Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 29, Сумьяа гариг. Билгийн тооллын 19, Бага морь одтой, хар луу өдөр. Өдрийн наран 08:24 цагт мандан, 17:49 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна DNN.mn

 01-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -36…-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -29…-34 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -18…-23 градус, бусад нутгаар -24…-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -10…-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -24…-26 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Амьдрал муу гээд эх орноо хаяад явчихаар энэ ноорхой Монголыг хэн өөд нь татах вэ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотой саналууд хуульчлагдсанаар хүний эрхийн үзүүлэлт нэг алхам урагшиллаа” хэмээснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Томилолт: Говь нутагт ойрд үзэгдээгүй зуд нүүрлэж, зузаан цасан бүрхүүл тогтжээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Амьдрал муу гээд эх орноо хаяад явчихаар энэ ноорхой Монголыг хэн өөд нь татах вэ” хэмээн өгүүллээ.

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шороон үхрийн зурлага

FOMO буюу “хоцрох айдас”-ын тухай сэтгэлзүйч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ “Хүн хоцрох айдастай болчихвол бусдын амьдрал, хувийн асуудлыг хэт их сонирхож эхэлдэг” гэлээ.

АН-ын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг “Онцгой байдлын жирийн албан хаагч цаг бусаар амиа алдсанаар биш энгийн ажиллаж байхдаа л орон байртай болдог бодлого хэрэгжүүлэх ёстой” хэмээв.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК галд өртсөн орон сууцны оршин суугчдын төлөөлөлтэй уулзжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзвар орчимд гарсан галд өртсөн орон сууцны оршин суугчдын эрүүл мэнд, орон байр, ахуй амьжиргааны нөхцөл байдал, иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК хяналт тавин ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Комиссын дарга Д.Сүнжид, Хяналт шалгалт хариуцсан ахлах рeфeрeнт Б.Мөнх-Эрдэнэ, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Дэлгэрноров нарын бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал хүсэлтийг хүлээн авлаа.

Уулзалтын үеэр иргэдийн төлөөллийн зүгээс Комиссоос дараах хүсэлтийг уламжилсан юм.

Үүнд:

1. Төрийн эрх бүхий байгууллагаас тухайн асуудалтай холбоотой явуулж буй үйл ажиллагаанд Комисс хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх.

2. Орон сууц түрээслэх хөрөнгийг шийдэх процессыг тодорхой болгож мэдээлэл түгээх, төрөөс тодорхой хугацааны түрээсийн төлбөр төлөх тухай баталгааны хуудас, эсхүл баталгаажуулсан түр баримт бичиг олгох.

3. Хөрөнгөний үнэлгээ хийлгэх зардлыг хохирогч нараас бус өөр байдлаар шийдвэрлэх талаар уламжлах.

4. Гал гарсан газрын ойр орчмын хотхон, байрны оршин суугчид, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх, химийн хортой бодисын дэгдэлт байгаа эсэх, хоруу чанарын талаар болон галд өртсөн байр, мөн доторх эд хөрөнгө, бусад зүйлсийг цаашид ашиглаж, хэрэглэж болох эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах асуудлыг уламжлах.

5. Галд шатсан машины хохирлыг даатгалаас үл хамааран шийдвэрлүүлэх.

6. Албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг иргэдийн тасалдаж буй амьжиргааны орлого дэмжих талаар холбогдох арга хэмжээг зохих байгууллагад уламжлах зэрэг хүсэлтийг илэрхийлжээ.

Комиссын төлөөлөл иргэдийн дээрх хүсэлт, саналын дагуу Комиссоос хуульд заасан чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллана гэв.

Categories
мэдээ нийгэм

Монголын ахмад тамирчид 15 медаль хүртлээ DNN.mn

Италийн Ломбардиа мужид болсон Дэлхийн мастеруудын өвлийн гуравдугаар наадмаас Монголын ахмад тамирчид 15 медаль хүртлээ. ОУХМ Ц.Оюунцэцэгийн удирдлага дор нийт 22 хүн өрсөлдсөнөөс 81 настай ОУХМ Б.Жалбаа гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн төрөлд мөнгө, 1500, 3000 метрийн зайд хүрэл медаль хүртэв. Харин шорт трэкийн төрөлд 500, 1000, 1500 метрийн зайд уралдсан 38 настай О.Энхбат шагналт тавдугаар байранд шалгарчээ.

Тэгвэл эмэгтэйчүүдээс 70 настай ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн зайд хүрэл, 1500 метрт алтан медаль хүртжээ. Түүнчлэн 59 настай Р.Сарантуяа шорт трэкийн 500, 1000, 1500 метрт хүрэл, гүйлтийн тэшүүрээр 10000 метрийн зайд анх удаа өрсөлдөн дэд байранд шалгарсан бол 64 настай Н.Эрдэнэтуяа 5000 метрт түрүүлжээ.

Харин хоккейн тэмцээний 50 насны ангилалд Монголоос “Номадс”, “Нормаунт” баг оролцсон бөгөөд шилдэг тамирчнаар “Нормаунт” багийн хамгаалагч Т.Пүрэвсүрэн, “Номадс” багийн довтлогч С.Эрдэнэбат нар шалгарчээ. Мастеруудын наадамд дэлхийн 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдсөн байна. Тус наадам өмнө нь хоёр удаа болоход Монголын тамирчид 2015 онд 9 медаль, 2019 онд 11 медаль хүртсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд манай улс 35 медальтай боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Сар шинийн харваа 2024” шагайн харвааны тэмцээн болж байна DNN.mn

Модон луу жилийн сар шинийн баярт зориулсан “Сар шинийн харваа-2024” уламжлалт тэмцээн эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: 2023 онд сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон хүний тоо буурсан DNN.mn

Прокурорын байгууллага 2023 онд хэрэг бүртгэлтийн 63.495, мөрдөн байцаалтын  27.600 хэрэгт хяналт тавьж, 15.045 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 896 хүнийг сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татагдсан 1397 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ нь 2022 онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Тодруулбал, хүний эрхийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэгт холбогдсон хүнийг үндэслэлгүйгээр баривчилж, хорьж мөрдөхгүй байхад анхаарч ажилласантай холбоотойгоор сэжигтнээр баривчлагдсан хүн 13.3 хувиар, цагдан хоригдсон хүн 10.5 хувиар тус тус буурсан.

Мөн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах талаар мөрдөгчөөс гаргасан саналыг прокурор хянаад, 154 хүнийг баривчлахаас татгалзаж эрх нь зөрчигдөхөөс хамгаалсан байна.

Categories
мэдээ нийгэм

МҮБХ, Үндэсний Допингийн эсрэг байгууллагатай уулзалт хийлээ DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөлтэй Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгч Ц.Уугангэрэл, гүйцэтгэх захирал М.Мөнхболд, Гадаад харилцааны албаны дарга С.Зүчи нар уулзалт зохион байгууллаа.

Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөл, бүтэц зохион байгуулалт, дотоод дүрэм журмын өөрчлөлтүүд, Олон улсын Допингийн эсрэг байгууллагатай /WADA/ болон Монгол Улсын Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Талууд допингийн талаарх хууль, журам, дүрмийг боловсронгуй болгохын тулд Үндэсний их баяр наадмын тухай хууль, Биеийн тамир спортын тухай хууль, Допингийн эсрэг үндэсний дүрэмд зохих өөрчлөлтийг оруулах зайлшгүй шаардлагатай байгаад санал нэгдсэн байна.

Үүний тулд нэн даруй холбогдох байгууллагуудад хандаж, Допинг хориотой бэлдмэлийн талаарх бүх хууль, дүрэм, журмыг цэгцэлж, цаашид допинг хориотой эм бэлдмэлийн эсрэг хатуу байр суурь баримталж ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ цаг-үе

Маргааш сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арваннэгдүгээр сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Маргааш буюу нэгдүгээр сарын 29-ний өдрийн даваа гарагт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно.

Categories
мэдээ цаг-үе

Зэрлэг амьтдыг үргээхгүй, хэт ойртохгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Өвөлжилт хүндэрч идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт орж ирэн байршсан.

Тус газраас тухайн зэрлэг амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт мониторинг хийж байгаа тул тухайн дүүргүүдийн алслагдсан хороодын иргэд зэрлэг амьтныг үргээх, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулж байна.

Мөн хот орчимд гэмтэж бэртсэн амьтантай таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой.