Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчлэлийг дэмжлээ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарах аж.

Түүнчлэн  шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэж, салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа өргөжиж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо оновчтой, олон эх үүсвэртэй болж, ил тод байдал хангагдаж, санхүүжилт болон үр дүнг уялдуулан хяналтыг сайжруулах боломж бүрдэнэ гэдгийг төсөл санаачлагчид хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар хулгай, залилан, хүчин зэрэг гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ DNN.mn

Энэ оны нэгдүгээр улиралд хүүхдэд хохирол учруулсан 1,582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьжээ.

Хүүхдэд хохирол учруулсан гэмт хэргийг 2023 оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар буурсан байна.

Хүүхдүүд эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ. Тодруулбал

  • Хулгайлах 368
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 289
  • Хүчиндэх 360
  • Залилах 112
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 95 гэмт хэрэгт, нийт 1,660 хүүхэд хохирогчоор тогтоогджээ.

Үүнээс 6.8 хувь нь найм хүртэлх, 27.3 хувь нь 8-13, 66.5 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 780 нь эрэгтэй, 880 нь эмэгтэй хүүхэд байжээ.

Прокуророос хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 639 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 250 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлснийг мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Арпад Потапи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцон, манай улсад ажлын айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв.

Унгар Улс нь Монгол Улсын хувьд Зүүн Европ дахь чухал түнш бөгөөд хүндрэл бэрхшээлтэй үед ч харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөж ирснийг онцлоод хоёр улсын дээд өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байдаг. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар өнгөрсөн гуравдугаар сард Унгар Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд олон чухал асуудлыг хөндөн хэлэлцэж, харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулсныг эргэн дурсахад таатай байна гэв. Энэхүү айлчлал нь монголын талаас 17 жилийн дараа хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд хийсэн айлчлал болсноор чухал бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэхэд чиглэсэн санал санаачилгуудыг Монгол Улсын Их Хурлын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Арпад Потапи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцон, манай улсад ажлын айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв.

Унгар Улс нь Монгол Улсын хувьд Зүүн Европ дахь чухал түнш бөгөөд хүндрэл бэрхшээлтэй үед ч харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөж ирснийг онцлоод хоёр улсын дээд өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байдаг. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар өнгөрсөн гуравдугаар сард Унгар Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд олон чухал асуудлыг хөндөн хэлэлцэж, харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулсныг эргэн дурсахад таатай байна гэв. Энэхүү айлчлал нь монголын талаас 17 жилийн дараа хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд хийсэн айлчлал болсноор чухал бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэхэд чиглэсэн санал санаачилгуудыг Монгол Улсын Их Хурлын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Шатахуун тээвэрлэсэн машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох 22-ын товчооны орчимд Дөрөвдүгээр сарын 24-ний 23.00 цагийн үед шатахууны тээвэрлэгч хүнд даацын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Галт тэрэг ойртоход төмөр замтай хөндлөн огтлолцсон замуудад улаан гэрэл анивчиж дохио өгсөн боловч хяналтын камерын дүрс бичлэгээс харахад ачааны хоёр автомашин төмөр зам хөндлөн гарч, гурав дахь машин болох шатахууны тээвэрлэгч том оврын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 639 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ DNN.mn

2024 оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалав. Энэ төрлийн гэмт хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар буурсан байна.

Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ. Тодруулбал,

  • Хулгайлах 368,
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 289,
  • Хүчиндэх 360,
  • Залилах 112,
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 95 гэмт хэрэгт, нийт 1660 хүүхэд хохирогчоор тогтоогджээ.Үүнээс 6.8 хувь нь 8 хүртэлх, 27.3 хувь нь 8-13, 66.5 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 780 нь эрэгтэй, 880 нь эмэгтэй хүүхэд байна.

    Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 639 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 250 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

    Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм

Зарим сум 8-10 см зузаан цастай байна DNN.mn

Цаг уурын станц, харуулын цасны зузааны өнөөдрийн мэдээгээр Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-10 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8-10 см, бусад хэсгээр 0-6 см цасан бүрхүүл тогтсон байна.

Харин өнгөрсөн хоногт баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар 0-7 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дундговь аймгийн Говь-Угтаал, Увсын Зүүнхангайд 7 мм,Архангайн Цахир, Өвөрхангайн Зүүнбаянд 5 мм, бусад нутгаар 0-4.1 мм байна.

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүмүүс угаартсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.

Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж ажиллахад Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартсан байдалтай байсан тул эмнэлгийн байгууллагын яаралтай тусламжийг үзүүлсэн байна.

Харамсалтай нь хүүхэд нас барсан бөгөөд эмэгтэйг эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Одоо ээжийн биеийн байдал тогтворжин ухаан орсон байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг эхлүүллээ DNN.mn

“Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд эхлүүлж, эхний галлагааг хийжээ.

Нийт 81.9 сая ам.долларын төсөвт өртөг бүхий тус төслийн 21.9 сая ам.долларыг улсын төсвөөс, 60 сая ам.доллар буюу 420 сая юанийг  Хөгжлийн банкнаас гэрээний дагуу санхүүжүүлж байна.

Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50МВт-аар өргөтгөснөөр Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сумын айл өрх, 3100 гаруй аж ахуйн нэгж болон тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын эрчим хүчний эрэлт хэрэгцээг тасралтгүй эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна.

Үүнээс гадна аймгийн төв болох Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6000 гаруй өрхийг дулаанаар хангах аж.

Цахилгаан станцын өргөтгөлийг ирэх сард албан ёсоор нээнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан ирэх даваа гаригт болно DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өчигдөр /2024.04.24/ хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай, Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг татан буулгах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Мөн Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай зэрэг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн. Тэгвэл НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан энэ сарын 29-ний өдөр 10:00 цагт болох юм.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх сарын 25-нд автомашингүй өдөр болно DNN.mn

Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болсон “Улаанбаатар марафон” ирэх сарын 25-нд зохион байгуулагдаж, тухайн өдрийн автомашингүй өдөр болгожээ.

Энэхүү олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Уг өдрийг автомашингүй болгож, хотын төв замаар тээврийн хэрэгсэл явуулдаггүй билээ.

Өнгөрсөн онд уг тэмцээнд 100 гаруй аж ахуйн нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 30 орны 30 мянга гаруй оролцогч гүйж байв.