Categories
гадаад мэдээ

Үнэнч нохой DNN.mn

АНУ-ын Колорадо мужийн уулын Блэкхедоргилд гарахаар  71 настайРич Мур хэмээх эр наймдугаар  сарын 19-нд Финни хэмээх нохойгоо дагуулан гарсан ч  гэртээ эргэж ирсэнгүй.Аврагчид  Мурын машин тавьсан газраас  далайн түвшнээс дээш 3800 метрийн өндөрт орших оргилын   энгэрээр удаан хугацаанд хайсан ч олсонгүй.Ингээд тэд  бусад ууландавирагчдын замд  Рич Мурынзурагтай зар байршуулсан байна.Үүний үр дүнд аравдугаар сарын 30-нд сураггүй болсон эрийн ​​цогцсыг анчин олжээ. Тэрээр замаасаа төөрөн Блэкхедоргилоос зүүн тийш 2.5 км зайд орших Сан Хуан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж нас барсан байсныг олжээ. Харин түүний шарилыг  Финни хэмээх бяцхан нохой нь үнэнчээр манаж байсан байна. Нохой бараг сар хагасын хугацаад эзнийхээ шарилыг манаж жингийнхээ тал орчим хувийг алдсан байв. Аврагчид Финниг малын эмчид үзүүлж, дараа нь  талийгаачийн  гэр бүлд буцаан өгчээ.“Энэ бол маш гайхалтай түүх. Бяцхан нохой амьд үлдэж чадсан төдийгүй эзэндээ үнэнч хэвээр байсан” гэж орон нутгийн сайн дурын аврах багийн ажилтан Делинда Ванн-Брайтин хэлжээ.Аврагчдын хэлж буйгаар бяцхан нохой уулын пума ирвэс, чоно, баавгай зэрэг махчин амьтдын золиос болохоос зайлсхийж эзнийхээ шарилыг манаж чадсан нь гайхамшиг  аж. Тэр бяцхан нохой энэ хугацаанд жижиг мэрэгч амьтдыг агнаж гол зогоож байжээ.

Орон нутгийн эрх баригчид“Рич Мурыг хэт даарснаас  болж чиг баримжаагаа алдан төөрч нас барсан  бололтой” гэсэн байна.

Мурын эхнэр Дана Холби “Би нөхрөө энэ аялалд явуулахгүй гэж оролдсон ч чадаагүй юм.Би зэрлэг байгальд Финниг бараг сар хагасын дараа  амьд үлдсэнийг мэдээд  ихэд гайхсан. Бид хайртай хүнээ алдсан ч үнэнч нохой Финнигээ гэртээ буцаж ирсэнд маш их баяртай байна. Би хүүтэйгээ хамт нохойгоо малын эмчээс авахдаа уйлсан”  гэж хэвлэлд  ярьжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ эдийн-засаг

Хүүхдийн мөнгийг маргаашнаас олгоно DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын арваннэгдүгээр сарын хуваарь гарчээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжүүдийг сар бүрийн 13, 23-нд олгодог аж. Тэгвэл хүүхдийн 100,000 төгрөгийн тэтгэмжийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 21-нээс олгоно.

Мөн олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд олгодог тэтгэмжийг маргаашнаас олгож эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шарталт” DNN.mn

Сархад хэтрүүлсэн хүн хорддог. Түүнийг шарталт гэнэ. Түүн лүгээ Монголын хамаг байдгийг улс төрийн, бизнесийн эрх мэдэл, нөлөөтэй хэдхэн хүн 30 жил “ууж, идэж” ирсэн. Ерээд оноос хойших өмч хувьчлал, нийслэлийн газар, уул уурхайн ордууд тэдний л гарт орсон. Оюу толгой, Таван толгой, одоо энэ ураны ордууд бүгд л “нөлөө”-ний нөлөөнд байсаар байна. Эдгээр баялгаа түшүүлж, төрийн өмчтэй компани байгуулдаг. Тэдгээрийн бүх үйл ажиллагаа хаалттай. Тэгж нөгөөх хэд маань эрх ашгаа гүйцэлдүүлнэ. Үнэндээ төрийн буюу олон нийтийн нэртэй компаниудаа төр нь ч, олон нийт нь ч мэдэхгүй. ЖДҮХС, Боловсролын зээлийн сан, ер нь бүх тусгай сан, Хөгжлийн банк гээд мөнгөний урсгал бүгд нөгөө л “эрх мэдэл”-ийн үгэнд захирагддаг. Бүр тогтолцоо болоод тогтчихсон. Хамгийн гол нь энэ бүхнийг авлига дагадаг. Авлигын тогтолцоог цогцлоогчид улс төрөөр дамждаг. Тиймээс эрх мэдэлд хүрч, энэ тогтолцооны гишүүн болохын тулд Монголын улс төр “дагагчид”-аар хахдаг.

Хамгийн ноцтой нь авлига өсөхөд ядуурал ч өсдөг. Ийм тэнцүү хамааралтай болчихсон. Ерөөсөө л энэ хоёр байгаа учраас Монголын хөгжлийн систем хэзээ ч урагш гишгэдэггүй. Авлигын индексээр манай улс сүүлийн 30 жилд 180 орноос 100-гаас доош бараг орсонгүй. Хамгийн сүүлийн индексээр 116-д жагсаж байна. Ядуурлын талаарх хамгийн сүүлд НЗБ-ын дэмжлэгтэй хийсэн маш зөөлөн судалгаа байна. Түүнд “Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2010- 2014 оны хооронд буурч байсан хэдий ч 2016 онд 29.6 хувьд хүрч огцом өссөн. Түүнээс хойш дорвитой буураагүй байна. Энэ нь 2016 оны эдийн засгийн уналтын үеийн нөлөөгөөр хүн амын хэрэглээний өсөлт буурч, хэрэглээний хуваарилалтын тэгш бус байдал нэмэгдсэнтэй холбоотой. 2018 онд 28.4 хувь, 2020 онд 27.8 хувьд хүрч бага зэрэг буурсан. Гэсэн хэдий ч Ази, номхон далайн бүс нутгийн дунджаас өндөр, бууралтын эрч сул, удаан байна. Насны бүлгээр авч үзвэл, 0-18 насны хүүхдүүд ядууралд илүү өртсөн байна” гэжээ. Тооны хувьд асар дарагдсан боловч “0-18 насны хүүхдүүд ядууралд илүү өртсөн” буюу “Монголын ирээдүй ядууралд өртөж байна” гэсэн ноцтой дүгнэлт гарчээ. Авлига ядуурал хоёрын талаарх энэ хоёрхон тоо бол хэдхэн хүн 30 жил тасралтгүй “уусан”-ы том нотолгоо юм. Мөн Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх долоо хоногт нээгэн хэлэлцүүлэг дээр өнгөрсөн 30 жилийн талаар сүрхий тодорхойлолт хэлнэ лээ. Тэрээр “Авлига бүх боломжийг хулгайлж байна. Цэцэрлэг, сургууль, явган хүний зам, эрүүл аюулгүй орчин амьдрах, үйлдвэр барих тэр бүх боломжийг хулгайлсан. Хэдэн их наяд төгрөгөөр яригдах олон асуудлын цаадах золиос нь хүний эрх болсон”, “Боловсролын тэгш бус байдал буюу гараанаасаа тэгш бус орчинд төрж, өссөн нийгэмд бид тэгш эрх, тэгш боломжийн тухай ярих боломжгүй. Энэ нь нотлогдсон. Иймд парламент оношоо зөв тавьж, залруулах ажлаа системтэй хийх шаардлагатай. Жан Жак Руссо “Хэн ч өөрийгөө худалдахуйц ядуу байх ёсгүй, Хэн ч бусад хүнийг худалдаж авахуйц баян байх ёсгүй” гэсэн байдаг. Үнэхээр ядуу, боломжоос гадуур байгаа хүн бол өөрийгөө бусдад худалдахад бэлэн байдаг. Баялгийн тэгш бус хуваарилалтаас аваад бусдын дээр суусан хүн өрөөлийг боол, албат, зарц гэж хараад өөрийгөө хаан гэж төсөөлдөг. Ийм нийгэмд хүний эрхийн мэдрэмжийг түгээх боломжгүй байдаг”, “Сүүлийн 30 жилд хүний эрхийн гол дайсан нь хууль өөрөө байсан. Хууль нь хүний эрхээс хоцорч биш түрүүлж явдаг, ямагт хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд хүнд дарамт болсон, төрд эрх олгосон хуулиудыг баталж иржээ. Арван жилийн өмнө Монгол Улсад 400 хууль, 1000 журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг байв. Одоо хуулийг оруулахгүйгээр 2000 журам бүртгэлтэй байна. Журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг чиглэлд хурдтай явсан. Энэ бол хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэл булааж авах хандлага руу орсныг илтгэнэ. Ард түмний засаг төрөө удирдах, хууль тогтоох эрх мэдэл нь зөвхөн парламент дээр батлагддаг байх ёстой. Гэтэл сүүлийн 10 жилд эмх замбараагүйгээр журам баталдаг болсон. Шалтгаан нь залхуурал, зориуд санаатай үйлдэл. Хууль зузаан, дэлгэрэнгүй, ойлгомжтой, процесстой байх учиртай. Гэсэн ч түүнд нь 30 журмыг энэ сайд, тэр дарга батална гээд заачихсан хуулиудыг үйлдвэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх эрх мэдэл нь журам үйлдвэрлэгч, төрийн албан хаагчид журам хийгчид болсон” гэв. Б.Энхбаяр ерөнхийдөө тодорхойдуу дүгнэлт хийсэн байна. Тэгэхгүй бол баяжихыг нь тэд хүртэж, балгийг нь бид үүрч байна.Гэхдээ сүүлийн гурван жилд энэ тогтолцоо задрах тал руугаа орж эхэлсэн. Хөгжлийн банк, төмөр зам, автобус, нүүрсний хулгай гээд хэдэн жил үргэлжлүүлж, хэдэн Засгийн газар дамжуулан идэж уусан хулгайн хэргүүд ил болсон. Одоо илэрч л байна. Цаашдаа ч өөр олон хулгай ил болох ёстой. Ээлжээ хүлээж байгаа том хулгай олон бий. Тэр утгаар нь харвал, өнөөдөр бид улсаараа “шартчихаад” байна. Яагаад гэхээр бүтэн 30 жил систем болтлоо томорсон том хулгай хийгчид Монголын нийгэмд хэдийнэ байр сууриа эзэлчихсэн. Тэд эвгүйцэж нэг “шилгээхэд” нийгмээрээ доргилт авч ч мэднэ. Тийм хүчтэй. Тэгж ч байна. Энгийнээр хэлэхэд нэг л том хулгайн ард өч төчнөөн салж нийлсэн, орооцолдсон бүхэл бүтэн сүлжээ байдаг.

Шинжээчид Монголын улс төр-эдийн засгийн, улс төр-бизнесийн, улс төр- ашиг сонирхол нэгтэй гэх мэт улс төрийн хүрээн дэх бүлэглэлүүдийн харилцаа, хамаарлыг н талаар шинжээчдийн төсөөллийн сүүлийн 13 жилийн судалгааны дүнг харьцуулж 12 төрлийн шалтгаан нөхцөл, сонирхол бүхий илэрхийлэмжүүдийн төсөөллийг гаргасан байдаг.

Төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид, улс төрийн нам, бүлэглэл, гадаад дотоодын бизнесийн бүлэглэл, гэмт бүлэглэлийн харилцаа хамаарлын үнэлгээний дундаж индекс 2020 онд 3.84 гарсан. Энэ нь 2019 оны үзүүлэлт 3.96-гаас -0.12 баллаар буурсан дүн гарчээ. Үүнийг шинжээчдийн дийлэнх нь авлигын хэлбэр олон шат дамжлагатай болж улмаар уламжлалт бэлэн мөнгө өгч, авах арга хэлбэрээс илүү нарийсч байгууллага болон хувь хүнд давуу байдал бий болгох хэлбэр түгээмэл болсонтой холбон тайлбарлажээ.Үүнд бусад үзүүлэлтүүдээс илүү өндөр үнэлгээ өгсөн нь үүнийг гэрчилж байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалд томилох эсвэл байгууллага, бүлэглэлийн хувьд эрх зүйн орчноор дамжуулан давуу нөхцөл олгох болсонтой холбоотой гэсэн байгаа юм. Түүнчлэн улстөрчид шүүгч, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудтай хууль бус ашиг сонирхлоор нэгдэн нийлэх замаар холбоо сүлбээ тогтоосноор авлига, албан тушаалын хэрэг үлэмж даамжирч, улмаар арга хэрэгсэл нь нарийсч, өөрсдийн гэмт хэргийг хууль, шүүхийн механизмыг ашиглан далдлах, цаашлаад бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх аргаар бизнесийг нь дээрэмдэх зэрэг бусармаг үйлдэл хийх сэдлийн үндэс болсон. Үүнийг ч шинжээчид хэлсэн байна.

Тиймээс энэ авлигыг үгүй хийх нь Монгол Улсын хувьд хамгийн түрүүнд ёстой ажил болж байгаа юм. Харин үүнд төр бүхэлдээ бэлэн үү. Одоогоор үгүй байна. Тухайлбал Засгийн газар шүүх хоёр яг энэ асуудлаар “нанчилдсаар” өнөөдрийг хүрлээ. Ерөнхий сайд нь “Шүүх авлигын хэргүүдэд яаж хандахыг нүд цавчилгүй харцгаая” гэж мэдэгдсээр ирэв. Үүнийг нь нотлох мэт авлигын том хэргүүд шүүх дээр олон жилээр гацах, эсвэл мөрдөн байцаалтад буцаах зэргээр цаг хождог асуудал гарсаар байна. Одоо авлигачид “Сонгууль хүртэл ямар нэг байдлаар тэсье” гээд гүрийх болсон талаар ярьж байна. Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л өрнөж буй үйл явдлууд тийм байх магадлалтайг хэлээд л байна. Энэ бүх учир шалтгааны улмаас Засгийн газар авлигын дагнасан шүүх байгуулах хуулийн төслийг боловсруулж байгаа мэдээлэл бас байна. Тэр хуулийг батлагдтал авлигын хэргийг шууд давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, Дээд шүүх хяналтын журмаар шийддэг журмын зохицуулалт хийх бололтой. Гэхдээ энэ бүхэн нөгөөх нөхөд таалагдахгүй. Эрх ашиг нь хөндөгдөх учраас бүх зүйлийг харлуулах үйл ажиллагаа явуулна. Зарим улс төрийн болоод эдийн засаг, бизнесийн эрх мэдэл одоог хүртэл тэдний гарт байна.

Тэдний эсэргүүцэл нийгэмд сөрөг “шинж тэмдэг” үзүүлдэг. Шатахуунаас эхлээд зарим үйлчилгээ, бараа материалын үнэ өсөх, хомсдох явдал гарна. Тэгээд тэр сэтгэл зүй дээр дөрөөлөөд “объект”-оо унагах зорилго бүхий жагсаал цуглаан, нийгмийн эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулна. Үүнийг “шарталт”-ын шинж тэмдэг гэхэд болно. Зовиур нь юм уу даа. Ер нь бол шартсан хүнд хоёр арга байдаг. Зовиураа анагаахын тулд дахин “100 грамм” татах, эсвэл өвдсөн ч эмчилгээний аргаар эрүүлжих зам бий. Түүн лүгээ Монгол маань “100 грамм” татаад өмнөх 30 жилээ үргэлжлүүлэх үү, бага зэрэг “ёолж” байгаад эрүүлжих үү. Бид л сонгоно.

П.ХУЯГ

 

Categories
мэдээ улс-төр

“Ерөнхийлөгчийг хятадаар ярьж буй мэт хуурамч бичлэг хийсэн хоёр иргэнийг олж тогтоон шалгаж байна” гэв DNN.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар” Энэ амралтын өдрүүдээр цахим орчинд программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэтээр эвлүүлэг хийсэн бичлэг цацагдлаа. Уг үйлдэл нь Монгол Улсын гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, ард иргэдийн эв нэгдлийг хаглан бутлах зорилготой харагдаж байна. Иймд уг хуурамч бичлэгийг хийсэн хүмүүсийг олж, тогтоож хуулийн хариуцлага тооцох болсон. Одоогоор хэргийг үйлдсэн гэх хоёр монгол хүн болон холбогдох хүмүүсийг олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг Үндсэн Хуулиар хамгаалдаг тул хууль хүчний байгууллагууд энэ хэргийн мөрөөр ажиллана. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг үнэн бодит эсэхийг шалган нийтэлж байхыг хүсэж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь байнгын болон түр хороод энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Байнгын болон түр хороодын энэ долоо хоногийн /2023.11.20-2023.11.23/ хуралдаан, сонсгол, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

МЯГМАР ГАРАГ /2023.11.21/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Нийгмийн бодлогын байнгын хороо ·      Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

·      Бусад

09.30 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ·      “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол /Засгийн газар 2023.11.06-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

·      Бусад

10.00 “Их засаг”
3 Төсвийн байнгын хороо ·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай /Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/

·      Бусад

13.30 “Жанжин Д.Сүхбаатар”
4 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ·      Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

14.30 “Их Эзэн Чингис хаан”
5 Хууль зүйн байнгын хороо ·      Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Инновац, цахим бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээлэл сонсоно

16.00 “Жанжин Д.Сүхбаатар”

ЛХАГВА ГАРАГ /2023.11.22/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо ·      Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайлан

·      Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайлан

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

·      Бусад

10.00 “Үндсэн хууль”
2 Эдийн засгийн байнгын хороо ·      “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Бусад

14.00 “Үндсэн хууль”
3 Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/ ·      Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийг  томилох тухай асуудал

·      Хянан шалгах түр хорооны тогтоолын төсөл /Хянан шалгах түр хорооны зардал, хянан шалгагчийн ажлы хөлс, шинжээчийн төлбөрийн тогтоох тухай/

·      Бусад

15.30 “Их засаг”
4 Төрийн байгуулалтын байнгын хороо ·      Төрийн албаны зөвлөлийн мэдээлэл сонсоно

·      Бусад

16.00 “Үндсэн хууль”
1 Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо ·      Улсын Их Хурал, түүний Тамгын газарт хийх хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ 08.30 -17.30 “Их Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”

ПҮРЭВ ГАРАГ /2023.11.23/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо ·      Улсын Их Хурал, түүний Тамгын газарт хийх хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ 08.30-17.30 “Их Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: “Их наяд” худалдааны төвөөс хулгай хийсэн гурван эмэгтэйг шалгаж байна DNN.mn

Энэ сарын 19-ний өдөр “Их наяд” худалдааны төвөөс хулгай хийсэн эмэгтэйчүүдийн бичлэг цахим орчинд цацагдсан.

Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Их наяд” худалдааны төвд хулгай хийж баригдсан эмэгтэйчүүдийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Одоогоор хэргийн тухай мэдээлэл гараагүй байгаа бөгөөд 7-10 хоногийн дотор шалгаж дуусна” гэлээ.

Уг худалдааны төвд бизнес эрхэлдэг хүмүүс тухайн эмэгтэйчүүдийг удаа дараа хулгай хийж байгаа тухай мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянхошуу орчимд агаар их бохирдолтой байна DNN.mn

Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2023 оны 11 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд 100-н айл, Цахилгаан станц, Шархад, Зайсан, Толгойт, Нисэх, Налайх, Мишээл экспо, 13-р хороолол, Амгалан, Ургах наран хороолол, 5-н буудал, Баруун 4-н зам орчим “Бага бохирдолтой” байжээ.

Зарим өдөр 1-р хороолол, Зурагт, Хайлааст орчим “Бохирдолтой”, Баянхошуу орчим “Их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

Агаарын чанарын индекс:

  • 0 – 50 бол цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
  • 51-100 бол хэвийн буюу агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
  • 101 – 200 бол бага бохирдолтой буюу хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа
  • өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
  • 201 – 300  бол бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
  • 301- 400 бол их бохирдолтой буюу удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
  • 401-500 бол маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр товлолоо.

Хуралдаанаар Иргэний хөдөлгөөний намын дарга болон хаягийн өөрчлөлт, Ард түмнээ хайрлая намын нэрийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг тус тус хэлэлцэнэ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн урьдчилсан төсөлд санал өгөх асуудлыг хэлэлцэх юм.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2023.11.23-24/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·      “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай /Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/

·  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·   Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Бусад

·      Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно

10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Гоёл 2024” наадмын топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир тодорлоо DNN.mn

1988 оноос эхтэй Монголын хувцас загварын тэргүүн дээд “Гоёл” наадмын оны шилдгүүдийг шалгаруулах гала тоглолт Шангри-Ла зочид буудалд болж өндөрлөлөө.  36 дахь жилдээ зохион байгуулж буй тус наадмын шилдгийн шилдэг топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир шалгарав. Түүний хувьд “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан. 1995 онд Хэнтий аймгийн Дадал суманд мэндэлсэн. Мөн “Мисс Монголиа-2017” тэмцээний шилдгээр шалгарч байсан түүхтэй.

Тэгвэл Үндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр “Эртний аялгуу” загварыг бүтээсэн Г.Ачухай шалгарсан бол ирээдүйтэй залуу дизайнерын шагналыг “Анна Кашмер”-ын загвар зохион бүтээгч Б.Баатараа хүртлээ. Харин чөлөөт хувцасны шилдэг дизайнераар “Од” загварын товчооны загвар зохион бүтээгч С.Батчимэг тодорсон. Түүнчлэн ирээдүйтэй модель шагналыг Б.Буянжаргал, шилдэг фото моделиор М.Болормаа, шилдэг эмэгтэй моделиор Н.Ану шалгарав.

Бусад номинацид шагнал хүртсэн эрхмүүдийг танилцуулъя.

Спонсорын нэрэмжит шагнал: Б.Цэнд-Аюуш, “Алтжин” брэндийн дизайнер Б.Уянга

Сesar’s брэндийн нэрэмжит шагнал: Б.Адъяа, Ц.Хүслэнт-Ертөнц

“Алтан гадас” компанийн нэрэмжит шагнал:  Лиса

Шилдэг Make up artist: Ari Make up studio

Гранпри дизайнер: “Amulet” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Бэлгүтэй “Warrior bird” загвараараа