Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр /2023.11.01/ хуралдаж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Засгийн газраас авч  хэрэгжүүлсэн арга хэмжээний  үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.

Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны  төсвийн төсөлд тусгасан болно гэлээ.

Ирэх оны төсөвт тусгасан  онцлог арга хэмжээг дурдвал,

  1. Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд 217.7 мянган төрийн албан хаагч, 499.2 мянган тэтгэвэр авагч, давхардсан тоогоор нийт 146.9 мянган нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн хамрагдах аж.
  2. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбогдууланмалчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь тус тус төрөөс хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгажээ.
  3. Боловсролын шинэчлэлийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах тэтгэлгийг ирэх оноос олгож эхлэх юм байна.
  4. Ирэх онд хүүхэд хамгааллын төсвийг  хүрэх үр дүн, гүйцэтгэлтэй нь уялдуулан 80 хувиар нэмэгдүүлж 14.3 тэрбум төгрөгт хүргэхээр  төлөвлөөд байна. Энэ нь хүүхдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангалттай бүрдүүлэхэд хүрэлцэхгүй хэдий ч салбар хоорондын уялдааг сайжруулах, орон нутгийн санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой хуваарилбал тодорхой үр дүн гарах боломжтой гэж үзжээ.
  5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн дэмжиж хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк,  мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай арга хэмжээний төсөв болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаасанд зориулж  ирэх онд нийт 223.7 тэрбум төгрөг хуваарилах аж.
  6. Улсын төсвийнхөрөнгө оруулалтыг эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн үр ашиг, ач холбогдол бүхий төслүүдэд чиглүүлж, энэ хүрээнд төсвийн төсөлд нийтдээ 6.1 их наяд төгрөгийн хөрөнгийн зардлыг төлөвлөсөн нь ДНБ-ний 8.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зардлын 22.6 хувьтай тэнцэж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.2 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1050 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
  7. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг төсөв өргөн мэдүүлэхийн өмнө бүх аймгуудад ажиллаж, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдэд иргэдийн саналыг авах, иргэдээр эрэмбэлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулсан билээ. Үүний дагуу хот, хөдөөгийн хөгжлийг хурдасгах, эрчим хүч, автозамын төслүүдэд  зориулж ирэх онд 1.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 154 төсөл, арга хэмжээний 593.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаад байна. Эдгээр төслүүдийг эхлүүлэх төдий бус харин хамгийн багадаа 1 жил хамгийн ихдээ 3 жилд багтаан хэрэгжүүлж, ашиглалтад оруулах зорилт тавьж, үүний дагуу 2024 онд хамгийн багадаа 30 хувийн санхүүжилтийг тусгажээ.
  8. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, тэргүүлэх ач холбогдолтой бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг гадаад зээл тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээрээс томоохон төслүүдийг дурдвал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, “Чойбалсан Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төсөл, Улаанбаатар хотын ундны ус хангамжийг сайжруулах болон төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл болон арван аймагт дулааны станц барих төсөл зэрэг байгаа аж.

Монгол Улсын ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар дараа оны төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихдаа Төрийн аудитын байгууллагаас өгч буй дараах зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна гэлээ. Үүнд:

  • Монгол Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа төсвийн төсөл боловсруулах тухайн үе дэх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэсэн байх;
  • Төсвийн төлөвлөлтийн дунд ба урт хугацааны төлөвлөлтийг төсвийн алдагдлыг 2 хувиас бага байлгах эдийн засгийн зохист харьцааг баримтлан төсвийн тогтвортой байдлын үндсэн зарчмыг хангаж төсөвт үзүүлэх гадаад өрийн ачааллыг бууруулж төлөвлөлтийг сайжруулах;
  • Улсын хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцсэн, зөвхөн төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгаж байх;
  • “Улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн дүнд өөрчлөлт орж буй шалтгаан нөхцөлд нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллах;
  • Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх ажлыг зохион байгуулах, худалдан авах үйл ажиллагаа, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс хүлээн авах үйл ажиллагаанд субьектив сөрөг нөлөөлөлгүй байлгах тодорхой, нарийвчилсан эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгч, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Төсвийн төслийг тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн эсэх хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, орон нутгийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлж удирдан зохион байгуулах;
  • Гадаадын зээлийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх хэлэлцээрт орж буй төсөл, арга хэмжээнд эдийн засгийн үр ашгийн тооцоог хийж, ач холбогдлоор нь эрэмбэлж санхүүжүүлэх журам арга, аргачлал боловсруулж хуулийн хэрэгжилтийг хангах;
  • Хөгжлийн бодлогод нийцүүлсэн, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг бүрэн хэрэгжүүлж, салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангаж, чадавхыг сайжруулах асуудлуудыг багтаажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асуусан. Тэрбээр, 2017 онд манай улсад хэрэгжсэн Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд өндөр насны тэтгэврийг үргэлжилсэн долоон жилийн хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцон тогтоох шийдвэр гарч 2018-2023 онд ийм аргачлалаар тэтгэврээ тооцуулсан 58 мянган иргэн байна гэлээ.

2023 оноос эхлэн тэтгэврийг үргэлжилсэн таван жилийн дунджаас тооцон тогтоох болсон ч дээрх хугацаанд тэтгэврээ тогтоолгосон хүмүүст нөхөн олговор олгох асуудал шийдэгдэлгүй үлдсэн хэмээгээд энэ асуудлыг шийдвэрлэх ямар бодлого барьж байна вэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагаас тодруулсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасныг тодотгоод, хуульд нөхөн олговор олгох асуудал тусгагдаагүй ч ирэх оны төсөвт тусгаснаар дээрх иргэдийн тэтгэвэр нэмэгдэж тооцогдохоор байгаа гэсэн хариултыг өглөө.

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаан даргалагч, тус дэд хорооны дарга Б.Пүрэвдорж үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улсын нэгдсэн төсвийн зардал бол сүүлийн хэдэн жилд өссөн нь  зарлагаа эхэлж тооцоод дараа нь орлогоо бичдэгээс үүдэлтэй хэмээсэн. Түүнчлэн төсвийн зарим хөрөнгө оруулалтыг хойшлуулж, төсвийн зардлаа бууруулж байж орж ирж буй орлогын зарим хэсгийг Ирээдүйн өв сандаа хуримтлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Дараа нь 2018-2023 он хүртэлх хугацаанд тэтгэврээ үргэлжилсэн 6-7  жилээр тооцуулан тогтоолгосон 58 мянган иргэний тэтгэврийн зөрүү болох 93 тэрбум төгрөгийг нөхөн олгох зардлыг ирэх оны төсвийн төсөлд тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Үүгээр хуралдаан өндөрлөж Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ DNN.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 100,000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэв.

Тэгвэл уг саналыг судлах ажлын хэсгийг Г.Тэмүүлэн, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Жавхлан, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нарын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Улмаар тухайн асуудлаар хуулийн хэрэгжилтийг нь хангуулахад анхаарах, тооцоо судалгаа хийх, УИХ-д тогтоол болон шийдвэрийн төслийг танилцуулж шийдүүлэх боломжтой талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Б.Дашравдан: 2024 онд Монгол, БНХАУ-ын хооронд 100 сая ам.доллароос багагүй мөнгөн дүнтэй худалдаа, хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой DNN.mn

“Худалдаачин үндэстэн” форумыг санаачлагч, олон улсын худалдааны зөвлөх Б.Дашравдантай ярилцлаа


 

– “Худалдаачин үндэстэн-2023” форум “Монгол-Хя­тадын худалдаа, хөрөнгө оруулал­тын бодит хамтын ажил­­­­лагааг хэлэлцэх нь” сэд­вийн дор зохион байгуулагдах гэж байна.Фору­мыг хэрхэн санаачилах болов?

– Монгол Улс, БНХАУ-ын худал­дааны эргэлтийг ойрын таван жилийн дотор 20 тэрбум ам.долларт хүргэх хоёр улсын Засгийн газрын зорилтыг хэрэг­жүүлэхэд шинжлэх ухаанч, албан ёсны, үнэн бодит мэдээ­лэл дут­маг байгааг засах; Монгол, Хятадын улс төрийн харилцаа өндөр түвшинд байгаа ч түүнийг эдийн засаг, худалдаа, хөрөнгө  оруулалтын хамтын ажиллагаа гүйцэж чадах­гүй байгаад шинжээчдийн анхаарлыг хандуулах шаард­лага үүссэн; Хоёр улсын тус тусын бизнесийн соёлын онц­логийг бизнес эрхлэгчдэд танилцуулах; Монголын талаас өмнөд хөрш рүү түүхий эдийн  экспорт, Хятадаас Монгол руу  өргөн  хэрэглээний барааны хилийн  худал­дааны  импорт хийх явцад үүсдэг хүндрэлийг гэтлэх, хоёр улсын уламжлалт гадаад худалдааны бүтэц, зээл, буцалтгүй тусламж хэлбэртэй хөрөнгө оруулалтаас итгэлцэл, түнш­лэлд тулгуурласан инно­ваци, шинжлэх ухаан тех­нологи, ноу-хау, тогтвортой хөг­жил, мэдлэг шингэсэн эдийн засаг, худалдааны харилцааг төлөвшүүлэхэд Монгол Улсын төр, хувийн хэвшил, судлаач­­дын зүгээс бодит санал санаачилга гаргах цаг үеийн шаардлага; Монгол – Хятадын бизнес эрхлэгчдийн итгэлцлийг нэмэгдүүлэх, хүндэтгэл, ёс зүй дээр суурилсан бизнесийн түншлэлийг хөгжүүлэхгүйгээр манай хоёр орны эдийн зас­гийн хамтын ажиллагаа нийл­бэр нь тэг байдаг зогсонги байдал руу орж буйг хоёр талд сэрэмж­лүүлэх цаг үе нь өнөөдөр гэдгийг судлаач, шинжээ­чид хэлэлцэн форумыг санаа­чилсан. Бид бизнесийн үр ашгийг шинжлэх ухаанчаар бүтээлцье гэж байгаа хэрэг л дээ. Түүнчлэн Монгол Улсын өмнөд хөршөөс хөрөнгө оруу­лалт татах, Хятадын зах зээл рүү экс­порт хийх, импортын бизнес эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд БНХАУ-ын Засгийн газрын гадаад руу хөрөнгө оруулах бо­лон гадаа­дын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, журам, хил дамнасан цахим худал­дааны чөлөөт бүсийн орчин, үйлд­вэр­лэлийн кластер, татвар, мөнгөн гүйлгээний дүрэм, тээвэр ложис­­тик, олон улсын худалдааны бод­лого зэргийг танилцуулах, Монгол Улсыг сонирхож буй Хятадын пүүс компаниудад Монголын бизнесийн орчны талаар үнэн зөв мэдээлэл олгон хоёр орны эдийн засаг, худалдааны сал­барын хамтын ажиллагааг өргө­жүүлэн тэлэхэд форумын үндсэн зорилго оршино. Форумаараа дам­жуулан 2024 онд Монгол Улс, БНХАУ-ын хоо­ронд 100 сая ам.доллароос бага­гүй мөнгөн дүнтэй худалдаа, хөрөнгө оруулалтыг төслүүдийг хэрэг­жүүлэх зорилттой байна. Энэ удаагийн фо­рум  маань “Үүд нээе” гэсэн уриатай. Энэ үг нь олз ашиг олох, үүсгэх, шинж­лэх ухаанчаар бизнесийг эрхэлье, ёс зүй­тэй хамтын ажиллагаа зэрэг утгыг илэрхийлж байгаа юм.

– Форумд гадна, дотноос ямар хүмүүс оролцох вэ?

– Монгол Улсын Хятадтай хийх ху­далдаа, хөрөнгө оруу­лалт, эдийн зас­гийн хамтын ажил­лагааны асуудлыг даг­нан судалдаг судлаачид, БНХАУ-ын “Бүс  ба Зам” санаачилгын гадаад хөрөнгө оруулалт, Хятадын хил дам­насан цахим худалдааны чөлөөт бүсийн орчин, өмнөд хөршийн хүнс, хө­дөө аж ахуй, эмийн бүтээгдэхүүнийн экспорт, импортын асуудлаар мэр­гэшсэн шинжээчид, Монгол-Хятадын найрамдал хамтын ажиллагааны чиг­­лэлээр ажил­ладаг  хоёр орны найрамд­­лын  нийгэмлэг, биз­несийн зөв­­­лөлүүдийн төлөөлөл, Монгол Улсын биз­­нес эрхлэгчид, Монгол Улсад биз­несийн үйл ажиллагаа явуулдаг болон ирээдүйд явуулахаар төлөв­лөж буй Хятадын хөрөнгө оруулагч, үйлд­вэр­лэгч, худал­­дааны бай­гуул­лагын төлөө­лөгч нараас бүрдсэн 111 VIP оролцогчид байхаар бид төлөв­лөсөн. Форумдаа Хятадаас гурван профес­сорыг урьсан.Нэг­дүгээрт, БНХАУ-ын Ляонин их сургуулийн зүүн хойд Азийн бүсийн Эдийн засгийн судал­гааны хүрээлэнгийн захирал Бэ Дөли. Энэ профессор маань Бүс ба замын гадаад хөрөнгө оруулалт, хятадын төр хувийн хэвшлийнхэн гадаг­шаа хөрөнгө оруулалт хийхдээ юуг анхаарах шаардлагатай талаар ярина.Хоёр­дугаарт, БНХАУ-ын Гуандунь муж, Шэньжэн хотын Хил дамнасан цахим худалдааны нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргa Жан Дафень. Хятадад хил дамнасан цахим худалдааны 165 бүс байдаг.Хамгийн анх цахим худалдааны бүс Ханжоу хотод 2015 онд байгуулагдсан.Манай улс­тай хамгийн ойр таван цахим худал­дааны бүс байна.Хөххот, Бугат хот, Манжуур, Шилийн хот, Улаан хот.Яг Вандуй мужид 32 цахим худалдааны бүс бай­на.Профессор маань Хятадын онлайн худалдааны плат­формууд дээр гадаадын бараа бүтээгдэхүүнийг хэр­хэн гаргах, гаргадаг гол цэгүү­дийн талаар ярих юм.Гурав­дугаарт, БНХАУ-ын Шэнь­жэн Бэй лаборатори, био анагаах ухааны төвийн захирал, БНХАУ-ын Бээжингийн Нисэх, Сансар судлалын Их сур­гуулийн фармоголгийн доrтор, АНУ-ын Лос Анжелес хотод Калифорнийн их сур­гуульд эм зүйн шинжлэх ухааны чиглэлээр докторын дараах судалгааны ажлаа хамгаалсан Жоу Жун гэх залуу ирнэ.Тэрээр хүнс, гоо сайхан, эм, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Хятадаас наашаа хэрхэн им­порт­лох зэрэг экспорт, импор­тын асуудлыг ярих юм.Миний хувьд Хятадын аж үйлд­вэрийн кластер, тэндээс үйлдвэрлэгч сонгох гэж байгаа бол юу анхаарах шаардлагатайг ярина.Шинжлэх ухаан тех­но­логийн сангийн захирал Д.Одгэрэл Хятадад хувийн өмч патентийг хэрхэн бүрдүүлэх, франзайс яаж бүртгүүлэх, брэнд яаж үүсгэх зэргийг ярих болно.Үүнээс гадна нэ­лээд хэдэн зочин илтгэгчид бий.Тэр хүмүүс маань Монгол, Хятадын харил­цан худалдаа хөрөнгө оруулалт орчимд тул­гарч байгаа саад бэрхшээл тээ­­вэр ложистик зэргийг хөндөж ярилцах юм.

– Ер нь Монголын бизнес­менүүд Хятадтай бизнес хийх аргаа хэр мэддэг вэ?

– Энэ  арга  хэмжээний  фило­софи нь хя­тадтай бизнес хийх гэхээр бизнесийг шинжлэх ухаанчаар хий гэдэг гол фило­софитой. Том ч бай жижиг ч бай пүүс компаниуд Хятад руу явж бизнес хийхдээ огт Хятадын талаар мэдээлэл байдаггүй.Жишээлбэл, Хятадаас худал­дан авалт хийхэд хамгийн бага­­даа 86 төрлийн хөнгөлөлт эдэлдэг.НӨАТ-ын буцаалт 13 хувь хүртэл бай­даг.Үүнийг ихэнх нь мэддэггүй.Мэд­сэн ч 13 хувиа бүтнээр нь авч чад­­даггүй.Хятадын инноваци шингэсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авбал бас буцаалт 15 хувь хүртэл авдаг.Ядуу­рал­тай тэмцэж байгаа бүс нутгаас худал­дан авалт хийвэл мөн буцаалт авдаг.Хятад руу ба­раа бүтээгдэхүүн гаргая гэхээр онлайн шопууд дээр нь ноо­лууран бүтээгдэхүүн, архи хүнс гоо сайхны бүтээгдэхүүн зөвхөн табао, жиндун дээр яаж бараа гаргах уу гэж асуудаг. Гэтэл хил дамнасан цахим худал­дааны 165  чөлөөт бүс байна. Бүс бүр өөрийн гэсэн дүрэм журамжтай.Дүрэм журмыг нь ойлгочихвол ерөн­хийд нь гаргачихна.Дараа нь аль платформ руу оруулах нь нээх чухал биш.Хятад жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Хя­тад руу оруулахыг зөв­­шөөрсөн бараа бүтээгдэхүүний жагсаалт гаргадаг.Энэ жил 1182 жагсаал гаргасан.Тэрийг судлах ёстой болдог л доо. Тэгэхээр энэ форумаар 2024 онд хятадтай яаж харилцах вэ гэдэг ерөнхий хууль  дүрмийн  талаар мэдээ­лэл авна. Нэг талаараа сургалт ч гэж хэлж болмоор юм байна.

– Монголчууд Хятадын зах зээлд нэвтрэх боломж хэр байдаг вэ?

– Хятад руу экспорт хийхдээ бид нөөцөө сайн тодорхойлох ёстой. Монгол Улс  хүний нөөц, эд хөрөнгө, түү­­хий эдийн хомс­долтой. Хүртээмжтэй түү­­хий эд гэвэл нүүрс л байна.Хя­тадын дунджаас дээш түвшний хэрэг­­­лэгч­дэд зориулсан бизнес хийгээч ээ.Өртөг шингэсэн бүтээг­дэхүүн хий­гээч ээ.Тэгвэл тэр бүх­­нийг ийм ийм замаар оруулах боломжтой гэд­гийг форумаар хэлнэ.Гааль, татвар ямар бай­даг талаар ч мэдээлэл өгнө.Үндсэндээ фо­румын үндсэн ба зочин илтгэгчид 20-60 минутын хугацаанд илтгэл танилцуулна. Илтгэлийн явцад орол­цогчдын  сонирхсон  асуултыг цахимаар аван илтгэгч; илтгэлийн да­раа 20 минутын хугацаанд хариулт өгнө. Мэ­дээж хэрэг нэг өдрийн уулзалтаар бүрэн дүүрэн мэдээлэл авах боломж­­­гүй  учраас форумын орол­цогчдын нэмэлт болон дэлгэрэнгүй асуултанд зохион байгуулагчид, шинжээчид хамтран гурван сарын турш 7 хоног бүр цахим шуудан ил­гээх байдлаар хариулт өгөх ба байнгын эргэх холбоог үүсгэх юм. Форумын оролцогчдын эрэлт хэрэгцээн дээр суурилан 2024 оны гуравдугаар сард Монгол-Хятадын бизнес эрх­лэгчдийн В2В уулзалтыг зохион байгуулна.Энэхүү уулалтанд Худалдаачин Үндэстэн фо­румын оролцогчид тусгай нөхц­­лөөр оролцоно гэсэн үг.Ма­най компаниуд хил дамнасан худал­дааны талаар үндсэндээ ойлголтгүй.Дандаа л дундын зуучуудаар яваад байдаг.

– Хятадын компаниуд Монголын ком­паниудыг хэр сонирхдог юм бол?

– Монголыг сонирхох явдал кови­доос хойш нэмэгдэж байна.Гэхдээ мэ­дээж бид өөрсдийгөө моод­ны байлгах ёстой.Өнөөдөр Монголд худал­дааны чиглэлээр тогтмол мэдээ­­лэл өгдөг судлаач алга.Бичдэг сэтгүүлч ч алга.Угтаа судалгааны төвүүд рүү мэдээлэл явуулаад байвал монголыг сонирхох нь тү­гээмэл болно.Манай компаниудын ихэнх нь урдаас хөрөнгө оруулалт авах сонир­холтой.Зарим бизнес эрхлэгчид бизнес хийх гэж байгаа улсынхаа хууль дүрмийг мэдэхгүйгээр аялалын визээр оччихдог.Аялалын визээр очоод ху­вийн хэрэглээний дансаараа бизнесийн орлого олоод байдаг.Ингэ­хээр хятад дансанд байдаг мөнгө нь блок­логдчихно.Түүнч­­­лэн өөрсдийн ба­рааны тэмдэгтээ бүртгүүлэхгүйгээр онлайн шопод тавихаар хя­тадууд урьдчилаад оюуны өмчид бүртгүүлээд блок­лох нөх­цөл үүсээд байна.Юу гэж хэлэх гээд байна гэхээр эхлээд хууль дүрэм журмыг нь судлаад мэд­чихээд албан ёсоор бизнес хий.Хятад бол хаалт­­тай зах зээл биш шүү л гэж хэлье.

Б.НОМИН

 

Categories
мэдээ нийгэм

Хурх голд битүү мөсөн бүрхүүл үүсчээ DNN.mm

Хэнтийн нуруунаас эхтэй голууд болох Хэрлэн, Хурх, Барх, Балж голын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 13-39 см ахиу, Онон, Эг гол олон жилийн дундаж түвшнээс 1-6 см бага байна.

Мөсний үзэгдлийн хувьд Хурх голд битүү мөсөн бүрхүүл үүсч байна. Бусад голууд мөсөн зах, зайртай байна гэж Хэнтий аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ спорт

Монголын тамирчид орчин үеийн таван төрөлтийн ДАШТ-д анх удаа оролцоно DNN.mn

Индонез улсын Бали аралд олон улсын орчин үеийн таван төрөлт спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-5-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Одгэрэлийн удирдлага дор А.Билэгт, Т.Мөнх-Ундрага өрссөлдөх юм. Баг тамирчид биатли буюу 1200 метрийн гүйлт, 200 метрийн сэлэлт, 1200 метрийн гүйлт, триатли буюу 2400 метрийн гүйлт, 4:5 лазер буудлага, 200 метрийн сэлэлт гэсэн хоёр төрөлд хүч сорих бөгөөд Монголын баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцох гэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нийт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1407, гэмт хэргийн шинжтэй 108 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Айлчлал 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй юм.

Мөн 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, Ерөнхий сайд Фам Минь Чинь нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхэлнэ DNN.mn

Гэр хорооллыг болон орон нутгийн шаардлага хангасан айл өрхөд үзүүлэх цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдрөөс тооцож эхэлнэ.

Тодруулбал, аймаг нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хөнгөлөх юм. Баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний үлдэгдэл төлбөргүй айл өрхүүд тус хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.

2024 оны 04-р сар хүртэл үргэлжлэх шөнийн тарифын хөнгөлөлтөд одоогийн байд

Categories
мэдээ нийгэм

Яруу найрагч Ц.Хулан нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ DNN.mn

Яруу найрагч Ц.Хулан болон лам Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 25-ны өдөр болж, тэднийг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, яруу найрагч Ц.Хуланд есөн жил 6 сар, лам Б.Отгонбаатарт найман жил хорих ял оноон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл яруу найрагч Ц.Хулан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд ийнхүү шүүх хурал өнөөдөр товлогдоод байгаа юм.

Тодруулбал, Нийслэлийн давж заалдах шатны 4 дэх хурлаар тэдний гомдлыг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Батбаяр, Ч.Сайханбаяр нарыг саатуулжээ DNN.mn

Газар олголт болон автобус худалдан авах ажиллагаатай холбоотойгоор Хотын өмнөх удирдлагаас мэдүүлэг авсан, баривчилсан гэх асуудлыг холбогдох байгууллагаас тодрууллаа.

Энэ талаар АТГ “Хотын дарга асан М.Энхболд газар олголттой холбоотой асуудлаар АТГ-т ирж мэдүүлэг өгсөн нь үнэн.

Харин Хотын дарга асан Ц.Батбаярыг автобустай холбоотой асуудлаар баривчилсан. Цагдан хориогүй. Өмнө нь түүнд автобустай холбоотой асуудал байсан байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байгаа.