Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Учрал: Хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэх боломжтой DNN.mn

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids цонхтой боллоо.

Өнөөдрөөс эхэлж E-Mongolia-гийн нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” гэсэн шинэ цонх нээгдэж байгаа бөгөөд тус хэсэгт хүүхэд өөрийн регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирэх юм байна. Тус QR кодыг E-Mongolia- гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн уншуулснаар эцэг эх, хүүхэд хоорондоо холбогдох аж.

Хүүхэд E-Mongolia-аар эцэг эхтэйгээ холбогдсоноор:

  • Хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэж болох боломжтой.
  • Хаана байгаа газрынхаа гурван үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой болж байгаа юм байна.

Хаяг байршил тэр бүр тодорхойгүй, утсаар яриад ойлголцоход ч ихээхэн төвөгтэй, ялангуяа хүүхдэд хүндрэлтэй байдаг учир байршлыг нь нэг метрийн зөрүүгүй заах шийдэл боловсруулжээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Уг системээр дамжуулж хүүхдүүд сургуульдаа очсон, гэртээ ирсэн зэрэг эцэг эхдээ яаралтай мэдэгдэх шаардлагатай мэдээллийг ганцхан товч дараад дата шаардахгүйгээр хүргэх боломжтой болж байна. Ингэснээр эцэг эх маш хурдан хугацаанд хүүхдэдээ тусламж үзүүлэх боломж бүрдэж байна. Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл, ONDO компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан E-Mongoila, Ekids-т дата шаардахгүйгээр үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болгосон” гэв.

Мөн хүүхэд ekids цэсээр дамжуулан ямар ч үед 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэх боломжтой болжээ. 

ЦХХХЯ-наас Google компанид Google Family Link аппликэйшнээ монгол хэлээр ашиглах боломжтой болгохыг хүссэн захидал илгээсэн байна. Эцэг эхчүүд Google Family Link татан хүүхдийнхээ байршлыг утсан дээрээсээ харах, хэдэн цаг интернэтэд орох зэргийг нь тохируулах зэргээр ашигладаг. Монгол хэлээр ашиглах боломжтой бол илүү олон эцэг эх технологи хэрэглэн хүүхдээ хамгаалж чадна гэдгийг онцлов.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн ариун цэврийн өрөөнд камер байрлуулсан гэх үйлдэлд сургуулийн захиралыг торгожээ DNN.mn

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ноос 13-ны өдрүүдэд 33.166 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 369 хэргийг хүргүүлж, Зөрчлийн тухай хууль зөрчсөн давхардсан тоогоор 79.770 хүн, хуулийн этгээдэд торгох, 699 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, танхайрах, жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасан 496 этгээдийг баривчлуулах саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн.

Шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн хэргийг төрлөөр нь ангилж үзвэл:

Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 138, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 172, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 21, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 14, бусад 6 хэрэг байна.

Тухайлбал:

Иргэн “М”-ийн эзэмшлийн өвлийн сууцанд Оросын Холбооны Улсын иргэн “И” гэгч нэвтэрч, 1.473.700 төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлийг хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийг,

Энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 44 настай, эрэгтэй “Б” хутгалуулж амь насаа алдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хэргийг,

Мөн энэ оны 08 дүгээр сарын 31-ний өдөр Хэнтий аймагт 33 настай, эрэгтэй “Э” гэгч насанд хүрээгүй дагавар охиноо хүчиндэхийг завдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргүүдийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай, прокурорт хүргүүлсэн байна.

Шийдвэрлэсэн онцлог зөрчлийн шийдвэрлэлт:

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хяналтын камер байрлуулж, зөвшөөрөлгүй дуу-дүрсний бичлэг хийсэн гэх үйлдэлд сургуулийн захирал “О”-д Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны “Хөтөл”-ийн замд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэн “Б” нь өндрийн хязгаарыг давсан ачаатай  “Howo” маркийн том оврын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо 4 ширхэг гэрлийн шон мөргөж, гэмтээсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 зүйлд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, учруулсан 18 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн,

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багт 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдэлд тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлсэн тухайн хүүхдийн эцэг болох иргэн “С”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулж, шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 86 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл барьж, 98 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны аравдугаар сарын 15-ны өдөр нийт 1823 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1487, гэмт хэргийн шинжтэй 95 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 86, хүний биед халдсан 88, эрүүлжүүлэх байранд хоносон 98 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулна DNN.mn

Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны “Ижил санаа” өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн даатгалгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй 20-50 насны иргэдийг үзлэг хамруулахаар болжээ.

Тодруулбал, элэгний вирус илрүүлэх, ДОХ, тэмбүү, элэгний хавдрын илрүүлэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.

Үзлэг өнөөдөр /2023.10.16/ 10:00-16:00 цагийн хооронд явагдана.

 

Categories
мэдээ нийгэм

Яармагийн замын I эгнээний хашлагыг буулгалаа DNN.mn

Яармагийн зам дээр нэгдүгээр эгнээний хашлагыг нэг сарын хугацаатай тавьсан.

Нисэхээс Яармагийн гүүр хүртэл 6.6 км, нийт 10 автобусны буудал байдаг. Тус зам дээрх нэгдүгээр эгнээний хашлагатай холбоотой 12 осол, долоон удаагийн гэрлийн шон мөргөсөн, ногоон байгууламж дээр явсан гэх мэт зөрчил гараад байсан юм.

Иргэд осол, аваар гарахад их нөлөөлж байна гэж шүүмжилсэн тул Наадамчдын гудамжны эгнээ тусгаарлах хайснуудыг буулгаж эхэлжээ.

Харин иргэд, сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс автобусны буудал, сургууль орчмын газарт байршуулсан хайсыг хэвээр үлдээх юм байна.

Энэхүү хашлага нь 900 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй.

Яармагийн зам дээр 3,800 гаруй метр хашлага хийсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 2,000 метрийн урттай хашлага байна.

Categories
мэдээ нийгэм

Сааль авах сая сая үнээтэй атлаа сүүний дутагдалд орсон монголчууд DNN.mn

Монгол хүн сүүний дутагдалд оржээ гэхээр таны чихэнд хэр наалдацтай сонсогдож байна. НҮБ-ийн Эрүүл мэндийн байгууллагаас монголчуудын сүүний хэрэглээг тогтоосон байна. Тус байгууллагын зүгээс биднийг дундаж сүүний хэрэглээнээс даруй гурав дахин бага сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн судалгааг гаргажээ. 70 гаруй сая малтай ард түмний хувьд энэхүү судалгаа худлаа санагдаж магадгүй. Гэвч бодит байдал дээр та бид өөрсдөө болон үр хүүхдүүддээ өдөр болгон тогтмол сүү, сүүн бүтээгдэхүүн өгдөг билүү. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд тогтмол сүү ууж байгаа билүү. Сурагчдын үдийн цай хөтөлбөрт аяга сүү ч байдаггүй нь харамсалтай. Тэгвэл бид сааль авах сая сая үнээтэй атлаа яагаад сүүний дутагдалд орчихов. Орох орохдоо бүр гурав дахин дутагдалд орсон гэж НҮБ-ээс зарласан байна. Монгол хүн тэр дундаа хот, суурин газрын иргэд жилд есэн литр сүү хэрэглэдэг аж. Харин орон нутгийн иргэд 14-16 литр. Ингээд дунджаар Монгол хүн жилд 50 орчим литр сүү хэрэглэдэг ажээ. Гэтэл НҮБ-ийн Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаагаар нэг хүн жилд 180 литр сүү хэрэглэх ёстой гэнэ. Тэгэхээр манайх даруй 3-4 дахин бага сүү хэрэглэдэг болж байгаа юм. Үүнээс болоод нийгэмд яс сийрэгжих өвчин ихсэх, кальци дутагдсанаар хүүхдийн өсөлтөд нөлөөлөх, шүдний өвчлөл ихсэх зэрэг сөрөг шинж тэмдэг илэрдэг байна. Тиймээс бид томчуудаа байг гэхэд ядаж бяцхан үрсийнхээ сүүний хэрэглээг НҮБ-ийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу 3-4 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Хятад улс хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах, биеийнх нь өсөлтийг дэмжихийн тулд үдийн цайндаа заавал нэг аяга сүү өгдөг аж. Мэдээж үр дүнд нь хүүхдийн дархлаа нэмэгдэх, агаар, орчны бохирдлоос үүдэлтэй хорт бодисуудыг биеэс зайлуулах, кальци нэмэгдсэнээр яс сийрэгжих болон шүдний эрүүл мэнд бүрэн хамгаалагддаг байна. Мөн хоолны дараа сурагчдын шүдийг угааж хэвшүүлэх давхар бодлого хэрэгжүүлдэг нь төрийн бодлого нийгэмдээ оновчтой нөлөөлж байгаагийн нэгхэн хэлбэр билээ. Хятадын араас Энэтхэг улс сүүг сурагчдад өдөр тутамд хэрэглүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Нөгөөтэйгүүр өндөр хөгжилтэй улс орнуудад сүүний өдөр тутмын хэрэглээг гэр бүлд нь хэвшүүлчихсэн байдаг. Тухайлбал, өглөөний цай гэх гурилан бүтээгдэхүүнд хүүхдүүд сүү хийж иддэг. Бид үүнийг барууны кинонуудад элбэг хардаг. Сүүлийн үед манай зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ сүүтэй хамт өглөөний цай өгдөг болсон. Энэ бол маш зөв зуршил.

Цаашлаад Засгийн газрын зүгээс сурагчдын үдийн цай хөтөлбөрт аяга сүүг нэмэх бодлогыг хэрэгжүүлснээр хүүхдийн шүд эрүүл байдлаа хадгалах, дархлааг нь нэмснээр биеийн өсөлт, эрүүл мэндийн эерэг үзүүлэлтүүд алсдаа нэмэгдэх өндөр ач холбогдолтой. Тиймээс бид сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд юуны түрүүнд малчид, фермерчдийг төрийн бодлогоор дэмжих шаардлагтай юм. Улмаар сүүний гарцыг сайжруулж, дөрвөн улирлын турш сааль авдаг болох ёстой. Хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун малчид, фермерчдэд зориулж сүүний литр тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгох хөтөлбөрийг санаачилсан нь тун зөв шийдвэр. Ингэж дэмжсэнээр сүүний гарц нэмэгдэж, Үдийн цай хөтөлбөрөөр дамжуулж хүүхдүүддээ бид өдөрт нэг аяга үнээний сүү уулгаж эрүүл мэндийг нь дэмжих боломжтой болно. Шүд эрүүл бол бие эрүүл гэж зүгээр ч нэг тодорхойлчихоогүйг хятадууд амьдрал дээр батлан харуулж байна. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газраас 2000 онд Сургуулийн сүүний үндэсний хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлж эхэлжээ. Учир нь тухайн үед орлого багатай ядуу айл өрхийн сурагчид гэртээ цардуул өндөртэй хоол хүнс хэрэглэх нь элбэг байсан аж. Тиймээс нийгмийн хүрээнд иргэд хоол тэжээлийн дутагдалд орох, цус багадалт зонхилох болж. Мэдээж хүүхэд, хөгшид гэлтгүй шүдний өвчлөл асуудал болсон байна. Хятад улс энэхүү асуудлыг төрийн бодлогоор “Сүү хөтөлбөр” хэрэгжүүлсэнээр бүрэн шийдэж чадсан Ази дэх анхны улс болсон аж. Мөн сурагчдын төдийгүй бүх нийтийн сүүний хэрэглээг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлснээр 2017 оны байдлаар Хятадад нэг хүн өдөрт оногдох сүүний хэмжээ 260 мл болсон байна. Ингэснээр нийгмийг бүхэлд нь хамраад байсан эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг бүрэн шийдэж чаджээ. Хятад улсын энэхүү туршлагаар дэлхийн бусад орон үлгэр авч, төрийн бодлогоор тус хөтөлбөрийг нийгэмдээ хэрэгжүүлж эхэлсэн байна. Манайх ч энэхүү туршлагыг төрийн бодлогоороо дэмжиж, эхлээд ЕБС-уудын хүүхдүүдийн сүүний хэрэглээг дэлхийн эрүүл мэндийн стандартад хүргэх ёстой. Цаашлаад нийт иргэдийнхээ сүүний хэрэглээг огцом нэмэгдүүлэх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Э.ТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
2 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
3 Нийгмийн бодлогын байнгын хороо Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”
4 Эдийн засгийн байнгын хороо Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эдгээр сангуудад байршиж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, эрсдэлээс хамгаалах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
5 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
6 Хууль зүйн байнгын хороо Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон Монгол Улсын Засгийн газрын “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсгийн уулзалт 14.00 “Үндсэн хууль”
ГУРАВ. ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо ·      Агаарын чанарын асуудлаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны мэдээлэл сонсох

·      Таван толгой түлш сайжруулсан шахмал түлшний үйлдврлэл, чанарын асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн мэдээлэл сонсох

14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн долоо хоногт сураггүй алга болсон 127 хүнийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэж өгчээ DNN.mn

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт оргодол 47, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 411, сураггүй алга болсон 127, хэн болох нь тогтоогдоогүй цогцос гуравыг олж тогтоожээ. Тодруулбал, сураггүй алга болсон гэх дуудлага мэдээллийн дагуу 127 хүнийг олж тогтоон ар гэрт нь, алдагдсан автомашинийг эзэнд нь гэх мэтээр хүлээлгэж өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаалтыг энэ долоо хоногт олгоно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ. Буцаан олголтод 10-р сарын 08-ны өдрийн дотор бүртгүүлсэн 7-9 дүгээр сарын худалдан авалтын баримтууд багтана.

Энэ сарын сугалааны тохирол 10-р сарын 18-нд болно. Тохирлоор:

  • 1-10 баримт бүртгүүлсэн хэрэглэгч 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлсэн хэрэглэгч 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлсэн хэрэглэгч 3-8 орон таарвал 60,000-30 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой.
Categories
мэдээ цаг-үе

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 6.5 ам метр болжээ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, хүрээлэн буй орчныг сайжруулах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэх зорилт тавин ажилласан. Тэгвэл энэ хүрээнд 2020 онд 3.9 ам метр байсан нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2023 онд 6.5 ам метр болжээ.