Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

– “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

– “Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

– Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл

– “Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

– “Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

– Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл

– Гепатитын Д вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл

– 2023 онд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

– Монгол Улсын шигшээ баг, тамирчдын Парис-2024 зуны олимп, паралимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар

– Цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг Монгол Улсад ашиглах суурь судалгааны ажлыг эхлүүлж, цаашид баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийн тайлангийн талаар

– Авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны талаар

– Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх асуудлаар санал боловсруулах Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар зэрэг 30 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тайваньд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Өнөөдөр өглөө Тайвань арлын зүүн эрэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлснийг АНУ-ын Геологийн Алба мэдээллээ.

Газар хөдлөлтийн төв цэг Хуалень хотоос өмнө зүгт 18 км зайтай байжээ.

Чичиргээ нийт Тайвань арал даяар мэдрэгдсэн байна.

Тайванийн Цаг уурын Төв Алба газар хөдлөлтийн дараа цүнамигийн түгшүүрийг арлын хойд эргийн оршин суугчдад зарлаж, өндөрлөг газарт нүүхийг зөвлөжээ.

Японы Цаг Уурын Агентлаг бас Мияакожима болон Окинава арлуудад цүнамигийн түгшүүр зарлаж, давлагааны өндөр 3 метрт хүрэхийг анхааруулсан байна.

Тайвань аралд газар хөдлөлтийн дараа хэд хэдэн чичиргээ бүртгэгдсэний хамгийн хүчтэй нь 6.5 магнитуд хүрчээ.

Арлын эрх баригчид өнөөдрийн хөдлөлт сүүлийн 25 жилийн хугацааны хамгийн хүчтэйд тооцогдож байгааг мэдээлсэн байна.

1999 онд нийслэл Тайпэй хотоос өмнө зүгт 150 км зайд 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөхөд 2,400 орчим хүн амиа алдаж, 10,000 орчим хүн бэртэж байжээ.

Тайвань арал нь Номхон далайг хүрээлсэн Галт Цагариг гэгддэг газар хөдлөлт, галт уулын өндөр идэвхтэй бүсэд оршдог.

 

Эх сурвалж: CNN

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан хувьсгал нь гадаад паспортыг иргэдэд олгосноор эхэлсэн, одоо тэгвэл гадаад паспортыг хурааж авснаар ардчилал төгсөж байна уу DNN.mn

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа сая “Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчрах, залуусыг Монголоос гадагш явуулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг байгууллаа” хэмээн мэдэгдэж ард түмнээ цочоолоо. Энэ одоо ардчилсан төрийн бодлого мөн үү. Төрийн сайд нь улаан нүүрээрээ ингэж мэдэгдлээ шүү дээ. Шууд утгаараа иргэдийнхээ улаан паспортыг хурааж авна, гадны Элчин сайдын яамдууд руу “Монгол залуусын виз олголтыг зогсооно уу” гэж албан хүсэлт явуулна гэсэн үг үү. Оросын төрийн албан хаагчид Путины зөвшөөрөлгүй хил гарах эрхгүй байдагтай адил уу. Оросын туршлагыг Монголд хэрэгжүүлж эхэллээ гэсэн үг үү. Хойд Солонгос шиг бодлого хэрэгжиж эхэллээ гэж ойлгох уу…

Ийм олон асуултыг Монголын төрөөс асуух, айдас дагуулсан мэдэгдлийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ийнхүү хийлээ. Ерэн онд хийгдсэн Ардчилсан хувьсгал ийнхүү мөхөл рүүгээ явж эхэлдэг юм байна гэж олон хүмүүст бодогдлоо. Ер нь бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалын үнэ цэнэ, тэдгээрийн хийсэн хувьсгалчдын туйлын хүсэл мөрөөдөл нь ганц юу байсан гээч “Хоёр хөршөө давж, цаана нь байх Америк, Япон, Солонгос, Герман, Швед, Франц, Англи… есөн хэлийн улстай харилцах, хамтрах, тэнд очиж сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, тэдэнтэй нөхөрлөх” л байсан юм. Үе үеийн бүх хувьсгалчдын тэрхүү түүхэн хүсэл мөрөөдөл нь 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар биелж, өнөөдөр монголчууд, Монголын залуу үе таван тивд тааваар хөлхөж, мянга мянгаараа сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж, эх оорон руугаа сая сая долларын хөрөнгө оруулалт хийж байна. Энэ бол хэдэн зуун жил гадны нөлөөнд байсан монголчуудын хувьд гайхамшиг төдийгүй дахин алдаж болохгүй эрх чөлөө билээ. Монголчуудын энэхүү эрх чөлөөний эсрэг үйлдэл хийх нь бүү хэл, үг хэлж ч болохгүй. Ийм хандлага гаргасан улстөрч Монголын ард түмэнд “алуулна”. Үүнийгээ ч улстөрчид мэдэхийн дээдээр мэддэг гэж ойлгодог. Тэгсэн үгүй юм шиг байна. Бүр үйлдэл хийж “Залуусыг Монголоос гадагш явуулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ” хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Энэ сайд, дарга нар ингэтлээ бяр орчихсон юм уу. Харалган болчихсон юм уу.

Монголын залуус эх орондоо сайхан амьдарч байна уу. Үгүй шүү дээ. Монголд өрөнд орж, турж үхэх үү, зээлээс зээлийн хооронд залуу насаа үдэх үү гэсэн гутамшигтай нүүр тулчихаад байна. Энэ бэрхшээлийг цаг алдалгүй шийдэх бодлогыг төрөөс хэрэгжүүлэх тухай Яамны сайд ярьж, танилцуулж байх ёстой байтал “Залуусыг гадагш явуулахыг хориглоно” гэлээ. Энэ бол коммунист дэглэмийн үнэр, үг үйлдэл. Зохиомлоор аливаа зүйлийг хянана гэдэг бол коммунизм. Эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар асуудал шийдэгдэнэ гэдэг бол ардчилсан нийгэм. Монголын залуусын хэн нь ч утаатай, түгжрэлтэй, замбараагүй зохион байгуулалттай, засаглалын хэлбэр нь бэхжээгүй, анхны хэрэгцээгээ хангаж чадахгүй нийгэм, улс оронд амьдрахыг хүсэхгүй. Тийм учраас гадагшаа явж байна. Монголын оюун санаа гадагш урсаж байна. Хийж бүтээж чадах насан дээрээ ирсэн монгол залууст наад зах нь хөнгөлөлттэй зээл олдож байна уу. Тэд бусад орны үе тэнгийн залуусынхаа адилаар юм хийж бүтээмээр, хангалттай ашиг орлоготой ажил хийж үзмээр байна. Гэтэл тийм боломжийг эх орон нь олгохгүй байна. Залуус маань өнөө маргаашийн талхны таван цаас харж болохгүй. Тэднийг тийм байлгах тэнэг бодлогыг төрөөс хэрэгжүүлж болохгүй. Эхлээд залуусын нийгмийн асуудал, амьжиргаанд нь хүрэлцэхгүй цалин хөлс, ажлын байрыг наад зах нь бэлэн болгочих. Ингэж чадвал эх орондоо тэд амьдарна.

Хамгийн сүүлийн мэдээгээр Солонгосын виз мэдүүлэгт нүүрс тээврийн жолооч нар хуйгаараа орсон байна. Уг нь Монголын говьд цалин хөлс гайгүй, ганц болж бүтэж байгаа салбар байна гэж өчигдрийг болтол ойлгож явтал бас болохоо байчихсан юм байна. Үүний өмнө Монголын багш, эмч, сувилагчид гэх хоёр том салбарын хэдэн мянган боловсон хүчин гадагшаа  урсаж одсон. Одоогоор энэ тоо 120 мянгад хүрсэн. Энэ хоёр салбарт нийтдээ 300 мянга гаруй хүн ажилладаг юм шүү дээ. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны статистикаар бол төрийн байгууллагын 100 мянга орчим хүн гадагшаа ажиллахаар явсан гэж мэдээлсэн. Энэ тоо чинь л байхгүй юу даа. Энэ тоо цааш нэмэгдэнэ. Өнөөдөр Монголд байгаа залуусын амнаас гарч байгаа ганц үг бол “Шалавхан гадагшаа явах минь, энэ улс орноос хурдхан зайлах минь” гэсэн үгс байгаа. Энэ бол эмгэнэл төдийгүй төрийн харалган бодлого, авлигач нийгмийн бодит дүр зураг юм.

Энэ байдал цааш үргэлжилбэл Монголд 40-50 насныхан, мөн тэтгэврээ хүлээгсэд үлдэнэ. Хөдөлмөрлөх хүчний тэгш бус харьцаа Монголд ийнхүү нүүрлэсэн учраас одоо төр засгаас маш хурдтайгаар ухаалаг, зөв, алсын хараатай бодлогыг хэрэгжүүлмээр байна. Нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, орчны асуудлаа хурдан цэгцлэхгүй бол ажил хийх залуучуудгүй улс болно.

Монгол Улсын иргэн хаана боломж байна, тийшээ явцгаах нь Үндсэн хуулиар олгогдсон, ардчилсан нийгэм дэх хувь хүний үндсэн эрх шүү. Өнөөдрийн халамжийн бодлого бол сүйрэл гэдгийг одоо ойлгох цаг болсон. Эдийн засгийн элдэв тоон үзүүлэлтээ одоо айл өрх бүрийн хаалгаар оруул. Өнөөдрийн хамгийн том тулгамдсан асуудал бол үнийн өсөлт, хөөрөгдөл. Дээр нь татварын аймшигтай их дарамт. Иргэдээ цалин, орлоготой байлгахын төлөө зүтгэж буй компани, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр бул хар чулуу болж байгаа 4-5 төрлийн татвараа одоо буулга. Цалин авч байгаа залуугаас нийт цалингийнх нь 47 хувийг элдэв татварт хураагаад авчихаж байгаа төрөөс, эх орноос залуус зугтахгүй өөр яах юм бэ, Х.Булгантуяа сайд аа.

Өдөржингөө махийтал ажиллаад 1 сая төгрөгийн цалин авч байхад ямар ч ажил хийдэггүй халамжлуулагч 700 мянган төгрөг аваад хэвтэж байгааг Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа та хэрхэн тайлбарлах вэ. Ингэж хөдөлмөрөө шулуулж, боолчлогдохыг Монголын залуус хүсэх үү. Ийм аймаар татварын дарамтад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааг явуулж, ажилчдынхаа цалин хөлсийг хангалттай нэмж чадах уу.

Энэ бүгдийн эсрэг төрөөс тэгээд ямар зөв бодлого хэрэгжүүлж байна гэсэн чинь харин “Монгол залуусыг гадагш явахыг хориглоно” гэв. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа үнэхээр буруу ойлголт төрүүллээ. Үүний оронд ам.долларыг хэрхэн буулгах, шатахууны үнийг хэрхэн буулгах… гэхчлэн суурь үнийн асуудлаа ярих, нийгмийн сэдэв болгох ёстой. Тэгж байж үнийн хөөрөгдөлт зогсоно, бууна. Залуусын нийгмийн асуудлууд алхам алхмаар шийдэгдэнэ.

Өнөөдөр ард түмний сэтгэлд юу хургав гэхээр “Хил гааль дээр гадагшаа явах залуусыг баривчлан буцаах юм байна” гэсэн аймшигтай бодол. Олон иргэний бодолд “Ардчилсан хувьсгал гадаад паспортыг бидэнд өгснөөр эхэлж байлаа, одоо гадаад паспортыг биднээс хурааж авснаар ардчилал ингээд төгсөх юм байна” гэсэн өдөөлт явагдаж эхэллээ шүү. Энэ бол байж боломгүй бодол. Ийм яриа иргэдийн дунд өрнөж эхэлсэн нь өөрөө гутармаар үйл явц…

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Гончигсум: Багшийг багш болгох ажлыг хийхгүй байгаа болохоор хүүхдүүд тоо, монгол хэлээ эзэмшиж чадахгүй байна DNN.mn

Монгол хэл, уран зохиолын багш, дэд профессор, Т.Гончигсумтай ярилцлаа


-Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх “PISA” олон улсын үнэлгээгээр Монгол Улс чамлалттай байгаа мэдээлэл саяхан олон нийтэд түглээ. Гурван хүүхэд тутмын хоёр нь монгол хэлээр бичдэг ч түүнийхээ агуулгыг ойлгодоггүй, хоёр хүүхэд тутмын нэг нь математикийн бодлогоо бодож чаддаггүй гэж дүгнэжээ. Энэ бол ө нөөдрийн манай боловсролын чанар гэсэн үг. Яагаад бид ийм байдалд хүрчихэв. Ахмад багшийн хувьд та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Шинэ цагийн боловсрол үүсч хөгжөөд 100 орчим жилийг туулж байна. 1990 он хүртэл социалист орнуудын сурган хүмүүжүүлэх ухаанаар гол баримжаа болгон хөгжиж байсан. 1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжиж дэлхий нийтийн жишгээр сургалт явуулах болсон. Үнэндээ 1980-аад он бол Монголын боловсролын салбарын алтан үе гэж би хардаг. Ингэж хэлэхээр ч нөхцөл байдал өнөөдөр үүсчихлээ. Сургуулийн бүтцийн хувьд манайд алдаа гарсан. 11, 12 жил болгосон. Кембриджийн боловсрол л гэнэ.

Явж, явж эцсийн бүлэгтээ багш нарыг самарсан. Дээд боловсролын хувьд шинэчлэгдлээ гэдэг. Тогтолцоо нь хуучнаараа. Кредит цаг, багш нараа сонгодог зэрэг дэвшилттэй тал бий л дээ. Гол нь аргын шинэчлэл байхгүй. Хичээл зааж байгаа дээд боловсрол ч бай, сургуулийн өмнөх боловсрол ч бай хичээлийг заана гэдэг шал өөр зүйл байдаг юм шүү дээ.  Ямар ч заах аргагүй багш нар хуучин аргаар заагаад байгаа юм. Эцсийн бүлэгтээ арга барилаа мэдэхгүй л хад мөргөдөг. Залуу багш нарыг дадлагажуулах, арга зүйг нь сайжруулах талаар олигтой зүйл хийхгүй, зөнгөөр нь явуулж байна. Өөрөөр хэлбэл, багшийг багш болгох ажил хийхгүй байна.

1980-аад оны боловсрол үүнийг л хийж байсан шүү дээ. Хичээлийн эрхлэгч буюу менежер бол өнөөдөр диспетчерийн үүргийг гүйцэтгэж байна. Уг нь тэр хүн дөнгөж төгсөөд ирсэн хүүхдийг нохой шиг дагаж байгаад бүх хичээл дээр нь сууж зааж зөвлөдөг, сургадаг юм. Ерөөсөө багш таван жилийн дотор л багш болохгүй бол хэзээ ч болдоггүй, оромддог. Өнөөдөр тэр тоо бодож чадахгүй, монгол хэлээ ойлгохгүй, хими, физикийн томьёогоо ухаж мэдэхгүй, синус гэж давтаад байхаас биш синус гэдэг юуг юунд харьцуулсан харьцаа болохыг хэлж өгдөггүй. Ийм зүйлээс л эхэлж байгаа юм. Залуу багш нарыг дадлагажуулах, арга зүйг нь сайжруулах талаар огт ажиллахгүй байна даа.

-Тэгэхээр өнөөдрийн энэ үр дүн багшийг багш болгох тогтолцоо муу байгаа гэсэн үг үү. Хүүхдэд асуудал байх уу?

-Хүүхдэд буруу байхгүй. Муу, сайн хүүхэд хамаагүй. Тэр цагаан цаасыг үзэсгэлэнтэй байгаль болгохыг багш л мэддэг. Бас дээр нь сайн багш, муу багш гэж байдаггүй. Сайн заах арга, муу заах арга гэж л бий.

Нөгөө талаар боловсролын гол судас бол сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн байсан юм. Үүнийг нэг хэсэг орхисон. Одоо дахин орон тоогоор ажиллаж эхэлж байна. Гэвч баахан ном үйлдвэрлэдэг л газраас цаашгүй. Багш нарыг багш болгох ажлын шаардлага хангаж ажиллаж чадахгүй байна. Яахав, нэг талаар багш нар идэвхгүй болж, нэр хүнд нь унасан зүйл бий л дээ. Сурагчдын идэвх зүтгэл буурсан, сурлагын чанар өгөөж муудсан. Зөв алдаагүй бичих явдал бараг үгүй болсон. Хэл соёл нь алдагдсан ч асуудал бий.

-Залуу үеийн хүүхдүүд өөр болсон. Аливаа хүлээж авах чадвар өөр өөр. Тиймээс томчууд, нийгэм тэдэнд зориулж арга барилаа шинэчилж байна шүү дээ. Тэгэхээр багш нарын заах арга барил ч өөрчлөгдөх үү?

-Ерөөсөө энэ бол эцсийн эцэст багшийн аргачлалаас шалтгаална. Нийгмийн орчин нөлөөлнө л дөө. Нэг ангид байгаа хүүхдийн тоо хэтэрсэн.  Тэгэхээр ачааллаас болоод багш сурагч болж тоглолт хийж байгаа. Энэ бол багшийн буруу биш. Нийгмийн тогтолцооны буруу. Дээр нь эцэг эхчүүд хүүхдээ нийгэмшүүлж байгаа байдал муу. Сургуульд л даатгачихдаг. Цалин, ажил хоёрын хооронд явсаар хүүхдийг сургах хүмүүжүүлэх, хүн болгох ажлыг нийгмээрээ хийхгүй байна.

-Тэгвэл багш гэж ямар хүнийг хэлэх юм бэ, таныхаар?

-Багш гэдэг бол хамгийн гол нь тодорхой шинжлэх ухааны салбарт хамгийн сайн “мэргэжилтэн” байх ёстой. Хими, биологи, математик, техник, монгол хэл гэх мэт. Өөрөөр хэлбэл, энэ мэргэжлээр гаргууд хүн байх. Өнөөдөр манайд ийм хүн өдрийн од шиг байна. Дараа нь хүний оюун ухааныг судлагч байх ёстой. Ингэж Хүүхэд даалгавраа хийгээгүй хичээлдээ явахаар уйлдаг даа. Тэр чинь зөв. Сурах аргыг авчихсан хүүхэд тэгдэг. ажилладаг багш байхгүй. Өнөөдөр сурагч Цэцгээ ямар хүүхэд вэ, Дулмаа ямар хүүхэд вэ, сэтгэн бодох чадвар ямар вэ, бие бялдрын хөгжил, сэтгэл санаа нь юу билээ. Энэ мэтчилэн огт судалдаггүй. Багш бас сурагчдын авьяасыг нээн илрүүлэгч байх ёстой. Авьяас гэхээр дуу, хөгжим, зураг гэж ойлгохгүй. Авьяас гэдэг олон төрөл. Авьяастай байж л шинжлэх ухааныг судалдаг. Бүх шинжлэх ухааныг мэдэхийн тулд авьяасыг л хөгжүүлэх ёстой. Түүгээр зогсохгүй сургалтын үйл ажиллагаагаа чанартай, үр ашигтай, зохион байгуулагч байх ёстой. Мөн багш хүнээ хөгжүүлэх арга зүйг судалсан гарамгай технологич байх хэрэгтэй. Мөн хүүхдэд мэдлэг түгээх арга барилыг эзэмшүүлэгч. Заагч биш туслагч, зөвлөгч хамтран зүтгэгч, удирдан чиглүүлэгч л байх ёстой.

-Арай өндөр шалгуур биш үү?

-Тийм байж чанартай иргэн бэлдэнэ. Багш гэдэг тийм өндөр шаардлагуудтай. Өнөөдөр энэ зүйл байхгүй. Тийм болоод л дэлхий дээр ийм чанар хүртээд зогсож байгаа юм шүү дээ.

-Та заах арга зүй гэж онцолж ярилаа. Энгийнээр яривал багш ямар арга барилаар заах ёстой хэрэг вэ?

-Багшийн заах арга гэдэг бол сургах уу, төлөвшүүлэх үү гэдгээс эхэлдэг. Багш хүн хүүхдийг төлөвшүүлэх нийгэмшүүлэх ажлаа нэгдүгээрт хийх хрэгтэй. Нэгдүгээр ангид нь зөвхөн тоо, үсэг заах биш ээ. Хамгийн эхлээд нэгдүгээр ангийн хүүхэд “Би үүнийг заавал сурах ёстой юм байна. Миний үүрэг энэ юм байна” гэдэг үүргийг ухамсарлах үзлийг төлөвшүүлэх ёстой. Тэгэхэд сурахад амар. Хүссэн хүсээгүй би үүнийг заавал хийх ёстой гэдэг ухамсрыг хэлээд байна.

Хичээл заана гэж ярьдаг. Ингэхээр зарим багш нар бага цагт их мэдээлэл өгөхийг хэлж байна гэж ойлгоод байдаг. Энэ бол тийм биш. Хүүхдэд юуг яаж мэдүүлэх вэ, өөрөө өөртөө нээлт яаж хийх вэ гэдгийг сургах тухай юм. Тодорхой хэлбэл, хичээл заадаггүй, сурах аргыг зааж эзэмшүүлдэг хүнийг л багш гэдэг юм. Тийм л болох ёстой.

-Үүнийг бий болгох үүрэгтэй газар нь салбарын яам уу?

-Боловсролын яам энэ гажуудлыг яаж засах вэ гэдэг дээр яаралтай ажиллах хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр уучлаарай, яаманд боловсролын чиглэлийн биш цүнх баригчид олон байгаа.

Эцсийн бүлэгт үүнийг засах гол хүмүүс Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн байх ёстой. Тэр бол монгол хэл, математик, хими, биологи зэрэг хичээлийг яаж заах вэ, сурах бичиг ямар байх ёстой талаарх судалгааг нийтээр нь аваад тэндээс гол үр дүнгээ цацаж байх ёстой газар. Дараа нь багш бэлддэг сургуулиуд ажиллах ёстой. Тэд өөрчлөгдөх шаардлагатай. Багшийг сургаж байгаа багш нь болоогүй, боловсроогүй байхад гараас нь багш гарахгүй шүү дээ. Одоо бол тухайн шинжлэх ухааны тухай ерөнхий мэдлэг сайн олгодог хүнийг л багш гэж хэлээд байгаа. Энэ маш буруу. Багш бэлтгэж байгаа сургуулиуд оюутнуудаа яаж дадлагажуулдгаас л харагдана. Бүтэн дөрвөн жилийн турш 45 хоногийн дадлага хийлгээд л явуулчихдаг. Ингээд багш болох уу, болохгүй.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 3, Буд гариг. Билгийн тооллын 24, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 06:26 цагт мандаж, 19:25 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна DNN.mn

 2024 оны 04 сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 4-р сарын 01-нд говь, талын нутгаар, 30-нд тал, хээрийн нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Монгол түүхийн аймаарк хувилбар” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-03-ны лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-аар хэлэлцэгдэж буй Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат “Үндсэн хуулийн Цэцийн тухай шинэчилсэн найруулгын төслийн ард МАН-ынхны эрх ашиг нуугдаад байна” хэмээн ярилаа. Энэ тухай “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Хүүхдийн сэтгэл зүйч Б.Уянгатай өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар “Хөвгүүдийг маш сайн сонсож, охидын ярих хэрэгцээг л хангаж өг” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт эрт нийтлэлч Баабар “Монгол түүхийн аймаарк хувилбар” хэмээн өгүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Оюу толгойтой үүссэн татварын маргааныг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэл.ээ.

2027 онд газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход жилдээ 300 мянган тонн тос олборлох боломжтой гэв

Урины шувуудыг урин дуудах уяхан найрагчийн нутгаар…

ДЭЛХИЙН МЭДЭЭ: ISW: Оросын арми нэг л чиглэлд довтлох боломжтой

СОНИНЫ АРЫН НҮҮР: Сонгогч хэрсүү болох л
сүүлчийн найдвар


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Шар усанд автсан 3 айлыг нүүлгэн шилжүүллээ DNN.mn

Нийслэлд өчигдөр орсон нойтон цастай холбоотой шар усны дуудлага мэдээлэл ихэссэн байна. Энэ төрлийн нийт 20 дуудлага ирж, холбогдох байгууллагууд ажиллажээ. Энэ үеэр усанд автсан 3 айл өрхийн эд хогшлыг нүүлгэн шилжүүлснийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Тодруулбал, шар усанд автсан гэх дуудлага мэдээлэлтэй холбоотой арга хэмжээ авсан байршлуудаас дурдвал,

  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 1, 4 дүгээр гудамж,
  • Баянзүрх дүүргийн 5, 32, 29-р хороо Зүүн уулын сувгийн гаргалгаа, Алтан-Өлгий, Дарь эх,
  • Сүхбаатар дүүргийн 13, 16-р хороо Рашааны 9 дүгээр гудамж, Бэлх
  • Налайх дүүргийн 8-р хороо Нарлагийн үерийн далан,
  • Сонгинохайрхан дүүргийн 27,40-р хороо Толгойтын гүүрний баруун тал, Хилчин хотхон
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Уяачдын гудамж, 13-р хороо 5-3 гудамж, 2-р хороо 7-8 байрны дугаарны урд хэсэг зэрэг байршлуудад тогтсон усыг соруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар Шар усанд автсан нийт 95 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу 8 байгууллагын давхардсан тоогоор 450 алба хаагч, 125 автомашин механизм, 29 мотопомптой ажиллаж 8500 тонн ус соруулан, 5604 метр суваг татаж, 3 гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3570 метр шороон далан босгож 310 айл, өрх, 5 аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, Баянзүрх дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 нийт 12 айл, өрхийг нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дуудлагуудад зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хавтаст хэрэг“ ОАК-ны II бүлэг есдүгээр сард үзэгчдэд хүрнэ DNN.mn

Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан “Хавтаст хэрэг” олон ангит кино өнгөрсөн 2022 онд үзэгчдийн хүртээл болсон.

Уг бүтээлийн хоёрдугаар бүлгийн эхний анги ирэх есдүгээр сарын 16-аас үзэгчдийн хүртээл болох юм байна. Зураг авалт нь өчигдрөөс эхэлсэн бөгөөд зургаан сар гаруй хугацаанд үргэлжилнэ гэдгийг уран бүтээлчид онцолсон.

“Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлэг нь 16 ангитай. Киноны анги бүрт бодит гэмт хэргээс сэдэвлэн бүтээсэн хэргийг тусгах аж. Энэ бүтээлд цагдаагийн албаны ажил үүргийн онцлог, тэдний эр зоригийн тухай өгүүлдэг бөгөөд “Хүлэгү пикчерс” болон “Номадиа пикчерс” хамтран бүтээсэн юм.

 

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглоно DNN.mn

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнахыг хориглосон байдаг бөгөөд энэ хугацаа нь загасны үржлийн үе юм.

  • “Загасыг үржлийн үед нь барьж, загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай байдаг.
  • Нэг загаснаас олон мянган түрс гарах ч үр тогтсоны дараа авгалдай, жарамгай, жараахай болж бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор маш бага хувь нь мэнд үлддэг. Иймд үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.
  • Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, биен дээр мөнгөлөг товгор үүсэж, сэлүүрүүдийн толбо тодордог” гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.