Аргын тооллын арванхоёрдугаар сарын 28, Бархасвадь гараг. Билгийн тооллын 17, Өглөгт охин одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан, 17:06 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Month: December 2023
2023 оны 12 дугаар сарын 28-наас 2024 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 29-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 31-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7…-12 градус, өдөртөө +4…-1 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.
“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Төрийн шагналт, түүхч Оохнойн БаТсайхан “Дархан Монголын эзэд даржин байж боломгүй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Страто компани надтай хамааралгүй гэдгийг 2015 онд тогтоочихсон” гэв.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Барим, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б. Цэнддоогийн “Хулгай биш “олз” нийтлэл хэвлэгдлээ.
Ц.Хулангаас шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байна.
ШИНЭН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал “Ард түмний төр барих эрхийг эрх баригчид хуулийн аргаар хулгайлсан” хэмээн ярилаа.
Бурхан урлаач М.Эрдэнэбилэг “Соёмбо бол тусгаар тогтнолын баталгаа. Гэхдээ бид соёмбоныхоо бичиг, үсгийг огт мэддэггүй” хэмээв.
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдсан цагаас хойш 94 удаагийн шуурхай дуудлагаар 477 цагийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн нислэг үйлдэж, 133 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэж, амь насыг авран хамгааллаа.
Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн үеэр нисдэг тэрэг ашиглан тандалт хийж, иргэний амь насыг авран хамгаалсан.
Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд олсон зэргээр бүх төрлийн аврах ажиллагааг нисдэг тэрэгтэй зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Нийт мал сүрэгт:
- Адуу 4.8 сая буюу 7.5 хувь
- Үхэр 5.3 сая буюу 8.3 хувь
- Тэмээ 473.9 мянга буюу 0.7 хувь
- Хонь 29.4 сая буюу 45.5 хувь
- Ямаа 24.6 сая буюу 38.1 хувийг тус, тус эзэлж байна.
2023 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Хөвсгөл аймаг хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр хамгийн их малтай таван аймаг:
- Хөвсгөл аймаг 5.7 сая толгой мал
- Төв аймаг 4.9 сая толгой мал
- Архангай аймаг 4.8 сая толгой мал
- Өвөрхангай аймаг 4.7 сая толгой мал
- Хэнтий аймаг 4.4 сая толгой мал
Арванхоёрдугаар сарын 29-ний Баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр. Тодруулбал Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр.
Тэгэхээр маргааш ажиллаад Баасан гарагаас 2024 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэл дөрөв хоног амарна.
Энэ хугацаанд зах, худалдааны төв, хүнсний сүлжээ болон барааны дэлгүүрүүдийн ажиллах хуваарийг УБЗАА-наас гаргажээ.
№ | Зах, худалдааны төвийн нэр | ||||
2023.12.29 | 2023.12.30 | 2023.12.31 | 2024.01.01 | ||
БАЯНГОЛ ДҮҮРЭГ | |||||
1 | ТБД андууд худалдааны төв | 10:00-21:00 | 10:00-21:00 | 10:00-21:00 | Амарна |
2 | Гранд Плаза худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | Амарна |
3 | Барс-1 худалдааны төв | 09:00-19:00 | 09:00-19:00 | 09:00-19:00 | Амарна |
4 | Ханбүргэдэй худалдааны төв | 09:00-21:00 | 10:00-21:00 | 10:00-21:00 | 10:00-21:00 |
5 | Орхон худалдааны төв | 10:00-19:00 | 10:00-19:00 | 10:00-19:00 | Амарна |
6 | Баянгол худалдааны төв | 09:30-20:00 | 09:30 – 20:00 | 09:3 -20:00 | 09:30 – 20:00 |
7 | Корал центр худалдааны төв | 09:30-20:00 | 09:30 – 20:00 | 09:30 – 20:00 | 09:30 – 20:00 |
8 | Зурагт зах | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | Амарна |
9 | Экстра худалдааны төв | 09:30-19:30 | 09:30-19:30 | 09:30-19:30 | Амарна |
10 | Ардын хоршоо худалдааны төв | 10:00-20:30 | 10:00-20:30 | 10:00-20:30 | Амарна |
11 | Өндөр дэнж төрөлжсөн худалдаа | 10:00-19:00 | 10:00-19:00 | амарна | Амарна |
12 | Нарлаг худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-18:00 | Амарна |
13 | Ачлал их дэлгүүр | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-19:00 | Амарна |
14 | 1000 нэр худалдааны төв | 11:00-20:00 | 11:00-20:00 | 11:00-20:00 | Амарна |
15 | 10000 нэр худалдааны төв | 11:00-20:00 | 11:00-20:00 | 11:00-20:00 | Амарна |
16 | Билэг Их дэлгүүр | 10:00-09:00 | 10:00-09:00 | 10:00-09:00 | Амарна |
17 | Макс молл Худалдааны төв | 09:00-21:00 | 09:00-21:00 | 09:00-18:00 | Амарна |
18 | Гурван билэг худалдааны төв | 10:00-21:00 | 10:00-21:00 | 10:00-21:00 | Амарна |
19 | Элбэг их дэлгүүр | 11:00-21:00 | 11:00-21:00 | 11:00-20:00 | Амарна |
20 | Таван Эрдэнэ зах | 08:00-21.00 | 08:00-21.00 | 08:00-19:30 | Амарна |
21 | Хороолол худ төв | 09:00-20:00 | 09:00-19:00 | 09:00-19:00 | Амарна |
22 | Гурвалжин-44 модны зах | Амарна | Амарна | Амарна | Амарна |
23 | Хар хорин худалдааны төв | 10:00-19:00 | 10:00-19:00 | 10:00-19:00 | Амарна |
24 | Барс-2 худалдааны төв | 09:00-19:00 | 09:00-19:00 | 09:00-20:00 | Амарна |
25 | Шинэ сандэй худалдааны төв | 10:00-19:00 | 10:00-19:00 | 10:00-19:00 | Амарна |
26 | Хялганат модны зах | 09:00-18:00 | Амарна | Амарна | Амарна |
№ | Зах, худалдааны төвийн нэр | ||||
2023.12.29 | 2023.12.30 | 2023.12.31 | 2024.01.01 | ||
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ | |||||
1 | Нарантуул худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | Амарна |
2 | Дүнжингарав худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-15:00 | Амарна |
3 | Тэнгэр худалдааны төв | 07:00-22:00 | 07:00-22:00 | 07:00-22:00 | 07:00-22:00 |
4 | Сандэй плаза худалдааны төв | 10:00-20:30 | 10:00-20:30 | 10:00-20:30 | Амарна |
5 | Шөнийн зах | 11:00-22:00 | 11:00-22:00 | 11:00-22:00 | Амарна |
6 | Баянзүрх худалдааны төв | 09:00-19:00 | 09:00-19:00 | 09:00-19:00 | Амарна |
7 | Баянзүрх худалдааны төв-2 | 09:00-19:00 | 09:00-19:00 | 09:00-19:00 | Амарна |
8 | Амгалан зах | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | Амарна |
9 | Жуков худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | Амарна |
10 | Натур худалдааны төв | 09:00-20:00 | 09:00-20:00 | 09:00-20:00 | Амарна |
11 | Асайт худалдааны төв | 10:00-19:00 | 10:00-19:00 | 10:00-19:00 | Амарна |
12 | Баянзүрх худалдааны төв | 10:00-21:00 | 10:00-21:00 | 10:00-20:00 | Амарна |
13 | Улаанхуаран эко зах | 09:30-19:30 | 09:30-19:30 | 09:30-18:30 | Амарна |
14 | Баялаг ундраа худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | Амарна |
15 | Да хүрээ техникийн зах | Амарна | 08:30-18:00 | 08:30-14:30 | Амарна |
№ | Зах, худалдааны төвийн нэр | ||||
2023.12.29 | 2023.12.30 | 2023.12.31 | 2024.01.01 | ||
СҮХБААТАР ДҮҮРЭГ | |||||
1 | UB mart худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 11:00-17:00 | Амарна |
2 | Гурван гал худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-16:00 | Амарна |
3 | Выставка худалдааны төв | 11:00-20:00 | 11:00-20:00 | 11:00-16:00 | Амарна |
4 | Шангри Ла худалдааны төв | 10:00-21:00 | 10:00-21:00 | 10:00-21:00 | 10:00-21:00 |
7 | Метро молл худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | Амарна |
8 | Улаанбаатар их дэлгүүр | 10:00-21:00 | 10:00-21:00 | 10:00-19:00 | Амарна |
9 | Экстра төв худалдааны төв | 9:30-19:30 | 9:30-19:30 | 9:30-17:00 | Амарна |
10 | Саруул зах | 10:00-19:00 | 10:00-19:00 | 10:00-14:00 | Амарна |
11 | Бүрд худалдааны төв | 09:00-19:00 | 09:00-19:00 | 09:00-19:00 | Амарна |
12 | Их тойруу худалдааны төв | 9:00-20-00 | 9:00-20-00 | 9:00-20-00 | Амарна |
13 | Бүрэн плаза худалдааны төв | 9:00-20-00 | 9:00-20-00 | 9:00-20-00 | 9:00-20-00 |
14 | Аму плаза худалдааны төв | 9:00-20-00 | 9:00-20-00 | 9:00-20-00 | 9:00-20-00 |
15 | Бэлх зах | 9:00-20-00 | 9:00-20-00 | 9:00-20-00 | Амарна |
16 | Соёмбо зах | 10:00-21:00 | 10:00-21:00 | 10:00-21:00 | 10:00-21:00 |
№ | Зах, худалдааны төвийн нэр | ||||
2023.12.29 | 2023.12.30 | 2023.12.31 | 2024.01.01 | ||
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ | |||||
1 | Хангай модны зах | Амарна | 9:00-18:00 | 9:00-13:00 | Амарна |
2 | Өгөөж худалдааны төв | 10:00-19:00 | 10:00-19:00 | 10:00-19:00 | Амарна |
3 | Сутайн буянт худалдааны төв | Амарна | 09:00-18:00 | 09:00-15:00 | Амарна |
4 | Сонсголон модны зах | 10:00-19:30 | 10:00-19:30 | 10:00-19:30 | Амарна |
5 | Сэлэнгэ худалдааны төв | 11:00-22:00 | 11:00-22:00 | 11:00-22:00 | Амарна |
6 | Энхжин худалдааны төв | 09:00-20:00 | 09:00-20:00 | 09:00-20:00 | Амарна |
7 | Алтай худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-21:00 | Амарна |
8 | 21 худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | Амарна |
9 | Драгон худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 |
10 | Тумбааш төв | 09:00-21:00 | 09:00-21:00 | 09:00-21:00 | 09:00-21:00 |
11 | Сувдан төв | 09:00-20:00 | 09:00-21:00 | 09:00-21:00 | Амарна |
№ | Зах, худалдааны төвийн нэр | ||||
2023.12.29 | 2023.12.30 | 2023.12.31 | 2024.01.01 | ||
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ | |||||
1 | Бокс Молл худалдааны төв | 10:00-19:30 | 10:00-19:30 | 10:00-19:30 | Амарна |
2 | Содон Бөмбөгөр худалдааны төв | 10:00-19:30 | 10:00-19:30 | 10:00-19:30 | Амарна |
3 | Алтжин Бөмбөгөр худалдааны төв | 10:00-19:30 | 10:00-19:30 | 10:00-19:30 | Амарна |
4 | Юмт Бөмбөгөр худалдааны төв | 10:00-20:30 | 10:00-20:30 | 10:00-20:30 | Амарна |
5 | Нарантуул 2 худалдааны төв | 05:00-18:00 | 05:00-18:00 | 05:00-18:00 | Амарна |
6 | Нарлаг Дэнж худалдааны төв | 06:00-19:00 | 06:00-19:00 | 06:00-19:00 | Амарна |
7 | Шонхор зах | 03:00-18:00 | 03:00-18:00 | 03:00-18:00 | Амарна |
№ | Зах, худалдааны төвийн нэр | ||||
2023.12.29 | 2023.12.30 | 2023.12.31 | 2024.01.01 | ||
ХАН-УУЛ ДҮҮРЭГ | |||||
1 | Хүннү молл худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | Амарна |
2 | Фүүд сити худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-15:00 | Амарна |
3 | Ханбогд эко зах | 07:00-22:00 | 07:00-22:00 | 07:00-22:00 | Амарна |
4 | Фермерүүд зах | 10:00-20:30 | 10:00-20:30 | 10:00-20:30 | Амарна |
5 | Хан-уул яармаг зах | 11:00-22:00 | 11:00-22:00 | 11:00-22:00 | Амарна |
6 | Дэлгэр хангай зах | 09:00-19:00 | 09:00-19:00 | 09:00-19:00 | Амарна |
7 | Монопол худалдааны төв | 09:00-19:00 | 09:00-19:00 | 09:00-19:00 | Амарна |
8 | Саямаа худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | Амарна |
9 | Буянт ухаа зах | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | Амарна |
10 | Хаппи март худалдааны төв | 09:00-20:00 | 09:00-20:00 | 09:00-20:00 | Амарна |
11 | Их наяд худалдааны төв | 10:00-19:00 | 10:00-19:00 | 10:00-19:00 | Амарна |
12 | Зайсан стар худалдааны төв | 10:00-21:00 | 10:00-21:00 | 10:00-20:00 | Амарна |
13 | Их монгол плаза худалдааны төв | 09:30-19:30 | 09:30-19:30 | 09:30-18:30 | Амарна |
14 | Номин хайпермаркет | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | Амарна |
15 | Монгол фармер худалдааны төв | 10:00-19:00 | 10:00-19:00 | 10:00-19:00 | Амарна |
16 | Органик маркет | 10:00-21:00 | 10:00-21:00 | 10:00-20:00 | Амарна |
17 | Лавай худалдааны төв | 09:30-19:30 | 09:30-19:30 | 09:30-18:30 | Амарна |
18 | Бум худалдааны төв | 10:00-20:00 | 10:00-20:00 | 10:00-20:00 | Амарна |
Харин сурагчид нэгдүгээр сарын 28-ныг дуустал амрах юм.
Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална
Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа. Энэ дагуу Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацийг байгуулахаар шийдвэрлэлээ.
Иргэдийг орон сууц худалдаж авахад зориулж олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр эхэлснээс хойш 2023 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээр 7.2 их наяд төгрөгийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийг 115.1 мянган иргэнд олгожээ. Зээлд хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь хоёр сая төгрөгөөс дээш буюу дунджаас дээгүүр орлоготой иргэд эзэлж байна. Энэ нь бага, дунд орлоготой иргэдэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгодоо хүрч чадахгүй байна гэсэн үг.
Тиймээс төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны санхүүжилтийн бодлогыг өрх, гэр бүлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төрөлжүүлэх, бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид зориулж татварын таатай орчныг бий болгох, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, төслийн хүрээнд газар чөлөөлсөн иргэдийг түр болон байнгасуурьшуулах төрийн орон сууцны тоог тогтмол нэмэгдүүлэх, нэн ядуу, бага орлоготой болон бусад зорилтот бүлгийн иргэдэд тохирсон халамжийн,түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага үүссэн. Энэ бүхнийг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулж байгуулахаар тогтоолд тусгасан байна.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй сонгуулийн тойрог болон, “Нүүрсний хэрэг”-т холбогдсон асуудлаар нь ярилцлаа.
-АН-ын дотоод асуудал өнөөдөр хэр байгаа вэ. Ерөнхий ойлголцолд бүрэн хүрч, ирэх оны сонгуульд ороход ямар нэгэн асуудалгүй болсон уу?
-Ардчилсан нам дотроо бол асуудалгүй л дээ, уг нь. Гаднаас эрх баригчид л будилуулсаар өдий хүрсэн. Сонгуульд ороход бэлэн болсон, нэгэн дээвэр доор орсон.
-Ирэх оны сонгуулийг тойрогт нэр дэвших болон жагсаалтаар явуулахаар болсон. Танай намын хувьд жагсаалтынхаа эрэмбийг ямар шалгуураар тогтоох вэ. Хүйсийн харьцааг яаж хангахаар болсон юм бэ?
-Удахгүй намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны хурлаар нэр дэвших журмыг хэлэлцэж батлах байх. Хүйсийн харьцааг хуульд заасан хэмжээнд барих нь тодорхой. Ардчилсан зарчим нь олонхын шийдвэрийг чухалчилдаг болохоор би олонхоо дагаж таарна. Наана нь саналаа хэлэхэд туйлшрал их байна. Дан залуучууд байх ёстой ч гэдэг юм уу. Хүний амьдрал, аливаа ажлын бүтээмж, явцыг харж байхад ахмад, дунд, залуу насныхан тэнцвэртэй харьцаатай байж л ажил үйлс сайхан бүтдэг. Дан залуус сэтгэлийн хөөрлөөр түргэднэ, алдаа их гаргана. Зориг нь л сайхан байх. Ахмадууд хашир нь дэндүү. Шинэ зүйлээс жийрхэнэ. Дунд насныхан болохоор аль, аль талын тэнцвэрийг хангаад, зохицуулах чадвар сайтай байдаг юм шиг байгаа юм. Зүгээр л харанхуйгаар одоо хууччуул боль, хөгшчүүл зайгаа тавь гэх нь өрөөсгөл. Хүйсийн харьцаа ярьдаг шигээ насны харьцаа ч байх хэрэгтэй.
-УИХ-ын сонгууль энэ удаад бүсчилсэн томсгосон тойргоор явахаар болсныг хувь улстөрчийн хувьд хэрхэн харж байгаа вэ?
-Сонголт том хүрээг хамрах тусмаа алдах магадлал ихэсдэг. Тойргийг томсгохоор улсаа аварна гэх ухуулга маш хүчтэй явлаа. Том тойрогтой ч үгээгүй ядуу улсууд өчнөөн бий. Асуудлын гол нь тойргийн хэмжээнд биш төр барьж байгаа хүмүүсийн тархинд байгааг ярихгүй байгаа юм. Тэртээ 1990 оноос шинэ тогтолцоогоор явахаар шийдсэнээс хойшхи хугацааны 90 хувьд нь коммунистууд засагласан. Шинэ нийгмийг хуучин удирдлага, хуучин арга барилаар, үхширсэн сэтгэхүйгээр үргэлжлүүлэн удирдуулсанд л гол алдаа байгаа болохоос тойргийн хэмжээ ямар ч хамаагүй.
Хуулийн хулгай гэж үүнийг л хэлнэ. Коммунистууд биднээс хулгайлж болох бүхнийг хулгайлсан. Одоо сонгогчдын төлөөллөө сонгох эрхийг хулгайлж байна. Тэд хулгайгаа бусад руу чихэхдээ гарамгай юм билээ. Нүүрсний сонсгол үүнийг яруу тод харуулж байгаа. Найман жил бүх шатанд дангаар ноёрхож засаглачихаад, хамар доор нь үндэсний баялгийг өм цөм хулгайлж байхыг хараагүй, мэдээгүй дүр эсгээд, эцэст нь шийдвэр гаргах ямар ч эрх мэдэлгүй, хүний ачаа зөөж амьдардаг хүмүүс рүү хулгайгаа чихээд дуусах гэж байна. А цэгээс Б цэг рүү хүний ачаа зөөж яваа хүн дутаавал ачуулсан, хүлээж авсан талууд хатуу чанга ханддаг ийм л бизнес шүү дээ. Энд хулгай хийх ямар ч зай байхгүй. Эрх баригчид ард түмний сүүлчийн эрхийг, сонгох эрхийг хулгайлж байхад, сөрөх ёстой намууд нь алгаа тосоод хүлээж авдаг арчаагүй улс төр нэгэнт тогтжээ. Ядаж сурталчилгааны хугацааг тойргийн хэмжээтэй уялдуулж тогтоохыг шаардах ёстой биз дээ. Сурталчилгааны 14 хоногт дөрвөн аймгаар тойроод сурталчилгаагаа хийчих нэр дэвшигч өнөөдөр олдох уу.
-Энэ нь эмэгтэйчүүд болон шинэ нэр дэвшигчдэд халтай гэсэн яриа гарч байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-МАН тойрог томсгохоор намын гишүүд болон төрийн албан хаагчдын хүчээр нэг юм тэсч үлдэнэ гэсэн цээжний тооцоо хийчихээд баясаад байгаа юм. Явж үзээгүй зам сайхан санагддаг гэж үг бий. Бодит байдал юу болохыг бурхан ч мэдэхгүй. Таамаглах ямар ч боломжгүй сонгууль болох нь тодорхой. Орвонгоор нь эргүүлэх ч сонголт хийгдэж болно. Ард түмэн тэнэг биш, найман жил хулгайгаас өөр зүйл хийгээгүй, өр тавихаас өөр шийдэлгүй, дарамтлахаас өөр шидгүй ийм хүмүүсийг хуйгаар нь сэгсэрч хаях байх.
-Та ирэх сонгуульд нэр дэвших үү. Эсвэл намынхаа жагсаалтад орох уу?
-Нэр дэвших үгүйг би дангаараа шийддэггүй. Намын гишүүд, дэмжигчид, тойргийн сонгогчид мэдээж гэр бүлийнхэн гээд олон хүний санаа, дэмжлэгийг харж байж л шийднэ. Нэр дэвшүүлэх журам яаж гарахыг харна.
-Баян-Өлгий аймгийг дангаар нь тойрог болгосон дээр юу хэлэх вэ. Энэ нь зөв үү?
-За би энэ тухайд маш тодорхой байр сууриа УИХ-ын чуулган дээр хэлсэн. Бүсчилсэн хөгжлийн төлөө тойргоо томруулсан гэж ярьчихаад Баян-Өлгий аймгийг бүсчилсэн хөгжлөөс гадуур үлдээж байгаа ялгаварлан гадуурхалт болсон. Баян-Өлгийгөөс сонгогдох гурван гишүүн үлдсэн 123 гишүүний саналд шууд дарагдах, өөрсдийнх нь дуу хоолой сонсогдохгүйд хүрэх нөхцөл шууд үүсч байгаа юм. Хоёрдугаарт, салан тусгаарлах санаа бодлыг хөөргөдөх эрсдэл шууд бий болно. Нэг зүйл сануулж хэлэхэд казах үндэстэн бол манай үндэсний цөөнх биш. Шилжин суурьшсан цөөнх. Үндэсний цөөнх гэх нэршил уугуул хүмүүст л хамаатай байдаг.
Өнгөрсөн зууны 1912 онд Богд хаан нутаг өгч, шилжин суурьшуулсан түүхэн баримт нь бий. Хожим 1930 онд Засгийн газар суурьшлын бүсийг нь тодорхой болгосон тогтоол гаргаж байжээ. Үндсэн хуульд гарал үүсэл, үндэс угсаагаар ялгаварлахыг хориглосон заалт ч бий шүү дээ. Баян-Өлгийг тусад нь сонгууль хийдэг болгох нь ялгаварлал, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Яг хуулиа баривал Үндсэн хуулийн цэц дээр энэ хууль унана. Ганц би ийм бодолтой биш юм билээ. Өөр гишүүд ч ийм байр суурь илэрхийлсэн. Монгол нэгдмэл улс учир бүх зүйл дээр ижил тэгш хандах ёстой. Ялангуяа улс төрийн асуудал дээр тусгаарлаж болохгүй. Тусгаарлах, ялгаварлах нь ямар үр дүнд хүргэж болдгийг яг одоо Газын зурваст болж байгаа хямрал харуулж байгаа шүү. Израиль, Газын зурвас дахь палестин иргэдээ ялгаварлаж, тусдаа сонгууль явуулдаг болгосон нь салан тусгаарлах үзлийг гааруулсан. Олон жилийн турш мөргөлдөөн, хямрал гарах үндэс болсон байдаг.
-Таныг үндсэндээ гишүүн болсноос тань хойш л нүүрсний асуудалд холбож ирлээ. Мөн сая болж өнгөрсөн Нүүрсний сонсголд гэрчээр дуудсан. Нүүрсний хулгайн асуудалд та ямар тайлбар хийх вэ?
-“Нүүрсний хэрэг” гэх шуугиан гараад жил л болж байна. Энэ хэрэгт намайг холбогдуулах гэхдээ аль гурван жилийн өмнө 2020 оны эхээр надтай холбогдуулж шуугиулсан зүйлээ ахин дахин сөхөөд байгаа нь огт үндэслэлгүй юм. Гурван жилийн өмнө сонгуулийн жил байсан учир надад “хэрэг үүсгэж, яллагдагчаар татлаа” гээд шуугиулсан. Сонгууль дуустал хэрэгтэн мэт харагдуулж байгаад сонгууль дуусахаар хэрэгсэхгүй болгоод орхисон тийм л зүйл. Тэр хэрэг гэх гүтгэлэг бол хоёр хүний хооронд зээлийн гэрээ байгуулж, өгч авалцсан зүйл л юм, угтаа. Өнгөрсөн жилээс “Нүүрсний хэрэг” гэж шуугиулаад МАН-ын баахан гишүүний нэр гарах болоход нам ялгалгүй тэмцэж байгаа дүр оруулахын тулд ахиад л миний нэрийг хавчуулаад явсан. Олон нийт үнэнийг мэдэх хэрэгтэй. Ганц би энэ хэргийг “жүжиг” гээд байгаа юм биш. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг шүүх дээр хэлсэн шүү дээ. Түүнийг ингэж хэлснээс нь хойш үгүйсгэсэн, няцаасан ямар нэгэн мэдэгдэл гараагүй байгаа. Намайг нүүрсний хэрэгт холбогдуулах гээд байгаа нь үүнтэй яг адил шүү дээ. Өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сард намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө, “Нүүрсний хэрэг” гэж шуугихаас гурван жилийн өмнөх зүйл. МАН-аас намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд янз бүрээр оролдож эхэлсэн юм. Би тэр үед төрийн ямар нэгэн өндөр албан тушаал хашдаггүй. Бизнес хийдэг л хүн байсан.
Харин манай эгч зээлийн гэрээ хийж, хүнд мөнгө зээлүүлснийг намайг сонгуульд өрсөлдөгч болох нь гэж харсан хүмүүс хувиргаад намайг хийчихсэн мэтээр гүтгэсэн. Харамсалтай нь эмэгтэй хүн ийм зүйл хийсэн байдаг. Манай эгчийн өгсөн тэр зээлийн хариуд надад ашигтай ямар нэг шийдвэр огт гаргаагүй. Би ямар нэг давуу байдал олж аваагүй. Нотлогдоогүй, нотлогдох боломж, үндэслэлгүй хилс хэрэг тохох гэж оролдсон ийм л зүйл. Прокуророос хэрэгсэхгүй болгосон. Гэтэл улс төрийн зорилгоор сэргээгээд, ирэх сонгууль хүртэл намайг гэмт хэрэгтэн болгож харагдуулах төлөвлөгөөний л нэг хэсэг. Ийм илэрхий зүйл дээр улстөржиж, төрийн дарамт үзүүлсэн л хэрэг болсон. “Эрдэнэ Тавантолгой”-н захирал байсан Б.Ганхуяг шиг хэлэхэд нэг шанага нүүрсний асуудал надад байхгүй. Эрх баригчдад хатуухан хэлэхэд та нар буруу газраас “нүүрсний хулгайчаа” хайгаад байна. Нүүрс тээврийн компанид хулгай хийх боломж бүр огт байхгүй.
-Томсгосон тойрог нь сонгуулийн сурталчилгаа хийх, иргэдтэй бүрэн уулзаж, өөрсдийгөө таниулахад халгаатай. Тиймээс тараах материал буюу хэвлэмэл материалын тоо хэмжээг нэмэх хэрэгтэй гэж байгаа дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Тойргоо томсгочихоод нэр дэвшигчид сонгогчдодоо мөрийн хөтөлбөрөө танилцуулах, үзэл санаагаа ойлгуулах боломж өгөлгүй хяссан. Ардчиллын зарчмыг уландаа гишгэсэн л хууль баталчихаад байгаа. Шинэ гэлтгүй бүх нэр дэвшигч сурталчилгаа хийх боломж хомс, маш давчуу хугацаатай сонгууль болох гэж байна. Үр дүн нь таамаглах аргагүй юм болно. Нэг зүйл хэлэхэд сонгуулийн хуулийг өөртөө ашигтайгаар шийдлээ гэсэн бүхэн эсрэг үр дүн амссан түүхтэй шүү.
-Таныг өмнөх Ерөнхийлөгчтэй холбож их ярьдаг. “Хөх Монголын Хөх туг” гээд нэг хэсэг явсан. Үнэхээр тэр хүн танд чиглэл, үүрэг өгдөг юм уу?
-Х.Баттулга бол Монголын ард түмний олонхын дэмжлэгийг хүлээсэн, хүндтэй хүн. Тэр хүн надад ямар нэг чиглэл өгнө гэж юу байх вэ дээ. Би харин үнэт санал, зөвлөгөөг нь сонсохыг хичээж явдаг. Нутгийн ах, Ерөнхийлөгчийн албыг нэр хүндтэй хашсан хүн. Яагаад сонсохгүй, харахгүй, уулзахгүй явах ёстой гэж. “Хөх Монголын Хөх туг” аян намын гишүүд, дэмжигчдийг идэвхжүүлж, хөдөлгөөнд оруулсан зөв зүйл. Оролцоход болохгүй зүйл бий юу. Энэ чинь хууль бус юм уу.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хувийн хэвшилтэй төр өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжинэ
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан дийлэнх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэхүү анхдагч хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах, түншлэлийн гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох зэрэгт дагаж мөрдөх журам, аргачлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үндсэн зорилт нь төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжиж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар өрсөлдөөн үүсэх, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу тал бий болно. Түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, төслийн эрсдэлийг хуваах, төрөөс үзүүлэх дэмжлэг тодорхой болсноор түншлэлийнгэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчингтодорхой болгох зохицуулалтыг хуульд тусгажээ.
Ингэснээр Монгол Улсын үнэлгээ олон улсад нэмэгдэж, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин сайжирч, ОУ-ын байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэг нэмэгдэнэ. Томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн чадамжийг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд хүртээмжтэй хүргэх олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэж байна.
2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа
2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталснаас хойш 22 жил өнгөрсөнбайна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, ААН-ийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ний 63 хувь бүтээгдэж байна. Харин орон нутагт нийт хүн амын 53.2 хувь нь амьдарч, ААН-ийн 24.2 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 16 хувь, ДНБ-ний 37 хувийг бүрдүүлж байна. Энэхүү харилцан адилгүй байдлаас шалтгаалж орон нутагт ажиллах хүчний дутагдал үүсэж, эдийн засгийн төрөлжилт алдагдаж, эсрэгээрээ Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүсэж, түгжрэл, утаа, агаар, хөрсний бохирдол огцом нэмэгдэж, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг бууруулж байна.
“Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого буюу Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
Мөн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд энэ оны 02 дугаар сарын 28-нд байгуулсан “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тус хөтөлбөрийн I үе шатыг хэрэгжүүлэх Монгол Улс, Европын хөрөнгө оруулалтын банк хоорондын Санхүүгийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо. Хөтөлбөрийг нийт 735 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 17 аймгийн 52 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих инженерийн дэд бүтэц, тээвэр логистикийн төв байгуулах, ногоон санхүүжилтийг дэмжих ажлууд багтжээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр нийт 2013 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1582, гэмт хэргийн шинжтэй 86 дуудлага, мэдээлэл байна.
Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 87, хүний биед халдсан 43, эрүүлжүүлэх байранд хоносон 94 тохиолдол гарчээ.