууж байна.


Хохирогч Т.Ариунаа: Очих орон гэргүй, өр зээлэнд баригдсан бид үхсэн ч хамаагүй өлсгөлөн зарлахаас өөр яах билээ

 

-Та нар их олон газар өргөдөл гаргасан гэж сонссон л доо?

-Бид өргөдөл, гомдлоо өгөөгүй газар байхгүй. Өлсгөлөн зарлаад тав хоноод сууж байхад цагдаа, эмнэлэг гээд тоосон хүн ч үгүй. Энд өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн асуудал үнэхээр хүнд байна гээд аргаа бараад Хан-Уул дүүргийн Б.Жагар гээд төлөөлөгчид хандсан. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүстэй нийлээд 130 айлын асуудал хөндөгдөж байна. Б.Жагар төлөөлөгч ирснээс хойш цагдаа сэргийлэх нь тоож эхэлсэн. Ингээд тухайн компанийн захирал Х.Батхишигийг олж ирэхэд тэр хүн надад гурав хоног өгчих гэж хэлж байсан. Бид хүлээе, хохирол барагдуулсан тэр цагт өлсгөлөнгөө зогсооно гэж хэлсэн л дээ. Худал хэлсээр байгаад өдийг хүрчихлээ.

-Та бүхэн өлсгөлөн зарлаж эхлэхээсээ өмнө эмчийн хяналтад орсон уу?

-Өлсгөлөн зарлахаас өмнө эмчийн хяналтад ороход бидний бие эрүүл байсан. Үнэхээр бид хэцүү байдалд байна. Бие муу, гэр оронд асуудал их гээд л. Энэ хүмүүс маань сар ажлаа хийсэнгүй. Байрны түрээсний мөнгөгүй, гэр оронгүй, ах дүү нарынхаараа амьдарч байгаа хүмүүс. “Монтай бүрд ХХК” ядаж араам босгосон бол бага ч гэсэн барилгадаа бидний мөнгийг зарцуулж гэж бодохсон. Улайм цайм залилан байгаад байхад цагдаа нар шийдэж өгөхгүй байгаад байна. Очих гэргүй, банк болон банк бусын зээлтэй, өр зээл нь ихэдсэн хүмүүс чинь үхсэн ч хамаагүй дахиад өлсгөлөнгөө зарлая гэсэн байдалтайгаар эрүүл мэндээ хаяад эргээд энд ирсэн. Бид хуульчтай болсон. Батхишиг гэж хүн дахиж өлсгөлөн зарласнаас хойш нэг ч ирээгүй байна. Төр гэж байдаг юм уу. Өөрсдийн хөдөлмөрөөр олсон мөнгөө залилагчаас эргүүлж авахын тулд л явж байхад цагдаа нар нь биднийг чангалж байна.

Нийслэлийн поркуророос нэг хүнийг шалгахад 14 хоногийн хугацаа орно. 130 хүнийг шалгахад дахиад бид жил гаруй хүлээх болж байна. Мөн эргээд хэрэг нь буцаагдчихаж болох юм. Энэ хүн нэр дээрээ ямар ч хөрөнгөгүй байна гэдэг сонин. Бид энэ хүнээс мөнгөө олж авах эсэх нь тодорхойгүй байна. Бид талбай дээр хоёр цаг болоод л буцсан. Нэг газраа бай гэснээр эндээ л өлсгөлөнгөө зарлаад байна.

-Таны биед одоо ямар зовиур илэрч байна вэ?

-Байнга даралт ихэсч байсан бол сүүлийн үед даралт буураад хоёр даралт хоорондоо ойртчихоод байж байна. Зүрхний хэм алдагдалтай, байнгын савлагаатай. Би сахаргүй байсан, одоо сахартай болсон. Бөөр уургаа алдаад эхэлчихсэн. Цагаан эс, улаан эсээ алдаж байна. Шулуун гэдсээрээ цус алдалттай. Зарим хүмүүсийн нойр булчирхай уйланхайтай, цөс өтгөрөлттэй, шулуун гэдэснээс цус алдалттай цаашид бид байнгын эмчийн хяналтад байх болох жишээний. Үнэхээр бидний биеийн байдал маш муу байна. Яагаад ярьж сууж чадаад байна гэхээр бид эмээр хооллож байгаатай холбоотой. Нэг хүний маань биеийн байдал муудаад, цаашид өлсгөлөнгөө үргэлжлүүлэх боломжгүй болж, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэж байна. Тус дотрын тасгийн Цэнгэлмаа эмч бидэнд хяналт тавьж байгаа. Орох оронтой элэг бүтэн сайхан амьдрах хүсэлтэй мөнгөө өгчихөөд өдийд ийм байдалтай байна.

Хохирогч Т.НАРАНЦЭЦЭГ: ЖҮЖИГЧИН БАТАА, АГЛУУ ЗЭРЭГ ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮС ЭНЭХҮҮ БАРИЛГЫГ МАШ ИХ РЕКЛАМДСАН

-Эмч нарын зүгээс юу гэж зөвлөж байна вэ?

-Одоо өлсгөлөнгөө боль оо, эрүүл мэндээ бод гэж гуйж байгаа. Өлсгөлөн зарлах үед илэрдэг шинж тэмдгүүд чинь бүгд хүндэрч байна. Бид одоо эндээс хөдлөөд яах юм. Нэгэнт бие нь ийм болчихсон, мөнгөгүй, очих газаргүй хүмүүс чинь хаана очиж үхэх вэ дээ.

-Та хэдэн сая төгрөг өгсөн бэ?

-32 сая төгрөг өгсөн. Яагаад залилуусан гэхээр залилуулахгүй байхын аргагүй бүх бичиг баримт нь байгаа юм чинь. Барилгын яамны зөвшөөрөл, А даалгавар гээд бүгдийг нь харсан. Жүжигчин Батаа, Аглуу гээд олны танил хүмүүс энэхүү барилгыг маш их рекламдаж байсан. Хохирогчдын дунд цагдаа, эмч нар ч байгаа. Тэд нар чимээгүй ажлаа хийж байна. Найдваргүй барилгад яагаад барилгын яам нь зөвшөөрөл өгөөд байгаа юм. Энэ асуудал олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Бид зөвхөн хохироод байгаа юм биш. Бидний ард ар гэр гээд хичнээн хүний эрх ашиг зөрчигдөж байна вэ. Элэг бүтэн байсан хүмүүс энэ залилангаас болоод салж, үр хүүхдүүд өнчирч байна. Бидэнд ч тохиолдож байна хэмээв.

Нийслэлийн цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас “Хөх дэгд” хотхоны асуудлаар тодруулахад “Одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Маргааш/өнөөдөр/ “Монтай бүрд” компани болон залилангийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Энэ үеэр мэдээлэл авах боломжтой” гэв.

 

Л.Минжмаа

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Туршлагатай улстөрчид, чадварлаг пиарчид сониныг үр дүнтэй сурталчилгааны хэрэгсэл хэмээн үзэж байна DNN.mn

Сонгуулийн сурталчилгаа далд байдлаар аль хэдийнэ эхэлсэн. Сурталчилгаанд нэр дэвшигчид сониныг түлхүү ашиглаж байна. Тэр дундаа туршлагатай улстөрчид сониныг төрөл бүрээр л ашиглаж байна. Учир нь айлаас айлын хооронд гар дамждаг, баттай эх сурвалж, сонгуулийн пиарт алга болохгүй ганц сурталчилгааны хэрэгсэл гэдгийг мэдсэн нэр дэвшигчид сонин руу шуурч байна. Сонгогчдодоо өгөхөд ядаж л гал түлж болох юм гэсэн хошин яриа хүртэл гарах вэ дээ.

Үүнээс гадна сонин бол хамгийн зардал багатай сурталчилгааны материал. Сонгогчдын сэтгэл зүйд үнэн бодитой мэдээлэл өгдөг гэдэг итгэл үнэмшил хэвээр хадгалаатай байгаа. Ийм л онцлогтой сонгуулийн сурталчилгааны хэрэгсэл болж хувирлаа.

Пиарчид өнөөдөр юу гэж зөвлөж байна гэхээр сонин хэвлэлд гарах ярилцлага, сурталчилгааны материалуудаа зургадугаар сарын 10-наас өмнө маш хурдан бэлдэх хэрэгтэй хэмээх зөвлөгөөг өгч байна.

Хуулийн хугацаанд буюу зургадугаар сарын 10-нд сонгуулийн сурталчилгаа эхлэхэд сониноор түгээх материалууд бэлэн, редакцууд дээр овоорох төлөв үүслээ. Тиймээс нэр дэвшигч бүр цаг алдалгүй сонины редакцуудтай холбогдож хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.

Ер нь сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхэд сошиал орчинд сурталчилгааны цунами, үер болно.

Өнөөдөр ч энэ нь ажиглагдаж байна. Тэр цунами дотроос сонин л ялгарна. Үүнийг туршлагатай улстөрчид, олон сонгуульд орсон пиарчид ярьцгааж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН сонгуульд оролцохгүй бол манай сонгуулийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй DNN.mn

УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан нам оролцохгүй нь гээд нэг хэсэг нь бөөн л хөөр болцгоож байх шиг байна. Уг нь ч баярлаад байх зүйл биш л дээ. Монголын ардчиллын түүчээлэл, дархлаа бүдгэрч, Монголын улс төрийн нэг тулах багана нурахын цондон л болж байгаа хэрэг.

Монголын эдийн засаг, улс төр, авлигын болоод ардчиллын индекс өнөөдөр ямархан түвшинд байгааг аливааг наанатай цаанатай боддог хэн бүхэн мэднэ. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд тогтолцооны шинэчлэлийг хийлээ шүү дээ. Олон намын төлөөллийг хангах гэж, ардчилал, парламентын дархлаа, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг… баталгаажуулах гэж тэр.

Нөгөөтэйгүүр багагүй хугацаанд тун ярвигтай замаар туучсан Ардчилсан намын эв нэгдлийг монголчууд зүрх даран хүлээж суусан. Ардчилсан нам, ардчилал сэргэхийг тэсэн ядан хүлээж байсан. 2023 оны хоёрдугаар сард Дээд шүүх тус намын даргыг бүртгэхэд дан ганц АН-ын гишүүд дэмжигчид бус монголчууд нийтээрээ баяртайгаар хүлээж авсан. Ардчилсан нам одоо л нэг өндийх нь дээ гэж улс төр сонирхдог хэн бүхэн өндөлзөж суусан. Гэтэл нэр дэвшигчдээ тодруулах явц юу ч болчихов доо. Эв цавдаа нэгэнт орж чадсан хойно сонгуулийн тэр бүх ажлаа жин тан болгоод орохгүй дээ гэж нэг талаас урам хугармаар.

Нэр дэвшигчдээ тодруулж байгаа нүд халтирмаар гэмээр үйл явцыг олон нийтийн сүлжээгээр л нэг түгээж байна. Яахав, санаа зовниж харвал бас л байх шүүмжлэл, өнцөг мөн. Гэхдээ үнэхээр эргэлт, шинэчлэлийн төлөө ийн галтай, эртэй тэмцэж босч байна гэдэг сайхан талаас нь ч харахад нэг их буруудахгүй л байх. Яг энэ ир, оргилсон энэ үзэл бодлын болоод бусад тэмцлийн сууриас Ардчилсан нам л Монголд ардчиллыг авч ирж дээ гэдэг нь залуу үед анзаарагдам байлаа. Битүү, хаалттай, гишүүд дэмжигчдээ хайрцаглаж харизм, үзэл бодлын хувьд нунж дорой мэтээр хайрцаглаж байснаас шөвөлзөцгөөж босоод буруу зөвөө дэнсэлнэ гэдэг нь ардчилал гэж л цагаатгахаас.

Гэхдээ одоо бид болж өнгөрсөнд төвлөрөх бус Ардчилсан намыг сонгуульд оролцох эсэхэд л төвлөрөх хэрэгтэй байна. Учир нь монголчууд бидэнд энэ чухал. Бид чухал цаг үед, чухал улс төрийн хүчнийг тойргийн гадна орхиод “тоглоно” гэдэг юу гэсэн үг вэ.

Хэрвээ Ардчилсан нам сонгуульд оролцохгүй бол манай сонгуулийг дэлхий хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг нэн тэргүүнд ойлгомоор байна. Өөрөөр хэлбэл, шинээр байгуулагдах манай төр засгийг дэлхий нийт хууль бус гэж үзнэ. Хууль бус Засгийн газартай хэн гэрээ хэлцэл хийх вэ. Наанадаж л бидний хүслэн болчихоод байгаа гадаадын хөрөнгө оруулагчид итгэж орж ирэх үү. Эсвэл зугтах уу. Олон улсын зээл тусламж, дэмжлэг, дэлхийн худалдааны гэрээ хэлцэл яаж өрнөх бол. Донор орнуудын байгууллагууд санхүүжилтээ хэрхэх бол… Мэдээж бүгд зогсоно. Энэ нь Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд сүйрлийн байдалд орж хоёр хөршийн дагуул орон болох нөхцөл бий болно.

Тиймээс Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохгүй нь гээд гуяа алгадаад гүйх нь даруухан хэлэхэд баярлаад байх хэрэг биш. Яалт ч үгүй л Ардчилсан нам сонгуульд оролцох ёстой. Тэгэхгүй бол Монголын хувь заяа тусгаар тогтнол ардчилал “балартана”.

Ардчилсан намынхан ч өөрсдөө сонгуульд оролцох гэж зүтгэх хэрэгтэй. Танайх Монголын улс төрийн өнгөнд яваа, Монголын сонгогчдын жинтэй хувийг эзэлдэг, олон нийтэд сөрөг хүчин гэж хүлээн зөвшөөрөгдөөд хэдэн арван жилийг ардаа үдчихсэн учраас оролцох нь та нарын үүрэг. Үүргээ ухамсарлаж, биелүүлэх л хэрэгтэй. Тиймээс дотроо нэн тэргүүнд учраа олж үүргээ одоо биелүүлцгээ.

Үүнээс гадна Сонгуулийн ерөнхий хороо ч гэсэн Ардчилсан намыг оролцуулах талаар хичээж ажиллах хэрэгтэй байна. Мөн нэг нам давамгайлчихаад байгаа өнөөгийн УИХ үүнд анхаарах ёстой. Та 76 гишүүн бол улс орны ирээдүйн хувь заяаны төлөө ажиллана гэж тангараг өргөж олны итгэлийг авсан улс. Тиймээс улс төрийн тогтолцоотой холбогдохуйц, олон улсад нэр нүүр гарах энэ асуудалд маш өөриймсүү хандмаар байна. Болохгүй бол зарим хууль журамд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй. Учир нь манай Сонгуулийн хууль их хатуу. Аль болох оролцуулахгүй байх заалттай. Тиймээс өнөөгийн УИХ дараагийнхаа төр засгийг хорлож болохгүй. Хорлох эсэх нь одоогийн УИХ-ын мэдэлд байна.

Ер нь энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш, Монголын ирээдүйн асуудал. Монголыг дэлхий нийт Азийн цээжин дэх ардчиллын баян бүрд хэмээн үнэлдгээ аль хэдийнэ зарлачихсан. Мэдээж Азийн цээжин дэх ардчиллын баян бүрдийн гол эзэн АН. Үүнийг ярихаар АН-ынхан ардчиллыг өмчиллөө гээд л олон тайлбар хийцгээдэг л дээ. Гэхдээ АН ардчилагч гэдгийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн. Яаж ч үгүйсгэсэн түүхийг арилгана гэж байхгүй шүү дээ. Бид муу хэлэхийн тулд АН-тай, АН-гүй болно гэцгээдэг. Үгүй. Бас ч гэж Монголын сонгогчдын жин дарах хувийн дэмжлэгтэй, хүний эрх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, ардчиллын үнэт зүйл, үзэл суртлын жанжин шугам болж яваа учраас хөгжсөн орнуудын үзэл санаа нэгт байгууллагууд АН-тай хамтарч ажилладаг юм шүү дээ.

Өнөөдөр АН-ын дарга АНУ-д эсвэл ХБНГУ-д юмуу, гуравдагч орон болох Япон, БНСУ-д яваад очиход яаж хүлээж авч, ямар яриа өрнөдөг билээ. Энэ УИХ-ын сонгуульд оролцох, гарын үзүүрт ойр байгаа Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам ч юмуу, Ардчиллын шинэчлэл нам ч гэдэг юмуу тэдний удирдлагууд очиж байв уу. Дэлхийд хөгжлөөрөө ноёрхож яваа орны, эсвэл гуравдагч хөршийн, бүр хөрш орнуудын аль намын, эсвэл улс төрийн өндөр дээд алба хааж байгаа хэнтэй нь уулзаж, ямар яриа өрнүүлж байсан билээ. Ардчилсан нам л энэ бүгдийг хийж чаддаг. Энэ Ардчилсан намын хүлээн зөвшөөрөгдөлтийн наад талын жижиг кэйс биш үү. Мэдээж бусад орны нэр нөлөөтэй үзэл санаа нэгтэй улс төрийн хүчнүүдтэй өндөр дээд түвшний харилцаа институци ихтэй гэдгийг хэн бүхэн мэдэх болохоор ингээд үлдээе. Эцэст нь дахин хэлэхэд, АН сонгуульд оролцохгүй бол манай сонгуулийг дэлхий хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс АН дотроо учраа олж, бусад инситуциуд сонгуульд оролцуулах талаас нь ажилламаар байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Эхний товч зөрвөл үлдсэн нь бүгд буруу”хэмээх нийтлэл хэвлэгдлээ

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Эхний товч зөрвөл үлдсэн нь бүгд буруу”хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 29, Буд гариг. Билгийн тооллын 21, Тооно одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 04:59- цагт мандаж, 20:40 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 05 сарын 29-нөөс 2024 оны 06 сарын 02-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 06-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Эхний товч зөрвөл үлдсэн нь бүгд буруу”хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр “Боловсон хүчнээ бодлогоор бэлдэхгүй бол төмөр замын бүтээн байгуулалтаа гүйцэхгүй шахам болчихоод байна”  хэмээн ярилаа. Энэ тухай  II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монгол Улсын Зөвлөх инженер, геологич Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа. Тэрбээр “Геологи хайгуулын ажлууд таваас арван жилийн хоцрогдолтой байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабарын “Эхний товч зөрвөл үлдсэн нь бүгд буруу” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Туршлагатай улстөрчид, чадварлаг пиарчид сониныг үр
дүнтэй сурталчилгааны хэрэгсэл хэмээн үзэж байна.

Хохирогч Т.Ариунаа “Очих орон гэргүй, өр зээлэнд баригдсан бид үхсэн ч хамаагүй өлсгөлөн зарлахаас өөр яах билээ” гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Ерөнхийлөгч, ерөнхий сайд нар биенийгээ урвагч гэв

Арын нүүр: Аянга цахилгаантай үед цэнэглэж байгаа утсаар ярьж
болохгүй


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн ихэнх нь охид байна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2022, 2023 онд болон 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд алга болсон 205 тохиолдол гарч, хуулийн дагуу шалгагдсан байна.

Тодруулбал, 2022 онд 65, 2023 онд 100, 2024 оны эхний гурван сард 40 гомдол, мэдээлэл тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдэж, бүх хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Үүнээс 4 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Дүүргийн прокурорын газраас хүүхэд алга болсон шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд, эцэг, эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгчтэй таарамжгүй харилцааны улмаас орон гэрээсээ дайжиж 1-7, цаашлаад 50 хүртэл хоногоор сураггүй болсон тохиолдол хамгийн их гарсан байна. Үүнээс гадна, тоглоомын газарт хонох, цагийн ажил хийх зэргээр ар гэрийнхэнтэйгээ холбоо барихгүйгээр сураггүй алга болсон цөөнгүй тохиолдол бүртгэгджээ.

Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн 60.5 хувь нь эмэгтэй, 39.5 хувь нь эрэгтэй хүүхдүүд байгаа бол 50 орчим хувь нь өсвөр насны буюу 14-15 насны хүүхдүүд байна.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгож тэдэнтэй харилцах харилцаандаа анхаарах, мөн хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 41 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 360 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 201 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 159 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 41 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Хяналт шалгалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн удирдах албан тушаалтан “Г”, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Сүхбаатар салбарын удирдах албан тушаалтан “Э”, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдах албан тушаалтан “О”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “А”, АШУҮИС-ийн Био-Анагаахын их сургуулийн удирдах албан тушаалтан “Д” нарын гаргасан зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүллээ гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна DNN.mn

Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.

Дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд ил галын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байгаа юм. Дээрх тохиолдолд буруутай найман этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцсон.

Тухайлбал дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд Иргэн Б шар өвс шатаасны улмаас 13 га орчим талбай гал түймэрт өртсөн зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авч Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2.1 дэх хэсэгт заасан “Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” иргэний үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу нэг зуун нэгжээр торгосон байна.