Categories
мэдээ нийгэм

Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ DNN.mn

Өчигдөр орой Бага тэнгэрийн аманд Kia Bongo-3, Mercedes Benz G500 загварын машин мөргөлдсөн осол гарч, таван хүн гэмтжээ.

Энэ талаар ОБЕГ-аас “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны Богдхан уулын Бага тэнгэрийн ам, Дүнжингаравын гудамжны замд ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр 16:59 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын Kia Bongo-3 загварын ачааны автомашин, иргэн Б-ийн Mercedes Benz G500 загварын суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины жолооч 39 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн.  Улмаар иргэн Б-ийн суудлын автомашинд зорчиж явсан 7-38 насны дөрвөн хүн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн шинэ номын сангийн нээлт болов DNN.mn

Эрдэнэт хотод орон нутгийн төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж шинээр ашиглалтад орж буй “Номын өргөө” цогцолбор барилгын нээлт боллоо.

Тус арга хэмжээг нээж Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал үг хэллээ. Тус нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Д.Батлут, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Америкийн Нэгдсэн Ул

Тус барилгад Орхон аймгийн Нийтийн номын сан үйл ажиллагаа явуулах бөгөөд  “Нийтийн уншлагын танхим”, “Гэрээр ном олголт-тогтмол хэвлэлийн уншлагын танхим”, “Гэр бүлийн уншлагын танхим”, “Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан уншлагын танхим”, Ганцаарчилсан байдлаар хөгжих, ном унших, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл хий VIP өрөөнүүд болон Багаар ажиллах хурал, сургалт зохион байгуулах танхимуудтай юм. Гуравдугаар давхарт байрлалтай “Америкийн төв” нь мөн уншлагын өрөө, интернет өрөө, Maker space, E-sport, сургалт, болон хөтөлбөрийн өрөөтэй бөгөөд нийт 1826.73 ам.метр талбайтай тус барилга нэг ээлжиндээ 315 хүнийг зэрэг хүлээн авч ном соёлоор үйлчлэх боломжтой аж.

Харин Эрдэнэт хотын яг төв цэгт байршилтай Нийтийн номын сангийн хуучин барилгыг цаашид “Хүүхдийн номын сан” болгох талаар Соёлын яам, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд санал нэгдлээ. Ингэснээр Монгол Улсын гурав дахь том хот гэгддэг Эрдэнэт хотод тулгамдаад байсан номын сангийн хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэхэд тодорхой алхам болж буй.

Орхон аймаг буюу Эрдэнэт хот нь 105.269 хүн амтай. Үүнээс 46,7 хувийг нь 19 нас хүртлэх хүүхэд залуучууд эзэлж байна. Тус аймагт одоогоор төр, хувийн хэвшлийн 40 орчим цэцэрлэгт 8789, 25 ерөнхий боловсролын сургуульд 24644 хүүхэд сурч хүмүүжиж байга бол Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогын дагуу цаашид их дээд сургуулиуд, оюутнуудыг тоо нэмэгдэх хандлагатай байна.

Номын өргөө цогцолбор барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр “Шинжүү” ХХК 2021 оноос эхлэн барьж ийнхүү ашиглалтад хүлээлгэн өглөө.

Categories
мэдээ цаг-үе

Жижиг дунд үйлдвэрлэлийн 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн зээл олгоно DNN.mn

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах хорооны хурал өчигдөр боллоо. Зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэй уг зээлд хамрагдахаар Улаанбаатар хотод 247 төслийн 46 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс сонгон шалгаруулалтын сүүлийн шат буюу “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал”-д 9.5 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 46 аж ахуйн нэгж төслөө танилцуулжээ. 

Үүнээс 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн зээл олгохоор боллоо.

Categories
мэдээ нийгэм

Шар өвсний түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сараас тавдугаар саруудад ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна.

Түймрийн нэн аюултай үе гэж хавар гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сар 10, намар есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацааг хэлдэг.

Ой, хээрийн түймэр нь нэг секунд хугацаанд хоёр метрийн хурдтайгаар 360 градуст тархдаг бөгөөд хүний буруутай үйлдлээс шалтгаалж, ой хээрийн түймрийн эрсдэл бий болж, хүмүүс амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй.

Иймд түймрийн нэн аюултай улирал эхэлж байгаатай холбогдуулан хаврын хуурайшилтын үед иргэд та бүхэн нийслэлийн ногоон бүсэд дараах зүйлийг анхаарна уу.

Үүнд:

  • Заасан хугацаанд аялал зугаалга хийх, ууланд алхах, шашны зан үйлийг хийхгүй байх;
  • Ил гал түлэхгүй байх;
  • Асаасан гал, чүдэнз, татсан тамхины галыг бүрэн унтраах;
  • Халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх;
  • Хашааныхаа өвсийг шатаахгүй байх;
  • Гагнуур хийхгүй байх;
  • Ойд зайлшгүй нэвтрэх тохиолдолд байгаль хамгаалагчид мэдэгдэж, ой, хээрийн түймрийн баталгааг гаргуулан авч, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Categories
мэдээ эдийн-засаг

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүллээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Энэ дагуу 2024 оны дөрөвдүгээр сарын 18-наас 24-ний өдрүүдэд 49 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 18 сая 82 мянга 100 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг

Categories
мэдээ цаг-үе

Эргүүлийн гурван бүсэд 80 алба хаагч, 40 автомашин нэмжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн авто эргүүлийн гурван бүсэд 80 алба хаагч, 40 автомашин нэмж долоон бүсэд хуваан ажиллуулж байна. Авто эргүүлийн чиглэлийн тоо, ажиллах хүн хүч, авто машины тоог нэмэгдүүлснээр 1 эргүүлийн автомашины ачаалал дунджаар 35 хувиар буурсан. Тодруулбал:

  • Гэмт хэрэг, зөрчлийн дуудлагад 2-10 минутад очих хурд 4,5 хувиар,
  • 10-20 минутад очих хурд 7 хувиар нэмэгдэж,
  • 30-аас дээш минутад очих байсан дуудлага 7.5 хувиар тус тус буурчээ.

Ингэснээр цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, дуудлага мэдээлэлд шуурхай очих нөхцөл бүрдэв.

Түүнчлэн хаяг, байршлаа тодорхой хэлж чадахгүй тохиолдолд мэдээлэл хүлээн авагч буюу оператораас иргэний хүсэлтээр холбоос /линк/-ийг мессежээр илгээж, тухайн иргэний байршлыг газрын зургийн “Google map” системтэй холбон тодорхойлж, шуурхай очиж тусламж үзүүлэх боломжтой болсон.

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ цаг-үе

Нөөцийн мах худалдаалах байршлууд DNN.mn

Нийслэлд энэ сарын 25-28-ны өдрүүдэд 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махны худалдааг иргэдэд хүргэж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Б.Өсөхбаяр: Шүүхийн шийдвэр гарчихсан байхад барилдуулахгүй байгаа тул тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ DNN.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны Удирдах Зөвлөл өнгөрсөн оны тавдугаар сард хуралдаж допингийн шинжилгээнд бүдэрсэн улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын эрхийг дөрвөн жилээр хассан билээ. Эрхээ хасуулсан бөхчүүд спортын арбитрын шүүхэд хандсан юм. Шүүхээс бөхчүүдийн эрхийг сэргээх шийдвэр гаргасан ч МҮБХ ямар нэг хариу өгөхгүй байгаа аж.

Энэ талаар аймгийн арслан Б.Өсөхбаяр болон түүний гэр бүлийнхэн “Монгол Ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Аймгийн арслан Б.Өсөхбаяр “Өнгөрсөн оны гуравдугаар сарын 24-ний өдөр бөхийн холбоо допингийн шинжилгээ авсан юм. Улмаар тавдугаар сарын 11-нд миний шинжилгээнээс хориотой бодис илэрсэн талаар мэдэгдэл ирсэн. Тодруулбал миний шинжилгээнээс предезин гэх зүрх, судасны эмийн бодис илэрсэн болохыг тогтоосон.

Энэ бодис яагаад надаас илэрсэн талаар тайлбар өгье. 2023 оны нэгдүгээр сарын 25-нд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын харъя “Сүлд” спорт хороонд тамирчнаар орсон. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэгт орох шаардлага тавьсан. Ингээд зүрхний цахилгаан бичлэг хийлгэсэн. Шинжилгээгээр зүрхний дутагдалтай гэсэн онош тогтоож хоёр эм бичиж өгсний нэг нь предезин юм.

Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэсэн. Тухайн үед ямар эмчилгээ хийлгэснээ системд бүртгүүлдэг тул допингийн шинжилгээний дараа ийм бичиг хийлгэх боломжгүй.

Уг эмчилгээг дуусгаад ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа допингийн шинжилгээ авах болсон тул эрх бүхий хүмүүст нь тайлбарласан. Тэгэхэд допингийн шинжилгээ өгдөг хуудас дээрээ биччих гэж гэж хэлсэн. Хуудас дээр нь ямар эм уусан, юу хэрэглэснээ бүгдийг нь бичсэн боловч үүнийг огт хэрэгсэхгүй байгаад гомдолтой байна.

Допингийн шинжилгээний дараа эмчийн шаардлагаар эм ууснаа тайлбарлахаар бөхийн холбоо нь шинжилгээ авсан байгууллагаасаа тодруул гэдэг, допингийн эсрэг төв нь холбооны захиалгаар авсан тул шийдвэрийг тэд гаргах ёстой гэдэг.

Өнгөрсөн оны зургаадугаар сарын 27-нд миний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг бөхийн холбоо гаргасан. Уг шийдвэр гарсныг эсэргүүцэж Олон улсын ба Үндэсний Спортын Арбитрын шүүхэд өргөдөл өгсөн юм. Уг шүүхээс арваннэгдүгээр сарын 9-нд допингийн шинжилгээ авах процессын алдаа гаргасан тул шийдвэр нь хүчингүй гэж үзсэн.

Шүүхийн шийдвэрийг эсэргүүцвэл бөхийн холбоо 21 хоногийн дотор олон улсын арбитрын шүүхэд хандах ёстой байсан ч давж заалдаагүй. Тэгэхээр шүүхийн шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс миний барилдах эрх сэргэх ёстой.

Үүнээс хойш удаа дараа бөхийн холбоонд барилдах хүсэлтээ өгсөн ч өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй. Спортын арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Холбооны зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан ч шүүхээс процессын алдаа гаргасан байна гэж үзсэн. Гэтэл МҮБХ-ны зүгээс Удирдах Зөвлөл хуралдсаны дараа шийдвэр гаргана гэдэг албан тайлбартайгаар удаа дараа хойшлуулж байна.

Тиймээс иргэдэд бодит байдлыг хүргэх үүднээс сэтгүүлчдэд хандахаас өөр аргагүйд хүрлээ” гэж ярилаа.

Түүний ар гэрийнхэн нь хэрвээ асуудлыг шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандахаа мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ: Ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмнэ DNN.mn

Энэ жил “УБТЗ” ХНН байгуулагдсаны 75 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд УБТЗ нийт ажилчдынхаа цалинг ирэх зургаадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.

Мөн үндсэн цалинг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор тээвэр, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад сургалт, хурал чуулган, тэмцээн уралдаан, гадаад томилолт зэрэг арга хэмжээг хязгаарлах зэрэг орлого олох, зардал бууруулах, авлага барагдуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар улс төрийн намууд СЕХ-д шаардлага хүргүүллээ DNN.mn

УИХ-д суудалтай намууд болон өмнө эрх барьж байсан намын дарга, төлөөллүүд сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлаар СЕХ-д хоёр шаардлага хүргүүлж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.

Тэрбээр “126 гишүүнийг хоёр байдлаар сонгоно. Ингэхдээ тойргоос 78 гишүүнийг сонгоно. Харин жагсаалтаар буюу намын нэр дугуйлах байдлаар 48 гишүүнийг сонгох учиртай. Үр дүнд нь нэг нам хязгааргүй эрхтэйгээр эрх барьдаг биш маш олон сөрөг хүчнүүд бий болно гэсэн хүлээлттэй байгаа юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд СЕХ зайлшгүй анхаарах ёстой асуудлууд байна. Тухайлбал, зургаадугаар сарын 28-ны өдөр сонгуулийн санал хураах үед саналын хуудасны асуудал гарч ирж байгаа юм. Саналын хуудас нь хоёр тусдаа хуудас байх ёстой юм гэдэг үндэслэлийг бид гаргаж ирлээ.

Өөрөөр хэлбэл 78 тойргоос нэр дэвшигч нарын нэр нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших хүмүүсийг нь дахин тусдаа хуудаст нэрсийг нь бичих ёстой гэж үзэж байна. Хэрэв саналын хуудас хүчингүй болсон тохиолдолд нэг хуудас дээр аль алинг нь тэмдэглэсэн бол жагсаалт маань хүчингүй болох гээд байгаа юм.

Энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч байгаа монголчууд сонгууль өгнө. Ингэхдээ жагсаалтаар нэр дэвшиж байгаа буюу намын нэрсийг дугуйлах байдлаар саналаа өгнө. Эдгээр үндэслэлээр бол саналын хуудас дээрх хоёр төрлийн санал хураалт бол тусдаа байх ёстой гэдэг шаардлагыг албан ёсоор СЕХ-д хүргүүлж байна.

Хоёрдугаарт, Сонгуулийн саналын хуудаст намуудын нэрсийг Дээд шүүхэд бүртгүүлснээр нь дараалуулж бичдэг. Энэ удаагийн сонгуульд 30 орчим улс төрийн намууд болон эвсэл оролцоно гэж ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаагаад СЕХ-д хүсэлтээ өгөх ёстой.

Гэтэл маш урт сонголттой, сонгуулийн тойрогт томорчихсон болохоор нэг тойргоос арав хүртэлх нэрс дугуйлах арван мандаттай маш урт жагсаалт гарч ирээд байгаа юм. Энэ дунд иргэд төөрөх, будилах, аль нам нь хэн билээ гэдэг үл ойлголцол үүсэх гээд байгаа юм. Тиймээс иргэдэд энгийн ойлгомжтой мэдээлэл өгөх зорилгоор саналын хуудас дээрх нам, эвслийнх нэрийг тавьсны дараа тухайн намын дарга нь хэн бэ гэдэг мэдээллийг, нэрийг, зурагтай нь хамт тавья гэж байгаа юм. Мөн нам, эвслийнх нь лого, бэлгэдлийг нь оруулъя. Ингэснээр энэ нам бол ийм намын даргатай юм байна гэж хараад саналаа өгөхөөр ойлгомжтой болгохгүй бол иргэд будлах гээд байна. Үр дүнд нь ардчилсан сонгууль маань ойлгомжгүй байдлаас болоод хүсээгүй үр дүн гарах болно” хэмээн мэдээллээ.