Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг дахин нэмнэ DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байна. Нийгмийн баялгийг шударга хуваарилах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 2023 онд цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр гурван талт хэлэлцээрт тусгасан. Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр тэтгэврийг өвлүүлдэг болсон нь маш том дэвшил болсон гэдгийг онцлов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, бүтээмжид суурилсан цалингийн тогтолцоог бүрдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжсэн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгасан. Шинэ сэргэлтийн бодлого, төрийн албаны шинэчлэлийн зорилтын дагуу Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Мөн тэтгэвэр 2016 онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдсэн. Засгийн газар Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын реформ хийсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаасМонгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт нийлүүлэлтийн таамаглалыг судалгааны байгууллагатай хамтран хийсэн. Энэхүү судалгаагаар манай улсад хүн амзүйн шалтгаантай ажиллах хүчний хомсдол үүссэн. Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжилтэн дутмаг, бүтээмж бага байна гэдэг нь харагдсан. Тиймээс эдгээр асуудалд цаашид анхаарч, хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийх шаардлага үүсэж байна” гэлээ.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн реформ илтгэл танилцууллаа. Тэрбээр “Манай улсын экспортын 93 хувь уул уурхайгаас хамааралтай байна. Тиймээс Засгийн газар баялгийн реформ хийсэн. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 2019 онд улсын төсөвт төлсөн татвар хураамж 962 тэрбум төгрөг байсан бол 2023 онд анх удаагаа хоёр их наяд төгрөг төвлөрүүлсэн. Оюутолгойн хэлэлцээр амжилтай болж Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Нүүрсийг уурхайн амнаас биш хил үнээр биржээр арилжаалдаг болсноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосноор тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн. Энэ жил, дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг дахин нэмнэ. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл өгч буй нь үр дүнгээ үзүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Уулзалтын үеэр 21 аймаг, есөн дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар саналаа хэлэв. 30 жил шийдээгүй асуудлыг энэ Засгийн газар гурван жилд шийдэж буйд талархал илэрхийлэхийн зэрэгцээ зудтай байгаа энэ үед малчдадаа туслах Засгийн газрын санаачилгыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд дэмжихээ илэрхийллээ. Мөн Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулж батлуулах, Хөдөлмөрийн шинэ хуультай холбоотой гарсан Засгийн газрын 370-р тогтоолыг шинэчлэх, хөдөлмөрийн хяналтыг үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэлд байлгах, зудтай байгаа энэ үед малчдын эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч өгөхийг хүслээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрийг дүгнэх Засгийн газрын гишүүдтэй хамтарсан Ажлын хэсэг байгуулж саналуудаа нэгтгэн ярилцах үүрэг өгөв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр М.Найданхүү, Ж.Энхжаргалан нарыг томиллоо DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөхөөр Мижигдоржийн Найданхүүг, Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр Жадамбын Энхжаргаланг томиллоо.

Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөх М.Найданхүү нь 1987 онд нийслэлийн 12-р дунд сургууль, 1996 онд Румын улсын Бухарест хотын УАААШУИС-ийг Зоо-инжинeр, cтатистикч, 2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2014 онд Норвегийн АШУИС-д Докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлагын тухайд 1996-2002 онд ХААИС-д багшилж, 2002-2024 онд Норвегийн АШУИС-д эрдэм шинжилгээний ажилтан, докторантур, судлаачаар, 2019 онд БСШУС-ын яамны сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Тэрбээр англи, румын, орос, норвеги хэлтэй.

Харин Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан нь 2001 онд нийслэлийн 23-р дунд сургууль, 2006 онд Компьютер техник, менежментийн сургуулийг мэдээллийн системийн менежмент мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлагын тухайд 2005-2006 онд “М-Си-Эс Электроникс” ХХК маркетингийн ажилтан, 2006-2007 онд “Ivanhoe Mines” компанид IT мэргэжилтэн, 2009-2023 онд “Би ар би” ХХК-д гүйцэтгэх захирал, 2019-2023 онд “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн удирдагдагчаар тус тус ажилласан бөгөөд англи, орос хэлтэй юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол Улсын шигшээ баг ААШТ-ий хэсгийн эхний тоглолтоо хийлээ DNN.mn

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатанд Монголын эрэгтэй шигшээ баг анхны тоглолтоо хийлээ.

Т.Ууганбаяр багтаа анхны оноог авчирсан. Улмаар 8:1 харьцаагаар тэргүүлсэн ч завсарлагын дараагаар талбайн эзэд учраа олж 12:20-оор илүүрхлээ.

Шийдвэрлэх дөрөвдүгээр үед ч тоглолтын хэмнэл нэг их өөрчлөгдсөнгүй. 49:80 харьцаагаар БНХАУ-ын баг яллаа.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Өнөөдөр аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай DNN.mn

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өнөөдөр болно.

БАРИЛДААНД ЗОДОГЛОХООР БҮРТГҮҮЛСЭН БӨХЧҮҮД:

1. а.а Эрдэнэцогтын Даваажаргал

2. а.а Төмөрбаатарын Пүрэвсүрэн /267/

3. а.а Ганболдын Өсөхбаяр /208/

4. а.а Даваадоржийн Төрболд /11/

5. а.а Мөнхцэнгэлийн Амарсанаа /170/

6. а.а Энхтөрийн Мөнхбаатар /15/

7. а.а Өрнөхбаярын Сүхбат /70/

8. а.а Бүрнээгийн Баянмөнх /29/

9. а.а Мөнхжаргалын Бямбадорж /170/

10. а.а Лхангаажавын Цээсүрэн /111/

11. а.а Мөнхбатын Даваасүрэн /65/

12. а.а Ганболдын Төрмөнх /13/

13. а.а Дагвасамбуугийн Бямбасүрэн /213/

14. а.а Мөнхтуяагийн Батцэнгэл /208/

15. а.а Төрмөнхийн Төгсдөлгөөн /66/

16. а.а Гансүхийн Хишигбат /84/

17. а.а Баттөрийн Ганбаяр /22/

18. а.а Пүрвээгийн Өсөхбаатар /56/

19. а.а Баттулгын Нямсамбуу /164/

20. а.а Лхагвадоржийн Даваажамц /168/

21. а.а Баасандоржийн Бадрал /62/

22. а.а Төрбатын Довчинсэмбээ /74/

23. а.а Энхтөрийн Баасанжав /60/

24. а.а Телик Эрболат /133/

25. а.а Батсуурийн Бат-Эрдэнэ /267/

26. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ /99/

27. а.а Галбадрахын Дармаажанцан /34/

28. а.а Лхагваагийн Батсайхан /142/

29. а.а Бямбын Түвшинтөгс /136/

30. а.а Бат-Эрдэнийн Түвшинтөгс /64/

31. а.а Нямпүрэвийн Батсайхан /142/

32. а.а Идэрийн Мандах /47/

33. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр /57/

34. а.а Нэргүйн Дашдаваа /75/

35. а.а Цэвээнпүрэвийн Адъяа /28/

36. а.а Даваасүрэнгийн Аззаяа /108/

37. а.а Цэрэндоржийн Ганбат /250/

38. а.а Тогтохмэндийн Сайханжаргал /50/

39. а.а Доржсүрэнгийн Батсүх /86/

40. а.а Даваасүрэнгийн Алтанцоож /16/

41. а.а Будаагийн Батсайхан /107/

42. а.а Осгондаваагийн Эрдэнэбат /185/

43. а.а Нямсүрэнгийн Амгаланбаатар /39/

44. ц.а Баасанцогтын Өлзийсайхан /41/

45. а.а Чинзоригийн Эрдэнэсайхан /208/

46. а.а Доржготовын Батбаатар /165/

47. а.а Батжаргалын Чинбат /136/

48. а.а Мөнхжаргалын Бэлгүтэй /250/

49. а.а Усныкагийн Батгэрэл /156/

50. а.а Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ /55/

51. а.а Энхболдын Нандин-Эрдэнэ /46/

52. а.а Сампилын Цогтбаатар /52/

53. а.а Ганзоригийн Мөнх-Эрдэнэ /97/

54. а.а Уламбаярын Батцоож /30/

55. а.а Пүрэвсүрэнгийн Батхуяг /267/

56. а.а Даваадоржийн Эрдэнэтулга /100/

57. а.а Доржийн Ням-Очир /35/

58. а.а Эрдэнээгийн Буянтогтох /63/

59. а.а Цэндээгийн Лувсан-Адъяа

60. а.а Хүрэлбаатарын Очирхуяг /119/

61. а.а Мөнхбадрахын Буяндэлгэр /91/

62. а.а Содномцэрэнгийн Майнбаяр /112/

63. а.а Болоржавын Отгонбаатар /115/

64. а.а Мөнхбатын Цэрэн /80/

65. а.з Болдбаатарын Баянсүх /93/

66. а.з Баатарын Уртнасан /267/

67. а.з Ерболат Көптилек /61/

68. а.з Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл /78/

69. а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй /159/

70. ц.з Хангайн Наранбаяр /37/

71. а.з Жавзандуламын Хатанзоригт /21/

72. а.з Халтарын Бөхбаяр /73/

73. а.з Тодсайханы Төгсжаргал /206/

74. а.з Болдын Түвшинтулга /230/

75. а.з Галбадрахын Мөнхбаяр /68/

76. а.з Сүхбатын Оргилбаатар /159/

77. а.з Ширхбаярын Ганбаяр /208/

78. а.з Дэлгэрдалайн Пүрэвдорж /101/

79. а.з Мишигдоржийн Лувсандорж /200/

80. а.з Батбаярын Мандалбат

81. а.з Жаргалсайханы Жавхлан /58/

82. а.з Цогтбазарын Заяатүшиг /102/

83. а.з Энх-Амгалангийн Өлзийбаяр /126/

84. а.з Чулуунбатын Даш /45/

85. а.з Даваамөнхийн Баатархүү /157/

86. а.з Бөхбатын Анандпүрэв /267/

87. а.з Батболдын Тожил /116/

88. а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ /54/

89. а.з Сугирын Доржпалам /20/

90. а.з Энхболдын Төмөрсүх /86/

91. а.з Отгонбатын Баяржаргал /81/

92. а.х Буянтогтохын Ганзолбоо /23/

93. а.х Эрдэнэцогтын Шийравнямбуу /121/

94. а.х Энхмэндийн Ширнэн

95. а.х Нямжавын Ширчинхүү /109/

96. а.х Хуаныш Танирберген /116/

97. а.х Мөнгөнхуягийн Анхбаяр /267/

98. а.х Болдбаатарын Ренчинжүгдэр /250/

99. а.н Сарангэрэлийн Буянсүрэн

100. а.н Батаагийн Даваадорж /149/

101. а.н Баасанхүүгийн Өнөрбаатар /157/

102. а.н Дашийн Төрбаяр /7/

103. а.н Буяндэлгэрийн Мөнхтүшиг /149/

104. а.н Мөнхбатын Балжинням

105. а.н Батмөнхийн Лхагва-Очир /136/

106. а.н Ганбатын Ганзориг /172/

107. а.н Отгонбатын Баярбаасан /71/

108. а.н Батхуягийн Адъяасүрэн /267/

109. а.н Намхайдоржийн Бямбацогт

110. а.н Мягмарсүрэнгийн Нямбаатар /267/

111. а.н Сүхбаатарын Цогтсүмбэр /250/

112. а.н Төмөрсүхийн Дэчинжүрмэд /180/

113. а.н Доржготовын Батхүрэл /267/

114. а.н Болоогийн Алтангэрэл /227/

115. а.н Дэмчигийн Урианхай /200/

116. а.н Ганхуягийн Баярбат /250/

117. а.н Эрдэнэбатын Дарамсэнгэ /213/

118. а.н Батсүхийн Эрдэнэбуян /213/

119. а.н Зоригтболдын Мөнхтулга /154/

120. а.н Улаандалайн Цэндпүрэв /250/

121. а.н Даваагийн Уламсайхан

122. а.н Пүрэвжавын Алтанхуяг /102/

123. а.н Баянмөнхийн Төрмөнх /227/

124. а.н Пүрэвсүрэнгийн Авирмэд /183/

125. а.н Нямцогтын Даваадагва

126. а.н Болдын Лхамдорж /86/

127. а.н Нацагдоржийн Даваадорж /163/

128. а.н Баярхүүгийн Улаалзгана /44/

129. а.н Батбаатарын Хүдэрбаатар /250/

130. а.н Дашренчингийн Дэмиддорж /94/

131. а.н Ганжуурын Цоггэрэл /106/

132. а.н Баянмөнхийн Базарсад /193/

133. а.н Лхагвасүрэнгийн Одбаяр /250/

134. а.н Мейромбек Бекежан

135. а.н Бүдээгийн Баяраа /267/

136. а.н Сугирын Лундаа /172/

137. а.н Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ /267/

138. а.н Даваанасангийн Төртогтох /129/

139. а.н Баярсайханы Батзориг /110/

140. а.н Сэнгэдондогийн Пүрэвжанцан /200/

141. а.н Мөнгөндаваагийн Баасанцэнд /230/

142. а.н Төрбатын Мягмаржав /77/

143. а.н Батсуурийн Бат-Эрдэнэ /8/

144. а.н Мухтар Бердаулет /250/

145. а.н Хүүхэнсүрэнгийн Нямдорж

146. а.н Дамжингийн Ядамсүрэн /250/

147. а.н Сарангэрэлийн Зинамядар /250/

148. а.н Өнөрбаянгийн Шийрэв /213/

149. а.н Цагаанхүүгийн Мөнх-Эрдэнэ /159/

150. а.н Цэндийн Лхагвамягмар /267/

151. а.н Ганбатын Соджамц

152. а.н Саранцэцэгийн Занданхүү /132/

153. а.н Баярын Данзанрагчаа /267/

154. а.н Болорын Бадрал /159/

155. а.н Амарбаясгалангийн Ширнэндагва /92/

156. а.н Батбаатарын Бат-Эрдэнэ /230/

157. а.н Цэрэнжавын Мөнх-Эрдэнэ /250/

158. а.н Оюунчимэгийн Пүрэв-Очир /134/

159. а.н Түдэвдагвын Пэрэнлэйжамц

160. а.н Оргилын Төгсжаргал /193/

161. а.н Чулуунбаатарын Хүрэлбат /267/

162. а.н Дамдинпүрэвийн Мөнхдалай /230/

163. а.н Баттөрийн Ширмэн /250/

164. а.н Болдоогийн Пүрэвдорж

165. а.н Айдис Айбек /267/

166. а.н Дашзэвэгийн Эрдэнэчулуун /213/

167. ц.н Батхүүгийн Бат-Эрдэнэ /134/

168. ц.н Амгаланбаатарын Дорждэрэм /213/

169. с.з Дэлгэрийн Цэрэнням

170. с.з Дэмбэрэлдоржийн Хандсүрэн

171. с.з Амарбатын Баянмөнх

172. с.з Амарсанаагийн Амархүү

173. с.з Хүүхэнбаатарын Чойжилсүрэн

174. с.з Хишигдаваагийн Бумбаяр

175. с.з Дамдиннямын Бат-Эрдэнэ

176. с.з Гончигсүрэнгийн Батзориг

177. с.з Батсүхийн Цогт

178. с.з Хумар Жарданбек

179. с.з Амарсайханы Тодмагнай

180. с.з Батхуягийн Бат-Эрдэнэ

181. с.з Оргилсайханы Доржсамбуу

182. с.з Ганбаатарын Пүрэвбаатар

183. с.з Сүхбаатарын Өсөхбаяр

184. с.з Бямбабазарын Хаш-Эрдэнэ

185. с.з Батбаярын Золбаяр

186. с.з Жамсранпүрэвийн Мягмарсүрэн

187. с.з Бат-Эрдэнийн Ган-Эрдэнэ

188. с.з Бямбаагийн Пүрэвдаш

189. с.з Загдсүрэнгийн Нямдорж

190. с.з Чинбатын Батбанди

191. с.н Мөнхбаярын Өсөхбаяр

192. с.з Өлзийбаярын Даваацэрэн

193. с.з Болд-Очирын Бадрах

194. с.з Чулуунбатын Бямбадорж

195. с.з Гансүхийн Мөнх-Ёндон

196. с.з Батдоржийн Энхбаяр

197. с.з Батнасангийн Цэнд-Очир

198. с.з Довдоны Сумъяабазар

199. с.з Лувсандондовын Батбаяр

200. с.з Пүрэвжавын Нямжав

201. с.з Баярсайханы Буяндорж

202. с.з Чинбатын Даваадорж

203. с.з Бямбадоржийн Баярцогт

204. с.з Мөнхбаатарын Баяржавхлан

205. с.з Бат-Эрдэнийн Пүрэвням

206. с.з Энхбаярын Амартүвшин

207. с.з Батсуурийн Өлзийням

208. с.н Гомбожавын Мөнх-Эрдэнэ

209. с.з Дагвадоржийн Ням-Очир

210. с.з Гантулгын Мөнхтулга

211. с.з Мягмаржаргалын Өсөхбаяр

212. с.з Баттогтохын Мөнхбаяр

213. с.з Батбаатарын Содномжамц

214. с.з Алтанхуягийн Дашлхагва

215. с.з Энхбатын Түдэвдагва

216. с.з Даваанямын Батбаяр

217. с.з Баттөмөрийн Дорждагва

218. с.з Баттөмөрийн Бэх-Очир

219. с.з Галбадрахын Дашлхүмбэ

220. с.з Дармаабазарын Мөнхтулга

221. с.з Жамбаагийн Лхагвасүрэн

222. с.з Эрдэнэбаатарын Дэлгэрхишиг

223. с.з Ганбаатарын Элбэгсайхан

224. с.з Мягмарсүрэнгийн Од-Эрдэнэ

225. с.з Ганзоригийн Төгсжаргал

226. с.з Өлзийбатын Билгүүнээ

227. с.з Лхайжавын Алтансүх

228. с.з Банзрагчийн Мягмаржав

229. з.б Лхагва-Очирын Мягмартүрүү

230. с.з Гансүхийн Дорждагва

231. с.з Нямсүрэнгийн Цэрэнпунцаг

232. с.з Цэдэнбалжирын Баярсайхан

233. с.з Тилейхан Серикбол

234. с.з Лхагвадоржийн Насантогтох

235. с.з Баясгалангийн Лхагварагчаа

236. с.з Сүхэнхүүгийн Баттөмөр

237. з.б Оюунгэрэлийн Билгүүн

238. с.з Отгонбаатарын Эрдэнэбадрах

239. с.з Цэвэгмэдийн Бямбацогт

240. с.з Эрдэнэбатын Гантөмөр

241. с.з Энхбатын Мөнхтөр

242. с.н Данзанпүрэвийн Баярсүх

243. с.з Ганболдын Дэлгэрсайхан

244. с.з Даваадоржийн Төгсбаатар

245. с.з Баярхүүгийн Бат-Орших

246. с.з Пэрэнлэйдоржийн Лхагварагчаа

247. с.з Цолмонбаатарын Наранбаатар

248. с.з Болдбаатарын Сундуйжадамба

249. с.з Энхболдын Бямбаабаатар

250. с.з Даваадоржийн Батмөнх

251. с.з Содномжамцын Бат-Эрдэнэ

252. с.з Балганы Ням-Адъяа

253. с.з Лувсандэнзэнпүлжинжигмэдийн Агваансамдан

254. с.з Баатарсүрэнгийн Батмагнай

255. с.з Болортөгсийн Анхбаяр

256. с.з Жаргалсайханы Баянмөнх

257. с.з Бат-Эрдэнийн Бямбацогт

258. с.з Хасбатын Дандар

259. с.з Серикжан Бахытбол

260. з.б Батзоригийн Мягмар

261. с.з Пүрэвдоржийн Хаш-Эрдэнэ

262. с.з Бадарчийн Ууганбаяр

263. с.з Дугарсүрэнгийн Хүрэлбаяр

264. с.з Ганбатын Батмөнх

265. с.з Батхүүгийн Тамир

266. с.н Лүндээжанцангийн Гүндсамбуу

267. з.б Нацагбатын Отгонцоож

268. с.з Зоригоогийн Сэр-Оддамба

269. с.з Батчимэгийн Намуундалай

270. с.н Эрдэнэдалайн Адъяахүү

271. с.з Баянмөнхийн Балжинням

272. с.з Хүрэлбаатарын Мөнхбаатар

273. с.з Лхагвасүрэнгийн Батзориг

274. с.з Батмөнхийн Энхманлай

275. з.б Гантулгын Хангарьд

276. с.з Идэрсүрэнгийн Бумбаяр

277. с.з Ширбазарын Осорчамаа

278. с.з Гансүхийн Бат-Эрдэнэ

279. с.з Дүгэрдоржийн Дэлгэрэхжаргал

280. с.з Баянмөнхийн Баярмагнай

281. с.з Бямбаагийн Золоо

282. с.з Амарбаярын Дэлгэрбаяр

283. с.з Эрдэнийн Бямбадалай

284. с.з Түдэвдоржийн Пүрэвсүрэн

285. с.з Пэрэнлэйжамцын Балжинням

286. с.з Энхтайваны Энхтөр

287. с.з Баатарын Батбаяр

288. с.з Цэндсүрэнгийн Төрмөнх

289. с.з Батбаярын Батгэрэл

290. с.з Цэцэнбаярын Бат-Очир

291. с.з Даваанямын Далайбаяр

292. с.з Отгонбатын Мөнхбат

293. с.з Уламбаярын Балжинням

294. с.з Отгоны Хаш-Эрдэнэ

295. с.н Барсын Анхбаяр

296. з.б Энэбишийн Батлхагва

297. з.б Болдбаатар Цэнд

298. с.з Цогтбаатарын Даваабат

299. с.з Жаргалсайханы Ган-Эрдэнэ

300. с.з Болатхан Тилеубек нарын бөхчүүд бүртгүүллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Ногоон автобус”-ны хэрэгт яллах дүгнэлт үйлджээ DNN.mn

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 1 хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарын гомдол гаргах, шийдвэртэй танилцах эрхийг хангаж ажиллаж байна.

Тус хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.С, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүн яллагдагчаар татагджээ.

Одоо ажиллагаанд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2021 онд хуулийг зөрчин “С” ХХК-д давуу байдал бий болгож 60 ширхэг улаан өнгийн автобус хүлээн авсан, “Эрдэм транс” ХХК-ийн албан тушаалтнууд 2016-2021 онд БНСУ-д ашиглаж байсан 205 ширхэг хуучин автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан гэх 2 хэрэг шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэл зүйч Б.Пагмадулам: Охид нэгнээ дээрэлхэх үзэгдэл гэр бүлийн хайр халамж дутагдсантай холбоотой DNN.mn

Өсвөр насны охид нэгнийхээ биед халдсан ноцтой бичлэг олон нийтийн сүлжээнд түгсэн. Үе тэнгийн дээрэлхэлт юунаас үүсдэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар сэтгэл зүйч Б.Пагмадуламтай ярилцлаа.


-Үе тэнгийн дээрэлхэлт, тэр дундаа өсвөр насны охидын нэгнийгээ гутаан доромжлох, бүр бие махбодид нь халдах үзэгдэл гарах боллоо. Сэтгэл зүйчийн хувьд энэ үзэгдлийг хэрхэн харж байна вэ?

-Энэ асуудал юунаас улбаатай вэ гэхээр хамгийн анхдагч зүйл гэр бүлийн хараа хяналт сул байх, эцэг эхийн харилцаа хандлага сөрөг, хоорондоо огт харилцаа холбоогүй, хүүхдийнхээ мэдрэмжийг хуваалцдаггүй байх зэрэг хүчин зүйлтэй шууд холбогддог. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүмүүжлийн асуудал хамгийн түрүүнд хөндөгдөнө.

-Саяхан нэг хүн сошиалд бичсэн байсан. Бид охидын эрх гэж түлхүү ярьдаг. Охидоо эрхлүүлдэг, алган дээрээ бөмбөрүүлдэг. Хамгийн гоё сайхныг эдлүүлж, гоё үгсийг хэлэх гэдэг. Энэ нь эргээд тухайн хүүхдийн сэтгэл зүйг эвдэж, ийм ноцтой үр дагаварт хүргэж байна гэсэн байв. Ийм байж болох уу?

-Манайд жендерийн хэвшмэл нэг ойлголт байдаг нь үнэн. Эмэгтэй хүүхэд эмзэг, хайрлаж хамгаалах хэрэгтэй. Хөвгүүддээ “Охидод битгий гар хүрээрэй” гэж захидаг. Гэхдээ нийгэмд зөвхөн охидыг өсгөөгүй шүү дээ. Хөвгүүд ч өсч торниж байгаа. Гэтэл охидод анхаарч байгаа тэр их анхаарал, халамж буцаад охид хөвгүүд рүү чичилдэг, өөрсдийнхөө хэрэгцээг давуу байдал гэж харахад хүргэдэг.

Жишээ нь, надаас үйлчилгээ авахаар орж ирж байгаа охидыг ажиглахад хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй. Үсээ нүднийхээ урдуур тавьчихна. Хүн юм ярьж байхад гараад явчихна. Энэ нь өөрөө харилцааны доголдол юм. Тийм хүүхдүүдтэй тулаад уулзаад зөвлөгөө тусламж үзүүлээд эхлэхээр хамгийн эмзэг, гэнэн тав, зургаан настай охидын төрх, зан араншин гарч ирдэг. Харамсалтай нь маш их гомдол тээсэн байх нь бий. Ээждээ, аавдаа гомдчихсон, гэр бүл салалтын золиос, хүчирхийллийн хохирогч болчихсон хүүхдүүд байдаг. Ийм хүүхдүүдэд ямар эмчилгээ хэрэгтэй вэ гэхээр хүмүүс маш хүндээр төсөөлдөг. Уг нь маш амархан. “Миний охин ээжтэйгээ хэдэн минут ярилцаж чаддаг вэ” гэхээр хариулах хүүхэд маш цөөхөн. “Чи ээжтэйгээ хэзээ тэврэлдэж унтсан бэ” гэхээр хариулт байхгүй. “Хэзээ хамгийн сүүлд ам бүлээрээ халуун хоол идсэн бэ” гэхэд бас л таг. Танай сониныг уншиж байгаа эцэг эхчүүдээс ч үүнийг асуумаар байна. Ийм асуултуудад хариулж чадахгүй болохоор дараагийн түвшин рүү ороход тун хэцүү. Ингээд эцэг, эхийг нь заавал дууддаг. Томчууд “Хүүхэд болохгүй байна” гэж орж ирдэг. Өөрсдөө бол “Маш их завгүй ажилладаг. Хүүхдийн төлөө ажилладаг” гэж л тайлбарлана. Ядаж долоо хоногт 30 минутыг л хүүхдэдээ зарцуулаад мэдрэмжийг нь сонсоод өгчих хэрэгтэй. Хамгийн ойрхон, хамгийн үнэтэй мөртлөө төлбөргүй сэтгэл зүйчид эцэг эхчүүд өөрсдөө байдаг. Үүнийг эцэг эхчүүдэд хэлдэг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ажиллаад ирэхээр хоёр долоо хоног өнгөрөхөд хүүхэд үсээ хойшоо хавчдаг болно, инээнэ, нүүрэн дээр нь ягаан туяа тодроод л ирдэг.

-Эцэг эхчүүдийн харилцаа, анхаарал халамж дутагдсанаас болж охид нэгэндээ гар хүрч, буруу зүйл хийж эхэлдэг гэсэн үг үү?

-Гэр бүлийн анхаарал халамж сул байхаас гадна сөрөг харилцаа, хандлага үе тэнгийн дээрэлхэлт бий болгоход нөлөөлдөг.

Өнөөдөр өсвөр үеэр тогтохгүй зургаан настан ч, цэцэрлэгийн хүүхэд ч нэгнийгээ дээрэлхдэг болчихсон шүү. Хүүхэд гэр бүлийн толь гэдэг энэ шүү дээ. Яг асуудал ярихад эцэг эхчүүд өөрсдийгөө өмгөөлдөг, манай хүүхдийн буруу биш, нөгөө хүүхдийн буруу гээд л зүтгэдэг.

-Сургуулийн орчинд үе тэнгийхний дунд өрнөж байгаа асуудлыг анхаарах, мэдрэх бас нэг субьект нь сургуулийн сэтгэл зүйчид байх ёстой. Гэтэл сургуулийн орчинд энэ төрлийн хэрэг зөрчил, үе тэнгийн дээрэлхэлт байсаар байна шүү дээ. Энэ юутай холбоотой юм бол?

-Хүмүүс сэтгэл зүйч дээр ороход өргөс авчихсан юм шиг болоод гараад ирнэ гэж боддог. Жишээ нь, хүний толгой өвдөөд эмчид хандлаа гэхэд оношилгоо хийгээд тодорхой хугацаанд ууж хэрэглэх эм бичиж өгдөг дөө. Тухайн эмчилгээг хийсний дараа ажиглаж байгаад дараагийн эмчилгээ рүү шилжинэ гэдэг. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа ордог. Үүнийг бид хүлээн зөвшөөрөөд л хийдэг. Сэтгэл зүйн эмчилгээ бас л ийм. Цаг хугацаа шаарддаг ажил.

Нөгөө талаар сургуулийн 2000 хүүхдийн дунд нэг сэтгэл зүйч ажилладаг. Сүүлийн үед Боловсролын яамнаас хийсэн судалгаагаар сэтгэл зүйчид ажлаас халшрах хам шинжтэй болж байгаа гэж гаргасан байсан. 2000 хүүхдийн асуудал, хариуцлагыг ганцхан хүнээс нэхдэг. Гэтэл сургуульд дунд ангид гэхэд хэдэн математик, англи хэлний багштай билээ дээ. Өөр нэг сонин үзэгдэл байдаг нь сэтгэл зүйчдийн үндсэн үйл ажиллагааг хийлгэдэггүй. Улсын сургуулиуд дээр энэ байдал түлхүү ажиглагддаг. Орон нутагт бол бүр сураггүй. Сэтгэл зүйчийг мал тооллогод явуулчихсан тохиолдол ч байдаг. Нийслэлийн төрийн өмчийн зарим сургуулиуд захирлын туслах, нийгмийн ажилтны туслах, жижүүр багш хийлгэдэг нь ч байна. Сургуулийн сэтгэл зүйч гэдэг орон тоо батлагдсан нь сайшаалтай ч ажлын байрных нь тодорхойлолт буруу болчихоод байгаа юм. Ядаж л сургуулийн захирлууд нь өөрсдөө сэтгэл судлалын талаар тодорхой ойлголт мэдээлэлтэй болмоор байгаа юм.

-Охид нэгнээ дээрэлхэж, зодсон бичлэгийг та харсан уу. Сэтгэл зүйн талаас ямар дүгнэлт хийв?

-Детальчилж хараагүй ч агуулгын хувьд ажигласан. Юун түрүүнд нийгмийн эсрэг зан үйл үйлдэж байгаа үйл явдлыг сошиал орчинд нийтэлж байна гэдэг олон нийтийг хүндлэхгүй болоод ирж байна. Төрх үйлийн өөрчлөлт гэж байдаг. Энэ нь архагшаад явбал төрх үйлийн эмгэг болдог. Өөрөөр хэлбэл, гудамж талбай хэрэн хэсдэг, насанд хүрээгүй хэрнээ томчуудын хийдэг үйлдлийг хийх, архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх гэх мэт. Ийм эмгэг эцэг эхийн хараа хяналт хэтэрхий сул болон хэтэрхий чанга тохиолдолд үүсдэг. Мөн үл хайхрах хүчирхийлэл ч хүүхдийг төрх зан үйлийн эмгэгтэй болгох тохиолдол бий. Үүнээс гадна үе тэнгийн нөлөөлөл тодорхой хувиар нөлөөлдөг. Өсвөр насны шинж тэмдэг болох бэлгийн үйлийн өөрчлөлт, даган дуурайх хэв шинж явагдаж байдаг. Насанд хүрэгчдээс илүү найз нөхдөдөө илүү итгэдэг. Сошиал сүлжээнд трэнд болоод байгаа зүйлийг дагахыг хүсдэг. Нэг ёсондоо хүүхдийг найзууд нь юм уу, цахим сүлжээ хүмүүжүүлж эхэлдэг. Та бод доо. Бид хүүхэд байхад ангийн нэг охин үсээ маш гоё сүлжчихсэн байвал яг л түүн шиг сүлжихийг хүсдэг. Хүүхэд ингэж л даган дуурайдаг. Томчууд хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал халамж чухал гээд байгаа нь энэ.

-Томчууд хүүхэдтэйгээ ярилцаж чадахгүй байна. Дуугаа хураачих юм, өрөөндөө ороод таг болчихлоо гээд л уурлаж бухимдаад эхэлдэг. Магадгүй ийм тохиолдолд хүүхэд эрсдэлтэй нөхцөл байдалд орчихсон, үе тэнгийн дээрэлхэлтэд өртчихсөн. Магадгүй өөрөө ч буруу зүйл хийж явааг тааварлашгүй юм. Тийм тохиолдлыг эцэг эхчүүд яаж таних ёстой юм бэ?

-Эцэг эхчүүд орж ирээд “Манай хүүхэд тав, зургаатай. 10, 11 настай. Манай хүүхэд том болоогүй байна” гэдэг. Гэтэл хүүхэд цаг минутаар өсч хөгжиж байдаг. Томчууд өнөөдөр л хүүхдийнхээ итгэлийг олж авч чадахгүй бол тав, арван жилийн дараа хүүхдээ танихгүй болно.

Ядаж дуугаа хураасан үед, уурлаад өрөөндөө ороод таг болчихсон үед уурлаж бухимдахгүйгээр, юунаас болсныг асуух гэж яарахгүйгээр өрөөнийх нь үүдэнд очоод өөр зүйлийн талаар ярилцаад үз.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Сангийн сайд Б.Жавхлан: 2024 оны улсын төсвийн нөөц хөрөнгийг бүхэлд нь цас, зудны гамшигт зарцуулна DNN.mn

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай зудын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газрын гишүүд багт хуваарилагдан зудтай аймаг, сумдаар явж, малчдад тусламж үзүүлж байна. Таны хувьд саяхан Төв аймгийн сумдаар явлаа. Зудын нөхцөл байдал ямар байна. Малын хорогдол мөн өндөр байгаа шүү дээ?

-Сүүлийн жилүүдэд зун нь гантай, зарим хэсгээрээ ус үер ихтэй болдог болсон. Харин намар орсон цас хайлж дуусалгүй өвөлтэй золгож, өвөлжилтийг хүндрүүлсэн ийм цаг уурын гамшигт үзэгдэлтэй жилүүд тохиолдсоор байна. Тэр дундаа өнгөрсөн өвөл, энэ хаврын их цас, хүйтрэлийг малчид өмнө үзээгүй амьдралдаа үзээгүй гамшигт үзэгдэл болж байна гэж ярьж байна лээ. Зөвхөн Монголд болж байгаа цаг уурын өөрчлөлт огт биш. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллөөс болж ийнхүү огцом хүйтэрдэг, их цас ордог, хур бороо их орж, үер болдог гэх мэт цочир өөрчлөлтүүд болж байгааг цаг уурчид тайлбарлаж байна. Тэгэхээр малчид, иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Өнөө жил ингэж зуд болсон учир дараа жилийн өвөл өнтэй сайхан байна гэж бодох хэрэггүй. Учир нь ойрын жилүүдийн цаг уурын байдал яг ийм байх төлөвтэй байгааг олон улсын цаг уурчид онцгойлон анхааруулсаар байна. Тиймээс энэ жилийн зудыг давчихлаа гээд сэтгэл амар болно гэсэн үг биш шүү. Ирэх жил дахиад л өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учир цаг уурын энэ өөрчлөлтөд тохируулан аливаа эрсдэлээс сэргийлж мал аж ахуйгаа эрхлэх шаардлагатай.

-Цаашид мал аж ахуйн салбарт томоохон өөрчлөлт хийгдэх шаардлага үүслээ гэсэн үг үү?

-Тийм. Тэр дундаа бид малын тоо толгойн ардаас хөөцөлдөх биш, малын чанар, таваарлаг байдал, мэдээж эрчимжсэн мал аж ахуй руу нийтээрээ шилжих цаг үе ирлээ. Суурин мал аж ахуй руу шилжих нь өнөө цагийн тулгамдсан гол асуудлын нэг болоод байна. Бидний сая ажилласан Төв аймгийн баруун урд талын сумдуудад малын хорогдол өндөр байна. Зөвхөн он гарснаас хойш нийт малын зургаан хувь нь хорогдсон гэсэн дүн мэдээ ирсэн. Гэтэл цас ханзарч, шинэ ногоо цухуйх цаг яагаа ч үгүй байна. Цас зудын байдал хүндэрч, малын хорогдол ид явагдаж байхтай зэрэгцээд мал төллөх хугацаа ирлээ. Өвөлжилтийн хүндрэл дуусаагүй байхад хаваржилтын хүндрэл эхэлчихлээ. Нэг үгээр хэлбэл, хатуу цаг их урт үргэлжлэхээр байна

-Энэ хүндрэл яг хэзээнээс эхэлсэн бэ. Малчид бол өвөлжилтийн хүндрэл эрт эхэлсэн гэж ярьж байна лээ?

-Хүндрэл бол эрт эхэлсэн. Бүр өнгөрсөн намрын арваннэгдүгээр сарын эхээр орсон цас хайлалгүй нэмэгдсээр, шуурсаар мөсөн зуд үүсэх нөхцөлийг бүрдүүлчихсэн юм билээ. Тиймээс эрт эхэлсэн энэхүү зудын нөхцөл байдлаас үүдэж малын хорогдол их явагдаж байна. Тэр дундаа залуу малчдын хувьд зүй бус малын хорогдол өндөр байгаа юм. Цөөн хэдэн малаа маллана гээд өрх тусгаарлаад гарсан малчид энэ жилийн зуданд ихэнхийг нь алдлаа гэж ярьж байна. Мал бол малчдын амьжиргааны гол зүйл. Тэгэхээр амьжиргааны малаа зуднаар алдсан энэ мэт залуу малчид хаачих вэ. Мэдээж хот, суурин газрыг бараадна. Тэгэхээр зуд турхан гэдэг зөвхөн хөдөө малчдын асуудал огт биш юм аа. Энэ бол улс орны хамгийн том тулгамдсан асуудал болж ирж байна. Тиймээс цаашид уламжлалт мал маллагааны арга технологио өөрчлөх, бүр цогц байдлаар реформ хийх шаардлага үүссэн гэж харж байна. Засгийн газрын хувьд энэ салбар луу чиглэсэн бодлого зорилтуудаа илүү тодорхой болгож, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

-Энэ жилийн хувьд түүхэнд байгаагүй их мал хорогдох эрсдэл үүссэн гэж байгаа. Нөгөөтэйгүүр үлдэж байгаа малаа хамгаалах, зөвхөн мал гэлтгүй малчид, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах асуудалд Засгийн газрын зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Энэ жилийн зуд үнэхээр гамшгийн хэмжээг хэдийнэ давчихаад байна. Энэ гамшиг дараа жил болох магадлал өндөр гэдгийг анхааруулж байгаа. Тиймээс үлдсэн малаа хамгаалахтай адил малчид, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь Засгийн хувьд нэн тэргүүний зорилго юм. Засгийн газрын хувьд Монгол Улсын зургаан чиглэл рүү буюу бүсчилсэн хэлбэрээр томилгоот бүлгүүд гарч ажиллаж байна. Миний хувьд Төвийн бүс болох Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хүндэрсэн сумдаар явж ажиллалаа. Бидний хувьд хүндэрсэн аймаг, сумдын асуудалтай танилцаж очих биш, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлээд явж байгаа.

-Яг зудтай, нөхцөл байдал хүндэрсэн газарт тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Нэн тэргүүний тулгамдсан асуудал бол малчдын хот руу зам харгуй гаргах ажил байна. Сумын төвөөсөө 5-10-хан километр зайд байгаа хэдий ч сургуулийн хүүхдүүдээ эргэх нь битгий хэл төв суурин газраас өвс, тэжээл, хүнсний наад захын хэрэгцээгээ татаж чадахгүй малчин айл өрхүүд их байна. Гэхдээ нэг үеэ бодоход манай малчид тэжээл, өвсөө нэлээд их хэмжээгээр эртнээс базаадаг болсон нь сайн. Гэвч энэ жилийнх шиг удаан үргэлжилж байгаа байгалийн гамшигт үзэгдлээс болоод нөөц шавхагдах асуудал байна. Тиймээс нэн тэргүүнд бид малчдын хот руу зам гаргах, төв замтай холбох ажлыг эхлүүллээ. Өнөөдрийг хүртэл манай онцгой байдлынхан холбогдох албаныхан зам гаргах ажлыг сайн хийж байсан нь харагдсан. Гэвч нэг зам гаргаад удаагүй байтал цасаар шуурч дахиад хаагдах тохиолдол их байна. Зам нээх болгонд тодорхой хэмжээний техник, түлш, шатахууны зарцуулалт гарах нь тодорхой.

-Тэгвэл цаашид хэчнээн удаа цас орж шуурахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэр болгонд зам гаргасаар л байх уу?

-Зам гаргах, сэргээх ажлыг цаг уурын нөхцөл байдал сайжиртал явуулахаас өөр гарц бидэнд байхгүй. Манай багийн хувьд Төв аймгийн хүндэрсэн сумд болох Эрдэнэсант, Өндөрширээт, Алтанбулаг, Лүн, Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл зэрэг сумдад ажиллалаа. Эдгээр сумдын боогдсон зам харгуйг дахин сэргээн нээх, малчдад өвс, тэжээл болон хүнс, эрүүл мэндийн багцуудыг тараалаа.

-Бүсчилсэн хөгжил гэдгийг хэн хүнгүй л ярьж байна. Иргэдийн хувьд энэхүү хөгжлийг улс төр, эдийн засаг талаас нь илүүтэй ойлгосон байх. Харин бүсчилсэн хөгжил хөдөө аж ахуйн салбарт хэрхэн тусах вэ гэдгийг одоо эхнээсээ мэдэрч байгаа болов уу. Тухайлбал, Дархан-Уул аймгийн хувьд цаг уурын нөхцөл байдал Төв аймагтай адил байгаа ч малын хорогдолд харьцангуй хэвийн түвшинд байна гэж байгаа. Энэ нь нэг талдаа эрчимжсэн мал аж ахуй хөгжсөн бүс нутгийн онцлог байх. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжээд явбал Төв аймаг Дархан-Уул шиг аливаа байгалийн гамшигт үзэгдлийг эрсдэл багатай давах боломж гарч ирэх үү?

-Таны хэлж байгаа санаа маш зөв. Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хоорондоо хоршиж ажиллах боломж энэхүү бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бий болно. Эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтцийн хувьд ч энэхүү гурван аймаг хоорондоо уялдаа холбоотойгоор хамтран ажиллахад хамгийн тохиромжтой. Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалан хөгжсөн, тийм үү. Дархан хотын хувьд аж үйлдвэр, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй өндөр хөгжсөн газар. Төв аймгийн хувьд хойд бүсээрээ газар тариалантай. Яг газар тариалан, мал аж ахуй хосолсон ийм бүс нутаг. Төв аймгийн хамгийн гол онцлог бол Монгол Улсын хүн амын талаас их хувь нь суурьшиж байгаа Улаанбаатар хотыг мах болон хүнс ногооны хэрэгцээгээр хангадаг. Тэгэхээр ийм онцлог бүхий аймгийн малыг бид энэхүү зуднаар хорогдуулаад байж болохгүй. Энэхүү гурван аймаг хоорондоо салбар бүртээ хоршин ажиллаж чадвал жинхэнэ утгаараа бүсчилсэн хөгжил гэдэг зүйл маань тодорхойлогдоно. Үүнийг л бүсчилсэн хөгжлийн эдийн засаг гэж байгаа юм шүү дээ.

-Засгийн газраас аймаг, сум болгонд зудын эрсдэлийг бууруулахад шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг хуваарилан олгосон. Гэхдээ аймаг, сум бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж жигд олгосон хөрөнгийг илүү хүндэрсэн аймаг, сум руу шилжүүлэх боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн хувьд энэ жилийн зудын нөхцөл байдал бусад аймагтай харьцуулбал харьцангуй хэвийн байна. Тиймээс дарханчууд маань хөрш зэргэлдээх аймгуудад өөрсдийнхөө боломжоор туслалцаа үзүүлж байгаа. Үүний нэг жишээ саяны бидний ажилласан Төв аймгийн хүндэрсэн сумдад зам харгуй гаргах зориулалтын техник буюу ковшийг Дархан хотоос авчрууллаа. Энэ бол нэг бүсийн аймгууд нэгэндээ туслах боломж байгааг харуулсан үйл явдал. Мэдээж бусад шаардлага хөрөнгө мөнгийг хүндэрсэн аймаг, сумд руу шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

-Төсөв санхүүгийн хувьд ямар хуваарилалтуудыг хийж ажиллаж байгаа вэ гэдгийг тодруулбал?

-2023 оны нөөц тэр ондоо дууссан. Одоо ид явагдаж байгаа энэ зудын гамшигт нөхцөл байдал аль эрт арваннэгдүгээр сараас эхэлж явагдаж байгаа гэдгийг би түрүүн хэлсэн шүү дээ. Тэр утгаараа 2023 оны үлдэгдэл нөөцөө аймаг, сумдууд маань тэр ондоо дуусгачихсан байгаа. Он гарснаас хойш болон цаашлаад хоёр сар гаруй хугацаанд энэхүү хүндрэл үргэлжлэх төлөвтэй байна. Тэгэхээр 2024 оны нөөцөө тэр чигээр нь энэхүү цас зудын хүндрэлд зарцуулах болно. Үүнтэй холбогдох төсвийн хуваарилалтуудыг бид одооноос шинэчлэн өөрчилж байгаа. Бүр төсвийн тодотгол ч хийх нөхцөл байдал үүсэх магадлалтай болсон. Ер нь аймаг, орон нутгийн төсвийн нөөц боломжууд урьд өмнөхөөсөө илүүтэйгээр нэмэгдсэн. Аймагт олгогддог гурван ч том орлого сумдуудад хуваагддаг болсон. Улсын төсөв рүү татдаг аж ахуйн орлогын албан татварын 40 хувь нь эргээд орон нутагтаа хуваарилагддаг болсон. Ингээд аймгуудын 2023 оны төсвийн гүйцэтгэл дээрээс харахад нийтдээ 570 гаруй тэрбум төгрөгийн төсвийн давсан орлого байгаа юм. Үүнийг 2023 онд хуваарилсан. Харин 2024 оны хуваарилалтыг хараахан хийгээгүй байна. Тэр нь ч зөв болсон байна. Үүнийг бид одоо өвөлжилт, хаваржилтын хүндрэлд бүрэн зарцуулна.

-Монгол Улсын хувьд 1990 он хүртэл 25-30 орчим сая малтай байсан. Одоо 70, 80 сая болсон. Гэвч энэ жилийн зуднаар 20-25 сая мал хорогдох эрсдэлтэй гэдгийг судлаачид хэлж байна. Нэг зуднаар хорогдоно гэдэг асар сөрөг үзүүлэлтүүд бий болно гэсэн үг шүү дээ. Үүнд Засгийн газар хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Тэр 30 сая малтай байх үед л бэлчээрийн даац гэдэг зүйлийг ярьж байсан. Одоо 60, зарим үедээ 70 гаруй сая мал тоологддог нь нөгөө бэлчээрийн даацыг хэд дахин нэмэгдүүлчихэж байгаа юм. Нэг талдаа бэлчээрийн даацын асуудал яригдана. Нөгөө талдаа эдийн засгийн үр өгөөж малын тоо нэмэгдэх тусам өсдөггүй юм байна гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс бэлчээрийн мал аж ахуйгаа бид суурин мал аж ахуй руу шилжүүлэх бодлогын томоохон өөрчлөлтийг хийх цаг болжээ гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг хийхгүй бол жил болгоны зуднаар 10, 20 саяараа цөөрсөөр л байх нь. Тиймээс малаа эхлээд чанаржуулъя. Зөвхөн тоонд нь анхаардгаа больцгооё. Чанартай цөөн мал чанаргүй олон малаас хэд дахин илүү эдийн засгийн үр өгөөжтэй байдгийг суурин мал аж ахуй эрхлэгчдээс бид тодорхой хардаг шүү дээ. Эрчимжсэн мал аж ахуйтай болчихвол ямар ч байгалийн гамшигт нөхцөлд бараг нэг ч толгой малын хорогдолгүй давна. Үүнийг манай уламжлалт мал аж ахуй эрхлэгчид маань ойлгоосой.

-Малын хорогдол малчин айл бүрд л явагдаж байна. Тэр утгаараа малаа даатгуулсан айл өрх ямар хэмжээнд байна. Ер нь даатгалын асуудалд Сангийн яам хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Даатгалын тогтолцоо гэдэг улсын төсөв, нөөц хөрөнгөөс тусдаа ойлголт шүү. Үүнийг хольж хутгаж огт болохгүй. Манайд өнөөдөр хэрэгжиж байгаа даатгалын систем 10, 20 жилийн өмнөхийг бодоход сайжирсан зүйл бий. Зах зээл дээр эзлэх хувь хэмжээ нь ч нэлээдгүй өргөжсөн. Хохирлын нөхөн төлбөрүүд ч боломжийн нэмэгдэж байгаа. Харин малын эрсдэлд нөхөн төлбөр олгодог даатгал өөрөө маш эрсдэл өндөртэй гэдэг учраас хувийн даатгалын компаниуд үүн рүү огт ордоггүй. Нөгөөтэйгүүр энэ бол сайн дурын даатгалын систем. Тиймээс энэхүү том орон зайд төрийн даатгалын компаниуд чадан ядан орж байгаа. Тэр утгаараа энэ салбарын даатгалын асуудлыг бид цаашид хөгжүүлэх шаардлага бол бий. Нөгөөтэйгүүр даатгал бол тусдаа асуудал. Бид бэлчээрийн мал аж ахуйгаа суурин, эрчимжүүлсэн мал аж ахуй руу шилжүүлэх нь л хамгийн том зорилт болчихоод байна.

-Зудын гамшигт өртсөн малчдын амьжиргаа ямар байна вэ. Цаашид эдгээр малчдын амьжиргааг дээшлүүлэх асуудалд Засгийн газар хэрхэн анхаарч ажиллах ёстой юм бэ?

-Гамшигт өртсөн малчдын маань амьдрал үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр хүнд байна. Мэдээж зээлтэй, өртэй малчид ч цөөнгүй. Тэгэхээр дунд болон урт хугацааны бодлогоор энэхүү асуудалд далайцтай, хүртээмжтэйгээр шийдвэрүүдээ гаргаж явах шаардлагатай. Ойрын хүндрэл, тулгамдсан асуудлаа бид газар дээр нь шийдвэрлээд явах хэрэгтэй байна. Ядаж л үлдсэн хэдэн малаа хорогдуулалгүйгээр дулаан цагтай золгуулах нь юу юунаас илүү чухал.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жагар: 35 нам эвсэхээр бол дэвшилтэт бодлоготой, хариуцлагатай эвсэл байгаасай гэж хүсэж байна DNN.mn

Иргэний зориг, ногоон намаас санаачлан 35 намын дарга нарыг уулзуулж, эвсэл байгуулахаар яригдаж буй юм. Харин өчигдөр намын дарга нар уулзалдав. Энэ үеэр Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам/САИНН/-ын дарга Б.Жагартай ярилцлаа.


-Өнөөдөр /өчигдөр/ 35 намын дарга нарын уулзалт боллоо. Үүгээр чухам юуг голлож ярьсан бэ?

-САИНН-ын даргын хувьд урилгыг хүлээн авч, уулзалтад санал санаачилгатай оролцлоо. Ер нь үе, үеийн сонгуулиар эвсэх тухай асуудал яригддаг. Гэхдээ яг ард түмэн, нийгмийн асуудлыг шийдэхүйц манлайлагчтай. Дээрээс нь сайн боловсон хүчинтэй, эв нэгдэлтэй ийм эвслүүд өнгөрсөн хугацаанд байгуулагдаж байсангүй. Дандаа ашиг сонирхол, бизнесийн зорилготой, ял наймаалцах, хувийн эрх ашгаа түрүүнд тавьсан эвслүүд байгуулагдаж, УИХ дээр кнопчид хийж байсан. Тийм болохоор би залуу хүний хувьд дэвшилтэт бодлого дэвшүүлж, нийгмийн өмнө хариуцлагатай байж чаддаг эвсэл байгуулагдаасай хэмээн хүсэж үүнд оролцож байна.

-Таны хүсээд байгаа шиг эвсэл байгуулагдах боломж хэр харагдаж байна вэ?

-Боломж харагдаад байна. МАН болон АН-аас бусад 35 намын дарга нараас 10 гаруй нь өнөөдрийн уулзалтад ирлээ. Ингээд асуудлаа тойрч суугаад ярилцаж байна гэдэг чинь бас нэг алхам. Яагаад ийм нэгдсэн том эвсэл байгуулах тухай хурал, уулзалт болж байна вэ гэхээр гуйлгачин, дарангуйллын бодлогоор улс орныг 34 жил удирдлаа. МАН, АН-ын авлигачид улс орноо өрөнд оруулж, ард түмэн нь ямар ч хуримтлалгүй, залуучууд нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжгүй болгож, бүх уул уурхайг хуваагаад авчихсан. Нэг ёсондоо улс төрд монополь тогтоосон хэрэг. Энэ нь ард түмэнд энэ хоёр намаас өөр сонгох сонголт байхгүй, энэ хоёр л боловсон хүчинтэй гэсэн ойлголтыг өгчихсөн. Бид чинь хулгай хийснээрээ уралдаад байгаа юм уу.

-Та хэдийг хамаатуулан “Жижиг намууд” гэсэн нэг ойлголт яваад байдаг?

-Энэ хоёр нам чинь бусад намуудаа “Жижиг” гэж доромжилдог. Нөгөөдүүл нь ч бид жижиг нам гээд яриад хэвшсэн. Тэгэхээр миний хувьд энэ хандлагаа өөрчлөөсэй гэж намууддаа уриалж байгаа юм. Харин манай САИНН-ын хувьд анх байгуулагдахдаа л улс төрийн гурван том хүчний нэг гэдгээ зарласан. Мэдээж хэрэг МАН, АНхоёр олон жил ингэж явсаар байгаад өөрсдийгөө үндэсний хэмжээний нам гэж ярьж байгаа. Гэвч тэр нь гишүүнчлэлээрээ огт биш. Хулгай хийсэн, луйвраараа л алдаршсан болохоос бус дэвшилтэт бодлогыг одоо болтол нэвтрүүлж чадаагүй. Нөгөө л нэг хий эргэж, ядарсан ард түмэн дээрээ олон талт татвар ногдуулчихаад түүнийг нь цүнх баригчид, троллууд нь шимэгчилж амьдардаг. Харин арай шат дээгүүр ах, эгч нар нь уул уурхайн лиценз зарж байна. Ингэхээр чинь улсын хөгжил огт яригдахгүй байгаа юм. Гэхдээ улс төрийн намуудыг бүгдийг нь үгүйсгээд байж болохгүй. Одоо чинь нам хэрэггүй гэсэн хандлага гарсан. Үүнд нь нөгөө жижиг гэгддэг намууд нь хөөрхий арчигддаг. Тэгээд цүнхэндээ нэг гэрчилгээ, тамгатай бий болоод байна. Тийм болохоор улс төрийн намуудаа илүү төлөвшүүлж, олон намын тогтолцоогоо улам оновчтой болгож, тодорхой төрийн бүтцээр дамжуулан тухайн намын мөрийн хөтөлбөр, зорилго, чиглэлийг таниулж мэдүүлдэг болох хэрэгтэй. Ингэж байж ард түмэн сонголтоо сайн хийнэ. Улмаар парламентад олон намын төлөөлөл сонгогдоно.

Сүүлийн үед бүр нам худалдаж авдаг буруу хандлага бий боллоо. Ямар нэгэн олигархын бүлэглэлийг төлөөлсөн хүмүүс нам худалдаж аваад, түүгээр дамжуулан улс төрд гарахыг оролддог. Улс төрд байж гэмээнэ өөрсдийнх нь бизнес илүү амь бөхтэй, орлого сайтай байдаг болохоор тэд ингэж үхэн хатан зүтгээд байгаа юм. Одоогийн УИХ-д нөхдүүд бүгдээрээ улс төрийн зөнөг залгасан. Тийм болохоор тэд улс орныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээж чадахгүй байна. Залуу үедээ боломж өгч, ажиллах нөхцөлийг нь шилжүүлж өгдөг ухамсартай байх хэрэгтэй. Түүнээс биш 60, 70 хүртлээ улс төрд яваад байгаа нь буруу. Одоо бид улс төрийг залуужуулах хэрэгтэй байна.

-Хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд ирэх сарын 25-ны дотор өөрсдийн мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өгөх ёстой. Та нарын шинээр байгуулахаар яриад байгаа эвсэл нэлээд оройтоод байгаа юм биш үү?

-Эрх баригчид оройтох үндсийг нь тавьсан. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх явц нь намуудыг хоорондоо уулзаж ярилцах, эвсэх, асуудлыг ярих боломж олгоогүй. Бүгдийг нь түргэн дээр нь тавьсан. Тэгэхээр өөрсдийгөө жижиг гэж боддог намууд чинь томсгосон тойрог дээр очих, эсхүл хоорондоо эвсэх тухай ярихаар нэг талдаа оройтсон. Гэхдээ үнэхээр эх орноо гэсэн сэтгэл зүрх байвал миний хүсээд байгаа шиг том эвсэл байгуулагдаж болно. Харамсалтай нь эвсэл байгуулахад хэн нь тэргүүн болох вэ гэдэг дээр бүгд амбицаа хаяж чаддагүй. Тиймээс би бусад намуудын ах, эгч нартаа залуу үедээ улс төрийн эрхийг шилжүүлж өгөхөд таяг, тулгуур нь болоорой гэж хэлж байгаа. Нөгөө талдаа Төрийн ордон дотор МАН, АН, ХҮНгэсэн эвсэл бий. Гурван өөр нэртэй л болохоос бус тэд чинь нэг. Эдийн засаг, ашиг сонирхлоороо нэг цул.

-Чухам яагаад ингэж хэлж байгаа юм бэ?

-Даатгалуудын боссууд өнөөдөр УИХ-д сууж байна. Т.Доржханд чинь өөрөө нэг нь. Банк, шатахууны эзэд ч сууж байгаа. Б.Баттөмөр, Ц.Анандбазар нар чинь шатахууны эзэд шүү дээ. Манай улсын бүхий л зүйл дээр энэ хэдхэн хүмүүс эзэн суучихсан. Тиймээс энэ блокыг задлах ёстой. Энэ байдлаараа хэт удаан явах юм бол ард түмэн өр зээлээ төлж чадахгүй, улс орны дотоод байдал хурцадмал байдалд шилжих ч аюултай.

-Та түрүүн нэг хүний намын тухай ярьсан. Үнэхээр тийм байдаг юм уу?

-Орон нутгийн сонгуульд оролцдог байдлаас нь л харж болно. Ер нь сонгууль болохоос хоёр сарын өмнө гэнэтхэн эх орондоо хайр зарлаад гараад ирдэг. Тэгснээ сонгуулийн дараа сураггүй алга болдог. Миний хувьд дөрвөн удаагийн сонгууль үзсэн. Өнгөрсөн 2020 оны сонгуульд Хан-Уул дүүргийн ИТХ-д ялалт байгуулсан. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр үнэхээр бусдын болоод нийгмийн өмнө хариуцлага хүлээх гэж байгаа хүн бол бүхий л цагт үзэл бодлоо илэрхийлж байх хэрэгтэй. Үзэл баримтлал гэдэг маш чухал. Гэтэл ямар ч үзэл бодолгүй, зөрүүд, дөргүй бух шиг нөхөд байгаа юм шиг санагддаг.

-Тэгвэл ийм нам гэсэн тамга, гэрчилгээг нь л таны хэлснээр мөнгөтэй хүмүүс худалдаж аваад байгаа юм биш үү?

-Харин тийм. Намын дарга нь ямар нэгэн үзэл баримтлалгүй болохоор зөвхөн мөнгө л харагддаг. Үнэхээр том эвсэл байгуулагдвал сайн байна. Би дэмжинэ. Гэхдээ энэ эвслээр дамжиж нэг хулгайчийн савраас мултраад нөгөө хулгайчийн гарт орж болохгүй. Тийм болохоор нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, тендер авч байгаагүй, уул уурхайн лицензгүй, улсаасаа хулгай хийж байгаагүй хүнээр тэр эвслийг удирдуулах хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн олигархын хүүхэд, улс төрөөр дамжин ял наймаалцдаг эвслүүдийг ард түмэн арчин хаях хэрэгтэй.

-Танай намыг Дээд шүүх хүлээж авахгүй нэг хэсэг болсон бил үү?

-Тэгсэн. Нийтдээ 10 гаруй удаа буцаасан.

-Яагаад ингэж олон буцаасан юм бэ. Одоо чухам хэдэн гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Манай нам 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн. Нам байгуулах процесс 2021 оноос эхэлсэн. Тэгэхээр хоёр жил гаруй явж байж намаа байгуулсан. Бид одоогоор гишүүнчлэл дээр суурилахгүй байгаа. Мэдээж хэрэг манай намд элсэж, дэмжигчээр бүртгүүлэх нь нээлттэй. Манайх одоогоор 2000 гаруй гишүүнтэй. Харин намын даргыг болон намаас дэвшүүлж байгаа зорилтыг дэмждэг нийтдээ 100 мянга гаруй дэмжигчтэй. Манайх чинь хамгийн отгон буюу 37 дахь нам.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 23, Сугар гариаг. Билгийн тооллын 14, Үнэг одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 07:46 цагт мандаж 18:26 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 23-наас 2024 оны 02 дугаар сарын 27-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд Хэнтийн уулархаг нутаг болон Сэлэнгийн сав газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -24…-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна.