Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 сарын 28-наас 2024 оны 04 сарын 01-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 29, 31-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 28, 29-нд говь, талын нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Хугацааны эхэнд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Их төлөг нижигнэнхэн хөдөлвэй” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-03-28-ны пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа. Тэрбээр “Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглосноор хулгай зогсож, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөл сайжирна” хэмээн ярилаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Эдийн засагч Б.Дөлгөөн “Манай улсын нүүрсний хамаарал нэмэгдсэн учраас олсон орлогоо зөв ашиглах хэрэгтэй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Их төлөг нижигнэнхэн хөдөлвэй” нийтлэл хэвлэгдлээ.

Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д Д.Мөнхтуяа “Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй байлгахын тулд хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэснийг I болон “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал

ҮЙЛ ЯВДАЛ: Ц.Мөнх-Оргил нар санаачилсан Үндсэн хууль зөрчсөн төсөл

Хайгуулын тусгай зөвшөөрлийг төлбөрөөр боомилж зогсоох нь… Энэ тухай VII нүүрээс уншаарай.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг “Ё.Баатарбилэг холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаагүй” гэв.

ЗГ: Жирэмсэн эхчүүдийн хяналтын хөтөч, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, амбулаторийн карт зэргийг цахимд шилжүүлэхэд бэлэн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Анхны гэх тодотголтой шүүх хурал товлогдов


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товч мэдээ
·      Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
·      Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.
·      Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
·      “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 111 хүнийг эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр нийт 1772 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1410, гэмт хэргийн шинжтэй 109 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 48, хүний биед халдсан 45, эрүүлжүүлэх байранд хоносон 111 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.            Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн таван жилд хар тамхины хэрэгт 1600 гаруй хүн холбогджээ DNN.mn

НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас жил бүр тайлан гаргадаг.

Монголд сүүлийн 5 жилийн хугацаанд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 1000 гаруй гэмт хэрэгт 1600 гаруй хүн холбогдон шалгагджээ.

2010 оны тайланд манай улсыг дамжин өнгөрөгч орон гэж бүртгэж байсан бол 2014 оноос хэрэглэгч орон болжээ.

Categories
мэдээ нийгэм

Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ DNN.mn

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл түүнийг дагалдууж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Төсөлд мал аж ахуйн салбар байгаль, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг тодорхойлж, харилцан хамтрах, хоршоолох санаачилгыг дэмжин малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгажээ.

Мөн малчны хоршоонд нэгдсэн иргэнд арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгох, түүнийг зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даах, анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлж тодорхойлох, малын тэжээл тарих нөхцөлийг бүрдүүлэх, хуулийн дагуу үзүүлж буй дэмжлэгт хамрагдсан малчин, малчны хоршооны хүлээх үүргийг тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна DNN.mn

Гепатитийн D вирусийн  халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.

Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр.  Халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг байна.
Гепатитийн D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Олон улсад хийдэг нэгдсэн аргачлалаар (мета-анализ) судалж үзэхэд, манай улсад гепатитийн D вирусийн халдвартай 66.000 хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан.
Эрүүл мэндийн яамнаас 2023 онд гепатитийн D вирусийн халдварын эмчилгээнд иргэдийг хамруулах асуудалд түлхүү анхаарч ажилласан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13,5 тэрбум төгрөгийн  9,7 тэрбумыг эмчилгээнд, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2,3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх  сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

С.Чинзориг: Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Өнгөрсөн хоёрдугаар сард Буриадын Засгийн газрын ордонд ОХУ-ын Эрүүл мэндийн яамны сайд Михаил Мурашкотой уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан.

Энэ үеэр Монгол иргэдийг Буриадад Д вирусийн эмчилгээнд хамруулах яриа хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд Буриадын Эрүүл Мэндийн сайд нь манай улсын эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй уулзаж иргэдийг Д вирусийн эмчилгээнд хамруулах санамж бичигт гарын үсэг зурсан.

Үнийн хувьд сарын 160,000-170,000 рублийн үнэтэй эмчилгээг хоёр талаас ярилцаад 25,000 мянган рублиэр буулгаж 135,000 болгохоор хэлэлцээрт яригдаж байна.

Энэ жил “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас долоон тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталж өгсөн.

Өнгөрсөн онд энэ хөтөлбөрийн хүрээнд тусгасан төсвийн мөнгөнөөс зургаан тэрбум төгрөг үлдсэн. Нийт 13 тэрбум төгрөгийг Эрүүл Мэндийн яамны мэдэлд зарцуулах боломж бий. Энэ мөнгөөр Д вирусийн эмчилгээний зардлыг шийдэж энэ ондоо багтааж эхлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.