Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 118 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 41 айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ DNN.mn

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн 15 аймгийн 3963 малчин өрхийг түлээгээр хангаж, 5506 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар аймаг, орон нутгийн онцгой комисс, төрийн цэргийн байгууллагууд, ААН-ээс дайчлан ажиллуулж байгаа техник хэрэгслийн хүчээр 88.334 километр зам гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын шүүх 49.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ DNN.mn

Монгол Улсын шүүх өнгөрсөн онд 113284 хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ. Эрүүгийн хэргийн шүүхийн хувьд өмнөх онтой харьцуулбал 1.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин зөрчлийн хэрэг 8.1 хувь, иргэний хэрэг 9.1 хувь, захиргааны хэрэг 11.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Улмаар 1125 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж 2173 хүнийг цагдан хорих арга хэмжээ авчээ.

Давж заалдах шатны шүүхийн хувьд нийт 6784 гэмт хэрэг, хяналтын шатны шүүх 497 хэргийг хянан шийдвэрлэжээ.

Авилгын 283 хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх байснаас 187 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс 167 нь эрх мэдлээ албан тушаалаа урвуулан ашигласан аж.

Categories
мэдээ спорт

“Улаабаатар 2023” Зүүн азийн залуучуудын наадмын үзмэрийн булан дэлгэгдлээ DNN.mn

Өнгөрсөн жил Монгол Улс анх удаагаа спортын олон төрөлт наадмыг амжилттай зохион байгуулсан билээ. Зүүн Азийн залуучуудын III наадам 2023 оны 08 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо өрнөж, наадамд 7 Үндэсний Олимпын хорооны 803 тамирчин, 345 дасгалжуулагч, албаны зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд баг тамирчид спортын 11 төрлөөр 88 багц медалийн төлөө ур чадвараа сорьсон байна.

Түүхэнд анх удаагаа хэмээн тэмдэглэгдсэн уг наадмын шинэхэн үзмэрийн булан МҮОХ-ны Олимпын музейд дэлгэгдлээ. Нээлтийн ёслолд ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн Гишүүн, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр тэргүүтэй хамт олон оролцож, баяр хүргэв.
May be an image of lighting, indoors and text

Ийнхүү Олимпын музейд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын үеэр ашиглагдсан спортын хэрэгсэл, материал, медаль, дурсгалын тэмдэг, медалион зэрэг 20 төрлийн 80 гаруй үнэт үзмэрүүд нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Өмнөд Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газраас малчдад хандив илгээжээ DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг 2024 оны гуравдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-ын Засгийн газар 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламжийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлж байгааг Элчин сайд Шэнь Миньжюан танилцуулан батламжийг нь гардуулан өглөө.

БНХАУ сайн хөршийн хувиар эв санааны нэгдлээ илэрхийлж зуданд өртсөн хөдөө нутгийн ард иргэдэд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлж, тусламжийн хандив өгч буйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс БНХАУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хоёр талын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зуднаар 3.1 сая толгой мал хорогджээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар зудын гамшигт хорогдсон малын тоо 3.1 саяд хүрчээ.

Энэ талаар  УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Өнөөдрийн байдлаар 118 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 41 айлыг нүүлгэн шилжүүлсэн.

Өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисст гамшгаас хамгаалах орон нутгийн алба мэргэжлийн ангиас өнгөрсөн өдрүүдэд 3963 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 5506 иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлж, 1524 малчин өрхөд хоол хүнсээр тусалж, 57 260 өрхөд өвс тэжээл хүргэлээ. Өнөөдрийн байдлаар, Улсын Онцгой комисст 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн хандив цугласан байна. Мөн 773.1 сая төгрөгийн бараа материал ирсэн.

Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд, олон улсын манай улсад үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн багуудаас нийтдээ 3.2 сая ам.долларын санхүүжилт босгосон. Эхний санхүүжилтийн тусламжийг 11 мянга гаруй өрхөд олгох юм. Өнөөдрийн байдлаар зудын гамшигт хорогдсон малын тоо 3.1 саяд хүрлээ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголчууд хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д жагсаж байна DNN.mn

“Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг дэлхийн улс орнуудынхтай харьцуулж үзэхэд /2023 оны байдлаар/,

  • Хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д,
  • Өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60-д
  • Авьяасын индексээр 64 орноос 60-д
  • Нэг цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д буюу Ирланд, Люксембург гэх мэт улсаас 10 дахин бага
  • Нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д

Сургуульд суралцах хугацаа 13.2 хэдий ч эзэмшсэн чадамжтай харьцуулахад суралцах хугацаа 9.2 буюу дөрвөн жилийн хоцрогдолтой байна.

Categories
мэдээ нийгэм

“Miss World” тэмцээнд оролцож буй Б.Болор финалын шатанд багтжээ DNN.mn

71 дэх удаагийн “Miss World” тэмцээний шалгаруулалт Энэтхэг Улсын Нью Дели хотноо хоёрдугаар сарын 20-ны өдөр эхэлсэн бөгөөд авьяаслаг мисс төрлөөр үргэлжилж байна.

Тус тэмцээнд “Miss world Mongolia 2023” тэмцээний Үндэсний ялагч Б.Болор эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.

May be an image of 1 person

Өчигдөр буюу гуравдугаар сарын 03-ны өдөр болсон авьяаслаг миссийн төрлийн финалын шат буюу шилдэг 7-т багтжээ.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан 167 хэрэг гарчээ DNN.mn

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.

Эрүүгийн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл өнгөрсөн онд нийт хянан шийдвэрлэсэн 13,977 хэргийн:

  • 42 хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
  • 10 хувь нь хулгай
  • 8 хувь нь автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн үзүүлэлттэй байна.

Эрүүгийн хэргийн хувьд 2022 онтой харьцуулахад дараах төрлийн гэмт хэргүүд буурчээ.

  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 3.7 хувь
  • Хулгайн гэмт хэрэг 10.7 хувь
  • Залилах гэмт хэрэг 1.5 хувиар тус тус буурсан.

Дараах төрлийн гэмт хэргүүд өссөн үзүүлэлттэй байна.

  • Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих 0.9 хувиар
  • Кибер аюулгүй байдлын гэмт хэрэг 71.4 хувиар (2022 онд дөрвөн хэрэг хянан шийдвэрлэсэн бол 2023 онд 14 хэрэг хянан шийдвэрлэсэн буюу 10 хэргээр өссөн)
  • Хүчирхийлэх гэмт хэрэг 2022 онд 97 байсан бол 2023 онд 99 буюу хоёр хэргээр өсчээ.

Өнгөрсөн онд нийт 14,192 иргэн, 14 хуулийн этгээдэд ял шийтгэл оноосон байна. Үүнийг задалж авч үзвэл:

  • 52 хувь буюу 8360 хүнийг торгох ял шийтгэл
  • 16 хувь нь хорих ял шийтгэл
  • 11 хувь нь зорчих эрхээ хязгаарлуулсан байна.

2023 онд гэмт хэргийн улмаас 20,674 хүн, 663 төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хохирсон. 153.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 454 хүний амь нас, 8,425 хүний эрүүл мэнд хохирчээ.

Авлигын нийт 283 хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх байснаас 187 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүний 167 нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг байна. 

Categories
гадаад мэдээ

Э.Холанд 54 жилийн өмнөх дээд амжилтыг давтлаа DNN.mn

“Манчестер Сити” багийн норвеги довтлогч Э.Холанд 1970 онд Английн цомын тэмцээнд нэг тоглолтод таван бөмбөг оруулсан “Манчестер Юнайтед” багийн алдарт тоглогч Ж.Бестийн дээд амжилтыг давтлаа” гэж Opta Sports мэдээлжээ. Тус тэмцээнд шөвгийн 16-д “Лутон Таун”-тай хийсэн тоглолтод 23 настай тэрээр 58 минутын дотор пента-трик хийсэн аж.

Дортмундын “Борусси”-гаас 2022 оны зун 60 сая еврогоор “Манчестер Сити”-д ирсэн норвеги залуу энэ улиралд 30 тоглолтод 25 бөмбөг оруулж, зургаантаа оновчтой дамжуулаад буй. Английн багтай 2027 оны зургадугаар сарыг дуустал гэрээлсэн түүнийг Transfer­markt интернэт-портал 180 сая еврогоор үнэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Хавтаст хэрэг” киноны хоёрдугаар бүлэг хийгдэнэ DNN.mn

Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан “Хавтаст хэрэг” олон ангит кино өнгөрсөн 2022 онд үзэгчдийн хүртээл болсон.

Тус киноны хоёрдугаар бүлэг хийгдэхээр дүрийн сонгон шалгаруулалтаа зарлажээ.

Энэ бүтээлд цагдаагийн албаны ажил үүргийн онцлог, тэдний эр зоригийн тухай өгүүлдэг бөгөөд “Хүлэгү пикчерс” болон “Номадиа пикчерс” хамтран бүтээсэн юм.