Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй DNN.mn

Монгол Улс анх удаагаа бүсчилсэн том тойргоор сонгуулиа явуулж, парламентаа 126 гишүүнтэйгээр байгуулах гэж байна. Сонгуулийг ямар дүрмээр яаж явуулах вэ гэдэг нь эрх баригч намын шийдвэр байдаг. Энэ бол бичигдээгүй хууль. Учир нь өнөөгийн эрх баригч нам сүүлийн найман жил үнэмлэхүй олонх болж төрийг жолоодлоо. Дахиад ч олонх болохын төлөө МАН ажиллах нь тодорхой. Энэ нь ч улс төрийн намын гол зорилго байдаг.

Тиймээс энэ удаагийн сонгуулийн дүрмийг эрх баригчид тогтоосон. Тэдэнд дахиад ч олонх болох шунал, тачаал туйлын их байгаа нь эргэлзээгүй. Том тойрог ашигтай гэж үзсэн учраас л тэд сонгуулийн тогтолцоог эрс өөрчилсөн гэж хэлж болно. Ард түмний хувьд тогтолцоо ямар байх нь хамаагүй, харин хэний төлөө саналаа өгөх вэ гэдэг л чухал. Тиймээс сонгууль дөхсөн энэ өдрүүдэд сонгогчид аль намаас хэн нэр дэвших бол, хэнийг нь сонгох вэ гэдгээ ойр тойрондоо ярилцацгааж байна. Энэ сонгуулиар “хуучин таньдаг хүндээ саналаа өгнө дөө” гэж байгаа хүмүүс таны ойр тойронд олон.

Гэтэл ийм хандлага нь ихэнхдээ амьдралдаа эрс өөрчлөлт хийж чаддаггүй, зориггүй, шийдвэр гаргахдаа байнга эргэлздэг, сонголт болгон нь бурууддаг, бусдын дарангуйлалд явах дуртай хүмүүсийг илэрхийлдэг аж. Тиймээс тэдний хувьд шинэ зүйл, эрс өөрчлөлтийг төдийлөн таашаадаггүй, урсгалаараа явах дуртай хүмүүс байдаг аж. Таньдаг гээд байгаа улстөрчид нь зарим сонгогчдын энэхүү хандлагыг ашиглан сонгууль болгоноор саналыг нь аваад сурчихсан, бүр системтэйгээр ажилладаг болсныг иргэд мэддэг ч таньдагаа л сонгох ёстой гэсэн хандлагаа өөрчилж чаддаггүй явсаар өдийг хүрлээ.

Нөгөөтэйгүүр таньдаг гэх өнөөгийн улстөрчдөөс өөдтэй яваа нэг ч хүн алга гэдгийг нийтээрээ бид харж, эмгэнэж сууна. Өнөөгийн парламентад тэр нь мундаг шүү, тэр нь ёстой ард түмэн, улсынхаа төлөө тийм зүйл хийчихсэн шүү гэж хэлүүлж байгаа хүн нэг ширхэг байна уу, та минь ээ. Байхгүй. Бүгд хулгайч, луйварчин, худлаа амлагч, бүлэглэл, мафи, авлигач, хүчиндэгч, дарангуйлагчид болцгоосон. Тэр ч утгаараа энэхүү парламентын бүрэн эрхийн хугацаанд хэд хэдэн удаа УИХ-ыг тараах санал, шаардлага, жагсаал зохион байгуулагдаж байсан удаатай.

Энэ парламентыг “…яах гэж сонгов, яах гэж саналаа энэ муу сайн хулгайчдад өгөв өө…” гээд толгойгоо шааж байгаа сонгогчид олон байна. Гэсэн ч тэдний хувьд энэ сонгуулиар дахиад л нөгөө хууччуулдаа саналаа өгөхөөр зэхнэ. Хуучин улстөрчдийн хувьд ард түмэн гэхээс илүү амиа л бодож өдийг хүрсэн. Цаашид ч амиа бодож, довоо шарлуулаад л явна.

Тэднээс хүлээх зүйл түй ч байхгүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд уг нь хангалттай ойлгууллаа. Гэхдээ л нэрд гарсан нөхдийгөө сонгоно гээд сууж байгаа таарсан таар шуудайнууд нийгэмд цөөнгүй байна. Иргэдээ халамжилж байгаад яаж дарлах уу, яаж дээрэлхэх үү гэдгээ хуучин цагийн улстөрчид андахгүй мэддэг болж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л эмийн сонсголыг хэлж болно. Монгол Улсын хилээр жилд хэчнээн мянган тонн эм орж ирдэг юм бэ. Түүнийг нь монголчууд бүгд хэрэглэдэг гэхээр энэ улс чинь ерөөсөө үхэцгээсэн ард түмэн л оршиж байгаа юм биш үү гэлтэй. Ёстой нөгөө зомби болчихоод монголчууд амьдраад байгаа юм биш үү гэдэг үнэн болох нь. Ядаж байхад тэр орж ирж байгаа хэдэн мянган тонн эм Монголыг өвчлөлөөс нь салгаж чаддаггүй. Бүр илүү өвчлүүлээд л…

Харин ганц ашигтай нь нөгөө л нэг хуучин улстөрчдийн бизнес бүлэглэл эмийн зах зээлээс хагартлаа баяжиж, монголчуудын эрүүл мэнд, амь насыг нь мөнгө болгон хараад шулж сууна. Ингэж л Монголын ард түмэн төр засагтаа шулуулж байгаа. Энэ бол зүгээр энгийн наад захын л “шулаа”. Боловсрол олж авахдаа шулуулна, боорцог талх дээрээ шулуулна. Малчин Монгол атлаа махнаасаа шулуулна. Төр засгийн хувьд шулаад дуусдаггүй баялаг гэдэг нь ард түмэн юмдаг уу даа. Тиймээс удахгүй сонгууль болох гэж байна. Одоо хэдүүлээ улстөрчдөд шулуулдаг байдлаа больцгооё. Яаж болиулах вэ гэхээр ёстой амархан. Нэр дэвшээд орж ирж байгаа нөхдүүдийг харж байгаад боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай гэхээс илүү ерөөсөө танихгүй шинэ залууг, эсвэл нэг шинэ хүүхнийг л дугуйлчих.

Өнөө цагийн залуу улстөрчдийн хувьд тэр мэдлэг боловсрол, хэл ус, төрийг удирдах төлөвлөгөө, түмнийг жолоодох сэтгэлгээ гэдэг нь гайгүй л байгаа. Тэрэнд нь эргэлзэх хэрэггүй. Саналын хуудсаа нээж хараад л таньдаг гишүүд буюу хуучин улстөрчид байвал бүгдийг нь алгасаарай. Тэр хууччуул чинь саналын хуудасны нэрсийн эхний хэдэд л тууж явна шүү. Тиймээс жагсаалтынх нь сүүл хавьд ямар хүмүүс байна, тэднийг л сонгочих. Эхний хэсэгт байгаа хуучин улстөрчдийг сонгох л юм бол өнөөдрийн амьдрал маргааш яг л хэвээрээ байна гэдгээ санаарай. Энэ утгаараа хуучин улстөрчдийг сонговол 100 хувь алдаатай сонголтыг та хийлээ гэсэн үг. Харин эсрэгээрээ залуу нэр дэвшигчдийг сонголоо гэхэд ядаж л 50 хувьтай буюу алдаа оноо нь тэнцсэн сонголтыг хийлээ гэсэн үг. Энэ нь муу ч байж болно, бас сайн ч хүн байж болно гэсэн гаргалгаа.

Харин 50 хувийн боломжтой гэхээр нэг нь улсаасаа мөнгө идээд явж байхад нөгөөх нь ядаж хариуцлага тооцоод явах боломжтой гэж үзэхээр байгаа юм. 100 хувийн алдаатай сонголтод бол бүгд л идэж, ууцгаана. Хөгжлийн банкийг хар, Нүүрсийг хар, Ногоон автобусыг хар, сургалтын зээлийг хар, одоо энэ эмийн сонсголыг хар. Тэд төрөөс хулгайлна, эцэст нь бүгд л хариуцлагаас мултарч нэр цэвэр үлдэцгээнэ. Яг л өнөөгийн улс төр шиг. Тиймээс ирээдүйгээ шинээр зурахын тулд бид энэ сонгуулиар сонголтоо ядаж 50 хувийн боломжтойгоор хийх шаардлагатай байна. Ингэхийн тулд нэрд гарсан хуучин улстөрчдийг бус нэр цэвэр танигдаагүй горилогчдыг сонгоорой. Энэ бол энгийн математик магадлал. Бас амьдралын туршлага юм.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдө DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 15, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 05:47 цагт мандаж 19:53 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндий, Хүрэнбэлчир орчимоор –8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -1…+4 градус дулаан, бусад нутгаар –3…-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4…+9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -5…-7 градус, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө –6…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Эдийн засгийн бодлогын хорооны дарга, эдийн засагч Б.Ундраатай ярилцлаа. Тэрбээр “Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна” хэмээн ярилаа. Энэ тухай II, VII нүүрээс уншаарай.

Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд

Сэтгэл судлаач Э.Буянбилэг “Бодгаль сэтгэл судлалын онолоор хүүхдийг шийтгэх ч, урамшуулах ч хүмүүжлийн буруу арга юм”  гэлээ.

Арын нүүр: Хаврын улирлын арьс арчилгаа

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

 

Categories
мэдээ цаг-үе

Ажлын өдрүүдээр улсын эмнэлгүүдэд цаг авах утасны жагсаалт DNN.mn

Цахимаар болон утсаар улсын эмнэлэгт цаг, дугаар авахад хүндрэлтэй байгааг иргэд хэлдэг. Мөн урьдчилж авсан цагаараа очихоор тухайн цагт 2-3 хүний үзлэг давхцах зэрэг тохиолдол ч гардаг байна. Тиймээс улсын эмнэлгүүдэд үзлэгийн цаг авахад холбогдох утасны жагсаалтыг хүргэж байна.

2023 оноос төрийн үйлчилгээний цахимжилт эрчимжиж байгаатай холбоотой эмнэлгийн цаг захиалгын нэгдсэн төв ажиллаж эхэлсэн. Тодруулбал, иргэд 1800-0119 дугаараар улсын бүх эмнэлэгт үзлэгийн цаг урьдчилан авах боломжтой.

Мөн тус дугаараас гадна үзүүлэх шаардлагатай эмнэлэгтэйгээ холбогдож тухайн эмнэлэгт үзүүлэх боломжтой тасаг, үзлэгт шаардлагатай шинжилгээ зэрэг бусад мэдээллийг авах боломжтой.

  • Улсын Нэгдүгээр төв эмнэлэг- 77110111
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлэг- 70150222 , 70150225
  • Улсын Гуравдугаар төв эмнэлэг- 77046666
  • Хавдар судлалын үндэсний төв- 70162529 /зөвхөн давтан үзлэг/
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Хүүхдийн цаг-70141403 , Эмэгтэйчүүд-70121201
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв Халдварт өвчин-453849 , БЗДХ-450867
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв- 98963630
  • Арьсны өвчин судлалын үндэсний төв- 70135035
  • Цус сэлбэх судлалын үндэсний төв- 7013-6504
  • Наркологийн эмнэлэг- 70173985
  • Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв- 11361302
  • Баянзүрхийн эрүүл мэндийн төв /Настны кабинет, сэтгэц, сүрьеэ, хавдар, ДОХ/БЗДХ кабинет, өсвөр үе залууст ээлтэй клиник/- Поликлиник 70150053
  • Амбулатори-70150056, 70150058
  • Өсвөр үе залууст ээлтэй клиник- 70150063
  • Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв- 70117162
  • Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв -70181475 / 12 цагаас хойш/
  • Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв- 11342493
Categories
мэдээ нийгэм

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл-Шааньси Өвөр Монголоор аялахуй” Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ DNN.mn

Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл – Шааньси Өвөр Монголоор аялахуй Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын ажиллагаа дөрөвдүгээр сарын 21-ний өдөр аяллаа эхлүүллээ.

Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо,Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран санаачилж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулсан б йна.

Тус арга хэмжээ дөрөвдүгээр сарын 28-нийг хүртэл үргэлжилнэ.

Энэ удаагийн хамтарсан сурвалжилгад МСНЭ-ийн гишүүн болох МҮОНРТ, “Өнөөдөр” сонин зэрэг Монголын 23 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Хятадын Гуанмин өдрийн сонин, Лавлах мэдээ сонин, Глобал Таймс сонин зэрэг 40 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 40 гаруй сэтгүүлчид оролцож байна.

Сурвалжилгын хөтөлбөрийн дагуу сэтгүүлчид Шааньси муж болон Өвөр Монголын орон нутгаар аялан сурвалжилж, Олон улсын боомтын үйлчилгээний бааз, тариалан аж ахуйн жишээ үзүүлэх бүс, гадаадтай хамтын ажиллагаатай аж ахуйн нэгж, соёл, түүх дурсгалын музей, Тан гүрний соёлын онцлогт гудамж, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, мал аж ахуй зэрэг салбарын үйл ажиллагаатай танилцах болно. Үүний дагуу өндөр чанартай хөгжил, технологийн шинэчлэл, экологийн байгаль орчны хамгаалалт, уламжлалт соёлын хамгаалалт ба өв залгамжлал, орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэл, малжих бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах чадавхыг бэхжүүлэх зэрэг сэдвийн тойронд сурвалжилга хийж, Хятад улсын хөгжлийн туршлага, бодит жишээ, бодит амьдралаас ойлгосон Хятадын үлгэр жишээг өгүүлэн, Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлийн ололт амжилтыг Монголын ард түмэнд идэвхтэй сурталчилж, Хятадын итгэл үнэмшилтэй, хайр булаам, хүндтэй дүр төрхийг бүрэн харуулах болно.

Categories
мэдээ цаг-үе

Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймэрт 240 мянган га талбай шатжээ DNN.mn

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Цайдам” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны 09:28 цагт гарсан хээрийн гал түймрийг 21-ний 03:30 цагт бүрэн унтраажээ. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 240.000 га талбай өртөж шатсан байна.

Ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт өндөр байгаа нь түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд иргэн бүр ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 149 хүүхэд зам тээврийн осолд өртжээ DNN.mn

2024 оны 3 дугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгдсэн гэж цагдаагийн албанаас мэдээллээ. Хамгийн сүүлд гэхэд хоёр хоногийн өмнө ЕБС-ийн зургаан хүүхэд нэг дор зам тээврийн осолд өртөж нэг хүүхэд газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Осол гарахад жолоочийн хариуцлагагүй байдал хамгийн их нөлөөлдөг. Анхаарал болгоомжтой, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүйгээс осол гарч байна гэлээ. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой бас дүрмээрээ явахыг хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

ЭХЭМҮТ хугацаа дууссан эм авдаггүй гэх мэдэгдэл гаргав DNN.mn

Өнгөрч буй долоо хоногт гурав хоног Эмийн сонсгол болсон. Тодруулбал, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.15-17) гурван өдөр үргэлжилсэн юм. 

Эмийн сонсголоор тус салбарт анхаарах олон асуудал байгааг мэдээлсэн. Сонсголын дараагаар өчигдөр /2024.04.19/ “Өргөө” амаржих газрын захирлаар ажиллаж байсан Ж.Энхцэцэг мэдээлэл хийж, 29 тэрбум төгрөгийн хугацаа нь дууссан эмийг Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭХЭМҮТ-д шахсан гэж мэдэгдсэн.

Тэгвэл ЭХЭМҮТ-өөс “Манайх хугацаа дууссан эмийн худалдан авалт хийдэггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа манай хамт олны нэр хүндэд ийнхүү халдаж байгаад харамсч байгаагаа илэрхийлье” гэжээ.

Эмнэлгүүд хугацаа дууссан эмийг хэрэглээнд нэвтрүүлэх ямар ч боломжгүй гэдгийг мөн эмийн сонсголын үеэр илэрхийлсэн.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын төвөөс зүүн хойд зүгт 34 км зайд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 11:41:08 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.