Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Зэгиймаа: Монгол шиг цөөхөн хүн амтай улсын хувьд иргэдийн мэдлэг боловсрол оршин тогтнож, хөгжин дэвших цорын ганц арга зам DNN.mn

МУЭИС-ийн захирал, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор Ч.Зэгиймаатай ярилцлаа.


-Боловсролын багц хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Тэгвэл багц хууль доторх Дээд боловсролын хууль нь Монгол Улсын хөгжлийн эсрэг болсон хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байна. Харин та ямар байр суурьтай байна вэ. Дээд боловсролыг дэмжсэн хууль болж чадсан уу?

-Энэ оноос эхлэн мөрдөх хуулиудын дотор Дээд боловсролын тухай хууль бий. Тус хууль нь нийгмийн хөгжилд их чухал үүрэгтэй гэж ойлгож байна. Үнэхээр дээд боловсрол бол хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга зам, гарцыг тодорхойлдог чухал салбар юм. Аливаа улсын хөгжлийн түвшин дээд боловсролын хөгжлөөр хэмжигдэж, тэр нь нийгмийг чиглүүлэгч, хөдөлгөгч гол хүч болсон. Ялангуяа их сургуулиуд нь шинэ мэдлэгийг бий болгож, түүнийг дамжуулан, шинжлэх ухааны эргэлтэд оруулах замаар хүний амьдралын чанарыг дээшлүүлж, улс орны хөгжлийн болон аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болж байна. Иймээс л энэ хууль бол их чухал болох нь ойлгомжтой юм.

-Энэ нь хуульд хэрхэн тусгагдсан хэрхэн тусгагдсан гэж та үзэж байна вэ??

-Ер нь аливаа хуулийг хийхдээ эхлээд урьд өмнө байсан хууль тогтоомжийг сайн судалж, юуг, яаж өөрчлөх шаардлагатайг тогтоох ёстой. Дараа нь дэлхийн хөгжлийн чиг хандлагыг сайтар судлах, өөрийн орны онцлог, өвөрмөц байдлыг харгалзан шинжлэх ухаанчаар гаргах шаардлагатай. Харамсалтай нь энэ хууль эдгээр нөхцөлийг төдийлэн харгалзаагүй гэж үзэж болохоор байна.

-Урьд байсан хуулиас дордуулсан байна гэж зарим судлаачид үзэж байгаа юм билээ?

-Сүүлийн жилүүдэд гаргаж байгаа хууль, тогтоол, шийдвэрүүд нь залгамж холбоогүй, урьд өмнө боловсруулагдсан зүйлээс сайн ололттой талыг олж харахгүйгээр огцом өөрчлөхдөө ихээхэн алдаа мадаг гаргаж байгааг энэхүү хуулиас ч харж болно. Тухайлбал, дээд боловсролын байгууллагыг их сургууль, дээд сургууль, коллеж гэж ангилаад их сургуулиа “Эрдэм шинжилгээ-сургалтын байгууллага” гэж тодорхойлж байсан. Гэтэл энэ хуульд коллежоор эхэлж, их сургуулийг сургалтын байгууллага гэж тодорхойлсон нь их сургуулийн шинжлэх ухааны статусыг бууруулсан том ухралт гэж үзэж болно.

Өнөөдөр их сургуулийн үүрэг асар өндөр болж байгаа. Ялангуяа судалгааны их сургууль, түүний олон төрөл ангилал бий болж, улс орон төдийгүй дэлхий нийтийг хамарсан глобал асуудлыг шийдвэрлэх ганц институт нь судалгааны их сургуулиуд болж байна. Иймээс олон улсын байгууллагууд, хөгжингүй улс орнууд дэлхийн ганц зах зээлд дээр өрсөлдөх дэлхийн түвшний их сургуулиудыг бүхий л талаар нь дэмжин ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, их сургуулиуд маш олон төрөл хэлбэртэй болж байна. Монгол Улс ч гэсэн дэлхийн жишгээр зөвхөн магистр, докторын сургалтыг дагнан эрхлэх сургуулийг байгуулсан нь дээд боловсролын салбарын ололт болох талтай. Ингэж төрөлжүүлсэн нь эрдэмтэн судлаачдыг бэлтгэхэд төвлөрөн ажиллах, туршлага хуримтлуулах боломжийг нээж байгаа юм. Цаашид ч дээд боловсролын байгууллагуудыг олон төрөл болгож, түүний онцлогт нийцсэн уян хатан бодлого явуулах нь улс орны хөгжилд тустай.

-Тэгвэл энэхүү Судалгааны их сургуулийн тухай хэрхэн хуульчилсан юм бол?

-Уг нь УИХ-д “ Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай”, “Дээд боловсролын тухай” гэсэн хуулиуд тус тусдаа өргөн баригдсан. Гэтэл тэнд нэг салгаад, нэг нийлүүлээд бөөн юм болж байгаад нэгтгэсэн. Миний хувьд нэг байна уу, тусдаа байна уу үнэндээ сонин биш. Хамгийн гол нь үзэл баримтлалыг тусгах нь чухал байсан. Гэтэл “ Дээд боловсролын хуульд судалгааны их сургуулийн тухай орсон хоёр гуравхан заалт нь ойлгоход бэрх. Тухайлбал “ Судалгааны их сургуулийг Засгийн газраас өргөн мэдүүлснээр УИХ хуулиар батална” гэж заасан байна. Үүнийг хэн ойлгох юм. Ийм хариуцлагагүй зүйл энэ хуульд их орсон байх жишээтэй.

-Дээд боловсролын байгууллагыг хэтэрхий олон байгаа, чанар муутай, цөөрүүлэх хэрэгтэй гэж их ярьцгаах юм байна шүү дээ?

-Аливаа улсын суралцах насны иргэдийн 15 хүртэлх хувь нь суралцаж байвал “элит”, 50 хүртэлх хувь нь суралцаж байвал массын, 50 дээш хувь нь суралцвал “бүх нийтийн” гэж дээд боловсролыг тодорхойлж байна. Дэлхийн чиг хандлага бүх нийтийнх болох тал руу явж байна. Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил нь хүнийг байнга суралцах, олон төрлийн мэргэжил мэдлэгтэй байж, насан туршдаа суралцахыг шаардаж байгаа. Ийм цаг үед Монгол шиг цөөхөн хүн амтай улсын хувьд иргэдийн мэдлэг боловсрол нь л энэ улсын оршин тогтнож, хөгжин дэвших цорын ганц арга зам гэдгийг бид мартах учиргүй юм.

Тоог цөөрүүлэх бол зорилго биш ээ. Үүнийг зах зээл өөрөө зохицуулаад л ирсэн. 1990-ээд оны эхээр 200 хүрч байсан сургуулиудын тоо өнөөдөр 61 болтлоо буурсан нь үүний нэг жишээ. Энэ 61 сургуулийн тал гаруй хувь нь мэргэжилтэн бэлтгэдэг коллежууд. Эдгээр зорилго, чиг үүрэг нь өөр өөр байгууллагуудын онцлогт тохирсон бодлогыг явуулах нь чухал болохоос бүгдийг нь зэрэгцүүлээд нэгэн шалгуураар эрэмбэлэн чансаа тогтоох гэж болохгүй л байхгүй юу. Суралцагчдын дийлэнх нь төрийн сургуулиудад байгаа. Ер нь боловсролд чөлөөтэй өрсөлдөх тэгш боломжийг олгож байж л чанарын өөрчлөлт гарна. Дээд боловсролын салбар төрийн болон хувийн хэвшлийн сургуулийг ялгаварлан гадуурхах хандлага маш хүчтэй байгааг нэн яаралтай засан залруулах хэрэгтэй.

-Тэгвэл дээд боловсролыг яаж чанартай болгох бэ?

-Юуны өмнө, дээд боловсролын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ салбараас Монгол Улсын хөгжил шалтгаална гэж бид олонтоо давтаж байгаа нь учиртай юм шүү. Метро барих, авлигыг арилгах, ядуурлыг бууруулах, хөрөнгө оруулалт татна гээд л олон асуудал яригдаж байна. Үүнийг хэн зөв оновчтой тодорхойлох вэ. Мэдээж мэдлэг боловсролтой мэргэжилтний баг л хэрэгтэй. Ийм чадвартай мэргэжилтнийг л бэлтгэхийн тулд дээд боловсролыг сэргээх, бэлтгэгдсэн боловсон хүчнийг санал сонсох төдийхнөөр биш, бүрэн дүүрэн ашиглах тал дээр онцгой анхаарах цаг хэдийнээ болсон шүү.

Дээд боловсролын байгууллагыг хөгжүүлье л гэвэл эрдмийн эрх чөлөөг нь л хангах ёстой. Өөрөөр хэлбэл, засаг төр, яам зэрэг байгууллагууд үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцох, саад төвөг болохыг хатуу хориглох шаардлагатай.

Харамсалтай нь Дээд боловсролын хуулийг гаргахдаа хамт батлах ёстой байсан дүрэм журам гараагүйгээс тодорхойгүй байдал үүсч, захиргааны актуудыг дураараа хүчингүй болгож, сургалтын үйл ажиллагааг тасалдуулж, Монголын боловсролын нэр хүндийг гадаадад унагаах үйлдлийг Дээд боловсролын бодлого, зохицуулалтын газраас хийж байгаа нь ихээхэн хорлонтой байна. Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зэрэг хууль тогтоомжид нийцүүлж ажиллахгүй байгааг ЗГХЭГ, Хууль зүйн яам анхааралтай авах биз ээ.

-Гадаадад нэр хүнд унах талаар та хэллээ. Яагаад?

-Монгол Улс НҮБ-ын гишүүн орон. Олон улсын элсэн орсон Конвецийг даган мөрдөх үүрэгтэй. Мөн Үндсэн хуультай ардчилсан, хүмүүнлэг нийгмийг байгуулж, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж байгаа улс. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх амбиц бас байна. Бид боловсролыг экспортын талаар огт ярихгүй, ойлгохгүй байгаа нь том хоцрогдол юм. Өндөр хөгжсөн улсуудын эдийн засагт боловсролын экспорт ихээхэн том байр суурийг эзэлдэг. Гадаадын иргэдийг татан суралцуулахын төлөө дэлхийд том өрсөлдөөн болж байна. Бид зөвхөн материаллаг зүйлийг л харж, нүүрсний экспортыг л чухалчилсаар. Гэтэл дээд боловсролын экспортод анхаарвал асар их хөрөнгийг бүтээж чадна, босгож чадна. Дэлхийд ч Монголын боловсролын өрсөлдөх чадвар дээшилнэ. Улмаар Монгол Улсын өрсөлдөх чадвар дагаад л өсөх юм.

Дэлхийд өрсөлдөх, үндэсний боловсрол гадаадад тоогдохын тулд бид орчин үеийн салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх, ялангуяа их сургуулийн шинжлэх ухааныг дэмжих шаардлагатай. Монголын шинжлэх ухаан, их сургуулийг хөгжилд саадтай дэлхийд байхгүй гажиг бүтцийг засан залруулахгүй бол шинжлэх ухаан ч хөгжихгүй, их сургууль ч хөгжихгүй нь ээ. Шаталсан сургалт, шинжлэх ухаанаа ч ялгахгүй сонин яамтай болчихоод байна шүү.

Өнөөдөр Монголын ямар сургууль ямар замаар, хэрхэн яаж дэлхийд өрсөлдөх вэ. Бодлого байна уу. Үгүй гэж би хэлнэ. Урт хугацааны хөгжлийн бодлогод том том зорилго бичсэн ч хэрэгжүүлэх арга зам нь тодорхой биш, хуулбарласан, тунхагласан шинжтэй, түүнийгээ ч ойлгохгүй янзтай л байна шүү дээ, бид.

Өөр хоорондоо л , төр, хувийнхаар л дов жалга дээрээ “өрсөлдөхөөс” өөрцгүй л байна. Бие биетэйгээ “байлдаж”, бусдыг дуурайх гэсээр хөгжлөөс хоцорч уруудан доройтож байна. Одоо зогсох хэрэгтэй. Монгол “тархи”- ийг эрхэмлэн хүндэтгэж, ямар нэгэн “ лугаа” хөгжих биш, өөрийн замаар хөгжмөөр байна.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Аялагч Б.Мөнхцэлмэг: Би өлсгөлөнд нэрвэгдсэн орнуудаар аялж, ядуурлын шалтгааныг нь харуулахыг хичээж байна DNN.mn

Африк тивийн ядуу буурай орнуудаар ганцаараа аялж, тухайн улс орнуудын ядуурлын шалтгааныг судалж буй “Exploring Africa” төслийг санаачлагч Б.Мөнхцэлмэгтэй ярилцлаа.


-Та одоогоор хэдэн орноор аялаад байна, яагаад зөвхөн буурай хөгжилтэй орнуудаар аялах болсон бэ?

-Одоогоор миний бие арав гаруй орноор аялаад байна. Миний хийдэг аяллын гол онцлог нь монголчууд очдоггүй, Монголчууд байтугай дэлхийн бусад улс орнуудаас аялагчид очдоггүй орнуудаар аялах юм. Ядуу буурай, өлсгөлөн ихтэй орнууд руу тухайн нутгийн иргэдийн амьдрал дунд орж нөхцөл байдлын харах, бусалтай хуваалцах зорилготой. Манай аялагчид, төр засаг маань ч гадаадад аялах, айлчлах үеэрээ өндөр хөгжилтэй орнуудаас туршлага судалж байдаг. Би харин ямар алдаа гаргавал ядуурдаг вэ гэдгийг харуулах гэж хичээж байна. Би тэдгээр хүнд хэцүү нөхцөл байдалтай орнууд руу очих үед нүд халтирам дүр зураг олон байдаг.

-Та ямар зорилгоор аялдаг вэ. Цаашдаа аялах ямар төлөвлөгөөтэй байна?

-Миний зорилго бол дэлхийн бүх улсаар аялах, тухайн улсын ард иргэдийн ахуйн амьдрал дунд орох юм.

 

Зорилгоо амьдрах орчин нөхцөл хамгийн хүнд хэцүү байдаг улсуудаас эхлүүлж байгаа. Хөгжилтэй орнууд руу олон хүмүүс туршлага судлах гээд очдог. Яавал хөгжих вэ гэдгийг тэдгээр хүмүүс мэдэж байгаа. Зовлонгийн түргэн нь дээр гэдэг дээ. Хамгийн ядуу буурай орнуудаар эхлүүлээд, дараа нь хөгжингүй, аюул эрсдэл багатай улсуудаар явна.

Энэ жилдээ Ойрхи Дорнодын улсууд буюу Афганистан, Ирак, Сири гэх мэт улсуудаар явах төлөвлөгөөтэй байна. Дараа жил Латин Америкийн Венесуэль, Хаити гэх мэт улсуудаар явна. Монголд байдаггүй болохоос бусад орнуудад над шиг аялагч хүмүүс зөндөө байдаг. Дэлхийн ядуу, буурай орнуудаар явж бичлэг хийдэг, нутгийн айлуудаар зочлоод явдаг. Энэ төрлийн контент нь Монголд хараахан хөгжөөгүй байна, би чадах чинээгээрээ хийгээд явж байна даа. Хувийнхаа камераараа дүрс бичлэг хийгээд, нутгийн айлуудаар ороод бодит байдлыг бусадтай хуваалцаж байна. Монголд анх Амай гэдэг залуу ийнхүү аялаж байсан юм. Амайгийн хувьд тухайн үед интернэтгүй, камергүй аялдаг байсан. Гэхдээ Амай аяллынхаа тухай ном гаргасан. Би тэр хүний бүх номыг нь уншсан. Энэ чиглэлээр аялдаг, бичлэг хийдэг хоёр дахь аялагч би бололтой.

-Хэл хэрхэн нэвтрэлцэж байна. Орчуулагчтай юу?

-Миний англи хэл сайн биш боловч англи хэлтэй тухайн орнуудын хөтөчтэй явж байгаа. Хөтөчүүдтэйгөө англи хэлээр ойлголцож болоод л байна. Хамгийн гол нь эдгээр аюултай, гэмт хэрэг, зөрчил өндөртэй орнуудаар аялахдаа инээмсэглэж сурах хэрэгтэй. Орчуулагч байхгүй. Танихгүй хүнтэй харц тулах үедээ инээмсэглээд, эх хэлээр нь мэндчилэх үед нутгийн иргэд их дуртай байдаг. Англи хэл сайн сураагүй маань асуудал болж байна. Би өөрөө орос хэлээр ярьдаг. Ямар ч улс оронд англи хэлээр ярьдаг хүн байдаг. Аялах улсдаа очихоосоо өмнө хөтөч хүнээ хайгаад, олсон хойноо тэр улс руугаа явдаг.

-Тэдгээр улсын ядуурлын шалтгаан юу вэ?

-Миний аялсан улсуудын авлигын индексийг харвал бүгд сүүл мушгидаг. Ихэнх нь 150-иас хойш бичигддэг байдаг. Авлигал ихтэй улс ядуу байдаг юм байна, ядуу улс авлигал ихтэй байдаг. Ийм зүй тогтол, нийтлэг шинж чанар хамгийн түрүүнд ажиглагдсан. Африкт байгаа ихэнх орнууд яагаад усны хомсдолтой байдаг вэ гэхээр гүний усны бохирдолтой. Газрын гүнээс ямар ч цэвэр ус гарахгүй гэхээр харамсалтай байгаа биз. Мөн байнгын халуун уур амьсгалтай. Тиймээс усны хомсдолтой байдаг. Ард иргэд нь улстөрчдөө маш их дэмждэг. Зимбаб гэдэг орны худалдааны захаар явах үед ерөнхийлөгчийнхөө зурагтай пудволк өмссөн иргэд явах жишээтэй. Ядуу байлгаж байгаад тархийн хэвлэл мэдээллээр дамжуулж зад угаадаг юм байна. Үр дүнд нь ард түмэн байгалийн баялгаа хулгайлуулаад, цөөхөн хүмүүс баяждаг. Байгаль, цаг уур их олон зүйлийг шийдвэрлэдэг.

-Монгол Улсыг эдгээр улстай харьцуулбал?

-Монгол бол хамаагүй сайхан орон. Бидэнд өлсгөлөнгийн аюул түүхэндээ байгаагүй, цаашдаа ч байхгүй. 60 сая малтай. Монгол Улс өрний ядууралтай. Халамж, хангамж гэж тэр улсуудад байхгүй. Манай оронд хүмүүс ажил хийхгүй амьдарч болоод байна шүү дээ. Халамж, хорооноос хүнсний талон авна. Эмнэлэг ч гэж байхгүй. Хүүхдийн эмнэлэг нь гэр хорооллын эзгүй байшин шиг. Монгол бол тэдгээр орнуудтай харьцуулахад хамаагүй жаргалтай орон юм. Африк шиг болох уу, эсвэл хөгжих үү гэдэг төр засгаас л хамаарах юм байна. Монгол амьдралын чанарын хувьд дундаж улс юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Баян улс биш гэхдээ айхтар ядуу улс биш.

Монгол Улс хөгжих үү, эс хөгжих үү гэсэн салаа замын уулзвар дээр ирээд байна. Монгол Улс хэрхэн зөв замаар явах вэ гэсэн асуултын хариултыг олох гэж явна.

-Ундны цэвэр усны асуудлаа яаж шийдэж байв, халуун орны халдварт өвчнөөс хэрхэн сэргийлж байна?

-Цэргийн эмнэлэг дээр хулхайны урьдчилан сэргийлэх эм байдаг. Тэр эмийг хэрэглэдэг. Мөн ХӨСҮТ дээр шар чичрэг гэдэг өвчний эсрэг вакцин хийдэг. Эрүүл мэнд талаасаа ийнхүү өөрийгөө хамгаалдаг. Тогтмол ус ууж явдаг. Усгүй газар бол дэлгүүрт нь ус зарж байдаг. Усаа маш сайн нөөцөлж авах хэрэгтэй. Дэлгүүрт нь зарагдаж байгаа усны үнэ Монголоос гурав дахин үнэтэй шүү. Зимбаб улсын мөнгө тэмдэгт инфляциас болоод ямар үнэ цэнэгүй. Тиймээс өөрсдийн мөнгөн тэмдэгтийг хальж доллар ашиглах болсон, нэг савтай ус гэхэд л нэг доллар байсан. Нэг килограмм төмс долоон доллар гэх мэт. Энэ бүхний шалтгаан авлигал, далайд гарцгүй, эрх баригчид ард иргэдийнхээ тархийг зад угаадагт байгаа юм.

-Зуун доллароор юу хийж болох вэ?

-Мадагаскарт хүн өдөрт нэг доллароор цалинжина. 30 өдөр ажиллаж байж 30 доллар авах юм. Өлсгөлөнд нэрвэгдэхгүй байх аргагүй, ямар ч ажил хийсэн. Ажилгүйдэл маш их. Бараа бүтээгдэхүүний үнэ маш өндөр. Ямар нэг байдлаар тэдгээр хүмүүс төмс болон будаа тариалдаг. Усны хомсдолтой учраас усалгаа хийх боломжгүй, борооноос шууд хамааралтай. Хэт их бороо ороод үер болбол шууд өлсгөлөн. Эсвэл хэт их нар гараад байвал ган болно. Ургацаа авч чадахгүй. Нэгт эдийн засгийн орчин, хоёрт байгаль цаг уур. Газар зүйн байршил нь их азгүй улсууд байна. Мадагаскарт бол зуун доллароор хангалттай гурав хоног буудалд байрлаад хоол ундаа дааж болно. Зимбаб улсад бол ганц хонож чадахгүй. Мадагаскарт бол зуун доллароор зуун хүүхэд баярлуулж болно. Би хөтөчдөө өгөөд хүүхдүүдэд мөнгө өгүүлсэн. Тэдгээр хүмүүс гэр оронгүйчүүдийн төв дээр үнэгүй унтах газар, үнэгүй хоолны хариуд цалингүй ажил хийж амьдарч байна шүү дээ.

-Аяллын үед тохиолдсон хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?

-Би анхны аяллаараа онгоцноос буух үед нэвтрэх дээр намайг нэр өрөө рүү буутай цагдаа дагуулаад орсон. Миний бүх ачааг задлаад, бичиг баримтыг маань бас хураагаад авсан. Гол зорилго нь авлигал авах гээд байсан. Нэг цагдаа арван доллар, нөгөө цагдаа 20 доллар надаас авсан. Африкт газардсан улс болгондоо авлигал өгсөн. Сүүлдээ бүр дассан. Өдөр явж байх үед цагдаа нар зогсоогоод заавал мөнгө авч байж салдаг. Америкийн мотоцикльтой аялдаг нэгэн бүсгүй Нигер явж байх үед нь хоёр цагдаа авлигал авах гээд зогсоогоод нөгөө бүсгүй нь бичлэг хийгээд олон нийтийн сүлжээнд тавьсан байгаа юм. Тэр хоёр цагдаа нь шоронд орсон. Африкийн орнуудын хамгийн хэцүү зүйл нь авлига.

-Хамгийн дулаахан дурсамж юу вэ?

-Нэг танихгүй филиппин залуу намайг хоёр километр шахам дагаж очих газарт маань хүргэж өгсөн. Тийм гоё тусархаг. Хүмүүс нь маш найрсаг, нөхөрсөг “манайд ороод ир, биднийг яаж аж төрдөгийг үзэж хар” гэж хэлж байсан.

-Африкийн орнуудад хүүхдийн эрх хамгаалагдаж байна уу?

-Тэнд байгаа хүүхдүүдэд ямар ч эрх мөн ирээдүй байхгүй санагдсан. Мадагаскарт хүүхдийн албадан хөдөлмөр, хүүхдийн наймаа, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл маш их байсан. Тухайлбал чулууны уурхай дээр хүүхдүүд ээж, аавтайгаа хар ажил хийж байсан. “Хүүхдүүдийнхээ ирээдүйг яаж харж байна” гэж асуухад хэн ч гэгээлэг зүйл хэлээгүй. Хүн хаана төрөх нь хувь тавилан юм байна. Хэрвээ бид Мадагаскарт төрсөн бол ямар ч сонголтгүйгээр хэцүү амьдралтай нүүр тулах байжээ.

Н.Нарванчин

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 20, Санчир гариг. Билгийн тооллын 10, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 8:34 цагт мандан, 17:32 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн байна DNN.mn

01-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-29 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Б.Атарбаяр олимпын эрх олгох тэмцээнийг дэнсэлнэ DNN.mn

Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч Б.Атарбаяр ирэх сарын 29-нөөс гуравдугаар сарын 12-нд үргэлжлэх олимпын эрх олгох тэмцээнийг шүүхээр болжээ.

Тэрбээр өнгөрсөн жил эмэгтэй боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шүүгчээр ажилласан туршлагатай. Түүнчлэн боксын Олон Улсын Хэмжээний Мастер (ОУХМ) цолтой. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 48 кг-аас 91 кг хүртэлх бүх жинд медаль хүртсэн ховор амжилтын эзэн юм.

Сонирхогчдын боксын төрлөөр “Парис 2024” олимпын эрх авах тивийн тэмцээнүүд дууссан. Тивээсээ эрх авч чадаагүй боксчдыг эрх олгох хоёр тэмцээн хүлээж буй. Үүний нэг нь Италийн Буста Ацизод болох эрх олгох эхний тэмцээн юм.

Энэ тэмцээнээр нийт эмэгтэй 22, эрэгтэй 28 боксчин эрх авна. Жин тус бүрийн медаль авсан тамирчид Францыг зорих тийзээ авах юм.

Харин эрх олгох сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сард Тайландын Бангкок хотноо болно

Categories
мэдээ нийгэм

Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өсчээ DNN.mn

Улаанбаатар хотод 2024 оны нэгдүгээр сарын 15-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 2.6 хувь, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус өссөн байна.

Аймгийн төвүүдэд хүнсний гол нэрийн зарим барааны дундаж үнэ хэд байгааг танилцуулъя.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг эмчилгээнд нэвтрүүллээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн хамт олон Монгол Улсад анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг амжилттай хийж, эмчилгээний шинэ  технологи нэвтрүүллээ.

Тус баг бүрэлдэхүүнд мэс заслын эмчээр Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессорС.Баатаржав, Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Л.Нанжид болон  Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Даваажаргал, ахлах зэргийн эмч Ц.Мөнх-Очир, мэдээгүйжүүлгийн эмчээр Ахлах зэргийн эмч Д.Баярсайхан, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Уранчимэг, мэс заслын сувилагч М.Амгаланпүрэв, Б.Тамир, Х.Цэндсүрэн, эм зүйч П.Сэлэнгээнар багтсан байна.

No description available.

ГССҮТ-ийн 2023 оны статистик мэдээллээс үзвэл, Яаралтай тусламжийн тасагт 168 мянга орчим хүн үйлчлүүлсний 34% буюу 57.626 нь гар сарвуу дээд мөчний гэмтлийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 3948 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 3575 нь мэс засал эмчилгээ хийлгэжээ.

Гар сарвууны мэс заслын тасагт дээд мөчний хугарал, мултрал, дээд мөчний үе солих мэс засал, мөчдийн судас, мэдрэл, шөрмөсний гэмтлийн мэс засал, тасарсан мөч эргүүлэн залгах, яс зөөлөн эдийн дутмагшлыг нөхөн сэргээх бичил мэсзаслаас гадна төрөлхийн болон олдмол согог засах мэс засал, мөчдийн яс, зөөлөн эдийн хавдар, үрэвслийн мэс заслын тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Байгаль хамгаалагчид ойн туруутан амьтдад зориулж 200 кг хужир тавьжээ DNN.mn

Отгонтэнгэрийн Улсын Тусгай Хамгаалалттай Газарт/УТХГ/ одоогийн байдлаар цасны зузаан тал газарт 30 см, ойн модонд 60 см орчим болж ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа юм байна.

Иймд байгаль хамгаалагчид ойн туруутан амьтдад зориулж Завхан аймгийн Идэр сумын Ямаатын Алаг хад, Үстийн дэнж зэрэг газарт 200 килограмм хужир тавьжээ.

Уг  хоёр цэгт биотехникийн арга хэмжээ/хужир тавих/ хэрэгжүүлэх хугацаанд таван байршилд 44 бүл согоо, найман байршилд 10 буга, хоёр бор гөрөөс бүртгэгдсэн байна.

2023 оны зун ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хоёр байршилд хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулсан бөгөөд халиун буга, бор гөрөөс, чоно, согоо зэрэг ан амьтны дүрс бичигджээ.

 

Эх сурвалж: Отгонтэнгэрийн Улсын Тусгай Хамгаалалттай Газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 2023 онд 63.9 мянган эх амаржсанаас 195 гэртээ төржээ DNN.mn

Улсын хэмжээнд 2023 онд 63.9 мянган эх амаржиж өмнөх оноос 1.2 мянга (1.8%)-аар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 195 (0.3%) нь гэртээ төрсөн байна.

2023 онд нийт 64.3 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 1.3 (2.0%) мянгаар буурчээ. Нийт төрсөн хүүхдийг сараар нь харахад 3 дугаар сард хамгийн их буюу 5.9 мянган хүүхэд төрсөн бол 12 дугаар сард хамгийн бага буюу 4.9 мянган хүүхэд төржээ.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэд “imap” сайтаас автобусны чиглэлийн мэдээллээ харна DNN.mn

Нийтийн тээврийн шинэ маршрут шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр онлайнаар автобусны чиглэл харж болох imap.mn сайтыг танилцуулав.

Тус сайтыг Nomad Geographic ХХК хийсэн бөгөөд гар утасны аппликэйшн нь удахгүй хэрэглээнд нэвтрэх юм байна.

ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭ ОНЛАЙНААР ХЭРХЭН ХАРАХ ВЭ?

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

imap.mn сайт руу орж “чиглэл” болон “нийтийн тээвэр” гэсэн хэсгүүдээс өөрийн зорчих автобусны буудал болон очих цэгийнхээ мэдээллийг харах боломжтой аж.

 1. Байгаа газраасаа очих газар руугаа хэдэн минут, ямар автобусаар явж болохыг харж болно. 

Доор заасан чиглэл заах товч дээр дарснаар өөрийн байгаа цэгийг тодорхойлж хаашаа хүрэхээ тооцоолно. Улмаар автобусаар явбал хэдэн минут зарцуулах, ямар чиглэлийн автобусанд суувал очиж болох зэрэг мэдээллүүд нь харагдана.

газрын зураг, авто зам ба бичвэр нарын зураг байж магад

2. Автобусны чиглэл болон буудлыг харж болно. 

Иргэд автобусны буудлууд дээрх болон автобусанд доторх QR кодыг уншуулж тухайн буудал дээр ямар автобуснууд ирэх, ямар автобусанд дамжин суух зэрэг мэдээллийг харж болно.

"1-p хороо сухбаатар дуурэг ула эхлэл 2-p хороо баянгол дуурэг улаа 18 минут 29 секунд чиглал 1дамжина 18 мин 1-p хороо сухбаатар дуурэг улаанбаатар хот 518M алхаж явна 7мин нийтийн тээвэр дамжина M1 мин 究 сухбаатарын талбай/ хойд/ 3 мин 8 мин автобус алдаатай егегдел мэдээлэх буух буудал тбд андууд /хойд/ тбд андууд /хойд/ 258M алхаж явна 3 мин 2-p хороо баянгол дуурэг улаанбаатар XOT" гэсэн бичвэр нарын зураг байж магад