Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн зарим хэсгээр эрс хүйтэрнэ DNN.mn

Баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, уулархаг газраар шөнөдөө 24-26 хэм, нам дор газраар 18-20 хэм хүрч хүйтэрнэ.

Бямбаас ням гарагт шилжих шөнө Хангайн нурууны уулсаар шөнөдөө 28-30 хэм, Завхан, Архангай, Баянхонгорын зарим сумдын нутгаар шөнөдөө 20-24 хэм хүрч, эрс хүйтэрнэ.

Ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Хэнтийн нурууны орчмоор эрс хүйтэрч, шөнөдөө -24-26 хэм хүрэх төлөвтэй байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэнд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Тө

Categories
мэдээ соёл-урлаг

Оны шилдэг шалгаруулах “Болор цом-41” наадмын бүртгэл эхэлжээ DNN.mn

Эх хэл, язгуур соёлоо эрхэмлэн дээдлэгч хүн бүхнийг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-41” яруу найргийн наадмын эхний шатны шалгаруулалтыг арваннэгдүгээр сарын 19-нд хийж, шалгарсан 21 яруу найрагчийн нэрийг зарлана.

Сүүлийн шалгаруулалт арваннэгдүгээр сарын 26-нд Соёлын Төв Өргөөнд болно.

“Болор цом-41” яруу найргийн наадамд бүтээлээ сойх найрагчид тухайн онд бичсэн, чөлөөт сэдэвтэй 2 шүлгээ

– МЗЭ-ийн цахим шуудангийн mze.khoroo@gmail.com хаягаар эсвэл

– Монголын Зохиолчдын ордны 206 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой гаргацтай бичиж, 2023 ОНЫ 11-Р САРЫН 17-НЫ ДОТОР ИРҮҮЛНЭ.

Наадамд оролцох бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байна.

Бүртгэлийн хураамж- 20.000 төгрөгийг ХААН банкин дахь МЗЭ-ийн 5427178096 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг хэвлэлд мэдээлэл хийлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ, эртний түүхэн улбаатай, найрсаг харилцаатай Монгол, Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн босгон дээр эх орондоо найрсаг дотноор хүлээн авч буй Ерөнхийлөгч Во Ван Тыөнг болон Вьетнамын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Монгол Улс, Вьетнам Улсын харилцаа тэртээ XIII зуунд цэрэг, улс төрийн харилцаа тогтоосноор эхэлж байсан өнө эртний түүхтэй бөгөөд ХX зууны эхний хагаст хоёр улс үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, хөгжил дэвшлийн шинэ эрин үетэй золгосон нь орчин цагийн харилцааны үндэс суурь болсон гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэн, ирж буй он жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, цаашдын замын зураглалыг тодорхойлоход чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Айлчлалын хүрээнд хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжих, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадсаныг онцоллоо.

Төрийн айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын бизнес форумыг хамтран зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх нь худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэлэв.

Хоёр улсын Ерөнхийлөгчийн албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, үр дүнтэй, найрсаг дотно болсон гэж үнэлж байгаагаа онцоллоо.

 

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн албан ёсны хэлэлцээ илэн далангүй, чин сэтгэлийн, найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, хоёр улсын харилцаа төдийгүй харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, олон нийтлэг ойлголцолд хүрсэн гэдгийг тэмдэглэв.

Ирэх жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагааг улам үр бүтээлтэй болгохын тулд дараах томоохон чиглэлүүдийн хүрээнд хөгжүүлэх талаар ярилцаж тохирсон гэдгийг хэллээ.

Үүнд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, соёл, хөдөлмөр, иргэд хоорондын солилцооны чиглэлээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, нягт хамтран ажиллахаар тохирсныг онцлов.

Ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг үр дүнтэй, бодитой хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал нягт уялдаатай хамтран ажиллахаар санаачилга нэгдсэнийг дурдлаа.

Ирэх жилүүдэд Вьетнам, Монголын харилцаа улам бэхжин харилцааны шинэ түншлэлд хүрч, хоёр орны ард түмний ашиг тусын тулд бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааны хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа тэмдэглэв.

Ирэх 2024 онд тохиох Вьетнам, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч БНСВУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахыг урьсанд талархал илэрхийлж, баяртай хүлээн авч байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ DNN.mn

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаа дараах асуудлыг хэлэлцүүлнэ.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай,

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·“Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсгол”-ын тайлан, сонсгол явуулсан талаарх санал дүгнэлтийг хэлэлцэх юм байна

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарсаар 47.6 сая.тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлээ DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам, тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийхдээ Монгол Улс 2023 онд Дэлхийн банкнаас гаргасан логистикийн индексээр 30 байр урагшилж 97 дугаар байрт орсон.

Цаашид илүү урагшлах, илүү дэвшихийг зорьж байна гэдгийг онцоллоо.

 Манай улс Ази, Европыг холбосон транзит улс болно

Манай улс нийт 14 улстай автотээврийн хэлэлцээрийг байгуулан олон улсын тээвэрлэлт хийх суурь нөхцөлийг бүрдүүлээд байна.

2023 оны эхний найман сард 47.6 сая.тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлээ

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Mongolian Mining Week 2023” арга хэмжээнд танилцуулсан илтгэлдээ “2023 оны эхний найман сарын байдлаар нийт 47.6 сая.тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Замын-Үүд, Бичигт боомтоор тус тус тээвэрлэснийг онцлов.

2023 оны эхний 10 сард 115 сая зорчигч, 79.1 сая.тонн ачааг бүх төрлийн тээврээр тээвэрлэлээ

Монгол-Беларусийн хамтарсан ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурлаа

ЗТХЯ-ны АТБЗГ-ын дарга Э.Мөнхнасан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны яамны Автотээврийн болон хотын зорчигч тээврийг удирдах газрын орлогч дарга Александров Антон Александровичтай уулзаж, хоёр улсын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, 2024 оны зөвшөөрлийн бичгийн тоог тохиролцож ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурлаа

Автотээврээр 52 сая.тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлээ

БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтоор нийт 52 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 хувь өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс нүүрс 50 сая тонн, газрын тос 428 мянган.тонн, зэсийн баяжмал 535 мянган тонн, төмрийн хүдэр 142 мянган.тонн, жонш 973 тонн тээвэрлэсэн.

 

 Эх сурвалж: ЗТХЯ

Categories
мэдээ улс-төр

УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно DNN.mn

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оын арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн уралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00-17.30 334 тоот
2 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”

 

3 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу соёлын өвийг хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалтад сөргөөр нөлөөлж байгаа байгуулийн болон нийгмийн хүчин зүйлийг бүсчилсэн байдлаар тодорхойлох, дурсгалт гарын хамгаалалтын нөхцөл байдлыг сайжруулах талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 “Их засаг”
4 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Энхболд: Би Уих-ын сонгуульд нэр дэвшихгүй, малчин болно DNN.mn

SpaceTalk энэ удаад УИХ-ын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.

ХЭРЭВ МАНАЙ ҮЕД ИЙМ ЗАСГИЙН ГАЗАР БАЙСАН БОЛ ТЭДНИЙГ НЯСЛААД ЯВУУЛАХ БАЙСАН

-НӨАТ-ын таван хувийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон Сангийн сайд Б.Жавхлан нарын байр суурь нэлээд хэлэлцүүлгийг нийгэмд өрнүүлээд байна. УИХ-ын дарга байсан хүний хувьд та юу гэж харж байна вэ?

-МАН хоёр тал болж хуваагдаад байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Аливаа сэдвийг иргэдээсээ асууж болно” гэж байгаа бол Сангийн сайд нь “Татварыг асуухгүй” гээд, МАН-ын УИХ дахь бүлгийн дарга нь “Эрүүгийн хуулиар асуухгүй” гээд өөр өөр байр суурь яриад байна. Эд уг нь долоон жилийн өмнө “Бидэнд 100% эрх өгчих, бид нийлээд “алаад” өгнө” гэж засгийн эрх авсан, Монгол Ардын нам гэдэг нэртэй, нэг намын хүмүүс шүү дээ. Ийм хоёрдмол байж болохгүй. Мэдээж УИХ-ын даргын зөв. Улсын Их хурал бол ард түмнээсээ шууд сонгогддог цорын ганц байгууллага. Энэ байгууллагын тэргүүн нь ард түмнийхээ талд байхгүй бол болохгүй. Ямар ч асуудлаар иргэдээсээ асууж болно.

Энэ бол цаашид гарах хууль амьдралд хэрэгжихийн үндсийн үндэс юм. “Тийм зүйлээр асууж болно, тэр болохгүй” гэдэг хязгаарлалт байж болохгүй. НӨАТ-ыг хүн бүхэн төлдөг тул тэр хүмүүсээс асуух нь зөв.

-УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд “унагаалаа”. Энд зөрчил байна уу?

-Байлгүй яах вэ. УИХ-ын хэн гэдэг гишүүн таван хувийн татварыг дэмжив, хэн унагаав гэдгээр нь сонгосон тойргийнх нь иргэд өөрсдөө мэдэж, гар утас руу нь байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Өөрийнхөө сонгосон гишүүнд нөлөөлөх замаар УИХ-ын шийдвэр гаргалтад нөлөөлж болно. Тэгээд үгэнд орохгүй бол тэр гишүүнийг дараагийн удаа сонгохгүй л гэсэн үг. Энэ л төлөөллийн ардчиллын гол зарчим.

-МАН ийнхүү хуваагдаж байгааг та хэр ноцтой гэж харж байна?

-Би ямар нэгэн дүгнэлт огт хийхгүй. Иргэдээсээ сонгогдсон Улсын Их хурлын гишүүд нь хоёр сая сонгогчийнхоо төлөө ажилладаг болохоос өөрийнхөө томилдог Засгийн газрынхаа Сангийн сайдын үгэнд орж “Буруу юм байна” гэж кнопдож болохгүй. Хэрэв тэгж байгаа бол асуудал нь тэр муу УИХ-ын гишүүнд байна л гэсэн үг. Ярьж байгаа татвар нь аж ахуйн нэгжийн ашгийн татвар эсвэл хүн амын орлогын албан татвар биш бүртгэлийн татвар юм. Хоёр сая иргэнийг татварын байцаагч болгож байгаа зүйл. 2012-2016 оны хооронд бүх бизнесийг кассын машинтай болгож, НӨАТ-ын хоёр хувийг буцааж өгөх энэ үйл ажиллагаа их зовлонтой эхэлсэн. Сонгуульд ч нөлөөлсөн байх магадлалтай. Гэхдээ энэ нь зөв алхам байсан гэдгийг сүүлийн жилүүд нотоллоо. Оргил үедээ далд эдийн засгийг 70 хүртэл хувь ил болгосон юм шүү.

Энэ хоёр хувийг буцааж өгөх, өгөхгүй гэж УИХ-ын гишүүд маргалдаж байхад “Хоёр сая гаруй хүнийг татварын байцаагч болсных нь төлөө хоёрхон хувийг нь өг өө. Наад хүн чинь Монголд байгаа далд эдийн засгийг ил болгосныхоо төлөө авч байгаа урамшуулал” гэж хэлж байснаа маш сайн санаж байна.

Ер нь бол 10 хувийг бүхэлд нь буцааж өгсөн ч асуудал байхгүй. Би 2016 оны хавар сонгуулийн уулзалт хийж байхад нэг дэлгүүрийн эзэн над руу их уурлаж дайрсан “Болоод байсан юмыг та нар яахаараа кассын машин гаргаж, татвар гэх юм гаргаад ирэв” гээд над руу их уурлаж дайрсан. Тэр хүний уурласан шалтгаан нь кассын машин авсанд биш харин кассын машин авснаас хойш бүх орлого нь тооцогдож явах болсонд дургүйцэж байгаа хэрэг. Энэ бол улс даяар байсан үзэгдэл.

Ингээд далд эдийн засгийг ил болгоод явж байтал Б.Жавхлан гэж Сангийн сайд гарч ирээд сугалааг нь алга болгочихсон. Ингэснээр 70 хувь нь ил гарсан эдийн засгийн 30 хувь нь буцаад алга болчихсон. Одоо гурван хувийг нэмчихвэл далд эдийн засгийг илрүүлэх хувь нь нэмэгдэнэ.

-Гишүүд нь нэмэгдүүлэх тал дээр бас эсрэг байр суурьтай байх шиг?

-Гишүүд нь УИХ-ын даргын уриалгыг дэмжихгүй Сангийн сайдын үгэнд орж байгаа бол даргын буруу л даа. Манай Их хурал Засгийн газрыг “байранд нь” байлгадаг байсан. Тухайн үед “НӨАТ-ыг хэрэгжүүлнэ, бүгд кассын машинтай болно, хоёр хувийг буцаан олгоно” гэхэд Засгийн газар зөвшөөрч л хүлээж авсан. Хэрэв эсэргүүцсэн бол тэр Засгийн газрыг няслаад явуулах байсан. Даанч одоо энэ Г.Занданшатар нь хэтэрхий зөөлхөн болохоор ингээд бантан л болж байна.

“МАН, АРДЧИЛСАН НАМ ХОЁР ЯМАР Ч ЯЛГААГҮЙ” ГЭХ ЯРИАГ МАН-ЫНХАН ГАРГАСАН. ФИЛОСОФИЙН ХУВЬД АСАР ИХ ЯЛГААТАЙ

-Бид бүгдийн өмнөөс хэлэлцээд асуудлаа шийдээрэй гээд явуулсан байтал D Parliament гэж гаргаж ирээд дахиад биднийг асуудал шийдэхэд оролцуулах гээд байгаа нь ямар учиртай вэ. Энэ дээр та юу гэж бодож байна?

-Энэ бол зөв. Эхний алхам нь манай үед тавигдсан ч техник, санхүүгийн боломж бага байсан. Би өөрөө НӨАТ-ын 5 хувийн асуудлаар саналаа өглөө. Бүртгэлийн систем нь боловсронгуй болсон байна. Тэгэхээр аль болох олон асуудлыг иргэддээ тайлбарлаж өгөөд, нэг мэдээлэлтэй болсны дараа санал асуулга явуулж болно. Санал асуулгыг хууль болгох ажил нь УИХ-ынх. Тиймээс энэ чиглэлээр Г.Занданшатарын хийсэн ажил зөв. Гэтэл байнгын хороон дээр унаж байна гэдэг туйлын хариуцлагагүй. Гэхдээ би МАН-ыг энийг хийчихнэ гэдэгт итгэхгүй байна.

Яагаад гэвэл Ардчилсан нам, МАН хоёрын хооронд их ялгаа бий. Хэрэв санаж байгаа бол малыг малчдад, орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй өгөх, НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох зэрэг нь Ардчилсан намын засгийн үед хийгдсэн ажил. “Ардын нам, Ардчилсан нам ямар ч ялгаагүй” гэж ярьдаг тэр үг бол МАН-ынхны гаргасан үг.

Ялгаатай учир өнөөдөр ард түмэн орон сууцтайгаа, малтайгаа, НӨАТ-ын хоёр хувьтайгаа байна. МАН иргэдэд өгөхгүй гэж байгаа 600 тэрбумаар соёлын төвтэй байгаа сумдад соёлын төв гэж дахиж нэг шавар амбаар барих тендер болгож зарцуулах нь. Гэтэл иргэдэд өгчих юм бол иргэд энэ мөнгийг хамгийн зөвөөр зарцуулна. Иргэдэд өгсөн зүйлийг тэд зөв зарцуулна гэдэгт итгэдэг тэр итгэл үнэмшил бол Ардчилсан намынх. Мал улсын өмч байхад 25 саяас дээш гардаггүй байсан, хувьд өгөөд одоо 70 сая. Орон сууцны хувьчлалыг би 1996 онд хуулийг нь боловсруулж, батлуулсан хүний хувьд хэлэхэд дотроо халуун хүйтэн устай тохилог гэгдэж байсан 100 мянган орон сууц л байсан. Энэ сууцнууд нурж уначих гэж байсан бол хувьчилсны дараа хэрэглээ нь хамаагүй сайжирч, дахиж орон сууцнууд олноор баригдсан.

Ардчилсан нам, МАН-ын философийн ялгаа энэ. МАН “Төр ажил хийж чадна” гэж боддог, тэгээд хийж байгаа царай нь сум бүхэнд шавар амбаар барьдаг. Тэгэхээр ийм философитой нам болохоор Г.Занданшатар дийлдэх байх гэж бодож байна.

-Энэ удаагийн төсөв урьд өмнө байгаагүй их мөнгө яригдаж байна. 28 их наяд?

-Би тооцоолол хийлгэж үзлээ. 2016 оны төсвөөс тав дахин нэмэгдсэн байна. Гэтэл төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тав дахин нэмэгдсэн үү, хөрөнгө оруулалт тав дахин нэмэгдсэн үү? Цалин, тэтгэвэр 30-40 хувиар л нэмэгдсэн байна. Хөрөнгө оруулалт таваас илүү нэмэгдсэн байна. Ганц “Эрдэнэс Тавантолгой”-г 30 сая тонн нүүрс экспортлохыг даалгаж. “Эрдэнэс Тавантолгой” энэ ачааллыг даана. Гэхдээ олсон мөнгөө сум бүхэнд шавар амбаар болгож зарцуулаад байвал бүтэхгүй. Уг нь төсвийг сөргөөр төлөвлөдөг. Төлөвлөснөөс илүү гарвал сайн. Харин хэт өөдрөгөөр төлөвлөөд, дутвал бүр балардаг.

Одоогийн МАН-ын төсөв туйлын өөдрөг төсөөлөлтэй. Ирэх хавар л бүтэхгүй гэдэг нь мэдэгдэнэ. Эдийн засаг, түүхийн эдийн үнэ сайн байгааг ашиглаж төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэх хэрэгтэй. Цалин бага байгаа учир эмч, багш нар чинь ажлаасаа гарч гадагшаа яваад байна шүү дээ.

МОНГОЛЧУУДЫН ТҮРИЙВЧ БОЛЖ БАЙГАА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Г Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫН ШАХААСААР ӨГЧИХСӨН БОЛ ӨДИЙД MCS, ШИНХУАГ ЦАРАЙ АЛДААД ГҮЙХ БАЙЛАА

-Б.Жавхлан сайд төсвийн төслийн танилцуулга дээрээ 2016 онд өрийг хамгийн өндөр түвшинд хүлээлгэж өгсөн талаар тайлбарлаж байсан. Та энэ дээр юу гэж хэлэх вэ?

-Одоо 27 их наяд төсвийн талаар ярьж байна. Гэтэл 2016 онд зургаан их наядын төсөвтэй байжээ. Энэ үед Засгийн газрын өр нэг их наяд орчим байсан гэж үзвэл одоогийн 27 их наядын төсөвтэй яаж харьцуулах вэ.

-ДНБ-д эзлэх хувиар харьцуулсан байна лээ.

-ДНБ тав дахин өсөөгүй шүү дээ. Хэрэв ДНБ болон төсөв адилхан тав дахин өссөн бол харьцаа нь тэнцвэртэй байна биз дээ. Тэгэхээр ДНБ-ээсээ хэт хөөсөрсөн энэ байдал сайн зүйлд хүргэхгүй. Валютын ханш 2000 байсан биз. Одоо хэд байна.

-3500 орчим байна.

-1500 төгрөгөөр буюу бараг хоёр дахин өссөн харагдана. Инфляци гурван хувь гэж ярьдаг байсан. Одоо хэд байна.

-10,1 хувь байна.

-Хүнсний барааны үнэ лав л гурваар үржигдсэн байх шиг. Жил бүхэн 10 хувийн өсөлттэй инфляцитай байна гэдэг ийм аюултай. Хэрэглэгчид л энэ бүхнийг төлдөг. Ийм хөөсрөлтийг бий болгочихоод, энэ төсвөө зөв гэж заргалдаж байгаа нь маш хариуцлагагүй. Дараа жил сонгууль болно. “Сонгуулийн дараа өөр нам нь гараад учраа болно биз, бид бол тендерийнхээ мөнгийг аваад баяртай гээд явчихна” гэсэн хоноцын сэтгэлээр хандаад байгаа юм. МАН ялагдаад явж болно, сонгуулийн маргааш Монгол Улс амьдрах ёстой. Миний харж байгаагаар эд энэ алдаатай төсвөө батална, Занданшатар 100 мянган иргэний дэмжлэгийг авсан ч яаж ч чадахгүй ялагдаад дуусна.

-Нүүрсний экспортод ихээхэн найдвар тавьсан харагдсан. Та юу гэж бодож байна?

-Дэлхийн зах зээлийн үнээс л хамаарна. “Эрдэнэс Тавантолгой” одоо монголчуудын түрийвч болж байна. Хэрэв энийг тухайн үед Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын шахснаар өгчихсөн бол монголчууд өдийд MCS, Шиньхуа хоёрыг царай алдаад л, таван хувийнхаа рояалтийг авчих гээд л гүйж байх байлаа. Гэтэл одоо зарж байгаа нүүрсний үнэ, төлж байгаа татварын 80 хувь нь Засгийн газарт орлого болж ороод, 20 хувь нь бидэнд ирэх ёстой байтал ногдол ашиг өгөхгүй байна.

-Таны үед инфляци нэг оронтой тоогоор яригдаж байсан нь тооны хувьд сайн үзүүлэлт. Гэхдээ тийм амжилтыг гаргахын тулд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байсантай холбоотой болов уу?

-Инфляци гэдэг уулын оройгоос атга цас бөөрөнхийлөөд шидэхэд уулын бэлд өвлийн өвгөн хийх хэмжээний болчихдогтой яг адил механизм. Инфляцитай хэрхэн тэмцэх нь аль ч Засгийн газрын толгойны өвчин байх ёстой. Яагаад гэвэл инфляци хамгийн ядуу, орлого багатай хүмүүсийг хамгийн “хүчтэй” торгодог албан бус татвар. 2012-2106 онд инфляцитай үнэ тогтворжуулалтын хөтөлбөрөөр инфляцитай тэмцсэн. Энэ хөтөлбөрөөс мөнгө авсан компаниуд бүгдээрээ зээлээ эргээд төлсөн. Тэгээгүй бол МАН Хөгжлийн банк шиг шүүх хурал хийх байсан биз. Хоёр дахь арга хэмжээ нь нефтийн үнэ дээр авсан арга хэмжээ.

Манай улсын хувьд хавар махны үнэд оролцохгүй бол, хавраас намар хүртэл цементийн үнэд оролцохгүй бол инфляци өсчихдөг талтай. Шалтгаан нь агуулахгүй байгаагаас үүсч байна гэж үзсэн. Ингэж эх үүсвэртэй нь тэмцсэн учир инфляцийг бид нэг оронтой тоонд барьж чадсан.

Гэтэл МАН-ын алдаа нь шатахууны үнийг чөлөөлчихсөн. Инфляцийг үүсгэж байгаа хүчин зүйлүүдтэйгээ тэмцээгүй. МАН макро эдийн засгийн хувьд туйлын хариуцлагагүй байгаа. Монголын эдийн засгийн онцлогийг ойлгодоггүй хүмүүс сүүлийн долоон жилд эдийн засгийг алаад дууслаа. Үүнийг тав дахин тэлсэн төсөв, 3500 төгрөг байгаа долларын үнэ, 10 хувийн инфляци илтгэнэ. Залуучууд яагаад гадагшаа дүрвээд байна гэхээр цалин нь өсөхгүй мөртлөө жил бүр бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна шүү дээ.

БИ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХГҮЙ, МАЛЧИН БОЛНО

-Зогсоох арга байгаа юу?

-Үүнийг зогсоох арга байгаа. Хэрэв төсвөө тав дахин нэмж байгаа бол төрийн албан хаагчдын цалинг мөн тав дахин нэм. Хувийн хэвшил хэдийнээ цалингаа нэмчихсэн. Ирэх жилээс инфляциа нэг оронтой тоонд оруул, чадахгүй бол ажлаа өг. Бид нэг оронтой тоонд оруулдаг ажлыг чинь хийе. Бид 100 мянган хүн гарын үсэг зурчихаад байгаа НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгоё. 600-хан тэрбум төгрөгийн тухай ярьж байна шүү. Гэтэл цаана нь 27 их наяд төгрөгийг Засгийн газар хүссэнээрээ зарцуулах гээд байна.

-Гэхдээ танай нам 2024 оны сонгуульд ялалт байгуулах хэмжээний харагдахгүй байна. Энэ талаар?

-Наадах чинь дараагийн сэдэв. Одоо цаг дууссан байна. Дараагийн удаад дахиад ярилцлага өгөхдөө “Яагаад Ардчилсан нам МАН-аас өөр вэ” гэдэг талаар ярьж болно.

-Таныг 2024 оны сонгуульд Орхон аймгаас дэвших гээд бэлтгэлээ базааж байна гэх мэдээ уншлаа. Энэ үнэн үү?

-Би нэр дэвшихгүй, малчин болж байгаа. Нэр дэвшихгүй учир Ардчилсан намын ажилд оролцохгүй байгаа юм. Би энэ намын анхан шатнаас нь эхлээд даргыг нь хүртэл бүх албан тушаалыг нь хашсан. Одоо би 126 гишүүний нэг болж ажиллах сонирхолгүй байна.

Ярилцсан:

Сэтгүүлч С.НАСАНЖАРГАЛ, Б.АРИУНБИЛЭГ

“Space talk-4”

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсад өнөөдрийн байдлаар 600 мянган жуулчин ирж, 3.4 их наяд төгрөгийн орлого оруулжээ DNN.mn

Монголд зочлох жилийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 600 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 3.4 их наяд төгрөгийн орлого оруулжээ.

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ  “Монгол Улсын аялал жуулчлалын талаарх мэдээлэл 500 сая орчим хүнд хүрсэн, энэ онд ирсэн жуулчдын тоо 2019 оныхоос давсан.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын, дотоодын нислэгийг хэвээр хадгалах, “Mongolian winter” маркетингийн ажлууд хэрэгжүүлэх зэрэг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой томоохон шийдвэрүүд гарлаа” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ц.Хулангийн ялыг 8 жил 1 сар болгон бууруулж, лам Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв DNN.mn

Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр боллоо.

Уг хуралдаанаар Ц.Хуланд анхан шатны шүүхээс оноосон есөн жил зургаан сарын хорих ялыг найман жил нэг сар болгон хөнгөрүүлэн өөрчилсөн байна.

Мөн Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн хэмээн Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн Тамгын Газраас мэдээлэв.

Анхан шатны шүүхээс Б.Отгонбаатарт найман жилийн хугацаагаар хорих ял оноож байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эмээлт” орчимд байрлах махны үйлдвэрт “муудсан мах дахин боловсруулаад байна” гэх дуудлага бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт орчимд байрлах махны үйлдвэрт “муудсан мах дахин боловсруулаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох ажиллагааг хийхэд дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт заасан /Мал, махны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх журам зөрчих/ зөрчлийн шинжтэй байж болзошгүй тул нийслэлийн Мал эмнэлгийн газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.44 дүгээр зүйлд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн харьяалах зөрчлийг шалгаж эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай болохыг ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.