Categories
мэдээ нийгэм

Энэ онд багш мэргэжлээр суралцагчдын тэтгэлэгт 14 тэрбум төгрөг зарцуулна DNN.mn

Энэ онд боловсрол, шинжлэх ухааны салбарт 442 төсөл арга хэмжээг 744,8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ хэмээн БШУЯ-наас мэдээлэв.

Тодруулбал, 2024 онд 142 сургууль, 149 цэцэрлэг, 40 дотуур байр барина. Мөн

  • 173 төсөл арга хэмжээг шинээр эхлүүлж үүнд 330,5 тэрбум төгрөгийг
  • Багш мэргэжлээр суралцагчдын тэтгэлэгт 14,5 тэрбум
  • 15-аас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа багш, ажилтны хүүхдийг эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцах төлбөрт 6,9 тэрбум төгрөгийг зарцуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Цана чарганаас унаж гэмтсэн 126 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Баярын өдрүүдэд ГССҮТ-д 1,262 хүн яаралтай тусламж үйлчилгээ авчээ.

Тодруулбал 2023 оны арванхоёрдугаар сарын 30-наас энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн хооронд ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар 1,000 гаруй хүн үйлчлүүлжээ.

Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой бэртэж гэмтсэн тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Эдгээр өдөрт халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 250, цана чарганаас унаж гэмтсэн 126 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Тухайлбал:

  • Халтиргаа (30-ны өдөр 109, 31-ний өдөр 74, 1-ний өдөр 67)
  • Цана, чарга (30-ны өдөр зургаа, 31-ний өдөр 9, 1-ний өдөр 111)
  • Осголт хөлдөлтийн 12 тохиолдол бүртгэгдсэн байна.
  • Мөн баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор гэмтэж бэртсэн 36 хүн тусламж үйлчилгээ авсан байна.

Тодруулбал 2023 оны арванхоёрдугаар сарын 30-наас энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн хооронд ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар 1,000 гаруй хүн үйлчлүүлжээ.

Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой бэртэж гэмтсэн тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Эдгээр өдөрт халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 250, цана чарганаас унаж гэмтсэн 126 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Тухайлбал:

  • Халтиргаа (30-ны өдөр 109, 31-ний өдөр 74, 1-ний өдөр 67)
  • Цана, чарга (30-ны өдөр зургаа, 31-ний өдөр 9, 1-ний өдөр 111)
  • Осголт хөлдөлтийн 12 тохиолдол бүртгэгдсэн байна.
  • Мөн баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор гэмтэж бэртсэн 36 хүн тусламж үйлчилгээ авсан байна.
Categories
мэдээ үндэсний-бөx

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбоо 2024 оны нэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд энэ сард Монгол бөхийн өргөөнд болох бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.

Нэгдүгээр сарын 06-нд 11:00 цагаас

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Нэгдүгээр сарын 07-нд 11:00 цагаас

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 13-нд 13:00 цагаас

Шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,

Нэгдүгээр сарын 14-нд 13:00 цагаас

“Талх Чихэр” ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,

Нэгдүгээр сарын 20-нд 13:00 цагаас

“Жем интэрнэшнл” группийн 24 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

2024 оны IELTS шалгалтын хуваарь гарчээ DNN.mn

IELTS гэдэг нь олон улсад хамгийн нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний түвшин тогтоох шалгалтуудын нэг бөгөөд өдгөө АНУ, Канад, Австрали тэргүүтэй дэлхийн 140 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдөж байна. Өнөөдрийн байдлаар гадаадын  их дээд сургуульд суралцах хүсэлтэй залуусын хувьд хамгийн эхний даваа бол IELTS шалгалтын оноотой болох явдал билээ.

Хэрэв таны 2024 төлөвлөгөөнд IELTS шалгалтыг өгч олон улсад хүлээн зөвшөөрөгдөх англи хэлний оноотой болох тухай багтсан байгаа бол шалгалтаа хэзээ хаана, ямар хэлбэрээр шалгалтаа өгөхөө урьдчилж сайн төлөвлөж байгаад шалгалтын суудлаа захиална.

Одоогоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг JET Албан ёсны IELTS шалгалтын төвд 2024 оны IELTS шалгалтын бүртгэл явагдаж эхэлсэн байгаа бөгөөд зарлагдсан суудлуудаас өөрт тохиромжтой өдрөө сонгоод, онлайнаар бүртгүүлэх боломжтой.

JET IELTS шалгалтын төвийн хувьд IELTS-ийг компьютер дээр авч эхэлсэн Монгол дах хамгийн анхны төв бөгөөд өдгөө 4 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна.

IELTS шалгалтыг компьютер дээр өгөхийн давуу талуудаас товч дурдвал:

  • Шалгалтын хариу 3-5 хоногийн дотор гарна
  • Бичгийн шалгалтын хэсэг дээр үгээ тоолж цаг алдах шаардлагагүй
  • Зөвхөн компьютер дээр шалгалт өгсөн хүмүүсийн хувьд оноондоо сэтгэл хангалуун биш байвал “One Skill Retake” буюу оноо нь хангалтгүй байгаа аль нэг чадвараа дахин өгөх боломжтой
  • Шалгалтын явцад асуултууд хооронд шилжих, цаг харах, үг үсгээ copy paste хийж болох тул ажиллахад харьцангуй хялбар

ONE SKILL RETAKE ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Мөн төдийгүй шалгалтдаа хүссэн оноогоо хараахан авч чадаагүй шалгуулагч нартаа зориулж аль нэг чадварын хэсгээ дахин өгөх боломж JET шалгалтын төв дээр шалгалт өгсөн хүмүүст нээлттэй байгаа юм. Энэ нь хэрэв та үндсэн шалгалтаа өгсөн хэдий ч аль нэг хэсгийн чадварын тань оноо хангалтгүй байгаа бол дахин бүх шалгалтаа өгөхгүйгээр зөвхөн оноо нь хангалтгүй байгаа хэсгийнхээ шалгалтаа дангаар нь өгөх боломжтой болж байгаа юм.

“One Skill Retake” буюу “Нэг чадварын дахин шалгалт”-ын тухай зарим онцлох зүйлсээс дурдвал:

  • Зөвхөн компьютер дээр IELTS (Computer-delivered IELTS) шалгалтыг өгсөн хүмүүст боломжтой
  • Үндсэн шалгалт өгснөөс хойш 60 хоногийн дотор тус хүсэлтийг гаргаж шалгалтаа өгөх
  • Зөвхөн анхны шалгалтаа өгсөн шалгалтын төв дээрээ нэг чадвараа дахин өгөх боломжтой
  • Дахин шалгалт өгөхийг хүсэж буй зөвхөн нэг чадвар дээр энэхүү хүсэлтийг гаргана
Categories
мэдээ нийгэм

АТҮТ улсын дугаарын цахим дуудлага худалдаанаас 12.4 тэрбум төгрөг төвлөрүүлжээ DNN.mn

Авто тээврийн үндэсний төв 2023 онд тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаагаар нийт 7509 дугаарыг дуудлага худалдаанд оруулж, 6865 дугаарыг худалдан борлуулж, 12 482 000 000 / Арван хоёр тэрбум дөрвөн зуун наян хоёр сая/ төгрөгийн орлого төвлөрүүлжээ. 

Уг орлогоо Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна.

Иргэн дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Үүнд:

  • Дуудлага худалдаа эхлэхээс 10-20 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх
  • Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах
  • Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялна
  • Дуудлага худалдаанд ялсан боловч үлдэгдэл төлбөрийг заагдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй
  • Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн данс руу 7 хоногийн дотор буцаж орно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Гол мөрний мөсний үзэгдэл зузааны тойм

/2023 оны арванхоёрдугаар сарын гуравдугаар арав хоног/

1. Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 25-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол Эг гол Хатгал тосгон орчимд дунд зэргийн цөн болон харуулаас дээш мөсөн бүрхүүл ажиглагдсан байна. Харин Хөвсгөл нуур Ханх сум орчимд 42 см, Хатгал тосгон орчимд 37 см зузаан мөсөн бүрхүүлтэй болжээ. Дээрх голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-20 см их харин Эг гол болон Хөвсгөл нуур Ханх болон Хатгал тосгон орчмоор 5-45 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-35 см нэмэгдэж, 10-125 см зузаан мөстэй болсон ба энэ нь 2022 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-25 см нимгэн, Хануй гол Эрдэнэмандал орчмоор 50 см ахиу мөстэй байна. Харин Өгий, Тэрхийн цагаан нуур 85-90 см зузаан мөстэй байгаа нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-35 см ахиу байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голууд 40-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба эдгээр голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-65 см ахиу харин ус судлалын Ерөө-Ерөө, Тэрэлж-Тэрэлж, Туул-Лүн харуул орчимд 5-10 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-25 см нэмэгдэж, 5-85 см зузаан мөстэй болсон ба энэ нь 2022 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн байна.

2. Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгдэж, 55-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Хэнтийн зүүн хажуугийн голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см ахиу харин Хэрлэн, Онон, Халх голын эхээр, 10-15 см нимгэн мөстэй байна. Дууд, Буйр, Хөх нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-15 см нэмэгдэж, 65-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй болж энэ нь олон жилийн дунджаас 10-50 см ахиу байна..

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав

Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Турган, Үенч, Бодонч, Согоог, Дундцэнхэр, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нэмэгдэж, 20-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см бага харин Чигэртэй, Согоог, Булган, Чонохарайх зэрэг голууд 20-50 см ахиу зузаантай байна.

Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Хожуул, Яруу, Завхан, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Таац, Зэгстэй зэрэг голууд болон Хар нуур, Ойгон, Тайган, Бөөнцагаан, Хөх нуурт 5-100 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон  байна. Дээрх голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн болон олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байгаа бол Богд, Хүнгүй, Онги  гол Сайхан-Овоо сум орчмоор  мөсний зузаан олон жилийн дунджаас 5-55 см ахиу байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голууд 15-90 см зузаан мөстэй байгаа нь мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-10 см нэмэгджээ. Эдгээр голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см бага байна. Харин Хяргас, Увс нуур 15-30 см зузаан мөстөй болсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-20 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногийн байдлаар манай орны  ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд  мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд нарыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр тогтлоо.

Үүнд;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,
Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг,
Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина.
 
Товч мэдээ
·      Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар  Болдын Уянгыг, Соёлын дэд сайдаар  Пүрэвсүрэнгийн Баттөрийг,  Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар Мөнхөөгийн Батбаярыг тус тус томиллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд бодит үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайдын албан даалгавраар үүрэг болголоо

2024 оны эхний хагаст хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай зарим төсөл, арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
“Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд туссан болон Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгаа зарим төсөл, арга хэмжээг яаралтай эхлүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай 75 төсөл, арга хэмжээ байна. Жагсаалтад туссан нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц хөгжлийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, 2024 оны эхний хагас жилд бодит үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгож, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар тогтлоо.
Засгийн газар 2023 оны сүүлчийн хуралдаанаар “2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан.
Тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар оны эхний 100 хоногт хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт албан даалгавраар үүрэг болголоо.

Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж  хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилгоор Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн үе шаттайгаар нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах талаар авах арга хэмжээнийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын агаар дахь (PM 2.5) тоосонцор болон хүхэрлэг хийн (SO2) дундаж агууламж DNN.mn

Улаанбаатар хотын агаар дахь (PM 2.5) тоосонцор болон хүхэрлэг хийн (SO2) дундаж агууламж 2022 болон 2023 оны I-XI сарын байдлаар…

May be a graphic of text that says "yHA3cHий cTaTиc TиKийH xopoo M 171.0 180.7 yлaaH6aaTap xoTblH ÎΓÎÎp Aaxb xyx3pл3r xийH AyHAaж aryyлamж, /mиKporpamm/m3/ SO2 84.2 61.5 137.3 112.2 82.5 5 52.6 49.1 51.1 29. 17.7 16.0 10.0 12.1 24.5 7.4 11.6 6.4 5.7 12.9 18.6 VIII IV V VI VII 2022 oH IX x 2023 oH XI xyлu3x x3mж33 .---...... 3xcypBaлж: uar yyp, op4Hbl wиHжилr33Hий ra3ap"

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын виз мэдүүлгийн төвүүд DNN.mn

Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, шинээр сонгон шалгарсан байгууллагуудын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан, БНСУ-ын элчин сайдын яамнаас 2024 оны 1 сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсын иргэдийн гадаад паспортыг дараах байдлаар олгоно.

Хамрагдах хугацаа: 

1. Элчин сайдын яамнаас 2023.11.01~12.27-ны өдөр хүртэл виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн боловч паспортоо буцааж аваагүй иргэдийн паспорт
2. 2023 онд виз мэдүүлгийн материал өгөөд элчин сайдын яаманд шалгагдаж буй паспорт
Паспорт олгох байгууллагууд:
1. A. Passport Express International → G. BUSAN(Born Fresh)
2. B. Монгол Солонгосын хүмүүнлэгийн нийгэмлэг → E. Frontier Journeys
3. C. Han-Mong Law → B. Hanmaum Law
4. D. Chinggis Journey → D. Garnet Od
5. E. Mongol Namshin → Солонгосын виз мэдүүлгийн төв (KVAC)
6. F. GH&F → F. G&SK Corporation
7. G. Mongol News → C. Buryat Ombol
8. H. TEKCM → J. DIDO
9. I. Bambai Khurd → J. DIDO
10 .J. DIDO → J. DIDO
11 .Солонгосын виз мэдүүлгийн төв CENTER(KVAC) → Солонгосын виз мэдүүлгийн төв (KVAC)

Паспорт олгох шинээр сонгон шалгарсан виз мэдүүлгийн төвүүдийн хаяг, утасны дугаар

ТАНИЛЦ: БНСУ-ын виз мэдүүлсэн иргэдийн гадаад паспортыг олгох байршил