Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг сургалтад 995 хүнийг хамруулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбар, Нийслэлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, Эрчим хүчний салбарт иргэдэд нийтлэг тулгардаг хүнд суртал, чирэгдлийг тодорхойлох зорилгоор Засгийн газрын 11-11 төвд 2023 онд иргэдээс хандсан асуудал, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл хэрэгжүүлэх төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг зэрэгт тус тус дүн шинжилгээ хийв.

Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг нэмэгдүүлэх сургалтад нийт 995 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний 2023 оны хэрэгжилтийг http://khutulbur.iaac.mn/ системд төрийн 90 байгууллагын таван зорилт, 16 арга хэмжээний хүрээнд үнэлж, цаашид анхаарах асуудал, авах арга хэмжээний саналыг хүргүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо DNN.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол боллоо.

Энэ удаагийн тохиролд 2023 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 43,543,919 баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 39,260
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,881
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 427
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 39
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 3
  • 8 орон таарсан: 1

Сугалааны тохирлын дугаар: 45593109 

Супер азтан 1-10 ширхэг баримт бүртгүүлсэн бол таван сая төгрөг, 11-50 хүртэлх баримт бүртгүүлсэн бол 10 сая төгрөг, 51-ээс дээш баримт бүртгүүлсэн бол 30 сая төгрөг хожиж байгаа юм байна.

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон. Энэ сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийг маск зүүж, хэд хоногтоо тухайн газар нутагт оршин суухгүй байхыг зөвлөв DNN.mn

60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт гал түймэр гарсан тухай бид мэдээлсэн.

Тэгвэл осолтой холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос дараах зөвлөмжийг хүргүүлэв.

Иргэн та тухайн газар нутагт оршин суудаг бол дараах зүйлсийг хийж өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалаарай.

Үүнд: 

  • Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настай иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх
  • Иргэд маск зүүх боломжтой бол хэд хоногтоо тухайн газар нутагт оршин суухгүй байх
  • Хэрэв тухайн газарт оршин суухаас өөр аргагүй бол цонх тагтаа онгойлгохгүй сайтар битүүлэх
  • Сүү болон шингэн зүйлс ихээр ойр ойрхон уух
  • Даралтын аппарат байгаа бол даралтаа үзэж тэмдэглэх
  • Ойр дотны хүмүүсийн биеийн байдлыг ажиглах
  • Толгой өвдөх, эргэх, огиулж бөөлжих, ядарч сульдах, амьсгал давхцах, ухаан балартаж унах гэх мэт шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Оскар”-д нэр дэвшигчдийг танилцуулаа DNN.mn

Америкийн кино урлагийн академиас “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг танилцуулаа.

Энэ удаад Кристофер Ноланы бүтээсэн “Oppenheimer” уран сайхны кино хамгийн олон буюу 13 төрөлд нэр дэвшлээ. Харин “Барби” киноны од Маргот Робби, уг киноны найруулагч Грета Гервиг нар нэг ч шагналд нэр дэвшээгүй байна.

“Шилдэг кино” төрөлд “American Fiction”, “Oppenheimer”, “Barbie”, “Anatomie d’une chute”, “The Holdovers”, “Killers of the Flower Moon”, “Maestro”, “Past Lives”, “Poor Things”, “The Zone of interest” зэрэг кинонууд өрсөлдөх бол “Шилдэг найруулагч” шагналд Кристофер Нолан (“Oppenheimer”), Йоргос Лантимос  (“Poor Things”), Мартин Скорсезе (“Killers of the Flower Moon”), Жюстин Трие (“Anatomie d’une chute”), Жонатан Глейзер (“The Zone of interest”) нар нэр дэвшжээ.

“Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналд Циллиан Мерфи (“Oppenheimer”), Брэдли Купер (“Maestro”), Жеффри Райт (“American Fiction”), Колман Доминго (“Rustin”), Пол Жиамати (“The Holdovers”) нар нэр дэвшсэн бол Эмма Стоун (“Poor Things”), Кэри Муллиган (“Poor Things”), Лили Гладстоун (“Killers of the Flower Moon”), Сандра Хюлlер (“Anatomie d’une chute”), Аннетт Бенинг (“Nyad”) нар “Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын төлөө өрсөлдөнө.

“Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд өрсөлдөхөөр Америк Феррера (“Barbie”), Эмили Блант (“Oppenheimer”), Жоди Фостер (“Nyad”), Давайн Жой Рандольф (“The Holdovers”), Даниел Брукс нар (“The Color Purple”) шалгарчээ.

“Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын төлөө Роберт Дауни (“Oppenheimer”), Марк Руффало (“Poor Things”), Роберт Де Ниро (“Killers of the Flower Moon”), Райан Гослинг ( “Barbie”), Стерлинг К.Браун (“American Fiction”) нар өрсөлдөхөөр боллоо.

“Шилдэг хүүхэлдэйн кино” төрөлд өрсөлдөхөөр “The Boy and the Heron” (Хаяо Миязаки), “Robot Dreams” (Пабло Берхер), “Elemental” (Питер Сон), “Nimona” (Ник Бруно, Трой Квон), “Spider-Man: Into the Spider-Verse 2” (Жуакин Душ Сантуш, Кемп Пауэрс, Джастин Томпсон) зэрэг кинонууд шалгарч үлдээд байна.

Украины гэрэл зургийн сурвалжлагч, найруулагч, зохиолч Мстислав Черновын “Мариуполь дахь 20 хоног” баримтат кино “Шилдэг баримтат кино” төрөлд Оскарт нэр дэвшсэн байна. Энэ төрөлд мөн “Bobi Wine: President of the People” (Мозес Бвайо, Кристофер Шарп), The “Eternal Memory” (Маите Альберди), “Four Daughters” (Каутер Бен Ханья), “To Kill a Tiger” (Ниша Пахужа) кинонууд нэр дэвшжээ.

“Оскар”-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол гуравдугаар сарын 10-нд Лос-Анжелес хотноо болно.

Categories
мэдээ улс-төр

З.Нарантуяа: Гадаадын хөрөнгө оруулагчдад хэр таатай орон бэ гэдэг нь дотоодын хөрөнгө оруулагчдадаа төр яаж хандаж байгаагаар тодорхойлогдоно DNN.mn

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяатай ярилцлаа.


-Хөрөнгө оруулалтын хууль орж ирээд л хойшилж байна. Хуулийн шинэ, хуучин зохицуулалтын талаар таны байр суурь ямар байна вэ?

-Хуулийг шинэчлэх нь хөрөнгө оруулалтын орчноо л сайжруулах гэж хийж байгаа ажил. Энэ зорилгоос нь харвал өргөн баригдсан  төсөл болон хамт өргөн барьсан хуулиудад бүхэлдээ хөрөнгө оруулалтын орчныг хамгийн их муутгаж байгаа авлига, хулгай, хууль бус үйлдлүүд, төрийн дайчилгаа, булаалт, дээрмийг дахин гаргахгүй байх, хулгайтай тэмцэж байгаа үр дүн муутай ажлуудыг сайжруулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, мөнгө угаах, хууль бус зүйлийг санхүүжүүлэх асуудлаас сэргийлсэн зүйл, заалт дутуу орсон харагдаж байна. Хөрөнгө оруулагчдын гомдлыг хянаж, барагдуулах Зөвлөл байгуулж байгаа нь сайн хэрэг. Төр анхааралдаа авч байна аа гэсэн үг. Гэхдээ гомдлыг шийдэж байна гээд хуулийн байгууллагуудынхаа урдуур ороод УИХ гишүүд,  Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нь өдөр бүр нэг хэрэг ярьдаг болчихвол энэ нь өөрөө хөрөнгө оруулагчдыг үргээх нэг том фактор гэдгийг мэдрэх хэрэгтэй. Тиймээс хийх ажлаа өөрт ногдсон үүргийнхээ хүрээнд хийдэг эрх, үүрэг, хариуцлагыг л тус бүрийнх нь хуулиудад нь баталгаажуулах, боловсронгуй болгох асуудал.

Улсын зэрэглэлээ өсгөх хэрэгтэй. Төрийн өмчийн үйлдвэрүүдийн монополийг задалж, хувийн салбар дахь төрийн хэт оролцоог бууруулах, инфляци, зээлийн хүүгээ бууруулахад бүх анхаарлаа чиглүүлж, “зөв” ажил хийх хэрэгтэй. Тодорхой ажлууд хийж байгаа гэх байх. Найман жил хөрөнгө оруулалт татна гэж хурал, зөвлөгөөн хийсэн л дээ. Төрийн ордон нэг ч өдөр сул чөлөөтэй байгаагүй. Энэ өнцгөөс дүгнэвэл зорилтоо биелүүлэхэд дутуу ажилласан төсөл байна лээ. Зөвхөн нэг хууль гаргаад бүх асуудал шийдэгдэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгалыг нэмэгдүүлэхэд Засгийн газрын бодлого, үйлдэл их чухал үүрэгтэй.

Ер нь дотоодын хөрөнгө оруулагчдадаа төр хэрхэн хандаж байгаа үйлдлээр гадаадын хөрөнгө оруулагчдад хэр таатай орон бэ гэдэг тодорхойлогддог. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ялгаагүй тэдний ашиг сонирхол нь, оруулсан хөрөнгө нь өгөөжтэй, бизнес нь үр ашигтай, ажлаа эхлүүлэхэд дамжлага багатай, төр хөрөнгийг ху раагаад авчихдаггүй, зайлш гүй шаардлагаар авбал нөхөн олговрыг нь олгож хохиролгүй болгодог баталгаа л хэрэгтэй шүү дээ.

-Яагаад гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалт ялгаатай яригдаад байна вэ?

-Хөрөнгө оруулалт гэж хуулийн нэр томьёо нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд нь туссан биет болон биет бус хөрөнгийг хэлдэг. Хувьцаа, үнэт цаас авах, зээл, санхүүжилт өгөх, бусад санхүүгийн нэгдэл үүсгэх гээд янз бүрийн хэлбэрээр л хөнгө оруулалт биеждэг. Хөрөнгө оруулагч гэдэг нь  хуульд заасан хэлбэрээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, иргэн. Ялгаагүй л хамтад нь хөрөнгө оруулагч гэж үзэх ёстой юм.

Улс орнууд өөр улсаас хөрөнгө оруулалт татаж, дотоодын эдийн засгийн өсөлтөө дэмжих дэд бүтэц, бүтээн байгуулалтын барилга байгууламжаа ирээдүй цагаас урьдчилан барьж байгуулахын тулд өөрөө боломжтой болох тэр цаг хугацааг хүлээлгүйгээр бусад орны хөрөнгө санхүүгийн чадавхтай хуулийн этгээд, хөрөнгө оруулагчдад тэдний сонирхлыг татахуйц бизнесийн таатай орчин нөхцөл амлаж, санхүүгийн эх үүсвэр олж авах арга хэрэгсэл гэж ерөнхийд нь ойлгоход болно.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд илүү таатай нөхцөл бүрдүүлэх  тухай л яриа явагдаж байна. Яагаад тэдэнд илүү боломжтой нөхцөл өгөх хэрэгтэй гэж. Та түрүү нь дотоодын хөрөнгө оруулагчдыг ч төр дэмжих тухай ярилаа л даа?

-Тийм ээ. Дотоодын хөрөнгө оруулалт, бизнесийн салбарыг дэмжих асуудал бүхэлдээ төрийн бодлогын үндэс. Тэр утгаараа нэг хууль бус бүх л бодлого, үйл ажиллагаа, институцээр дэмжих ёстой. Энэ ажлын ерөнхий түвшин хир байгааг эдийн засгийн бүтэц, төрөлжилт, экспорт, импортын зөрүү, орлого бүрдүүлэлтийн оролцооны байдлаас илт харагдаж байгаа. Зөвхөн хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд ярихад л хувийнхаа хөрөнгөөр, эсвэл хувийн хөрөнгөө барьцаалж олж ирсэн зээл, санхүүгийн хамаг эх үүсвэрээ 100.0, 500.0 тэрбумаар нь дотоодын эдийн засагт нэмэр болох дэд бүтцийн төслүүдэд оруулчихсан дотоодын ах ахуйн нэгжүүдийн хэдэд нь татварын хувь хэмжээг нь тогтворжуулж өгсөн бол. Төсөл хэрэгжүүлэд шаардлагатай газрыг нь тэр хуульд заасныг 40, 60 жилээр нь саадгүй эзэмшүүлж, ашиглуулж өгч байгаа юу. Бизнесийг нь дэмжсэн татварын бус хуульд заасан дэмжлэгүүд үзүүлж, гэрээ хэлэлцээрүүдийг нь тэдэнд ашигтай байх нөхцөлөөр байгуулж өгч байгаа юу. Бодох асуудлууд их байна. Үндэсний хөрөнгөтнүүд цөөхөн байна. Олон болгож байж, тэр тусмаа гадаад зах зээл дээр өрсөлдөж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулдаг том аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжсэн улсууд хөгжиж байна. Төрд гол шийдвэр гаргаж байгаа улстөрчид өөрт нь холбоотой, сонирхол нэгтэй компаниудаа биш ийм хэмжээнд потенциалтай, ач холбогдолтой үндэсний аж ахуйн нэгждүүдээ олж дэмжиж чадвал цэвэр өрсөлдөөний үр дүнд нь дотоодын эдийн засаг чадавхтай болно.

Одоогоор дотоодын хөрөнгө оруулалт хангалттай бус учраас гадаадын шууд хөрөнгө оруулалтгүйгээр улс орныг хөгжүүлэх боломжгүй байна. Санхүүгийн нөөц, хуримтлал алга байна шүү дээ. 1990-2022 оны хугацаанд Монгол Улсад 39.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 72 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт, 11 хувь нь худалдаа, үйлчилгээний, үлдсэн 17 хувь нь бусад салбарт орж иржээ. 72 хувь  буюу 28.5 тэрбум ам долларын 50 хувийг Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт эзэлдэг байна. Оюу толгой төслийг эхлүүлсэн, хэрэгжүүлсэн, засч сайжруулах гэж оролдсон бүх хүн л нийгэмд ямар нэг хэмжээгээр шүүмжлүүлж, яллуулж, буруутгагдаж ирсэн. Гэхдээ энэ төсөл хэрэгжээгүй, өнөөдрийн түвшинд хүрээгүй байсан бол манай эдийн засаг өнөөдөр хоёр дахин бага хэмжээнд л байх байсан нь гарцаагүй үнэн.

Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай 14.836 аж ахуй нэгж бүртгэгдсэнээс 2022 оны байдлаар 5486 нь татан буугдаж, 9350 аж ахуйн нэгж нь үлдсэн байна. Эдгээр 9350 аж ахуйн нэгж нь 2021 онд Монгол Улсын нийт төлсөн татварын 23 хувь буюу 2.63 их наяд төгрөгийн татварыг төлж байсан бол 2022 онд энэ хэмжээ 16 хувь болж буурч, 2.4 их наяд болсон байна. Бусад улс орнуудад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2.0 триллион ам.долларын хэмжээнд байдаг бол 2020 оны байдлаар Ковидоос шалтгаалан энэ хэмжээ эрс буурч, 860.0 орчим тэрбум болсон байна гэсэн тоо мэдээлэл байна. Хөрөнгө оруулалтын орчин улам хумигдсан байна. Монгол Улсын хувьд мөн гадаадын хөрөнгө оруулалт татахад хүндрэл үүсч байгааг дээр дурдсан статистик тоо илэрхийлж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газраас бодлогын болон бусад зохицуулалтын өөрчлөлт хийж, төр, төрийн бус байгууллагууд, улс төрийн нам, иргэд, аж ахуй нэгжүүд бүгдээрээ л дэмжих шаардлагатай.

-Босго 100.0 ам.долларыг байхгүй болгох нь зөв гэсэн үг үү?

-100.0 ам.доллар зөв, буруу гэж зөвхөн нэг өнцгөөс дүгнэх боломжгүй. Ямар зорилгоор босго тавих аргыг ашиглах гэж байгаа билээ гэдэг зорилгодоо нийцүүлж, өөрчлөх, эс өөрчлөхөө шийдэх хэрэгтэй. Улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын хөшүүрэг,  баталгаатай байдлыг хангах, эсхүл дотоодын зах зээл, үндэсний аюулгүй байдлын үүднээс хөрөнгө оруулж буй салбар, хэрэгжүүлэх төслийн хэрэгжих бүс нутаг, мөн хөрөнгө оруулж буй улстай тогтоосон эдийн засаг, гадаад хамтын ажиллагааны түвшин зэрэг олон хүчин зүйлийг харгалзан хөрөнгө оруулах хэмжээг ялгамжтай тогтоож болдог. Жишээлбэл, Тайландад газрыг хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглах зориулалттайгаар боловсруулж, ашиглах хөрөнгө оруулагчид 50.0 сая ам.долларын босго, үндэсний зах зээлд мэдрэмтгий  бизнест оруулах хөрөнгийн доод хэмжээг 330.0 сая ам.долларын, бусад бизнест хөрөнгө оруулахад ямар ч босго тавьдаггүй байх жишээтэй.

Хэрвээ хөрөнгө оруулалтыг баталгаажуулах доод хэмжээ гэдэг утгаар нь авч үзвэл энэ хуульд энэ дүнг урьдчилан байршуулахыг хөрөнгө оруулагчаас шаардах нь хууль эрх зүйн ач холбогдолгүй. Хуулийн бүх зүйл, заалтуудыг уялдаатайгаар ойлгож хэрэглэхгүй, зөвхөн нэг зүйлийг нь, эсхүл нэг өгүүлбэрийг нь авч уншаад тийм, ийм гэж хэлж болдоггүй. Хөрөнгө оруулагчид олгодог Тогтворжуулалтын гэрчилгээ болон Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу заасан түүнд заасан хугацаанд хөрөнгө оруулагч  оруулах ёстой хөрөнгөө оруулах үүргийг угаасаа энэ хуулиараа хүлээдэг. Үүнд эрх бүхий байгууллага хяналтаа тавьж ажилладаг. Тиймээс оруулна гэсэн хөрөнгөө оруулаагүй тохиолдолд хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын дэмжлэгийг авах боломж хуулийн хувьд үүсдэггүй учраас ямар нэгэн хөрөнгө оруулж байж л энэ хуулиар үзүүлэх гээд байгаа урамшуулал дэмжлэгт хамрагдах эрх нээгдэнэ.

Хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг шинэчилсэн хуулийн төслөөр бүрдүүлэх гэж байгаа бол “хуулийн этгээдийн хувьцааны 25 хувиас дээш хувийг эзэмших” хуулийн шаардлагыг бууруулж тогтоож ч болно. Хөрөнгө оруулалт маш чухал байгаа манай улсын нөхцөлд энэ хэмжээ өндөр байж болзошгүй. OECD орнуудад 10 хувийг хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх доод хувь хэмжээ (босго)-ний бенчмарк болгосон байна лээ.

-Та өөрийн твиттер хуудастаа энэ хуулийн төсөлд гадаадын төрийн өмчийн хуулийн этгээдийн  хөрөнгө оруулалтад тавьдаг шаардлагыг алга болгосон байгааг жиргэсэн байсан, энэ  үү?

-Банк, санхүү, уул уурхай, хэвлэл мэдээллийн салбарт нийт гаргасан хувьцааных нь 33-аас дээш хувийг гадаадын төрийн өмчийн хуулийн этгээд эзэмшихээр бол тусгай зөвшөөрөл авч, хөрөнгө оруулдаг байсан. Үүнийг хялбаршуулж, зургадугаар бүлгийг бүхэлд нь хүчингүй болгож байгаа нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байх ч Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нэгэнт хүчинтэй байгаа болохоор ”гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлогын хүрээнд энэ гурван салбарт төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зохистой хэмжээнд байлгах зохицуулалттай. Тэгэхээр энэ шаардлагатай л зөрчилдөхөөр байна гэж сануулж, жиргэсэн. Яагаад гэвэл хуулийн төслийг дагалдуулж, энэ зохицуулалтад өөрчлөлт оруулах төслүүдийг өргөн бариагүй байна лээ.

Хөгжингүй орнууд ч энэ төрлийн хөрөнгө оруулалт дээр болгоомжтой ханддаг. Тухайлбал, Хятад улсын Бүс ба зам санаачилга нь Ази, Африк, Европын зарим улсуудыг хамарсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөтөлбөр бөгөөд уг хөтөлбөр үндсэндээ Хятад улсын төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон байгууллагуудаас санхүүждэг учраас тус улсын Засгийн газартай гүнзгий холбоотой болгодог. Европын холбоо, Япон, АНУ зэрэг орнуудад ч ийм төрлийн хөтөлбөрүүд бас хэрэгжүүлдэг. Тиймээс хуулийн зохицуулалтыг бүхэлд нь байхгүй болгож байгаа нь эрсдэлтэй л гэж үзэж байна. Дээр хэлсэн дэлхий даяар гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин хумигдсан нөхцөлд манай орны хувьд хөрш орнуудын төрийн өмчийн санхүүжилттэй шууд хөрөнгө оруулалтын боломж  бусад хэлбэрийн хөрөнгө оруулалтаас илүү байх магадлалтай учраас энэхүү нөхцөл байдлыг анхаарахгүй орхиж болохгүй л болов уу.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 67 километрийн зайд өнөөдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлт нэгдүгээр сарын 24-ний 12:15:35 цагт болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад суугаа Элчин сайд нар эмгэнэл илэрхийлэв DNN.mn

Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, дэлбэрэлт үүссэний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амь эрсдэж, 178 иргэн хохирсон харамсалтай явдал болоод байна.

Монгол Улсад болж буй энэхүү аймшигт явдалд манай улсад суугаа Элчин сайд нар эмгэнэл илэрхийлжээ.

Categories
гадаад мэдээ

Хавьер Майли: Ардчилал аюулд орчихоод байна DNN.mn

Дэлхийн эдийн засгийн Давосын чуулганы индэр дээрээс Аргентины ерөнхийлөгч Хавьер Майли “Барууны элитүүд “социализмын атганд” орсон учир бид аюулд өртчихөөд байна. Ардчилал аюулд орчихоод байна” гэж мэдэгдсэн. Аргентины ерөнхийлөгч “Социализм бол эдийн засаг, нийгэм, соёлын хувьд бүтэлгүйтэж, олон тэрбум хүнийг үхэлд хүргэж, ядууруулсан үзэгдэл” гэж онцлон тэмдэглэсэн. Хавьер Майли барууны улсуудын эрх баригч хүрээнийхэн социалист үзэл баримтлалд хөтлөгдөн “эрх чөлөөний загвар”-аас татгалзсан тул аюул нүүрлээд байна гэж үзэж байгаа юм.

Тэрбээр Дэлхийн эдийн засгийн форумын хуралдааны үеэр “Өрнөдийг хамгаалах ёстой хүмүүс социализмын үзэл бодлын атгаасанд автсан…нь хамтралжих ажиллагааны туршилт болж тэд үүнийхээ төлөөсөнд эрх чөлөөний загвараас татгалзаад байгаа тул барууны орнуудад аюул нүүрлэчихээд байна” гээд “Аргентинчууд 1860 онд эрх чөлөөг хүлээн аваад 35 жилийн дотор дэлхийн хүчирхэг гүрэн болж чадсан бол хамтран нэгдэх, адилхан байх үзлийг хүлээн зөвшөөрснөөр манай иргэд ядуурч, өнөөдөрманай улс 140-р байрт ортлоо буурсан байгааг бид харж байна. Социализм бол эдийн засаг, нийгэм, соёлын хувьд дампуурч, олон тэрбум хүнийг үхэлд хүргэсэн ядууруулах үзэгдэл юм” гэж мэдэгдсэн. Мөн Майли хэлэхдээ, олон орны эрх баригч хүрээнийхэн “цуст” үр хөндөлт, дайны эсрэг феминизм, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг багтаасан мөрийн хөтөлбөрийг баримталж байна. Үүнийг “инээдэмтэй, байгалийн бус зүйл” гэж би үзэж байна. Нео-марксистууд барууны нийтлэг ойлголтыг хэрхэн ашиглаж, өөрсдийн үзлийг яаж хэрэгжүүлэхээ маш сайн мэддэг. Тэд үүнийгээ хэвлэл мэдээлэл, соёл урлаг, их дээд сургууль, тийм ээ, олон улсын байгууллагуудаар дамжуулан хийсэн” гэж нэмж хэлсэн. Тэрбээр “Илүү их засаглал, илүү зохицуулалт, илүү их социализм, илүү их ядуурал, хэт бага эрх чөлөөтэй болж амьжиргааны түвшин улам бүр дордохоос урьдчилан сэргийлэхийн тулд эдгээр санаануудтай шууд бас хатуу тэмцэхийг” дэлхий нийтэд уриалсан бөгөөд “Бүх улсад болсон коммунизм байгуулах оролдлого бүгд бүтэлгүйтсэн” гэж онцлон тэмдэглэсэн юм. Давосын форумын үеэр Аргентины удирдагч Хавьер Майлигийн хэлсэн үгийг Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро эрс шүүмжилж, “Аргентины ард түмэн Майлигийн Давост тоглосон дүр болон үзэл суртлаас ичих ёстой…Түүнийг либерал, либертари үзэлтэн гэдэг нь худлаа, тэр бол нацист” гэж хэлжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Улсын нөөцөөс 9.182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна DNN.mn

Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн. Он гарсаар 176 мянга гаруй мал хорогдоод байгаа тул зудын нөхцөлд Засгийн газар, УОК-оос махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд хивэг тэжээлийн экспортыг он дуустал хугацаанд хязгаарлаж, улсын нөөцөөс 21 аймаг, нийслэлийн алсдагдсан 3 дүүрэгт 9.182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна.

Мөн аймаг, сумын тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аж, ахуй нэгжүүд орон нутгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан малын тэжээлийг үйлдвэрийн үнээр шууд нийлүүлэх боломжтой болж, энэ сарын 19-ний байдлаар Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймагт нийт 110 тонн тэжээлийг нийлүүлжээ.

Махыг худалдан авах нийлүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээндУОК, ХХААХҮЯ-тай хамтран, хөдөө орон нутгаас явуулын байдлаар малчдын гар дээрх махыг худалдан авах ажлыг эхлүүлж, одоогоор 21 аймгаас худалдан борлуулах, хүнсэнд хэрэглэх зорилгоор 39.5 мянган тонн махыг нийслэл болон аймаг, сумд руу нийлүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах, дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааг амжилттай эхлүүллээ. Хөдөө аж ахуйн бирж нь худалдагч болон худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар бөгөөд захиалга дээр тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн.

Эхний арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож, 362.6 сая төгрөгийн үнэ бүхий 350 толгой амьд хонь, 70 орчим тн хонь, ямаа, үхрийн махыг арилжаад байна.

Мал, махны биржийн арилжаа нь малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгах эрсдэлээс сэргийлэх мөн тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа мал, махаа худалдах боломжийг, үйлдвэр худалдан авагчдад нэг дороос бөөн худалдан авалт хийх, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, санхүүжилтийн эх үүсвэртэй болох боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Солонгоо: Оюу толгой компанид нэмж 280 тэрбум орчим төгрөгийн татварын акт гаргасан DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоотой ярилцлаа.


-Энэ удаагийн Засгийн газар байгуулагдаад гурван жил болж байна. Танай салбарт энэ хугацаанд ямар, ямар гол ажлууд хийгдсэн бэ?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд салбарын хэмжээнд хийгдсэн ажлуудыг дурдвал маш урт жагсаалт гарна. Хууль зүйн бодлогын хүрээнд 2021 оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 47 хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлснээс 31 хуулийн төсөл батлагдсан. Одоо 17 хуулийн төсөл боловсруулах шатанд байна. Манай яам хууль зүйн бодлогын хүрээнд хувийн эрх зүйн шинэчлэлд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгаа. Арилжааны ерөнхий хуулийн төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Компанийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл зэрэг төслүүд дээр ажиллаж байна.

Мөн энэ хүрээнд Монгол Улс 1926 онд үүсгэн байгуулагдсан олон улсын нэр хүндтэй судалгааны байгууллага болон Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн буюу UNIDROIT-ийн 65 дахь гишүүн орон болсон. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр хуулийн хэд

хэдэн шинэчлэл хийгдсэн. Тухайлбал, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр улсын өмгөөллийн буюу төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх хүртээмжийг нэмэгдүүлсэн. Түүнчлэн, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга ноднин жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх шинжилгээний ерөнхий газар болон агентлаг хэлбэрээр зохион байгуулагдаж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох зэрэг шинэ үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.

-Намрын чуулганы төгсгөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аас баталлаа. Гол онцлог нь юу вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүд намрын чуулганаар энэ долоо хоногт батлагдсан. Гол онцлогийг дурдвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд бага үнийн дүнтэй маргааныг илүү хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан. Ингэснээр шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн ачаалал буурах, иргэд маргаанаа шийдвэрлүүлэхэд хугацаа алдахгүй байх чухал ач холбогдолтой.

Цаг хугацаа алдаж маргаан шийдвэрлүүлэх нь тухайн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхүгй байхтай агаар нэг гэсэн үг байдаг. Тиймээс иргэний маргааныг шийдвэрлэхэд хугацаа их алддаг асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ахиц гарч байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний халдашгүй байх эрхийг хангах зорилгоор сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэл, процесс, болон гомдол гаргах процессыг тодорхой болгож, цагдан хорих хугацаа, процесс, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахтай холбоотой өөрчлөлтийг тусгаж, шүүхийн хяналтыг нэмэгдүүлсэн. Түүнчлэн, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгосон. УИХ-аас батлагдсан хувилбар албан ёсоор хэвлэгдсэний дараа илүү тодорхой мэдээллийг манай яамнаас өгөх болно.

-Энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа ямар, ямар хуулиуд байгаа вэ?

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Улс төрийн намын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай буюу тендерийн хууль зэрэг хэд хэдэн томоохон хууль хэрэгжиж эхэлж байна. Мөн манай яамнаас хүүхдийн эрхийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-аар баталсан. Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд ногдуулах хариуцлага, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгасан. Зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өршөөл үзүүлэхгүй байх, хугацаанаас нь өмнө суллахгүй зэрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд орсон. Хууль зүй, дотоодын хэргийн яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчны шинэчлэлд анхаарлаа хандуулж ажилласан. Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгасан нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2022 оны 12 дугаар сард УИХ-аас баталсан. Мөн 2023 оны хаврын чуулганаар ашиг сонирхлын хууль гэж хэлж заншсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталсан. Үүгээр төрийн өндөр албан тушаалтан болон гэр бүлийн гишүүд нь төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээл, хөтөлбөрт хамрагдах, тендерт оролцохыг хязгаарласан зохицуулалт тусгасан.

-Таны хэлснээр энэ жил сонгууль болно. Тэгэхээр шинээр хэрэгжиж эхэлсэн Улс төрийн намын тухай хуулийн гол онцлог юу вэ?

-Гол онцлог нь энэ хуулиар улс төрийн намын санхүүжилт болон үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох дээр анхаарсан зохицуулалтууд нэмэгдсэн. Нөгөө талаасаа улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан. Ер нь улс төрийн намуудын санхүүжилт ил тод болсноор сонгууль шударга, нээлттэй болох суурь бүрдэнэ. Нэмээд сонгуулийн үеэр зарцуулсан хөрөнгийн хэмжээ, эх үүсвэрийг ил тод, нээлттэй болгох авлигатай хийж байгаа тэмцэл чухал ач холбогдолтой. Мөн улс төрийн намуудыг төлөвшүүлэх, институцийн хөгжлийг дэмжих нь манай ардчиллыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ нь улсын тогтвортой хөгжилд ч чухал хувь нэмэр болно.

-Эрүүгийн хуульд ойр, ойрхон гар хүрээд байгаа нь ямар учиртай юм бэ. Ингэх нь хэр зөв зүйтэй байдаг вэ?

-Эрүүгийн хууль болон эрүүгийн процессын хуулиуд хууль зүйн бодлогын хувьд чухал хуулиуд. Бид өнөөдөр асар хурдтайгаар өөрчлөгдөж буй технологийн дэвшил, нийгмийн өөрчлөлт дунд амьдарч байна. Үүнийгээ дагаад тодорхой хуулийн зохицуулалтыг эргэн харж, илүү оновчтой зохицуулах шаардлага гарч байна. Нөгөө талаасаа олон улсын гэрээгээр Монгол Улсын хүлээсэн үүргүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулаад нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдол ч байдаг. Мэдээж хууль тогтвортой хэрэгжих ёстой. Гэхдээ огт өөрчлөгдөхгүй хэрэгжих ёстой гэсэн үг биш. Огт өөрчлөхгүй байх нь эргээд олон сөрөг үр дагавар авчрах ч эрсдэлтэй. Тиймээс олон талын судалгааг хийж тухайн зохицуулалтыг илүү сайжруулахын тулд эдгээр төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлдэг.

Засгийн газрын зүгээс сүүлийн жил гаруйн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд улс төрийн хүсэл, зориг гаргаж ажиллаа. Тиймээс Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй, харин ч нийгмийг цочирдуулсан хэрэг гарч байна. Түүнчлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох иргэдийн тоо улам өсөн нэмэгдэх хандлагатай байсан нь иргэдийн эрүүл мэнд, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж байсан учраас хуулийн зохицуулалтыг эргэж харах шаардлага үүссэн. Холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, гэмт хэргийг бууруулах зорилготой.

-Манай улс Оюу толгой компанитай татварын маргаантай, арбитрын шүүх дээр байгаа. Та Оюу толгойн гүний уурхайн нээлт дээр ноднин жилийн наймдугаар сард шийдэгдчих байх гэсэн байр суурийг хэлж байсан. Тэгвэл энэ асуудал өнөөдрийн байдлаар яг юу болсон бэ?

-Ноднин жилийн 12 дугаар сарын 31-нд арбитрын маргааныг түр түдгэлзүүлээд байсан хугацаа дууссан. Тэгэхээр энэ арбитрын маргаан хуваарийн дагуу үргэлжилж байна гэж ойлгож болно. Засгийн газраас “Оюу толгой” ХХК-д ногдуулсан татварын актуудыг үндэслэлтэй гэж үзээд маргаанд байр сууриа хамгаалах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Рио тинто компани “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшигчийн хувиар энэ маргааны явцад идэвхтэй оролцдог. Мөн 2023 оны 12 дугаар сард “Оюу толгой” ХХК-ийн 2019, 2020 оны татвар төлөлтөд Татварын албанаас хяналт, шалгалт хийж, нэмж 280 тэрбум орчим төгрөгийн акт гарсан. Шинээр гарсан татварын актад туссан зөрчлүүд маргаантай байгаа өмнөх хоёр татварын актын зөрчлүүдтэй адил учраас “Оюу толгой” ХХК арбитрын маргааны нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх магадлал их өндөр байна.

-Шүүх хурлын тов гарсан уу. Манай улс энэ маргаанд ялах магадлал хэр өндөр байгаа вэ?

-Шүүх хуралдааны товыг арбитрын бүрэлдэхүүнээс тодорхойлно. Тиймээс одоогоор шүүх хуралдааны товыг төдийд гэж хэлэхэд эрт байна. Мэдээж бид татварын актууд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас энэ маргаанд өөрийн байр суурийг хамгаалж гадаадын нэр хүндтэй зөвлөх хуулийн фирмтэй хамтран ажиллаж байна. Гэхдээ энэ маргааныг Лондонгийн олон улсын шүүхийн арбитрын дүрмийн дагуу гурван арбитрч шийднэ. Тэд нотлох баримт, тайлбаруудыг хэрхэн шинжилж дүгнэн шийдвэр гаргахыг бид урьдчилан таамаглаж хэлэх боломжгүй юм.

-Хуулийн ямар фирм хөлсөлж ажиллуулж байгаа вэ. Мөн өнгөрсөн хугацаанд хэдий хэр хэмжээний төлбөр төлсөн бэ?

-Монгол Улсын Засгийн газар олон улсын арбитрын маргаанд хариуцагчаар оролцох тохиолдолд энэ чиглэлд мэргэшсэн олон улсын хуулийн фирмийг хөлсөлж хамтарч ажилладаг. Ингэж мэргэшсэн фирмтэй хамтарч ажиллаж байж бид өөрсдийн байр сууриа хамгаалж чадна. Өнгөрсөн хугацаанд “Хан Ресурс” компанитай холбоотой маргаанаас бусад маргаанд Засгийн газар ялж байсан. Бид “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй татварын маргаанд Herbert Smith Free­hills хуулийн фирмтэй гэрээ байгуулан хамтарч ажиллаж байна. Олон улсын хуулийн фирмүүдийн ажилладаг тогтсон жишиг, стандартын дагуу гэрээний хөлсийг тохирсон. Харин төлбөрийн мэдээллийг одоогоор хэлэх боломжгүй байна.

-Сүүлийн үед Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан эзэмших, ашиглах гэсэн хоёр үгэн дээр их талцаж байна. Тэгвэл энэ үг маань хуульд яг ямар зааг ялгаатай ордогийг хэлж өгөөч?

-Манай Газрын тухай хуульд газрын эрхтэй холбоотой суурь зохицуулалтыг тусгасан. Уг хуульд газрыг өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн гурван төрлийн эрх байдаг. Монгол Улсад төр, иргэн газар (иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ хязгаартай) өмчлөх эрхийг эдэлдэг. Харин газар эзэмших эрхийг Монгол Улсын иргэн болон дотоодын аж ахуйн нэгжүүд эдэлдэг. Энэ эрхийг шилжүүлж, барьцаалж болдог, илүү урт хугацаагаар олгодог. Тэгвэл газар ашиглах эрх гэдэг нь хамгийн хязгаарлагдмал эрх байдаг. Тухайн зориулалтаар нь ашиглах бөгөөд харьцангуй богино хугацаагаар олгодог, шилжүүлэх, барьцаалах боломжгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж газрын ашиглах эрх авах боломжтой. Ер нь газрын эрхтэй холбооотой асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулдаггүй, Газрын тухай хуулиар зохицуулдаг.