Categories
гадаад мэдээ

Оросын А-50 онгоцыг сөнөөжээ DNN.mn

Украины зэвсэгт хүчний командлагч Валерий Залужный, Агаарын цэргийн хүчний командлагч Николай Олещук нар Украины арми Азовын тэнгис дээр Оросын алсын зайн радарын А-50 онгоцыг буудан унагаж, командлалын Ил-22М онгоцыг гэмтээсэн гэж мэдэгдэв. Энэ нь Украины Зэвсэгт хүчин түүхэндээ анх удаа Оросын армийн “нүд, чих” болдог А-50 онгоцыг сөнөөсөн гэсэн үг.

Эдгээр онгоцыг ЗСБНХУ-д 1970-аад оны сүүлчээр Ил-76 тээврийн онгоцонд тулгуурлан бүтээсэн бөгөөд дээр нь байрлуулсан том эргэдэг дискээрээ амархан танигддаг. ОХУ-ын Агаарын сансрын хүчин энэ төрлийн арав орчим нисэх онгоцтой бөгөөд орчин үеийн загварууд болох А-50U 2011 онд, дараагийнх нь 2023 онд үүрэг гүйцэтгэх болсон гэж хэвлэлүүд мэдээлж байна. 2023 оны хоёрдугаар сард Беларусийн нисэх онгоцны буудалд нэг А-50 онгоц нь дронд өртөн гэмтсэн юм. НАТО-гийн орнууд ийм онгоцыг AWACS гэж нэрлэдэг. Тэдний гол үүрэг бол эсрэг талын гүнд тагнуул хийж, цэргийн хөдөлгөөн, гол байнуудыг илрүүлэх явдал юм. Харин Ил-22М онгоцыг оросууд агаарын командын пост болгон ашигладаг. Яг ийм онгоцыг 2023 оны зургадугаар сард Воронеж мужид болсон бослогын үеэр Вагнерын хөлсний цэргүүд буудаж унагасан юм.Хэргийн учир нь эдгээр онгоцууд ихэвчлэн байлдааны бүсээс хэт хол зайд буюу хэдэн зуун километрийн зайд нисдэгт байгаа юм.

Иймээс олон улсын цэргийн шинжээчдийн дунд Украины арми ямар зэвсгээр Оросын эдгээр онгоцыг сөнөөж бас гэмтээсэн байж болох талаар янз бүрийн таамаг дэвшүүлж байна.

Харин Киевийн Үндэсний нисэхийн их сургуулийн мэргэжилтэн Валерий Романенко, “Defense Express” сэтгүүлийн ерөнхий редактор Олег Катков, Австрийн цэргийн түүхч, хурандаа Маркус Райснер нар “Энэ явдал ОХУ-ын эдгээр болон бусад цэргийн нисэх онгоцуудын ашиглах тоог бууруулж, Оросын сансрын хүчнийхэн А-50 онгоцыг фронтын шугамаас 100 орчим километрт холдуулахаас өөр аргагүйд хүрч, Украины Зэвсэгт хүчин Крымд цохилт өгч, эзлэгдсэн бусад нутаг дэвсгэрийн гүн дэх Оросын бай руу цохилт өгөх явдлыг хөнгөвчилж бас барууны улсуудын зүгээс цаашид Украинд холын тусгалын зэвсгийн дэмжлэг үзүүлэхэд дэм болно гэдэгт санал нэг байна” гэж мэдэгдлээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 15 асуудал хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:
– “Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журам” Засгийн газрын тогтоолын төсөл
– Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын биелэлтийг зохион байгуулах болон барилгын салбарт үүссэн хүндрэлтэй асуудлын талаар
– Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл

– Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг 15 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дулаан арал худалдаж авах “Өдрийн сонин”-ы санаа бараг 50 хувьтай биелж байна DNN.mn

“Өдрийн сонин” бол Монголын оюун ухааны “Оюу толгой” юм. Манай сонин анхны дугаараа уншигч та бүхэндээ өргөн барьснаас хойш өдгөө 30-аад жил болж байна.Үндэсний хэмжээний өдөр тутмын “Өдрийн сонин” нь монголчуудын оюун санааны чиглүүлэгч байж, нийгмийн дархлаа болдог.Тэр утгаараа бид өдөр бүр шинэ санааг нийгэмд гаргаж тавьсаар ирсэн билээ.Үүний нэг бол монголчууд дулаан аралтай болъё гэсэн санаачилга.Энэ тухай арваад жилийн өмнөөс бичиж эхлэв.Өнөөдөр толилуулж байгаа маань тав дахь удаагийнх болж байна.

Өвлийн хүйтэнд баагисан хар утаанд хордож байгаа монголчууд дулаан аралтай болбол хэчнээн сайхан бэ. Манай монголчууд намрын сэрүү орохоос эхлээд хавар шувтартал хүүхэд хөгшидгүй бүгд ханиаднаас ханиадны хооронд тамираа бардаг. Энэ хугацаанд өвдсөн шаналсан түмэн олон эмнэлгүүдийн коридорыг дүүргэнэ. Анзаараад байхад монголчууд өвлийн улиралд хамгийн их уур уцаартай болдог шүү дээ.Зам нь гулгаатай, амьсгалах агаар нь хүнд. Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт, халаалт дулааны доголдол хаа сайгүй, хэзээ ч хамаагүй тохиолдоно. Оны өмнө оросууд бензин, шатахуунаа өгөхөө багасгахад улсаараа яаж хэцүүдлээ дээ. Дээрээс нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого хамгийн их хумигддаг үе бол өвөл. Улирлын чанартай бизнесүүд зогсож иргэдийн орлого ч багасна. Айл өрхүүдийн хувьд түлээ түлш, ам бүлийн гишүүдийнхээ тоогоор дулаан хувцас хунар гээд хамгийн их зарлагатай сарууд өвөл байдаг. Ер нь жагсаал цуглаан элдэв улс төрийн акцууд хүртэл дийлэнхдээ өвөл өрнөдөг. Харин халуун зунаар бол бидэнд энэ бүх зовлон бэрхшээл байдаг бил үү. Дулаан байхад хүний сэтгэл санаа цаанаасаа тэнүүн амар тайван байдаг даа. Амьдралын тав тух, эрүүл мэнд, итгэл найдвар, өсөн дэвжих бүх боломж цаг агаар, орчин нөхцөлтэй зайлшгүй холбогдоно. Хэрэв бид дулаан аралтай болбол өвлийн хүйтэнд жаргалтай амьдрал тэнд л байх биз.

“Өдрийн сонин” анх дулаан арал худалдаж авч, улсаараа очиж өвөлждөг байя гэсэн санааг нийгэмд гаргаж ирэхэд хүмүүс их цочир хүлээж авсан. Яг үнэндээ биелэгдэшгүй хий хоосон мөрөөдөл дэвшүүллээ гээд биднийг эргүү мангараар нь дуудахаас холгүй шоолж байсан гэх үү дээ. Үүнээс улбаатай “Эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам нутагтаа монголчууд эрт цагаас нүүж, суугаад зохицож амьдарч болоод ирсэн.Энэ бол бидний хувь тавилан” гэж үл ойлгогсод ч байсан байх. Тэгвэл өнөөдөр эдгээр бодол өөрчлөгджээ. Монголчууд арал дээр өвөлждөг боллоо.Одоохондоо бид дулаан арал худалдаж аваагүй ч гэсэн өвлийн энэ хүйтэн өдрүүдэд дулаан арал руу тэмүүлдэг болсон байна.Өөртөө болон гэр бүлдээ хайртай, хөрөнгө чинээтэй хүмүүс л өвлийн хүйтэнд утаанаас зугтаж дулаан газарт өвөлжөөд, зундаа уудам сайхан нутгаа ирж уушгиа цэнэглэдэг гэсэн нийгмийн давхарга бий болжээ. Өнөөдөр монгол хүн бүхэн дулаан арал дээр очиж амарч, алжаалаа тайлахыг хүсдэг болж. Тэр байтугай жилдээ ганц авдаг ээлжийн амралтаа өвөл тааруулж, арал дээр очиж амардаг хувийн хэвшил олон болсон байна лээ. Хичээл сар гаруйн хугацаанд амардаг өвлийн улиралд өвөө, эмээ нар ач, зээгээ хөтлөөд дулаан аралыг зорьдог болжээ. Залуу хосууд, гэр бүл, найз нөхөд, анги хамт олноороо гадагшаа аялж зугаалахдаа өвлийг зориуд сонгож, далайн эрэг дээр наранд биеэ ээж, тааваараа шоппинг хийхийг илүүд үздэг болов. Тэнд зах хязгаар нь харагдахгүй усан мандалд ойж буй жаргах нарны туяаг харангаа дурсамжаа бүтээх нь үнэхээр тансаг биш гэж үү. Тийм болохоор өнөөдөр монголчууд дулаан арал дээр хурим найраа хийж байна.Албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж байна.Энэ маягаар монголчуудын бараг 30-аад хувь нь дулаан арал дээр өвөлжиж байгаа гэсэн судалгаа бий.Тэд доод тал нь 7-14, бүр цаашлаад сар гаруй болж байх жишээтэй. Эндээс “Өдрийн сонин”-ы нийгэмд гаргаж тавьсан, дэвшүүлсэн шинэ санаа, шинэ үзэл бодол бүр амьдралд биеллээ олдгийг харж болохоор байна.

Монголчууд энэ өвөл гурван улсын далайн эргийг үнэхээр эзэгнэх шиг боллоо. Пукет, Хайнань бас Фукок арал. Саяхны нэгэн судалгаанд монголчууд 300 сая ам.доллароор гадагшаа аялсан гэжээ. Үүнийг төгрөгт шилжүүлбэл нэг их наяд болж байгаа юм. Ганцхан жил гадагшаа аялахад ийм мөнгө зарцуулж байна.Тэгэхээр бид өөрийн гэсэн аралтай болмоор байна.Болж өгвөл худалдаж авах хэрэгтэй. Бүр чадахгүй бол бартерлаж бас болно. Сүүлийн үед аралын бизнес нэлээд өргөжиж байгаа.Гадаадын том баячуудын арал сонирхдог.Тэд хэн нэгнээс хараат бус бизнесийн яриа хэлэлцээ хийх юм уу интертаймэнт чиглэлээр цагийг зугаатай өнгөрүүлэхдээ хувийн арал дээрээ буудалладаг.Манайхан ч бас нэг үеэ бодвол хөрөнгөжсөн болохоор арал худалдаж авсан хүн мэр сэр байдаг гэх яриа ч бий. Тэгэхээр дулаан бүсэд арал худалдаж аваад улсаараа очиж өвөлждөг болмоор байна. Вьетнам, Филиппин, Япон, Солонгос  улс бол аралуудын эх орон. Тэндээс усанд орчихооргүй арлыг Монголынхоо энэ их газраас сольж бартерын гэрээгээр авъя. Манайд юу л байна, газар байна. Тэгэхээр заавал арал худалдаж авч дийлэхгүй юм аа гэхэд энэ их өргөн уудам газраасаа солилцож өөрсдийн гэсэн эзэмшил бүхий аралтай

болох талаар бодох цаг болжээ.

Одоо парламентад хамгийн их хэл ам дагуулаад байгаа хууль бол гадаадын хөрөнгө оруулалтын тухай асуудал. Монголчууд амтай болгон нь энэ хуулийг ярьж, уур омгоо нийгмийн сүлжээнд илэрхийлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр ерөнхийдөө уул уурхайн салбарт л зонхилдог.Нийт гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг энэ салбар дангаараа эзэлж байна. Газартай холбоотой гадаадын хөрөнгө оруулалт гэвэл уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй салбар байж таарна. Манай улсад хаана л бол хаана хөдөө аж ахуй эрхлэх боломжтой. Яах вэ гаднын улсууд хангайд хүйтэн жиндүү гэх юм бол говийн энэ их газруудаасаа түрээслэе. Тэрэндээ тулбал Хэрлэн, Орхон голоос говь руу ус татахад болохгүй юмгүй. Шийдлүүд нь ч бэлэн байгаа. Энэ талаарх эрдэмтдийн багийн судалгаа өчнөөн бий.Дулаахан бас нарлаг говьд хөдөө аж ахуй эрхлэхэд таатай орчин бүрдүүлж болно.Хүн төрөлхтөн өнөөдөр химийн найрлагагүй органик бүтээгдэхүүнийг сонгодог болсон. Дэлхийд хамгийн үржил шим сайтай газраараа манай улс дээгүүр бичигддэг. Ийм эрүүл хөрсөнд ургуулж боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг гадаадынхан маш их сонирхоно. Энэ салбарт хөрөнгө оруулагч аль нэг аралтай улстай гэрээ хэлцэл байгуулж, харилцан ашигтай газраа солилцож эзэмших ажлыг УИХ, Гадаад харилцааны яам ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

Одоо дулаан арал руу монголчуудын 30 хувь явж байгаа юм чинь “Өдрийн сонин”-ы дэвшүүлсэн санаа 100 хувь биелэх боломжтой. Монголчууд маань өөрийн гэсэн аралтай болчихвол амьдралын чанар эрс сайжраад ирнэ. Дулаан арал руу хүүхэд хөгшидөө явуулаад томчууд нь Монголдоо ажлаа хийдэг баймаар байна. Иймд бид аралтай болох хамгийн дөт боломж нь тухай улстай газраа бартердах. Мэдээж газар тариалан эрхлэх баялаг уудам хөндий тал зөвхөн Монголд л байгаа. Тэгэхээр ийм боломжийг эрэлхийлсэн улсуудад газар хамгийн их хэрэгтэй. Харин бидэнд өвөл очоод амьдардаг байх дулаан арал чухал. Тэгээд ч монголчууд ямар газраа эдийн засгийн эргэлтэд оруулж тордож чаддаг биш. Хүн бүрд улсаас 0.07 га газар хөдөө орон нутагт үнэгүй ав гээд байхад тоодоггүй. Газрын асуудал яригдахаар манайхан үлгэр домог мэт яриаг хамгийн түрүүнд өлгөж авч харамладаг. Энэ нөгөө эхнэрийг нь гаднын хар юмнууд гуйхад өгчихөөд газар болохоор харамладаг домог байна. Энэ домгийг одоо бахархан яриад байдаг хүмүүс эхнэр охидоо хараад юу бодож байдаг бол. Энэ муусайн ч дээ нэг элстэй довцогийн үнэ хүрэх биш гэж л бодож суудагшүү л байх даа. Энэ бол тухайн цаг үедээ байсан нь л гэж итгэхээс. Харин дэлхий ертөнц глобалчлагдаж, хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүн төрөлхтөн соёл иргэншил, амьдралын хэв маягаараа хил хязгаараас үл хамааран нэгдэж байгаа.Шинэ ертөнцөд хуучинсаг үзэл санаа, арга барилаасаа салах ёстойг энэ даяаршил өдөр бүр тод сануулаад байна. Тийм болохоор хэдүүлээ өөрийн гэсэн дулаан аралтай болцгооё.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Экспорт өсөхөд нүүрс 2.4 тэрбум ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ DNN.mn

Экспорт 2023 онд өмнөх оноос 2.6 тэрбум ам.доллароор өсөхөд

-Нүүрс 2.4 тэрбум ам.доллар,

-Жоншны хүдэр ба баяжмал 161.9 сая ам.доллар,

-Газрын тос 122.9 сая ам.доллар,

-Лаазалсан махан бүтээгдэхүүн 122.1 сая ам.доллар,

-Адууны мах 104.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

66.7 сая тонны нүүрсний экспорт ба гадаад худалдааны тэнцлийн 54.7 хувийн өсөлт

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2024 оны нэгдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5 хэм хүйтнээс 0 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


2024 оны нэгдүгээр сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд нутгийн баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн өмнөд хагаст, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Налайх дүүргийн худалдааны төвөөс 75 ширхэг гар утас хулгайлсан этгээдийг Төв аймгаас баривчилжээ DNN.mn

Налайх дүүрэгт байрлах гар утас худалдааны газарт энэ сарын 12-13-нд шилжих шөнө хулгай орж, 56 нэр төрлийн 75 ширхэг гар утас алдагджээ.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид хяналтын камерын тусламжтайгаар хэргийг үйлдсэн байж болзошгүй 29 настай, эрэгтэй “О”-г Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс баривчилсан байна.

Урьдчилсан байдлаар дээрх этгээд нь 56 нэр төрлийн 75 ширхэг гар утас хулгайлан авч, бусдад 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэх ба 52 нэр төрлийн 69 ширхэг гар утсыг зарж, борлуулахаас нь өмнө хохирогчид хүлээлгэж өгчээ.

Иймд өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө баталгаат хаалга цоож, цонхны хаалт хийж, харуул хамгаалалтаа сайжруулж, хяналтын камер суурилуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Даваасүрэн: “Баялгийн хараал”, “Голланд өвчин” зэргээс зайлсхийх арга нь хүндээ хөрөнгө оруулах DNN.mn

МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Цар тахлын үед дэлхийн эдийн засаг нийтээрээ унасан. Манай улсынх ч гэсэн хасах үзүүлэлттэй байсан. Тэгвэл манай улсын эдийн засгийн нөхцөл байдал одоо ямар байна вэ?

-Манай эдийн засаг төрөлжөөгүй. Уул уурхай, эрдэс баялгийн экспортоос хамааралтай. Энэ төрлийн орлого нэмэгдэхээр дагаж тэлдэг. Буурахаар нь эргээд агшдаг эмзэг эдийн засагтай байгаад байна. Энэ байдал сүүлийн 10 жилийн хугацаанд маш тодорхой харагдаж байгаа. Үүнд хамгийн том асуулт нь газрын доорх баял гаа хэрхэн газрын дээр тогтвортой, өсөлттэй, хүртээмжтэй эдийн засаг болгох вэ л гэдэг байна. Дэлхий нийтээрээ сүүлийн 4-5 жил маш амаргүй, хэцүү байдалтай байсан. Ер нь эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал. Гэтэл цар тахлын үед илүү тодорхойгүй, таамаглах боломжгүй болгосон. Үүний ул мөр нь бүрэн арилаагүй байтал Орос, Ук раины дайн, бүс нутаг хоо рондын мөргөлдөөн нөлөөлсөн. Мөн байгалийн гэнэтийн аюул, гамшгийн давтамж нэмэгдсэн нь эдийн засагт улам л тодорхой бус байдлыг бий болгоод байна. Үүнээс шалтгаалан хүнс, эрчим хүчний үнэ өссөн. Тийм болохоор инфляци дорвитой буурахгүй байна. Төв банкууд нь мөнгөний бодлогоо хатууруулсан нь эдийн засгийн өсөлтийг сааруулах, хөрөнгө оруулалтыг хязгаарлах том хүчин зүйл болсон. Энэ нь гадаад эх үүсвэр татах, хөрөнгө оруулалт оруулж ирэх боломжийг хязгаарласан. Түрүү нь хэлсэнчлэн бид байгалийн баялгаа хүртээмжтэй, өсөлт тэй болгох дэд бүтэц нь санхүүгийн салбар юм.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Их хурлаар хэлэлцэж байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Энэ хуультай холбоотой зарим судалгааны ажлыг би сонирхож үзсэн. Дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй 69 оронд хийсэн судалгаагар санхүүгийн тогтолцоо либералч лаг даагүй, сан хүүгийн зах зээл сайн хөгжөөгүй үед гадаадын хөрөнгө оруулалт нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ-ий өсөлтөд эерэг биш сөргөөр нөлөөлсөн бол санхүүгийн салбар нь хөгжсөн орнуудад эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн.

Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт татах нь чухал ч дотоодын санхүүгийн зах зээлээ хэр зэрэг хүчтэй байлгах вэ гэдэг түүнээс илүү чухал гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Засгийн газрын өрийг ч гэсэн аваад үзвэл манайх эрсдэлтэй, эмзэг улсдаа ордог. Манай Засгийн газрын гадаадаас авсан зээлийн 95 хувь нь гадаад валютаар авсан байдаг. Тэгэхээр ханшийн эрсдэл давхар нөлөөлдөг гэсэн үг. Хэрэв ма най дотоодын хөрөнгийн зах зээл маань хөгжчихсөн байсан бол бид ийм эрсдэлд орохгүй. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, санхүүгийн зах зээл нь чадавх сул байгаа нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байна.

-Санхүүгийн зах зээл гэдэгт юуг ойлгох юм бэ?

Санхүүгийн байгууллагууд нэг талаасаа хөрөнгө, мөнгө хайж байгаа хүмүүст зээл олгоно. Эсвэл хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа хүмүүсийнхээ уялдааг хангаж өгдөг эдийн засгийн чухал салбар юм. Санхүүгийн хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, валютын арилжаа гээд мөнгөн төрлийн бүх үйлчилгээг санхүүгийн зах зээл дээр явуулдаг. Энэ утгаараа эдийн засагт санхүүгийн зах зээл амин чухал сүнс нь юм. Манайд 1990-ээд оны төгсгөлд арилжааны банкууд үйл ажиллагаа явуулаад хүмүүсийн орон сууцыг барьцаа хөрөнгө болгосноос шалтгаалж тэр нь амьд хөрөнгө болж эхэлсэн. Ингэж байж эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа юм. Энэ систем дотор арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд маш хүчтэй үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл өнөөдөр дэлхий дахинд зөвхөн арилжааны банкны систем гэхээсээ илүүтэй хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны тэнцвэр нь адилхан хангагдаж явдаг. Харин манай санхүүгийн зах зээл дээр байгаа нийт хөрөнгийн 90 гаруй хувь нь банк, үлдсэн хувьд бусад нь явж байгаа нь өрөөсгөл бүтэц болчихоод байна. Том эдийн засагтаа уул уурхайн давамгайлчихсан байгаатай адилхан санхүүгийн салбарт банк гэдэг дан ганц хөлөгтэй байна гэсэн үг. Тэгэхээр санхүүгийн сал барыг чадавхжуулах, либ ралчлал явуулж, энэ бүхнийг зөв хөгжүүлэхийн тулд хүртээмжтэй, ногоон санхүүгийн үйлчилгээ, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах зэргийг хийх хэрэгтэй. Дотоодын санхүүгийн зах зээл тааруу байгаа учраас л гадна талаасаа хэт хамааралтай, өрийн эрсдэлд өртөх магадлал өндөр байгаа юм.

-Санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, чадавхжуулахад юун дээр анхаарах ёстой вэ?

Би өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан. Монгол Улсад 2016 онд 500 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулдаг, тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 700 орчим тэрбум төгрөг байсан. Харин даргаар нь очоод хоёр сарын хугацаанд судалгаа, шинжилгээ хийж үзээд ББСБ-уудын дүрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байлаа. Шинээр ББСБ байгуулах юм бол 2.5 тэрбум төгрөгийн дүрмийн сантай байна. Харин үйл ажиллагаа явуулж байгаа бол дөрвөн жилийн хугацаанд үе шаттайгаар дүрмийн сангаа нэмэгдүүлэхээр болсон. Тухайн үед маш их галтай шийдвэр байсан. Тэгвэл энэ шийдвэр гарснаар гурван жилийн дотор ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 2.3 их наяд төгрөгт хүрсэн бол ноднин жилийн гуравдугаар улирлын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн. Мөн тэдгээр байгууллагуудаас хөрөнгийн зах зээл дээр гарч, IPO гаргах ажлыг хийж эхэлсэн. Гэхдээ тухайн үед байсан 500 гаруй ББСБ-уудын тоо өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөөгүй. Ингэж дүрмийн санг нь нэмэгдүүлснээр ББСБ ууд банкуудтай өрсөлдөх боломжийг олгосон. Мөн 2016 онд үнэт цаасны зах зээл нэг их наяд төгрөг хүрэхгүй зах зээлийн үнэлгээтэй, 87 хувь нь Засгийн газрын бонд арилждаг байсан. Нэг ёсондоо бирж дээр борлуулах бараа бүтээгдэхүүн бараг байгаагүй. Харин хоёр жилийн хугацаанд 10 гаруй компани анхдагч хувьцаагаа олон нийтэд санал болгож, зах зээлийн үнэлгээ маань гурван их наяд төгрөгт хүрсэн. Өнөөдөр арилжааны банкууд IPO гаргаж, хөрөнгийн биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулж байна. Ноднин жилд л гэхэд 7.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Үүнээс харахад тооцоо судалгаатай шийдвэр гаргаад түүнээ тууштайгаар хэрэгжүүлэх нь хэрэглэгчийн зан үйлд хүртэл нөлөө үзүүлдэг. Нобелийн шагналт Мухаммед Юнүс гэж хүн 1970аад онд Бангладешийн Грамеен банкаар дамжуулан эмэгтэйчүүдэд зориулан итгэл дээр суурилсан, барьцаагүй зээл олгосон байдаг. Харин энэ зээлийнх нь эргэн төлөлт 98 хувьтай гарсан. Энэ санаачилгыг Дэлхийн банк хөгжиж буй олон оронд хэрэгжүүлсэн. Тэдний нэг нь манай улс. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд манайд барьцаа хөрөнгөгүй, эмэгтэйчүүдэд зориулсан зээл өгөхөд эргэн төлөлт нь ердөө 30 гаруйхан хувь байсан. Их ялгаатай үр дүн байгаа биз.

-Бизнесийн зээлийн эргэн төлөлт их тааруу байдаг нь арилжааны банк болон ББСБ-ууд нь ломбардын шинжтэй буюу хүү өндөр байдаг. Мөн зээл аваад бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зах зээл нь жижиг учраас тэгсгээд үйлдвэрлэл нь зогсдогтой холбоотой юм уу гэж хардаг?

Эдийн засагт уул уурхай ноёлж эхэлсэн нь бусад салбаруудаа шахан гарах хандлага ажиглагдаж байна. Ур чадвартай, мэдлэгтэй хүмүүс нь уул уурхайн салбарт ажиллаж, өндөр цалин авахыг хүснэ. Эдийн засгийн маань бүтэц бусад аж ахуйг эрхлэх боломжийг улам бүр хязгаарлаж байна л гэсэн үг. Өнөөдөр манай улсын өрхийн зээл ДНБ ийхээ 30 гаруй хувьтай тэнцэж байна. Хэрэглээний зээл ч гэсэн сүүлийн жилүүдэд өсч байгаа. Энэ нь бизнесийн орчин хумигдаж байгааг харуулж байгаа юм. Магадгүй үүн дотор шийдэх хамгийн чухал асуудал нь хүний капитал. Манайх шиг байгалийн баялаг ихтэй улс “Баялгийн хараал”, “Голланд өвчин” зэргээс зайлсхийх арга нь хүндээ хөрөнгө оруулах. Хүнд боловсрол, эрүүл мэнд гэсэн хоёр сувгаар л хөрөнгө оруулалт хийнэ. Эрүүл байх тусмаа урт хугацаанд боловсрол эзэмших боломжтой болдог. Боловсрол өндөртэй хүн өөрийн эрүүл мэнддээ сайн анхаардаг. Бид цөөхүүлээ учраас монгол хүн хамгийн үнэтэй капитал юм. Тухайн хүний мэдлэг, ур чадвар, туршлагыг эдийн засагт үнэлдэг. Эдгээр нь сайн байх тусам хүний бүтээмж өсдөг. Ингэж байж эдийн засаг нь тогтвортой хөгжинө. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн баялгаас орж ирсэн нэг ам.долларын 99 центийг нь хэрэглэчихсэн.

-Арилжааны банк, ББСБ-уудын хүү өндөр байгаа гэдэг дээр ямар байр суурь илэрхийлэх вэ. Мөн гадаадын банкууд оруулж ирэх яриа их гарч байна?

Ер нь ББСБууд, банкууд, даатгал, хөрөнгийн зах зээлийн асуудал ярихаар иргэдээ шулдаг, өндөр хүүтэй гээд ярьдаг. Зээлийн хүү нь өндөр байгаагийн нэг том шалтгаан бол манай зах зээлд тодорхой бус байдал өндөр, тогтворгүй байдаг. Тэгэхээр энэ бүхнээ тооцоод явахаар зардал өндөр гардаг. Харин гарсан зардлаа шингээхээр зээлийн хүү өндөр байх шалтгаан болж байгаа юм. Эдийн засгийнхаа өрөөсгөл бүтцийг нь сайжруулаад уул уурхайн салбарынхаа орлогын тодорхой хувийг хүндээ хөрөн гө оруулаад явах юм бол сан хүүгийн салбарын чадавх, эмзэг байдалд эергээр нөлөөлөх боломжтой. Зээлийн хүүг төрөөс шууд бууруулах, хүүгийн дээд тааз тогтоож зохицуулах гэж оролдож байсан. Энэ нь тэгээд шийдэгдэх асуудал биш. Зах зээлийн өөрийнх нь эрэлт, нийлүүлэлт гэж байна. Харин гадаадын банк оруулж ирэх тал дээр хүмүүс янз бүрийн л бодолтой явдаг. Сингапур улсад 60 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг, тэдгээрийн гурав нь өөрийнх, бусад нь гадаадын банкууд байдаг. Хамгийн чухал нь тэнд санхүүгийн систем нь маш сайн.

-Санхүүгийн систем тааруу байгаа үед гадаадын банк оруулж ирэх нь ямар нэгэн эрсдэл дагуулах уу?

Санхүүгийн систем нь сайн байх тусмаа гадаадын хөрөнгө оруулалт болон ДНБ ий өсөлт хооронд маш хүчтэй эерэг хамаарал байдаг. Гэтэл тааруу үед нь гадаадын хөрөнгө оруулалт нь ДНБд эерэг биш харин сөрөг үр дагавар авч ирдэг гэсэн судалгааны үр дүнгүүд бий.

-Манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 5000 ам.доллар давж, валютын нөөц өссөн. Гэтэл эргээд валютын ханш яагаад сулрахгүй байгаа юм бэ?

Тийм ээ, манай улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ өссөн. Гэтэл гадаад валютын цэвэр нөөц гэж тусдаа байгаа. Манай зах зээл дээр ам.долларын эрэлт хэрэгцээ их өндөр байгаа учраас ханш нь өндөр байна гэсэн үг. Мөн өнгөрсөн оны төгсгөлд 23 том зээлийн эргэн төлөлт хийсэн. Импортын ба раа, бүтээгдэхүүний хэрэг лээ, үйлчилгээ өндөр.  До тооддоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, гаднаас их авдаг, түүнийгээ дагаад ам.доллароор төлбөрөө хийдэг нь ч нөлөө үзүүлдэг.

-Манай бирж өнөөдөр хэр байна вэ. Дэлхий дахинд ховор эмийн ургамал зэргээс эхлээд зарж болох бүхнийг биржээр арилжаалдаг. Манай хувьд саяхнаас л нүүрсээ биржээр борлуулж эхэлж байна?

Дэлхийд биржийн зах зээл хөгжөөд 100 гаруй жил болж байна. Харин манайд хөрөнгийн  бирж гэхээр л барилгаар нь төсөөлдөг үе саяхан байлаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаа ч байнгын үйл ажиллагаатай, дэлхийд өрсөлдөхүйц байдлаас хол, сул хэвээр байна. Харин дэлхийд бол Хонконгийн, НьюЙоркийн биржүүд гэхэд аж үйлдвэрийн чиглэлийн бүтээгдэхүүн, Австрали, Торонтогийн бирж уул уурхайн бүтээгдэхүүн гээд төрөлжсөн. Манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн үед өсөхөд арилжааны банкуудын IPO, биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нөлөөлсөн. Түүнээс биш бирж дээр арилждаг бүтээгдэхүүний төрөл цөөн, биржийн арилжаанд оролцогчид олон биш, цаашлаад гадагшаа хөрөнгийн зах зээл дээр гарсан компаниуд маш цөөн, манай биржийн арилжаанд оролцогч гаднынхан ч бага байна.

-Та түрүү нь хүмүүн капиталдаа хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн. Тэгвэл иргэдээ санхүүгийн өндөр мэдлэг боловсролтой болгохын тулд юу хийх ёстой юм бэ?

Долоо хэмжиж нэг огтол гэсэн үг бий. Түүн шиг төрийн бодлого, шийдвэрийг гаргахдаа маш сайн нягталж, олон талын судалгаа хийж байж гаргах хэрэгтэй байгаа юм. Нэгэнт гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлэх ёстой. Боловсролын салбарын бодлогоо байс гээд солиод байж болохгүй. Боловсролын салбарыг хөгжүүлэхэд алсын хараа, тогтвортой, тууштай байдал чухал. Хэнийгээ эхлээд бэлтгэх вэ, дараа нь хэрхэн зааж сургах вэ гээд олон чухал ажил бий. Энэ бүхнийг зарлах бол амархан. Харин яг хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх чадавх, тууштай, тогтвортой байдал маш чухал.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 17, Буд гариг. Билгийн тооллын 7, Дэлгэрүүлэгч одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 08:36 цагт мандан, 17:18 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Ардчилсан нам өөд болов” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улс бол ардчилсан улс. Хааж, боож биш нээж байж улс орон хөгжинө” гэснийг  II нүүрнээс уншаарай.

Аялагч Б.Мөнхцэлмэг “Би өлсгөлөнд нэрвэгдсэн орнуудаар аялж, ядуурлын шалтгааныг нь харуулахыг хичээж байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабар “Ардчилсан нам өөд болов” хэмээн өгүүллээ.

АН, МАН-ын алинд ч жагсаалт чухал биш дээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн, өсч дэвшсэн нэг ч улс дэлхийд байхгүй” гэв.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Хуулийн төслүүд болон УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.01.16) хуралдаан 10 цаг 31 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулсан юм.

Ажлын дэд хэсэг болон ажлын хэсэг хуралдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах” гэсэн 42 дугаар зүйлийн 42.2.1-т “нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcэн” гэж заасны дагуу бэлтгэсэн саналын 1томьёолол  хураалгах 1 санал, мөн зүйлийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж заасны дагуу саналын 2 томьёолол бэлтгэсэн байна. Мөн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ажлын хэсгээс боловсруулсан болохыг тэрбээр танилцуулсан.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт авав. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcний дагуу ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Тэрбээр төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын дэд хэсэг нийтдээ 11 удаа хуралдаж, хариуцлагатай, идэвхтэй ажилласан болохыг тэмдэглээд “Ажлын дэд хэсэг маань олон асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлсэн” хэмээгээд талархал илэрхийлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх нь амаргүй ажил байсныг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлээд, ажлын хэсэг болон ажлын дэд хэсэгт талархал илэрхийлсэн. Түүнчлэн хуулийн төслүүд батлагдсаны дараа өөрчлөлт, шинэчлэлтийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхдээ шат шатандаа анхаарах шаардлагатайг мөн сануулж байв.

Дараа нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хуралдаанд танилцуулав. Засгийн газраас нэг зүйлтэй хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг, дэд ажлын хэсэг процессын зохицуулалтуудыг нэмж тусгах шаардлагатай хэмээн үзэж, ажилласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд тусгай журам нэвтрүүлж буйтай холбоотой учраас зайлшгүй шаардлагууд байсан хэмээн тэрбээр танилцуулсан юм. Төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас төсөлд оруулж буй өөрчлөлтүүдийн талаар Засгийн газраас тодруулах чиглэл өгсөн. Энэ дагуу ажлын хэсэг болон Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох албан тушаалтнууд хамтран ажилласан бөгөөд дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэв. Иймд зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллыг бэлтгэсэн байна.

Хуралдаанд оролцож буй гишүүд төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcний дагуу ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу Д.Цогтбаатар гишүүн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.5 хувь нь тус горимын саналыг дэмжсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Хуралдааны төгсгөлд “Хууль батлагдсантай холбоотой авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх үйл явцтай холбоотой зарим зүйл дээр Улсын Их Хурлаас тусгайлан чиглэл өгөх, нарийвчлах нь эрсдэлтэй гээд төслийн зарим заалттай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Төслийн 1.7-д “шинээр нэгтгэсэн хэрэгт цагдан хоригдсон хугацааг тусад нь тоолох журмыг боловсронгуй болгох” гэж заасантай холбоотой тайлбарыг Ц.Мөнх-Оргил гишүүн хийсэн бөгөөд ажлын хэсгийн гишүүд мөн хариулт, мэдээлэл өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, цагдан хорихоор хүний эрхийн зөрчлийг хязгаарлагдахгүй, хэрэг хянан шийдвэрлэх үйл явцад хүний эрхийн зөрчлүүд гардаг гэдгийг жишээ дурдан тайлбарлав. Түүнчлэн тодорхой чиглэлийн буюу банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх, шүүн таслахад мэргэшил, шаардлага хангасан шат шатны мэргэжилтэн шаардлагатай байдаг талаар хэлж байлаа. Төслийн 2-т “Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн хороо, Эрүү шүүлтийн эсрэг хорооноос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэх талаар судалж Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т  даалгасугай” хэмээн заасан бөгөөд энэхүү заалттай холбогдуулан Ш.Раднаасэд гишүүн байр сууриа илэрхийлсэн.

Б.Энхбаяр гишүүн Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илрэхийлсэн бөгөөд хууль тогтоох дээд байгууллагаас гэмт хэргийг илрүүлэх, мөрдөх, хянан шалгах, нотлох, шүүх, шүүн таслах гээд бүх шатандаа хүний эрхийн мэдрэмжтэй байж, хүний эрхийг хангаж ажиллахыг үндсэн зарчим болгон ажиллахыг чиглэл болгож буй бодлого гэдгийг хэлэв. Мөн тэрбээр өсвөр насны хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой төслийн 2 дахь заалтыг хасах, энэ асуудлыг гэр бүл, хүүхдийн шүүхийн харьяалалд нэмэх байдлаар шийдвэрлэх боломж бий гэдэг санал хэлээд үндэслэлүүдийг тайлбарласан. Б.Дэлгэрсайхан гишүүн сэжигтэн болон өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх явцад баримт, материалтай танилцах боломжийг бүрдүүлэх зохицуулалтыг хүний эрхийг хангахуйц байдлаар зохицуулах шаардлагын талаар хэлж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгах санал хэлж байв. Б.Энх-Амгалан гишүүн, төслийн 2 дахь заалт нь судалж, танилцуулахыг үүрэг болгосон байгааг хэлээд, хасахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Н.Алтанхуяг гишүүн, Байнгын хорооны ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг сайн ажилласан гэдгийг тэмдэглээд, “олон оролцогчтой хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон зохицуулалтыг хуульд тусгах” гэсэн төслийн 1.4 дэх заалттай холбоотой байр сууриа илэрхийлсэн. Д.Цогтбаатар гишүүн, хууль хэрэгжилтийн шатанд олон асуудал гарч байгааг хэлж байлаа. Монгол Улсын эрх зүйн орчин харьцангуй боловсронгуй гэдгийг, мөн нэг хууль нь эрх зүйн системтэйгээ холбоотой байдгийг анхаарч, Үндсэн хуулиасаа эхлээд хүнээ хамгаалахын төлөө байдгийг сануулж байсан. Тиймээс төрийн байгууллагууд хандлага, сэтгэлгээгээ өөрчилж, хүний эрхийг хамгаалах соёлыг шат шатандаа бэхжүүлэхийн чухлыг анхааруулсан юм. Үргэлжлүүлэн тэрбээр тогтоолын төслийг бүрэн эхээр нь хуралдаанд танилцуулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах асуудлыг судлан холбогдох хуулийн төслийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн боловсруулж 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгахаар төсөлд тусгажээ.

1/хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох зохицуулалтыг тусгах;

2/хүний халдашгүй байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах хүрээнд мөрдөн байцаалтыг өмгөөлөгчгүйгээр явуулахгүй байх, хэрвээ өмгөөлөгчгүйгээр мөрдөн байцаалт явуулж нотлох баримт цуглуулсан, хэрэг хүлээлгэсэн тохиолдолд тухайн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлэхгүй байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

3/шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг үндэслэл, нөхцөл боломжийг бий болгож байгаа хуулийн хийдлийг судалж, түүнийг арилгах, зохицуулалтыг боловсронгуй болгох;

4/олон оролцогчтой хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон зохицуулалтыг хуульд тусгах;

5/хавтаст хэргийг цахимжуулах, цахим суурьтай нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах, цахим суурьтай нотлох баримтыг үнэлэх журмыг боловсронгуй болгох;

6/төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид танилцуулах, гардуулан өгөх журмыг нарийвчлан зохицуулах;

7/шинээр нэгтгэсэн хэрэгт цагдан хоригдсон хугацааг тусад нь тоолох журмыг боловсронгуй болгох;

8/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөл боломжийг бий болгох, 6-аас дээш сар хадгалах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

9/Өмгөөллийн тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмж тусгах;

10/сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай танилцах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах зохицуулалтыг боловсронгуй болгох;

11/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг сайжруулах, хэргийн оролцогчийн эрхийг хангаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараагийн шатанд хэргийг шилжүүлдэг зохицуулалтыг тусгах;

12/мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд яллагдагч, шүүдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах эрхийг хуульд тусгах;

13/хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг гардуулан өгөх зохицуулалтыг хуульд тусгах;

14/шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгах асуудлыг хуульчлах.

Төслийн хоёрдугаарт, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн хороо, Эрүү шүүлтийн эсрэг хорооноос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүхийн тогтолцоог бүрдүүлэх талаар судалж Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т  даалгахаар тусгажээ.

Түүнчлэн тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгаж, тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.

“Хууль батлагдсантай холбоотой авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын энэхүү тогтоолын төслийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 83.3 хувь нь дэмжлээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Д.Цогтбаатар гишүүн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь тус горимын саналыг дэмжсэн учир энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.