Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт хаагдсан зам, давааг нээх ажиллагаа үргэлжилж байна DNN.mn

Баян-Өлгий аймгийн  Сагсай сум, Цагаан-Асгат III багийн “Хар нуур” гэдэг газар их цас орсны улмаас Сагсай сумын 600, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож, зам, даваа хаагдсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 23-нд Онцгой байдлын байгууллагад ирсэн.
Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Нийт 13 км зам, даваа цасанд боогдсон бөгөөд өчигдрийн байдлаар зургаан км замыг чөлөөлсөн бөгөөд ажиллагаа үргэлжилж байна.
Цасны зузаан хоёр метр орчим, салхи шуургатай байгаа нь хүндрэл учруулж буй талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн нутгаар цас үргэлжлэн орж байгаа тул иргэд, жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Уул, усны сайхныг “бүүстэлж” суухаар улсаа хөгжүүлэх бодлого, шийдлээ л танилцуул л даа DNN.mn

Сонгууль дөхсөн биш горилогчид ямар ч хамаагүй аргаар сошиал сувгуудаа идэвхжүүлж байна. Фэйсбүүкээр дүүрэн нутгаа санасан, нутгийнхаа сайхныг биширсэн улстөрчдийн постууд. Мэдээж төрсөн нутгийнхаа сайхныг бишрэн шүтэлгүй л яахав. Гэхдээ нутгаа бишрэгчдийн цаад зорилго нь ерөөсөө улс төрд орох гэж бодохоор огиудас хүрэх шиг.

Бүсчилсэн хөгжлийн бодлогоор явна гээд байхад л дов, жалга, уул, уснаасаа гарч сэтгэж чадахаа больчихсон хүмүүс сошиалаар нэг болж. Сонгогчид хэн нь илүү нутгийнхаа сайхныг олон нийтэд таниулав гэдгээр нь улстөрчдийг өрсөлдүүлж, саналаа өгөхгүй нь тодорхой. Та нараас бодлого, шийдэл л хүсч байгаа. Аль бүсэд өрсөлдөх юм, тэр бүсдээ юуг хийхээр зорьж байгаа чинь л сонгогчдод сонин болохоос биш нутгийн уул, ус, тэр нутагт төрсөн эсэх чинь хэнд ч хамаагүй. Энэ манай нутгийн хүү байна гээд сонгодог, саналаа өгдөг улиг болсон арга ард хоцорсон.

Нутаг ус ярих дээрээ тулбал хүний нутгийн хүн хөгжил авчирна гэдэг үгтэй болчихсон юм билээ шүү. Тиймээс “нутаг минь хүүгээ гэсэн юм уу даа” гэж жижиг сэтгэлгүй, энэ бүс нутгийн төлөө цаашлаад улс орон, нийт ард түмнийхээ төлөө юу хийх вэ. Миний мэргэжил, арга туршлага аль салбарыг илүү хөгжүүлж чадах вэ гэдэг давуу талаа бусдад танилцуул л даа. Тэрийг чинь л ард түмэн харж сонирхоно.

Тэрнээс биш нутаг ус ярьж, хол ойрын хамаатан болох гэж зүтгэх тусам ард түмэн таныг улс төрөөс хол байлгахыг хичээнэ.

Categories
мэдээ цаг-үе

Автомашины нүүрсэн яндан хилээр гаргахыг хориглолоо DNN.mn

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа.

Уг тогтоолын төслийн агуулга нь улсын хилээр автомашины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох тухай юм. Тогтоолын төсөл батлагдсанаар автомашины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглож байна.

Categories
мэдээ цаг-үе

Зайсангийн оршин суугчид нэг чигийн хөдөлгөөнийг эсэргүүцэж, тайван жагсаал хийнэ DNN.mn

Зайсангийн тойруу орчимд амьдардаг 20 мянган оршин суугч, үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүд Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ.

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөний шийдвэр хэрэгжиж эхлээд жил хагас сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ямар ч ахиц дэвшил гараагүй, харин ч тэр хавийн оршин суугчид хохирч буй талаар иргэд ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэж байна DNN.mn

Элчин сайд нарыг томилох асуудлыг хаалттай хэлэлцсэний дараа Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэж байна.

Мөн үргэлжлүүлэн “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ цаг-үе

Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна DNN.mn

оловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09.00 цагт эхэлсэн. Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.
Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх
2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд програмаас устгах ба та бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулна уу!!! Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернет банкны QPay үйлчилгээ
Элсэлтийн шалгалтын НЭГ хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
• Өргөдөл хүсэлт
• Эмчийн магадалгаа
• Сургуулийн тодорхойлолт байна
Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаяр алга болсон тул эрэн хайж байна DNN.mn

Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Уг хүнийг харсан, тааралдсан бол цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэнэ” гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Тэрбээр олон хэрэгт өмгөөлөгч хийж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ DNN.mn

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ганцаарчилсан уулзаж, албан ёсны хэлэлцээрийг байгууллаа.

Мөн энэхүү албан ёсны айлчлалын хүрээнд өчигдөр дараах баримт бичгийг байгуулсан юм.

  • “Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хоорондын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал” -д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газрыг төлөөлж, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурлаа.

Замын зураглал нь хоёр орны урт хугацааны харилцаанд үндэслэн цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох, Иж бүрэн түншлэлд хүргэх, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах суурь баримт бичиг болно. Замын зураглалд худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүний эрх зэрэг салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байна.

  • “Монгол Улсад ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурав.
Дэлхийн эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа ашигт малтмал, ялангуяа ховор металлын чиглэлээр хамтран ажиллах, өөрийн орны нөөц баялгийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэх баримт бичиг болно. Санамж бичгийг байгуулснаар энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг хамтран гүйцэтгэх, геологийн шинжлэх ухааны мэдээллийг солилцох, мэргэжилтэн сургах зэргээр хамтран ажиллах боломжийг нээж өгнө.
  • “Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Судалгаа, инновацын байгууллагыг төлөөлөх Британийн Геологийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Судалгаа, инновацын байгууллагыг төлөөлөх Британийн геологийн албаны захирал Карэн Хангхож нар гарын үсэг зурав.
Санамж бичиг геологийн шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллийг солилцох, хүний нөөцийг сургах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг бүрдүүлнэ.
Categories
мэдээ цаг-үе

Энэ оны нэгдүгээр улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ DNN.mn

2024 оны нэгдүгээр улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалаа.

Энэ төрлийн гэмт хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар буурсан байна.

Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ. Тодруулбал,

– Хулгайлах 368,

– Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 289,

– Хүчиндэх 360,

– Залилах 112,

– Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 95 гэмт хэрэгт, нийт 1660 хүүхэд хохирогчоор тогтоогджээ.

Үүнээс 6.8 хувь нь 8 хүртэлх, 27.3 хувь нь 8-13, 66.5 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 780 нь эрэгтэй, 880 нь эмэгтэй хүүхэд байна.

Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 639 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 250 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭТТ: 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 125 багц буюу 800 мянган тонн хатуу коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 9 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 135.4 ам.доллароос эхлэн дуудаж, 160.9 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 17 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулж, 855.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 7,065.6 мянган тонн нүүрсийг биржээр борлуулав гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ.