Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд банкууд, Монголбанк болон өөрийн эх үүсвэрээр 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгожээ. Үүнээс
- Улаанбаатарт 398.7 тэрбум төгрөгийн зээлийг, 3332 өрхөд,
- Орон нутагт 153.7 тэрбум төгрөгийн зээлийг 1934 өрхөд олгоод байна.
2022 оны мөн үед хөтөлбөрийн хүрээнд 532.4 тэрбум төгрөгийн зээлийг 5895 өрхөд олгосон бөгөөд үүнээс Улаанбаатарт 436.4 тэрбум төгрөгийн зээлийг 4422 өрхөд, орон нутагт 96.0 тэрбум төгрөгийн зээлийг 1473 өрхөд олгожээ.
Ипотекийн зээл олголт Улаанбаатарт 37.7 тэрбум төгрөгөөр буурч, орон нутагт олгосон зээл 57.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Орон нутгийн ипотекийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийн хүрээнд 2023 оны эхнээс 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 32.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Урьдчилгаа төлбөрийн батлан даалтын сангийн хүрээнд нийт 7.9 тэрбум төгрөгийн, 97 өрхийн зээл олгож, 1.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.