Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ DNN.mn

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх арга хэмжээнүүдийг танилцуулъя:

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:

– Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,
– Нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ.
Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.
ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:
– Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
– Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

– Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.

Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ гэж Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн азын дугаарын дуудлага худалдаа дөрөвдүгээр сарын 4-30-нд болно DNN.mn

Тээврийн хэрэгслийн азын дугаарын дуудлага худалдаа дөрөвдүгээр сарын 4-30-нд болно.

Дуудлага худалдаа auction.transdep.mn хаягаар явагдах юм.

Сонирхсон иргэдийг тухайн оролцох гэж буй дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа болохын өмнөх өдөр 23:00 цагт бүртгэл хаагдана.

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:

  • 000А, АААА дугаар   2,000,000 /хоёр сая төгрөг/;
  • 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар  500,000 / таван зуун мянган төгрөг/;
  • 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар  100,000 / нэг зуун мянган / төгрөг

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна. Хэрэв ялагч нь заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүйг анхаарна уу.

Мөн төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй аж.

 

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр өнгөрсөн сарын 29-ний байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна.

Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-43 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан, бусад нутагт 1-9 см цастай.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-12 градусаар хүйтэн, хур тунадас 80 орчим хувьд олон жилийн дундаж буюу түүнээс бага, 20 гаруй хувьд дунджаас ахиу байлаа хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Борис Писториус: Энэ бол бидний эв нэгдлийг бусниулах гэсэн оролдлого DNN.mn

Германы Агаарын цэргийн хүч(Luftwaffe)-ний ахлах офицеруудын онлайн хурлын бичлэг задарсан нь Оросын “эрлийз мэдээлэл”-ийн халдлага. Энэ бол Путины явуулж буй мэдээллийн дайны нэг хэсэг юм гэж Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгдэв. Мөн “Энэ бол бидний эв нэгдлийг бусниулах гэсэн оролдлого. Иймээс бид үүнд маш хянамгай хандаж, тэднээс дутахгүй шийдэмгий арга хэмжээ авах ёстой” гэж онцлон тэмдэглэв. Тэрээр “Путины өгөөшинд автахгүй байх хэрэгтэй” гээд “Кремль германчуудыг талцуулж, хагаралдуулж чадахгүй гэдэгт итгэж, найдаж байна” гэжээ.

Германы Батлан хамгаалах яам нийтийн анхаарлыг татах болсон Германы цэргийнхний утасны яриаг чагнаж улмаар нийтэд ил болгосон хэргийн дотоод шалгалтын үр дүнг хүлээж байна гэж мэдэгдэн “Үүнд уг нууц ярианд тохиромжтой платформыг сонгосон эсэхийг тодорхойлох зэрэг ажил багтаж байгаа”гэжээ. Учир нь уг нууц ярианд оролцогчид видео утасны “Webex” платформыг ашигласан байж магадгүй байгаа юм байна.

Оросын суртал ухуулгын “RT” телевизийн ерөнхий редактор Маргарита Симонян энэ сар эхэлсэн өдөр “Германы Бундесверийн өндөр албан тушаалтнууд Крымын гүүрийг сөнөөхөд хэдэн “TAURUS” далавчит пуужин хэрэг болох тухай ярилцсан 38 минутын аудио бичлэг надад байна” гэж мэдэгдэн, уг бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам Германаас уг мэдээллийн талаар албан тайлбар өгөхийг шаардсан билээ. Германы канцлер Олаф Шольц “TAURUS” пуужингаар Москва хотыг буудахгүй ашиглах талаар хяналт тавихын тулд Германы цэргийн албан хаагчдыг заавал Украин руу илгээх шаардлагатай болно. Энэ нь Германыг Украины дайнд татан оролцуулна гэсэн үг. Иймээс Украинд “TAURUS” пуужин шилжүүлэхийг би эсэргүүцэж байгаа юм” гэж тайлбарлаж байсан. Гэтэл Германы Агаарын цэргийн хүчний ахлах офицерууд “TAU­RUS” далавчит пуужингаар Крымын гүүрийг сөнөөх талаар ярилцаж байгаа нь ил болж, олон улсад шуугиан тариад байна. Харин барууны цэргийн шинжээчид “Тэртэй тэргүй холын тусгалтай пуужин өгч байгаа туршлагатай Их Британид Герман “TAURUS”-аа өгч тэднээр дамжуулан Украинд хяналт тавих байх. Ямар ч байсан “F-16” онгоцтой болох үед нь энэ пуужин Украинд очсон байх болно” хэмээн бичиж эхлэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Голын мөс цөмөрч, нэг хүн амиа алджээ DNN.mn

Өчигдөр буюу гуравдугаар сарын 4-д Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч, нэг иргэн амиа алджээ.

Тодруулбал, голын мөсөн дээгүүр зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрсний улмаас живжээ.

Гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байх, мөс цөмрөх эрсдэлээс өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил DNN.mn

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх гуравдугаар сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлсэн. Энэ үеэр хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах юм.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр дараах байршилд цахилгааны хязгаарлалт хийх хуваарьтай байна. 

Categories
мэдээ нийгэм

Хандив, тусламжийг малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна DNN.mn

Малчдад туслах хандивын аяны хүрээнд 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 04-нийг хүртэл 41 иргэн, 94 аж ахуйн нэгж, байгууллагын 2.951.661.237 төгрөг, 5 иргэн, 21 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.706.900 төгрөгийн 69.829 ширхэг бараа, материалын хандив буюу нийт 3.725.368.137 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст ирүүлсэн.

Ирүүлсэн хандив тусламжийг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын дагуу хаваржилт хүндэрсэн малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар /2024.03.05/ 701.532.900 төгрөгийн 41.484 ширхэг бараа, материалыг 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт хуваарилан хүргэлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Чуулган А танхимд хуралдана DNN.mn

Энэ удаагийн парламентын хаврын чуулган энэ сарын 15-ны баасан гарит нээлтээ хийнэ. Тэгвэл чуулганы танхим засвартай байгаа учир А танхимд хуралдааныг нээхээр болсон байна.

Намрын чуулган завсарласнаас хойш чуулганы танхимыг засварлаж, сандал ширээг нэмэх ажлыг хийж буй юм.

Чуулганы хугацаанд

  • Нийслэлийн газар олголттой холбоотой авлига, хээл хахуул
  • Уул уурхайн лиценз олголт
  • Ногоон автобусны хэрэг
  • Эмийн үнийн өсөлт, чанар стандартын асуудлаар түр хороод сонсгол зохион байгуулахаар төлөвлөжээ.
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Нямсүрэн: Нэр дэвшигчийг хуулийн зөрчилтэй байгаа эсэхийг нь шүүх цагдаагийн байгууллагаас тодруулснаар бүртгэж, үнэмлэх олгоно DNN.mn

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор нэр дэвших санаархалтай улстөрчид тухайн тойргийнхоо иргэдэд янз бүрийн байдлаар хандив, тусламжийг олгож байна. Уг үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа юу. Үүнд Сонгуулийн ерөнхий хороо ямар байдлаар хяналт тавьж ажиллаж байгаа вэ?

-Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зохион байгуулах л чиг үүрэгтэй. Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар заалтад Хууль бус сурталчилгааг хориглох гэсэн дэд бүлэг байдаг. Тэр хуульд Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Үүнд найман зүйл заалт бий. Тухайлбал, мөнгө, эд зүйл тараах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх зэргийг хориглодог.

-Хууль бус сурталчилгаа явуулах гэдэг дээр эдгээр найман заалт байдаг юм байна. Тэгэхээр энэ хүрээндээ Сонгуулийн Ерөнхий хороо хяналт тавьж ажиллана гэсэн үг үү?

-Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн сонгууль зохион байгуулах л үүрэгтэй. Аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хууль бус сурталчилгаа хийснийг цагдаагийн байгууллага шалган, Эрүүгийн хэргийн шүүх тогтоодог. Зөрчлийн тухай хуульд хууль бус сурталчилгаа хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

-Нэр дэвшигчдэд батламж, үнэмлэх олгох эрхтэй байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. Ингэж үнэмлэх олгохдоо хууль зөрчсөн эсэхийг нь хянаж үзнэ биз дээ. Хэрэв тухайн нэр дэвшигч хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол бүртгэж авахгүй байх эрхтэй байх, тийм үү?

-Нэр дэвшигчтэй холбоотой тодорхой хуулийн зохицуулалт бий. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн зургадугаар бүлгийн 29 дүгээр заалт байна. Тус бүлэгт УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг. Үүний гол утга санаа нь чөлөөлөгдөх ёстой ажил, албан тушаалаа өгсөн байх, өр төлбөргүй байх, мөн нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглож байгаа. Эсвэл хоёр тогтолцоонд зэрэг нэр дэвшихгүй байхаар зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалтын хүрээнд шаардлагатай бичиг баримтуудыг харж, хянаж байж л тухайн нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авна.

-Тухайн нэр дэвшигчтэй холбоотой зөрчлийг Сонгуулийн ерөнхий хороо шалгах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр Цагдаагийн байгууллагаас ирсэн баримт бичиг дээр тулгуурлаж тухайн нэр дэвшигчийг бүртгэнэ гэж ойлгох уу?

-Сонгуулийн ерөнхий хороо хэн нэгнийг шалгах, буруу зөвийг нь хянах ямар ч чиг үүрэггүй байгууллага. Хуульд заасан гол утга санааг би хэлье л дээ. Хамгийн чухал нь өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчийн саналыг татах зорилгоор гэдэг агуулга явж байгаа. Үүнийг л сайн ойлгох хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн хуулийн зөрчилтэй байвал Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авахгүй байх зохицуулалттай. Тиймээс хуульд юу гэж тусгасан байна, яг түүний дагуу Сонгуулийн Ерөнхий хороо чиг үүргээ хэрэгжүүлнэ гэсэн үг.

-Сонгуулийн хугацаа их дөхлөө. Тэр утгаараа энэ гуравдугаар сард төлөвлөгөөт ямар ямар ажлыг Сонгуулийн ерөнхий хороо хийж гүйцэтгэхээр байгаа вэ. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-Цаг хугацааны хуваарьт заасны дагуу сонгуульд оролцох нам эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө хүргүүлнэ. УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул Сонгуулийн ерөнхий хороо холбогдох журам, зааврын төсөл боловсруулж, батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтыг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Томсгосон тойрогт сонгогчид саналаа өгөхдөө юуг анхаарах шаардлагатай вэ?

-Улсын бүртгэлийн байгууллага ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн өөрийн цахим хуудастаа сонгогчдын нэрийн жагсаалтыг байрлуулж иргэдийг танилцах боломжоор хангадаг. Иргэд уг сайтаар нэвтэрч ороод өөрийн мэдээлэл үнэн зөв байгаа, хаана санал өгөхөө харахаас гадна өөрийн хаягт байгаа санал өгөхөөр бичигдсэн сонгогчдын мэдээллийг шалган зөрчил байвал санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бүртгэлийн газарт хандан засуулах хэрэгтэй. Мөн сонгуулийн санал авах байранд очоод хэнийг сонгох вэ гэж сонголтоо хийх бус, тухайн тойрогт нэр дэвшиж буй хүн, нам эвслийн мөрийн хөтөлбөрийн талаар урьдчилж сайтар судалсан байх нь чухал байна.

-Саналын хуудасны загвар ямар байхаар төлөвлөсөн бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Саналын хуудас агуулга хэлбэрийн хувьд сонгогчдоос саналаа илэрхийлэхэд хялбар ойлгомжтой байна. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас нь нэг хуудас байх ба мажоратор сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгөх саналыг тэмдэглэх хэсэг, пропорциональ сонгуулийн тойрогт нэр дэвшигчдэд өгөх саналыг тэмдэглэх гэсэн хоёр хэсэгтэй байна. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн нэрс тодормогц саналын хуудасны загварыг батлан хэвлүүлдэг.

Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно гэж заасан. Манай байгууллагын хувьд иргэдэд энэ талаар мэдээлэл өгөх зорилгоор санал авах өдөр хүртэл санал тэмдэглэх зааврыг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан сурталчлах, сонгогчдод энэ талаар таниулж, мэдээлж байх тухай сум дүүргийн сонгуулийн хороод, хэсгийн хороодод чиглэл өгч ажиллаж байна.

-Сонгуулийн зардлыг бууруулах асуудлыг УИХ хэлэлцсэн. Энэ сонгуулийн тухайд зардал ямар хэмжээнд гарахаар байгаа вэ?

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль 2023 оны зургадугаар сард нэмэлт, өөрчлөлт орсон. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчим бол зардал бууруулахад чиглэсэн. УИХ-ын намрын чуулганаар батлагдсан тойргоос хамаарч Үндэсний аудитын газар зардлын дээд хязгаарыг баталсан. Энэхүү баталсан зардлын дээд хэмжээний тоон дүнг харахад 2020 оны зардлын дээд хязгаараас их хэмжээгээр өссөн гэж харагдахгүй байгаа юм. Жишээ нь, нэгдүгээр тойрог болох Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт 2020 онд зарцуулах зардлын дээд хэмжээний нийлбэр нэг тэрбум 271 сая төгрөг байсан бол 2024 онд нэг тэрбум 300 гаруй сая төгрөг болсон байна. Харин Баянзүрх дүүрэгт 2020 онд зарцуулах зардлын дээд хэмжээ нэг тэрбум 300 сая төгрөг байсан бол 2024 онд нэг тэрбум төгрөг болж буурсан нь харагдаж байна. Энэ дүнгээс харвал хуульд заасан сонгуулийн зардлыг бууруулахад чиглэх гэсэн хуулийн заалтын зарчим хэрэгжиж байна.

-Сонгууль зохион байгуулахад хэр хэмжээний зардал гаргахаар төлөвлөсөн бэ?

-Манай улсад сонгуулийн насны хоёр сая 230 мянган хүн бий. Энэ удаагийн сонгууль зохион байгуулах төсвийг 32 тэрбум төгрөгөөр баталсан. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хэсгийн хорооны үйл ажиллагаа буюу бичиг хэрэг, шуудан холбоо, унаа болон тээвэрлэлт, санал авах байр бэлтгэх зэрэг зохион байгуулалттай холбоотой бүх төрлийн зардал үүнд багтана. Дээр нь саналын хуудас, үнэмлэх, гарын авлага, гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах зэрэг зардал багтана. Энэ удаагийн сонгуульд мэдээллийн технологийн баг, даамал гэх мэтчилэн 26 мянган төрийн албан хаагч ажиллана.

Энэ хүмүүсийн урамшуулал, хоолны зардал ч дээрх төсөвт багтсан гэсэн үг. Ингээд тооцохоор нэг сонгогчид 14 мянган төгрөг буюу 4.25 ам.доллар зарцуулж байна гэсэн үг. Дэлхийн жишигт сонгууль зохион байгуулахад нэг сонгогчид 9-12 ам.долларын зардал гаргадаг юм байна лээ.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн гуравдугаар сарын хуваарь гарчээ.

ХХҮЕГ-аас мэдээлснээр, хүүхдийн мөнгийг гуравдугаар сарын 20-нд шилжүүлэх бол ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж зэрэг таван төрлийн халамжийг энэ сарын 14, 26-нд олгоно.

Харин эхийн алдар одонгийн мөнгийг 26-нд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг гуравдугаар сарын 20-нд өгөхөөр хуваарилжээ.