Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Батзориг: Машиныг цахим бүртгэлжүүлснээр E-Mongolia-гаас лавлагаагаа аваад төрийн үйлчилгээнүүдэд хамрагдаж болно DNN.mn

Авто замын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзоригтой машины цахим гэрчилгээний талаар ярилцлаа.


-Машины цахим гэрчилгээний олголт хэвийн явагдаж байгаа юу?

-Улсын хэмжээнд өнөөдрөөс (өчигдрөөс) эхэлж байгаа. Хотын хэмжээнд олгогдоод эхэлчихсэн. Энэ сараас олголт нийт хувийн тээврийн хэрэгсэл эзэмшигч рүү орж байгаа. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх тээврийн хэрэгсэл эзэмшигч улсын байгууллагуудад олголт хийгдээд хэвийн явж байна. Үүнийгээ дуусангуут хувийн тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж рүү орно.

-Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд хэдэн хувьд олголт хийгдсэн байгаа вэ?

-Аравдугаар сард мэдээ авахад 16800 цахим гэрчилгээг суулгасан гэсэн мэдээ ирсэн. Цаашдаа өдөр бүр үйл ажиллагаа хийгдээд л яваа. Нийтийн тээвэр, такси үйлчилгээ, улсын тусгай хэрэгцээний машинуудад хийгдэж л байна. Зам тээвэр, хөгжлийн яам улсын хэмжээний гэрчилгээжүүлэлтийг орон даяар өнөөдрөөс (өчигдрөөс) эхлүүлсэн.

-Цахим гэрчилгээ суурилуулсан машинууд ямар давуу талтай вэ. Төрийн үйлчилгээнүүдийг цахимаар авах уу?

-Нэгдүгээрт, энэ нь дижитал буюу цахимжиж байгаа явдал. Хуучин бүртгэлийн дагуу Авто тээврийн үндэсний төв рүү очдог байсан бол гэрчилгээгээ солих, шинээр авах, үрэгдүүлсэн бол дахин авах хүсэлтүүдийг E-Mongolia-гаас авах хүсэлтээ явуулах боломжтой болно. Мөн жолооч нарыг тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авчир гээд л янз бүрийн байдлаар заавал цаасан хэлбэрээр үзэхгүйгээр шууд л E-Mongolia-гаас лавлагаагаа аваад төрийн үйлчилгээнүүдэд хамрагдаж болно. Нөгөө тал нь Улаанбаатар хотод зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдийг бүгдийг нь бүртгэлжүүлж байгаа гэсэн үг. Өнөөдөр бид тээврийн хэрэгсэл хаагуур яаж явж байгааг хэдхэн тооны байршилд байсан камеруудаар хэмждэг. Цахим гэрчилгээтэй болсноор 161 байршлаар явж байгаа тээврийн хэрэгслийн зорчилт дуустал төлөвлөдөг, цаашлаад зорчиж дуустлаа зогсоолоо захиалдаг, зогсоолын төлбөрөө, татвараа түүгээрээ төлдөг. Тэгэхийн тулд заавал хөндлөнгийн хүн, цагдаагийн байгууллага оролцуулахгүйгээр шийдэх боломжтой. Мөн төрийн байгууллага, цагдаагийн байгууллага тээврийн хэрэгслийн мэдээллийг олж авах боломж бүрдэнэ. Жишээ нь, цагдаагийн лавлагааг шууд гаргаад өгчихдөг. Цагдаа нь заавал гэрчилгээгээ машиндаа авч явсангүй, чамайг торгоно гэх зүйлгүй болж, цахим гэрчилгээгээр тухайн жолооч зөрчилтэй байна уу, торгуультай байна уу, татвар төлбөрөө төлөөгүй байна уу гэдгийг төрийн байгууллагууд шууд мэдэх бололцоотой болно. Нөгөөтэйгүүр хамгийн том давуу тал нь тээврийн хэрэгсэл эзэмшигчид өөрсдөө хөдөлгөөний зорчилтыг мэдэх бүрэн боломжтой болно. Одоо жолооч нар Google map хараад л энэ урсгал улаан байна, ногоон байна энэ замаар явъя гэдэг. Цахим бүртгэлжүүлснээр өөрсдийн зорчих урсгалын замыг хянах боломжтой болж байгаа. Яваандаа бүх машин GPS, аппликэйшнд холбогдоод ирэхээр түүнтэй нь холбоод өгчихнө. Гэх мэтээр давуу тал ихтэй.

-Хотын дарга мэдэгдэхдээ улаан, ногоон бүс болгоод улаан бүс рүү нэвтрэхэд өдөрт 27 мянган төгрөг авна гэсэн. Энэ бүсчлэлийг хэрхэн тогтоож байгаа вэ?

-Хотын даргын хэлж байгаа улаан, ногоон, шар, хөх зэрэг өнгөөр бүсчлэх асуудал дээр шинэ хуулийн зохицуулалт орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол хуучин бидэнд байсан систем шүү дээ. Их тойруу, Бага тойруу, Микро район гээд байлаа. Тийм зүйл нь байхгүй болчихсон. Тэгэхээр одоо бүсчлэх тогтолцоог шинээр оруулж ирж байгаа юм. Хүмүүсийн хэлээд байгаа шиг хотын төв рүү зорчсон хэдэн урсгалд л төлбөр авдаг систем биш. Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийг бүсчлэх асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хаана ямар тээвэр ложистик, хаана ямар дэд төвүүд, хаана ямар зам, замын байгууламжийн сүлжээ, нийтийн тээврийн чиглэл маршрут бүрчлэн бүсчлээд хүн амын нутагшил, албан газар ажлын байр, сургууль цэцэрлэг, хүн амын орон сууцжуулсан байдалтай уялдуулж бүсчилнэ гэсэн үг. Энэ бүсчлэх зохицуулалтыг хуулиараа эрх олгож байгаа юм. Ингээд бүсчлээд ирэхээр хоёр зүйл орж ирнэ. Нэгдүгээрт, бүсчлэхээр төлбөрийн асуудал гарч ирнэ. Хоёрдугаарт, бүсчлэлд тодорхойлогдсон хэсэгт барилгажилт, орон сууцжуулалт, газар зохион байгуулалтыг хийх үндэслэл нь бий болно. Хуучин ИТХ л хэсэгчилсэн инженерийн төлөвлөгөө, хэсэгчилсэн газрын төлөвлөлтийг баталдаг байсан бол одоо энэ бүсчлэлд хамааруулж тэр төлөвлөлтүүдийг хийдэг болж байгаа юм. Ингээд ирэхээр төлбөрийн системтэй ч болгож болно. Түүнд тохируулаад барилгажилт, газар олголт бүсчлэлээсээ хамаараад ялгамжтай байдлаар тэнцвэртэй олгох нөхцөл нь бүрдэнэ. Энэ бүсчлэлийн нэг хэсэг нь цахим гэрчилгээг унших төхөөрөмж нь 161 байршилд байгаа. 161 байршил гэдэг нь сая ярьсан бүсчлэлийн нэгээхэн хэсэг. Нэг бүсчлэл дотор авто машин, тээврийн хэрэгсэл уншигчийн нэг бүсийн хэсэг л байх нь. Дахиад ложистик буюу баруун, зүүн бүст дахиад нэг бүсчлэл тогтоох нь байна шүү дээ. Энэ хэсэгт зөвхөн ложистикийн төв байна. Баруун аймгуудаас ирсэн төмөр зам, паркуудын бүсчлэлийг энэ хэсэгт тогтооно. Энэ хэсэг аялал жуулчлалын бүс байна. Ийшээ нэвтрэлт тэд байна зэргээр ИТХ хэмжээгээ тогтооно.

-Иргэд татвар авах гэлээ гээд эсэргүүцээд байгаа?

-Хуулиар авто зам ашигласны төлбөрийн дээд хэмжээг УИХ тогтоож өгнө. Хуулиараа татварын хэмжээг УИХ л батална. Түүнд тохируулаад нийслэл өөрөө бүсчлэлээрээ төлбөрийнхөө хэмжээг харилцан адилгүй тогтооно гэсэн үг.

-Мөн дээрээс нь авто машинуудын номерыг үйлчилгээ, зориулалтаар нь өнгөөр ангилж төрийн үйлчилгээнийхнийг цэнхэр дугаартай болгосон гээд байгаа. Цэнхэр дугаартай машин татвар төлдөг үү?

-Цэнхэр, ногоон, улаан зэрэг өнгөөр номер ялгасан машиныг одоогоор нийслэлийн хэмжээнд татварын хөнгөлөлт болон үнэ тарифаас ямар нэгэн байдлаар чөлөөлсөн харилцаа огт байхгүй. Улаан дугаартай олон улсын дипломат корпусын машин адилхан татвараа төлөөд, жилийнхээ авто зам ашигласны төлбөрийг төлдөг. Албан байгууллагуудынх мөн ялгаагүй төлж байгаа. Түүн дээр их, бага гэсэн ялгамж байхгүй. Нэг л үйлчилгээтэй. Улаанбаатар бүү хэл улсын хэмжээнд авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн төлбөр нэг л байна. Түүнийг яаж тогтоох вэ гэдгийг харин ИТХ өөрөө хариуцна. Жишээ нь, Улаанбаатар хот ноднин авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татварыг нэмчихсэн байхад Дархан-Уул аймагт нэмээгүй л байгаа. Үүнтэй адил гэсэн үг.

-Цэнхэр дугаартай машинд дугаарын хязгаарлалт үйлчилдэг үү?

-Одоогийн байдлаар дөрвөн төрлийн тээврийн хэрэгсэл цэнхэр, цагаан дугаар хамаарахгүйгээр дугаарын хязгаарлалтад орохгүй явж байгаа. Нэгдүгээрт, тусгай зориулалтын тоноглолын авто тээврийн хэрэгсэл гэдэгт цэнхэр ихэвчлэн дугаартай машинууд байгаа. Гэхдээ зарим тохиолдолд хувийн эмнэлгийн машинууд орно. Хувийн эмнэлгийн машин цэнхэр биш цагаан дугаартай. Тусгай тоноглогдсон гал түймэр, эмнэлэг, цагдаа, онцгой байдлын машинууд хязгаарлалтад ордоггүй. Хоёрдугаарт, ногоон дэвсгэртэй эко машинууд дугаарын хязгаарлалтад орохгүй. Бүрэн цахилгаан болон газан машинууд. Гуравдугаарт, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт нөлөөлөхгүй.

Дөрөвдүгээрт, тухай бүрд нь олгож байгаа буюу зарим үед сэтгүүл зүйн салбарынхан, зарим үед хүнд байнгын эмчилгээ өдөр бүр хийлгэх шаардлагатай үед гэр бүлийнхэн нь дугаарын хязгаарлалтад орохгүйгээр тухайн өвчтөнийг эмнэлгийн үйлчилгээнд хамруулах зорилгоор дугаарын хязгаарлалтад орохгүйгээр зорчино. Мөн асаргаа шаардлагатай, эрүүл мэндийн хувьд байнга асаргаа сувилгаанд явдаг хүмүүс хүсэлт гаргасны дагуу эмнэлгийн байгууллага болон бусад газрын тодорхойлолтыг үзээд хязгаарлалтад оруулахгүй явуулж байгаа.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

2023.11.5, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23 НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САР ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.11.5, Ням гариг
  • Наран ургах шингэх: 07.42-17.29
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна DNN.mn

2023 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   5-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5, 8-нд говь, талын нутгаар, 6-нд зарим газраар, 7-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12…-17 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн 7 хоногт 6014 иргэн ибаримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ DNN.mn

ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.

Тэгвэл 10.28-наас 11.03-ны өдрийн 15 цагийн байдлаар 6014 иргэн, 6979 удаагийн гүйлгээгээр нийт 400.8 сая төгрөгийн шимтгэлийг ИБАРИМТ аппликейшнээр төлжээ.

ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлснөөр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үр тарианы 92.1 хувийг хураажээ DNN.mn

Улсын хэмжээнд энэ онд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай тариалсан байна. ХХААХҮЯ-ны мэдээллээр 10 дугаар сарын 31-ны байдлаар:

  • 312.5 мянган га-гаас 433.1 мянган тонн үр тариа, үүнээс
  • 289.0 мянган га-гаас 413.3 мянган тонн улаанбуудай,
  • 17.9 мянган га-гаас 174.4 мянган тонн төмс,
  • 13.1 мянган га-гаас 167.2 мянган тонн хүнсний ногоо,
  • 70.8 мянган га-гаас 202.4 мянган тонн тэжээлийн ургамал,
  • 96.5 мянган га-гаас 41.8 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
  • Үр тарианы 92.1 хувь,
  • Төмсний 97.9 хувь,
  • Хүнсний ногооны 97.6 хувь,
  • Тэжээлийн 69.6 хувь,
  • Тосны ургамлын 79.5 хувийг хураан авчээ.

2023 онд улсын хэмжээнд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай, 18.3 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 601.3 мянган га-д тариалалт хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Автомашиныхаа өвлийн дугуйг тавьж, замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна DNN.mn

Цас орж, замын халтиргаа гулгаа үүсэж эхэлж буй энэ үед замын нөхцөлд тохирсон дугуйг сольж ашиглаагүйн улмаас зам тээврийн осол гарах эрсдэлтэй. Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг шалгаж, шаардлага хангасан өвлийн дугуйг сольж замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас зөвлөж байна.

Түүнчлэн халтиргаа, гулгаа нэмэгдэж буйтай холбоотойгоор иргэдийг машиныхаа дугуйг өвлийнхөөр солихын зэрэгцээ скүүтер, дугуйн хэрэглээг хязгаарлах шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар албаны хүмүүст анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг зөвлөж байна DNN.mn

Ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байгаа тул болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр 11:00 цагийн байдлаар Баянхонгор, Завхан, Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд 15-20 м/с хүрч хүчтэй салхилж, цасан болон шороон шуурганы цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна.

Авто болон явган замд халтиргаа гулгаа үүсэж байгаа тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Халтиргаа гулгаатай замаар зорчихдоо унаж бэртэж гэмтэхээс сэргийлэх, болгоомжтой зорчих

-Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хууль бусаар олборлолт явуулсан зөрчлийг илрүүлжээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хийж буй хамтарсан шалгалтаар Ерөө сумын “Бага зүм”, “Их алт” гэх газруудад хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн, албадан буулгаж, шалгаж байна.

Мөн гуравдугаар багийн нутаг “Улаан хясаа” гэх бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилготой гэх зохих зөвшөөрөл, бичиг баримтгүй нөхөрлөлийг буулгах шаардлага тавьж хэрэгжилтийг нь хангуулж байна.

Шалгалтын явцад нуусан, орхисон эзэн холбогдогчгүй экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмжүүдийг тодорхой байршлуудад илрүүлэн, албадан буулгах, эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж эхэллээ.

Цаашид хууль бус үйлдэлдээ ашигласан болон ашиглахаар бэлтгэж завдсан, номер, арлын дугааргүй, бичиг баримтгүй, бүртгэлгүй техник тоног төхөөрөмжүүдийг харьяалал харгалзахгүйгээр улсын орлого болгох асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 10-ны 18:00 цагт дуусна DNN.mn

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын бүртгэлийн хугацаа дуусахад зургаан хоног үлдлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын онлайн бүртгэлээ www.eec.mn цахим хуудсаар хийх боломжтой бөгөөд энэ сарын 10-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж болох ба хасаж болохгүй гэдгийг анхаарна уу. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Мөн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулна уу.

Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулахын тулд өөрийн шинэ бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хичээл сонголтоо хийж, төлбөрөө онлайнаар төлнө.

Эх сурвалж: БҮТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн талаар санал солилцов.

Уг төслийн хүрээнд эхний ээлжид хоёрдугаар шугам буюу Яармаг, Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор-Хархорин автобусны буудал чиглэлд дүүжин тээврийг нэвтрүүлэхээр ажиллаж буй. Цагт 1200-1500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай 4.2 км урт дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ. Дүүжин тээврийн хойд буудлыг Баянгол дүүргийн 29 дүгээр хороо буюу “Хархорин” худалдааны төвийн баруун талд байхаар төлөвлөсөн.

Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Сэбастиен Сүрүнд талархал илэрхийлэн, “Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-д үргэлжлүүлэн хамтарч ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

Мөн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн төслийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлсний дараагаар үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.