Categories
мэдээ нийгэм

Самарт яваад төөрсөн иргэнийг эрэн хайж байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 3-нд Говь-алтай, Ховд аймгийн хойд, Увс аймгийн зүүн хэсэг, Архангай, Завхан аймгийн нийт нутгаар 0.0.-8.0 мм цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч, цасан шуурга 1-5 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл, 4-нд Архангай аймгийн зүүн, Булган аймгийн өмнөд,  Хэнтий аймгийн баруун, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар 0.0-7.0 мм цас орж, салхины хурд 16-18 м/с хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг шуурч цаг агаарын аюулт үзэгдэл, 5-нд Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн баруун хойд хэсэг, Хэнтий аймгийн баруун өмнөд хэсэг, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар 0.0-6.0 мм цас орж, салхины хурд 12-18 м/с хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд, Увс, Завхан, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 24 суманд малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 30 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 46 хүн сураггүй болсон.

Дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өглөө.

Төв аймгийн Эрдэнэсант суманд 6, Лүн суманд 1, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1 буюу нийт 8 иргэн малдаа явж байгаад шуурганд төөрч осгон, амь насаа алдсан байна. Үүний нэг нь хүүхэд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самранд явж байгаад төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

26 иргэний 22.908.300 төгрөгийн мөнгөн хохирол барагдууллаа DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 10 дугаар сард нийт 428 иргэн хандсанаас 115 утсанд 385, чатботод 18, и-баримт аппликейшнд 9, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 16 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 374 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 25 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 2 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 26 иргэний 22.908.300 төгрөгийн мөнгөн хохирол барагдууллаа.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 10 дугаар сард нийт 428 иргэн хандсанаас 115 утсанд 385, чатботод 18, и-баримт аппликейшнд 9, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 16 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 374 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 25 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 2 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 26 иргэний 22.908.300 төгрөгийн мөнгөн хохирол барагдууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийх төрийн айлчлал эхэллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус улсын нийслэл Вьентьян хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Вьентьян хотын “Ваттай” олон улсын нисэх онгоцны буудалд БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кеммани Фолсена, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Categories
мэдээ эдийн-засаг

А, А+, А++ тэмдэглэгээтэй тоног төхөөрөмж сонгосноор цахилгааны зардлыг 15-30 хувь хэмнэх боломжтой DNN.mn

Эрчим хүчний системийн 2023 оны 10 дугаар сарын 30-наас 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21:00 цагт 1295 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 88 МВт-аар өссөн байна.

Хэрэглэгч та гэр ахуйн болон оффисын цахилгаан хэрэгсэл шинээр худалдан авахдаа эрчим хүчний үр ашигтай А, А+, А++ тэмдэглэгээ бүхий тоног төхөөрөмж, хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэх боломжтой.

Эрчим хүчний үр ашигтай бүтээгдэхүүн сонгож эрчим хүчээ хэмнэхийг Эрчим хүчний зохицуулах хорооноос уриаллаа.

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2023.11.08-10/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.


ЛХАГВА ГАРАГ /2023.11.08/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 ·  Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Бусад

14.00 “Их хуралдай”


ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.11.09, 11.10/

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·     Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·    Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн,  гурав дахь хэлэлцүүлэг/

·   Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Бусад

·  Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд хандаж “Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь газрын ховор элементийн Халзан бүрэгтэйн орд газрын талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно

10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 109 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нийт 1584 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1303, гэмт хэргийн шинжтэй 75 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Насанд хүрсэн 11 хүн тутмын 1 нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй байна DNN.mn

“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг  11 дүгээр сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. 2023 оныг “эрсдэлээ мэдэж, хариуцлагатай хандъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Насанд хүрсэн 11 хүн тутмын 1 нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй бөгөөд чихрийн шижинтэй 2 хүн тутмын 1 нь оношлогддоггүй, чихрийн шижинтэй 3 хүн тутмын 1 нь Чихрийн шижингийн шалтгаант нүдний хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монголбанк 14.2 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2023 оны эхний 10 сард алт, мөнгө худалдан авахад 2.189 их наяд төгрөг төлснөөс есдүгээр сард хамгийн өндөр дүнтэй худалдан авалт хийжээ. Эхний 10 сарын байдлаар 14.2 тонн үнэт металл худалдан авчээ. Үүнээс 10.4 тонныг аж ахуйн нэгжүүд, 3.78 тонныг иргэд тушаасан байна.

Зөвхөн аравдугаар сард худалдан авсан үнэт металлын хэмжээ 0.86 тонн байсан бөгөөд үүнийг оруулан тооцсоноор оны эхнээс 14.2 тонн үнэт металл худалдан авчээ. Нийт худалдан авалтын 2.57 тонныг Баянхонгор болон Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн тушаалт бүрдүүлэв.

Тайлант хугацаанд худалдан авсан үнэт металлыг сүүлийн дөрвөн жилийн мөн үетэй харьцуулахад хамгийн бага хэмжээнд тооцогдож байна. Оны эцэс гэхэд Төв банк 20-22 орчим тонн, 2024 онд ойролцоо хэмжээний үнэт металл худалдан авах төсөөлөлтэй байгаагаа мэдээлж байв.

Аравдугаар сард олон улсын зах зээлийн ханшаар тооцсон алт худалдан авах дундаж ханш 211511 төгрөг байсан байна. Өнгөрсөн сард олон улсын зах зээлд алтны спот ханш ес орчим хувиар өссөн бол мөнгөний ханш 8.24 хувиар өсжээ. Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан төсөөллөөс харахад Төв банкуудын 24 хувь нь энэ онд алтны нөөцөө дунджаар 10 хувиар нэмэгдүүлэх стратегитай байна. Энэхүү төсөөлөл нь 2019 он буюу цар тахлын үеийн өмнөх түвшнээс гурав дахин илүү байх зорилт юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурганаар 10 хүн амиа алджээ DNN.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас 10 хүн амь эрсэдсэн харамсалтай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өглөө.  Төв аймгийн Эрдэнэсант суманд таван эмэгтэй, нэг хүүхэд, Лүн суманд нэг эмэгтэй малаа хариулж яваад нас барсан байна. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг эрэгтэй мориор гэртээ харих гэж яваад эндсэн байна. Мөн Баян-Өлгий аймгийн Буянт суманд голын мөс цөмөрч хоёр хүн нас баржээ.

ОБЕГ-аас гаргасан мэдээллийг хүргэе.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

  • Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Сайн хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 261 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат иргэн С нь хоёр хүүхдийнхээ хамт явганаар мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.04-ний өдрийн 22:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн С /45 настай, эмэгтэй/ хоёр хүүхдийн хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 13:07 цагт иргэн С/45 настай, эмэгтэй/, Е/12 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус багийн “Майханы-Ар” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 15 км/-аас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Иргэн Г/17 настай, эрэгтэй/ нь малчин С-ийн гэрт эсэн мэнд очсон байсан.
  • Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум. Эмгэд багийн “Сүх далайх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ Тус сумын харьяат малчин Ж нь 11.04-ний өдрийн 20:00 цагт гэртээ харихаар мориор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан. Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд малчин Ж/43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:04 цагт тус багийн “Бараан хадны дэл” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/-аас цогцсыг олсон.
  • Төв аймаг, Эрдэнэсант сум. Боргилт багийн “Хар чулуу” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 296 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат иргэн Б, Н нар 11.04-ний өдрийн 09:00 цагийн орчимд автомашинаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд орон нутгийн 5 иргэнтэй хамтран иргэн Б/43 настай, эмэгтэй/, Н/41 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:07 цагт тус багийн “Хар чулуутын дээд-Өндөр” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 15 км/-аас цогцсыг нь олсон. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлэг (7 алба хаагч, 1 автомашин)-ийг Эрдэнэсант сумын Угалзат багийн “Шар толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км/-аас буцаасан.
  • Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Уртын гол” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 291 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин А нь 11.04-ний өдрийн 19:00 цагт явганаар малаа хурааж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан.  Ар гэрийн хоёр морьтой иргэн тус сумын харьяат малчин А/35 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 09:00 цагт тус багийн “Уртын гол” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 500 метр/-аас цогцсыг олсон.
  • Төв аймаг, Эрдэнэсант сум. Баргилт багийн “Эрээн-Ухаа” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 302 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 11.04-ний өдрийн 20:00 цагийн орчимд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд, ар гэрийн 8 хүнтэй хамтран иргэн Б/42 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 06:00 цагт тус багийн “Эрээн-Ухаа” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 200 метр/-аас цогцсыг олсон.
  • Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Аргалын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат малчин Г нь 11.04-ний өдрийн 20:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.06-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Саахалт айлын малчин Д мориор мал хариулж яваад малчин Г/47 настай, эмэгтэй/ “Бор толгой” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 2 км/-аас цогцсыг олсон.
  • Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Уулзвар багийн “Нумт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Тус сумын харьяат иргэн Э нь 2 хүүхдийнхээ хамт суудлын автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид иргэн Э/47 настай, эрэгтэй/, Э/14 настай, эрэгтэй/, Е /5 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03:25 цагт тус багийн “Хонхор” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 33 км/-аас эсэн мэнд олсон.
  • Баян-Өлгий аймаг, Буянт сум. Өмнө гол  багийн “Өмнө гол”  гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт  22 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ Шар нуурын мөс цөмөрч  суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус аймаг дахь Цагдаагийн газрын 6 алба хаагчтай хамтран 22 км зам туулан 16:18 цагт очиход Өлгий сумын төвөөс Буянт сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Елентра” загварын суудлын автомашин живсэн бөгөөд иргэн Э/53 настай, эрэгтэй/, Н/52 настай, эмэгтэй/ нар нуурын мөсөн дээр нас барсан, иргэн С/53 настай, эмэгтэй/, Н/53 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд айлд очсон байсан. Живсэн автомашиныг нуурын эргээс 200 метр, 1.40 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг зохион байгуулж 19:30 цагт гаргасан.
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг тэмцэлдээ ялахгүй л бол худгийн манаач болоод дуусна даа DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг тэмцэж байна. Хэн ч харсан хэлнэ. Монгол Улс авлигын далайд живээд уджээ. Үүнийг бүгд ярьж байсан ч тууштай тэмцсэн хэн ч байгаагүй. Эр зориг дутацгаасан биз. Л.Оюун-Эрдэнийг харж байхад Авлигалын эсрэг тэмцэл бол эхлээд эр зориг шаарддаг ажил бололтой. Үнэндээ өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатартайгаа л үлдсэн байх шиг. Түүнийг дэмжиж, хамтарч байгаа журмын нөхөд байгааг үгүйсгэж болохгүй. Ил харагдах байдлаараа бол ийм хоёр дүр тод байна.

Сүүлийн 30 жилд бий болсон авлигын намаг балчиг гэдэг бол улс орны хувьд аймшигтай зүйл байдаг юм байна. АН, МАН-гүй энэ намагт живжээ. Гарах нөхцөлгүйгээр шүү. Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хулгай хийгээгүй байсан учраас давуу тал боллоо. Өөрөө нээнтэгтэй байсан бол өлгөх олс нь цаг тутам түүнийг дагаж, өнгөрсөн хугацаанд аль хэдүйн өлгөчих байсан юм. Ийм улстөрч ганц ч болтугай үлдсэн байсан нь, тэгээд зогсоогүй дээшээ авирч Засгийн эрхэнд гарч чадсан нь сайн хэрэг. Тэгээгүй бол ер нь юу болох байв. Ер нь Л.Оюун-Эрдэнэгүйгээр өнгөрсөн гурван жилийг төсөөлөөд үз дээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үргэлжилсээр… Эрдэнэтийн 49 хувь, ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, “Нүүрсний хэрэг”… өөр ч авлигын гэмт хэргүүдийг жагсааж болно. Л.Оюун-Эрдэнэгүй гурван жил үргэлжилсэн бол монголчууд “модоо бариад” зогсохгүй, Монгол Улс орших, эс орших, ард түмний хувь заяа хэлтрэх, хэлтийх тухай яригдах байлаа. Үүнийг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй.

Авлигал бол АН, МАН ялгалгүй үүрлэчихсэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нэг их сүрхий “Ардчиллынхан төрд байсан бол арай өөр байх байлаа” гэж хуцах хэрэггүй. МАН хэтрүүлжээ гэж ч тавлах шаардлагаггүй. Аль аль нам нь адилхан адгийн шааруудаар дүүрсэн байсныг цаг хугацааны үнэн харуулж байна.

Л.Оюун-Эрдэнэ бол өнөөдөр намтайгаа үзэж тарж байгаа намын дарга. ”Авлигатай тэмцэх нь намтайгаа тэмцэж байгаа хэрэг” гэж тэрбээр ил шулуун зарласан. Тэрбээр нам доторх авлигачидтайгаа тэмцэж, ялж гэмээнэ Монголын улс төрийг шинэчилнэ. Өнөөдрийн үнэн бол энэ. Намынхаа авлигчдыг ялж байж цоо шинэ үеийнхнийг гаргаж ирнэ гэсэн үг. Ингэж чадвал Монгол Улс аврагдана. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч аврагдана гэдгийг шулуухан хэлье. Ийм л ирээдүйн зам мөр, зураг төөрөг түүнийг хүлээж байна. Ийм зам дээрээ хэдүйн гарчихсан тууж явна.

Л.Оюун-Эрдэнэ та үнэхээр хүчтэй байгаа юм бол сөрөг хүчин болох АН-аас хүртэл хулгай хийгээгүй, цаашид ч хулгай хийхгүй кадрууд, залуу үеийнхнийг улс төрд гарч ирэхэд нь туслах ёстой. Үүнийг ард түмэн танаас шаардаж байна.

Ингэж Монголын улс төрийн хоёр том хүчнийг цэвэрлэхэд нөлөөлмөөр байна. Аль аль намынх нь авлигачдыг торны цаана хийхийг нь хийж, хийхгүй заримыг нь тоглоомоос гаргаж, тойргийн гадна үлдээж, төр засгийн ажлаас нэг мөр холдуулж, дан ганц чин шударгаар Монголын төрд зүтгэх нөхдийг улс төрийн тавцанд байршуулах цаг иржээ. Ингэж та Монголын ард түмний өмнө түүхэн үүргээ биелүүлнэ үү.

Ийм түүхэн үүрэг энэ залууд оногдлоо гэдгийг хэлмээр байна. Энэ залуу авлигатай тэмцсэн шиг тэмцэж, ард нь гарч чадахгүй бол, эсвэл дутуу орхивол өөрөө эргээд алуулна. Түүнийг “алах” зэвсэг нь бэлэн болчихсон харагдана. Тухайлбал ойрын үед “Цар тахалд зарцуулсан 10 их наядын задаргаагаа тайлагнана уу” гэсэн шуугиан гарч ирлээ. Энэ бол түүнийг өлгөх гэсэн дүүжлүүрийн гогцоо юм. Хүн төрөлхтөн өчигдөрхөн ард нь гарсан Цар тахал гээч нь юу байв. Зүгээр л дайны үе, дайны үеийн хууль үйлчилсэн өдрүүд байлаа. Монгол Улс байтугай хүн төрөлхтөн балмагдан сандарсан өдрүүд. Энэ дунд Монгол Улс яаж гарсныг санаж байгаа биз дээ. Толгойтой бүхэн “Наад төр засагт чинь таван цаас байдаг юм бол одоо л бидэнд зарцуулаач. Цацаач, авраач. Тэгэхгүй бол баларлаа, дараа нь болно л биз. Монгол Улсад нөөц боломж байдаг юм бол түүнийгээ шавхаач, ашиглаач, хөөе Оюун-Эрдэнэ ээ…” гээд гурван саяулаа орилсон. Түүнийг шахаж шаардсан. Тийм үед Засгийн газрын тэргүүн зүгээр суух уу. Нөхөр өөрийгөө хүртэл золиослох үйлдэл хийсэн шүү дээ. Арайхийн олж ирсэн вакцинд нь ард түмэн итгэхгүй бөөн юм болсон. Тэр үед хамгийн эхний хэрэглэгч, туршилтын туулай нь тэр өөрөө болсон. Түнтийтэл ганцаараа сууж

байгаад вакцинаа тариулж ард түмнээ уриалсан. Улсын удирдагч гэдэг тулсан цагт тийм л байх ёстойг харуулсан. Үүнийг өнөөдөр хэн үгүйсгэх юм бэ. Гурван саяулаа л харсан шүү дээ. Ард түмнээрээ нэхэж гаргуулсан хөрөнгө мөнгөөр

өнөөдөр улс төр хийж яах юм бэ. Ямар хар өдрүүд байсныг санаач. Түүнд сайнаар хандах гавьяаг тэр өөрөө байгуулсан.

Ард түмэн тэр өдрүүдийг мартжээ. Ингэдэг нь хүн төрөлхтний түүх юм даа. Өчигдөр өмөрч байсан ард түмэн маргааш нь мартан зүхдэг нь. Л.Оюун-Эрдэнийн олон сайн үйлдлийг одоо тоохгүй болсон байна. Яагаад гэвэл Монгол Улсад тайван цаг иржээ. Өнөөдөр нэгнийгээ муулах завтай болцгоосон байна. Нийгмийн сэтгэл зүйн энэ тайвширал дээр авлигын хэрэгт унасан хэсэг бүлэг хүн, нам дамжсан бүлэглэлүүд ажиллаж байна. Ажиллахдаа Л.Оюун-Эрдэнийн эсрэг нийгмийн сэтгэл зүйг солиорлын дээд цэгт хүргэхээр зүтгэж байна. Тэд ажлаа эхэлсэн нь мэдрэгдэж байна.

Ийм цаг үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улам эрч хүчтэйгээр авлигын эсрэг тэмцэлдээ ялалт байгуулмаар байна. Ингэж ард түмнээ, улс гэрээ аврахгүй бол ард түмнийхээ байж байгаа царайг хар даа. Авлигалын эсрэг тэмцэлдээ ялалт байгуулж гэмээнэ Монгол Улс зөв зам дээрээ гарна. Хөгжил цэцэглэлтэд хүрнэ. Тэгэхгүйгээр Л.Оюун-Эрдэнэ Та авлига, хээл хахуулийн эсрэг өргөн фронтын тэмцэлдээ ялагдвал “Ганц худаг”-ийн хажуу дахь ганц зайдуу худгийн манаач л болох хувь зураг хүлээж байна. Тэгэхийг дайснууд чинь туйлын ихээр хүсч байгаа. Тийм болохоор та ялах хэрэгтэй, гүйцээх хэрэгтэй. Дутуу орхих л юм бол та дүүжлүүлнэ. Хатуу ч гэсэн ингэж л шулуухан үнэнийг хэлье. Өөрөөр Л.Оюун-Эрдэнийг юу хүлээнэ гэж. “Өшөөгөө авна шүү, чамаас” гэдэг мессеж өдөр шөнөгүй утсанд чинь ирсээр байгаа биз дээ.

Түүнд ард түмний дэмжлэг дүүрэн бий. Учир нь Л.Оюун-Эрдэнэ авлигалыг ялбал Монгол Улс ялна гэсэн үг. Өнгөрсөн 30 жилд авлигалтай ингэж тэмцсэн улстөрч байсангүй. Засгийн газрыг толгойлж байсан тэр олон эрхэм дотор авлигалтай бага ч болтугай тэмцсэн нэгэн байсан бол өнөөдөр Л.Оюун-Эрдэнэд нэмэртэй байх байлаа. Өнөөдөр ид тэмцэл өрнөл, тээг саад дунд алхам алхмаар урагшилж байгаа авлигалын эсрэг түүний тэмцэл энэ хүрээд зогсвол Монгол Улс-Л.Оюун-Эрдэнэ хоёр насаараа торны цаана сууж, ард түмэн бүгдээр авлигалын намаг шалбаагт амьдрах болно.

Монголын ард түмэн үүнийг хүсэхгүй байна. Та ялагдвал ард түмэн ялагдана. Тийм болохоор Л.Оюун-Эрдэнэ танд зогсох эрх алга. Дутуудуулж шархадвал нөгөө хэцүү нэртэй газрын худгийн манаач хийх хувь тавилан таных. Тэр үед таныг өмөөрөх хүн байхгүй. Шударга үнэний төлөө явж байгаа улстөрчийн хувь тавилан ийм л эмгэнэлтэй байдаг. Бидний хэн нь ч өмөөрөхгүй. “Хохь чинь дээ, чи. Авлигалын эсрэг тэмцэлдээ яах гэж ялагдсан юм бэ. Яах гэж дутуу орхисон юм бэ” гээд сууцгааж байх болно.

За ийм л байна даа, залуу Ерөнхий сайд минь. Бүх зүйл амаргүй байгааг мэдэж байна. Маш ихийг үүрч дүүрч явааг чинь ойлгож байна. Гэвч танаас өөр итгэж найдах хүн энэ ард түмэнд чинь алга даа.