Categories
мэдээ нийгэм цаг-үе

1072 хувьцааны ногдол ашиг олгож эхэллээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 29,3 сая тонн нүүрс борлуулж 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын 3,4 сая иргэнд хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн.

Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газар хяналт хийж зөрчилгүй гэх дүгнэлт гарснаар 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг өнөөдрөөс /2023.04.04/ олгож эхэллээ. Ингэснээр 1072ш хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256 мянга, 750ш хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 179 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК анх 2009 онд 1072ш хувьцаатай 2,5 сая иргэнд 87,000 төгрөгийн ногдол ашиг олгож байсан бол 2022 онд Онцгой дэглэм тогтоосноор санхүүгийн сахилга бат сайжирч, борлуулалтын орлого нэмэгдэж 1,3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072ш хувьцаатай иргэнд 104,000 төгрөгийн ногдол ашиг олгосон. 2023 онд олон нийтэд мэдээллийг ил тод болгож, өр төлбөрийг бууруулж, нүүрсээ хил нөхцөлөөр биржээр арилжаалж эхэлснээр компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирч 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигч 3,4 сая иргэнд 760 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг олголоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Дашваанжил” ХХК ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалыг хийлгээгүй зэрэг зөрчил илэрчээ DNN.mn

Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.

“Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр энэ оны нэгдүгээр сарын 23-нд гарсан осолтой холбогдуулан ХНХЯ, УУХҮЯ, ЗТХЯ хамтран “Дашваанжил” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Тус компанид сүүлийн таван жилийн хугацаанд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр шалгалт хийгдээгүй.

“Дашваанжил” ХХК нь нийт 518 ажилтантай, 63 салбар нэгжтэй, Улаанбаатар хот болон 21 аймаг, 30 суманд ОХУ-аас шингэрүүлсэн хийн түлшийг импортолж, хүргэдэг. Шалгалтаар хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам баталж, мөрдүүлээгүй, хөдөлмөрийн норм, норматив баталж, мөрдүүлээгүй зэрэг багагүй зөрчил илэрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлгүй дугаар худалдан борлуулж байсныг илрүүлжээ DNN.mn

Энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд … иргэний фейсбүүк хаягаас “…Дугаарын ченж хийдэг нэр бүхий иргэд дураараа бүртгэлгүй дугаар зарах нь багадаад, фейсбүүк орчинд залилан хийдэг болсон байна. Дээрх гэмт этгээдүүдэд байнга бүртгэлгүй, эзэмшич нь тодорхойгүй дугаар өгч, тодорхой ашиг авдаг хүмүүс байдаг юм байна…” гэх мэдээллийн дагуу ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагааг явуулахад иргэн “А”, “М” нарын хоёр иргэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “……….” төвийн гадна талд бүртгэлгүй дугаар худалдан борлуулж байсныг илрүүлсэн.

Иргэдийн тээврийн хэрэгсэл болон биед үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулахад эзэмшигчийн бүртгэл тодорхойгүй нийт 140 ширхэг үүрэн холбооны дугаар биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Түүнчлэн эдгээр эзэмшигч нь тодорхойгүй дугааруудыг нэр бүхий үүрэн холбооны оператор компанийн ажилтан иргэн “Н” нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шинээр үүсгэж, тус хоёр этгээдэд худалдан борлуулдаг байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Иймд иргэд та бүхэн аливаа үүрэн холбооны операторын дугаарыг авч хэрэглэхдээ тухайн байгууллагын албан ёсны баталгаат сувгуудаар худалдагдаж буй дугаарыг өөрийн нэр дээр бүртгүүлэн худалдан авч, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна гэж Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

15 га хулсны талбай шатжээ DNN.mn

Өнгөрсөн хоногт ой, хээрийн түймрийн нэг тохиолдол онцгой байдлын байгууллагад бүртгэгдэв.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 15 га хулсны талбай шатжээ.

Хүн бүрт хариуцлагаа ухамсарлаж байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Цагдаагийн нэр бүхий дөрвөн албан хаагчийг албанаас нь чөлөөлж, шалгаж байна DNN.mn

Цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “Цагдаагийн нэр бүхий 4 албан хаагчийг албанаас нь чөлөөлж, шалгаж байна. Орон нутаг, овог нэр, холбогдсон албан хаагчийн нэрсийг хэлэх боломжгүй.

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бий. Уг хуулиар дээрх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд ордог. Тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд мэдээллийг нь задруулж болохгүй гэдэг ХЭҮК-ын зөвлөмж бас бий. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийж байна. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмгөөлж, хамгаалахгүй” гэв.

 

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.04-05/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·     Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны  хэлэлцүүлэг/

·  “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·  Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·         Бусад

·   Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар

10.00 “Их Эзэн Чингис хаан”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ DNN.mn

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 1072 хувьцааны 2023 оны ноогдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ.

2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 104,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол 2023 онд 3.9 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан.

1072 ширхэг хувьцаатай иргэний нэгж хувьцаанд 239.4 төгрөг буюу нийт 256,636.80 ногдол ашиг таны дансанд орно.

ЭТТ-н ногдол ашгаас та хэдэн төгрөг авах вэ?

• 1072 ширхэг хувьцаатай бол 285.1 мянган төгрөг буюу татвар дараах байдлаар 256.6 мянган төгрөг;

• 750 ширхэг хувьцаатай бол 199.5 мянган төгрөг буюу татварын дараах байдлаар 179.5 мянган төгрөг;

• 222 ширхэг хувьцаатай бол 59.1 мянган төгрөг буюу татварын дараах байдлаар 53.1 мянган төгрөг;

• Хувьцаа эзэмшдэггүй бол ногдол ашиг авахгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ханш нээх өдөр DNN.mn

Нүүдэлчин монголчуудын шүтэн барилдлагат өдрийн нэг нь ханш нээх өдөр юм. Дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хуваан, 24 улирлаар нарийвчлан үздэг. Тухайлбал, хаврын улирлыг хаврын урь орох, мөн хур усны цаг, ичигсэд хөдлөх, гэгээн тунгалгийн өдөр буюу ханш нээх, тариалангийн улирал хэмээн үзнэ. Үүн дотроос ханш нээх өдөр нь байгаль дэлхий сэрж өвсний үндэс хөдлөн амь орно. Хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг амьтай бүхний “зүрх” баяссан бурхны 108 хоног хэмээн бэлгэшээдэг нь ийм учиртай. Энэ утгаараа ханш нээх өдөр монголчууд уул ус, байгаль дэлхийгээ аргадаж, өвөг дээдэс, ижий аавынхаа ариун голомтыг шүншиглэн ном хуруулж буяны ерөөл өргөдөг.

Тэр жилийн хавар Төрийн шагналт найрагч Долгорын Нямаа тэргүүтэй найрагчидтай Дорнын говиор дөрөө харшуулан явахдаа “Хулангийн шанд” хэмээх газар дөрөө мулталж билээ. Тэр өдөр ханш нээх өдөр тохиосонд нутгийн өвгөд хөгшид бэлгэшээн “Оюун билгийн их хүмүүс ханш нээх өдрөөр нутагт минь дөрөө мулталлаа” хэмээн чин зүрхнээсээ баярлаж байсан сан. Цэдэндорж хэмээх сайхан хөгшин “Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж өвс ургамал тэгш ургахын тэмдэг юм” хэмээн хэлж билээ. Тэгэхээр малчид маань ханш нээх өдрөөр олон зүйлийг шинждэг нь мэдээж. Ангир ирвэл нуур амарлаа, агь нүдэлбэл тал амарлаа гэж баярладаг ард түмэнд минь өнөөдөр голын мөс баринтгаа задлан ангирын шаргал ганганаа сонсогдож урин цагийн дуудлага ирж байна.

Ханш гэдэг нь ээлтэй гэсэн утгатай үг. Хүн бүхэнд энэ өдөр ээлээ өгч, хаврын тунгалаг нарны цацраг шиг гэрэлтэн гийгүүлэх болтугай гэх билэг ерөөлийг өргөе.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Энэ сард Монгол Улсын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино хэмээн ЗТХЯ-аас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас есөн хүн амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртжээ DNN.mn

Тайваньд өчигдөр /2024-04-03/ 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болсон.

Энэ газар хөдлөлтийн улмаас одоогоор есөн хүн амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртээд байна.

Үүнээс гадна нурсан авто замын хонгил, байшин барилгад гацсан 127 хүнийг аврах ажил үргэлжилж байна.

Газар хөдөлсний дараа хөрш Япон, Филиппин улсуудын зарим арлуудад цүнамигийн түгшүүр зарласан ч сүүлд цуцлагдсан юм.