Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобус авах тендерт материалаа ирүүлсэн таван компанийн дөрөв нь баталгааны саналаа ирүүлжээ DNN.mn

Нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийн материалыг өнгөрсөн баасан гарагт задалсан. БНХАУ-ын таван компанийн ирүүлсэн саналыг хэлэлцэж, Тендерийн баримт бичиг боловсруулж, зохион байгуулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны ажил өнөөдөр дуусжээ.

Баримт бичгүүдэд үнэлгээ хийх үүрэгтэй дараагийн үнэлгээний хороог Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас байгуулах аж. Энэ хүрээнд “Mines Up”, “Xiamen King Long United Automotive Industry” Co.,Ltd, “Yutong Bus” Co.,Ltd-аас тендерийн баталгааг 917 сая 193 мянга 165 төгрөг байхаар илгээсэн байна.

Харин “Xiamen Golden Dragon Bus” Co.,Ltd-ын хувьд 300 мянган ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн настай хүүхэд угаалгын машины хатаагчинд гацсан байсныг гаргажээ DNN.mn

Дөрвөн настай хүүхэд угаалгын машины хатаагчинд гацсаныг аюулгүй гаргажээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Тээвэрчин”-ий 1 дүгээр гудамжинд бага насны хүүхэд угаалгын машины хатаагчид орж суугаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00:42 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход Н /4 настай, эрэгтэй/-ийг угаалгын машины хатаагчаас гаргасан байна.

Categories
гадаад мэдээ

Ральф Фюкс: Улстөрчид Оросыг сүйрэхээс сэргийлж байна DNN.mn

Берлин хотноо “Улс орон ба эх дэлхий: Оросын бодит байдал 2023” нэрийн дор олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хоёр өдөр хуралдаж өндөрлөв. Уг хуралд улс төр судлаач, “Re:Russia” судалгааны төслийн тэргүүн Кирилл Рогов илтгэл тавьж “Путин огцрох нь одоогийн Кремлийн дэглэмийг Путины үүрч явсан хэрэггүй ачаа болон алдааны дарамтуудаас ангижруулах учир энэ дэглэм хэвээрээ үлдэх маш тохиромжтой гарцболно” гэдгийг онцолж “Путины оронд өөр нэгэн гарах ч үнэндээ тэрээр мөн чанартааПутин л байх болно. Иймээс Оросын сөрөг хүчний хувьд хамгийн оновчтой арга хэмжээ бол Путиныг явахаас өмнө ирээдүйн Оросын бүтцийг бий болгох явдал” гэж хэлжээ.

Софи дахь Либерал стратегийн төвийн дарга, Венийн Хүмүүнлэгийн хүрээлэнгийн судлаач Иван Крастев “Одоогийн Оросын дэглэмийн гол зорилго нь ялалт биш, харин дайныг хэвийн байдаг л зүйл гэж өөрийн иргэдэд ойлгуулах явдалгээд “Энэ бол эцэс төгсгөлгүй дайн, энэ бол Украинтай бусНАТО-той, Баруунтай хийх дайн байхыг Кремль хүсэж байна. Путин энэ дайныг хүйтэн дайнтай адил удаан үргэлжилнэ гэж бодож байна. Учир нь дайн болж байвал улс дотор нь ноцтой үймээн самуун гарахгүй гэж тэр тооцож байна“ гэж хэлсэн байна. Түүний хэлснийг баталгаажуулж Берлиний Карнегийн нэрэмжит Орос, Еврази судлалын төвийн судлаач Екатерина Шульман Путин өөрийниргэддээ хандан “Тийм ээ, бид дайн хийж байна. Тийм ээ, энэ бол

амаргүй зүйл. Гэхдээ энэ нь танд ашигтай. Та бүхэн өмнөхөөсөө илүү их ашиг олох болно. Бизнесийн шинэ боломжууд нээгдэж байна … Мөн иргэд ч гэсэн илүү сайнболомжтойболно. Таны нийгмийн баталгаа, цалин нэмэгдэх учир тулалдах нь бас ашигтай… Тиймээс бид бүхэн өөрийн эрх ашгийн төлөө дайтаж байна” гэж хэлснийг сануулсан байна. Шульман “Орос улс хориг арга хэмжээг тойрч гарахын зэрэгцээ иргэд бие биенээ хооллож, хувцаслаж, зугаацуулж, бусад улсаас хууль ёсны, хагас хууль ёсны болон хууль бус аргаар бараа импортлох замаар бараа бүтээгдэхүүний элбэг дэлбэг байдлыг хадгалах гэж хичээж байна. Кремлийн эрх баригчид ямар ч тохиолдолд иргэддээ хоосон тавиур эсвэл бараа бүтээгдэхүүний хомсдол үзүүлж болохгүй гэдгийг сайн ойлгосон” гэж онцолжээ.

Берлиний Шинжлэх ухаан, улс төрийн сангийн судлаач, Улс төр-Газарзүйн судалгааны төвийн тэргүүн Николай Петров “Дайны өмнө Путинд тулгарч байсан гол асуудал бол тэрээр Сталинд байсан бараг бүх зүйлийг сэргээж чадсан ч улсын бүх удирдлагын төвшинд өөрийн хяналтыг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байсан явдал. Тэрээр дайн эхлүүлснээр энэ хяналтыг хэрэгжүүлж дуусгах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл В.Путин бүх хуурай газрын 1/7 хувийг эзэлсэн хэмжээгүй эрхт хаан болсон. Гэхдээ түүний байгуулсан төмөр бетон мэт бат бөх харагдах энэ дэглэм гадны ямар нэг хүчтэй цохилтонд өртмөгц маш амархан нуран унахмагадлалтай” гэж хэлсэн байна.

Орчин үеийн либерал төвийн захирал Ральф Фюкс барууныхны Орост үзүүлж буй хариу үйлдэл одоо ч хангалттай шийдэмгий бус байнагээд барууны орнуудыг гурван төрөлд ангилсан байна.Нэгд нь, “Путиныг Украинд зогсоохгүй бол тэр улам цаашилна” гэсэн итгэлтэй Украины цэргийн ялалтыг дэмжиж буй Балтийн болон Скандинавын орнууд, Их Британи зэрэг Төв ба Зүүн Европын ихэнх улсууд. Хоёр дахьнь,Кремлийн “тав дахь цуваа” болсон Орбантай Унгар, түүнчлэн Европын баруун ба зүүний популист намууд, АНУ-ынТрампын фракц, Голландын сонгуульд дөнгөж ялалт байгуулаад буй Гирт Вилдерсын нам болон Германдахь “Германы альтернатив” намууд. Эдгээр хүчин Оросын нөхцөлөөр энх тайван тогтоож, Украинд цэргийн тусламж үзүүлэхийг зогсоохыг хүсэж байна. Гурав дахь нь,Вашингтон, Берлин, Парисын улс төрчид Украиныг зэвсгээр дэмжиж байгаа ч тэднийг цэргийн ялалтанд хүргэх бус Киевийн талд Оростой хэлэлцээр хийх хамгийн таатай нөхцөл бий болгож, Оросыг сүйрэхээс сэргийлж байна гээд Фюкс хуралд оролцогсдод Канцлер Олаф Шольцийн “Украиныг ялагдуулж болохгүй, Орос ялахыг зөвшөөрч болохгүй” гэж хэлснийг сануулав.Ральф Фюкс үүний шалтгааныг нэгдүгээрт, улс төрчид дайн даамжран Орос цөмийн зэвсэг хэрэглэнэ гэхээс эмээж байгаа явдал, хоёрдугаарт,улс төрчид олон мянган цөмийн цэнэгт хошуутай улсадПутины дэглэм нуран унаж эмх замбараагүй байдал бий болохоос эмээж байгаа явдал. Гурав дахь шалтгаан нь улст төрчид Украинд илүү их хэмжээний цэргийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдэгт сонгогчдыгитгүүлж чадахөөрсдийн чадварт эргэлзэж байгаа явдал гэж хэлсэн байна. Харин цэргийн зарим шинжээчид “Орос задран байгалийн баялгаа булаацалдан хоорондоо байлдан замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, хэдийгээр украинчууд амь үрэгдэж байгаа ч, төрийн телевизээс өөр мэдээлэлгүй аль болох олон орос эрчүүдэд барууны зэвсгийн хүчин чадлыг үзүүлэхээс өөр аргагүй учир туйлдуулах дайн явагдсаар байна” гэж үздэг билээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд мэдээлэл өглөө DNN.mn

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Монгол дах НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс санаачлан Жендэрт суурилсан хүчирхийллийг зогсооход жендэрийн талаарх тогтсон хэвшмэл ойлголт, нийгмийн тогтсон буруу хэм хэмжээ, хандлагыг өөрчлөхөд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг Unite олон улсын аян 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны өдрүүдэд 16 өдрийн турш олон улсын хэмжээнд болж байна. 2009 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү аян энэ жил “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооход хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх”-ийг уриалж байгаа юм.
Харин Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь хүчирхийллийн суурь шалтгаан болох нийгмийн хэвшмэл ойлголтыг олон нийт, тэр дундаа залуучуудад таниулах, залуусын оролцоонд уриалах уулзалт, семинарыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар оролцож, “Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт: Сорилт ба боломжууд” хэлэлцүүлгийн хүрээнд охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн дээд эрх ашгийг хангах чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж, хүүхэд хамгааллын бодлогыг гэр бүл төвтэй байх, хүүхэд хамгааллын үйлчилгээг шинэ шатанд гаргахад онцлон анхаарч, бодлогын томоохон шинэчлэл хийж байгааг дурдсан. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, улсын хэмжээнд 36 Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, 2023 оны 10 сард нийт 4795 иргэн түр хамгаалан байрлуулах үйлчилгээ авсан байна.
Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, мэдээллийг өгснөөр хүчирхийлэл үйлдэхээс өмнө урьдчилан сэргийлж чадна. Иймээс бид НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлсэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв”-ийг анхлан байгуулаад байгаа зэрэг олон ажлыг онцолсон юм.
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ DNN.mn

Улсын Онцгой комисс өнөөдөр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Цаг уур, орчны шинжлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал нар нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.

Энэ жил улсын хэмжээнд нийт 69.1 сая, толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн. Аймгуудын мэдээллээр 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр төлөвлөсөн нь 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцүү байна.

Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн.

Тус тогтоолын хүрээнд аймаг сумын аюулгүй нөөцөд нийт 20.2 мянган тн өвс, 8.0 мянган тн тэжээл бэлтгэж, өвс, тэжээл бэлтгэсэн бол малчдын түвшинд 1.2 сая тн хадлан, 118.5 мянган тн ногоон тэжээл, 61.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 48.1 мянган тн гар тэжээл, 18.6 мянган тн дарш, 81.4 мянган тн давс, хужир бэлтгэсэн нь шаардагдах өвс, тэжээлийн 92.3 хувийг хангаад байна. Мөн газар тариалангаас 111.0 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалж 240.0 мянган тн ногоон тэжээл хурааж авсан бөгөөд гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэгдэх 300.0 гаруй мянган тн улаан буудайнаас 80.0 мянган тн хүчит тэжээл үйлдвэрлэгдэж, 70.0 мянган тн буудай тэжээлийн будаа руу шилжиж 2023-2024 оны мал аж ахуйн салбарт 390.0 мянган тн тэжээл нийлүүлэгдэж байгаа нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаар байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн алба

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаан 11 цаг 34 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуралдаанд танилцууллаа.

Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.

Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 116 тогтоолын дагуу 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхээр болсон. Засгийн газрын 98 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, 2011 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааны бичилтийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТТТХТ) 2011 онд хийж гүйцэтгэсэн.

2011 оны арван нэгдүгээр сард Улсын Их Хурлаас 57 дугаар тогтоол батлахдаа “Хувьцааг олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхлэх хүртэл компаниудын болон иргэдийн хувьцааг зөвхөн Засгийн газар л нэрлэсэн үнээр нь буцааж авч болно” гэсэн. Энэ тогтоолоор иргэд хувьцаагаа арилжаалах боломжгүй болсон. Одоогоор 1,072 хувьцаа дотоодын зах зээл дээр хараахан арилжаалж эхлээгүй байгаа учир өвлөх, шилжүүлэх, бэлэглэх, зарах, болон худалдан авах эрхүүд хаалттай байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан.

2012 оны Засгийн газрын 116 дугаар тогтоолоор дээрх хувьцааг авсан иргэдэд нэмж 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхдээ “Хүний хөгжил” сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасаж тооцсон байна. 2016 онд “Сайн хувьцаа” нэрээр Засгийн газар иргэдийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан. Одоо тус компанийн нийт хувьцааны 14.7 хувь нь иргэдийн мэдэлд, 85.5 хувь нь Засгийн газрын, 0.05 хувь нь аж ахуй нэгжүүдэд оногддог байна. 2016 оны сонгуулийн өмнө 300 мянган төгрөг авсан иргэдийн хувьцаа 750 ширхэг болсон. Ер нь Засгийн газар  иргэдэд өгсөн 20 хувийн эзэмшлийн хувьцааныхаа 6.3 хувийг худалдаж авсан тооцоо байна.

Гэвч үе үеийн эрх баригч хүчин Улсын Их Хурлын сонгуулийн өмнө иргэдийн санал авах хэрэгсэл болгон ашиглаж байсан явдлыг залруулж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан, боловсруулсан болохоо Ш.Адьшаа гишүүн танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэл, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Н.Ганибал, М.Оюунчимэг нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авав

Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн менежментийг сайжруулах, хувьцааг нь олон нийтийн болгох, нээлттэй худалдаалах, төр дахин төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг байгуулахгүй байх зэрэг асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин дурдаад, тус ажлын хэсгийн үйл ажиллагаатай энэхүү төсөл дэх зохицуулалтаа уялдуулах боломжтой гэдэг саналыг хэлэв. Төсөлд зөвхөн нэг аж ахуйн нэгжийн хувьцааны асуудлыг хөндсөн байгаа нь зохисгүй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлээд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцаатай холбоотой асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх нь зохистой гэдэг байр сууриа илэрхийлсэн. 1072 хувьцааны хэдэн хувийг иргэд ямар байдлаар төрд худалдсан талаар тодруулахад ““Хүний хөгжил” сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлтийн дагуу 322.767 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 1721 иргэн гаргасан. 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн 278.258 оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615.701 иргэн, 2016 оны “Сайн хувьцаа” хөтөлбөрт 1.294.302 иргэн хамрагдаж хувьцаагаа Засгийн газарт худалдаалсан байна. Нийт 2.512.779 иргэн давхардсан тоогоор аль нэг хэлбэрээр хувь хишиг хүртсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийтдээ 12 тэрбум хувьцаа гаргасан  бөгөөд нийт дүн нь өнөөдрийн байдлаар төр иргэдээс хүсэлтийнх нь дагуу 866.3 мянган ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр иргэдээс худалдан авсан нь 826.9 тэрбум төгрөг болсон” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн. Төр энэхүү худалдан авсан хувьцаагаа ногдол ашгаас нь төлбөрөө авах хэлбэрээр буцаагаад иргэдэд нь олгох тохиолдолд төсвийн дарамт үүсэхгүй гэдэг тайлбарыг төсөл санаачлагч Ш.Адьшаа хэлэв. Төрийн өмч дэх иргэдийн хяналтыг сайжруулах, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  газрын хэвлийн баялаг  нийтийн өмч байх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төслийг боловсруулсан гэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс өргөн мэдүүлсэн “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хамтатган хэлэлцэхээр шийдвэрлэж, Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан байгааг Д.Батлут гишүүн хэллээ. Энэ ажлын хэсэг хэлэлцэж буй тогтоолын төсөл дэх зохицуулалтын талаарх асуудлыг мөн хөндөн хэлэлцэж байгаа гэх мэдээллийг өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд холбогдох тайлбар хэлж, байр сууриа илэрхийлэв. Түүний тодруулсны дагуу ажлын хэсгээс дараах хариултыг өгсөн юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт, “Тавантолгой” дулааны цахилгаан станц зэрэг 11 төсөл, арга хэмжээ нь нийтдээ 4.9 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэйгөөр хэрэгжиж байгаа аж. Үүнээс 1.5 тэрбум ам.доллар орчмыг санхүүжүүлсэн байгаа юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах ёстой гэдэг байр суурийг М.Оюунчимэг гишүүн илэрхийлээд, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.

Ийнхүү гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 69.2 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 35 иргэний амь насыг аварч, 18 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Тухайлбал, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум “Улаагчийн Хар нуур” гэдэг газар иргэн Г-ын суудлын автомашин нуурын мөсөн дээр зорчиж яваад мөс цөмөрч живсэн, жолооч нь эсэн мэнд гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргалаа.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөс хэврэг, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Энэ онд 70 мянган тонн мах экспортолжээ DNN.mn

Манай улс энэ онд 70 мянган тонн мах экспортолжээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Энэ жил манай улс бүх төрлийн малын махыг квотгүй экпортолж байна. Экспортод гаргаж буй мах, махан бүтээгдэхүүний дийлэнхийг БНХАУ-д гаргаж буй юм.

Categories
мэдээ улс-төр

ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр /2023.11.28/ хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хэлэлцээд тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б. Баттөмөрийг улируулан томилохоор шийдвэрлэснийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд мэдэгдээд, товч намтрыг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр нь 1979 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер, механикч, 1991 онд ОХУ-ын Москва хотын Нийгэм-Улс төрийн дээд сургуулийг эдийн засагч, улс төр судлаач, 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2003 онд эдийн засгийн ухааны доктор (Ph.D), 2008 онд эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1980-1986 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1986-1989 онд Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга, 2000-2008 онд Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга, дарга, 2011-2013 онд Монголын үндэсний татварын ерөнхий газрын дарга, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны даргыг улируулан сонгох санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас эрэн сурвалжилж байсан иргэнийг баривчилжээ DNN.mn

ОХУ-ын интерполын төв товчооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу тус улсын иргэн “Г”-г дайчлан баривчиллаа.

ОХУ-ын интерполын төв товчооноос хүнийг алахаар заналхийлж, завдсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж буй тус улсын иргэн “Г” нь мөрдөн байцаалтаас оргон зайлж,  Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн тухай тус улстай байгуулсан эрүүгийн хэргийн харилцан туслалцаа үзүүлэх тухай улс хоорондын гэрээний хүрээнд баривчлан саатуулах тухай яаралтай хүсэлт ирүүл цагдаагийн байгууллагаас ОХУ-ын шүүхийн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг эчнээгээр авах тухай тогтоол, ОУ-ын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журам зэрэг эрх зүйн актыг үндэслэн өөр улсад дамжин өнгөрөхөөр төлөвлөж, түр орогнож байсан “Г” гэгчийг БГД-ийн нэр бүхий зочид буудлаас 2023 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө дайчлан баривчилж ОХУ-д хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.