Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ онд барилга ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ DNN.mn

Хотын стандарт, хяналтын газар нь үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу нийслэлд баригдсан барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулдаг. Энэ онд улс, нийслэл, төсвийн хөрөнгө оруулалт, иргэн, хувийн хэвшлийн байгууллага, гадаад орны санхүүжилтээр барьсан барилга, эрчим хүчний байгууламжийг ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ. Эдгээр хүсэлтийг шийдвэрлэхдээ иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлсэн эсэх, барилгын стандарт, норм ба дүрмийн хэрэгжилт, холбогдох бичиг баримтыг шалган, комиссын 826 удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох шийдвэрийг гаргаад байна.

Комиссын үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулж буй. Ингэхдээ ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээллийг нэгтгэн, орон зайн мэдээллийн сан /https://standard.ub.gov.mn/spatialdb/-д оруулан ажиллаж байна. Тухайлбал,

  • Дэд бүтэц, барилга байгууламжийн судалгааг нэгтгэн гаргах дэд ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу орон сууцны 485, олон нийтийн барилгын 391 нийт 876 байршлын мэдээлэл
  • “Шил” ажиллагааны хэрэгжилтийг биелүүлэн, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2020-2023 оны 728, 2009-2012 оны 155 дүгнэлтийн мэдээллийг нэгтгэн, холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

2023 онд 8100 суудал бүхий арван сургуулийн барилга, 5420 хүүхдийн хүчин чадал бүхий 12 цэцэрлэгийн барилга, 6381 хүүхдийн хүчин чадал бүхий 19 сургууль, цэцэрлэг, сургалтын төвийг байнгын ашиглалтад хүлээн аваад байна.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүүрэн болон нүхэн гарцуудад мониторингийн автомат камер суурилуулав DNN.mn

“Тавантолгой төмөр зам” ХХК нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан байгальд ээлтэй шугаман дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлд хамтран ажиллахаар харилцан тохиролцсон.

Санамж бичгийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дагуух гүүрэн, нүхэн гарцуудаар зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хийж байгаа эсэхийг хянах, тандан судлахаар 25 байршилд 69 камер суурилууллаа. Үүнээс мал амьтны 9 нүхэн гарц дээр 9 камер, Жаазан хэлбэрийн 8 гүүр дээр 8 камер, дам нуруут 7 гүүрний тулгуур баганад 52 камер тус тус суурилууллаа.

Суурилуулсан автомат камер нь Тайланд улсад үйлдвэрлэсэн, BUSHNELL брэндийн 24 мегапиксел нягтаршлаар зураг авах хүчин чадалтай, 15-20 метрт хөдөлгөөн мэдэрч 3 секундийн давтамжтай 3 зураг, 1 бичлэг дарааллаар мэдээлэл хадгалдаг, 3 сарын хугацаанд цэнэгээ барих тэжээлтэй.

Гурван сарын давтамжтайгаар дата мэдээлэл цуглуулж, шугаман дэд бүтцүүдийг зэрлэг амьтдад ээлтэй хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтүүд, стандарт, журам зэргийг сайжруулахад хамтран ажиллах, мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дагуу хийгдсэн гүүрэн, нүхэн гарцуудыг зэрлэг амьтад ашиглах байдлыг тандан судлах зорилготой юм гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ.  

 

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх талаар зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох албан тушаалтанд даалгалаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах, шүүхийн шийдвэр шуурхай биелүүлэхгүй байгаа байдлыг таслан зогсоох чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах болон хяналт тавих эрх бүхий этгээд нотлох баримт, үндэслэлгүйгээр иргэнийг хорьж, мөрдөж байгаа явдлыг зогсоох зорилгоор Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, ирэх сард багтаан тус тус танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгалаа.
Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхай, газрын тосны салбарт, 11 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 17 хувь нь бусад салбарыг эзэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд шинээр хөрөнгө оруулалт татахаас гадна нэгэнт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, үүссэн асуудлыг хуулийн дагуу шуурхай шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх нь чухал. Олон улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалын 50 орчим хувийг дахин хөрөнгө оруулалтын орлого бүрдүүлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэхийг үүрэг болголоо DNN.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан, Ерөнхий сайдын 2023 оны 133 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн танилцуулга, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүргийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-г тус тус нэгтгэн  цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тэдгээрээс Улсын Их Хурал нийт  318 хуулийн 2493 заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 111 байгууллагын 2357шийдвэр бүртгэлтэй, харин хуулиар тусгайлан эрх олгосон боловч шийдвэр нь батлагдсан эсэх нь тодорхойгүй  850 хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, тэгш байдлын зарчмын хэрэгжилт хангалтгүй байна гэж үзэж байна.

Ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, эрх зүйн үйлчлэлийн хугацаа дууссан, хууль тогтоомжтой давхардсан, зөрчилдсөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүргүүлсэн дүгнэлтийн дагуу хуульд нийцүүлэхээр ажиллагаа хийгдэж байна гэсэн хариу ирүүлсэн шийдвэрүүдийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хүчингүй болгох, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй  шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайланг үндэслэн зарим эрх бүхий албан тушаалтны нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг Ерөнхий сайдын захирамжаар хүчингүй болгохоор боллоо.
Хуулиар Засгийн газарт эрх олгосон 642, төрийн захиргааны төв байгууллагад эрх олгосон 919, төрийн захиргааны байгууллагад эрх олгосон 258 заалтыг тус бүр хоёр дахин бууруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө.

Categories
мэдээ нийгэм

АТГ: 3925 хүнийг авлигын эсрэг сургалтад хамруулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 11 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Өрхийн эрүүл мэндийн төвийн эрх зүйн байдал, санхүүжилтийн талаар судалж, Засгийн газрын 2021 оны “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”, “Рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам” тус бүрийг хянаж, Биеийн тамир, спортын улсын хороонд хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.

Гомдол, мэдээлэл шалган шийдвэрлэх ажлын хүрээнд нийт 21 гомдол, мэдээлэлд холбогдох ажиллагааг хийж, тогтоогдсон нөхцөл байдлын дагуу нэр бүхий төрийн байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, зөрчил арилгуулах албан бичиг хүргүүллээ.

Өнгөрсөн долоо хоногт “Авлигын эсрэг сургалт”-ыг 8 удаа зохион байгуулж, нийт 3925 хүнийг хамруулав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ DNN.mn

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нарт даалгалаа.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өвлийн улирлын амралтаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах, салбаруудын төлөвлөгөөнд тусган салбар дундын зохицуулалтыг сайжруулж дотоодын аялал, жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй үнийг иргэдэд санал болгож ая тухтай амрах нөхцөл боломжийг, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар сайжруулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар дахин онцгой дэглэм тогтоолоо DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэн компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулан улс орны эдийн засгийг эрчимжүүлэх болон компанийн удирдлагыг мэргэшсэн, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдүүлж, засаглалыг сайжруулах, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, нөхцөл бололцоог хангуулах шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
Онцгой дэглэмийн хугацаанд компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.
Онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 3.0 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын 2022 оны 362, 385 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тухайлбал,
-Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн.
-Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэв.
-Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс, хил нөхцөлд шилжүүлэв.
-Уулын ажил гүйцэтгэх зардлыг бууруулав.
-Компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэв.
-Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгов.
-Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллав.
-Хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт, шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын виз олгох журамд өөрчлөлт оржээ DNN.mn

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жүн Гү Монгол Улсын иргэдэд олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт орж буйг танилцуулав.

Боловсролын зэрэгтэй холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх

  • Одоо мөрдөгдөж буйгаар БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн байсан бол
  • Солонгос улсад коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн болгож өөрчилжээ.

Визийн хүчинтэй хугацааг өөрчлөх

  • Одоо мөрдөгдөж буйгаар богино хугацааны аялал /С3/, оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа 1 жил байсан. Тэгвэл энэ журмын хүчинтэй хугацааг гурван жил болгон сунгажээ.

Олон удаагийн виз олгох хүрээг нэмэгдүүлэхээр дараах журмыг нэмжээ.

  • Нөхөр/ эхнэр эсвэл шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь одоогийн байдлаар БНСУ-д урт хугацаагаар амьдарч буй /нэг жилээс дээш хугацаагаар/ иргэн
  • Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага/OECD/-ын гишүүд оронд зорчих визтэй, тус орнуудад зорчиж байсан иргэн гэх заалтыг нэмсэн байна. Уг журам албан ёсоор арваннэгдүгээр сарын 20-оос хэрэгжиж эхэлжээ.
Categories
мэдээ улс-төр цаг-үе

ХЗДХЯ-нд хянагдаагүй 850, бүртгэлтэй 1200 гаруй журмыг хүчингүй болгоно DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулав.

Тэрбээр “ХЗДХЯ-нд бүртгэлгүй буюу баталчхаад Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй 850 журам байгаа нь тогтоогдлоо. Нийт 2,500 журмаас тусдаа 800 журам байна гэсэн үг. Ийм учраас сая Ерөнхий сайд улс төрийн шийдвэр гаргасан.

  • Нэгдүгээрт ХЗДХЯ-нд бүртгэлгүй 850 журмыг шууд хүчингүйд тооцно.
  • Хоёрдугаарт захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй, гүйцэтгэх эрх мэдлээс баталсан журмыг хоёр дахин багасгаж, 1,200 гаруй журам хүчингүй болж байна” гэлээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аймаг сумдын аюулгүйн нөөцөд 20.2 мянган тонн өвс, 8.0 мянган тонн тэжээл бэлтгэжээ DNN.mn

Энэ жил улсын хэмжээнд нийт 69.1 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн байна.

Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүйн нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн.

Тус тогтоолын хүрээнд аймаг сумдын аюулгүйн нөөцөд нийт 20.2 мянган тонн өвс, 8.0 мянган тонн тэжээл бэлтгэжээ.