Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өсчээ DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна.

2024 оны нэгдүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.91 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өсчээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батсайхан: Х Богдыг ярихдаа эмээг нь яриад байх юм. Алтан ураг аавын талаас ирдэг DNN.mn

Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхантай ярилцлаа.


-Х Богдын шүтээн дүрийг бүх хийдэд залахыг уриалсан. Үүний учир жанцан нь юу байдаг бол. Монголчууд бид энэхүү шийдвэрийг яаж ойлгож, хэрхэн хүлээж авбал зохилтой вэ?

-Юуны өмнө ирж буй сар шинийн мэнд өргөн дэвшүүлье. Монгол нутагт маань цагийн эхэн, хаврын тэргүүн сар гарч, хавар ирлээ. Монголын Цагаан сар болж байна. Бүгдээрээ л монголоороо байхыг хүсч, монгол соёл, үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэхийг эрмэлзэж байгаа нь харагдаж байна. Энэ бол сайн зүйл. Хаврын тэргүүн сарын шинийн эл өдрүүдэд Монголын Бурхан шашины төв, Гандантэгчэнлин хийдээс Аравдугаар Богд Жавзандамба хутагтынхаа шүтээн хөргийг Монголынхоо бүх сүм хийдүүдэд залах шийдвэр гаргасан нь бас л зөв шийдвэр байлаа гэж бодож байна. Цаг хугацааны хувьд жаахан оройтож гарч байна уу л гэж бодож байлаа.

Үүнээс өмнө Богдынхоо дүрийг залах ёстой байсан гэж хэлэх гэж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Үнэндээ бараг жилийн өмнө шахуу гуравдугаар сарын 8-ны өдөр Дээрхийн гэгээн Далай багш Аравдугаар Богд Жавзандамба хутагтыг дэлхий нийтэд ил тодоор зарлаж, Аврал итгэлт Данзан Жамбал Чойжи Ванчүг хэмээх алдар хүртэл хайрлаж, лүн авшиг хүртээсэн тухай хэвлэл мэдээллээр түгсэн биз дээ.

Уламжлалт бурхны шашинтай Монгол Улсад үндэсний шашныхаа тэргүүнийг лам хувраг, сүсэгтэн олон бүгдээр л харж сүсэглэж, итгэлийн найдвар оч хэмээн хүлээж байгаа шүү дээ. Бурхны шашны тэргүүн гэдэг бол оюун санааны удирдагч. Эв нэгдлийн оргил. Хар барааныг цайруулдаг, эвдрэл тэмцлийг эвлүүлдэг. Энэрэл, хайр, хүнлэгийн илэрхийлэл болдог. Монголчууд үе үеийн Богдыг Алтан ургаас хувилж ирж байна гэж хүлээн авч хүрээлж ирсэн байдаг.

-Одоогийн хүмүүс тэгж хүлээн авч чадах болов уу?

-Хэрэв монгол хүн бол, монголынхоо түүх, соёлыг мэддэг бол үе үеийн Богдуудад монголчууд хүндэтгэлтэй хандах учиртай. Учир нь өнөөгийн Монгол Улсын үндэс 1911 онд Богд хааны удирдлага дор нэгдэж чадсан монголчуудын үндэсний тэмцлийн үр дүнд тавигдсан юм. ХХ зууны эхээр монголчуудыг нэгтгэсэн том хүчин зүйл бол бурхны шашин байсан хэрэг. Тиймээс л Бурхны шашны тэргүүн Богдыгоо тойрч хүрээлж амжилт олсон хэрэг. Хан ван ноёд, ар, өвөр олон Монголын төлөөлөл тэрхүү түүхэн үйл явдлыг Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомт сэргэж байна хэмээн ойлгож хүлээж авсан юм. Монголчууд бид үндэсний түүх, соёлоосоо дэндүү их холдсон болохоор л Богдын асуудлын ач холбогдлыг сайтар ухахгүй байна.

Аравдугаар Богд алтан ургийн хүн болох уу?

-Х Богдыг ярихдаа эмээг нь яриад байх юм. Алтан ураг гэдэг бол аавын талаас үе дамжин ирдэг биз дээ. Одоо олон монголчууд тэгвэл яах гэж боржигин овогтон болох гээд байдаг юм бэ? Эзэн Чингис хааны уг удамтай холбоотой болох гэсэн санаа мөн биз дээ. Богдын тухайд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар болон хоёрдугаар Богд хоёул Чингис хааны алтан ургийн хүмүүс мөн билээ. Түүний дараа тодорсон Богдууд цөм л Анхдугаар Богдын хувилгаан дүр мөн тул алтан урагтай шижим холбогдсон хэмээн үзэх учиртай. Тиймээс Аравдугаар Богд бол Өндөр гэгээний хувилгаан дүр гэж хүлээн авах нь зөв юм. Аравдугаар Богдын аав нь сайхан монгол эр хүн байна лээ. Булган аймгийн жолоочийн хүү юм гэсэн. МУИС-ын сайхан сэхээтэн, профессор, Төрийн шагналт математикч гэж дуулсан. Тиймээс лам хувраг сүсэгтэн олон бүхий л монголчууд Богдыгоо Чингис хааны алтан ургийн удам, Өндөр Гэгээн Занабазарын хувилсан дүр гэж хүлээн авч, бишрэн шүтэж хүндэтгэвэл түүхэндээ болон Богдууддаа хүндэтгэлтэй хандаж байгаа нэг хэлбэр болно гэж бодож байна.

Түүх болон уран зохиол, уран сайханы кинонд Богд хааныг сөргөөр үзүүлж байсаны уршгаар бурхны шашин, Богдын дүр монголчуудад нэг л буухгүй байх шиг байна.

Онцгойлон хэлэхэд, монголчууд бид Х богдын асуудалд өнгөц хандмааргүй байна. Энэ бол монголчуудын хувьд амин асуудал шүү. 267 жилийн дараа бурханы шашны тэргүүнээр Монгол нутгаас, монгол хүн тодорлоо. Энэ магадгүй дахиад 200, 300 жил бурхны шашны тэргүүн монгол хүн байх түүхэн эхлэл гэж ойлгож хүлээн авбал зохилтой. Хүний сүсэг бишрэл, шашин шүтлэг гэдэг нэн эмзэг.

Монгол үндэсний, монгол хүний зүрхэндээ тээж яваа гэрлийн очийг асаасан энэ эмзэг зүйлийг арилжаа наймаа, авах өгөхийн өнцгөөр харж, хандах нь зохимжгүй. Уламжлалыг харвал өмнөх есөн Богдын асуудал яригдах учиртай. Архивын сурвалжид бичсэнийг үзвэл үе үеийн Богд ямар ч маргаан, мадаггүй тодордог нь тодорхой харагдаг. Тэгээд ч Богдын үйл хөдлөлөөр ямар ч маргаан, мадаггүй байсан гэдэг нь нотлогдож байдаг тийм жамтай.

-Х Богдын асуудал Монголын геополитикт хэрхэн нөлөөлөх бол?

-Монголчууд өөрийн шашны тэргүүнээ тодруулах нь Монголын дотоод асуудал. Тиймээс ямар нэгэн гадаад улсын эрх ашгийг хөндөхгүй байх гэж бодож байна. Тиймээс нэн тэргүүнд монголчууд дотооддоо Богдыгоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголчууд Богдоо хүрээлэх хэрэгтэй. Тойрч нэгдэх хэрэгтэй. 1911 онд Богдыгоо тойрч нэгдэж байж тусгаар тогтнол эрх чөлөөгөө сэргээн мандуулж, энэ газар нутагтаа эзэн болж чадсан юм. 100 гаруй жилийн дараа бид хэн болсон билээ дээ.

Түүх соёлын хувьд оюун санааны удирдагч нь Богд байх учиртай шүү. Даяаршиж буй эл эрин үед Монгол гэдгээ таньсан, Богдыгоо хүрээлж, эвлэлдэн нэгдсэн Монгол болох нь бидний хүсэл юм байгаа биз дээ. Хэрэв тэгэж чадах аваас бурхны шашинтай орнуудтай харилцах харилцаа өргөжнө. Тухайлбал, БНХАУ, Япон, Түвд, Тайланд, ОХУ-ын бурхан шашин шүтдэг хүмүүстэй өргөн харилцаатай байх боломж нээгдэнэ.

-Шашнаар дамжуулж үндэсний соёл уламжлагдаж ирсэн үү?

-Бурхны шашин монголчуудын үндэсний шашин болтолоо бидний амьдрал, зан заншил, соёлд нэвт шингэсэн байгаа. Хэдийгээр социализмын жилүүдэд шашингүй үзлийг номлож, бурхны шашны олон лам хуврагийг хөнөөж, сүм хийдийг устгасан ч гэсэн монголчуудын амьдралын хэв маягт хадгалагдсаар өнөө цагтай золгосон байна.

1990 оны ардчилсан хувьсгалын дараа бурхны шашин сэргэх замд орж настан буурлууд сүсэгтэн олон ихээр баярлацгаасан байдаг. Яагаад гэвэл бурхны шашин монголчуудын үндэсний уламжлалт шашин тул бидний оршихуйн дархлаа болон тогтнож иржээ. Тиймээс эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуай “Бурханы шашин цагаан хэрмийн хойгуур татсан шар хэрэм шүү” гэж хэлсэн удаатай байна. Өөрөөр хэлбэл, маш олон хүн амтай хятад соёлоос Монголыг хамгаалсан шар хэрэм гэсэн утгатай үг юм. Бичиг үсгээр соёл дамжиж ирдэг. Тиймээс бид ийм шар хэрэм байсан шүү, байгаа шүү гэдгийг мөнхөд санаж байх хэрэгтэй. Түүхээ мэддэг хүн үндэснийхээ эсрэг шийдвэр гаргадаггүй юм гэнэ лээ. Түүхээ мэддэг хүн эх орноосоо урвадаггүй юм гэнэ лээ. Монголын сүүлийн 300, 400 жилийн түүх бол Бурханы шашны түүх юм шүү. Богд түүхээр уламжлагдаж ирсэн хүн юм. Тиймээс түүхэндээ, Богддоо хүндэтгэлтэй хандаарай, монголчууд аа.

-Цагаан сарын тухайд тодруулж хэлэхгүй юу?

-Цагаан сар бол бурхны шашинтай орны тэмдэглэдэг баяр. Монголчууд бурхны шашинтай учраас Цагаан сар бидний үндэсний баяр болсон юм. 1911 оны дараа Богд хааны зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичигт Цагаан сар бол үндэсний баяр тул бүх монголчуудыг Шинийн нэгний өглөө Хүрээний зүг хандан мөргөж байхыг хуульчилсан байдаг юм. Энэ бол Хаан аавын цахиж асаасан хатан ээжийн үлээж хөгжөөсөн Монголынхоо гал голомтод хүндэтгэл илэрхийлж байгаарай гэсэн утгатай юм.

Тиймээс монгол хүн бүр суугаа газраасаа Монголынхоо гал голомт, үндэс угсаа, өвөг дээдэс, өрлөг түүх, төр, шашин, түүх соёл, үнэт зүйлсээ дээдлэн Нийслэл Хүрээний зүг харан мөргөж, сүү цагааныхаа дээжийг өргөж иржээ. Охид хөвгүүддээ үндэснийхээ түүхийг үнэн мөнөөр нь мэдүүлэх нь чухал байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Солонгосын дуучид өнөөдөр Монголд ирнэ DNN.mn

Эвандис энтертаймент байгууллагаас Солонгосын уран бүтээлчдийн тоглолтыг хоёрдугаар сарын 17-нд Монгол Улсад зохион байгуулахаар тов зарласан.

Тоглолтод оролцох уран бүтээлчид болох MC Sniper  болон Kim Hyung Joong, Bloo нар өнөөдөр буюу энэ сарын 15-ны 16:00 цагт Монгол Улсад Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардана.

Харин маргааш буюу хоёрдугаар сарын 16-нд 20:00 цагт Holiday Inn зочид буудалд хэвлэлийн хурал болох бөгөөд Mc Sniper болон Kim hyung joong Bloo нар оролцох юм байна.

Тоглолт 2024 оны хоёрдугаар сарын 17-нд 18.00 цагт Буянт-Ухаа цогцолборт тоглолт болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон улс судлаач О.Бүрэнтөгс: Монгол Улсын гадаад бодлого, олон талт хамтын ажиллагаа хоёр талын харилцааны сүүдэрт орохгүйгээр урагшилж чадлаа DNN.mn

Олон улс судлаач О.Бүрэнтөгстэй өнгөрсөн туулай жилийн онцлох айчлалын үр дүнгийн талаар ярилцлаа.


-Луу жилээ монголчууд билэг ерөөлтэйгөөр угтан авлаа. Өнгөрсөн туулай жилийн хувьд манай улсад хийгдсэн томоохон айлчлалуудыг дүгнэвэл?

-Монгол Улсын гадаад бодлого маш амжилттай яваа салбар гэдгийг ярилцлагынхаа эхэнд онцлон хэлмээр санагдлаа. Тэр утгаараа гадаад бодлогын ихэнх чиглэлд тэнцвэрийг маш оновчтой хадгалж барьж чадсан олон айлчлал өнгөрсөн туулай жил боллоо. Монгол Улсын хувьд гадаад бодлогодоо тэнцвэр хадгална гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Бидний гол бодлого бол тэнцвэртэй харилцаа. Тиймээс өнгөрсөн туулай жил хоёр хөрш болон гуравдагч хөршийн харилцаагаа тэнцвэртэй явуулж чадлаа. Хамгийн чухал нь Монгол Улсын гадаад бодлого, олон талт хамтын ажиллагаа хоёр талын харилцааны сүүдэрт орчихоогүй урагшилсаар байгаа нь бидэнд их ашигтай байлаа.

Судлаач хүний хувьд өнгөрсөн 2023 онд ямар ямар айлчлал болсон талаар товчхон тоочин хэлэхгүй юу. Эргээд нэг сануулахад…?

-Улиран одсон 2023 он яахын аргагүй гадаад харилцааны жил байлаа гэдгийг дахин хэлье. Тоочоод хэлбэл олон айлчлалыг дурдаж болно. Би хэдэн айлчлалыг хэлье. Өнгөрсөн жил Монгол Улсын дипломат харилцаа өргөжсөн он цаг боллоо. Он гарахын өмнө Монгол болон Боствани дипломат харилцаа тогтоосноор Монгол НҮБ-ын 195 гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилтоо биелүүлсэн. Түүнээс гадна мөн онд гуравдагч хөрш орнуудтай дипломат харилцаагаа ахиулсан, бодит шийдвэр гарснаараа онцлог байлаа. Гуравдагч хөршийн харилцаа нэг шат ахилаа. Монгол болон Их Британи дипломат харилцаа тогтоосны 60 жил, Канадтай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тус тус тохиосон. Ойн хүрээнд Их Британийн Монголд суух шинэ элчин сайд боловсролын салбарт түлхүү ажиллахаа илэрхийлсэн бол Канадтай дипломат харилцаагаа ахиулж иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн Өнгөрсөн оны зургаадугаар сард 10 гаруй дээд хэмжээний айлчлал тохиосон байна.

-Түүнээс онцлох айлчлал юу байв…?

-Онцлох айлчлал гэвэл мэдээж Францын Ерөнхийлөгчийн айлчлал байлаа. Тэрээр анх удаа Монголд айлчилж хоёр орны түншлэлийн харилцааг стратегийн түвшинд хүргэлээ. Тус айлчлалын ачаар хоёр орон уран олборлох 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан гэдгийг санаж байгаа байх. Түүнээс гадна Монгол Улсын гадаад бодлогод хийгдсэн онцлох шийдвэрүүд байна. Тухайлбал, Ерөнхий сайдын өнгөрсөн наймдугаар сард АНУ-д хийсэн айлчлалаар Америк Монгол хооронд шууд нислэгтэй болж Google (GOOG)-тэй хамтран ажиллах суурь тавигдсан. Цаашлаад Америк Монголтой газрын ховор металлын хайгуулын чиглэлд хамтран ажиллахаар болсон нь өнгөрсөн туулай жилийн онцлох шийдвэр болов уу гэж бодож байна.

-Том гүрнүүдийн төрийн тэргүүнүүд ирсэн. Түүнээс гадна шашины том төлөөлөл манай улсад ирсэн шүү дээ…?

-Мэдээж католик шашны тэргүүн Ромын пап ламын айлчлал ч энэ жилийн хамгийн онцгой айлчлал байсан. Ромын пап Францис буюу Хорхе Марио Берголиогийн энэ удаагийн айлчлал Монголд төдийгүй олон улсад нэгэн түүхийг бүтээсэн гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд энэ хүн авлига, байгаль орчны доройтлын эсрэг хүчтэй тайлбар хийсээр ирсэн. Монгол Улсын өмнө тулгамдаж буй сорилт, Орос, Хятадын газарзүйн байрлал зэргийг харгалзан пап ламын айлчлал стратегийн хувьд маш зоригтой айлчлал болсон гэж хэлж болно. Үүгээрээ Монгол Улс дэлхийд нэгэн шинэ түүхийг үлдээж чадлаа. Олон улсын хэвлэлүүдэд Ромын пап лам 1500 хүрэхгүй католик шашинтантай Монголд зочилж байгаа нь олон улсын анхаарлыг ихэд татаж байгааг онцолж бичиж байсан. Мөн олон улсад Монголыг сурталчлах том боломж болж чадлаа. Учир нь папын айлчлалыг дэлхийн 20 гаруй орны 150 орчим томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжууллаа. Үүнийг хэвлэлийн та бүхэн надаар хэлүүлтгүй сайн мэдэж байгаа байх. Тэр ч утгаараа шашин судлаачид, жуулчид Монголыг ихээр зорин ирсэн байх. Аялал жуучлалын сэргэлт ч үүнтэй холбоотой болов уу.

-Мэдээж гуравдагч хөршийн айлчлал цөөнгүй хийгдсэн. Монгол Улсын хувьд тэнцвэртэй гадаад бодлого явуулах нь чухал гэж та хэлсэн. Тэр утгаараа хоёр хөршийн хувьд Монголын гадаад харилцаа ямархуу болж өнгөрсөн бэ?

-Бид хоёр хөршөө яаж мартах вэ дээ. Өнгөрсөн онд Оросоос Монгол Улсад 10 жил суусан элчин сайд Искандер Азизовыг эргүүлэн татаж шинэ элчин сайд томилогдсон нь томоохон онцлог үйл явдал болсон. Өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан “Бүс ба Зам” форумын үеэр Ерөнхийлөгч Орос болон Хятадын Ерөнхийлөгч нартай уулзсан. Уг уулзалтаар эдийн засгийн олон боломжуудыг Монголд ашигтайгаар нээж өгсөн гэж харж байгаа. Үүнийг эдийн засагч нараас тодруулбал илүү тодорхой ярих байх. Хамгийн чухал нь өнгөрсөн жил Монгол Улсын хувьд сар болгон гадаад зочидтой байх болсон нь гадаад харилцаа мэдэгдэхүйц эрчимжиж, сайжирсан нь шууд харагдаж байна.

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ онд Монголд айлчлах сураг сонсогдож байна. Судлаач хүний хувьд энэхүү мэдээллийг бодитой гэж үзэж байна уу?

-Мэдээж бодит бус мэдээлэл. Албан бус таамаг л даа. Гэхдээ судлаач хүнийхээ хувьд хариулахад урд хөршийн төрийн тэргүүн энэ онд манай улсад айлчлал хийх тал бүрийн нөхцөл нь бүрдсэн гэж ойлгож байгаа. Энэ онд Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, мөн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсаны 30 жилийн ой, Ши Жиньпин даргын анх манай улсад айлчилсны 10 жилийн ой тохиож байгаа. Тиймээс түүнийг 10 жилийн ойгоор нь дахин айлчлахыг Монгол Улс ихээхэн ач холбогдол өгч төрөл бүрийн сувгаар урьж байгаа гэсэн мэдээ байна. Хэдийгээр Хятад, Оросын харилцааны өнөөгийн байдал нь хоёр хөршийнхөө аюулгүй байдлын бодлогод Улаанбаатарын буфер жийргэвчийн үүргийг мэдэгдэхүйц бууруулсан ч Хятад улс Монголыг геополитикийн чухал орон гэж үзсээр байна. Монгол Улстай хиллэх хил нь Хятадын хамгийн урт хуурай газрын хил юм. Иймд Монгол, Хятадын харилцааг сайн найрсаг хэвээр хадгалах нь Хятадын хойд хэсэг, тэр дундаа Шиньжян-Уйгарын Өмнөд Монгол, зүүн хойд мужуудын аюулгүй, тогтвортой байдалтай холбоотой томоохон асуудал гэж үздэг. Монгол Улсын хүсэл найдлагаас үл хамааран Ши Жиньпин “Ковид-19” цар тахлын дэгдэлт гарснаас хойш гадаад айлчлалаа эрс багасгасан нь үнэн. Түүний хувьд 2022 оны есдүгээр сараас гадаад айлчлалаа сэргээсэн боловч 2023 оны байдлаар ердөө дөрөвхөн удаа гадаад айлчлал хийсэн нь цар тахлын өмнөх түвшнээс хамаагүй доогуур байгаа юм.

-Тэгвэл хойд хөрштэйгөө бид өнгөрсөн туулай жил ямар байдлаар харилцсан байна вэ. Айлчлалын хувьд ОХУ-ын Төрийн думын дарга нарын томоохон хүмүүс ирсэн байх?

-ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин манай улсад өнгөрсөн оны есдүгээр сард албан ёсны айлчлал хийсэн. Хойд хөршийн хувьд олон улстай ойлгомжгүй харилцаатай байгаа энэ цаг үед Төрийн думын дарга манай улсад айлчлах болсоныг олон улс анхааралтай ажигласан. Айлчлалын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон. Хоёр улсын парламентын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулсан. Үүнд манай зарим судлаачид эгдүүцэж байгаагаа тухайн үед илэрхийлж байсан. Мэдээж хэрэг төрийн ямар ч институт гадаад харилцаатай байдаг. Тэр утгаараа ойлговол ОХУ-ын парламенттай бид парламентын түвшинд харилцана гэдэг нь тийм ч сөрөг ойлголт биш. Гадаад харилцаа гэдэг бол нээлттэй, ил тод байж гэмээн хоёр талдаа харилцан ашигтай хамтран ажиллах боломжоо гаргаж ирдэг. Тиймээс бидний хувьд ямар ч түвшинд ямар ч харилцааг нээлттэй болгох нь л чухал. Монгол Улсын хувьд түлш, шатахуун, эрчим хүч гээд хөгжлийн гол хэрэглээгээ хойд хөршөөс авч байна. Цаашид ч авна. Тиймээс аль болох харилцаанд сөрөг нөлөөлөх, нийтээрээ аль нэг улсыг хэт үзэн ядах сэтгэлгээнээсээ бид салах хэрэгтэй. Гэхдээ хүлцэнгүй номхон, үг, үйлдлийг нь дагаад бай гэсэн үг биш үү дээ. Ойлгомжгүй зүйлээ тэр хэвээр нь хэлчихдэг, алдаа оноогоо дүгнэчихдэг тийм дипломат харилцааг л чухалчлах ёстой байх.

-Сүүлд нь асуухад манай улсын төрийн тэргүүн өнгөрсөн жил ямар улсад айлчлав. Үр дүн нь юу байв гэдгийг та товчхон хэлэхгүй юу?

-Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Азийн бүс нутгийн чиглэлд томхон алхам хийж Вьетнам, Лаост Төрийн айлчлал хийснийг онцлон хэлье. Монгол бол одоогоор хөгжиж буй орон, хөгжиж буй орнуудтай найрсгаар хамтран ажилладаг, тэгэхийн төлөө байна гэдгээ ч өнгөрсөн онд хийсэн айлчлал бүрээрээ олон талт хамтын ажиллагааны зарим алхмуудаараа илэрхийллээ. Ерөнхийлөгчийн хувьд 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт буюу “COP28”, Дубай, АНЭУ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцсон. “COP28” уулзалтын тухайд дэлхий нийтийн өмнө тулгарсан нийтлэг асуудал шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ төрлийн уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаагаа нотлосон нь тэр хэрээрээ олон улсын хамтын нийгэмлэгт манай улсын байр суурь бэхжсэн гэж ойлгож болно.

Э.ТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 15, Бархасбадь гариг. Билгийн тооллын 6, Гоё хүүхэн одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 08:00 цагт мандаж 18:13 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна. Дашням өдөр.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн байна DNN.mn

 Цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 10-наас нутгийн баруун хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна. 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Валентин гэгээн монгол хүн байжээ…” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан “Х Богдыг ярихдаа эмээг нь яриад байх юм. Алтан ураг аавын талаас ирдэг” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

МУЭИС-ийн бизнесийн удирдлагын профессорын багийн гишүүн, доктор ( Ph.D) профессор С.Чулуунцэцэг “Энэ цаг үед эрдэм мэдлэгтэй, боловсролтой, залуу сэтгэлгээтэй, туршлагатай хүмүүсээ төрд гаргаж ирэх ёстой” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б. Цэнддоогийн “Валентин гэгээн монгол хүн байжээ…” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. 

Ардчилсан эмэг тэйчүүдийн холбооны дэд тэргүүн, судлаач  Х.Номингэрэл” Дугаар олголтыг хязгаарлах замаар иргэдийн өмчөө ашиглах эрхэнд халдаж байна” гэв.

Монгол Улсын Шадар  С.Амарсайхан ” 14 аймгийн 47 сум цас, мөс ихтэй байгаагаас мал бэлчих боломжгүй, зам гаргах, өвс тэжээлээ татаж авч чадахгүй байна” хэмээн ярилаа.

Шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхаарууллаа.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 4.6 сая тонноор нэмэгджээ DNN.mn

Төмөр замаар 2023 онд 32.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 4.6 (16.7 хувь) сая тонноор нэмэгджээ.

Төмөр замаар тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 2.5 (28.7 хувь) сая, дамжин өнгөрөх ачаа 1.9 (60.6 хувь) сая, дотоодод тээсэн ачаа 491.9 (4.1 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Төмөр замаар тээсэн ачаа өнгөрсөн оны 12 дугаар сард 2.9 сая тонн болж, өмнөх сарынхаас 140.6 (5.1 хувь) мянган тонноор нэмэгджээ. Үүнд төмрийн хүдрийн тээвэр 245.4 (76.6 хувь) мянга, нүүрс тээвэр 35.1 (3 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Төмөр замаар өнгөрсөн онд тээсэн уул уурхайн бүтээгдэхүүн өмнөх оныхоос 3.6 (21.5 хувь) сая, хар төмөр (хаягдал, рельс гэх мэт) 56.6 (28.4 хувь) мянга, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 40.9 (25.3 хувь) мянга, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 22.8 (12.5 хувь) мянган тонноор өсөж, барилгын материал 773.6 (29.1 хувь) мянга, мод, модон материал 6.3 (10 хувь) мянган тонноор буурсан аж.

Төмөр замаар зорчигчид өнгөрсөн онд 2.2 (давхардсан тоо) сая болж, өмнөх оныхоос 226 (9.5 хувь) мянгаар буурчээ. Үүнд орон нутгийн зорчигч 230.2 (9.7 хувь) мянгаар буурсан нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр зорчигчид 2023 оны 12 дугаар сард 163.7 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 7.8 (4.5 хувь) мянгаар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Төмөр замын тээврийн орлого өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 376.7 (50.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Энэ өсөлтөд төмрийн  хүдэр, нүүрс, жонш, жоншны баяжмалын тээвэрлэлт өссөн нь нөлөөлжээ. Төмөр замын тээврийн орлого өнгөрсөн оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 3.8 (3.9 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, 100 тэрбум төгрөг болсон аж.

Categories
мэдээ нийгэм

Нүүрсний экспорт 46.7 хувиар нэмэгдэв DNN.mn

Манай улсын Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Замын-Үүд, Бичигт, Хавирга, Баянхошуу боомтоор энэ оны нэгдүгээр сард 6,8 сая.тн нүүрс экспортолжээ.

Үүнээс Гашуунсухайт авто замын боомтоор 3,6 сая.тн, Шивээхүрэн авто замын боомтоор 1,8 сая.тн, Ханги авто замын боомтоор 647 мян.тн, Замын-Үүд боомтоор авто замаар 69 мян.тн, төмөр замаар 192 мян.тн, агаарын замаар 3 мян.тн нүүрс тус тус экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 46.7 хувиар өссөнийг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Худалдааны төвд гал гарсан галыг унтраахаар ажиллаж байна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 32-ийн автобусны хажуу дахь худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 2 сарын 14-ний 16:04 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.