Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвс, тэжээлийн үнэ ханш DNN.mn

Өвс, тэжээлийн үнэ ханшийн /2024.03.13/ мэдээллийг хүргэж байна.


Алтантариа  / лавлах утас: 109, 70172067, 70172077/

Хорголжин 40 кг – 35.640 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хорголжин 1 тонн – 891.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хивэг 25 кг-25.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Хивэг 1 тонн – 1.000.000 төгрөг / НӨАТ-тай дүн/

Овъёос 40 кг-36.080 төгрөг / НӨАТ-тай дүн/

Овъёос 1 тонн – 900.200 төгрөг / НӨАТ-тай дүн/

5 шар, 22-ын товчоо / лавлах утас: 94444456, 94431350/

Орос овъёос 40 кг – 45.000 -50.000 төгрөг

Монгол овъёос 40 кг – 38.000 -40.000 төгрөг

Шингүүртэй овъёос 35 кг -50.000 төгрөг

Монгол хорголжин тэжээл 40 кг- 37.000 төгрөг

Хурд морины тэжээл 25 кг- 52.000 төгрөг

Шоколадан бор 40кг-85.000 төгрөг

Өвс-21.000 22.000 төгрөг

Ногоон тэжээл 16.000-20.000 төгрөг

Амгалан бөөний төв /лавлах утас: 99335287,99688691/

Хивэг 25кг  -24.000 төгрөг

Тэжээлийн будаа 40 кг – 32.000 төгрөг

Цэвэр улаан буудай 40 кг-37.000 төгрөг

Монгол овъёос 40 кг-36.000 төгрөг

Орос овъёос 40 кг-40.000 төгрөг

Цагаан арвай 40 кг-30.000 төгрөг

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа Малчин лавлах 109

Categories
мэдээ нийгэм

Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.6 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7 хувиар өсжээ. Улсын хэмжээнд инфляцын түвшин 7 хувь гарсны 2.9 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хоёрдугаар сард өмнөх сараас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.0 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.0 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Завхан, Хөвсгөл, Архангайн зарим газраар 0.4 мм цас оржээ DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 12-ны 08 цагаас 03 дугаар сарын 13-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэж байна.

 Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар цасгүй, бусад нутгаар 0.0-41.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 41.0 см, Хяргасд 40.0 см Түргэн, Малчин, Баруунтуруунд 38.0 см, Улаангом, Давст, Зүүнговьд 33.0-34.0 см, Сүхбаатарын Түмэнцогтод 31.0 см, бусад хэсгээр 0.0-26.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Завхан, Хөвсгөл, Архангайн зарим газраар 0.0-0.4 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-10 хэмээр дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-16 хэм Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм дулан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнодын тал нутгаар 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-4 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 1 хэм дулаан, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 18 хэм, бусад хэсгээр 10 хэм хүйтэн хоносон байна

Categories
мэдээ нийгэм

Халиа тошинд өртсөн айлуудыг Хонхор, Цагаандаваа, Нисэх, Ногоон толгой руу нүүлгэн шилжүүлнэ DNN.mn

Халиа тошинд өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлэх газрын байршлыг  танилцууллаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар “Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн дүүргүүдийн хэмжээнд 1339 айл халиа тошинд өртөх магадлал гарсан. Энэ тоог газар дээр нь ажиллаж тодорхойлсон юм.

Яг одоо халиа тошинд өртсөн 219 нэгж талбар байна. Үүнээс долоон айл зөвшөөрөлгүй, 212 нь зөвшөөрөлтэй.

Зарим хүн голын ай савд газар олгосноос халиа тошинд өртөж байна гэж буруу ойлгодог. Усны ундарга хаанаас ч, хэзээ ч гарч ирэх магадлал өндөртэй байдаг. Тиймээс ийм өндөр тоо гарч ирсэн. Халиа тошинд өртөх эрсдэлтэй айлуудад давхардсан тоогоор 1,277 удаа нүүх мэдэгдлийг хүргүүлсэн. Айлууд мэдэгдлийг хүлээж авахдаа 60 орчим айл нөхөн олговортойгоор нүүнэ гэсэн бол бусад нь “Бид нүүхгүй” гэдгээ хэлж байна.

Шаардах хуудас мэдэгдлийг тараахдаа бичлэг хийж, баримтжуулдаг.

Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх 348 нэгж талбарыг бэлдсэн.

Тодруулбал:

  1. Баянзүрх дүүргийн Хонхор орчимд /радиогийн станцын зүүн талд/ 98, Цагаан даваа орчимд 57 айл
  2. Сонгинохайрхан дүүрэгт 22-ын товчооны хойд тал, Ногоон толгойд 145 айл
  3. Хан-Уул дүүрэгт Нисэх орчимд 28 айл
  4. Налайх дүүрэгт Тэрэлж явах зам дагуу буюу Их амд 20 айлд газар бэлдсэн.

Өнгөрсөн зуны алдаагаа давтахгүйн тулд дэд бүтэцтэй холбогдсон, хүн амьдрах боломжтой байршлуудыг сонгосон юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлт дөрөвдүгээр сарын 1-ний дотор гарна” гэв DNN.mn

Энэ оны нэгдүгээр сард болсон дэлбэрэлттэй холбоотойгоор мэдээлэл өглөө.

Шадар сайд С.Амарсайхан “БЗД-ийн 26-р хороонд болсон ахуйн хийн тэсрэлтийн улмаас үүдсэн асуудлуудыг шалгахаар ажлын хэсэг байгуулсан. Өнөөдрийн байдлаар хууль хяналтын байгууллагууд хэргийн газрын шалгалтаа эрчимжүүлж, шахуу ажиллаж байна.

Төрийн байгууллагуудаас шалтгаалах хяналт шалгалтууд дууссан. Одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтүүдийг хүлээж байна.

Автомашин зориулалтын шаардлага хангасан байсан эсэх, тухайн орчинд техникийн болон бусад ямар стандартууд зөрчигдсөн гэдгийг мэргэжлийн шинжээчид хөндлөнгөөс дүгнэнэ.

Байр орон сууцны бөх бат чанар, ан цав гарсан, галд уярсан болон цаашид ашиглах боломжтой эсэхэд Барилга, хот байгуулалтын яамны мэргэжлийн хяналтын хэсгийнхэн хяналт шалгалтыг хийж дууссан. Одоо ШУТИС-ийн лабораторид арматур, бетоны шинжилгээг хийх ажлууд үргэлжилж байна.

Хамгийн сүүлийн байдлаар буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт өгсөн мэдээллээр 10 хоногийн дотор дүгнэлт гарч бэлэн болно гэсэн.  Дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлтүүд ирэх сарын 1-ний дотор гарч дуусна.

ХНХЯ-аас ажлын байрны аюулгүй ажиллагаа хангагдсан эсэхийг дүгнэх ажлын хэсэг гараад, дүгнэлт бэлэн болсон. Нэгдсэн дүгнэлтийг бид эцэслэн, бэлэн болсон даруйд нь олон нийтэд нэг бүрчлэн нээлттэй мэдээлэх болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Нийслэлд шар усны эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөг шийдвэрлэнэ DNN.mn

Шадар сайд хаваржилтийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Шадар сайд С.Амарсайхан  “Өнөөдрийн байдлаар нийслэлд 6300 гаруй тонн нөөцийн махыг долоон аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлсэн. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал 13.7 хувиар өссөн. Иймд айл өрхүүдэд очих махны үнийг өсгөхгүй байхад анхаарч байна. Нөөцийн махыг энэ сарын 11-нээс эхэлж есөн дүүргийн 357 дэлгүүр хоршоогоор худалдаж эхэлсэн. Зардлын зөрүүг гаргаж, махны үнийг тогтворжуулна.

Мөн энэ хавар цас зудын нөхцөл байдлаас шалтгаалж нийслэл, хөдөө орон нутагт шар усны эрсдэл үүсэхээр байна. Нийслэлд халиа дошин үүсэж, айл өрх, аж ахуйн нэгж өртөх эсрдэл улам нэмэгдэж байгаа. Нийслэлд шар усны эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөг шийдвэрлэх шийдвэр гаргалаа.

Зудын эрсдлийг даван туулахад үе шаттай арга хэмжээ авч байна. Аймаг орон нутагт малчдад хүргэх дэмжлэг туслалцаа явсаар байна. Нийт 77 мянга 394 өрхөд 203 мянган боодол өвс, 80 мянган айлд тэжээл, 110 мянган айл өрхөд 1740 тонн хүнсний бүтээгдэхүүн хүргэсэн байна. Энэ ажил цаашид үргэлжилнэ. Мөн эмнэлэгийн байгууллагаас явуулын байдлаар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НЭМҮТ: Хөрсний бохирдлын улмаас бага насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг DNN.mn

Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс зөвлөгөө өглөө. 

НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны Л.Нямсүрэн “Хөрсний бохирдол нэмэгдэхийн хэрээр гэдэсний халдварт өвчний тархалт нэмэгдэх хандлага ажиглагддаг.

НЭМҮТ-өөс хавар, намартаа тус бүр нэг удаа хөрсний бохирдлын шинжилгээ хийдэг. Манай байгууллагын хийсэн судалгааны дүнгээр Улаанбаатар хотод 400,000 айл өрх амьдарч байна. Үүний 200,000 нь гэр хороолол, амины орон сууцанд амьдардаг. Эдгээр иргэдийн амьдардаг газруудаар хөрсний бохирдлын судалгааг хийхэд 88 хувь нь бохирдолтой гэж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл 10 айл өрхийн ес нь хөрсний бохирдолтой байдаг гэсэн үг.

Хөрсний бохирдлын гол үүсвэр нь нүхэн жорлон байдаг. Тиймээс иргэдийн зүгээс нүхэн жорлонгоо стандартын дагуу сайжруулж чадвал таны хашаа, эргэн тойрны газрын хөрсний бохирдлын хэмжээ багасах магадлалтай. Мөн ил задгай хог хаях, элдэв бодис шингэсэн угаадсаа асгах зэргээр хөрсөө бохирдуулдаг.

Хөрсний бохирдлын улмаас бага насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг. Үүнээс сэргийлэх энгийн арга нь өдөр тутамдаа бүлээн усаар гараа сайн савандаж угаах, бохирдсон эд зүйлд хүрсэн тохиолдолд цэвэрлэх хэрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Зорчих хөдөлгөөний өөрчлөлт үр дүнтэй байвал цаашид тогтмолжуулна DNN.mn

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор зарим авто замд өглөө, оройн оргил цагаар зорчих хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. 

ТЦА-ны дарга Б.Оюутболд  “ 2024 оны 3 сарын 12-ны орой, 13-ны өглөө ТЦА-наас замын өөрчлөлттэй холбоотой өөрчлөлт  хийсэн. Ингэхдээ хуулийн хүрээнд  Цагдаагийн байгууллага иргэдийн тайван байдлаар, чөлөөтэй хөдөлгөөнд оруулах үүргийнхээ дагуу уг зохицуулалтыг хийж, урсгалын чиглэлийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, эсрэг урсгалд хөдөлгөөнийг сийрүүлэх зорилгоор шилжүүлэхийг  хуулинд заачихсан байгаа.

Өчигдөр орой 17:50 цагаас 19:20 минут хүртэл эсрэг урсгалын нэг эгнээг сөрүүлэх арга хэмжээ авсан. Тухайн хоёр чиглэл бол  1,7, 2 км байгаа.  18:40 минут гэхэд энгийн үеэс ачаалал багасахаар нь 30 минут сунгаж үзсэн. 19:30 минутаас хэвийн горимд шилжүүлсэн. 21:40 минутад хэвийн болсон.  Өмнө нь  22:00 цагийн үед Яармагийн зам хэвийн байдалд ордог.

Өнөө өглөө буюу гуравдугаар сарын 13-ны өдөр 07:00-07:30 цагийн хооронд 30 минутаар тооцож хийсэн. Ингэхдээ эсрэг хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд 8:26 цаг гэхэд Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамж ямар нэг ачаалалгүй байсан. Энэ үеэр бусад хөдөлгөөнийг зохицуулахаар ажиллаж байсан.

Маш богино хугацаанд ачааллыг давчихад замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж, ачаалал сийрэгжинэ гэж харж байна. Хэрэв үр дүнтэй байвал цаашид тогтмолжуулна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-наас өмнө аудитын байгууллагад хүргүүлнэ DNN.mn

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 28-нд товлосон билээ. Тэгвэл сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-наас өмнө, бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 25-наас өмнө төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуультай.

Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлсийг тусгахыг хуулиар хориглодог.

  • Мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох,
  • Уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх,
  • Зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх,
  • Иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх,
  • Ажлын байранд зуучлах, ажилд оруулах,
  • Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглоно.
Categories
мэдээ цаг-үе

“А” үсгийн үнэ 8 сая төгрөг болжээ DNN.mn

Сүүлийн өдрүүдэд нэгдүгээр ангийн үсэглэлийн баяраар хүүхдээ”А” үсэг болгох эрхийг нь эцэг, эхчүүд найман сая төгрөгөөр худалдаж авдаг гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Уг мэдээлэл иргэдийг талцуулж маргаан үүсгээд байгаа юм.

Уг нь сурагчид уншиж, бичиж сурснаа эцэг эхчүүд, багш нартаа тайлагнах гэж “Эрдмийн баяр”- хийдэг. “А” үсгийн төлөөх өрсөлдөөн гараагүй байхад хүүхдээр өөрөөр нь үсэг сугалуулах нь  хамгийн шударга арга байлаа.

Гэтэл одоо 35 үсэг өөр өөрийн үнэлгээтэй болжээ. Тухайлбал, “А” үсэг найман сая, бусад үсэг ч өөр өөрийн үнэлгээтэй  байна. Хамгийн доод тал нь 200 мянга гэнэ. Эрдмийн баяр биш бэл бэнчингийн өрсөлдөөн болох нь. Нэгэнт л мөнгөөрөө өрсөлдөх гэж байгаа бол “А” үсгийг дуудлага худалдаан оруулъя. Манай монголчууд тоонд ихээхэн ач холбогдол өгдөг сонирхолтой хүмүүс шүү дээ. 9911-тээ дугаар, автомашины азын дугаарыг хүртэл дуудлага худалдаанд оруулаад хэдэн зуун саяар авчихдаг. Тэгвэл одоо “А” болон бусад үсгийг дуудлага худалдаанд оруулж сургуулийн их засвар болох хана, тааз, дээвэр, будгийнхаа мөнгийг ольё.  Анги тэнхим засварлах урсгал зардлаа хэдэн үсгийнхээ дуудлага худалдаагаар босгоод авчихъя.