Categories
мэдээ нийгэм

Цахилгаан шат хүлээж байсан хүүхэд, нохой хоёрыг өшиглөсөн иргэнийг шалгаж эхэлжээ DNN.mn

Цахилгаан шат хүлээх үедээ нохойтойгоо явж байсан охиныг нэгэн эрэгтэй өшиглөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан.

Мөн тухайн хүн хошуувчтай нохойг ч өшиглөсөн юм. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол ирсэн эсэхийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас тодруулахад “Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Насжилтын хугацаа дууссан 403 автобусыг ашиглалтаас хасна DNN.mn

Нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөөд буй. Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн аваад байна.

Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулан ашиглах боломжтой юм. Мөн 2023 оноор насжилт нь дууссан 403 автобусыг энэ онд ашиглалтаас хасна. Түүнчлэн такси үйлчилгээг сайжруулж, өдөр тутмын үйлчилгээнд явж буй таксины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрхчөлөөг хэрэгжүүлэгч” нам Улсын дээд шүүхэд гаргасан өргөдлөө буцаажээ DNN.mn

Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намаас “намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх”-ээр гаргасан өргөдлөө Монгол Улсын дээд шүүхэд гаргасныгаа буцаан авах хүсэлтээ өгчээ.

Тодруулбал өргөдөл ба түүнд хавсаргасан материалуудаа буцаан авах тухай” хүсэлтийг 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр ирүүлжээ.

Дээрх хүсэлтийн дагуу тус намаас ирүүлсэн өргөдөл, холбогдох бичиг баримтуудыг буцаав хэмээн Монгол Улсын Дээд Шүүхээс мэдээллээ.

Сонирхуулахад тус нам нь 2006 онд анх байгуулагдаж Улсын дээд шүүхэд 2007 онд бүртгүүлжээ. Одоогийн бүртгэлээр намын дарга нь Ш.Төмөрсүх байгаа бөгөөд тус намд харьяалалтай 1600 гишүүн байгаа аж.

Эх сурвалж: МУДШүүх

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн шинэ маршрут DNN.mn

Нийтийн тээврийн шинэ маршрутын төлөвлөлтөөр 74 чиглэлд 1075 автобус үйлчилгээнд гарна

 Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна.

Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хоршооны нягтлан Ц.Лхагва-Очир: Орон нутагтаа өөрийн дуртай фермийн аж ахуйгаа хөгжүүлж, мэргэжлийн ажлаа хослуулан сард 10 гаруй сая төгрөгийн тогтмол орлоготой болж чадлаа DNN.mn

-ФЕРМИЙН АЖ АХУЙГААРАА ХОРШООНД НЭГДЭЖ, ХОРШООНЫХОО НЯГТЛАН БОДОГЧООР АЖИЛЛАСНААР ӨМНӨ ДАНГААРАА ФЕРМ ЭРХЭЛЖ БАЙСАН ШИГЭЭ ШАНТРАХАА БОЛЬСОН –

Малчид, фермерчдийн дунд хоршоонд нэгдэхийн ач холбогдлыг хоёр янзаар хүлээн авдаг. Зарим нь хувийнхаа фермийг өөрсдөө эрхлээд дангаараа явсан нь дээр гэж үздэг бол зарим нь хоршоонд нэгдэж, бүтээмж, орлогоо өсгөх нь илүү гэсэн байр суурьтай байдаг. Тэгвэл хоршоод нэгдсэнээрээ ямар ач холбогдолтой талаар “Ар Гүнт Марцад” хоршооны нягтлан бодогч Ц.Лхагва-Очиртой ярилцлаа.


-Сайн байна уу, таны мэргэжлээрээ ажиллах болсон хоршооны тухай ярилцлагаа эхлүүлье. Хоршоо байгуулагдаад хэр удаж байгаа вэ?

-Манай хоршоо үйл ажиллагаагаа эхлүүлсэн тэр цагаас хойш өдгөө дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү хоршоог байгуулах болсон нь сүү бэлтгэлийн систем төдийгүй, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын хөгжил дараагийн шинэ дэвшилтэт шатанд гарах ач холбогдолтой. Манай хоршоонд одоогоор 17 фермер нэгдээд байгаа. Байгуулагдсан даруйдаа хоршооныхоо нэр дээр тэжээл тариалах 30 га газрыг дүүргээсээ амжилттай шийдүүлэн авч чадсан нь сүү бэлтгэн нийлүүлэгч бидэнд хоршооны хэлбэрт шилжсэнээр олон олон боломжууд нээгдэж буйг харуулсан үйл явдал болж байсан.

-Таны хувьд хоршоондоо анх яаж нэгдэж байв. Анх ирж ажиллаж байхад хоршооны ажил ямар байсан бэ?

-Миний хувьд анх 2015 онд Улаанбаатар хотоос энэ Ар гүнтэд ирсэн хүн байгаа юм. Энд ирээд бүх зүйлийг тэгээс эхэлсэн. Улмаар гурав, дөрвөн жил аж амьдралаа болгох гэж үзсэн л дээ, өөрөөрөө. Хувиараа буюу ганцаараа ферм ажиллуулахад шантрах зүйл маш их гарч ирдэг байсан. Үнэхээр болдоггүй юм шиг санагдсан. Ингээд анх 2020 онд энэхүү хоршоонд нэгдээд ажиллаж эхэлсэн. Улмаар өдгөө дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд хоршоонд нэгдсэний ашиг тус, асар их боломж байгааг олж харсан гэх үү дээ. Одоо бол надад томоохон ферм байгуулах хүсэл сонирхол маш их байна. Хоршоонд орохоос өмнө шантарч, гутарч байсан бол одоо эсрэгээрээ илүү сайхан, илүү боломжийн төлөө л зүтгэх тэр итгэлийг надад суулгасан юм болов уу гэж ойлгож байгаа. Хоршоонд нэгдсэнээрээ үхрийнхээ тоо толгойг нэмэгдүүллээ. Түүнээс илүү чухал нь үнээнийхээ үүлдэр угсааг сайжрууллаа. Тэр утгаараа ахуй амьдрал минь эрс дээшилж байна. Нөгөөтэйгүүр улс эх орондоо оруулж буй багахан хувь нэмэр маань бүтээмжтэй болж ирж байгаа юм.

-Хоршооны нягтлан бодогч гэхээр 17 айлын сүү нийлүүлэлтийн санхүү тооцоог гаргадаг уу?

-Ерөнхийдөө тийм. Жишээлбэл, өдөрт хэд хэдэн айл сүүгээ тушаадаг. Тэр болгонд нь зарлага, орлогын баримт гаргаж, бүрдүүлэлт хийдэг. Түүнийгээ “Сүү” ХК руу явуулна. Явуулсан баримтаа сарын эцэст тулгана. Хоршоо гэдэг бол бас нэг компани гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа сар болгон тайлан тооцоо гаргана. Энэ ажлыг би мэргэжлийнхээ дагуу хийж байгаа. Тэр утгаараа надад хувийнхаа фермийг эрхлэхээс гадна хоршоонд мэргэжлээрээ ажиллаж байгаа нь давхар боломж бий болж байна гэсэн үг. Нийтийн болон хувийн ажлаа зэрэг авч явах боломж олдсонд баяртай байдаг.

-Мэргэжлээрээ ажиллахтайгаа зэрэгцээд хувийн аж ахуйгаа хөгжүүлж явахын давуу тал юу байна. Мэдээж амьжиргааны хувьд дээшилж байгаа биз дээ?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Ахуй амьдрал маань дээшилж байна. Хоёрдугаарт, үүлдэр угсаа сайжрахтай зэрэгцээд гарч байгаа сүү саалийн чанар дээшилж, хэмжээ нь нэмэгдсээр байна л даа. Мэдээж түүнийгээ дагаад эдийн засгийн өсөлт бий болж байгаа. Сардаа орж ирдэг орлого нь нэмэгдээд ирэхээр мэдээж ажилдаа улам дуртай болно. Түүнээсээ урам зориг авна. Бүхэлдээ амьдралд итгэлтэйгээр ирээдүйгээ харах боломж бүрдэж байгаа юм л даа. Зорьсон, санасан болгоноо ажил хэрэг болгоод явна гэдэг хүний амьдралын бас нэгэн амттай жаргалуудын нэг шүү дээ.

-Нууц биш бол өмнө та хэдий хэмжээний орлоготой байв. Одоо ямар болов гэдгээ хэлж болох уу?

-Нууж хаах зүйл байхгүй ээ. Хоршоонд орохоос өмнө хувиараа ажил хийгээд сардаа 500 орчим мянган төгрөгийн цалингийн орлоготой л байлаа.

Харин хоршоонд орсноороо мэргэжлээрээ ажиллах боломж бүрдсэн. Нэмээд хувийнхаа аж ахуйг хөгжүүлэх боломж олдсон. Тэр чинээгээрээ цаг хугацаа өнгөрөх тусам ахуй амьдрал маань дээшилсээр байна. Одоо би сардаа 10 гаруй сая төгрөгийн орлоготой. Тавхан жилийн дотор ийм том өөрчлөлт миний амьдралд гарна гэж би огт төсөөлөөгүй. Үүндээ би улсын ууган үйлдвэртээ баярлаж, талархаж явдагаа ч нүүр бардам хэлж явдаг. Одоо надад цаашид бодчихсон том том хүсэл мөрөөдөл, хийх ажил олон байна. Түүнийгээ хийж чадна гэсэн итгэл, урам зориг ч их байна.

-Хоршоонд нэгдсэн 17 гаруй фермерээс таныг хоршооныхоо нягтлангаар сонгох болсон шалгаан нь юу вэ?

-Эдгээр айлуудын хамгийн залуу нь би байсан. Мөн хотоос ирсэн хүмүүс. Манай эхнэр бол огт мал мэддэггүй байлаа. Энд мал маллаж чадахгүй бол эргээд хот руугаа очиж цагийн ажлаа хийдэг. Ийм нэг үе байлаа. Улмаар ууган үйлдвэрийн ууган хоршоо Ар Гүнтэд байгуулагдах гэж байна, та бүхэн хурал зөвлөгөөнд нь суугаарай гэсэн. Ингээд л хурал зөвлөгөөн дээр манай эндхийнхэн хотоос гарч ирсэн залуу гэр бүл яаж амьдрах вэ, яамаар байна гэдэг зүйлийг ярьсан. Ингэхэд нь тус хоршооны нягтлангаар ажиллая гэдэг саналаа өөрөө гараа өргөж хэлсэн. Энэ ажлыг юутай ч би залуу хүнийхээ хувьд хийгээд үзье. Та бүхэн чадахгүй бол намайг болиулаарай. Чадаж байвал дэмжээрэй гэсэн. Түүнээс хойш одоог хүртэл нягтлангаар ажиллаж байна.

-Хоршоо байгуулахын давуу тал болон малчид, фермерүүдэд ямар давуу нөхцөл, боломж бий болдог вэ?

-Хамгийн том давуу тал бол чанартай эрүүл сүүг өдөр тутамдаа нийслэлчүүдэд болон иргэдэд хүргэх боломжтой болж байгаа юм. Энэ утгаараа хүнсний эрүүл ахуй, чанар эрс дээшилж байгаа гэж ойлгож болно. Хуучин бол ингэдэг байсан. Үнээгээ саагаад сүүгээ авна. Авсан сүүгээ хонуулаад маргааш нь тушаадаг байсан шүү дээ. Энэ бол тухайн сүүний чанар муудах, эрүүл ахуйн хувьд шаардлага хангахгүй байдлыг бий болгож байсан гэсэн үг. Одоо бол оройны саалтыг зориулалтын “танк”-д хийгээд чанарыг нь хэвээр байлгаж байна. Энэхүү танк бол сүүний чанар болон эрүүл ахуйн бүхий л стандартуудыг хангасан тоног төхөөрөмж. Өмнө нь сүүгээ хадгалах гэж хөлдөөнө, гэсгээнэ. Одоо бид сүү авахаасаа өмнө чанарын шинжилгээ хийдэг. Тухайн сүүнд янз бүрийн бактер байвал тэр сүүг авдаггүй. Авбал бусад сүү шууд ээднэ шүү дээ.

-Эрүүл ахуй, чанарын хувьд маш том давуу тал бий болдог юм байна. Яг хоршоо гэдэг утгаараа ямар давуу боломжууд бий болж байна вэ?

-Мэдээж олон давуу байдал бий болж байгаа. Нэгдүгээрт, сүү боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх сүүний чанар сайжрах, улмаар чанарт суурилсан үнийн бодлогын хэрэгжилтийг далайцтай болгох боломжтой болж байгаа юм. Хоёрдугаарт, фермүүдэд ХАА-н зохистой дадлыг нэвтрүүлэх, тоног төхөөрөмж сайжрина. Гуравдугаарт, эрчимжсэн мал аж ахуйн тоо нэмэгдэж, урт хугацаандаа сүү бэлтгэлийн улирлын хамаарал багасана. Дөрөвдүгээрт, фермерүүд төрийн байгууллагад албан ёсоор дуу хоолойгоо өргөн, асуудлаа шийдвэрлүүлэх эрх зүйн боломж бий болж байна.

Тавдугаарт, дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл авах, мөн олон улсын байгууллагуудаас тусламж авах боломжоор хангагдана. Энэ бол малчид, фермерүүдэд хамгийн том боломж гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл малчид үүрэг хариуцлага бүхий хуулийн этгээд болсноор хамтын хөдөлмөрийн нэгдсэн зохион байгуулалтад орж үйл ажиллагаа сайжрах гэх зэрэг олон давуу талтай гэсэн үг.

-Ууган үйлдвэрийн ууган хоршоо гэдгийг та олон удаа хэллээ. Тэгвэл энэ үйлдвэрийн зүгээс та бүхэн рүү чиглэсэн дэмжлэг юу байдаг вэ?

-Хамгийн түрүүнд энэхүү хоршоог байгуулсан нь өөрөө бидний хувьд асар том боломжуудыг нээж өгсөнөөрөө дэмжсэн гэж ойлгодог. Хоёрдугаарт, нэг литр сүү тутамдаа бид нэмэгдэл авдаг. Би дээр хэлсэн шүү дээ. Хоршоо болсоныхоо хүчээр аж ахуйгаа хөгжүүлэх боломжтой болсон гэж. Аж ахуйгаа хөгжүүлэхийн тулд шаардлагатай суурь бааз, тоног төхөөрөмж хэрэгтэй. Үүнийг авахын тулд зээл шаардлагатай. Тэгэхээр хоршоо болсоноороо аль ч банкнаас хэрэглээндээ таарсан зээл авах боломж бидэнд бий болсон. Энэ бол маш том дэмжлэг. Мөн Сүү ХК бол өөрийн гэсэн фермтэй том үйлдвэр. Тэр утгаараа тус компанийн сүүний чиглэлийн үүлдэр угсаа сайтай үнээ их бий. Эдгээр үхрийнхээ төлнөөс бидэнд өгдөг. Түүний нөлөөгөөр хоршооны айл болгоны үхрийн үүлдэр угсаа жигд сайжирсан гэж ойлгож болно.

Энэ бас л бидний амьдралд нэн шаардлагатай дэмжлэг шүү дээ. Үүн шиг дэмжлэг үзүүлдэг, малчид, фермерүүдээ боддог үйлдвэр Сүү ХК-иас өөр бараг байдаг ч юм уу, үгүй юу мэдэхгүй.

Дэмжиж байна гээд өнгөлөг, нүд хуурсан зүйл өгдөггүй. Харин эсрэгээрээ хүний амьдралд жинхэнэ утгаараа дэм болох, цаашид өөрсдөө томоохон нийлүүлэгч болох боломжуудыг нээн гаргаж өгдөгөөрөө тус компанийн бодлого бусдаас өөр юм болов уу гэж боддог.

Э.ТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хониндоо яваад сураггүй алга болсон 13 настай хүүг эсэн мэнд олжээ DNN.mn

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Галтай булнаа” гэдэг газар энэ сарын 15-ны өдрийн 11:00 цагийн орчим иргэн Т морьтойгоор хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлаг мэдээлэл мөн өдрийн 22:15 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн тасгийн алба хаагчдыг Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нэгдүгээр сарын 15-ны өдрийн 22:28 цагаас эхлэн иргэн Т /13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж нэгдүгээр сарын 16-ны өдрийн 00:35 цагт Эрдэнэ сумын төвд автобусны буудал дээр морьтой явж байхад нь олж сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 100 мянган төгрөгөөр торгоно DNN.mn

Нийслэлийн цэргийн бүртгэл 2024 оны нэгдүгээр сарын 4-нөөс эхэлсэн. Бүртгэл нэгдүгээр сарын 19-нд дуусна.

Энэ жил 65 хүртэлх насны офицерууд, 50 хүртэлх насны иргэд бүртгэлд хамрагдана. Бүртгэлийг цаасан болон цахимаар явуулж байгаа юм. Иймд иргэд хугацаа дуусахаас өмнө бүртгэлээ хийлгэхийг санууллаа.

Бүртгүүлэх заавар:

Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-аар хүсэлтээ илгээх боломжтой. Бүртгэлийг ажлын өдөр 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн гурав дахь заалтын дагуу 100 мянган төгрөгөөр торгох хуультай.

“E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй аж.

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 100 мянган төгрөгөөр торгоно

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

Монгол Улс 2023 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлч М.Батбилэг: “Сэтгүүлч чи чимээгүй бай, Өнөрөө дээр чинь аваачна шүү. Хажуу өрөөнд нь хэвтэж баймаар байна уу” гэдэг дарамтыг үггүйгээр ойлгуулж байна DNN.mn

ТВ-9 телевизийн сэтгүүлч М.Батбилэгтэй ярилцлаа. Тэрбээр Зариг.мн мэдээллийн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт гэрчээр дуудагдсан сэтгүүлчдийн нэг болоод байгаа юм.


-Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд сэтгүүлчдийг дуудсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг рүү мөнгө шилжүүлсэн, авсан гэх асуудлаар байцаалт авсан гэлээ. Нэг нь та байсан. Юу болчихов?

-Процессын хувьд сэтгүүлчид бидэнд байнга тохиолддог үйл явдал. Өөрөөр хэлбэл, янз бүрийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар дуудаж байцаалт тайлбар авч л байдаг. Хамгийн гол нь амралтын өдөр байцаалт явагдаж байгаа нь хуулиа зөрчсөн үйлдэл. Энэ нь зөвхөн өөрийнхөө амийг бодоод хэлээд байгаа юм биш. Би амралтын өдөр мэдүүлэг өгмөөргүй байна гэсэн санаа биш. Цаана нь надаас мэдүүлэг авах гээд сууж байгаа байцаагч ч гэсэн амралтын өдөр амрах эрхтэй. Мэдээж ажлын өдөр өндөр ачаалалтай байгаа. Тиймээс наад зах нь хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаач.

Аливаа зүйлд улайрч зүтгэж болно. Гэхдээ цаана наана нь хүний эрхийн мэдрэмжтэй байгаач. Бид ямар нийгэмд, ямар нөхцөл байдалд ажиллаж амьдарч байгаа билээ. Амралтын ганц өдрөөр үр хүүхдээ аваад агаар салхинд гарчих боломжийг хүртэл уяатай нохой шиг зуураад байдаг хандлагаа болиоч гэж хэлмээр байна.

-Хуулийн байгууллага нэг дор олон сэтгүүлч рүү ижил үндэслэлээр холбогдсон. Цагдан хориод байгаа сэтгүүлчийн нэрийг дурдаж, хэдэн жилийн өмнөх 100, 200 мянган төгрөгийн гүйлгээг тодруулж байгаа нь сонин дүр зураг бий болгочихлоо?

-Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Нийгмийн сүлжээгээр явж байгаа мэдээллүүд ч өрөөсгөл байна лээ. Магадгүй зарим хүмүүс, “Өнөрөө, Билгээ хоёр 800 мянган төгрөгийн шантааж хийгээд 400, 400 мянгаар хуваасан юм биш үү” гэх нь ч байсан. Тийм зүйл байдаггүй юм аа. 2019 онд Өнөрөөд 400 мянгаар шантаажлуулчихсан хүн байвал ил гарч ирээд ярих хэрэгтэй.

Гол нь, мөнгөний их багадаа биш. 50, 100, 200, 300 мянга ч гэнэ үү хамаагүй. Өнөрөөг ямар ч хамаагүй аргаар үргэлжлүүлэн хорих хүсэлтэй байгаагийн л илрэл. Энэ хүсэл зорилгод саад болох юм бол аль ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэн ч хамаагүй сэтгүүлчийг энэ хэрэгт хамаатуулж чадна шүү гэдгийг харуулж байна. Гол нь энэ шүү дээ. “Та нар зүгээр бай, дуугүй л үгэнд ор” гэдгийг амарч байгаа өдөр нь бүх редакц, сэтгүүлч рүү хандаж хэллээ гэж харж байна. Хүн л юм чинь, манай салбар жижигхэн. Хүн хоорондын харилцаа үүснэ. Үхсэн үрэгдсэн, шинэ хүүхэд төрсөн амьдралын олон зүйлд зохион байгуулалт хийгээд гүйдэг байсан нь Өнөрөө. Тэгтэл ийм нөхцөл байдал нь хуулийнхны хувьд сайхан барьц юм байна. Үнэндээ тийм зүйл байдаггүй юм. Энд хууль зөрчсөн нэг ширхэг үндэслэл байх юм бол Монголын хэвлэл мэдээлэл тэр чигээрээ шоронд чинь орно. “Хэвлэлийнхнийг нийтээр нь дуудаад, шүүсийг нь шахаж байна” гэж баярлаад хүмүүст хандаж хэлэхэд “Намайг ч юм уу, Өнөрөөг ч юм уу, өөр аль нэг хэвлэлийн сэтгүүлчийг болж, хохь нь гэж хэлж байгаа эрх чөлөө чинь маргааш дуусна” гэдгийг хэлье. Хүмүүс үүнийгээ бодох ёстой. Энэ үнэ цэнэ бол бидэнд маш том үнээр олдсон. Алдвал буцааж олох боломжгүй.

-Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах нь ардчилсан улсын үнэт зүйл гэдэг. Үүнийг хуулийнхан ч сайн мэдэх учиртай. Харин манайд бүх зүйл эсрэгээрээ байгаа нь маш харамсалтай зүйл болж байна, тийм үү?

-Чи ямар баяны хүүхэд, би хэн гэдэг гуйлгачны үр сад байх нь хамаагүй, чи бид хоёр ардчилсан улсын эрх чөлөөт иргэд. Бид дэлхийн хүн төрөлхтний тал нь мөрөөддөг мөрөөдлийн үзүүр дээр нь ирээд дуусах гэж байна. Үүнээс би маш их айдас мэдэрсэн. Түүнээс би цагдаа дээр очиж үзээгүй биш. Бизнес мэдээний 400 мянган төгрөг битгий хэл түүнээс өчнөөн том асуудал дээр амралтын өдөр цагдаад дуудагдаж үзээгүй. Ер нь хэнийг ч тэр байх. Хэдэн их наядын хулгайн хэрэгтнийг ч тэр амралтын өдөр мэдүүлэг авч байхыг сонсоогүй. Гэтэл “Хохь нь, хаалтын гэрээтэй, шантаажчинууд. Одоо ингээд жангаа ид” гэж бичиж байгаа хүмүүст хэлэхэд “Таны ингэж бичиж байгаа эрх чөлөө чинь дуусна”. Үүний гол хор хохирол нь энэ. Үүнийг сайн боддог байх хэрэгтэй. Чамд, надад адилхан байгаа үндэсний баялагт халдаж байгаа хэлбэр. Бидний ардчилсан улсын эрх чөлөөт иргэн гэдэг язгуурын язгуур үндсэн эрх рүү халдлаа шүү гэж хэлмээр байна.

Сэтгүүлчдийг амралтын өдрөөр цагдаад дуудсан явдал Өнөрөөг хэлмэгдүүлэх гээд байгаадаа ч биш. Энэ салбарыг нийтээр нь дуугүй байлгах гэж багалзуурыг нь шахаж байна. Хэвлэлийн салбарыг тэр чигт нь хоолойг нь боомилж байгаа хэлбэр. “Чи чимээгүй бай, Өнөрөө дээр чинь аваачна шүү. Хажуу өрөөнд нь хэвтэж баймаар байна уу” гэдэг дарамтыг үггүйгээр ойлгуулж байна.

Мэдэхгүй юм, хувь сэтгүүлчийн юм шиг асуудал болоод л. Түүнд хамгийн ойр хүн нь өмөөрөөд байгаа ч юм шиг, эсвэл магадгүй хамгийн их хүн шантаажилсан, хамгийн их хаалтын гэрээг хамтарч хийсэн Билгээ улайраад байгаа юм шиг ядуухан зүйл олон нийт бодох юм. Монголчуудад бидэнд язгуурын язгуур эрх ашиг гэж бий. Өнөөдөр биднийг хайр найргүй нүдэж байгаа бол маргааш иргэн тан дээр ирнэ гэдгийг л бид мартах учиргүй.

-Тэгвэл энэ үйл явдал цаанаасаа захиалгатай болсон гэж та хэлэх гээд байна уу?

-Сүүлийн үед өрнөж байгаа маш олон хэрэг агуулга нь улс төрийн өнцөгтэй болчихсон. Хууль хяналтын байгууллага өөрөө хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нь хаагдчихаад байна. “Наадхыгаа далд хий, ямар ч хамаагүй аргаар далд хий” гэдэг нөхцөл байдалтай чиглэл өгдөг. Эхлээд нэг үндэслэлээр аваачиж хорьдог. Хорьсны дараа 10, 20 асуудал араас нь ухаад нэмдэг хандлага руу яваад байна. Маш бүрхэг харагдаж байна. Хамгийн их хүний эрхийн зөрчил байгаа тухай ярьж, хамгийн ихээр хүний эрхийн зөрчилтэй тэмцэнэ гэж уриалж, лоозогнож байгаа үнэмлэхүй дангаараа ноёлж байгаа улс төрийн хүчний үед хамгийн бүдүүлгээр хүний эрх чөлөөг, хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байгаа үйл явдлыг харж байна.

Сэтгүүлчид торгуулдаг, шийтгүүлдэг, залруулдаг. Ингээд л явдаг шүү дээ. Энэ чинь дэлхийн сэтгүүл зүйд байдаг практик. Одоо бол “Наад нөхөд чинь сүүлийн үед Өнөрөөг сулла гээд акц явуулаад байна. Ямар нэгэн байдлаар найз нөхөд л юм чинь идэж уухаас эхлээд тав гурван төгрөг шилжүүлсэн юм байгаа шүү дээ. Ол л доо, наадахаа” гээд хэдэн залууг амралтын өдөргүй нухуулж байдаг болчихсон байна. Дахин хэлье. Бид нийгмийнхээ баталгааг ойлгох хэрэгтэй. Ардчилсан нийгмийн үнэт зүйл баталгаа бол хувь хүний эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө юм шүү дээ. Тэртээ тэргүй хэвлэлийнхэн үүрэг хариуцлагагүйгээр, бизнесийн нэр хүндэд халдсан мэдээ материал гаргавал хуулийн механизм тодорхой байгаа. Гэтэл “Би ийм дуу сонсмоор байна, Билгээ чи үүнийг л дуул. Хэрэв өөр дуу дуулах юм бол өөр дуугаа дуулах газартаа очиж дуул” гэдэг зүйл рүү явж байгаад харамсаж байна. Би өчнөөн удаа хууль хяналтын байгууллагаар явж байсан. Үүн шиг улайрчихсан, бүдүүлэг, хүнлэг бус, хүнийг мал адгуус шиг харьцдаг, туудаг, хуулиар ташуурддаг хандлага үзэж байгаагүй.

-Хууль хүчний байгууллага ерөөсөө нийгэмд айлгах сэтгэл зүйг бий болгоод байна гэж ажиглагдах болсон. Хуулийнхны талаар шүүмжлэх, байр суурь илэрхийлэх эх сурвалжууд хамгийн түрүүнд нэрээ нуухыг хүсдэг боллоо?

-Эрх баригчид, дарга нар, улс удирдаж байгаа хүмүүсийн нийгмийг хөтлөх хазаар ногт нь хуулийн байгууллагууд юм байна гэдгийг сүүлийн үед ойлгож байна. Үүний төлөө үеийн үед эрх мэдлийн тэмцэл явж байсан. Хэн нь ерөнхий прокурор, хэн нь ерөнхий шүүгчийг тавих вэ. Хэн нь ЦЕГ-ын даргыг томилох вэ, хэн нь Ерөнхий сайд болбол аль нутгийнхаа хэнийг авчирч хаана тавих вэ гэдэг марафон явж ирсэн. Энэ нь үнэндээ тэнд ноёрхлоо тогтоох гээд байгаа асуудал биш. Зүгээр л үүгээрээ нийгмийг хөтлөх хазаар ногт болгодог. Өнөөдөр магадгүй биднийг үзэн ядаад зүхэж байгаа хүмүүс багахан ч гэсэн эрх чөлөө чинь байгаа учраас үзэл бодлоо илэрхийлж байна. Манайхан бие дээр нь асуудал ирж байж мэдэрдэг. “Би 400-хан найзтай фэйсбүүкийн хэрэглэгч. Итгэл үнэмшлээрээ сонгуулиар энэ залуу улстөрчийг дэмжээрэй гэж хэлэхийн тулд би СЕХ-нд очиж бүртгүүлэх шаардлагатай болчихсон байх жишээтэй. Энэ бол маш том ухралт.

-Сэтгүүлч М.Өнөрцэцэг цагдан хоригдоод 40 гаруй хонолоо. Өнөөдөр хүртэл түүнийг цагдан хорьсоор байгаа үндэслэлтэй тайлбарыг хуулийнхан хийж чадав уу?

-Хууль шүүхийн өмнө иргэн бүр ижил тэгш эрхтэй байх нь ардчилсан нийгмийн суурь дархлаа. Тэр ижил тэгш эрхийг л эдлүүлээд өгөөч гэж байгаа юм. Өнөрөө хоригдчихсон байхад хэн, хэн хоригдохгүй яаж явааг нийгэм хараад бухимдаад байна шүү дээ. Нийгэмд хамгийн дуулиантай тэр хүнийг заавал хорих ёстой гээд аваачаад хийчихээд заавал хорих үндэслэлээ яагаад танилцуулахгүй байгаа юм бэ. Хүн алчихсан юм уу, яасан юм бэ.

Үнэндээ заавал хорих үндэслэл байсан бол аль эрт танилцуулах байсан. Тэгэхээр байхгүй гэсэн үг. Амралтын өдрөөр хүртэл энэ залуусыг ажиллуулаад, хэвлэлийнхнийг дуудаж байгаа нь нэг ч гэсэн сэжүүр олдох болов уу гэсэн горьдлого. Ерөөсөө л дахин хэлэхэд Өнөрөөг буруутгах үндэслэлээ хуулийнхан олоогүй байна. Гэхдээ, хүн хугацаатай л юм билээ. Энэ их залхаан цээрлүүлэлт дунд эх хүн 10 үгүй гэнэ, 11-дэхдээ гэнэдээд тийм гэнэ. Манай хуулийнхны арга барил ийм л болсон юм байна.

Б.ЭНХЗАЯА

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эзэмших хийгээд ашиглахын ялгаа DNN.mn

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна. Гадаадынханд газраа зуун жилээр өгөх гэж байна, 100 мянган ам.долларын босго тогтоох ёстой гэх зэргээр олон нийт шүүмжилж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын даргад шаардах бичиг гардуулж, сөрөг хүчнээс ажлын гурав хоногийн завсарлага аваад буй. Гэвч эдгээрээс чухал олныг талцуулж байгаа зүйл нь хуулийн заалтад туссан “Эзэмших”, “Ашиглах” гэдэг үг болчихоод байна. Тэгвэл хууль санаачлагчдын зүгээс одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд хөрөнгө оруулагчдад 100 жилийн хугацаатай газар эзэмшүүлэн, ашиглуулах дэмжлэг байснаас “эзэмших” эрхийг нь хассан гэж буй. Уг нь бол энэ хоёр үг бидний үгсийн санд бол хэдийнэ хуучирсан үг л дээ. Аль л 2013 оны үед Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэж байхад ч яригдаж л байв.

Тэгвэл “Эзэмших” гэдэг нь тодорхой үр шимийг нь хүртэж болдог буюу тухайн газрыг хагалаад тариа будаа, ногоо тарьж ашиг олохыг хэлдэг байна. Харин “Ашиглах” гэхээр нэг ажилтан байгууллагынхаа ширээ сандалыг хэрэглэж байгааг ойлгож болно. Нэг ёсондоо тухайн байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах, түүнээсээ ямар нэгэн ашиг хонжоо олох боломжгүй гэсэн үг.

Тэгэхээр газрыг ашиглана гэдэг ч үүнтэй нэгэн адил ойлголт юм байна. Үүнээс үзэхэд одоо УИХ-аар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль нь “Эзэмших” гэдэг үгийг хуулийн заалтаас хассан байна.