Categories
мэдээ нийгэм

Түргэний эмч рүү хутга барьж дайрсны улмаас цонхоор үсэрчээ DNN.mn

Баянзүрх дүүрэгт Түргэн тусламжийн дуудлагаар очсон эмч рүү дуудлага өгсөн айлын хүн согтуу хоёр гартаа хутга барьж дайрсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Яаралтай түргэн тусламжийн төвд арванхоёрдугаар сарын 23-ны 04:50 цагт 47 настай эрэгтэйн даралт ихэссэн гэх дуудлага иржээ.

Уг дуудлагын дагуу үзлэг хийхээр очсон эмч рүү тухайн иргэн хутга барьж дайрсан байна. Үүнээс үүдэн эмч цонхоор үсэрч, баруун хөлөө хугалсан хэрэг гарчээ.

Хутга барьж дайрсан эрэгтэйг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

 

Эх сурвалж: Зөгий. мн

Categories
мэдээ нийгэм

“Н.Төгсцогтыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна” гэв DNN.mn

Олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт хар тамхи хэрэглэжээ гэх мэдээлэл өнөөдөр гарлаа.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас иргэн Н.Төгсцогтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна” гэв.

Түүнийг саатуулаагүй бөгөөд гадуур шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглээрэй DNN.mn

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Нийгмийн Эрүүл Мэндийн үндэсний төвөөс дараах зөвлөмжийг гаргажээ.

Хүйтний улиралд ханиад томуу ихсэж байгаа тул доорх зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. 

  • Хүйтэн, сэрүүний улиралд тохируулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
  • Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх
  • Гараа савандаж угааж хэвших
  • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх
  • Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших
  • Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
  • Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, салфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
  • Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, өрх, аймгийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетад хандан тариулах

Томуу томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг:

  • Халуурах
  • Ханиалгах
  • Толгой өвдөх
  • Үе мөч булчингаар өвдөх
  • Хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх
  • Цээжээр хөндүүрлэх
  • Цөөн тохиолдолд бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу

Хамар угаах арга: 

Агаар дуслын замаар дамжих халдвар, томуу, томуу төст өвчнөөс бага насны хүүхдийг урьдчилан сэргийлэх уламжлалт анагаах ухааны засал эмчилгээ.

зураг
Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын нөөц 4.8 тэрбум ам.долларт хүрэв DNN.mn

Гадаад валютын нөөц 2023 оны эцсийн урьдчилсан байдлаар 4.8 тэрбум ам,долларт хүрчээ.

Энэ нь оны эхнээс 1.4 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Төв банкнаас мэдээлж буйгаар нүүрсний экспорт нэмэгдэж, валютын дотогшлох урсгал сайжирсны зэрэгцээ төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлсэн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад голлон нөлөөлсөн аж.

Өнгөрсөн онд Засгийн газрын гадаад зээл, бондын эргэн төлөлтөд цэвэр дүнгээр 300 сая ам.доллар, Монгол улсын хөгжлийн банкны евро бондын эргэн төлөлтөд 500 сая ам.доллар, Самурай бондын эргэн төлөлтөд 30 тэрбум иен, мөн Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтаас 1.5 тэрбум юань төлснөөр нийлбэр дүнгээр 1.2 тэрбум ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөрийг ГВУН-ийн удирдлагын хүрээнд хийж гүйцэтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Математик судлагдахууны 752 ээлжит хичээлийн цахим контентыг MEDLE-д байршуулжээ DNN.mn

Бага боловсролын математик судлагдахууны нийт 752 ээлжит хичээлийн цахим контент MEDLE-д байршсан байна.

Тодруулбал,

  • Нэгдүгээр ангийн математикийн 112 ээлжит хичээл
  • Хоёрдугаар ангийн математикийн 160 ээлжит хичээл
  • Гуравдугаар ангийн математикийн 160 ээлжит хичээл
  • Дөрөвдүгээр ангийн математикийн 160 ээлжит хичээл
  • Тавдугаар ангийн математикийн 160 ээлжит хичээлийн цахим контентыг тус тус байршуулжээ.

MEDLE цахим сургуулийн онцлог нь хүүхэд хаана амьдарч, сурч байгаагаасаа үл хамааран Монголын хамгийн сайн багш нараар хичээл заалгах боломжийг бүрдүүлж байгааг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлж байсан.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн гамшигт монгол иргэд өртсөн тухай мэдээ ирээгүй DNN.mn

Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт төвтэй хүчтэй газар хөдлөлт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний 16:10 цагийн орчимд болж, газар хөдлөлтийн төвийн ойролцоох Ишикава мужийн Шика хотод магнитудын 7 баллд хүрсэн.

Үүний улмаас тус улсын найман хүн нас барсан тухай мэдээ аваад байна. Тухайн мужийн зарим суурин газарт байшин барилга нурж, цахилгаан эрчим хүч тасарч, зарим хот, тосгонд хий, ундны усны хангамж тасарсан байна.

Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Ишикава мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна. ЭСЯ-ны зүгээс монгол иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд зарим иргэдэд нөхцөл байдлыг тодруулж ажилласан.

Одоогийн байдлаар манай улсын иргэдийн зүгээс гамшигт өртсөн тухай мэдээ ирээгүй байгаа бөгөөд Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-ны Консулын газар болон Токио дахь ЭСЯ, Осака дах Ерөнхий консулын газрын зүгээс нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Япон улсад суугаа манай иргэд яралтай асуудлаар дараах утсаар холбогдох боломжтой.

Үүнд:

  • Токио дах ЭСЯ-ны шуурхай утас: +81 9033191397
  • Осака ЕКГ-ын шуурхай утас: +81 649632572
  • Элчин сайдын яамны албан ёсны хаяг: https://www.facebook.com/MongolEmb

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Categories
мэдээ нийгэм

Уулчин Б.Цэвээндаш “Ice Marathon – 2024” хэт холын зайд гүйнэ DNN.mn

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш өнөөдөр буюу энэ сарын 2-нд “Ice Marathon – 2024” хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлэв.

Эверестийн ноён оргилд хоёр удаа гарсан туршлагатай уулчин эр өнгөрсөн жилээс хэт холын зайн марафон гүйлтээр хичээллэж, Улаанбаатар-Хэнтий-Улаанбаатар маршрутаар 608 км гүйж байв. Тэгвэл энэ жил хэт холын зайн өвлийн гүйлтээ Улаанбаатар хотоос эхлүүлж, ОХУ-ын хойд хил хүртэл 355 км гүйхээр төлөвлөжээ.

Тэрбээр энэ талаар “Сүүлийн үед монгол залуусын дунд залхуурал их ажиглагдаж байна. Эрүүл монгол хүн байхын тулд их спортоор, тэр тусмаа гүйлтээр хичээллэж байх ёстой. Залуусыг идэвхжүүлэх зорилгоор өвлийн марафоноор гүйхээр шийдсэн” гэж онцолжээ.

Б.Цэвээндаш 2012 онд Балбын талаас Эверестийн оргилд гарч байсан бол дөрвөн жилийн дараа Төвөдийн талаас авирч, дэлхийн дээвэр дээр өмнөд, хойд замаар авирсан Монголын хоёр дахь уулчин болж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2023 оны IV улирлын НӨАТ-ын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын / НӨАТ/ 2023 оны IV улирлын төлбөрийн баримтыг 2024 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас санууллаа.

Тодруулбал 2023 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтойг ТЕГ тодотгов.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг дараа оны нэгдүгээр сард багтаан олгох журамта

Categories
мэдээ нийгэм

Цана, чаргаар гулгахад анхаарах зөвлөмж DNN.mn

Аюулгүй байдлаа сайтар хангах нь болзошгүй аюул, эрсдэлээс таныг болоод хайртай бүхнийг тань хамгаална.

Иймд цана, чаргаар гулгахдаа анхаарах зөвлөмж болон бэртэл гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Зориулалтын чарга ямар байх ёстой вэ?

  • Хавтгай гүйгчтэй
  • Чаргыг түлхэх бариултай
  • Дэмжигч нуруутай
  • Хүүхдийг бэхлэх суудлын бүстэй байх
  • Чарга нь төмөр болон модоор хийгдсэн байх.

Categories
story-news

2023 оны IV улирлын НӨАТ-ын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

2023 оны IV улирлын НӨАТ-ын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй