Categories
мэдээ цаг-үе

ЦССҮТ: Гамшиг ослын үед сэтгэл зүйгээ хамгаалах нь хамгийн чухал DNN.mn

Гамшиг ослын үед болон тухайн үйл явдлаас хойш хүмүүс тогтворгүй болж, хямрал ихэсч, энэ байдал нь цаашид ч удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай байдаг учраас Цус сэлбэлт судлалын үндэсний төв-өөс дараах зөвлөмжийг хүргүүллээ. Тодруулбал,

Гамшиг ослын дараа сэтгэцийн эрүүл мэндэд дараах нөлөөлөл бий болно. Үүнд:

  • Сэтгэцийн гэмтэл (гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэл гутрал, түгшүүр гэх мэт);
  • Нойрны хямрал;
  • Төвлөрөл алдагдах;
  • Соматик шинж тэмдгүүд (Өвдөлт мэдрэгдэх, зүрх дэлсэх, толгой өвдөх, давчдах);
  • Гэнэтийн нөхцөл байдалтай холбоотойгоор дасан зохицоход бэрхшээлтэй байдал;
  • Тайвширч чадахгүй байдал;
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх мэдээллээс үүдэлтэй сэтгэл санааны тогтворгүй байдал зэрэг нь түгээмэл ажиглагдана.

Ийм нөхцөлд хэнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй вэ.

Гэнэтийн гамшиг ослын дараа түүнд өртсөн, харсан, мэдэрсэн бүхий л хүмүүст тохиромжтой тусламж дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй байдаг ч дараах хүмүүст онцгойлон анхаарах хэрэгтэй байдаг. Үүнд:

  • Гамшиг осолд өртсөн, хохирсон хүмүүс, тэдний ар гэр;
  • Ахмад настан (Сэтгэл санааны байдал нь бие махбодод шууд нөлөөлөх, удаан хугацаанд тайвширч чадахгүй байдаг учир)
  • Хүүхдүүд (Өөрт төрсөн сөрөг мэдрэмжээ бүрэн ойлгож, хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй учир);
  • Тухайн хэсэг, ойр орчимд амьдардаг хүмүүс.

Энэ тохиолдолд сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ?

  • Амьсгалын дасгал хийх, бусадтай ярилцах, мэдрэмжээ илэрхийлэх байдлаар хувь хүний сэтгэл зүйдээ анхаарах;
  • Ийм нөхцөлд хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэндээс гадна олон нийтийн сэтгэл зүйн эрүүл мэнд чухал. Тиймээс нөхцөл байдалтай холбоотой мэдээг баталгаатай эх сурвалжаас авч хэт дэвэргэсэн, сэтгэл хөдлөлд тулгуурласан мэдээлэлд шүүлтүүртэй хандах, алгасах;
  • Гамшиг осолд өртсөн хүн болоод, тэдний ар гэртэй холбогдохдоо болж өнгөрсөн үйл явдлыг шалгааж улам бүр тавгүйтүүлэхгүй байх. Тухайн хүний өөрөө ярих, илэрхийлэх боломжийг олгох;
  • Тухайн үйл явдлыг харсан, мэдэрсэн хүмүүсийг сонсож, сэтгэл зүйн дэмжлэг болох;
  • Эргэн тойрон дахь хүмүүс тань гамшиг ослоос үүдэлтэйгээр сэтгэл санаа нь тогтворгүй эсвэл тохиромжгүй шийдвэр гаргах гэж байгаа бол тайвшрахад нь туслах;
  • Мэргэжлийн байгууллагуудын гамшиг ослыг үед анхааруулж буй дүрэм, журмыг дагах.
Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.

Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх боловч төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас 2-5°С-аар хүйтэн байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас 2-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, хоёрдугаар арав хонгийн дунд үе, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав эхэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт үед олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоног ихэн болон сүүл үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хонгийн сүүл, гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хонгийн дунд үеэр бага зэрэг цас орох бол гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногт цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн долоо хоногт 9587 иргэн “И-Баримт” аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ “И-Баримт” гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд таны төлсөн шимтгэл 10-15 минутад баталгааждаг.

Тэгвэл 2024 оны нэгдүгээр сарын 20-26-ны өдрийн 15.00 цагийн байдлаар 9587 иргэн, 11477 удаагийн гүйлгээгээр нийт 609.2 сая төгрөгийн шимтгэлийг “И-Баримт” аппликейшнээр төлжээ.

Categories
мэдээ цаг-үе

ЕБС-ийн гуравдугаар улирлын хичээл маргааш эхэлнэ DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын хичээл 2024 оны нэгдүгээр сарын 29 буюу Даваа гарагаас эхлэх гэж байна.

Сурагчдын хичээл, сургууль эхлэхтэй холбогдуулан Боловсролын ерөнхий газраас сургуулийн орчны аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сургууль орчмын цас, мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох, хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийхийг санууллаа.

Мөн биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх, ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгохыг анхааруулжээ.

Түүнчлэн ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх, замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах,

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Мөнхжаргал: Нүүрс баяжуулах үйлдвэрийг тавдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХКийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Нүүрс угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулах талаар 2023 оны эхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ Ж.Ганбат болон бусад албаны хүмүүс олон нийтэд мэдээлэл өгч байсан. Энэ үйлдвэрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 2012 онд жилд 20 сая.тн нүүрс хүлээн авах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг батлуулж, EPC гэрээгээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан боловч тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч төслийг зогсоож байсан. Улмаар 2018 оноос Олон улсын нүүрсний зах зээл сэргэж эхэлсэнтэй холбоотойгоорТаван толгой ордын нүүрсийг сорчлохгүй ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг дахин сэргээж уурхайн дунд болон урт хугацааны төлөвлөлттэй уялдуулан жилд 10 сая.тн, нийт 30 сая.тн нүүрс хүлээн авах хүчин чадал бүхий Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.

Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн “Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын тухай” 113 дугаар тогтоолд нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оны III улиралд багтаан эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахыг даалгасны дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны наймдугаар сараас хойш гурван удаа зарлаж, найман сарын дараа 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэгч компани шалгарч гэрээ байгуулан, ажлыг эхлүүлсэн байдаг.

-Бүтээн байгуулалтын ажил одоогоор ямар үе шаттай явж байна вэ?

-Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хувьд барилга байгууламжийн бетон болон метал хийцүүд 80 гаруй хувьтай, гадна ханын угсралтууд явагдаж байна. Үндсэн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд төслийн талбайд ирсэн, суурилуулалт хийгдэж байгаа. Иргэний барилгууд үндсэндээ дууссан, гадна дотор заслын ажил хийгдэж байна. Үйлдвэрт шаардлагатай усны эх үүсвэрийг ойролцоогоор 70км байрлах Загийн усны хоолойгоос татах төслийн шугам хоолой, барилга угсралт дууссан нийт 90.4 хувийн гүйцэтгэлтэй, цахилгаан эрчим хүчээр хангах 14 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х25МВдэд станц барих төслийн гүйцэтгэл 95 хувьтай хэрэгжиж байна. Ирэх дөрөвдүгээр сард багтаан ус болон цахилгааны эх үүсвэртэй холбох ажлуудыг бүрэн дуусгаж, тавдугаар сард үйлдвэрийн туршилт тохируулгыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ. Үр дүн, ач холбогдлын талаар тайлбарлахгүй юу?

-Энэ оны тавдугаар сард багтаан үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 500 орчим шууд ажлын байрыг шинээр бий болгож, жилд дунджаар 185.8 сая ам.долларыг улс орон нутгийн төсөвт оруулахаар тооцоо хийгдсэн.

Цаашид кокс, химийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох коксжих нүүрсний баяжмал үйлдвэрлэж эхэлснээр дотооддоо кокс, химийн үйлдвэртэй болох үндэс суурийг тавьж байгаа хэлж болно. Нүүрс баяжуулах үйлдвэр нь бүрэн автомат битүү агуулахтай, тоосгүйжүүлэх системтэй учир байгаль орчинд ээлтэй, нэг дор найман өөр чанарын нүүрсийг хольж баяжуулах хүчин чадалтай, усыг 96 хувь хүртэл дахин ашигладаг зэрэг олон давуу талтай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Дорждагва: Уншдаг хүн аливааг тунгаан бодож, эргэцүүлж шийдвэр гаргахдаа бусдаас давуу байдаг DNN.mn

Профессор Т.Дорждагватай ярилцлаа


-Монголчууд нэг л их яарч тэвдэж бухимдсан стресстэй хүмүүс байх боллоо. Энэ нь юутай холбоотой гэж харж байна вэ?

-Үнэндээ бол өмнөх нийгмийн үед ч яарч тэвдэх үзэгдэл байсан. Тухайн үед хариуцлага өндөр байсан гэх үү дээ. Ажлаас хожимдвол нам, эвлэлийн хурлаар зэм дуулна. Ажлын хамт олны дунд нэр хүнд сэвтэнэ. Тэр үед өөрийн унаатай хүн цөөхөн байж. Олонх нь нийтийн тээврээр зорчиж ажлаа амжуулдаг, автобус хүрэлцээ муутай байсан. Одоо бол нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна. Хүмүүс мэдээллээс хоцорч, боломжийг алдвал хожигдож амьдрах болсон байна. Тийм учраас цагийг үр бүтээлтэй, зөв ашиглах ёстойг ойлгож байгаа байх аа. Харин бухимдлын хувьд өөр шалтгаан байгаа болов уу. Манай нийгэмд шударга бус байдал ихэд газар авах боллоо. Энэ бол үнэхээр үндэсний эмгэнэл юм даа. Ялангуяа эрх мэдэлтэй хүмүүс шударга бусаар амьдарч, түмэн олныгоо нулимаж байхад бухимдалгүй яах вэ. Өнөөдөр манай хүн амын дотор төдийгүй, бараг албан ёсны хэлэнд “хулгайч” гэдэг үг хэвийн хэрэглэгддэг нэр томьёо болоход хүрлээ шүү дээ. Өнөөдөр мэдээллийн хэрэгсэл хүрэлцээтэй, хүртээмжтэй болж, сүүлийн үеийн дуулиант асуудлууд болох “Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийн хуваарилалт”, “Хөгжлийн банкны асуудал”, “Таван толгойн нүүрсний хулгай” гээд олон бусармаг үйлдлийн тухай ард иргэд тодорхой мэдээлэл авч бодит байдалд үнэхээр харамсан бухимдаж байна. Бид ирэх сонгуульд маш хариуцлагатай хандах шаардлага нэгэнт бий болсон шүү.

-Мэдээж механик хүчин зүйлсээс гадна хүний дотоод мөн чанар нөлөөлнө биз?

-Манай өвөг дээдэс их ухаалаг, хүмүүнлэг хүмүүс байсныг түүхэн баримт, ном судраас бид уншиж суралцаж ирлээ. Үеийн үед уламжлагдсан эдгээр эерэг чанар бидний удмын санд хадгалагдаж, аливаа бусармаг зүйлд хөндлөн хандах боломжийг бидэнд үлдээсэн нь бахархууштай зүйл юм даа. Бидний ахмад үе, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид маань бидэнд үнэтэй сургаалаа хайрлан үнэнч шударга байж, бусдад тустай, амьдралын идэвхтэй зарчмыг баримталж явахыг хэвшүүлж байсан нь хойч үеийнхэн бидний үнэт баялаг.

-Ард түмэн мэдлэггүй, уншдаггүй, сошиалаар шуурдаг боллоо. Аливаа мэдээллийг тунгаан ялгаж, салгах ухаан үнэхээр дутаж байна. Яавал ард түмнийг соён гэгээрүүлэх вэ?

-Түмэн олон маань сүүлийн үед бага уншиж, тулгарсан асуудалд сошиалаар шуурч байгаа нь үнэн юм болов уу. Одоо сурч яах юм бэ, эрдмийн зэрэг хамгаалаад яах юм бэ гэж ярих хүмүүстэй хааяа тааралдаж байлаа. Энэ бол уг нь түр зуурын асуудал л даа. Угтаа бид уншигч ард түмэн байх ёстой юмсан. Өрнөдийн улс орнуудын иргэд үнэнхүү уншигч ард түмэн байдгийг тэдэнтэй ажил хэргийн холбоотой хийгээд тэдгээр улс оронд суралцаж байсан хүмүүс андахгүй. Манай хойд хөршийнхөн гэхэд л ажилдаа явахдаа цахилгаан галт тэргэнд бүгд л ном шагайсан харагддагсан. Ном уншсан, юм дуулж сонссон хүн аливааг тунгаан бодож, эргэцүүлж шийдвэр гаргахдаа бусдаас давуу байдаг нь үнэн. Энэ дашрамд нэг юм хэлмээр бодогдож байна. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг шалгаруулах, томилоход бид жаахан алдсан болов уу гэж санагдах нь бий. Ялангуяа жижиг гэлтгүй аль ч байгууллагын удирдлагыг сонгон ажиллуулах практикаа эргэж нэг харууштай юм шиг байна. Шударга бусаар амьдрах, хамсрах хортой нөлөөлөл тэднээс сүрхий улбаатай гэж зарим хүн шүүмжлэхийг сонсож байлаа. Шударга ёсыг тогтоохгүйгээр бид урагшлахгүй. Удирдлага бол угтаа хамт олноо соён гэгээрүүлэгч байвал зохилтой юм даа.

-Томоохон дэлгүүр, худалдааны төвүүд хямдрал зарлах сургаар л урт очер дараалал үүсгэх юм байна шүү дээ. Би ч хоцорчих вий гэсэн хандлагаар дайрдаг. Жишээлбэл, өнгөрсөн жил И-Мартын нээлтийн үеэр халуун саван дээр очерлолоо. Сая “S-Out­les” дэлгүүрийн агуулах чөлөөлөх үеэр үнэхээр “алаан” болсон доо. Тэр үймээнийг зохицуулах гэж цагдаа нар очоод гурван удаа хий буудсан ч тоогоогүй байна. Монголчуудын энэ байдал аминчхан үзлийн тод илрэл үү?

-Амьдралын боломж, санхүүгийн хүрэлцээ тааруу бол хямдралыг бараадах нь аргагүй. Энэ бол иргэдийн буруу гэхээсээ ажлыг зохион байгуулж байгаа худалдааны байгууллагын ажлын арга барилтай холбоотой асуудал болов уу. Худалдааны байгууллагууд хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглох хэрэггүй юм л даа. Чөлөөт өрсөлдөөнд бас соёл байх хэрэгтэй. Худалдааны байгууллагын соёл нь иргэдийн хэрэгцээг бүрэн хангахад чиглэгдэх болохоос өрсөлдөгч байгууллагаасаа түрүүлж бараагаа борлуулах нь нэгдүгээр асуудал биш. Нөгөө талаас нийтийн үйлчилгээний газарт иргэд зохисгүй байдал гаргахгүй байх нь тэдний иргэний үүрэг мөн байлгүй яах вэ.

-Монголчууд бие биеэ даган дуурайх зан их байна. Тухайлбал, найз нөхөд, нутаг усных нь хэн нэгэн жийп авангуут түүнээс давж гарах гээд өр тавиад ч хамаагүй машин авч унадаг үзэгдэл хавтгай болсон. “Хүний дор орохгүй гэсэн” энэ хандлага хэзээнээс улбаатай вэ. Тухайн хүндээ эд материал болон сэтгэл санаа, зан байдлын хувьд ямар хортой вэ?

-Бусдыг дуурайх гэдэг бол амьд амьтны төрөлх шинж юм. Тэглээ гээд өөрийн хэрэгцээ, бололцоо, шаардлагыг үл харгалзан дуурайх явдал бол ухаангүй хэрэг байх шүү. Үүнээсээ болоод ямар нэгэн хохиролд орохыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр хүн өөрийнхөө хандлагыг өөрчилж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалж болох болов уу. Судлаачид хүний стресс үүсгэгч гол хүчин зүйл нь хувь хүний өөрийнх нь хандлага гэж үзэх нь бий. Мөн аливаа зүйлийн эерэг талыг харахыг хичээх, оюун бодлынхоо эзэн нь байж өөрөө өөрийгөө удирдах хэрэгтэй гэсэн байдаг. “Хүний дор орохгүй гэсэн” хандлага бусдын түрэмгийллийн нөхцөлд дайсны дор орохгүй юм шүү гэсэн амин хэрэгцээнээс улбаатай байж мэднэ, нөгөө талаар хүний зэрэгтэй, хүн шиг явах гэсэн эерэг эрмэлзэлтэй ч холбоотой байж болно. Харин бусадтай хүндэтгэлтэй харилцаж, бие биенээ дэмжиж хамтран ажиллах нь иргэншлийн үндсэн агуулга болой.

-Монголчууд суурин иргэншилд шилжээд ердөө зуун жил болох гэж байна. Тэгэхээр бид хэзээ нийгэмшиж, бие биеэ хүндэтгэлтэй ханддаг болох бол?

-Суурин иргэншилд шилжсэн улс орнуудын хөгжлийг зэрвэс харж байхад асуудлууд бас л харагдаж байдаг, тэр ч байтугай шинэ асуудлууд үргэлж үүсэн гарч байна гэж эрдэмтэд нь ярьж байхыг цөөнгүй удаа сонсож байлаа. Иргэншил гэдэг нь бүдүүн бааргаар зүйрлэвэл үндсэндээ үй олноороо хамтран учраа ойлголцон амьдрах гэсэн санаа билээ. Иргэншил бол цагийн аясаар улам бүр төгөлдөржиж байх нь түүний хөгжлийн зүй тогтол юм. Харин бие биеэ хүндлэх бол соёлын тухай асуудал юм. Монгол хэлэнд “Соёл” хэмээх үг албан ёсоор Ардын хувьсгалын дараах жилүүдээс аажмаар хэрэглэгдэж эхэлсэн байдаг. Тэгэхдээ агуулгын хувьд ташаа ойлголтоор нэг хэсэг явчихсан нь эдүгээ ч төвөг учруулах нь бий. Тухайлбал, бид юм л бол “Соёл урлаг” гэж хэлж, яриад болохгүй юм. Угтаа “Соёл”, “Урлаг” хоёр нь өөр өөр утга тээх тусгаар ойлголтууд юм л даа. Товчхондоо бол “Соёл” нь хүний хүн байх чанарын үзүүлэлт. Харин “Урлаг” бол хүний уран сайхны үйл ажиллагааны үр дүнд бүтээгдсэн бүтээгдэхүүн, түүнийг хүн нь зорж, зурж, урлан барьж, дуу авиа, үг, хөдөлгөөнөөр үзүүлж харуулахаар бүтээсэн зүйл юм. Хүн бол ертөнцөд хосгүй эрхэм оршихуй тул нэгнээ дээдэлж, хайрлан хүндлэх нь бид бүхний эрхэм дээд зорилго юм.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Амартайван: Халаасны хулгайг орлогын эх үүсвэрээ болгочихсон хүмүүс байдаг DNN.mn

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Амартайвантай ярилцлаа.


-Халаасны хулгайн гэмт хэргийн гаралт сүүлийн саруудад хэр их байна вэ?

-Нийслэл хотын хэмжээнд 2023 оны байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчийн шинжтэй гомдол, мэдээлэл нийт 3806 бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 3559, зөрчлийн шинжтэй 247 тохиолдол бүртгэгдсэн байна. Хулгайлсан зүйлийн үнэлгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш бол Эрүүгийн хуулиар шийдэгдэнэ харин доош бол Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэнэ. Нийт бүртгэгдсэн гомдол мэдээллийн 63.9 хувь нь нийтийн тээврийн хэрэгсэл дотор бүртгэгдсэн. Алдагдсан эд зүйлсийн 92.5 хувь нь гар утас.

-Хулгайд алдагдсан эд зүйлсийг хэрхэн үнэлдэг вэ?

-Үнэлгээ хийх журмын дагуу үнэлгээний компаниудад цагдаагийн байгууллагаас мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан тогтоол хүргүүлдэг. Тухайн үнэлгээний компани нь худалдаж авсан цаг хугацаа, үйлдвэрлэсэн газар, эдэлгээний элэгдэл, зах зээлийн ханш зэргээс үндэслэн үнэлгээг тогтоодог.

-Цагдаагийн газрын зүгээс ямар арга хэмжээ авч байна?

-2023 оны байдлаар 133 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж илрүүлэлт 48,7 хувьтай байсан. Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, илүү үр дүнтэй болгох, хохирогчдын гар утсыг шуурхай олох зорилгоор манай хэлтэсийн бүтэц, орон тоо нэмэгдсэн. Мөрдөн байцаах тасгийн хэлтэст нэмэлтээр оруулж өгсөн. Халаасны хулгай үйлдэгддэг зах худалдааны төв, нийтийн тээвэр, томоохон гудамж талбайнуудад эргүүл, шалгалтыг зохион байгуулдаг. IMEI кодоор нь алдагдсан гар утас хаана байгааг тогтоох, ажиллагаагүй болгох боломжтой.

-Камерт гэмт хэрэг хийж байгаа дүрс бичлэг нь байхад хэрэг илүү амархан шийдэгдэх үү?

-Орчин үед ихэнх албан байгууллагууд камертай болоод байна. Цагдаагийн байгууллага хэрэг илрүүлэх явцад эерэг нөлөө үзүүлж байгаа. Камертай бол хэрэг илрэх ёстой, камергүй бол хэрэг шийдэгдэх боломжгүй гэж бодож болохгүй. Камерт бичигдсэн бол шалгах, эрэн сурвалжлах үйл ажиллагаанд илүү үр дүнтэй.

-Хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээж байна?

-Эрүүгийн хуулийн 17.1.1 зааснаар хянан шийдвэрлэдэг. Ялын бодлогын хувьд хорих ял байгаа гэхдээ нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг түлхүү ногдуулдаг. Давтан гэдэг ойлголт байхгүй болчихсон. Өмнө нь хоёр дахь удаа гар утас хулгайлсан этгээд давтан гэмт хэрэг үйлдсэн учраас хорих ял өгдөг байлаа. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд хуулийн цоорхойг ашиглаж байна. Давтан гэмт хэрэг гэсэн ойлголт байдаггүй болсон учраас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд хоридоггүй.

-Нэг удаа халаасны хулгай хийсэн хүн дахин хийх эрсдэл байдаг уу?

-Халаасны хулгайг орлогын эх үүсвэр болгочихсон хүмүүс байдаг. Ялын бодлогын үр нөлөө бага байгаа болохоор тэдгээр хүмүүс зоригтой хулгай хийж байна. Халаасны хулгайн онцлог нь хэзээ ч гэмт этгээд ганцаараа үйлддэггүй. Үргэлж хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс хамтран үйлддэг. Тухайлбал нийтийн тээвэрт иргэн А гар утсаа хулгайд алдлаа. Иргэн А хэн гар утсыг нь авсныг мэдээд сэжигтнийг нэгжихэд гар утас нь байдаггүй. Учир нь сэжигтэн хамсаатандаа дамжуулчихсан. Түүний дараа гуравдагч этгээд нийтийн тээврээс буугаад явчихдаг. Нотлоход төвөгтэй гэдэг асуудлыг гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс сайн мэдэж байдаг. Байнгын хяналтад байдаг 500 гаруй хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс ямар нэг байдлаар халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан.

 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

БИЛГИЙН ТООЛЛЫН 18

2024.01.28 / НЯМ ГАРИГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН
НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 08.26-17.44
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 1 сарын 18, Адьяа гариг. Билгийн тооллын 18, Бага морь одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна DNN.mn

01-р сарын 28-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -39-44 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Байдраг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -30…-35 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26…-31 градус,  Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд, доноруудыг Цагаан сарын баяраас өмнө цусаа өгөхийг уриаллаа DNN.mn

Жил бүрийн хоёрдугаар сард Монголын уламжлалт сар шинийн баяртай холбоотойгоор амралт, хоол хүнсний хэрэглээний онцлогтой холбоотой цусны донороос түр хасагдалт нэмэгдэж, цус өгөлт бусад саруудаас харьцангуй бага байдаг байна.

Энэ удаа хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гараг сар шинийн баяр тохиож байгаа тул Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв(ЦССҮТ) эхний долоо хоногийн Бямба гарагт буюу хоёрдугаар сарын 3-ний өдөр ажиллахаар болжээ.

Иймд тус төвөөс иргэдийг цусаа бэлэглэхийг уриаллаа.

Цус цуглуулах газар: Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хашаан дотор байрлах Баянзүрх цус цуглуулах төв
Цус цуглуулах цаг: 2024 оны хоёрдугаар сарын 3-ний 9:00-13:00 цаг хүртэл

Цусны нөөц хэр байгааг ЦССҮТ-өөс тодруулахад “Цус цуглуулалт хэвийн хэмжээнд байгаа нөөц хангалттай бий. Эмнэлгүүдэд олгодог бүтээгдэхүүнүүд олгогдож байгаа.

Цагаан сарын баяраас өмнө иргэд, донорууд маань цусаа бэлэглэх нь илүү үр дүнтэй. Учир нь Цагаан сараар хүнд хоол хэрэглэдэг учраас доноруудын цусаа өгөх идэвх бага зэрэг буурдаг тул өмнөх хоногуудад нь амжиж цусаа өгөхийг уриалж байна” гэлээ.