Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр нийт 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1433, гэмт хэргийн шинжтэй 107 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
Month: October 2023
ХЗБХ-ны хуралдаанаар “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нарын 20 гишүүн, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нарын 17 гишүүнээс хүүхдийн эрхийг хамгаалах, хангах асуудлаар, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийг Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн байна. Улмаар энэ сарын 25-нд хүүхдийн эрхийг хамгаалах сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Сонсголд иргэдийн оролцоог хангахын зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх бололцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарахыг санал болгосон. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжиж, “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа. Тогтоолд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 119 дүгээр зүйлийн 119.1, Нийтийн сонсголын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсголыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар, сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалахаар тусгасан байна.
Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс саяхан “БТСУХ-ныхон “шээсийг чинь солино, шинжилгээнээс чинь допинг илрүүлнэ” гээд бөхчүүдээс авлига нэхжээ” гэсэн шуугиантай материалыг нийтэд цацсан. Үндсэндээ 2019 оны наадмын допингтой холбоотой асуудлыг баримт нотолгоотой эргэн сөхөж тавилаа.
Түүнд “БТСУХ-ныхон баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шээсийг хэрхэн сольж, яаж мөнгө төгрөг нэхэж будлилуулж явсан “түүх” нь баримтаар олдлоо” гээд одоогийн БТСУХ буюу тухайн үеийн БТСГ-ын дарга болон МҮОХ-ны ерөнхийлөгч нарын 2019 оны долдугаар сарын 8-ны өдрийн хамтарсан тушаал гарсныг дэлгэсэн. Наадам эхлэхээс ердөө гурав хоногийн өмнө ийнхүү допингийн ажлын хэсэг батлагдаж, допингийн шинжилгээний дээж авах, итгэмжлэгдсэн лабораторид илгээх ажлыг ВАДА-гийн дүрэм, холбогдох журмын дагуу зохион байгуулалт сайтай гүйцэтгэн, дүнг үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлэхийг тус ажлын хэсгийн ахлагч П.Бат-Очирт даалгасан байдаг.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын гэрээт ажилтан, хүний их эмч гавьяат П.Бат-Очир тэргүүтэй ажлын хэсгийнхэн сорьц цуглуулах байранд гадны хүн, албан тушаалтан нэвтрүүлсэн нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон. Мөн нэр бүхий бөхчүүдийг багш, дасгалжуулагчдаар нь дамжуулан “Сэргээшийн шинжилгээний сорьцыг
солино, шинжилгээний хариуг допингийн төрлийн эмийн бодис илрүүлэхээр гаргана” гэдэг байдлаар их хэмжээний хахууль нэхсэн, шаардсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэх.
2019 оны допингийн дуулианыг бүгд мэдэж байгаа. Тэр жилийн наадамд түрүүлж улсын аварга цолны болзол хангасан Э.Оюунболдоос допинг илэрсэн шуугиан дэгдсэн. Тэр үед Э.Оюунболд “Би допинг хэрэглээгүй, миний шээсийг сольсон байна. Би энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Гуравдагч оронд шинжилгээ өгмөөр байна. Бөхчүүдээр дайралт хийлгээд, над руу яриулсан. Үүнийг би зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байна. Би түрүүлсэн ч, түрүүлээгүй ч надаас допингийн шинжилгээ илрэх байсан. “Чамайг түрүүлсэн, түрүүлээгүй допингийн бодис илрүүлнэ гэж хэлсэн. Надаас 300 саяыг нэхсэн” гэж мэдэгдэл хийж байсан.
Оюунболдын үгэнд бөхчүүдийн дайралт гэдэг үг анхаарал татаж байсан, мөн Хадаа аваргыг ийм байдлаар хохироосон юм билээ гэх үг анхаарал татаж байсан. Бөхчүүдийн дайралт гэж Оюунболд хэн хэнийг хэлэв. Тэгвэл тэр жилийн наадамд үзүүрлэсэн Н.Батсуурь Оюунболдын допинг батлагдсанаар даян аварга цол хүртсэн. Энэ бүхний нууц тайлал яван явсаар Допингийн эсрэг үндэсний төвийн ажлыг булааж аваад БТСГ, МҮОХ-ноос ажлын хэсэг гаргуулж, ажлын хэсгийн даргаар томилогдсон хүний их эмч П.Бат-Очир тантай холбогдож байна. Та бол Н.Батсуурь аваргатай нэг нутаг Увс аймгийн хүн юм билээ. Мөн Батсуурь аваргын аав Г.Намсрайжав тэргүүтэй Увсын бөхчүүдтэй хамт нэг секц дугуйлангийн тамирчин байсан юм билээ. “БТСУХ-ныхон “шээсийг чинь солино, шинжилгээнээс чинь допинг илрүүлнэ” гээд бөхчүүдээс авлига нэхжээ” гэх энэхүү шуугиантай материалтай та яалт ч үгүй нэр холбогдлоо. Үндсэндээ 2019 оны наадам буюу Э.Оюунболдын допингийн асуудалтай холбоотой болж таарав уу. Энэ бүхэнд та албан ёсоор хариулт өгч олны таамаглал, эргэлзээ, үнэн худал байдлыг эцэслэх хэрэгтэй байна.
Ө.МАНлАй
Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын төлөвлөлт, зарцуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, үр дүнд суурилсан төсөвлөлтийн дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн шинэчлэлийн санал боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/14 дүгээр тушаалаар байгуулж хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын төлөвлөлт, зарцуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, 2024 оны хүүхэд хамгааллын төсвийг үр дүнд суурилсан байдлаар боловсруулж “Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачилал”ыг шинэчлэв.
“Hi, sain uu” түрээсийн дугуй үйлчилгээний 400 гаруй дугуй тоногдсон учир үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ.
Хотын төвд байршуулсан 1000 дугуйны 400 гаруй нь тоногдож, эвдэрсэн байна. Тиймээс түрээсийн дугуй үйлчилгээг зогсоосон байна. Тус үйлчилгээг өнгөрсөн наймдугаар сараас эхлүүлж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна хэмээн нэвтрүүлж байсан билээ.
ХАМАС бүлэглэлийн гэнэтийн довтолгооны хариуд дайн зарлаад байгаа Израилын Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху Засгийн газрын шуурхай хуралдаан хийсэн байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш хийсэн анхны шуурхай хуралдааны дараа Нэтаньяху ХАМАС бүлэглэлийн бүх гишүүнийг өршөөлгүй хөнөөхөө мэдэгджээ.
Өнгөрсөн бямба гаригаас хойш Израилд амь үрэгдсэн хүний тоо 1,200-д хүрч, Израилын агаарын хариу цохилтод Газын 1,100 гаруй хүн амь насаа алдаад байна. Израилын тал Газ дахь цорын ганц цахилгаан эрчим хүчний станцыг унтрааж, гэрэл цахилгаан, хоол хүнс, эм бэлдмэл, ус, шатахууны хангамжийг зогсоолоо.
Уг нөхцөл байдал газад хүмүүнлэгийн хямрал үүсгэж байгаа тул НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Газ дахь энгийн иргэдэд хоол, шатахуун, ундны ус хүргэх шаардлагатай хэмээн уриалсан байна. АНУ-ын Засгийн газар Израил, Египет болон НҮБ-тай Газын бүсэд хүмүүнлэгийн тусламжийн цувааг нэвтрүүлж, энгийн иргэдийг дайны бүсээс гаргах асуудлаар хэлэлцэж буй.
Газын ойролцоо Израилын армийн олон зуун мянган бие бүрэлдэхүүн цуглаж, ХАМАС бүлэглэлийг буулгаж авахаар бэлдэж байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт” орчимд урьд нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан 25-50 насны “А” нар нь бүлэглэн 2023 оны аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө бусдын 4 тооны үхрийг хулгайлан тээвэрлэж, нядлах гэж байсныг газар дээр нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Урьдчилсан байдлаар гэмт этгээдүүд нь дээрх үхрүүдийг Төв аймгийн Архуст, Баян, Эрдэнэ сум болон нийслэлийн Багахангай дүүргийн нутгаас хулгайлсан байх магадлалтай тул дээрх дөрвөн үхрийн эзэд /хохирогч/-ийг хайж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
ЭЛЧИН САЙД БИЧИЖ БАЙНА
Энэ жил Ши Жиньпин даргын санаачилсан хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үзэл санааний 10 жилийн ой тохиож байна. Саяхан Хятад улс “хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг гар нийлэн байгуулцгаая: Хятадын санаачилга, үйл хэрэг” цагаан номыг нийтэлсэн, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үзэл санааны утга учир, амин сүнс, хэтийн зорилго ач холбогдлыг бүх давхаргын хүмүүс болон олон улсын хамтын нийгэмлэгүүдэд илүү гүн гүнзгий ойлгуулахаар системчлэн тайлбарласан нь Хятадын онцлог бүхий томоохон улс орнуудын дипломат харилцааны аугаа зорилгыг илүү гүнзгий ойлгох боломжтой.
Арван жилийн өмнө “Дэлхий дахинд юу болоод байна, бид яах ёстой вэ?” гэсэн дэлхий дахины түүхийн бүх цаг үеийн асуулттай нүүр тулахдаа Ши Жиньпин дарга том гүрэн, том намын удирдагчийн өргөн цар хүрээтэй стратегийн алсын хараа, улс төрийн онч мэргэн ухаан, эрхэм зорилгоо ухамсарлаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах саналыг дэвшүүлж, түүхэн эргэлтийн үед дэлхийн хөгжлийг зөв чиглэл рүү хандуулж, эмх замбараагүй байдал газар авсан энэ цаг үед олон улсын хамтын ажиллагааны төлөөх нийтлэг ойлголтыг нэгтгэсэн.
Сүүлийн арван жилийн хугацаанд, Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал өсөн нэмэгдэж, цаг үеийн ороо бусгаа дундуур хүний ертөнцийн зөв замнамыг баримталсаар, хямрал, сорилт бэрхшээлийг даван туулж зоригтойгоор урагшилж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бодит үр дүнд хүрч, цаг үеийг манлайлж буй үзэл санааны хүчийг харуулсан. Төрийн айлчлалаас эхлээд олон талт дээд хэмжээний уулзалтуудад Ши Жиньпин дарга энэхүү гол чухал үзэл баримтлалыг олон удаа системтэйгээр танилцуулсаар, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн ойлголтыг тасралтгүй гүнзгийрүүлж, урт хугацааны энх тайван, бүх нийтийн аюулгүй байдал, хамтын хөгжил цэцэглэлт, нээлттэй хүртээмжтэй, цэвэр цэмцгэр, гоо үзэсгэлэнт дэлхийг цогцлоохыг үндсэн зорилго болгох, бүх хүн төрөлхтөний хувь заяаны нийтлэг үнэт зүйлээр үнэт зүйлээ эрэлхийлэх, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгохыг үндсэн замналаа болгох, “Бүс ба зам”-ын бодит платформыг хамтран байгуулж Даян дэлхийн хөгжлийн санаачлага, Даян дэлхийн аюулгүй байдлын санаачлага, Даян дэлхийн соёл иргэншлийн санаачлагууд шинжлэх ухааны онолын системд чухалчлан түшиглэх онолын системийг аажмаар бүрдсэн юм.
Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал нь дэлхий нийтийн эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, цахим орчны аюулгүй байдал зэрэг томоохон сорилтуудад авч хэрэгжүүлэх стратегийн хариу арга хэмжээ гэдгээрээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд зургаан жил дараалан тусгагдаж олон талт тогтоол эсвэл тунхаглалд олон удаа тусгагдаж, олон улсын хамтын нийгэмлэгүүдээр хүлээн зөвшөөрөгдөж ялангуяа хөгжиж буй орнуудын ойлголцол дэмжлэгийг авсан. хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийн бодит биелэл болсон “Бүс ба Зам”-ын энэ жил мөн 10 жилийн ойтойгоо золгож байна. Хятад улс дэлхийн 152 орон, 32 олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, 3000 гаруй төсөл хөлөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн байна. Дэлхийн банкны тооцооллоор 2030 он гэхэд “Бүс ба Зам” санаачилга нь дэлхий нийтэд жил бүр 1.6 их наяд ам.долларын ашиг өгч, 40 сая орчим ард иргэдийг ядуурлаас гаргахад тусална хэмээн урьдчилан тооцоолсон байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын болон бүс нутгийн байдал хямарч, хүйтэн дайны үеийн сэтгэлгээ дахин сэргэн ирж, лагер хоорондын сөргөлдөөн улам ширүүссэн нь дэлхийн эдийн засагт ноцтой хүндрэл учруулсаар байна. Энэхүү нөлөөн дор ч Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний хагаст Хятадын ДНБ 5.5%-иар өссөн, Дэлхийн банк, ЭЗХАХБ, Олон улсын валютын сан 2023 онд Хятадын эдийн засгийн өсөлтийг 5%-иас давна хэмээн таамагласан байна. Хятад улс бодлогын бие даасан байдал нь мэдээж илэрхий давуу тал, макро бодлогын арвин их арга хэрэгсэлтэй , том орон зай бүхий ирээдүйтэй зах зээлтэй, олон улсын валютын сан болон бусад байгууллагуудын таамаглаж байгаагаар Хятад улс 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 гаруй хувийн хувь нэмэр оруулснаар дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр хэвээр байсаар байна.
Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон, соёлын нягт харилцаатай, бие биедээ чин сэтгэлээсээ ханддаг “Ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй уужуу багтаамжтай байх” гэсэн хөрш орнуудын дипломат үзэл баримтлал Монгол Улсад гүн гүнзгий суусан байдаг, Хоёр улс өндөр дээд хэмжээний айлчлал, эдийн засаг худалдааны солилцоо, иргэд соёлын солилцоо зэрэг түвшинд хамтран ажиллаж, үр дүнд хүрч, хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтын шинэ хуудсыг нээж байна.
Хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ши Жиньпин даргатай хэд хэдэн чухал зөвшилцөлд хүрч, хоёр орны хамтын харилцааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон. Хоёр улсын удирдагч “Бүс ба зам” санаачилга болон Монголын “Талын зам” стратеги, Дэлхийн хөгжлийн санаачилга болон Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”, Хятадын “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилт болон Монголын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжил бодлогын уялдуулахаар тохиролцож, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн гурван том хөдөлгүүр болсон байна.
Хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь эдийн засаг, худалдааны нягт хамтын ажиллах юм. Хятад, Монгол хоёр улс бол хөрш орон, салшгүй түншүүд бөгөөд хоёр тал эдийн засгийн хувьд харилцан биенээ нөхдөг давуу тал, хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой. 2022 онд Хятад, Монгол хоёр улс цар тахлын нөлөөг даван туулж, хоёр талын худалдааны хэмжээ 12 тэрбум 200 сая ам.долларт хүрч, энэ оны эхний гурван улирлын худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 30%-иар өсч, 20 тэрбум ам.долларын зорилго болгосон томоохон амжилт руу ойртсоор байна. Монголын нүүрсний экспорт энэ онд Хятадад 55 сая тонн давж, түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй байна. Монголын талын тооцоолсноор, Хятадын эдийн засгийн 1%-ийн өсөлт тутамд Монголын экспортын хэмжээ хагас жилээс нэг жилийн дотор 4%-иар, эдийн засаг 0,6%-иар өсдөг.
Хоёр орны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь ард түмний хоорондын нягттай харилцаатай байгаа юм. Хятад Монголын ард түмний найрамдал өнө эртний түүхтэй бөгөөд шинэ эрин зуунд шинэ хөдөлгөх хүчээр хөгжиж байна. Цар тахлын үед “хонины хариуд цай” домог мэт яригдах сайхан түүх болсон. Хятад Монгол хоёр тал цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол Улсад элсний нүүдлийг тогтоох бүс байгуулж, Хятад Монголын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны төвийг нээж, хоёр орны экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын шинэ жишиг тогтоов. Цар тахлаас хойш “Монголд зочлох жил” аяны хүрээнд Хятадын жуулчдын урсгал тасралтгүй нэмэгдсээр Эрээнхот боомтын олон улсын авто тээврийн хүлээлгийн танхим хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Монголын баруун бүсийн гурван аймаг 21 мянган оршин суугчийг “Хятадын цахилгаан”-ыг тогтвортой ашиглах боломжийг олгосон нь “Бүс ба зам” санаачилга юм, эрчим хүчний хангамжийг хариуцан ажиллаж буй Хятад иргэн дөрвөн жил дараалан Монгол Улсын “Төрийн хүндэтгэлийн одон медал”-аар шагнагдсан. БНХАУ-ын Шинжианг Бэйшин зам гүүр групп компани Монголын баруун бүсийн Арвайхээр Баянхонгорт өндөр чанарын хурдны замуудыг тавьсан бөгөөд тус группийн Монголд суугаа төлөөлөгчийн газар ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдсан.
Хятадын тал “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Бид харилцан зөвшилцөх, харилцан хувь нэмрээ оруулах, харилцан үр өгөөжөө хуваалцах зарчмыг үргэлжлүүлэн баримтлана. Монгол Улстай “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулж, дэлхий дахинд ашиг тустай энхтайван, найрамдал, хөгжил цэцэглэлтийн замыг бий болгоно. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл санаа бодит биеллээ олсон амжилт нь хүн төрөлхтөний хөгжлийн түүхийг зогсоох боломжгүй гэдгийг дахин нотоллоо. Хувь тавилан, эрх ашиг нь хоорондоо уялдаа холбоотой дэлхийн тосгонд хэн ч хямралыг хэн ч ганцаараа даван туулж чадахгүй, хэн ч дэлхийг ганцаараа байлдан дагуулж чадахгүй. Зөвхөн нэгдэж, нэг хөлөг онгоц дээр гарж, “zero sum game” гэсэн сэтгэлгээнээс татгалзаж байж л бид илүү сайн хүний нийгмийг байгуулж, дэлхийн тосгонд амьдарч буй энгийн нэгэн хүн бүрд үр өгөөжөө өгөх болно.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань
Нийслэлийн зарим дүүрэгт өглөөнөөс эхлэн угаар үнэртэж байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлж байна.
Улмаар Налайх дүүрэгт төмрийн үйлдвэрийн газ дэлбэрсэнтэй холбоотой угаар гарсан байж болзошгүй гэх мэдээлэл бий. Уг асуудлыг НОБГ-аас тодруулахад “Налайхын төмөрлөгийн үйлдвэрт газ дэлбэрээгүй. Нийслэлийн хэмжээнд галтай холбоотой гурван дуудлага ирсэн” гэх мэдээлэл өглөө.
Уг асуудлыг холбогдох газрууд тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 17:25 цагт Гурван гал худалдааны төвийн замын гарцаар гарч явсан иргэнийг машин мөргөсөн байна.
Тодруулбал, иргэн Т-ыг замын гарцаар гарах үед хар өнгийн приус маркийн машин ухарч мөргөжээ. Ингэхдээ хойд номероороо гар хэсэгт таарч, дугаарын төмөрт гар нь хавчуулагдан гэмтсэн байна. Иргэн цагдаа дуудсан. Цагдаа 103 дуудаарай гэсэн ч гар нь хугарах, бяцрах хэмжээний гэмтэл аваагүй тул эмнэлгийн тусламж авах хүсэлт гаргаагүй байна.
Энэ талаар Т “Тэр жолооч гарцан дээр утсаа ухсан чигтээ ухарч ирээд хүн мөргөж байгаа байхгүй юу. Миний хувьд бие томтой, жин ихтэй тулдаа ингээд бяцарчихгүй, хүнд гэмтэхгүй өнгөрч байгаа юм. Харин жаахан хүүхэд, жин багатай хүн бол хүнд гэмтэхээр хүчтэй мөргөлт мэдэрсэн.” гэлээ.
Үүнээс хойш 2 цагийн дараа мөргүүлсэн иргэн рүү 8818…. дугаарын утаснаас цагдаагийн ажилтан залгаж “Таныг мөргөсөн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгож, хоёр оноог нь хасаад явууллаа” гэжээ. Иргэн яагаад вэ, гарцан дээр машин шүргэхэд л 100 мянган төгрөгөөр торгуулж, тухайн тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулдаг.
Хүн мөргөж гарыг нь гэмтээгээд байхад яагаад ингээд явуулж байгаа юм гэхэд “Цагдаагаас уучлалт гуйгаад, гарцан дээр ухарсан буруугаа хүлээсэн тэр жолооч” хэмээн тайлбарлажээ.
Хохирогч залуу эцэст нь “Монголын нөхцөлд хохирогч нь хэрэгцээнээсээ илүү их зардал гардаг юм байна. Би өнхөрч унаагүй л бол хохирогч биш юм байна. Тэгээд цагдаа дээр очиж өргөдөл, гомдол гаргана. Гэмтэл дээр очиж хэдэн цаг оочерлож байж зураг авахуулна. Хэрэв жаахан хүүхэд хохирогч болбол юугаа ч мэдэхгүй зүгээр л орхигдож, насан туршийн траума болно. Энэ нийгэм ийм л муухай болж дээ.” гэв.