Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.4 (78.4%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрч, 2.3 (83.1%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

May be a graphic of text that says "yHA3cHий cTaTиcT cTиKийH xopoo 6000 5000 yлcblH H3rAc3H TecθB 2024 oHbl 3xHий 2 capA, T3p6ym Ter Terper 4000 5 102.1 3000 2000 2468.3 2787.0 1627.6 1000 32. 342.9 22.6 -1000 -112.8 T3HuB3pжyyлc3H opлoro HийT 3apлara -2000 1 740.3 T3Hu3л -3000 2436.1 -4000 2764.4 2021 Il 2022 3 759.2 2023 II 2024* Il *ypbA4илcaHryйu3Tr3л"

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батжаргал: Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хууль батлагдвал даатгуулагч нэг удаа нийт цуглуулсан хөрөнгийнхөө 30 хүртэлх хувийг зарцуулах боломжтой DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.


-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг танай яамнаас боловсруулаад, улмаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн онцлог, ач холбогдлын талаар эхлээд ярихгүй юу?

-Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогод “Монгол Улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу шилжинэ” гэсэн зорилт тавьсан. Мөн алсын хараа 2050, Монгол Улсыг хөгжүүлэх 2020-2024 оны хөтөлбөрт бас тэтгэврийн тогтолцоог олон давхаргат болгоё, улсын тэтгэврийн ачааллыг багасгая гэсэн зорилтуудыг тусгасан байгаа. Энэ хүрээнд манай яам нийгмийн даатгалын багц хуулийг батлуулах ажлын хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д 2021 онд өргөн мэдүүлсэн.

Манай улсад хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо зайлшгүй хэрэгтэй. Яагаад гэвэл гадаад улс орнууд тэтгэврийн тогтолцоондоо хоёр төрлийн өөрчлөлтийг хийж байгаа. Одоо тэтгэвэрт гарч байгаа хүмүүс зөвхөн улсын тэтгэврийн сангаас тэтгэвэр авч байгаа. Яваандаа улсын сан ачаалал даахад хүнд болно гэж судлаачид үздэг. Тиймээс энэ зах зээл дээр хувийн хэвшлийг оруулж ирэх хандлага дэлхий нийтэд сүүлийн 20 жил маш идэвхтэй явж ирлээ. 2022 оны байдлаар 32 улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлээд явж байна. Хамгийн сүүлд 2023 онд БНХАУ хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлсэн байгаа.Энэ үүднээс манай улс дэлхийн жишгийн араас дагаж явъя гээд уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Дээр нь Дэлхийн банк, Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд манай улсыг тэтгэврийн тогтолцооныхоо ачааллыг задлах хэрэгтэй гэж байнга зөвлөсөөр ирсэн. Ингээд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн оны хаврын чуулганаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг нь дэмжсэн. Мөн Нийгмийн бодлогын байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй саналуудаа хэлэлцээд дууссан. Оны өмнө Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн байгаа.

-Энэ бол Монголд анхдагч хууль. Тэр утгаараа даатгуулагчдад ямар боломж байгаа вэ. Бас эрсдэлийг нь хэрхэн тооцсон бэ?

-Хэрэв энэ хууль батлагдвал даатгуулагчид хувийн тэтгэврийн сангуудад нэмэлтээр сайн дураараа хандаж, гэрээ байгуулах эрхтэй болно. Зарим улсын туршлагаас харахад “Улсынхаа тэтгэвэртээ даатгуулахгүй байж болно. Хувийн тэтгэврээ сонгож болно” гэж хуульчилснаас болж нэлээд алдаа гарсан юм билээ. Улсын тэтгэврийн сан, хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хооронд өрсөлдөөн болж нэлээд асуудал гарсан байх жишээтэй. Тиймээс манайд зөвлөж байгаа олон улсын байгууллагууд “Сайн дураар улсын тэтгэврийн даатгалаас гадна нэмэлтээр даатгуулах нь зөв” гэж байгаа юм. Насны хувьд 18-аас тэтгэвэрт гарах хүртэлх насны хүмүүс даатгуулах эрх нь нээлттэй гэж хуульд тусгасан.

Хуулийн төслийг боловсруулахдаа хувийн хэвшлүүд, ажил олгогчид, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг олон талтай хамтарч ажилласан. “Энэ хуулийг батлуулахад ямар нэг саад тотгор байхгүй. Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хуультай болъё. Хяналтад оруулъя” гэж нэгдсэн. Яагаад гэвэл одоо хувийн тэтгэврийн сангийн шинж тэмдэг хадгалсан үйл ажиллагааг зарим компаниуд явуулаад байгаа. Тэд Компанийн тухай хуулиар, ТББын зохицуулалтаар үйл ажиллагаа явуулаад хүмүүсээ аль хэзээнээс татаад эхэлчихсэн. Тэгэхээр хуультай болгоод хяналтыг нь сайжруулаад, нээлттэй болгох ёстой.

-Одоо хөдөлмөр эрхлэгч, ажил олгогчид нийлээд 17 хувийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа. Тэгэхээр хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо хэрэгжээд эхэлбэл одоо төлж байгаагаасаа хуваалцах юм уу. Эсвэл нэмэлтээр төлөх үү?

-Нэмэлтээр сайн дурын даатгал учраас одоо улсад төлж байгаа 17 хувийн шимтгэл нь хэвээрээ байна. Дээр нь нэмээд хувийн тэтгэврийн сантай гэрээ хийхдээ тохиролцоно гэсэн үг. Ингэхдээ хоёр хувилбар санал болгоно. Эхнийх нь цалин хөлснийхөө дүнгээс хувьчилж нэмэлтээр шимтгэл төлж болно. Эсвэл тогтмол мөнгөн дүнтэй байж болно. Хуулийн төсөлд энэ талаар хатуу тэдэн хувь гэж заагаагүй. Гэрээний харилцаа учраас нээлттэй орхисон. Олон улсад хувийн тэтгэврийн сангийн хамгийн гол хөшүүрэг бол татварын хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг юм билээ. Жишээлбэл, арван ажилтантай ажил олгогч байя гэж бодъё. Компанийн эзэн хоёр сайн ажилтнаа хувийн тэтгэврийн даатгалд хамруулъя гээд дэмжээд өөрсдөө тодорхой хэмжээний мөнгө төлөөд даатгууллаа гэхэд тухайн гарсан зардалд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой. Олон улсад бол тэр төлж байгаа зардлыг татвар ногдох орлогын бүрэлдэхүүнээс, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогод ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасдаг юм байна. Тэгж байж ажил олгогч хөнгөлөлт эдлээд хүмүүсээ дэмждэг. Манайх тэр зарчмын дагуу хуулиа боловсруулсан. Нэг ёсондоо таны төлж байгаа шимтгэл нийгмийн даатгалын төлөх шимтгэлтэй давхцахгүй, чөлөөлөгдөнө. Мөн ХХОАТ-аас, байгууллага бол ААНОАТаас чөлөөлөгдөөд явна. Тухайн байгууллага шинэ зах зээлийг дэмжсэн гэдэг агуулгаараа энэ хуулийн амин сүнс оршиж байгаа.

-Хувийн нэмэлт тэтгэврийн санд үүссэн мөнгийг хэн удирдах вэ?

-Энэ мөнгө аюулгүй бас өсч байх ёстой. Үүнийг хэн удирдах вэ гэдэг дээр хуулийн төсөлд сонгодог хөрөнгө оруулалтын харилцааг тусгасан. Тэр нь юу вэ гэхээр тэтгэврийн сан хөрөнгө оруулалтын менежмэнтийн компани буюу мэргэжлийн хөрөнгө удирддаг компанитай гэрээ хийгээд хөрөнгөө итгэмжлэн удирдуулахаар хуулинд оруулсан. Энэ хоорондын харилцааг Санхүүгийн зохицуулах хороо байнга хянаж явна. Тэтгэврийн хөрөнгөтэй холбоотой өдөр тутмын гүйлгээг Кастодиан гэдэг байгуулага нэг бүрчлэн бүртгэх юм. Иргэн Дорж шимтгэлээ шилжүүллээ. Тэр шимтгэл нь хөрөнгө оруулалт руугаа гарлаа. Ямар өгөөж олсон гээд бүх гүйлгээг нь тухай бүр бүртгэж хянана.

Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн аюулгүй найдвартай байдлыг нэг номерт тавьж өгнө. Энэ мөнгийг даатгуулагч нэг, хоёр жилийн дараа авахгүй. Хорь, гучин жилийн дараа ашиглана. Тийм учраас нэгдүгээрт, сангийн хөрөнгө бүрэн бүтэн байх ёстой. Хоёрдугаарт, үнэ цэнээ алдаагүй байх. Гуравдугаарт, өгөөжөөр өссөн байх ёстой. Энэ дарааллаар хуулийн төслийг боловсруулсан. Хөрөнгө оруулалтын менежмэнтийн компани буюу мэргэжлийн байгууллага тэтгэврийн сантай гэрээ байгуулж ажиллана. Өдөр тутмын хөрөнгийг нь удирдана. Хийж байгаа бүх гүйлгээг нь дээр хэлсэнчлэн Кастодиан байгууллага тусад нь бүртгэж хөтөлнө. Хувийн тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын менежмэнтийн компани, Кастодиан гурав тулгын чулуу шиг бие биенээ хооронд нь хянах юм.

-Даатгуулагчид хуримтлуулсан мөнгөнөөс ашиглах боломжтой юу?

-Даатгуулагч нэг удаа нийт цуглуулсан хөрөнгийнхөө 30 хүртэлх хувийг боловсрол, эрүүл мэнд, ипотект зарцуулж болно гээд хуулийн төсөлд заасан байгаа. Энэ бол таны ирээдүйд хүртэх тэтгэвэрт зориулсан мөнгө учраас бүгдийг нь зарцуулах боломжгүй. Нэг удаа 30 хүртэлх хувийг нь дээрх гурван чиглэлээр зарцуулах боломжтой байхаар хуулийн төсөлд тусгасан.

-Хувийн нэмэлт, тэтгэврийн сангаас тэтгэвэрт гарах насыг нь хэд байхаар тооцоолсон бэ?

-Улсынхаа тэтгэвэрт гардаг настай адилхан. Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэвэр гарахтай зэрэгцээд хувийн тэтгэвэрээс тэтгэвэр авах эрх нь үүснэ. Тэтгэврээ гурван янзаар авах сонголттой. Нэгдүгээрт, хуримтлуулсан тэтгэврээ бөөнд нь нэг удаа авч болно. Ингэхдээ заавал холбогдох татвар төлөх юм. Хоёрдугаарт, цуглуулсан мөнгөө 10 жилээр хувааж авч болно. Ингэж авбал татваргүй. Гуравдугаар ангилал нь насан туршдаа буюу бурхан болтлоо авах. Эсвэл хувийн тэтгэврийн санд нь 20 сая төгрөгийн үлдэгдэл байлаа гэхэд “Эхлээд таван саяыг нь бөөнд нь авчихъя. Үлдэгдэл 15 саяыг нь 10 жилдээ хуваагаад авъя” гэж болно.

-Иргэд насан туршдаа нэмэлт тэтгэвэр өгч, өгчихөөд яг тэтгэвэрт гарах үед хуримтлал үүсгэж байсан компани дампуурчихвал яах вэ. Хуучны хадгаламж зээлийн хоршоод шиг дампуурчихвал хохирлыг нь хэн хариуцах бол?

-Хуулийн төсөл энэ талаар маш нарийн зохицуулалтууд оруулж ирсэн байгаа. Жишээлбэл, сангийн үйл ажиллагаа эрхлэгч компанид “Та энэ хүний мөнгийг аваад удирдахдаа заавал баталгаат өгөөж өгнө шүү” гэж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, жил бүр Монголбанкны бодлогын хүүтэй тэнцүү хэмжээний өгөөжийг даатгуулагчдадаа заавал өгөх ёстойг хуульчилсан.

Хэрэв өгч чадахгүй бол дүрмийн сангаасаа төлнө. Магадгүй дүрмийн сангаасаа төлж чадахгүй бол тухайн сан дээр тусгай комисс ажиллана. Шууд үйл ажиллагаанд нь хяналт тавиад, зогсоож тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлнэ. Том хэмжээний алдагдал болохоос өмнө барина гэсэн үг. Энэ бол нэг, хоёр сарын дотор шийдэгдэх ажил. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо индикаторуудаараа байнга хянаад явна. Хэрэв зөрчлөө арилгачихвал үйл ажиллагааг нь хэвийн болгоно. Харин арилгахгүй бол татан буулгах арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан.

-Дүрмийн сангийн хөрөнгийг яаж тогтоож байгаа вэ?

-Одоогоор хуулийн төсөлд 20 тэрбум төгрөг байхаар тусгаад байгаа.

-Даатгуулагч тэтгэврээ авч чадалгүй нас барчихвал яах вэ?

-Мэдээж өвлөлийн харилцаа үүсч байгаа. Хуулинд хоёр төрлийн өвлөгч байна гэж зааж өгсөн. Нэгдүгээрт, эрх залгамжлагч. Гэрээгээ анх байгуулахдаа тэтгэврээ хэнд өвлүүлэхээ шууд зааж өгнө. Тэр хүн нь хэн ч байж болно. Үр хүүхэд, гэр бүл, хамаатан садан, найз нөхөд ч юм уу.

Эсвэл заасан эрх залгамжлагч нь нас барсан тохиолдолд шууд өвлөлийн харилцаа үүснэ. Иргэний хуулиар тухайн хүний тэтгэврийг хэнд өвлүүлэх вэ гэдгийг шийдэх юм. Энэ бол хуулийн бас нэг амин сүнс нь.

-Хувийн нэмэлт тэтгэврийн сан нь банкинд мөнгөө хадгалахаас ямар давуу талтай вэ?

-Банкны хүүгийн хадгаламжийн орлогоос татвар авдаг Тэгвэл хувийн нэмэлт тэтгэврийн сан бол татвараас бүрэн чөлөөлчихнө. Бас банкин дахь хадгаламж өөрөө тогтвортой биш. Иргэн хадгаламжинд хийсэн мөнгөө нэг аваад, нэг хийгээд явдаг. Эсвэл хадгаламжаа шууд цуцлаад мөнгөө зарцуулчихдаг. Таван жилийн дараа хадгаламжгүй байх ч тохиолдол өндөр шүү дээ.

-Тэтгэврийн зээл авах боломж бүрдэх үү?

-Энэ бол тэтгэврийн бүтээгдэхүүн учраас тийм боломж байхгүй.

-Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн үйл ажиллагаа явуулах компанид ямар шалгуур тавьж тусгай зөвшөөрөл олгох вэ?

-Компанийн тухай хуулиар ХХК үүсгэн байгуулна. Үйл ажиллагаагаа явуулаад нэр хүнд бүхий байгууллагаар аудитын тайлангаа гаргуулж баталгаажуулсан байхыг шаардаж байгаа. Дүрмийн сангийн 20 тэрбум төгрөгийг зээлээр бүрдүүлээгүй байх, ямар нэг банкны хар дансанд орсон мөнгө биш байх зэрэг шалгуур тавьсан. Удирдах бүрэлдэхүүнд бас хатуу шаардлага тавина. ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагад ажиллах хүн ямар шалгууртай байхыг хүртэл хуульчилна. Урьд нь банк дампууруулж байгаагүй байх, хугацаа хэтэрсэн өр зээлгүй, ял шийтгэлгүй хүн санг удирдана. Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан байх зэрэг шалгууруудыг тавьж байгаа. Ийм хуулийн төсөл өргөн баригдаад хэлэлцэгдэхэд бэлэн болсон байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 15, Сугар гариг. Билгийн тооллын 6, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар бар өдөр. Өдрийн наран 07:05 цагт мандаж 18:57 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 1 хэм хүйтэн байна DNN.mn

3 дугаар сарын 15-наас 2024 оны 03 дугаар сарын 19-ний хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон говиийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас,  цас орж, цасан шуурга, 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 15, 16, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-наас ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -10…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гурван дарга маань гурван ч станц чирээд ирлээ. Аль нь эхэлж ашиглалтад орох юм бол” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Манай улсад хөдөө аж ахуйн цогц реформ хэрэгтэй байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Доктор Б.Эрдэнэдалай “Улс төрийг мөнгөөр хийсээр байвал ардчиллын индексээрээ бид ухарсаар л байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гурван дарга маань гурван ч станц чирээд ирлээ. Аль нь эхэлж ашиглалтад орох юм бол” хэмээн өгүүллээ

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Банкны зээлийн хүүг 12 хувь руу аваачих боломжтой” гэлээ.

Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын Сургалтын хөтөлбөр, үнэлгээний бодлогын удирдлага, зохицуулалт, тайлагналт хариуцсан ахлах шинжээч Д.Даваасүрэн “Их завсарлагааны цагийг уртасгах эрх сургуулийн удирдлагуудад бий” гэв.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Алтай суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн “Халзангийн-Ар” гэдэг газар өчигдөр 22:31:32  цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс  22:47 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Долгормаа болон иргэдээс тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 37.1 хувиар өсчээ DNN.mn

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний хоёр сарын байдлаар 927 удаа бүртгэгдэв.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 251-ээр буюу 37.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Аюулт үзэгдэл, осолд нийт 2086 хүн нэрвэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод 21 авто угаалгын газар саарал ус ашиглаж байна DNN.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаад хамтран хоёрдугаар сард Улаанбаатар хотод ажиллаж байгаа машин угаалгын газруудын үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ үеэр автомашин угаалгын газрын 30 орчим хувь нь саарал усаа эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.

Улаанбаатар хотын авто угаалгын газрууд бүгд саарал усаа эргүүлж ашиглах нь зүйтэй талаар мэдээлэлтэй байгаагаас гадна хаягдал усаа эргүүлэн ашиглах арга хэмжээ авч ашиглаж байна хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл Улаанбаатар хотод 421 автомашин угаалгын газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 21 ААНБ нь саарал усаа эргүүлэн ашиглаж байна.

Үүнд:

1. Shine робот авто угаалга

2. JP carsmn авто угаалга

3. Авто спа

4. City car wash

5. Grass auto car wash

6. Good car wash

7. Зорчигч тээврийн нэгдлийн 1-р баазын авто угаалга

8. Эхо эн эс ти эн ХХК

9. Сансар авто угаалга

10. Амгалан авто угаалга

11. TG авто угаалга

12. HT авто угаалга

13. Мазаалай авто угаалга

14. VLVT car wash

15. Good center

16. 89 car wash

17. Даймонд санаа ХХК

18. Wooden car wash

19. Бас-1

20. Форвард авто угаалга

21. Аму авто угаалга зэрэг угаалгын газар багтаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна DNN.mn

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхий, Хантайширын нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-43 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 80 см хүртэл зузаан цастай байна.

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-8.1 хэмээр хүйтэн. Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн зарим, Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар дунджаас 1.1-3.2 хэмээр дулаан, хур тунадас 90 орчим хувьд олон жилийн дунджаас бага, 10 гаруй хувьд дунджийн орчим, Өвөрхангайн зарим, Булган, Төв, Дундговийн ганц нэг сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Маргааш буюу гуравдугаар сарын 15-нд төвийн аймгуудыг нутгаар их хэмжээний нойтон цас, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүй байна.

Иргэд, тээвэрчид та бүхэн орон нутгийн замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.

 

Эх сурвалж: Улсын Онцгой комисс