Categories
мэдээ нийгэм

Дундговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Дундговь аймгийн Өлзийт сумаас баруун хойд зүгт 29 км зайд өнөөдөр буюу 03 сарын 27-ны 12:44:45 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 45°10’48.0″N 106°10’12.0″E -т уг тохиолдол бүртгэгдлээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Учрал: Е-Mongolia систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо DNN.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Өнөөдрийн байдлаар эмийн жорын системийг хамгийн түрүүнд нэвтрүүлж байна. Ингэснээр иргэд эмчийн жорыг цаасанд бичүүлж, эмийн сан руу явах шаардлагагүй болж байна.

Энэ системийг нэвтрүүлснээр И-Монгол системийн архив руу ороход тухайн иргэний нэг жилийн дотор бичсэн эмийн жорыг харах боломжтой.

Эмчийн жороос гадна дүрс оношилгооны дүгнэлт, зургууд болон шинжилгээний хариунуудыг И-Монгол систем дэх иргэний хуудсанд байрлуулна. Мөн хүүхдийн вакцины мэдээлэл, жирэмсэн эхийн карт, бүх төрлийн шинжилгээний хариу зэрэг мэдээллийг И-Монголиа системд оруулна.

Тавдугаар сарын 04-ний өдрөөс өмнө эдгээр системүүдийг 7, 7 хоногийн зайтай оруулаад тавдугаар сарын 04-ний өдөр Е-Mongolia 4.0-ийг олон нийтэд танилцуулах үеэр уг 7 систем бүрэн нэвтэрч эхэлнэ. Одоо туршилтын хугацаанд сургалт хийж эхэлсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн авто замд ноцтой зам тээврийн осол гарч хөдөлгөөнийг зогсоосон байсныг нээлээ.

Зам хариуцагч инженерүүд замын үзлэг, авто замын халтиргаа, гулгааг арилгахаар чиглэл бүрд шуурхай ажиллаж байна.

Та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.

-Мөн хажуу хоорондын зайг зөв барьж явах

-Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх

-Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх

-Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх,

-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өнөөдөр дэлхийн театрын өдөр DNN.mn

1962 онд гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” хэмээн тунхагласнаас хойш энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Монгол Улсад 1990-ээд оноос энэ баярыг тэмдэглэдэг болсон байна.

Энэ өдрийг тохиолдуулан УДЭТ-т Дэлхийн театрын өдөрт зориулсан үйл ажиллагаа болох бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 12 театрын найруулагч, төлөөлөгч оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй DNN.mn

Газар хөдлөлтийн аюул нь олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг хоморголон устгадаг байгалийн гамшиг юм.

Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна. Зөвхөн 2024 он гарсаар манай улсад болон хил орчмын бүс нутагт 3.5, түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа болжээ.

Улаанбаатарын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. Энэ жилийн хувьд маргааш, 2024.03.28-нд таарч байна. Энэхүү дадлага сургууль нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар хөдлөлтийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх аргад сургах дадал олгох, эрсдэлийг бууруулах зорилготой. Тиймээс маргааш ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр олон нийтэд мэдээлэл өглөө. Мөн тэрээр энэ дадлага сургуулийг ёс төдий өнгөрүүлэх биш, гамшиг нүүрлэсэн үед мэдлэгтэй дадалтай байж өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ аврах аргад суралцахыг зорьж, идэвхтэй бөгөөд хариуцлагатай оролцохыг уриаллаа.

Categories
гадаад мэдээ

Украинд “KNDS” зэвсэг үйлдвэрлэнэ DNN.mn

Киевт үзүүлэх цэргийн дэмжлэгийг тогтвортой нэмэгдүүлэх зорилгоор Францын “Nexter” компани болон Германы “Краусс-Маффей-Вегманн”-ы хамтарсан “KNDS” зэвсгийн компанийг бий болгож Украинд сум, цэргийн техник хэрэгслийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх охин компани байгуулах шийдвэр гарав. Герман, Францын Батлан хамгаалахын сайд Борис Писториус, Себастьян Лекорну нар Берлинд уулзаж энэхүү хэлэлцээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Себастьян Лекорну сайд “Бид “KNDS” компани Украинд үйлдвэрлэлээ нээх болно гэдгийг зарлаж байна” гээд уг шинэ компани зэвсэг, техник төдийгүй эдгээрийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхэд орон нутгийн иргэдийг ажлын байртай болгоно. Энэхүү зэвсгийн үйлдвэрлэл нь фронтын шугамд ойрхон байх ёстой бөгөөд энэ нь хангамжийн хувьд маш чухал нөхцөл болно” гэж тайлбарлав. Харин Борис Писториус энэхүү төслийн гол зорилго нь Украины армийг сумаар байнга хангахад туслах явдал” гэж мэдэгдэв.

Украин дахь “KNDS”-ийн зэвсгийн үйлдвэр “Цезарь” өөрөө явагч их буу(SPG), “AMX10CR танк”, түүнчлэн 155, 105 мм калибрын их бууны сум үйлдвэрлэх болно гэж Францын телевизийн “BFM” суваг мэдээлсэн бол “Bloonberg” Оросын цэргүүдийн өдөр бүр хэрэглэж буй сумны дундаж хэмжээ нь Украины Зэвсэгт хүчнийхээс 3-5 дахин олон байгаа учир энэ үйлдвэр богино хугацаанд Киевт хангалттай хэмжээний сум нийлүүлэх болно гэж онцолжээ.

Украины шинэ зэвсгийн үйлдвэрийн талбай яг хаана байрлах нь одоогоор тодорхойгүй байна. “BFM” суваг “Энэ газар Оросын пуужингийн бай болж магадгүй. Тийм учраас нууцалж байна. Энэ үйлдвэр үл үзэгдэх, далд үйлдвэр болж магадгүй” гэж мэдээлсэн байна.

Өмнө нь Германы батлан хамгаалахын “Rheinmetall” концерн Украинд сум үйлдвэрлэх үйлдвэр нээхээр төлөвлөж байгаагаа зарлаж, Украины компанитай хамтарсан үйлдвэр байгуулсан бөгөөд ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова хэрэв ийм үйлдвэр баригдвал энэ нь Оросын зэвсэгт хүчний “хууль ёсны бай” болно гэж мэдэгдэж байсан юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдол хүлээн авав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 3 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 57 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 64.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 284 дуудлага хүлээн авчээ.

Categories
гадаад мэдээ

Путин өөрөө Москвад халдлага үйлдсэн үү?! DNN.mn

Кремлийн ивээлд байдаг Оросын бүх хэвлэл мэдээлэл, суртал ухуулагчид Москва хотын “Крокус Сити Холл”-д халдлага хийсэн “Исламын Улс” бүлэглэлийн ард Украин, АНУ байгаа хэмээн бүх чадлаараа сурталдаж байгаа ч барууны том хэвлэлүүд энэ том халдлагын ард хэн байгааг илрүүлэх эрэн сурвалжлах том нийтлэлүүд тавьж эхлэв.

Тухайлбал, BBC “Баривчлагдсан хүмүүс, тэд Исламын улс бүлэглэлтэй холбоотой эсэх, саатуулсны дараах эрүүдэн шүүлт, “Крокус”-ын халдлагын талаарх гол асуултууд болон хариултууд” гэсэн том нийтлэл хэвлүүлэв. Мөн Хүний эрхийн байгууллагууд “Оросын тусгай албадыг баривчлагдсан хүмүүсийг зодож нүдэж, цахилгааны тогоор цохиулж, чихийг нь огтлон аманд нь чихэх гэх мэтээр фашист авир гаргаж байна” гэж эрс шүүмжилсэн мэдэгдэл гаргав. Хамгийн гол нь Кремлийн дарангуйллаас зугтаж гадаадад гараад байгаа ОХУ-ын Тусгай албанд алба хааж байсан офицерүүд Тажик цагаачдыг “халхавч” болгон уг халдлагыг Оросын тусгай алба зохион байгуулсан гэдгийг баримт дурдан нотлон ярьж байгаа бичлэгүүд нийтийн сүлжээнд олноороо тавигдаж эхлэв. Мөн Оросын төрийн Думын эрх баригч “Нэгдсэн Орос” намын бүлгийн тэргүүн Владимир Васильев “Цаазын ялыг тойрсон асуултууд хурцаар тавигдаж, олон санал ирж байна. Энэ асуудлыг гүн гүнзгий, мэргэжлийн түвшинд бодитойгоор шийдвэрлэх цаг ирлээ.

Бид манай нийгмийн сэтгэл санаа, хүлээлтэд нийцсэн шийдвэр гаргах болно” гэж мэдэгдсэнийг Думын бусад намууд ч дэмжив. ОХУ-ын ерөнхийлөгч асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев өөрийн Телеграм хуудсандаа “Террористууд зөвхөн адилхан хариу арга хэмжээг л ойлгодог. Үхлийг үхлээр” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, маш олон нэрт улс төр судлаачид энэ халдлагаас өмнө “Путин сурсан зангаараа Москвад халдлага зохион байгуулж, харгислал явуулах эрхтэй болох гэж байна” гэж мэдэгдэж байсан нь ийнхүү батлагдаж эхлэв. Учир нь хоёр долоо хоногийн өмнө АНУ, Их Британийн Элчин сайдууд Москвад болох олон нийтийн арга хэмжээний үеэр халдлага үйлдэгдэх аюултай болсон талаар иргэддээ ил тод анхааруулж байсан.

Харин тухайн үед Владимир Путин энэхүү сэрэмжлүүлгийг “Манай нийгмийг айлган сүрдүүлж, тогтворгүй болгох” зорилготой “барууны шууд явуулга” гэж мэдэгдэж байсан билээ. Ийнхүү Лалын улс бүлэглэлийн албан ёсны хохирогч болж, барууны улсуудын “ОХУ-ыг террорист улс” хэмээн зарлах гэж байсан явдлыг хойшлуулах зорилгоор өөрийн иргэдийн эсрэг явуулсан Путины “тусгай ажиллагаа” илчлэгдэн Кремль бүр ч эвгүй байдалд орж магадгүй нөхцөл, байдал бүрдэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын нислэгүүдийн шинэчилсэн цагийн хуваарь DNN.mn

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, шуурч байгаагаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж, Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны замын зорчих хөдөлгөөн хаагдсаны улмаас 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн олон улсын нислэгүүдийн хуваарьт цагт дараах өөрчлөлт орж байгааг үүгээр мэдэгдэж байна.

– Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 12:00 цагт хөөрч, Франкфурт хотод 14:20 цагт бууна.

– Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:50 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д гуравдугаар сарын 28-ны 07:00 цагт бууна.

– Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:30 цагт хөөрч, Инчён ОУНБ-д 13:50 цагт бууна.

– Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 аяллын нислэг Инчён ОУНБ-аас 16:20 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 19:05 цагт бууна.

– Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:40 цагт хөөрч, Бээжин хотод 11:55 цагт бууна.

– Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ224 аяллын нислэг Бээжин хотоос 12:55 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 15:10 цагт бууна.

– Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 10:00 цагт хөөрч, Нарита ОУНБ-д 15:35 цагт бууна.

– Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын нислэг Нарита ОУНБ-аас 16:35 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 21:40 цагт буухаар тус тус төлөвлөж байна.

Авто замын зорчих хэсэгт хальтаргаа, гулгаа ихээр үүссэн тул зорчигч Та бүхэн замын түгжрэлийг тооцон анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.

 

МИАТ ТӨХК

Categories
мэдээ нийгэм улс-төр

БИД ХӨГЖСӨӨР Л… БАЙНА УУ? DNN.mn

ЦАР ТАХАЛ бидний байгаа байдлыг үнэн бодитоор нь шалгаж ямар байх ёстойг хэлээд өгсөөн. Энэ бол яалт ч үгүй гэнэтийн давагдашгүй хүчин зүйл байсан гэж бодъё. Гэтэл манай бодлого, засаглалтай шууд холбоотой “ЖДҮ, БЗС, ХБ-ны хэргүүд, Үер усны сүйтгэл, Нүүрсний хулгай, Шатахууны хомсдол, Цахилгааны хязгаарлалт, Ногоон автобусны хэрэг, Нийслэлийн утаа, түгжрэл, газрын наймаа, стандартгүй барилгажилт, Хий тээвэрлэгчийн ослын хөнөөл, Зудын гамшиг” гэх зэргээр ар араасаа хөвөрсөн дуулиан шуугиан, хүндрэл бэрхшээлгүй нэг ч өдөр өнгөрсөнгүй! Энэ бүхний уг учигт өнөөх л АВЛИГА гэдэг БАС НЭГ ЦАР ТАХАЛ байсаар л…Засгийн газраас өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх хүрээнд “5Ш” ажиллагаа тэргүүтэй олон арга хэмжээ хэрэгжүүлсэн ч “Transparency international” байгууллагаас гаргадаг “Авлигын төсөөллийн индекс”-т Монгол Улс 2023 оны байдлаар 180 улсаас 121-рт эрэмбэлэгдэж өмнөх жилээс 5 байраар ухарсан үзүүлэлттэй гарчээ. УИХ 2023 оны хаврын чуулганаа “Авлигын эсрэг” чуулган болгон зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгасан өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулсан. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх мэт олны анхаарлыг татсан үйл явдлуудаар УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулж, Нээлттэй сонсгол зохион байгуулснаар улс орон, ард түмний хөгжин дэгжих боломжийг хулгайлсан томоохон луйврын үйлдлүүдийг ил тод болгож эхэлж байна. Энэ АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна? Манай ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦООНЫ ГАЖГААС л болдог гэдгийг хүмүүс ойлгочихоод байна. Тэгэхээр энэ тогтолцоог бүрдүүлдэг БОДЛОГО, уг бодлогыг тунхаглаж хэрэгжүүлдэг ШИЙДВЭР ГАРГАГЧ нартай л холбоотой болж байна! Тэдэнд ийм тогтолцоо нь ашигтай байгаа учраас өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм байна гэсэн бодол ч өөрийн эрхгүй төрж байна. Бидний ажил амьдралын бүхий л цэгт халдварласан АВЛИГАЧДЫН СҮЛЖЭЭ шат шатанд шигсэн АВЛИГАЧДЫН ДАВХАРГА болон хөгжиж дэвжихдээ бүр шүүх, цагдаа, прокурорынхныг өөртөө элсүүлж, хүссэн зоргоороо асуудлаа шийдүүлж чаддаг болжээ. АВЛИГАЧ нар эх орны маань баялгийг их наядаар нь цөлмөж, гэр орондоо хэдэн арван тэрбумаар нь хадгалж, бүр оймсондоо хэдэн саяар нь чихэж, олон тансаг хауснуудаасаа гадна олон зуун орон сууц худалдан авч өндөр үнээр түрээсэлж, гадаадын өндөр үнэтэй зочид буудал, амралтын газруудад амарч зугаацаж, үүндээ ч ханаж цадалгүй үр хүүхдүүдээ улсын мөнгөөр гадаадад сургаж, дураараа дургиж, зоргоороо

банк бус зэрэгт орон сууц, хашаа байшин, унах унаагаа 20-30хан хувийн үнэлгээгээр барьцаалж сар бүрийн өндөр хүүг нь төлж чадахгүйгээсээ болж хураалгаад амьдрах орон гэргүй, амьжиргаагаа залгуулах унаа тэрэггүй болсоор… Эд хөрөнгөгүй нэг нь эцэг эхээсээ өвлөж авсан үнэт эдлэл, алт мөнгөн ээмэг бөгжөө авилгачдын сүлжээ ломбардуудад 2 долоо хоногт 6-9%-ийн хүүтэйгээр хоногийн хоол залгуулах төдий хэдхэн зоосонд барьцаалж, эгүүлэн авч чадахгүй орхисоор… Бүр ядмаг нэг нь хүнсний мухлагаас талх таллаж, гурил будааг граммалж авсаар… Ихэнхи ид хөдөлмөрийн насны залуучууд эх орноосоо дайжиж гадаадад боолын хөдөлмөр эрхэлж ар гэртээ хоолны мөнгө арай чүү л залгуулсаар…гэх мэтээр тоочоод баршгүй түмэн зовлонг ард иргэд маань үүрсээр, ТУЙЛДСААР…ЭХ ОРОН МААНЬ ДЭЛХИЙН ХӨГЖЛӨӨС ХОЦОРСООР …УЛАМ Л ХОЛ ХАЯГДСААР…

“Монголын эдийн засгийн форум-2024” 2-р сарын 1,2-нд Төрийн ордонд чуулж “Бүсчилсэн хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсөн бөгөөд энэ Форумд танилцуулсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай санал нийлэхгүй зарчмын хэдэн чухал асуудал гарсан учраас би зөв зүйтэй гэж үзэж буй байр сууриа илэрхийлж нийтлэл бичсэн юм. Бүсчилсэн хөгжлийн бодлого бол улс орны хөгжлийн хэтийн төлвийн стратеги учраас зөвхөн өнөөдрийн байгаа боломж, нөөцдөө тулгуурлаж явцуу хүрээнд олон жижиг бүсэд хувааж төлөвлөх бус харин Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийг томоор харж дэлгэмэл байдлаар төлөвлөх нь зүйтэй гэсэн үүднээс тодорхой саналаа дэвшүүлсэн байгаа. Өнөөдөр улс орныхоо хөгжлийг 50 жилээр төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлнэ гээд алхам алхмаар урагшлуулах гэж аргалж аргацаах бол АЛСЫН ХАРАА биш ээ! Алсын хараа гэдэг бол өнөөдрөөс эхлэн урьдийн хэвшмэл ”ядуу сэтгэлгээ”, арга барил, хандлагаа эрс өөрчилж илүү үр дүнтэй, дайчин давшингуй бодлогод шилжихийг хэлнэ гэдгийг бидэнтэй ижил гараанаас эхлээд өдгөө эрчтэй хүчтэй хөгжиж буй улс орнуудын туршлага жишээ бэлхнээ харуулж байна. Биднийг өнөөгийн хөрөнгө хүчний хомсдолдоо баригдсан ядуу сэтгэлгээгээр хөгжил дэвшилд хагас зуун жилийн дараа хүрнэ гэж хүлээж сууж байх энэ цаг дор дэлхийн хөгжлийн цаг хугацааны хэмжүүр эрс өөрчлөгдөж цоо шинэ кибер орон зай, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн шинэ эрин үе эхэлчихээд байна. Өнөөдөр бусад улс орон Саран дээр суурьших, Ангараг гаригийг эзэмших, Хиймэл нар хийх, Хиймэл оюун бүтээх, Цахим эдийн засгийг хөгжүүлэх талаар шаргуу ажиллаж байна. Иймээс эдгээр давшингуй хөгжиж буй зарим орны туршлагыг судлах явцад олж мэдсэн хөгжлийн бодлогын зарчмын хэдэн тулгуур асуудлын талаар өнөөгийнхөө боломжийн хэмжээнд ярьж таниулж, надтай адил бодол санаа, мэдлэг мэдээлэл, сэтгэл зүтгэл, зорилго тэмцэл нэгтэй байгаа хүмүүстэй дуу хоолойгоо нэгтгэн улс орныхоо хөгжил дэвшилд гол хариуцлага хүлээх ёстой ТӨР, ЗАСГИЙН УДИРДАГЧ нарт өргөн мэдүүлж, үр дүнтэй шийдэл, шийдвэр гаргаач гэж шахаж шаардсаар ирсэн. Бид ийнхүү хурдтай хөгжиж буй бусад орны туршлагаар бүтээн байгуулалтын том том төслүүдийг хойш тавилгүй цогцоор нь нэгэн зэрэг хэрэгжүүлэх ДАВШИНГУЙ, ДАЛАЙЦТАЙ, ДААЦТАЙ хөгжлийн бодлогод (Бүсчилсэн хөгжлийн бодлого ч үүний нэг чухал хэсэг) шилжих аваас эх орон маань үсрэнгүй хөгжлийнхөө шатанд гарч олон улсын хэмжээнд нэр хүндтэй, тэргүүлэх эдийн засагтай улс болох бүрэн боломжтой. Иймээс би улс орныхоо эдийн засгийн өнөөгийн хүндрэл, бэрхшээлийг давж гарах гарц, шийдлийг олох, цаашид эх орноо эрчтэй, хүчтэй хөгжүүлэх асуудалд сэтгэл, оюунаа дайчлан эдийн засагч хүний хувьд бодол санаа, шүүмж дүгнэлт, гарц гаргалгааны санал бүхий цуврал нийтлэл бичье гэж бодсон юм аа.

Үргэлжлэл бий…