Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Монголчууд гаднаас ажиллах хүч оруулж ирэх хэрэгтэй” хэмээн өгүүллээ DNN.mn

Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хууль зүйн ухааны доктор, эрхзүйч Т.Батбаатар “Нийслэлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих өндөр магадлалтай” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай. .

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өвөлжилт хүндхэн эхэлж байна гэв.

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Вьетнам судлаач, доктор (Ph.D) Б.Цэнгэллхам “Монгол Вьетнамын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх боломжтойг илэрхийлсэн айлчлал боллоо” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд гаднаас ажиллах хүч оруулж ирэх хэрэгтэй” хэмээн өгүүллээ. 

“Баримт, үйл явдал” нүүрт СЭЗИС-ийн багш
Экономиксийн тэнхимийн профессор, доктор Ц.Батсүх “Манайд бараа бүтээгдэхүүний үнэ 1991 онтой харьцуулахад 600 дахин өссөн” хэмээн ярилаа.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: “Монголчууд гаднаас ажиллах хүч оруулж ирэх хэрэгтэй” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Монголчууд гаднаас ажиллах хүч оруулж ирэх хэрэгтэй” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн галт тэрэгний аялал зохион байгууллаа DNN.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хамтран Улаанбаатар-Дархан- Улаанбаатар чиглэлд Хүүхдийн галт тэрэгний аяллыг 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Аялалд Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль, Монголын Дауны холбооны нийт 30 гаруй хүүхэд хамрагдсан юм.

Энэ нь Улаанбаатар төмөр зам ХНН-тэй 2023 хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хийгдсэн ажлуудын нэг юм.

Аяллаар хүүхдүүд Дархан хотын түүх дурсгалын газрууд, Аймгийн музей, Номын өргөөтэй танилцаж боловсролын хөтөлбөрт хамрагдлаа. Мөн Хүүхдийн галт тэрэгний Сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, галт тэргээр аялж, Тэшүүрт бамбарууш тоглоомын газраар зочилж нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрх зөрчсөн 60 иргэнийг 17.600.000 төгрөгөөр торгожээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2023.10.30-наас 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд/ 32,852 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 342 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 3,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 147,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12,
  • Өмчлөх эрхийн эсрэг 152,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 5,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17,
  • бусад 4 хэрэг байна.

Эрэн сурвалжлах ажиллагаа, зарим гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар:

Эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 17, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 57, сураггүй алга болсон хүн 62, галт зэвсэг, сум хэрэгсэл 1, шүүхээс даалгасан хүн 99, зөрчил үйлдсэн 19 хүнийг олж тогтоосон байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 17.600.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 189 иргэнийг шүүхээр баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:

Экологийн цагдаагийн албанаас Дархан-Уул аймагт  үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 4 тонн бодис ашиглан 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж, хадгалсан гэх Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг,
Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс иргэн “Н” нь бага насны буюу 5 болон 8 настай, эмэгтэй хүүхдүүдийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн гэх Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг,
Иргэн “А” нь нас барсан хүний талаарх бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар 2015 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн үйлчилгээ болох сар бүр олгодог тэтгэмжийг авч байсан гэх Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Түүнчлэн дараах зарим зөрчлийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал:

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас иргэн “С болон “Г” нар нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт иргэн “Г”-г сонгуулийн сурталчилгаа хийлээ гэх шалтгаанаар биед нь халдаж зодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох,
Иргэн “А” нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хөл бөмбөгийн тоглолтын үеэр эсрэг багийн тоглогчийн биед цохиж халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох,
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Офицеруудын ордон”-ын аюулгүйн тойргийн замд нийтийн тээврийн автобус замын хажуугийн хайс, гэрэлтүүлгийн шонг мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдэлд жолооч “Б”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийн 5 оноог хасаж, учруулсан 2,380,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж тус тус шийдвэрлэсэн байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нийгэм

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл орон даяар үргэлжилж байна.

Тус хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчид оролцох боломжтой. Энэ удаагийн хөтөлбөрт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 150 сурагч сонгон шалгаруулна. Мөн хүүхдийн оролцооны байгууллагуудаас төлөөлөл сурагчдыг урилгаар оролцуулна.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр нь “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 06 дугаар сарын хооронд зохион байгуулагдах юм.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ орчны эрүүл мэндийн болон эрүүл амьдралын хэв маягийн тухай ойлголтуудын тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэл авах юм. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадварт суралцана.

Хөтөлбөрт оролцохыг хүссэн сурагчид 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цахимаар (https://forms.gle/snY3j96bGtTeTBPB9) бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг “Өсвөрийн Парламент Хөтөлбөр” фейсбүүк хуудсаас авах боломжтой.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг хөтөлбөр нь Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, өсвөр үеийнхнийг нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцахаар 3069 хүнд 230,1 тэрбум төгрөгийн зээл олгожээ DNN.mn

Боловсролын зээлийн сан нь давхардсан тоогоор 1,4 сая суралцагчдад 985 тэрбум төгрөг олгосон байдаг. Үүний дотор олны анхаарал татаад байгаа гадаад улсад суралцах чиглэлээр 3069 хүнд олгосон 230,1 тэрбум төгрөгийн зээл олгогджээ.

Categories
мэдээ улс-төр

“Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэв DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлгий 2023 оны арваннэгдүгээр сарын 06-ны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хуулийн төслийн зарим заалтын талаар тодорхой мэдээлэл өглөө. Тэрбээр “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдлаа. Хуулийн төслийн гол өөрчлөлтүүдийн талаар өнөөдрийн бүлгийн хуралдаанд танилцуулж, гишүүдийн саналыг сонсч, зарчмын зөрүүтэй саналуудад дэмжлэг авлаа.

Хуулийн төслөөр Авлига, албан тушаалын хэрэгт оролцсон бол магадлангаар оруулахгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй гэдэг заалт бий. Үүнийг бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, 22 дугаар бүлгийн тодорхой зүйл, заалт буюу улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудад өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй гэдэгт санал хурааснаар гишүүд дэмжлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд хэрхэх талаар Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд тодорхой заасан байсныг өмнөх бүлгийн хурлаар хасах санал оруулж, дэмжсэн. Харин ХЗБХ-ны хуралдаанаар бүлгээс гарсан санал унасан. Гэвч өнөөдрийн хуралдаанаар одоогийн мөрдөж байгаа хуулиараа явах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгтэй холбоотой нууцыг задруулж байгаа эрх бүхий субьекттэй холбоотой асуудал учраас, мэдээллийг олж авсан хүн буюу сэтгүүлч, хуулийн этгээдэд хамаарахгүй асуудал гэж үзсэн.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд одоогоор Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулж байна. Засгийн газраас оруулж ирсэн хуульд уг хэрэгт Эрүүгийн хуулиар хариуцлага ногдуулах тухай заасан байсан. Ажлын хэсэг энэхүү асуудлыг хэлэлцээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад Зөрчлийн хуулийн дагуу эрх хасах, мөнгөн дүнгээр торгох, мөн 7-30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулах нь зүйтэй. Харин тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг байх саналыг дэмжлээ. Энэхүү зарчмын зөрүүтэй саналуудыг байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх юм” гэв.

Categories
мэдээ нийгэм

Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг иргэдийн 96 хувь нь дэмжжээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Одоогийн байдлаар 2799 хүн саналаа өгснөөс 2658 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой. Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болох юм.

Ташрамд дурдахад, мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барих гэж буй аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлнэ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд олгосон газар олголтыг яаралтай цуцалж, барилга барих ажлыг зогсоох үүргийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн.

Хотын дарга тухайн байршилд ажиллан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагатай уулзлаа.

Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг олгож байжээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна. Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар 2018 онд “Мөргөл Уул” ХХК-ийн нэр дээр 1360 ам метр газар олгожээ. Тус компанийн хувьд 20 давхар бүхий контор, орон сууцны барилга барихаар суурь ажлаа эхлүүлээд байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал:

-2005 онд тус барилгын суурийг цутгасан бөгөөд 2023 он хүртэл ямар ч ашиглалтгүй, балгас болсон байсан. 2023 оны зургаадугаар сараас “Мөргөл Уул” ХХК “Бид өөрсдийн газар дээрээ барилга барина” гэж манай эмнэлэгт амаар мэдэгдсэн. Манай эмнэлэг 1000 гаруй ажилтан, албан хаагчтай, мөн амбулаториор өдөрт дунджаар 3000 хүн, хэвтэн эмчлүүлэх 500 хүн үйлчлүүлдэг бөгөөд тэдгээр иргэний гэр бүл ирдэг. Мөн АШУҮИС-ийн оюутнуудын суурь бааз манай эмнэлэг дээр байдаг. Тэгэхээр өдөрт дунджаар 5000-6000 хүний хөдөлгөөний эрчим, машины урсгал явагддаг гэсэн үг. 2019 оны зун нийслэлийн хөрөнгө оруулалтаар авто зогсоолын тохижилт хийж өгсөн. Манай эмнэлгийн ажилчид эмнэлгийн зогсоолд автомашинаа тавьдаггүй хэдий ч иргэдэд зогсоол хүрэлцдэггүй. Эмнэлгийн зүгээс тус газрын асуудлаар НЗДТГ, Нийслэлийн Засаг дарга, БХБЯ, ОБЕГ-т бичиг албан бичиг хүргүүлээд байгаа.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Өдгөө эмнэлгийн авто зогсоолын хүчин чадал хэтэрчихсэн байхад дахиад 20 давхар контор, орон сууцны зориулалттай барилга баривал оршин суугчид автомашинаа хаана шингээх юм бэ. Бид олон жилийн өмнөх газар олголтын алдааг шүүн тунгаах гэсэн юм биш. Гол нь эмнэлгийн хашаан дотроос газар эмтэлж аваад, орон сууц барих нь зохимжгүй зүйл. Тиймээс Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн тус аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулах хэрэгтэй. Мэдээж хувийн аж ахуйн нэгжийг хохироож болохгүй тул дэд төвүүдийн хүрээнд газрыг нь нөхөж олгох зохицуулалт хийх боломжтой. Нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж, захиргааны актыг цуцалж болно. Уг газрын эрхийг цуцалбал дахиж барилга барихгүй, автомашины зогсоол байгуулах хэрэгтэй.

Ийнхүү Нийслэлийн Засаг дарга тухайн газар эзэмшигч “Мөргөл Уул” ХХК-д  мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулах, харилцан тохиролцох үүргийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өглөө.

Categories
мэдээ спорт

Ш.Энхийн-Одын зургийг Сан Франциско хотын “Chase Center” ордны гадаа байршуулжээ DNN.mn

Спортын сагсан бөмбөг төрөлд дэлхийд өндрөөр үнэлэгдэж буй Монгол тамирчин Ш.Энхийн-Одын зургийг Сан Франциско хотын “Chase Center” ордны гадаа байршуулжээ

Тухайн “Chase Center” нь “NBA”-ийн хэд хэдэн удаагийн аварга “Golden State Warriors” багийн тоглолтоо хийдэг ордон юм.