Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Тээвэрлэлтийн салбарын үнэ өмнөх оноос 8.5 хувиар буурчээ DNN.mn

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2024 оны нэгдүгээр улиралд 85.6 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх улирлаас 3.2 хувь, өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар тус тус буурчээ.

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурахад хуурай замын бусад тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 5.1 хувь, шуудан, зарлага, элчийн үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 9.0 хувь, агаарын тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 16.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Наранцогт: Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар стратегийн долоон ордоос ногдол ашиг хүртэнэ DNN.mn

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.


-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлж эхэллээ. Энэ хуулийн үндсэн концепци нь юу вэ?

-2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2-т “ Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын о рдыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Энэхүү Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулах нь  Үндэсний баялгийн сангийн хуулийн үндсэн концепци юм. Үндэсний баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлжсөн сангаас бүрдэнэ.

-Та саяны дурдсан сангуудын үйл ажиллагааг чиглэл тус бүрээр нь сонирхуулахгүй юу. Санхүүгийн эх үүсвэр нь юу, юу байх вэ?

-Ирээдүйн өв сангийн о доогийн эрх зүйн зохицуулалтыг үндсэнд нь хэвээр байлгах зарчим баримталсан. Орлогын эх үүсвэр нь АМНАТ-ын орлогоос Тогтворжуулалтын сан, Орон нутгийн хөгжлийн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувиас бүрдэнэ. 2030 он хүртэл орлогоо хуримтлуулах юм. Хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах чиглэлд үйл ажиллагаа явуулна.

Хуримтлалын сан нь газрын хэвлийн эрдэс баялгийн үр өгөөжийг одоо үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой. Уул уурхайн олборлолт ашигт малтмал баяжуулах салбарын төрийн өмчийн хуулийн этгээдүүдийн ногдол ашгийн 34 хувийг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг суурь хэрэгцээг хангахад зориулагдах юм.

Хөгжлийн сангийн хувьд улсын нэгдсэн төсөв ашигтай гарсан тохиолдолд Тогтворжуулалтын сангийн тухайн жилийн орлогын 50 хувийг төвлөрүүлнэ. Энэ хөрөнгийг Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах юм. Өөрөөр хэлбэл, энэ сангийн үйл ажиллагаа нь одоо ба ирээдүй үеийн иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд зориулагдана.

-Ирээдүйн өв сангийн 2030 оноос хөрөнгийг зарцуулж эхлэх юм байна. Бусад банкуудад хуримтлагдсан хөрөнгийг ашиглах эрх хэзээнээс нээгдэх вэ?

-Хуримтлалын сангийн хөрөнгө нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн иргэдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр хуримтлагдаж бэлэн бусаар зарцуулах эрх нээгдэнэ. Хөгжлийн сангийн хувьд Нэгдсэн төсвийн тэнцэл ашигтай үед орлого төвлөрч төсөл хөтөлбөр санхүүжүүлэх боломжтой болно.

-Ирээдүйн өв сан болон Хуримтлалын санд цугларсан мөнгийг иргэд бэлнээр авч болох уу. Эдгээр санд хуримтлагдсан хөрөнгийн зарцуулалтын чиглэлийг хуулиар тогтоож өгөх үү?

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар тогтоож байгаа. Төрөлжсөн сангууд нь Засгийн газраас баталсан хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд олон улсын болон бусад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар сангийн хөрөнгийг арвижуулна. Хуримтлалын сангаас иргэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн суурь хэрэгцээндээ бэлэн бусаар зарцуулах зарчмыг хуульд тусгасан. Нийт иргэддээ уул уурхайн олборлолт ашигт малтмалын салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгжүүдийн төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг шууд хуваарилах юм.

-Төрийн болон төрийн оролцоотой хэчнээн стратегийн ордоос иргэд ногдол ашиг хүртэхээр байгаа вэ?

-Стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа Эрдэнэт, Таван толгой, Оюу толгой, Асгат, Багануур, Шивээ-Овоо, Төмөртэйн орд гэсэн долоон орд байгаа. Эдгээрээс гадна цаашид ашиглах ордуудын төрд ногдох 34 хувийн эзэмшлийн ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлнэ.

-Хөгжлийн сангийн хөрөнгөөр ямар, ямар төслүүдийг санхүүжүүлэх вэ?

-Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт, бичигт тусгагдаж батлагдсан нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулна.

-Хуримтлалын сан нь иргэн бүрийг нэрийн данстай байхаар хуулийн төсөлд тусгажээ. Одоогийн ногдол ашиг авч байгаа данснаас тусдаа байхыг шаардах уу?

-Иргэн бүр өөрийн данстай байхаар хуулийн төсөлд тусгасан. Иргэдийн нэрийн дансууд нь нэгдсэн байдлаар Хуримтлалын санг бүрдүүлэх юм. Гэхдээ иргэдийн нэрийн данс “Эрдэнэс Таван толгой” компанийн ногдол ашиг хуваарилж байгаа данснаас өөр гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй. Иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг бол бэлэн мөнгөөр олгогддог хувьцааны данс юм. Энэ хуулиар нэгэнт иргэдийн өмч болсон 1072 хувьцаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэхгүй.

-“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцаагаа төрд зарсан иргэд олон байдаг. Тэд ногдол ашиг хүртдэггүй. Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр эдгээр иргэд дээрх стратегийн ордуудаас ногдол ашиг хүртэх боломжтой биз дээ?

-Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн салбарын төрийн өмчийн хуулийн этгээдийн төрд ногдох 34 хувьд ногдох ногдол ашгийг “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаатай болон хувьцаагүй Монгол Улсын иргэн бүр Хуримтлалын сангаар дамжуулан орон сууц, боловсрол, эрүүл мэндийн суурь хэрэгцээндээ зарцуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцаанаас хамааралгүй юм.

-1072 хувьцаатай хүмүүст давуу байдал үүсэх үү?

-Яг тийм гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа бэлнээр аваад явах эрхтэй. 1072 хувьцаа бол тухайн цаг үед иргэдэд “Эрдэнэс Таван толгой” компанийн тодорхой хэсгийг иргэддээ өмчлүүлсэн арга хэмжээ байсан. Эрх зүйн хувьд үнэгүй хувьцаа эзэмшүүлэх буюу өмч хувьчлал бол тухайн цаг үед амьд сэрүүн байгаа иргэдийн хувьд яригддаг. Харин ирээдүйд төрөх иргэдийн хувьд яригдах боломжгүй асуудал юм билээ. Ийм учраас 1072 хувьцааг цаашид хоёр дахь зах зээлд гаргаж иргэдийн хувьцааны эрхийг бүрэн нээж өгөх учиртай. Тэгэхгүй бол өвлүүлж болдоггүй, зарж болдоггүй, нас барсан иргэдийн ногдол ашгийг хуваарилж болдоггүй олон асуудлыг дагуулж байна. Ийм учраас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын 10 дугаар тогтоолоор 2024 оноос өмнө төрсөн хувьцаатай иргэн бүрийн хувьцаа энгийн хувьцаанд бүртгэх шийдвэрийг гаргасан юм. Ер нь компанийн хувьцааг үнэгүй тараах асуудал нь маш ярвигтай хууль эрх зүйн үр дагавар үүсгэдэг, цаашид хийж болохгүй арга хэмжээ гэж харагдаж байгаа юм. Харин байгалийн баялгийн үр өгөөжийг хуримтлалын сангаар дамжуулан суурь хэрэгцээндээ зарцуулах эрхтэй болгох нь амьд сэрүүн байгаа одоо үеийн иргэдэд тэгш шударга хуваарилалт болно.

-Үндэсний баялгийн санд хуримтлагдах хөрөнгийг гадаадад байршуулах хувилбар яригдаж байсан. Хуулийн төсөлд яаж орж ирж байгаа вэ?

-Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн тодорхой хэсгийг хуримтлуулна. Энд хуримтлагдсан хөрөнгийг Олон улсын зах зээл дээрх санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар арвижуулж ирээдүйн иргэддээ хүртээх зориулалттай сан юм. Мөн тус сангийн хөрөнгийг Монголбанкны валютын дансанд байршуулахаар хуулийн төсөлд тусгасан.

-Баялгийн санг хэн захирах юм бол. Улс төрийн нөлөөнөөс яаж ангид байлгах вэ?

-Үндсэн хуулийн зургадугаар зүйлд заасны дагуу байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн нийтийн өмч байх зарчмыг баримтлан, ард түмний төлөөллөөс сонгогдсон УИХ нь баялгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр болон төрөлжсөн санд тухайн жил төвлөрүүлэх, зарцуулах төсвийг хэлэлцэн батална. Өөрөөр хэлбэл, баялгийн сангуудын орлого, зарцуулалт УИХ-аар нээлттэй хэлэлцэгдэж батлагдаж явна. Засгийн газар нь УИХ-аас батлагдсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахаар тусгасан. Зарим хүмүүс яамдууд нь хувааж аваад дураараа дургих гэж байна гэж яриад байгаа, тийм зүйл огт байхгүй. Төсвийн зардлыг хэмнэх, бодлогын уялдаа холбоог түргэн шуурхай, үр дүнтэй хангах үүднээс төсвийн болон төрийн өмчит институт шинээр байгуулахгүйгээр УИХ-аас гарсан шийдвэрийг төрөлжсөн сангийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ажлыг харьяалах чиг үүргийг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд гүйцэтгэхээр тусгасан байгаа. Яамдуудад ямар нэг бие даасан шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй гэсэн үг.

Харин 2030 хүртэл сангуудын хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хуулийн этгээдийг бэхжүүлэх, чадавхжуулах үүргийг Засгийн газарт өгч байгаа.

-Сангийн хөрөнгийг арвижуулж өсгөж байх нь чухал. Тэр утгаараа томоохон бизнестэй, амжилтад хүрсэн хүмүүсээр удирдуулах ёстой юм биш үү. Жишээлбэл, “Таван богд”-ын Ц.Баатарсайхан шиг хүмүүс санг удирдах ёстой гэсэн байр суурь нийгэмд бий?

– Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд шууд л бие даасан хуулийн этгээд энэ хөрөнгийг удирдаад явах ёстой гэж яриад байгаа юм. Энэ тал дээр хуулийн ажлын хэсэг болон бусад хэлэлцүүлэг дээр олон удаа яригдсан. Нэгдүгээрт, нийтийн баялгийг зарцуулах эрхийг нийт ард иргэдэд биш хэсэг бүлэг хүмүүст өгөх цаг хугацаа болоогүй. Хоёрдугаарт, Ирээдүй өв сангийн хуулийн хэрэгжээгүй хэсэг буюу мэргэшсэн хөрөнгийн удирдлагын компанийн чадавх, удирдах хөрөнгө хангалттай хэмжээнд хүрээгүй байна гэж дүгнэсэн. Харин 2030 оноос хөрөнгийн удирдлагыг Норвегийн баялгийн сангийн удирдлагын хэлбэрээр явуулах хуулийн зохицуулалт орж ирэхээр тусгасан. -Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр ард -Хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж иргэд үр өгөөжийг нь хүртэх боломжтой болно. Таны асуусан том зургаараа эдийн засагт үзүүлэх нөлөө стратегийн ордуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй хүртээмжтэй болгосноор гарч ирнэ. Том хэмжээний үр өгөөжийг улс, олон нийт хүртэх боломжтойг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд стратегийн орд эзэмшигч төрийн өмчит уул, уурхайн компаниудын үйл ажиллагааг сайжруулж ил тод болгоход бий болж байгаа үр дүнгээс харж болохоор байна.

-Уул уурхайн орлогоос орж ирэх хөрөнгө баялгийн санг бүрдүүлнэ. Тэгэхээр сангийн хөрөнгө жилээс жилд өсөн нэмэгдэж арвижих эсэх нь уул уурхайтай шууд холбогдчихож байна уу?

-Тэгж ойлгож болно. Монгол Улсын ирээдүйн 30 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжил нь уул, уурхайн үйл ажиллагаанаас хамаарах нь бас ойлгомжтой. Иймд уул, уурхайн үйл ажиллагаанаас хүртэх үр өгөөжийг одоо ба ирээдүйдээ тэнцвэртэй, зөв хуваарилах нь улс орны тулгамдсан асуудал гэж ойлгох учиртай. Түүнчлэн иргэддээ төрийн эзэмшлийн 34 хувийг шууд бусаар эзэмшүүлж ногдол ашгийг хүртээснээр өөрсдөө уул, уурхайн үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтын төслүүдэд ашигтай ажиллаж ногдол ашиг хуваарилах шаардлагыг тавих эрхтэй болж байгаа. Энэ нь уул уурхайн үйл ажиллагаа илүү хариуцлагатай, ил тод нээлттэй, тогтвортой сайжрах бас нэг хөшүүрэг болох юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.

2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2024 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11, 12-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 13-нд баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл
  • Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Монгол Улсад 2024 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 360 дугаар тогтоол)
  • Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
  • Газрын нэгдмэл сангийн 2023 оны улсын нэгдсэн тайлангийн талаар
  • Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийн талаар
  • Авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны талаар
  • Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 26 асуудал хэлэлцэх болон танилцана
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Төсөв дээр гар татсаны хариу гал сөнөөгчдийн алтан амиар төлөгдөж байна DNN.mn

Он гарснаас хойш дөрөвхөн сарын дотор онцгой байдлын таван алба хаагч амиа алдсан нь энэ салбарт асуудал байгаагийн тод илрэл. Энэ бол өнөөдөр сөхөгдсөн асуудал биш. Арав гаруй жилийн өмнөөс л о нцгойд ажилладаг албан хаагчдынхаа аюулгүй байдал, хувцас, техник хэрэгслийг нь шинэчлэх нэн шаардлагатай байгааг ярьдаг байсан. Гэвч гал, ус, гамшиг, цар тахал бүхэн рүү явуулдаг алба хаагчдынхаа аюулгүй байдал, амь насыг нь хамгаалах чиглэлд дорвитой шинэчлэлт хийгээгүйн гороор олон арван албан хаагчид амиа алдсаар байгаа нь харамсалтай. Энэ олон хүний амь нас эрсэдсэн шалтгаан нь онцгой байдлын албан хаагчдын ур чадвар гэхээс илүү тэдэнд шаардлагатай техник, зориулалтын хувцас хэрэгсэл дутмаг байснаас үүдэлтэй гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнгөрсөн намар бүлгийнхээ хурлаар энэхүү асуудлыг хөндөн ярьсан байдаг. Тэрээр “Зовлон, гамшиг болгон руу хамгийн түрүүнд түлхдэг хүмүүсийнхээ хувцас, техник хэрэгслийг нь шинэчлэхэд шаардлагатай байгаа 30 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаад өгөөч” хэмээн хэлж байсан. Гэтэл үүн дээр улстөрчид гар татан есөн тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ хөрөнгөөр гал дунд нүцгэн явж байгаа хэдэн мянган алба хаагчдын аюулгүй байдлыг хамгаална гэдэг үлгэр шүү. Үүнийг нэмээд өгөх боломж байна уу” гэдгийг асуужээ. Харамсалтай нь есөн тэрбум төгрөгөөрөө энэ оны төсөвт тусгагдсан. Тухайн үед Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дахин дахин энэ асуудлыг хөндөж тавиагүй нь түүний буруу ч иргэдийн амь насны төлөө зүтгэдэг байгууллагын асуудлыг УИХ анхаарах шаардлагатай байсан. Гэтэл өнөөгийн УИХ-ын гишүүд уг асуудлыг нүдэн балай чихэн дүлий мэт буянаараа болог гээд орхисон нь үнэн. УИХ, Засгийн газраар асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн өчнөөн салбарын удирдлагууд бий. Зарим хүмүүс салбарынхаа асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, танхимын сайд нарын зүүдэнд ортол саналаа хэлдэг нь нууц биш. Ингэж өдөр болгон чихнээс нь хонх уяж байж сая нэг тухайн салбарын асуудлыг бодитой шийдэх санхүүжилтийг нь улсын төсөвт тусгуулдаг жишээ манайд олон. Үүн шиг о нцгой байдлын бодлого тодорхойлогчид албан хаагчдынхаа төлөө уг асуудлаа өдөр шөнөгүй ярих хэрэгтэй.
Цаашид онцгой байдлын албан хаагчдын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник хэрэгсэл, зориулалтын хувцас авахад шаардлагатай хөрөнгийг төсөвтөө гар татаж суулгамааргүй байна. Албан хаагчдыг амь насаа алдсаных нь дараа ар гэрт нь байр өгөх бус амьдад нь хамгаалах асуудал чухал байна. Аюул бүхний өмнөөс нүцгэн дайрах албан хаагчдаа хувцас хэрэглэлээр хангах асуудлаа Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан та хором ч орхилгүй шахаж, шаардаж, шийдүүлмээр

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэнхэр дугаар хэмээх “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ ” ажиллагаа DNN.mn

Ойрын үед Монголын үндэсний олон нийтийн телевиз автомашины улсын дугаарын цэнхэр дэвсгэртэй сүрхий ноцолдох болов. Энэ цэнхэр дугаар бол төрийн албаны машиныг бусад тээврийн хэрэгслээс ялгаж байгаа содон шинж тэмдэг гэдгийг бүгд мэднэ. Анх хоёр жилийн өмнө УИХ-аас гаргасан Төрийн хэмнэлтийн тухай хуулиар албаны машинуудын дугаарыг цэнхэр дэвсгэр болгож өөрчилсөн.

Олон нийтийн статустай үндэсний хэмжээний ганц сувгаар цэнхэр дугаар хэмээх ажиллагаа сүүлийн өдрүүдэд эрчимжив. Нэг хэсэг төрийн албан хаагчид машинынхаа дугаарыг цэнхэр болгохгүй байна гэж баахан шүүмжлэв. Тэгснээ энд тэндхийн төрийн албаны үүдэнд нууцаар бичлэг хийж, тэр байгууллагын дарга машиныхаа дугаарыг цэнхэр болгоогүй байна. Цагаан дугаартай төрийн унаагаар дарга нар тансаглаад байгаа юм биш үү. Тэд дугаараа цэнхэр болгохгүй зугтаад, албаны машиныг хувьдаа унах зорилготой байна гээд л өөд уруугүй гөвж байна. Бас төрийн машин унах эрхгүй хүмүүс цэнхэр дугаартай унаагаар ажилдаа зөөлгөж байгаа тухай ч камерынхаа дуранд бичээд баримтжуулчихжээ. Одоо тэдэнд арга хэмжээ аваач гэж нэг хэсэг баахан явлаа. Мэдээж төрийн албаны машинуудыг цэнхэр дугаартай болгосноор иргэдийн хяналт сайжирч, татвар төлөгчдийн мөнгө шатахуун болж урсахгүй гэдэг гаргалгаа зөв байлгүй яахав. Учир нь жилд 30 гаруй тэрбум төгрөгийг төрийн албаны машинд зарцуулдаг гэсэн. Төрийн данстай аж ахуйн нэгж, компаниудад 14 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Тэдгээрийн 8000 орчмыг нь цэнхэр өнгийн дэвсгэртэй болгох ёстойгоос ердөө 30-аадхан хувийн биелэлттэй байгаа юм байх. Хэрэв цэнхэр дэвсгэр зүүхгүй машины тоогоор төсвийн мөнгө урсаж, зуу зуун саяар хохирно гэж халаглацгаана лээ.

Ийм сүржин цэнхэр дугаарын ажиллагааг МАН-ын зарим зүтгэлтнүүд жигтэйхэн уриалан дэмжиж санаачлан хийж байгаа харагдана. Ялангуяа Зам, тээвэр хөгжлийн яамны дэд сайд байсан Б.Цогтгэрэл зогсоо зайгүй лайв хийгээд, зөрсөн машин болгоныхоо зургийг дараад л айхавтар юм болж байна. Тэр нөхөр цэнхэр дугаар зүүгээгүй дарга цэргүүдийг төрийн машиныг хувьдаа ашиглаж байна гэж үзээд АТГ-т өгчихөв. Ийм хүмүүсийг баримтжуулчихлаа гээд ном шиг зузаан юм бариад АТГ-ын гадаа баахан хэвлэлүүд цуглуулчихсан мэдээлэл хийж байх жишээтэй. Тэдний энэ үзэгдэл нийгэмд “Төрийн албан хаагчид цэнхэр дугаар зүүхгүй байгаагаас болоод утаа, авлига, ядуурал гээд Монголд болохгүй бүтэхгүй бүхэн үүссэн юм” гэж ойлгогдуулах зорилготой мэт.

Гэвч энэ бол шал худал жүжиг юм. Цэнхэр дугаар зүүгээгүйгээс болоод Монгол Улс сүйрчихээд байгаа юм уу. Нүүрсний 40 их наядын хулгайн дэргэд ёстой юу юм бэ. Цаашлаад ковидын 20 их наяд, Хөгжлийн банкны 2.5 их наяд, ногоон автобусны 318 тэрбум, Боловсролын зээлийн сангийн зээлээс монголчуудын боломжийг хулгайлсан 363 тэрбум төгрөгийн луйвар цэнхэр дугаараас болж үүссэн юм уу. Энэ их хулгай луйврын дэргэд цэнхэр дугаар зүүхгүй байх нь тийм айж сүрдмээр ажиллагаа юу. Үүнд Үндэсний телевиз, Монголын хамгийн олон хандалт, үзэгчидтэй телевиз, сайтуудыг зориултал тийм чухал үйл явдал уу. Үнэндээ төрийн том, том мөнгөн дүнтэй хулгайн хажууд энэ цэнхэр дугаар өчүүхэн асуудал. Сонгууль хаяанд ирсэн энэ үед ийм шалдар булдар явган яриа хөөцөлдөөд сууж байх нь зүгээр үү. Сөрөг хүчнийхэн, улс төрд суудалгүй намууд энэ цэнхэр дугаарыг яриад сонгуульд орох болж байна уу. Цэнхэр дугаарын ажиллагаа бол ганц сэтгүүлчийн сэдэж, санаачлаад хийж байгаа ажил биш байх. Яагаад гэвэл энэ асуудал Үндэсний телевизээр яваад эхэлнэ гэдэг цаанаасаа бодлоготой байдаг. Хэдийгээр энэ телевиз олон нийтийнх гэдэг хэрнээ асар ялгамжтай ханддаг. Хэр барагтаа нийгмийн асуудал болгон руу гүйж очоод ороод байдаггүйг хэн хүнгүй мэднэ.

Хэн эрх барьж байна тэрний л мэдлийн хэвлэл мэдээлэл болдог. Тийм болохоор энэ цэнхэр дугаар бол сонгуулийн өмнө ард түмэнд дарга нарынхаа хийсэн том хулгайг сануулахгүй байх олон түмнийг завгүй байлгах , нэг ёсондоо “гөлөг төөрүүлэх” ажиллагаа гэдэг нь л биз ээ. Ард түмний анхаарлыг төрийн том, том хулгайгаас холдуулж, мартагнуулах гэсэн явуургүй

пиар, байгаа олоогүй үйлдэл юм. Үлгэрлэвэл, Улаанбаатарын замын тал нь цөмөрч алга болчихоод байхад ногоон гэрэл удаан аслаа гээд хэрүүл хийлээ гэж хийсвэрээр зүйрлэн бодохтой л агаар нэг юм уу даа. Үүний оронд харин ч эсрэгээрээ энэ цаг үед монголчуудын боломжийг хулгайлсан олигархиуд, улстөрчидтэйгөө тэмцэж, том, том хулгайн хэргүүд дээр төвлөрч, хөөцөлдөх хэрэгтэй.

Ер нь тэгээд хүүхэд цэнхэр дугаараар хүргэлээ гээд үхчих гээд байх юм. Яг жинхэнэдээ аав нь цэнхэр дугаартай машинтайгаа замаараа хүүхдээ хүргээд өгчих хичнээн амар бөгөөд эдийн засгийн хэмнэлттэй гэж бодохгүй байна уу. Аав цэнхэртэйгээ ажилдаа явна, бас нэг машин асаагаад хүүхдийг нь хүргэнэ гэхээр хоёр мотор асаад хоёр хүн ажил амьдралаа үрээд өдрийн хагас болох Монгол Улсад хохиролтой тусч байгааг тооцсон хүн байна уу. Төрийн мөнгө хувийн мөнгө хоёр ямар ч ялгаагүй адилхан л Монгол Улсын мөнгө гэж бодож үзсэн хүн байгаа юу.

Энэ нэг сонгууль дөхөхөөр л шударга юм шиг дүр эсгэн тэнэг жүжиг тоглож бие биеэ хуурдгаа больё оо, сэтгүүлчид ээ, улс төрийн намууд аа. Хийж, хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хугацаанд юм хийж чадаагүй бол үнэнээ хэлээд буугаач дээ. Та нарын тахин шүтдэг аль нэг нам ялахын тулд, бас түмэн олныг могдорлоод гараад ирэх гэж тэмүүлж байгаа жулдрайг дарга болгох гэж энэ улс чинь оршиж байгаа юм биш. Ард түмэн нь баян чинээлэг, эрүүл саруул, жаргалтай амьдрахын тулд энэ Монгол Улс оршин тогтнож байгаа гэдгийг санацгаая.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 10, Буд гариг. Билгийн тооллын 2, Гоё хүүхэн одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 06:12 цагт мандаж 19:35 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар өдөртөө 12 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 04 сарын 09-нөөс 2024 оны 04 сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Categories
мэдээ нийгэм

Цэргийн төв эмнэлгийн эрт илрүүлгийн баг Сүхбаатар аймагт ажиллаж байна DNN.mn

Цэргийн төв эмнэлгийн эрт илрүүлгийн баг зүүн аймгуудад ажиллахаар явсан.

Эрт илрүүлгийг эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын хэрэгжилтийг хангах хүрээнд тус эмнэлгийн эмч нарын баг нүүдлийн амбулаториор иргэдэд үзлэг оношилгоо шинжилгээ хийж буй бөгөөд энэ сарын 4-6-нд Мөнххаан суманд ажилласан байна.

Мөнххаан сум нь нийт 4983 хүн амтай. Аймгийн эмнэлэгт 268 иргэн эрт илрүүлэгт орсон бол Цэргийн төв эмнэлгийн нүүдлийн амбулаторийн үзлэгт 240 хүн хамрагдав. Иргэд дотор, гэмтэл, мэс засал, зүрх судас, шүд, арьс харшил, нүд, мэдрэл, эмэгтэйчүүд, халдварт гэсэн 10 чиглэлээр үзлэгт орж, ХБДЗ-ын уян дуран, элэгний В, С вирус, ДОХ, Syphilis, ПАП тестийн шинжилгээ өгч оношлуулсан байна.

Үзлэгээр Мөнххаан сумын иргэдийн дунд шүдний өвчлөл хамгийн их бүртгэгдсэн бөгөөд үзлэгт хамрагдсан хүмүүсийн 56,6 хувийнх нь шүд цооролттой гарчээ. Мөн эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний үрэвсэл, үтрээний үрэвсэл өндөр хувьтай гарсан байна. Нүдний өвчлөл тэргүүлэх өвчлөлд багтсан бөгөөд үзлэгт хамрагдсан 240 хүний 27.8 хувьд нь болрын цайлт илэрсэн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ спорт

“Парис-2024” олимпийн наадмын албан ёсны постер гарчээ DNN.mn

Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр, шилдэг тамирчдын спортын гайхамшгийг илэрхийлэх талбар Парисын олимп хөшгөө нээхэд 108 хоног үлджээ.

Олимпын үнэт зүйлс гүн шингэсэн энэ удаагийн наадмын албан ёсны зурагт хуудас вектор дүрсээр, 5 метр өндөр, 4 метр өргөн хэмжээтэйгээр Парисын “Орсе” музейд олон нийтэд дэлгэгдлээ.

Зурагт хуудсыг Францын уран зураач, “Hermes” брэндийн бүтээлүүдээрээ олонд танигдсан Уго Гаттони бүтээсэн бөгөөд тэрбээр ямар өнгө төрх дүрслэхээ 6 сарын турш сэтгэж, бодитоор 2000 гаруй цаг зарцуулан урласан байна.

Өмнөх наадмуудын постерууд нь олимп болон паралимпын хоёр тусдаа бүтээлүүд танилцуулагдаж байсан бол энэ удаагийнх олимпизм дахь тэгш эрх, хамтдаа хэмээх үзэл баримтлалыг нэг том бүтээлээр илтгэсэн нь онцлог юм.

Түүнчлэн Эйфелийн цамхаг, Ялалтын хаалга (Arch de Triomphe) зэрэг Парис хотын түүхэн алдарт уран барилгуудын дүрсийг шингээсэн төдийгүй Парисын олимпын 32 спортын төрлийг ч мөн олж харах боломжтой гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.