Categories
гадаад мэдээ

Норвеги улс Украинд шууд зэвсэг нийлүүлэхээр болов DNN.mn

Норвегийн Засгийн газар Норвегид үйлдвэрлэсэн зэвсэг, батлан хамгаалахын бүтээгдэхүүнийг Украинд шууд худалдахыг зөвшөөрөх шийдвэр гаргажээ. Энэ өөрчлөлт оны эхний өдрөөс хүчин төгөлдөр болсон гэж тус улсын Засгийн газрын цахим хуудсанд нийтэлсэн хэвлэлийн мэдээнд дурджээ. Өнгөрсөн зууны дунд үед буюу 1959 онд Стортин (Норвегийн парламент)-гийн шийдвэрээр дайн болж байгаа болон дайны аюул заналхийлж буй бүс нутагт зэвсэг, сум худалдахыг хориглосон хууль баталсан учир Ослогийн эрх баригчид Зэвсэг, батлан хамгаалахын бүтээгдэхүүний шууд худалдааг зөвхөн Украины эрх баригчидтай хийх боломжтой гэдгийг тус улсын Засгийн газар мэдэгдэв.

“Манай улс зэвсгийн экспортын лицензийг компаниудад зөвхөн Украинд зориулсан “Тусгай зөвшөөрөл”-өөр олгоно гэж Норвегийн Гадаад хэргийн яам онцолсон байна. Мөн Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде “Ослогийн Засгийн газар Оросын түрэмгийлэл Украинд улс, үндэстнийх нь хувьд аюул учруулж байна” гэж онцлоод “Оросын түрэмгий дайны үр дүнд үүссэн аюулгүй байдлын онцгой байдалд бид Украиныг үргэлжлүүлэн дэмжих нь зайлшгүй болоод байна. Украиныг дэмжих явдал нь Норвеги болон Европын аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Хууль бус дайн удаан хугацаанд үргэлжлэх боломжтой гэдгийг бид бас анхааралдаа авах ёстой” гэж мэдэгдэв. Өнгөрсөн онд Осло Киевт 11 тэрбум крон буюу ойролцоогоор 980 сая еврогийн цэргийн дэмжлэг үзүүлсэн юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Ц.Төрхүү томилогджээ DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баярааг чөлөөлж, тус албан тушаалд Ус сувгийн удирдах газрын дарга асан Ц.Төрхүүг томилсон байна.

БОЛОВСРОЛ:

  • 1988-1998 онд нийслэлийн 42 дугаар бүрэн дунд сургууль /бүрэн дунд/
  • 1998-2002 онд Хөдөө Аж Ахуйн Их сургууль Газар зохион байгуулалтын инженер /бакалавр/
  • Их Британи Вермингэмийн их сургууль Газар зохион байгуулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
  • 2005-2007 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын чиглэлээр тус тус төгсжээ.

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2003-2005 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд кадастрын мэргэжилтэн
  • 2007-2008 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагч
  • 2008-2010 онд Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга
  • 2010-2011 онд Нийслэлийн газрын албанд Кадастрын хэлтсийн дарга
  • 2011-2012 онд Нийслэлийн газрын албанд Орлогч дарга
  • 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
  • 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын дарга
Categories
мэдээ нийгэм

Автотээврийн үндэсний төвийн оношлогоо, бүртгэлийн бүх цэгт RFID нааж байна DNN.mn

Автомашины оношлогооны хүчинтэй хугацаа 1 жил, өмнөх жил нь хэзээ орсон дараа жил тэр өдрөө ороход болно.

Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа нь нь улсын дугаарын сүүлийн орноос хамааран эхний 5 сард хуваарилсан байдаг.

1 болон 6-аар төгссөн бол 1 сард

2 болон 7-оор төгссөн бол 2 сард

3 болон 8-аар төгссөн бол 3 сард

4 болон 9-өөр төгссөн бол 4 сард

5 болон 0-ээр төгссөн бол 5 сард татвараа төлөх ёстой.

Торгуулийн хувьд Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ногдуулсан татварыг 14 хоногтоо багтаан төлбөл 50 хувь хөнгөрүүлэх, 14 хоногоос хэтэрвэл 50 хувь нэмэгдүүлэхээр заасан.

RFID наалтын хувьд ямар нэгэн төлбөр хураамжгүй, Автотээврийн Үндэсний Төвийн оношлогоо, бүртгэлийн бүх цэгүүдэд нааж байна.

Энэхүү наалт нь тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк төрөл, өнгө, өмчлөгчийн утасны дугаар болон Оношлогоо, татвар, торгууль, даатгал гэсэн ерөнхий мэдээллийг агуулсан, уулзвар гарцууд дээрх суурилуулсан камерт уншихдаа зөрчилтэй эсэх мэдээллийг тодорхойлон дамжуулах ТАГ юм.

Банкныхаа апп ашиглан татвар торгуулиа төлөөд оношлогооны хугацаа нь дууссан бол ороод, очер дараалал багатай өөрт аль ойрхон цэг дээр очоод RFID наалгаарай.

 

 

Эх сурвалж: АТҮТ-Тээврийн хэрэгслийн Үзлэг оношилгоо

Categories
гадаад мэдээ

Владимир Зеленский: Бид Крымийг чөлөөлөх болно DNN.mn

Орос хүчээр өөртөө нэгтгэсэн Украины Крымийг чөлөөлөх Хар тэнгис дэх тулаан 2024 оны дайны “хүндийн төв” болох ёстой гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский The Economist сэтгүүлд өгсөн ярилцлагаар мэдэгдэв. Тэрбээр “Крымийн хойгийг бусад цэргээс нь тусгаарлаж, Оросын цэргийг чадавхгүй болгон энэ нутгаас ирж буй халдлагыг зогсоох явдал Украины хувьд онц чухал зорилт байх болно” гэж хэлсэн байна. Украины удирдагч “Крымийг чөлөөлөх нь дэлхий дахинд үлгэр дуурайлал үзүүлэх бөгөөд Оросын дотоодод ч асар их нөлөөтэй байх болно.

Учир нь Кремль “суртал ухуулгынхаа гол элемент”-ээ алдсан гэдгийг Оросын “мянга мянган” иргэн харах болно. Оросын цэрэг, офицерууд зөвхөн Оросын ерөнхийлөгч Владимир Путины хувийн амбицаас болж хий дэмий үхсэн гэдгийг мэдэж авцгаана” гэж онцлов. Украин улс стратегийн чухал ялалт байгуулж, Оросын Хар тэнгисийн флотын олон хөлөг онгоцыг бид устгасан гэж онцлон тэмдэглээд “Их Британийн Батлан хамгаалах яамны тооцоолсноор энэ флотын тавны нэгийг бид устгасан байна. Орос сүүлийн 240 жилийн турш эзэмшиж байсан тэнгисийн цэргийн баазаа алдсан нь Владимир Путины хувьд маш их ичгүүртэй хэрэг” гэж Зеленскийн хэлснийг “The Economist” эш татжээ.

Үүний зэрэгцээ бидний амжилт манай барууны түншүүдээс ирэх цэргийн тусламжаас шууд хамаарна гэж Украины төрийн тэргүүн тэмдэглэв. Түүний хэлснээр, хэрэв Украинд Герман улс алсын тусгалтай далавчит пуужингуудаа нийлүүлбэл манай зэвсэгт хүчин Керчийн гүүрийг устгаж, Крымийг Оросоос үр дүнтэй тусгаарлах боломжтой болно гээд “Оросын иргэд энэ гүүр бол цэргийн байгууламж гэдгийг мэдэж байх ёстой” гэжээ.

Мөн Зеленский “Украиныг дэмжсэнээр Европ Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалж байна. Европын иргэд бидэнд мөнгө, зэвсэг өгснөөр тэд өөрсдийгөө хамгаалж байна. Та бүхэн бидний хүүхдүүдийг биш, өөрсдийнхөө хүүхдүүдийг аварч байна” гэж анхааруулан “Хэрэв Орос Украины хүүхдүүдийг хүчээр зөөж байгааг зөвшөөрвөл тэд дараа нь та нарын хүүхдүүдийг ч авах болно. Хэрэв орос украинчуудын эрхийг зөрчвөл дэлхийн бусад иргэдийн эрхийг зөрчих болно. Путин араатан амьтан шиг сул дорой байдлыг мэдэрдэг. Иймээс тэр бол араатан. Тэр цус амталж байж хүч чадлаа мэдэрдэг. Иймээс энэ араатныг дарж авахгүй бол чамайг бүх Европыг, НАТО-г, эрх чөлөө, ардчилалтай нь хамт тэр оройн хоол болгон идэх болно. Иймээс Европын орнууд өөрсдийнхөө сайн сайхны төлөө Украиныг дэмжихийн тулд Америкийг лоббидох ёстой. Учир нь Европын хэд хэдэн орны тагнуулын алба ОХУ-аас тэдний нутаг дэвсгэрт болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад халдлага үйлдэх магадлалтай байгааг илрүүлсэн байна” гэж Зеленский хэлэв. Харин энхийн хэлэлцээр хийх саналын тухайд Зеленский “Би ОХУ-аас энх тайван тогтоох үндсэн алхмуудын оронд зөвхөн террорист алхмууд хийж буйг л харж байна.

Барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Оросууд мөргөлдөөнийг зогсоох хүсэл эрмэлзэлтэй байна” гэж байгаа нь Орос зөв шударгадаа биш, харин хангалттай пуужин, сум, бэлтгэгдсэн цэрэг байхгүй болсон учир тэдэнд сэргэлт авах завсарлага хэрэгтэй байгаа юм. Тэгээд тэд хүчээ дахин хуримтлуулсны дараа дайныг их хүчээр үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

АН: Ардчилсан намын залуус өөрчлөлт, бодлогын реформыг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна DNN.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.

Намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа,  Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга Н.Гансүх, Б.Батзаяа, Б.Энхдөлгөөн, Э.Энхпүрэв, С.Цэнгүүн нар оролцож Ардчилсан намын бодлого, шийдлийг танилцуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.


Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Ням-Очирын Лхагвадорж2024 он сонгуулийн жил эхэлж байгаатай холбогдуулан эрх баригч намын хоосон амлалтуудаас сануулж байна.

МАН өрийн дарамтгүй монгол байна гэж амлалт өгсөн бол өнөөдөр бид бүх шатандаа өртэй байна. Монгол Улсын нийт гадаад өр 31.1 их наяд хүрч нэг иргэн 35 сая төгрөгийн өртэй амьдарч байна. Эрх баригч намын хоосон амлалтуудаас болж ард түмэн өнөөдөр элгээрээ хэвтэж байна.
Хамгийн харамсалтай нь харийн дарамт Монгол Улсад нүүрлээд байна. Хойд хөрш өгдөг эрчим хүчээ 50 хүртэл хувиар хязгаарлахад тусгаар Монгол Улс шууд хараат байдалтай болж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ нь хэд дахин нугарч байна.
Жилд дунджаар 1200-4000 иргэн утааны улмаас амь насаа алдаж байна. 2023 он Ардчилсан намын хувьд их эвлэрлийн жил байсан бол 2024 оныг их тэлэлтийн жил болгон зарлаж байна. Залуучууддаа итгэл хүлээлгэх, залуучуудын жилийг бид авчирлаа. Дэд дарга нар, шинэ нарийн бичгийн дарга нар гээд 1980, 1990-ээд оны залууст итгэл хүлээлгэж байна” гэв.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “Монголын нийгэм маш бухимдалтай байна. Үүнийг иргэд өөрсдөө биеэрээ мэдрээд явж байна. Харин бид эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ бодлого, хөтөлбөрийнхөө хүрээнд танилцуулах болно.
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн: Ардчилсан нам улс төрийн институцын хувьд хүн төвтэй, хүмүүн капиталыг бий болгохын тулд залуусыг дэмжиж байна. Ардчилсан нам нээлттэй, олон тулгуурт гадаад харилцаатай намын хувьд дотоод хүний нөөцийг чадавхжуулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд тэдний хүсэл зорилгыг төлөөлөх, манлайлах залуус шинээр томилогдсонд баяртай байна” хэмээн ярилаа.
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Э.Энхпүрэв “Монгол Улсын нийт 3.5 сая иргэнд боловсролын асуудал хамааралтай. Бидний хувьд болохгүй, бүтэхгүй байгаа тэр болгон боловсролын чанарын асуудал, хүний хөгжилтэй шууд хамааралтай юм. Өнгөрсөн жилүүдэд гаднын олон хөтөлбөрийг туршсаар ирсэн боловч бид өөрсдөдөө таарсан боловсролын системийг бий болгож чадахгүй байна. Хөгжингүй улсуудтай хэрхэн эн тэнцүү суралцах, хөгжих боломжийг эрэлхийлсээр ирсэн. Монгол хүүхдүүдийн биеэ даасан, монгол хүний амьдрахуйд суурилсан чадварыг олгох нь монголын боловсролын салбарт хийх шинэчлэл юм. Бид боловсролын салбарын бодлогыг том зургаар нь харж байна” гэлээ.
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Н.Гансүх “Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг тэр дундаа иргэн өмчтэй байхыг нь хуулиар хамгаалдаг бизнес эрхлэгчдийг дэмждэг ийм нам юм. Ардчилсан нам залуучуудын нам болж шинэчлэгдэж байна. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд Ардчилсан намд төр барих, бодлогоо хэрэгжүүлэх боломж хомс байлаа. Эдийн засгийн болон, хөгжлийн бодлогын баримт бичиг багадаагүй боловч хэрэгжилт, хяналт дээр үгүй болсон. Өнөөдөр ардчилсан хувьсгалтай чацуу залуучууд аль хэзээний 2, 3 хүүхдийн аав, ээж болчихсон явж байна.
Гэтэл бидний амьдрал, ахуй дээшилсэн, улс орон хөгжсөн зүйл алга. Нэг хүнд ногдох ДНБ 5000 доллар хүрэхгүй байна. Нийт бүртгэлтэй 210 гаруй мянган ААН-ийн 50 гаруй мянга нь л үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн ямар ч дэмжлэггүйгээр чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийг бий болгож өгөөч ээ гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр монгол хүн ажилтай, орлоготой байх шаардлагатай байна. Ардчилсан намын залуус өөрчлөлт, бодлогын реформыг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Бид илүү нээлттэй нам болж бодлогоо хэрэгжүүлэх болно” гэв.
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Batzaya Bulganbaatar: Өнөөдөр залуучууд ажил хийгээд олсон орлогоороо хангалттай амьдрах боломж алга. Нэг өрөө байрны түрээсийн зардал ажил хийгээд авч байгаа цалин нь хүрэлцэхгүй хэмжээнд байна. Манай улсын нийт хүн амын 30 хувь нь залуучууд байна. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн судалгааны үр дүнгээс харахад залуучуудын хамгийн тулгамдсан асуудал нь ажилгүйдэл, авлигал болсон байна. Энэхүү судалгааны үр дүнг харахад 1 сая төгрөгийн цалингаар хэдэн төгрөгөөр нь байр түрээсэлж хэрэглээгээ хангах вэ, мөн үнийн өсөлт маш өндөр түшинд хүрсэн байна. Эдгээр асуудлууд нь залуучуудын амьдрах орчныг үгүй хийж байна. Залуучууд гадагшаа явахыг хүсэж байна. Залуучуудад тулгамдаж буй бодит асуудлууд бол боловсрол, эрүүл мэнд, орчны асуудлууд юм. Эдгээр нь залуусыг амьдрах, хөгжих боломжийг үгүй хийсээр байна.
Мөн парламентын засаглалыг бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ингэснээр төрийн үйл ажиллагааг бодитой, ил тод болгох юм.

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга С.Цэнгүүн: Би дуртай зүйлдээ шинэлэг, дайчин, өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг Gen Z үеийн төлөөл юм. Бид анх төрөхдөө л өмчтэй айлд төрсөн, би үүнд дуртай, дургүй гээд шууд хэлчихдэг сонголт хийх эрх чөлөөт нийгэмд төрсөн үеийн төлөөлөл. Би өөрөө ажлаа хийгээд, хаана ч амьдарч чадна гэдэг өөртөө итгэлтэй залуус бол бидний үеийнхэн. Монгол Улс маш залуу нийгэм учраас энэ үе маань улс төрийн өөрчлөлтийг хүсэж байна. Ардчилсан нам үеийн үед маш том реформуудыг хийчихсэн. Тэгэхээр бид энэ их зоригийг гаргаж шинэ реформыг хийх болно. Хувь хүнд чиглэсэн бодлогын баримтлан ажиллах болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

АНУ руу шууд нислэг үйлдэх 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авна DNN.mn

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /DREAMLINER/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр ашиглах гэрээг байгуулсны дагуу эхний 787-9 агаарын хөлгөө 2023 оны наймдугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан.

Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авахаар төлөвлөж байна.

Тус агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж буй бөгөөд 2024 оноос АНУ, цаашид Сингапур, Австрали улс руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үхэр, хонины мах 0,5-1,8 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотод 2023 оны нэгдүгээр сарын 02-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.6 хувь, өмнөх 7 хоногоос 0.5 хувиар тус тус өссөн байна.

Тодруулбал, үхэр, хонины мах 0,5-1,8 хувиар өссөн бол өндөгний үнэ 0,4 хувиар тус тус өсчээ. Харин сонгины үнэ 1 хувиар буурсан бол төмсний үнэ мөн 1,1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар ҮСХ-оос мэдээллээ.

газрын зураг ба "улаанбаатар хотод (зарим гол нэрийн барааны дундаж γнэ) хонинымах, ястай (.г) 2024 оны 1 сарын 2-ны байдлаар ухрийн MAX, ястай( 12сарын25 12 385 ↑1.8% 12 605 ямаань ястай (кг) 12сарын25 16271 ↑0.5% 16 346 1сарын аи-92 (литр) гурил 1-рзэргийн гурил(кг) 2сарын2 664 9 664 12сарын25 2390 12сарын25 426 θмнθх хоногоос 390 426 0.5% сонгино, ↑ 1.6% ATAP талх (600гр) θмнθх CAPAAC импортын 12сарын25 2 455 3214 181 сарын2 455 сарын2 темс, дотоод (кг) элсэн чихэр (кг) ендег (ширхэг) ↓-1.1% 508 525 042 042 1сарын шинэ CYY (литр) ↑0.4% 602 1сарын2 цагаанбудаа (кг) 429 429 4798 798 1сарын" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм

Гэртээ түгжигдсэн найман сартай хүүхдийг аварчээ DNN.mn

Нийслэлийн Баянгол дүүрэг 1 дүгээр байрны 3 дугаар орцонд 8 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан зууханд хоол хийж байсан хэншүү үнэртээд байна туслаарай гэсэн дуудлага онцгой байдлын албанд өчигдөр иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход найман настай Г хүүхэд гаднаасаа цоожлогдсон байсныг 8 минут ажиллаж хаалгыг онгойлгон хүүхдийг ээжид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эд чадаж байгаа бол бид чадна гэсэн үг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……..…….


Сүүлийн үед байшин барилга барьдаг хүмүүс олширчээ. Мөн олон аж ахуйн нэгжүүд чиг үүргээ өөрчилж барилгын салбарт  хошуурцгааж байна. Энд алтны “Нинжа”-гаас дутахгүй ашиг байгаа учраас тэр. Тэгээд ч мужаан, дархан хийх нь тийм муухай ажил бишээс гадна барилгажилт ойр мөддөө барж идэхээргүй эрэлт хэрэгцээг нэхэх боллоо. Хөгжиж байгаа Монгол оронд төдийгүй дэлхий даяар хашаа байшингаа шинэчлэх бүтээн байгуулалт өрнөн кран сэрийлдсэн дүр төрх эртний хотуудыг ч тайван байлгахаа больсон байна. Дэлхийн хүн амын эрс өсөлт хотжилт хоёр давхцаад хаа сайгүй шинэ тохижуулалт тохиргоо хийх шаардлага гарчээ. Зарим хуучин хотыг хусч байгаад шинээр байшин гудамж гаргахаас ч өөр аргагүй болсон гэнэ.

Улс төрчдийн амлалт, банкны зээл, шинжлэх ухааныхны практикт  амжилт олох хамгийн хурдан боломжтой талбар нь барилгын салбар болоод ирсэн чинь энд өнөөдөр банз хаддаг хадаас хүртэл  шал өөр болон хөгжлийн үр хаялгыг хүртэж. Цаагуур гадаад ертөнц ялангуяа хөрш Хятад гүрэн тэр аяараа нүргэлэн тариа  ногооноосоо илүү барилгын эринд амьдарцгаах болов.

Ухаантай толгойнууд, нөлөө бүхий салбаруудыг татаж чадвал ямар их ач холбогдол, үр дүн гардаг сонгодог жишээ өнөөдөр их барилгажилтад тод харагдаж байна. Ердөө хэдхэн жилийн өмнө орон сууц барих гэж язганадаг байсан олон хүн,  гар ажиллагаануудыг дор нь халж хялбарчлан улам чанаржуулан мужааны алх, гар хөрөө, шавар зөөдөг “насийлк” аль хэдийнэ үеэ өнгөрөөжээ.

Сая саяар нь мөнгийг уутлаад буй яруу алдарт барилгачдын амьдралын зах зухыг өнгөрөгч зун хажуунаас нь харж үзсэнээ магтаж муулалгүй бичвэл уншигчдад сонин бас хэрэгтэй ч юм билүү гэсэн санаа төрсөн юм.

Сонин дээрх “Канад өвөл зуны дүнзэн байшинг мэргэжлийн өндөр түвшинд богино хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлөөр…” гэсэн зарын дагуу утас цохилоо. Ямар ч байсан “Хэрэглэгч та хаан” гэдгийг хэлж мэдэх хэмжээний уриалгахан менежэр, боссууд өөрсдөө гүйгээд  ирж байна. Ингээд гучин саяд багтаагаад мансард ороод хоёр давхар хаусархуу маягийн өвөл зуны дүнзэн байшинг хотоос 160 км зайд хоёроос гурван долоо хоногийн дотор угсраад түлхүүр гардуулахаар тохирлоо. Энэ хугацаанд өөр иймээ тиймээ яриа буцаа шалтаг тоочихгүй. Энэ альбом дээр байгаа фото зурагнууд шиг байшин шүү дээ…

Материалаа худалдаж авах гарааны мөнгө гээд арван саяыг бусдыг нь явц дундуур цувуулж өгөх юм байна. Тэрнийгээ тоолох ч үгүй авч хармаалаад наадмын маргааш  бүх юмаа ачаад очно гээд гарч одов. Болзсон өдөр төв замаас салдаг дээр мод ачсан том машин, гэр бараагаа ачаалсан портер бүхий ажилчдын бригад хэлсэн ярьснаараа ирцгээв. Канад дүнз гэхээр ямар гээч лаг мод байдаг бол, орос дүнзийг бол вагон дээр ачаад Хятад руу зөөж явааг харсан. Яг нэг хэвэнд цутгасан юм шиг гоё бөөрөнхий моднуудыг ачааны галт тэргээр урагш тээж яваа харагддаг. Харин манай барих байшингийн “канад мод” тийм биш айлын малын хуучин пингийн дээвэр хуулаад ирчихэв үү гэмээр зузаахан зах банзнууд ачжээ. Бүр өгөрч хөхрөөд зарим нь ялзарчихсан ч байх шиг.

…Зүгээрээ ах аа. Дараа нь янзын гоё зүлгэчихээр яг канад дүнз болчихдог юм. Харин ч зузаан дүнзтэй таарсан шүү гэж тайтгаруулав. Байгаль орчны хууль чангарч нойтон мод хот руу оруулахаа болихоор модны хулгайч нар аргаа өөрчилж ууланд нь юм уу гэрийнхээ гадаа торхоо угсраад хуучруулчихдаг аж. Манай мод гэхэд л хотын хойд зуслангийн нэг амнаас хямдхан авсан гэсэн. Шаргаморьтын эх юм уу Хандгайтад хийсэн ч байж магадгүй. Тэгээд хуучин хашаа байшин зөөж байгаа мэт гэмгүй царайлан 22-ын товчоогоор орж гарахад хэн юу хэлэх юм. Уулын мухрын ой энэ мэтээр улам л сүйдээд байгаа болохоос хамгаалалт аль хэдийнэ алдагджээ. Ойн яам татан буугдаад байгаль хамгаалах яам байгуулсны гор ингэж гарч байна даа. Хямдхан авсаархан моторт хөрөө, торх угсардаг ухдаг бусад жижиг, дунд үйлдвэрийн янз бүрийн өчнөөн хөөрхөн багажнууд урд хөршид байдгийг олж ирээд эзгүй хөвчид хэдүүлхнээ гараад биеийн ядаргаагүй техникээр зодон яах ийхийн зуургүй ажлаа амжуулчихдаг гэнэ шүү. Тэгээд хууль чангарсан, мод үнэд орсон тул  төдөн сая гээд харин ч бүр завшаантай юм болсон байна. Ийм сайхан шанстай, эрэлт ихтэй, алт ухахаас дутахгүй олзны сургаар олон хүн ажлаасаа гарч модчин, барилгачин болжээ.

Канад байшин барьдаг мэргэжлийн өндөр түвшинтэй хүмүүстэйгээ танилцлаа. Манай байшинг барих бригадын бүрэлдэхүүн гэвэл ноднин цэргээс халагдсан гэх хүү, энэ жил долоод орно гэсэн хурдны морь унаснаа ярихаас өөр шидгүй пацаан, нас тавь гарч яваа малчин эр, аа бас тогооч гээд энэ хавар арав төгссөн охин. “Анхны алхам” кинон дээр гардаг хадланчин өвгөд бол эдний дэргэд ёстой жинхэнэ мэргэжлийн бригад байхгүй юу.

Босс руу нь утас цохиж хэл ам хийлээ. …Зүгээрээ  ахаа. Наадуул чинь олон байшин барьсан туршлагатай хүмүүс, янзын гоё барина. Харж л байгаарай. Үгүй тэгээд дараа нь худлаа гэхийн аргагүй юм.  Яагаад гэхээр одоо цагт байшин барих нь ерөөсөө ядаж цөхөх юмгүй, доширакийг хэрхэн хоол болгох дайны  ур ухаан шаардсан ажил байж уу.  Нэг удаа тог тасраад мод гар хөрөөгөөр тайрах болсон чинь бригад дотор тэгшхэн хөрөөдчих хэмжээний гарын эв дүйтэй мужаан байхгүй мурий сарий огточоод ёстой тараа таниулав. Тэгэхнээ зайлуул хөдөө Булганы төв дээр уурын зуухны галч хийж байсан, зун хийх ажилгүй болчихоод садангаа бараадаж халтуур хийж яваа “Би чадна”-чуудын өрөөсөн аж. Ямар элэнцэгнийх нь өндөр мэргэжилтэн. Канад гэж улс уу модны нэр үү гэдгийг хариулж чадаагүй шүү.

За хэдүүлээ нөгөөдөр бороо орохоос өмнө туургаа босгоод дээврээ хийчихье гээд шууд ухасхийж байна. Хажуунаас нь хошуу нэмж “Эхлээд хундаамаа цутгах энэ тэр гээд дэс дараа байдаггүй юм уу? Та нарын яриагаар бол хоёр хоногийн дотор дээвэр дээрээ тултлаа ажиллана гэдэг чинь бараг байшингаа барьчих нь ээ!” Ингээд дарга цэрэггүй хоолоо хам хум идээд  дүнзнүүдээ ноймероор нь хөөгөөд гэрийн хана дугуйлахаас арай урт хугацаанд дөрвөн туурга босоод ирэв. Модны хооронд цагаан хөөс шүршин хадаж бэхлэх, завсар зай бөглөх асуудлыг хамтад нь шийдчихлээ. Тэгээд маргааш нь  зузаан банзаар хэдэн “А” нуруу хийгээд дээврээ хучиж орхив.

“Дружба” хөрөө ёнги­нуулан өрсөн дүнзнүүдийг тас хярган дотор нь бэлэн ачиж ирсэн вакуум цонх, бүргэд хаалгаа чихэж оруулаад нөгөө хөөсөө цацлаа. Хайрга жаахан цемэнттэй хольж зууран түр хашлага хийж байгаад сууриа сүүлд нь цутгаад авав. Тэр хавьд ухаж гаргасан шороо чулуунуудыг шаллах газраа дүүртэл асгаад гурван хуруу хэрээтэй зузаан хайргатай цементээр бетондон дээр нь пракет хэмээх цаасан шал угсарна.

Барилгачин мужаан нарт “Кен” хэмээх тасдах, хөрөөдөх зориулалттай цахилгаанаар ажилладаг сахлын машин шиг бичил багаж бүх юманд нь хэрэг болно. Скоч тэр хоёргүй өмнө нь яаж болж байсан юм бол. Нөгөө өгөр дүнзний гадаргыг “кээн”-ээрээ хоёр өдөр илээд л юу ч үгүй точилдон цоо шинэ болгочиж байна шүү.

Бас нэг цахилгаан үдээсний машиныг хий хураадаг баллонтой хавсран тусгай хадаасаар цэнэглэж байгаад юу л бол юуг ганц гох дараад л нам хадаж орхино. Модыг төмөртэй хүртэл нийлүүлээд хадчих юм.

Эрээнээс татаад “Зуун айл” дээр зарж буй эдгээр орчин үеийн багажнууд хамгийн үнэтэй нь л  100 мянга орчим. Манай нөхдүүд болохоор түүнээс хямдхан хулхийг нь аваад янз бүрээр додомдон тог цахилгааны бөөн масс үүсгэн монголчилжээ. Байсгээд л нөгөө багаж нь хиншүү хангинуулан шатаж эвдрэх ба түүнтэйгээ ноцолдон өдрийг барна. Цахилгаан багажнуудын буянаар булчин ажиллах шаардлагагүй болсон ч түүний өдөр турш чарлах дуу чимээ ба гарч буй үртэс тортог нь найгүй. Дээр нь янз бүрийн эвгүй үнэртэй будаг шунх лаак хангинаад л. Өөрийгөө хамгаалсан маск, чихэвч малгай ч байхгүй ажилчид цөмөөрөө найтаалган бүгшүүлэн ханиацгаана. Мөн чих нь дүлийрч, нүд нь час улайн бүлцийжээ. Том барилга дээр ажиллагсад ингээд л осол аваар гаргаж, ужиг өвчинд баригддаг нь харваас илт байв. Ажил хурдан бүтэж амар хялбар болсон ч хариуд нь урьд цагийн амар тайван орчин, уран барилгын гоо сайхан, урлаг нь ор мөргүй арилжээ. Дарх, мужаан оролддог өвөө ажаагийн үед ашиг олохоосоо илүү тэр гуайн хийсэн эмээл хазаар, авдар, орон гэр гэсэн нэр төрөндөө илүү анхаардаг байв. Нутаг усныхан гарын уртай цөөн хэдэн өвгөчүүлээ эвдэрч хэмхэрсэн эд зүйлээр дарж, үнэгүй засуулан “за”-гийн өрөнд хийж залхааж орхидогсон.

Орчин цагийн орон сууцны үнэ ханш нь ашигтай байрлал, чанартай материал хоёртоо л байдаг болов уу. Өмнө нь сайтар төлөвлөж бэлтгэлээ базааж байгаад дөрвүүл тавуулаа наадмын таван өдрийн амралтаараа энэ олон саяын үнэтэй олон өрөөтэй орон сууцыг эднээс дутахгүй барьчих боломж харагдаад байх юм. Чанартай материалд зардал хайрлахгүй хаяад нөгөө урьдчилгаа гучин хувийн мөнгөөрөө л хүссэн орон сууцаа өөрөө барьчихмаар багцаа тооцоо гардаг. Өөрсдийгөө цалинжуулах, шулна гэж байх биш газраа л  шударгаар олоод авчихвал орон сууц төдийгүй хаус шилтгээнүүдийг хүссэн зургаараа барих бүх боломжийг зах дээр зарж байна. Даанч орчин үеийн залуучууд биеийн хүч, оюун ухаан хоёроо дайчилж юм бүтээж үзээгүй, тэр талаар харанхуй хариуцлагагүй боловсорсон.

Зах зээлээс өмнө гэр бүлийнхэн голдуу өөрсдөө орон байраа бэлддэг уламжлалтай байсан. Одооных шиг ийм сайхан материал багаж байсан бол ямар газаргүй гэх биш хойч үедээ өвлүүлэх олон сайхан хаус босгочихсон, орон сууц проблем биш байх байхгүй юу.

Шууд түлхүүр гардуулна гэж барилгынхан тэвдүү хэлээд байгаагийн цаана их олон учир байна. Хийж ядах юмгүй ажиллагаа бүхий бизнесийг нь мэдчих вий гэсэн болгоомжлол, материалын  өртгөө хэмнэж далдлах юм их тул үйлчлүүлэгчдэдээ юу хийж байгаагаа үзүүлэх тун дургүй. Үйлчлүүлэгч нь ч гэсэн бас нэг таарсан амьтан  амьдралаас тасархай юм шаардах буюу асуугаад яршиг төвөг уддаг бололтой. Дээврийн хонгилын А нурууг тавьж байхад нь захиалагч хүүхэн ирж таараад зүлгээд буд гэсэн байгаа юм. Би ирээгүй бол энэ чигээр нь тавих нь ээ гэж баахан аашилж. Тэгснээ дээвэр хадаад дууссан хойно шал дэмий илүү юм хийлгэснээ сая анзаарсан ч мөн л өөртөө буруу үл халдаан хангинасан байх жишээтэй.

70,80-аад оны үед юм мэдэхгүй бас ховроос болоод жинс өмдийг идэшний шараар авдаг байлаа. Тэр нь орги биш хуурамч шүү. Оросын ямбий суудлын автомашиныг төө соруултай гаанс, хаш хөөргөө өгч авчихаад “Гочоо минь ээ хө…” гээд дуулаад давхиж явдаг бол үнэн юм.   Одоо солонгос “эксел”-ийг дөрөв таван зуун саяын хөөрөг гаансаар солих уу. Яг үүн шиг орон сууцны барилга бодит бишийг нүдээр харлаа. Энэ салбар руу манай бохир улс төр, луйварчин бизнесмэнүүд, залхуу халтуурчингууд бэлчээрийн даац хэтрүүлэн орж ирж шавцгаагаад монополь тогтоон үнийг нь хаданд гаргажээ. Эдний заль мэх, үг хэл нь гүйцэгдэхгүй. Хэрэглэгч та хаан гэж уяртал панаалдаж клиентээ олж олж аваад гучин хувийн урьдчилгаагаа салгаж авсны маргаашаас эхлэн зангаа хувирган гоншгоноод эхэлнэ. Одоо эргэж буцахаасаа өнгөрсөн гэдгийг сайн мэднэ. Ядахад төр засаг хүртэл худлаа шоудаад Хөтөл шинэ үйлдвэртэй болчихлоо гээд тууз хайчлаад байсан. Тэгвэл энэ зунжингаа Эрээнээс зөөдөг цементийн үнэ тасралтгүй нэмэгдэн гүний гааль дээр вагоноос газар буулгалгүй булаалцалдан авцгаасан даа. Зурагт үзсэн хэнд ч гэсэн цемент навс хямдрах нь ойлгомжтой атал амьдрал дээр яагаад тийм биш байсан юм бол.

Categories
мэдээ спорт

“Канвон 2024” залуучуудын олимпод манай улсаас 12 тамирчин оролцоно DNN.mn

БНСУ-ын Канвон мужид нэгдүгээр сарын 19-нд залуучуудын өвлийн IV олимп эхэлнэ. Тус цагаан олимп нийт 12 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 79 улсын 15-18 насны 1900 тамирчин 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Манай улсаас залуучуудын өвлийн олимпын түүхэнд хамгийн олон буюу 12 тамирчин оролцох эрх авчээ. Тодруулбал, цанын спортын төрөлд олон улсын хэмжээний мастер Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар эрэгтэйчүүдийн арван км, эмэгтэйчүүдийн таван км зайд болон 4х3 холимог буухиа төрөлд оролцох юм.

Мөн уулын цанын төрөлд монголчууд анх удаа өвлийн олимпод оролцохоор болоод буй. Тодруулбал жиант слалом болон слалом төрөлд М.Манлайжав, Х.Халиун нар эх орноо төлөөлж оролцоно. Харин Биатлоны төрөлд Б.Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюунцолмон, Д.Нямсүрэн нар Канвоны цасан замд цэцээ сорихоор бэлтгэлээ базааж байна