Categories
мэдээ нийгэм

Шивээхүрэн-Сэхэ боомт ирэх сард төмөр замаар холбогдоно DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа газрын удирдлагууд УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд дурдсанаар, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх 11 дүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байгааг хэллээ.

 

Мөн “Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан есдүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэн баталсан. Одоо тус хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна.

 

Манай улс урьд нь урагш чиглэлд Замын-Үүд гэсэн төмөр замын экспортын ганцхан гарцтай байсан бол ойрын жилүүдэд Орос Монгол, Ази Европыг холбосон төмөр замын 3 коридор, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал гэсэн төмөр замын таван гарцтай болно.

 

Эх сурвалж: ЗТХЯ

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын гуравдугаар улирлын баримтын бүртгэл өнөөдөр хаагдана DNN.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2023 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа өнөөдөр буюу аравдугаар сарын 8-ны 23:59 цагт хаагдана. Энэ хугацаанаас өмнө амжиж баримтаа системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас санууллаа.2023 оны 7, 8, 9 дүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтойг ТЕГ тодотгов.

 

Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

 

Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан олгох журамтай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аравдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэмж олгох хуваарь DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны аравдугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.

 

Categories
мэдээ цаг-үе

Монголоос Австрали улс руу шууд нислэгтэй болно DNN.mn

Монголчууд хамгийн ихээр оршин сууж буй улс орнуудын нэг болох Австрали улстай OPEN SKY хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Ингэснээр тус улс руу шууд нислэгтэй болох юм байна.

Манай улсаас 2024 оны хоёрдугаар улирлаас АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болоод байгаа бөгөөд тийзийн үнэ 1,000-1,500 ам.доллар болж буурч, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болох юм байна. Эхний ээлжид АНУ-ын Сан-Франциско хот руу нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

 

Мөн энэ оны наймдугаар сард Монгол улсаас Грек улс руу шууд нислэгтэй болох хэлэлцээрийг байгуулсан билээ.

 

2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас 34 улсыг чөлөөлсөн юм.

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 42 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлжээ.

 

Тухайлбал БНСУ-тай агаарын харилцааны хэлэлцээ хийж, Монгол, Солонгосын хооронд 7 хоногт нийт 70 нислэг буюу өдөрт дунджаар 10 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын оргил ачааллын үед өдөртөө 12 хүртэлх нислэг хийгдсэн байна.

Харин Япон улс руу долоо хоногт 61, Турк руу 28 нислэг үйлдэж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Туул голын эрсдэлтэй 10 цэгт мэдээллийн самбар байршуулжээ DNN.mn

Туул голын эрэг дагуу үерлэх, иргэд осолдох өндөр эрсдэл бүхий 10 цэгт мэдээллийн самбар байршууллаа.

Энэхүү самбарт сэрэмжлүүлэг нь усны ослын статистик мэдээлэл, байршил заах гурван үгт хаяг, цэг тус бүрийн усны гүний мэдээллийг агуулжээ.

Монгол, англи хэл дээр бичсэнээс гадна үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтай. Иргэдийн орхиж гээсэн эд зүйлийг хадгалах хэсэгтэй зэрэг олон давуу талтай юм байна.

Уг самбаруудыг Гамшиг судлалын үндэсний хүрээлэн судалгааны ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлж инновац болгох хүрээнд Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлсэн байна.

Жил бүрийн аравдугаар сарын 13-нд олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр тохиодог. Энэ өдрийг угтаж хийсэн мэдээллийн самбар үер, усны ослын эрсдэлээс иргэдээ хамгаалах ихээхэн ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Мэнд-Амар: Гэр бүлтэй болоогүй залууст зөвлөхөд хэнд ч хэзээ ч бүү шалгуур тавь, зүрх сэтгэлээ л дага DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………

“Камертон” хамт­лагийн дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амартай ярилцлаа.

-Мээдээ сүүлийн үед юу хийж байгаа бол, шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болов уу?

-Өнөө маргаашгүй ганцаа­раа дуулсан шинэ дууныхаа бичлэгт орох гэж байгаа. Хөгжмийн зохиолч, “Нью стар” студийн дууны найруулагч С.Гантөрийн  ая, түүний эхнэр болох “Нью стар” студийн захирал Л.Энхмандахын шүлэг бидний үеийнхэн дуулж болохоор амьдралыг хүүрнэн өгүүлсэн дуу бий. Бидний насан дээр охин минь цэцэг, навч минь гэхээр нэг л бууж өгөхгүй шүү дээ. Аравдугаар сарын эхээр “Нью стар” студи арван жилийнхээ ойг хийх гэж байгаа. Түүнд зориулж хамтарч дуу хийж байна.

-Камертончууд хэр их уулзалддаг вэ?

-Ер нь тогтмол уулзалддаг. Бид хэд үнэндээ долоо, най­ман наснаасаа нэг сургуульд хамтдаа өссөн хүүхдүүд. Хамтлаг болохоосоо өмнө ч хамт байсан, одоо ч хамт байдаг. Үхэн үхтлээ л хамтдаа байх байлгүй.  Хамт­лагийн найз нөхөд гэхээсээ бид хэд амьдралын найз нөхөд л дөө.

-Хоёр нь лав нэг айлын баз хүргэчүүд байх аа, тэр хоёр хамтлаг дундаа илүү аминчхан байдаг уу?

-Аминчхан байлгүй яах вэ, амьдрал нь, тогоо нь нэг  хүмүүс юм чинь. Илүү ойрхон амьдарна шүү дээ.

-Бусад камертончууд  хаана, юу хийж  байгаа бол оо?

-Манай Төрийн соёрхолт Болд маань шинэ студи  барьж тохижуулж байна. Яг хувийн байрандаа, өөрийн­хөө хөрөнгөөр орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжтэй студи байгуулж байна. Эба маань ойлгомжтой, намар цаг тариан түрүү шаргалтаад, хаа сайгүй монголчууд ургацаа хурааж, хоолоо бэлтгэдэг үе. Эба маань тариагаа хураагаад, талбайгаа эргээд, тариаланчийнхаа амьдралаар л амьдарч байгаа.

-Ургацын баярт нь  та нар оролцдог уу, тусалдаг уу?

-Эба маань заримдаа “Манай тэнд ургацын баяр дээр бөөнөөрөө очиж дуулъя, хуурдъя” гэдэг. Эба Сэлэнгэ аймгийн Сант сумын ойролцоо Орхоны хөвөөн дээр тариа, ногоогоо тарьдаг. Сант сумын ойгоор сайхан тоглолт хийж байлаа. Сэлэнгэ аймгийн ойгоор ч  тоглолт хийж  байлаа. Бие биенийхээ ажлыг болж өгвөл дэмжихийг боддог доо.  Ганаа маань “Эко” сувгийн захирал болсон. Телевизээ удирдаж яваа. Саяхан өөрсдийн гэсэн телевизийн байртай болсон. Гоё телевиз болгоно гээд л үзээд байгаа.

-Камертоныхон ид насны эрчүүд боллоо. Ярианы сэдэв, сонирхол, хобби өөрчлөгдсөн үү?

-Мэдээж өөрчлөгдөнө. Бүгд л гуч гарч яваа залуус. Ярианы тал хувь нь гэр бүлийн сэдэвтэй байдаг. Үлдсэн тавин хувь нь нийгэм, улс  орны байдлын талаар хоорондоо цэц булаацалдаж маргалдана. Нийгэмд болж байгаа зүйлийг хамтдаа сайшаана. Болохгүй байгааг нь тэгэх ёстой, ингэх ёстой гээд ярина.

-Камертончуудын сэтгэл санааг зовоож байгаа асуудал юу байна?

-Хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Камертон хамтлаг ер нь хүүхдийн эрүүл мэндийн талаар том том арга хэмжээнд оролцож байсан. Зөвхөн Монголдоо гэлтгүйгээр Зүүн өмнөд Азид эхээс төрөхдөө ДОХ-ын халдвар авч төрдөг маш олон хүүхэд байдаг. Зүүн өмнөд Азийн хандивын арга хэмжээнд оролцоод, ойролцоогоор хоёр сая орчим доллар цуглуулж, санд хандивлаж  байсан удаа бий. Сүүлийн үед Монголынхоо эрүүл мэндийн салбар, хүнд байгаа эмнэлэгт туслахаар хичээж байна.

Манай Эба бол саажилттай төр­сөн хүүхдүүдийн Нялхсын клиник сувиллынханд  байнга тусал­даг. Хүүхдүүдэд зөндөө их юм хэрэгтэй. Эба тэдэнтэй ойр ажилладаг.

-Хамтлагийн хувь заяаны тухай ярилцдаг уу?

-Камертон хамтлаг юм хийхгүй байна, тарчихлаа гэдэг. Яг үнэндээ тарсан гэсэн үг бидний амнаас гараагүй. Бид  18 настай хүүхдүүд шиг гэгэлзээд гүйх нас биш ээ. Бүгд ардаа амьдралтай болсон. Үр хүүхдээ аятайхан авч явах ёстой. Зөвхөн дуулж, хуурдаад яваад байж болохгүй. Бид хамтлагийнхаа ид үед жилдээ хоёр цомог, хоёр тоглолт хийдэг байсан. Одоо  бол тэгэх боломж муутай байна л даа. Тэгш ойгоо гоё тэмдэглэх хэрэгтэй. Ирэх жил Камертон хамтлагийн 20 жилийн ой  болно. Үзэгч сонсогчдынхоо мэлмийг мялааж, сонорыг  баясгахаар цөөхөн дуутай цомог гаргах бодол бий. Мөн хуучны цомгуудаа шинээр хэвлүүлж, хуучны клипнүүдээ HD формат руу шилжүүлж  байна.

-Мээдээ уран бүтээлийн бус цагаар юу хийж байна?

-Янз янзын л юм хийнэ. Бидний үеийн залуус юм юм л хийж болгох гэж яваа. Тэдний л адил. Толгойд оромгүй сонин сонин юм хийгээд л явж байдаг.

-Зарим нэг сониноос нь дуулга л даа?

-UBS телевизийн хамт олонтой ярьж байгаад  UBS хөгжмийн суваг дээр хамтарч ажиллая гэж байгаа. Тун удахгүй тэд намайг багтаа авна гэж найдаж байгаа. Би бол саналаа хүргүүлсэн, тэд сонирхож, дэмжиж байгаа. UBS хөгжмийн сувгийн анхны хөтлөгчөөр Болдоо бид хоёр ажиллаж байсан. Сэтгүүлчдийн холбооноос биднийг урамшуулаад талархал өгч байлаа.

-“Аяа, миний 18 нас” гээд дуулаад гарч ирж байс­­ныг чинь санаж бай­на. Залуу насаа дурсъя гэвэл камертончууд хамт дурсагдах  байх. Ер нь амьдралын хамгийн сайхан нас хэдий үе гэж бодож байна?

-Мэдээж хүүхэд нас, ээж аавтайгаа  халуун бүлээрээ амьдарч байсан үе хамгийн сайхан. Хүн үзээгүй зүйлээ сайхан гэж боддог байх. Миний бодлоор хамгийн сайхан нас нь үр, ач зээгээ үзээд жаргаж байх нас гэж бодож байна.

-Мээдээгийн аав, ээж ямар хүмүүс вэ, бага насаа ямаршуухан үдэв?

-Манай ээж, аав урлагийн хүмүүс биш ч урлагийг дэмжиж ойлгодог хүмүүс. Аав маань төмөр замчин. Манайх төмөр замын айл. Ээж маань Ус, цаг уурын станцад холбооны инженер хийдэг байсан. Эхээс наймуулаа. Айлын тавь дахь хүүхэд. Одонгийн хүүхэд.

-Багадаа ажил үүргийн ямар хуваарьтай байсан бэ?

-Юу ч хийдэггүй байсан. Би гэрийнхээ цагаан гартан. Шал угаадаггүй, гурил зуурдаггүй, хоол хийдэггүй. Хутгатай харьцаж болохгүй. Хөгжим бүжигт сурч байсан болохоор хөгжмөөр хичээллэж байгаа хүүхдийг хүнд хүчир, гар хуруу нь чангарах ажил хийлгэх нь хориотой байдаг.  Намайг урлагийн үзлэг энэ тэрд идэвхтэй гүйгээд байхаар ээж авьяастай байж магадгүй гээд Хөгжим бүжигт оруулсан юм байлгүй.

-Камертоны хүүхдүүд хэдэн нас хүрч байна. Хамгийн бага нь танай охин уу?

-Ганаагийн бага хүүхэд манай охиноос нэг сараар дүү.

-Гэргий тань юу хийдэг вэ, шүтэн бишрэгч байсан уу. Өөрийг чинь яаж яваад  олоод авчихав?

-Өө, үгүй ээ. Би л олж авч байхгүй юу. Манай хүн чинь оюутан. Санхүү эдийн засгийн сургуульд нягтлангаар сурч байгаа. Төгсөх дөхөж л байна. Санхүү эдийн засаг сургалт чанартай, шаардлага өндөртэй  сургууль.

-Анх яаж олж харсан бэ?

-Мэдэхгүй ээ, нэг мэдсэн чинь танилцчихсан шүү дээ. Танилцаад цуг хөдөө яваад, нэг мэдсэн чинь сайхан гоё маамаатай болоод…

-Охиндоо ямар нэр өгсөн бэ?

-Анхилуун. Манай охиныг дөнгөж төрөхөд, ээжид нь үнэрлүүлж л  дээ. Тэгсэн чинь жигтэйхэн сайхан үнэр үнэртсэн гэсэн. Хоёулаа дараа нь ямар нэр өгөх вэ гэж ярилцсан чинь “Хорвоо дээр үнэрлэж үзээгүй хамгийн сайхан үнэр байсан. Анхилуун гэж нэр өгнө” гэхээр нь “Тэг ээ тэг” гэсэн.

-Аав нар хүүхдэдээ нэр өгөх дуртай байдаг.

-Хэн ч нэр өгсөн яах вэ. Нэр нь өөрт нь сайхан зохиод сахилгагүй амьтан байна. Би сахилгагүй биш байгаасай. Намуухан байгаасай гэж  Намуун гэж нэрлэдэг ч юм уу гэж бодож байсан чинь ийм сахилгагүй амьтан болчихлоо.

-Мээдээ хэр аав бэ?

-Хүний хүмүүжил эцэг эхээс өвлөгдөж дамждаг гэж боддог. Миний аав сайхан хүн байсан. Олон жилийн өмнө бурхан болсон. Ээж аав хүүхэдтэйгээ яаж харьцаж байсан. Түүнийгээ л дагадаг. Түүнээс биш би ном зохиол уншаад ийм байх ёстой юм байна  гэж боддоггүй.

-Мээдээ харьцангуй сүүлд гэрлэчихэв үү?

-Тэгсээн  тэгсэн. Хамтла­гийнхнаа бодвол сүүлд гэр бүл зохиосон.

Бусад улс  орны жишээн дээр харахад миний насан дээр гэр бүл зохиох нь хэвийн үзэгдэл. Сингапурт гэхэд дөч гарч байж гэр бүл болж байна.

-Мээдээ эхнэр болох хүн­дээ ямар шалгуур тавьсан бэ? Тэр шалгуураа хангасан эхнэр авсан уу?

-Одоо гэр бүлтэй болоогүй байгаа бүх насны залуучууд бүсгүйчүүдэд хандаж зөвлөхөд хэзээ ч ямар ч шаардлага хэнд ч битгий тавьж бай зүгээр л зүрх сэтгэлээ дага. Тэр хүн чинь өөрөөсөө илүү чамайг хайрлах нь бурхнаас хайрласан бэлэг.

-Сүүлийн үед хүмүүс телевизээр өөрийг чинь харж байгаа  байх. Түлэнхийн төвд тус­ламж үзүүлэх гээд Мээ­­дээ маань хичээл чармайлт гаргаж байна. Түлэн­хий тойрсон сэдвээр ч маш их мэдээлэлтэй болж байх шиг байна?

-Олон эмнэлгүүдийг  судалж үзсэн. Хамгийн хүнд байдалтай нь Түлэнхийн тасаг юм байна гэж ойлгосон. Хамгийн том асуудал нь өөрийн байргүй, шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байна. Түүнээс биш эрүүл мэндийн салбарт боловсон хүчин хангалттай байгаа.

-Түлэнхийн төвд хамаат­ны чинь хүүхэд ирж байсан гэсэн үү?

-Дээр үед манай хамаатны хүүхэд түлэгдээд, азаар эрүүл болсон. Холын садангийн хүү­хэд өнгөрсөн хавар түлэнхийн шархнаасаа  болоод эндсэн юм. Бага насны хүүхэд байсан. Тухайн үед түлэнхийн тос, эм, уургийн  тарианууд маш их үнэтэй  юм байна. Ар гэрт нь сэтгэл санаа, эдийн засгийн маш том цохилтууд ирдэг гэдгийг нүдээрээ  харсан л даа.

Өнөөдөр гэхэд би Түлэн­хийн тасагт очсон. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч түлэгдээд очсон.  Коридороор нь алхахад хүртэл хэцүү байна лээ. Түлэнхийн төв гэж хүмүүс яриад сурчихсан. Уг нь бол Түлэнхийн мэс заслын нөхөн сэргээх тасаг л даа.

-Өнөөдөр ямар зорил­гоор очсон бэ?

-Тамир гээд эмч найз маань миний төслийг дэм­жээд, АНУ-аас авчирсан дусал хийдэг памп аппарат долоон ширхгийг хувиасаа хандивласан. Түүнийг нь би эмнэлэгт хүлээлгэж өглөө.

-Түлэнхийн тасагт бөөр, зүрхний дутагдлаас сэргийлэх тариа хийх зориу­лалттай памп ч хүрэлцээгүй байдаг юм билээ?

-Хүрэлцээгүй биш, үнд­сэндээ байхгүйтэй адилхан. Эрчимт эмчилгээ мэс заслын тасагт  11-12 өвчтөн байна. Арав гаруй хүний дунд хоёр­хон ширхэг памп байна. Уг нь бол энэ тасагт  хэвтэж байгаа хүний тоогоор байх ёстой. Өнөөдөр хүлээлгэж өгсөн дуслын пампуудыг  хянаж, шалгаад өвчтөнүүдэд хэрэглээд эхлэхээр ямар ч байсан долоон хүн памптай болно.

-Мээдээ  Мобикомын “Зүрх бүхэнд” зорилтот хөтөлбөрт ялалт байгуулж  50 сая төгрөгийг авч чадахгүй байсан ч энэ хүмүүст дэмжлэг үзүүлээд эхэлжээ?

-Хөөрхий, таньдаг найз нөхөд маань тусалж байхгүй юу. Тамираа Японд хавдрын чиглэлээр сурч байсан. Хав­дар­тай хүнийг Тамираатай уулзуу­лаад,  танилцаж байсан л даа. Тамир эмч маань энэ тухай сонсоод “Өөрийнхөө чадахаар тусалъя. Далайд дусал нэмэр” гэсэн.

-Одноо гавьяат тусгай жор хэрэглээд байгаа юм  болов уу. Дандаа түрүүлээд байх юм?

-Монгол хүний сэтгэхүйд ядуу хүнд тусалвал гоё гэж буугаад байх шиг бай­на. Миний хувьд эрүүл мэн­дийн салбарын хүнд бай­гаа цэгт байхгүй  байгаа тоног төхөөрөмжийг бий болго­чихвол  олон хүний аминд орно л гэж зүтгэж явна.

-Мобикомынхон энэ зорил­­тот хөтөлбөрийг  хэрэг­­жүүлэхдээ та нарын саналыг сонссон юм болов уу эсвэл энэ хөтөлбөрүүдийг та бүхэнд санал болгосон юм уу?

-Олон хүн нийгэмд хэрэг­тэй сайн сайхан үйл хийхээр зориод мөнгө гуйж хаа сайгүй л явдаг. Тийм маягаар зөвхөн  бид тав ч биш түүнээс ч олон хүн  Мобикомд хандсан л байгаа. Энэ эмнэлэгт, хөгш­дийн асрамжийн газарт, хүүхдийн  цэцэрлэгт туслаач гэж ханддаг. Тэд тодорхой хэмжээний судалгаа явуу­лаад, нийгэмд хэрэгтэй байгаа энэ таван төслийг дэмжихээр шийдсэн. Энэ бол шударга тохиролцоо. Бид тавыг суулгаж байгаад, “Бүгдээрээ нийгэмд сайн үйл хийхийг хүсч байгаа. Бид төслийг чинь санхүүжүүлье. Гэхдээ нэг л болзолтой. Хоорондоо өрсөлдчих. Айлын хүүхдүүдийг алийг нь гэх вэ” гэсэн. “Түрүүлснийг нь санхүүжүүлье” гэсэн. Энэ бол ховор боломж л доо.  Мобиком нийгэмд хандсан зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь  сайн жишиг. Саяхан Төв аймагт “Номин”-гийнхон 700 сая төгрөгөөр далан хүүхдийн цэцэрлэг босгоод, улсад хүлээлгээд өгч байна. Энэ маягаар Монголын маань амжилттай явж байгаа  компаниуд том жижиг гэлтгүй  бие биедээ туслах хэрэгтэй.

-Өрсөлдөөний үр дүн гарсны дараа Мээдээ сэтгэл санааны хувьд ямаршуу үлдэх бол?

– Сэтгэл зовниж л  байна, стресст орж байна. Яагаад гэхээр миний ард энэ төслийг дэмжиж байгаа хүмүүс бий. Эмнэлэгт шаналж байгаа хүүхдүүдэд жаахан ч гэсэн дэм болох юм сан гэсэн нэг л зорилго бий.  Бидний ард амьд байхыг хүсч байгаа хүүхдүүдийн хүсэл байгаа. Тэднийг сахиж байгаа ээж, аавын нүдэнд хурсан зовлон гунигийг бага ч гэсэн нимгэлэхийг хүсч байгаа учраас үнэхээр ялагдахыг хүсэхгүй байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын дарга Д.Сумъяабазарын бяр нь хүрээгүй барилгууд баригдсаар, дүнхийсээр байна DNN.mn

Хотын дарга асан Д.Сумъяабазар үерийн амыг боож, голын эрэг рүү шороо түрж тэгшилж барьсан зарим барилга, шатахуун түгээх станцыг нураах шийдвэрийг гаргасан байдаг. Уг асуудлыг 2023 оны долдугаар сарын 5-нд орсон борооноос үүссэн үерийн дараа л ярьж эхэлсэн. Улмаар 2023 оны наймдугаар сарын 31-ны өдөр тухайн үеийн Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Алтай хотхоны урд байрлах Шунхлай шатахуун түгээх станцыг нураах шийдвэр гарсан хэмээн мэдээлж, тэрхүү байршилд хэвлэлийн хурал зарлан, үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн гуравдугаар хороонд байрлах Шунхлай шатахуун түгээх станц,

СБД-ийн нэгдүгээр хороонд байрлах “S Outlet”, ХУД-ийн XV хороонд байрлах “Акуа Гарден хотхон”-ы 2 блок барилгыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг уншиж танилцуулж байв. Ингээд сэтгүүлчдийн нүдэн дээр экскаватор бүхий хүнд даацын машин ажиллуулан “яг одоо буулгах ажиллагааг эхлүүлж байна” хэмээж байлаа.

Харин өнөөдөр тэдгээр барилгуудыг нураасан уу гэдгийг сурвалжиллаа. Өчигдөр өдрийн 11:30 цаг орчимд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Алтай хотхоны урд байрлах Шунхлай шатахуун түгээх станцыг зорин очив. Тус шатахуун түгээх станцыг тусгаарлах тууз татан хаажээ. Хаалга, цонх нь бүгд түгжээтэй хүнгүй. Үйл ажиллагаа нь зогссон байв. Ойр орчмыг ажиглан хэсэг явлаа. Үер болох үед шуудайнд элс хийж далан дагуу өрж байрлуулсны зарим нь шуудай нь элэгдэж, асгарч гоожжээ. Голын эрэг рүү шороо түрж, дээр нь энэхүү барилга баригдаж, яг залгаад Дунд гол урсана. Шатахуун түгээгүүрүүд нь бүгд өлгөөтэй. Тог, гэрэл цахилгаан нь унтарсан байна. Галын аюулаас хамгаалах элс бүхий хайрцаг, хүрз жоотуу зэргээр тоноглосон улаан жижигхэн сараалжин хэсэг нь яг л хэвээрээ шороонд дарагдан үлджээ. Машин орох, гарах хэсэгт нь тэр хавийнхаа зогсоол болгоод машинаа байрлуулсан тул замын баруун тийш явах хэсэг бага зэргийн түгжрэлтэй байлаа. Шатахуун түгээх станцын зүүн талын хэсэг рүү очлоо. Орох жаахан хэсгийн замын хар асфальтыг хэсэгхэн газар хуулаад орхисноос өөрөөр энд юу ч нураагаагүй байна. Хэсэг ажин зогстол “Та хаанаас ямар зорилгоор явна” хэмээн нэг хүн дөхөөд ирлээ.

-Та эндэхийн ажилтан уу?

-Тиймээ. Би энд ажилладаг.

-Үйл ажиллагаа нь хэзээнээс зогссон бэ?

-Хотын орлогч гээд нэг хүн ирж захирамж уншаад, буулгана, нураана гэснээс хойш үйл ажиллагаа явуулаагүй.

-Энд хэдэн хүн ажилладаг байсан бэ?

-Арав гаруй хүн ажилладаг байсан. Одоо тэдгээр хүмүүс ажилгүй л болж байх шиг байна.

Та эндэхийг манаж үлдээ юу?

-Хааяа эргэж тойрдог юм.

-Тухайн үед нураана гээд том техник хэрэгсэл авчирсан байсан. Яагаад нураагаагүй юм бэ?

-Баахан сэтгүүлч авчирч сүрхий шийдвэр тушаал уншчихаад л экскаватороор энүүхэн замыг хуулж байгаад сэтгүүлчид, телевизийнхэн явсан чинь жаахан харж зогсож байгаад яваад өгчихсөн шүү дээ.

-Тэгээд нураахгүй гэсэн үг үү?

-Нураана гэсэн. Захирамж нь гарчихсан юм билээ.

-Хувийн өмчийг захирамж гаргаад шууд нурааж болдог юм уу. Тэр тухай танай байгууллагынхан ярилцаж байна уу?

-Манай төв оффист хуулийн багийнхан ажиллаж байгаа байх аа. Би нарийн ширийн юмыг сайн мэдэхгүй л байна.

-Энд шатахуун байгаа юу?

-Нураана гэдэг өдөр нь бүгдийг сулла гэсэн.

-Хотоос хураагаад авчихсан уу. Өөр салбар руу шилжүүлсэн үү?

-Өөр салбар руу байсан бүх шатахуунаа шилжүүлсэн.

Ингээд бид хоёрын яриа өндөрлөж, цааш явлаа. Тэр хавиар оршин суугчдын сэтгэдлийг сонслоо. Алтай хотхонд оршин суудаг иргэн Г.Хандсүрэн ярихдаа “Нэг өдөр сүрхий нураана гэж техник хэрэгсэл авчраад юу юугүй нураана гэж байснаа нэг хартал бүгд алга болчихсон байсан. Нураасан зүйл юу ч байхгүй хэсэгхэн зам хуулж, хүний нүд хуурч байгаад алга болж өгсөн дөө” хэмээв.

Үүний дараа буулгах шийдвэрт багтсан “Aqua garden” хорооллыг зорилоо. Тус хороололд өдрийн 12:30 цагийн үед очив. Дөрвөн блок бүхий барилгын гурвынх нь гадна талын пасадны дулаалгын ажил эхэлжээ. Гадуураа шилэн хөвөнгөөр ханыг бүрж байв. Барилгын хашаанаас гурван ажилтан гарч ирлээ. Хэсэг зуур ярилцах гэсэн боловч “Барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Бид өөр юу ч мэдэхгүй. Энгийн л туслан гүйцэтгэгч барилгын компанийн ажилчид” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Хотхоны хашааг тойрон зүүн талд байрлах гүүрэн зам руу очтол төмөр замын гарамтай хэсэг хэмээн төмөр троссоор хоёр талд нь хаасан байлаа. Тус гүүрээр машин, хүн зорчих боломжгүй болжээ. Тойроод урд талд нь очъё гэсэн ч төмөр замын сараалжин хаалтыг тойрох аргагүй аж. Ингээд хүн явах нь уу гээд хүлээн зогслоо. Замыг нь хаасан тул түүгээр хүмүүс бараг явахаа больжээ.

Цаг гаруй хүлээсний эцэст 40-өөд насны нэгэн эрэгтэй алхаж явав. Түүнээс хэдэн зүйл тодрууллаа.

-Энэ замыг хэзээнээс хаасан юм бэ?

-Зун нөгөөх айхавтар үер болсны дараа урд замыг нь сэтлээд, үерийн усыг зайлуулснаас хойш энэ замыг тэр чигтээ хаасан шүү дээ.

-Та энэ замаар зорчдог байсан уу?

-Тийм ээ. Энэ хорооллоос болж хэдэн мянган хүний эрх ашиг хохирч байна. Замын урд талын хорооллууд энэ замаар чигээрээ хотын төв рүү цаг алдалгүй оччихдог байсан бол одоо баруун болон зүүн талаар нь тойрох гэж маш их цаг зав, бензин шатахуунаараа хохирдог боллоо шүү дээ.

-Энэ хорооллыг нураана гэсэн юу болсон юм бол?

-Юун нураах одоог хүртэл үргэлжлүүлж бариад, үйл ажиллагаа нь яваад байгаа биз дээ. Тэр харж байна уу. Гадна талыг нь шилэн хөвөнгөөр бүрээд байгаа биз. Тэгээд юу гэсэн гэлээ. Нэг давхрыг нь л нураана гэсэн гэлүү. Барилгын ямар ч мэдлэггүй би хүртэл барилгыг дээрээс нь эхэлж нураана гэдэг наад захын логикыг мэднэ. Гэтэл хотын дарга нь тийм юм яриад байж байх зүгээр үү. Ганц нураана гэж байсан хүн нь одоо ажлаа өгчихлөө. Одоо гарах дарга нь үүнийг буулгаж чадах уу. Харж л байя. Эндээс үерийн эрсдэлийн бүсийг хааж барьсан гэх S Outlet дэлгүүрийг зорин очлоо. Барилгын гадуур нь төмөр хашаа барьжээ. Нэг хэсэг нь аюулгүйн тусгаарлах тууз татжээ. Замынх нь эсрэг талд жижигхэн манаачийн байр байв. Ахимаг насны нэгэн эрэгтэй машин оруулж гаргах, зогсоол зааж өгч байгаа нь тус оффисын манаач гэдэг нь ойлгомжтой тул хэдэн зүйл тодруулахаар зорин очлоо.

-S Outlet дэлгүүр ажиллаж байгаа юу?

-Хэвийн ажиллаж байгаа.

-Энэ гадуур барьсан төмөр хашаа урьд нь байсан юм уу?

-Байсан.

-Нураана гээд байсан. Нураах гээд битүүлэн бариагүй юу?

-Үгүй. Ерөөсөө энэ барилгыг нураахаар ямар ч техник, хүн ирээгүй.

-Та энд хэр удаан ажиллаж байгаа вэ?

-Би энд манаач хийгээд гурван жил болж байна.

-Тэгвэл зуны үерийн үеийн нөхцөл байдлыг мэдэх нь ээ?

-Мэднэ мэднэ. Айхавтар юм болсон. Энэ дэлгүүр чинь хамаг бараагаа үерийн усанд алдахгүй гээд борооноор бүх ажилчид нь ажилласан. Одоог хүртэл элс хийж өрсөн шуудайтайгаа хэвээрээ байгаа.

-Ажилчдыг нь таних уу. Тухайн хүмүүс юу ярьж байх юм?

-Нэг их сайн танилууд биш л дээ. Ганц нэг мэнд усны л зөрүүтэй явдаг хэдэн хүүхэд бий. Шууд л нураачихна гэдэгт би лав итгэхгүй байна. Энэ олон хүний аж амьдрал, орлогын эх үүсвэрийг яах болж байна. одоо тэглээ ч нураана гээд байсан хотын дарга нь огцорчихсон. Харин дараа жил тийм хэмжээний үер болбол л дахин яригдах биз. Тэр хүртэл одоо мартагнах байлгүй. Эндэхийн ажилчид хөөрхий юугаа мэдэх вэ дээ. Дарга удирдлагатай хүмүүс. Ажлын байр нь нураагдчихгүй, ажилтай орлоготой байхыг л ажилчид хүснэ шүү дээ. Гэнэт нэг өдөр нураачихвал эдний ажилчид яах болж байна. Иргэдээ бодсон л шийдвэр гээд байгаа. Эдний ажилчид, тэр нураах гэж байгаа барилгынх нь захиалагчид иргэн биш юм уу. Би бүр гайхаад байгаа

Ахимаг насны эрэгтэй ийн ярив. Тэрбээр машин байрлуулах болсон тул “За ах нь ажлаа бодъё” гэсээр ажлын байр руугаа эргэсэн юм.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 10 дугаар сарын 08-наас 10 дугаар сарын 12-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +12…+17 градус, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна. 11-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

2023.10.8, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.10.8, Ням гариг
  • Наран ургах шингэх: 07.01-18.19
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.
Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ DNN.mn

Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2023 оны 10 дугаар сарын 6-23-ны өдрийг хүртэл бүртгэж, сургалт Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын Цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү.
Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:
1. Улаанбаатар хотын харьяа байх /түр оршин суух бүртгэлтэй байх/
2. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
3. 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
4. 168 см-ээс дээш өндөртэй
5. Биеийн зөв хөгжилтэй
6. Цэргийн алба хаасан бол давуу тал болно.
7. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. / гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
8. Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх
Бүрдүүлэх материал:
1. Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
2. Ял шийтгэлийн лавлагаа
3. Төрийн албан хаагчийн анкет
4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
5.Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
6.Хорооны засаг даргын тодорхойлолт
7.Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
8. Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
9. Зураг 4х6 хэмжээтэй 3 ширхэг, 2х3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.