Categories
гадаад мэдээ

Дональд Трампд ирж буй анхны “том цохилт” dnn.MN

Зохиолч, сэтгүүлч Жан Кэрролл “Нью-Йоркийн их дэлгүүрт 1996 онд Трамптай таарсан. Трамп өөр эмэгтэйд бэлэглэх гэж сонгосон дотуур хувцсаа өмсөж үзэхийг надаас хүсэхэд би зөвшөөрсөн бөгөөд Трамп хувцас солих өрөөнд шууд над руу дайрч хүчиндэх гэж оролдсон” гэж шүүхэд өгч, 2023 оны тавдугаар сард тангарагтны шүүх Трампыг Жан Кэрролыг хүчиндэхийг завдсан хэрэгт буруутай гэж үзэн шүүхээс зохиолч эмэгтэйн хохирлыг барагдуулах таван сая долларыг Трампаас гаргуулах шийдвэр гаргасан билээ.

Экс ерөнхийлөгч энэ түүхийг бүхэлд нь худал зүйл, шүүхийн шийдвэрийг “гутамшиг”, “хамгийн аугаа шулмын ан” гэж нэрлэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн юм. Харин Кэррол түүнийг гүтгэсэн хэргээр дахин Трампын нэр дээр шүүхэд гомдол гаргаж, сэтгэл санааны хохиролд 24 сая доллар нэхэмжилсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн даваагаас баасан гаригт эл хэргийг Нью-Йоркийн тангарагтны шүүх хэлэлцэж, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг зохиолч Жан Кэрролын нэр төрд нь халдсан хэмээн үзэж Трампаар 83.3 сая ам.доллар төлүүлэх шийдвэр гаргав. Энэ мөнгөний 18.3 сая ам.долларыг зохиолч эмэгтэйн нэр хүнд, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх, харин 65 сая ам.доллар нь худал мэдүүлэг өгсөн хэмээн улсад төлөх торгууль юм. Талуудын маргааны үеэр Жан Кэрролын өмгөөлөгч үг хэлж эхлэхэд Дональд Трамп шүүхийн танхимыг орхин гарсан нь нийтийн сүлжээнд шуугиан тариад байна.

Ерөөс экс ерөнхийлөгчийн нэр дээр шүүхэд очоод буй Капитолын ордныг дайрсан хэрэг, Татварын буцаан олголттой холбоотой хэрэг, “Трамп ТББ”-ын татвараас бултсан хэрэг, Нууц бичиг баримт хууль бусаар хадгалсан хэрэг, Сторм Даниэлс гэх “порно од” эмэгтэйд хахууль өгсөн хэрэг гэх мэт бүх хэрийнх нь дээд ялыг нэгтгэвэл Дональд Трамп 700 жил шоронд хоригдох ёстой болчихоод байгааг BBC мэдээлсэн.

Харин анхны хэрэг нь ийнхүү торгуулиар өндөрлөв. Гэхдээ шүүхийн энэ шийдвэр түүний ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлд далдуур маш том цохилт болж байгаа билээ. Яагаад гэвэл ерөнхийлөгчид нэр дэвшихэд мөнгө чухал үүрэгтэй. Трампын хувьд 83.3 сая ам.доллар алдана гэдэг том хохирол.

Хамгийн гол нь шүүхийн энэхүү шийдвэр төрөл бүрийн зэвсгээс гадна эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс, хувцас хэрэгсэл гэх мэт дайны бараа үйлдвэрлэх жинхэнэ эзэд болох үйлдвэрийн дийлэнх хувьцааг эзэмшигч “том”-чууд түүний өрсөлдөгч Никки Хэйлийг дэмжих санд их хэмжээний мөнгө хандивлах боломж нээгээд өгчихөж байгаа юм. Эдгээр “том”-чууд нь АНУ-ын ерөнхийлөгчид хэн нэр дэвшихийг шийдэх ирэх сарын 8-нд эхлэх Дээд шүүхийн хэлэлцүүлэг бас долдугаар сард болох Бүгд найрамдах намын их хурлын шийдвэрт хуулийн дагуу ихээхэн нөлөө үзүүлж чадах хүмүүс.

 

Г.АМАРСАНАА

Categories
story-news

Бусдаас өрсөх гэсэн монголчуудын энэ муу ёрын зан мөн ч их гай тарина даа

Бусдаас өрсөх гэсэн монголчуудын энэ муу ёрын зан мөн ч их гай тарина даа

Categories
мэдээ нийгэм

Үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлэв DNN.mn

Экологийн болон Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Э” нарын гурван иргэдийг хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж түүх соёлын хосгүй үнэт зүйл болох үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлэн баривчилжээ.

Тэднийг баривчлах үед зорчиж явсан тээврийн хэрэгслээс 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 см өндөртэй үлэг гүрвэлийн яс илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар 2023 оны хавар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс уг үлэг гүрвэлийн ясыг олборлож, энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод тээвэрлэж авчирсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дүнжингаравын уулзварт гарсан галын хэрэгт УЕПГ-аас ажлын хэсэг байгуулжээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас ажлын хэсэг байгуулжээ.

Тодруулбал, тус ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

Гал түймрийн улмаас тухайн нөхцөлд байдалд онцгой байдлын гурван алба хаагч нас барсан. Түлэгдэж бэртэж гэмтсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас нэг иргэн нас барсан. Мөн 63 айлын орон сууц, иргэдийн автомашин болон зарим объект түймэрт өртөөд байгаа билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг үзэгчдийн хүртээл болно DNN.mn

Говийн догшин ноён хутагт V дүрийн Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан Их соён гэгээрүүлэгчийн амьдралыг харуулсан “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 4-нийг хүртэл Корпорейт Конвейншн төвийн тайзнаа толилуулна.

Тайзны урлагийн цоо шинэ энэхүү бүтээлийн Гүйцэтгэх продюсероор Х.Ганбаатар ажиллаж, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс дэмжин олны хүртээл болгож буй юм.

“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийн хөгжмийг МУГЗ Ш.Өлзийбаяр, цомнолыг МУСГЗ Л.Эрдэнэбат, ерөнхий найруулагч болоод бүжиг дэглээч СТА Х.Хашхүү, ерөнхий зураачаар МУЭ-ийн гишүүн зураач Д.Ганпүрэв нар ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Шатахууны нөөц хэвийн байгаа” гэв DNN.mn

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ШТС-уудад дараалал үүсэж шатахууны хомсдол орж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Шатахууны нөөц хэвийн байна. Удахгүй нэгдсэн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бусдын машины толийг гараараа цохиж хугалсан иргэнийг 200 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас энэ сард бүртгэгдсэн зөрчил болон гэмт хэргүүдийг дараах байдлаар шийдвэрлэжээ.

Шийдвэрлэсэн зөрчлүүд:

Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Н” нь энэ сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Mersedes Benz маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь энэ сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Mitsubushi маркийн тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 хэсгийн 35.2-д зааснаар 20 нэгжтэй тэнцэх 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас иргэн “М” нь энэ сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох үедээ Toyota маркийн тээврийн хэрэгслийн толийг гараараа цохиж хугалсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Мөн шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийн талаар:

  • Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд бүлэглэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2023 онд Хүннүгийн үеийн НТӨ II зуунаас НТ I зуунд хамаарах соёлын биет өв, XVII-XIX зууны үеийн түүх соёлын дурсгалт зүйлсийг бусдад зарж борлуулахыг завдсан үйлдэлд иргэн “Э”, “Г” нарт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.
  • Мөн Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй хүний биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулан ашиг олох зорилгоор хууран мэхэлж, ар гэрийнхэнтэй таагүй харилцаатай байсан эмзэг байдлыг нь далимдуулан ятган, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй хохирогчийн биеийг гадаад улсын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан, мөн яллагдагч гадаад улсын иргэн нь хохирогчийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан хэдий ч бэлгийн харьцаанд орсон хэрэгт “Х”, “Э” нарт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.

 

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нийгэм

Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна DNN.mn

Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж буй. Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарч байх үеийн тээврийн хэрэгслийн тоог хичээл орж байх үетэй харьцуулсан судалгааг хийсэн. Судалгаагаар хичээл амарсан үед өдөрт 347 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн бол хичээл орж байх үед 429 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 19.1 хувиар өссөн байна. Мөн хөдөлгөөн зохицуулалт хичээл амарсан үед 3294 байсан бол орж байх үед 3598 болж, 8.4 хувиар өссөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хичээл орох үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг гэсэн үг.

Мөн удахгүй Сар шинийн баяр болох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа. Тухайлбал, нэгдүгээр сарын 6, 7, 13, 14-ний амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 2212 байсан бол нэгдүгээр сарын 20, 21, 27, 28-нд 2997 болж, 26.1 хувиар өссөн бөгөөд цаашид ч хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх юм. Иймээс ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байна.

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал ажлын гурван өдөр авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм.

Categories
гадаад мэдээ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгчид “Мона Лиза”-гийн хөрөг рүү шөл цацжээ DNN.mn

Ням гаригт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч хоёр бүсгүй Франц дахь “Мона Лиза” бүтээл рүү хулууны шөл цацжээ.

Зургийг шилэн хаалтаар хамгаалсан байсан тул ямар нэг гэмтэл үүсээгүй гэв.

Шөл цацсан эмэгтэйчүүд “Аль нь илүү чухал вэ? Урлагийн бүтээл үү эсвэл эрүүл, байгальд ээлтэй хоол хүнс идэх эрх үү?” гэсэн нь бичлэгт үлджээ.

Музейн хамгаалалтын албаныхан тэр даруй зургийг хар хавтангаар хааж, шөл цацсан иргэдийг өрөөнөөс гаргасан байна. Хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд “Riposte Alimentaire” хэмээх бүлгийн гишүүд бөгөөд тус бүлэг нь иргэдэд сар бүр хоол хүнсэнд ашиглах 150 евро өгөхийг шаардаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

31 тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоон, зам талбайг чөлөөлжээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн А/40 дугаар захирамжийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар байршуулсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтоох, зорчих хэсэг, зогсоол талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Дээрх хугацаанд нийтийн хэрэгцээний зам, талбайд тээврийн хэрэгслийг урт хугацаагаар байрлуулж орхисон 34 тээврийн хэрэгслийн мэдээллийг иргэдээс авч, 3 тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, 31 тээврийн хэрэгслийг эзэмшигчийг тогтоон, тухайн зам талбайг чөлөөллөө.