Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 11 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 05-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1, 2-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 14-16 метр, 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө 0…-5 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 3-наас ихэнх нутгаар хүйтэрнэ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын”Нүүдэг шар хотоос, суудаг улаан хот хүртэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Санхүүгийн гэмт хэргийн шинжээч Д.Тэгшбаяр “Монголд хуурамч бараа бүтээгдэхүүний зах зээл хяналтаас гарах нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэнд тооцогдох эрсдэлтэй”   гэснийг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

НӨАТ-ыг таван хувь болгох 100 мянга гаруй иргэдийн
саналыг УИХ албажуулж чадах уу

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт   нийтлэлч Баабарын “Нүүдэг шар хотоос, суудаг улаан хот хүртэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ховд аймгийн Ардчилсан намын дарга М.Амарсанаа “Ардчилсан нам “хөл сайтай” тулдаа олон жил үргэлжилсэн зөрчилдөөнөөс
амьтай гарлаа”  гэлээ.

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын дарга М.Дамдинхорлоо “Ямар нэгэн мэдэгдэл ирээгүй учраас гаалийн тариф хөнгөрөөгүй. Мах, махан бүтээгдэхүүн хэвийн гарч байна” гэв

Монголын сагсанбөмбөгчид гурав хуваагдаад хэрэлдэж
байна

 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ