Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвс, тэжээлийн бэлтгэл 63.3 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд дугуйт трактор 4110, үүнээс бага оврын 3229, ангилан хадагч 2016, морин хадуур 819, гар хадуур 36215, тармуур 3148, хаман боогч 724, нуруулдагч 33, тракторын чиргүүл 1911 тус тус техник, тоног төхөрөөмжүүд хадланд ажиллаж байна.

Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн байна. Тус тогтоолын хүрээнд аймаг, сумын аюулгүй нөөцөд нийт 21.5 мянган тн өвс, 12.6 мянган тн тэжээлийг бэлтгэхээс одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 5354 тн өвс 1548 тн тэжээлийг бэлтгээд байна.

Энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд 2023 оны аравдугаар сарын 12-ны  өдрийн байдлаар 947.5 мянган тн өвс, 341.0 тн сүрэл, 11.2 мянган тн ногоон тэжээл, 4.5 мянган тн үйлдвэрийн тэжээл, 24.4 мянган тн гар тэжээл, 1280.5 тн дарш, 33.2 мянган давс хужир шүүг бэлтгэж авч малчдын түвшинд өвс, тэжээлийн бэлтгэл 63.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Малчдын түвшинд өвс, тэжээл бэлтгэх явц баруун бүсийн аймгуудад 82, төвийн бүсийн аймгуудад 60.7, говийн бүсийн аймгуудад 11.4, зүүн бүсийн аймгуудад 68 хувийн гүйцэтгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, сэрүүхэн байна.

2023 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр секундэд 6-11 метр, 18, 19-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэнд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…0 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна. 20-ноос ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 18.1 хувиар өсчээ DNN.mn

Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2023 оны эхний 9 сард 18.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум ам.доллар буюу 18.1 хувиар өссөн байна.

-Экспорт 11.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар,
-Импорт 6.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар тус тус өссөн байна.

Манай улс БНХАУ-тай 2023 оны эхний 9 сард 13.0 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.3 хувийг эзэлж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний компаниуд зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэл мэдээллээр явуулдаг болъё DNN.mn

Өнөөдөр Монголын зар сурталчилгааны зах зээлийг твиттер, фэйсбүүк бүрэн атгаж байгаа. Компани аж ахуйн нэгжүүд бүгд өөрсдийн цахим хуудастай болсон. Түүнийгээ дагуулаад фэйсбүүк пэйж хуудас нээнэ. Түүгээрээ л зар сурталчилгаагаа явуулдаг болсон. Энэ нь хүртээмжтэй, хялбар байдаг давуу талтай нь үнэн. Харин төлбөр мөнгөний хувьд бол хямд биш л дээ. Олон давтамжтай хямд үнэтэй явдаг болохоор нэг мэдэхэд л овоо хэдэн төгрөг гараад явчихсан байдаг. Нэг жишээ хэлье л дээ. 2020 оны сонгуулиар “нэг нэр дэвшигч сурталчилгааны бүхий л хугацаанд 3000-5000 ам.доллараар фэйсбүүкт төлбөртэй пост тавьж байна” гэсэн судалгааг Шударга сонгуулийн төлөөх иргэний нийгмийн хяналт сүлжээнийхэн танилцуулж байлаа. Энэ бол сонгуулийн 14-хөн хоногийн хугацаанд зөвхөн фэйсбүүкт зарцуулсан мөнгө. Твиттер, инстаграм зэрэг бусад сүлжээгээр тооцвол бүр ч их дүн гарна. Эндээс үзэхэд Монголын аж ахуйн нэгжүүдийн зар сурталчилгааны бүх мөнгө ийшээ урсаж байна. Тэгвэл сурталчилгааныхаа тодорхой хувийг үндэсний хэвлэл мэдээллүүдээр явуулдаг болмоор байна. Яагаад ингэх ёстой юм бэ гэж. Үндэсний хэвлэл мэдээллээ авч үлдэх нийгмийн хариуцлага тухайн үндэстэнд байх ёстой. Яагаад хэвлэл мэдээллээ авч үлдэх болоод явчихав гэвэл хэвлэл мэдээллийн амьдрах үндэс болсон мөнгө олох үндсэн аргуудын нэг нь зар сурталчилгаа байсаар ирсэнд гол учир бий. Иймээс үндэснийхээ хэвлэл мэдээллийг дэмжиж зар сурталчилгааныхаа тодорхой хувийг Монголынхоо хэвлэл мэдээлэлд тавьж байх нь журамт үүрэг юм. Зөвхөн үүрэг байгаад зогсохгүй үүнийг хуульд тусгах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг ч мөн зар сурталчилгааныхаа тодорхой хувийг үндэсний хэвлэл мэдээллээр явуулдаг болгох үүргийг хуулиар хүлээлгэмээр байна.

Яагаад заавал дотоодын хэвлэл мэдээллээр гарга, хуульчил гээд байна гэхээр үндэсний том эрх ашиг үүний ард байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллага зах зээлийн жамаар, зөв замаар хөгжих гол үндэс нь бие даасан эдийн засагтай, хэн нэгнээс хараат бус байх явдал. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллага ч тэр, аливаа байгууллагын үйл ажиллагаа явуулах “шатахуун” нь мэдээж мөнгө санхүү. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага шударгаар санхүүжилт олдог байх нь хараат бус бие даасан эрүүл сэтгүүл зүйг сая бий болно.

Хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн хувьд чадамжгүй бол хэн нэгэн мөнгөтэй хүний гарт ордог. Энэ бол за

зээлийн хууль. Хэн мөнгөө өгсөн нь дуугаа захиалдаг биз дээ. Тухайн цаг үед хэвлэл мэдээллийг мөнгөөр “халааслах” этгээд нь голдуу эрх баригчид, төр барьж байгаа намынхан байдаг. Ингээд тухайн хэвлэл мэдээлэл эрх баригчдын дуу хоолой болохоос аргагүй болчихдог. Учир нь үйл ажиллагаа явуулах гол  хөдөлгөгч хүч болох мөнгийг нь өгч байгаа шүү дээ. Тиймээс хэн нэгнийг магтан дуулдаг, хэн нэгний үзэл суртлыг хамгаалдаг хэвлэл мэдээлэлтэй болохгүй байх, чөлөөт хэвлэлийг авч үлдэх арга нь компаниуд зар сурталчилгаагаа дотоодын хэвлэлээр явуулах юм. Энэ бол дотоодын хэвлэл мэдээллийг эрүүлээр дэмжиж байгаа зүйл.

Энд зар сурталчилгааны-хаа тодорхой хувь гэдгийг дахин тодотгоё. Мэдээж цахимаар сурталчилгаа явуулдагаараа явуулдаг л юм байгаа биз. Зар сурталчилгаанд зориулсан мөнгөнийхөө тодорхой хувийг заавал үндэснийхээ хэвлэл мэдээлэлд өгөөрөй л гэсэн санаа юм.

Хэвлэл мэдээлэл нь  гадныхны гар хөл болчихгүй байхад энэ туйлын чухал. Мөн хэн мөнгө өгсөнд үйлчлээд ард түмнийхээ эсрэг явдаг болчихгүй байхад ч хэрэгтэй. Эрх баригчдыг дагаж намираад ард түмний дуу хоолойг хүргэхгүй байдаг хэвлэл олшрохгүй байхад хөрөнгө мөнгөтөй хүмүүс, том компаниудын дэмжлэг чухал байдаг нь ийм учиртай. Тиймээс компаниуд зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэлд өгснөөр чөлөөт сэтгүүл зүйг, мөн үндэсний тусгаар тогтнолоо, ардчиллаа хамгаалах том үйл хэрэг болно.

Хэвлэл мэдээлэл эрүүл байх нь иргэдээ өмөөрөх, эрх баригчид ард түмний эсрэг хийж байгаа зүйлийг шударга, ил тод нийтлэх, болох бүтэхгүйг шүүмжилдэг, хуулийн лобби бүхнийг илрүүлж чаддаг. Зөрчилдөөн бүрийн ард мөнгө явж байдаг. Мөнгөөр хэвлэлийг дуугүй болгохыг ямагт зорьдог. Хэвлэл мэдээлэл санхүүгийн эрх чөлөөгүй бол дорхноо л амаа үдүүлдэг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн эрх чөлөөтөй байснаар эрүүл саруул шударга нийгмийг улс эх оронд бий болгодог.

Ер нь ч дэлхий нийтэд хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал хэмээн үздэг. Гэтэл өнөөдөр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын үйл ажиллагаа явуулах санхүүг хуулиар хангалттай олгочихоод хэвлэл мэдээллийн эдийн засгийг болж л өгвөл боомилох сонирхлыг эрх баригчид цаг мөнхөд агуулж байна. Шударга хэвлэлтэй байхаас үе үеийн эрх баригчид жийрхдэг. Тиймээс болж л өгвөл эдийн засгаар хараат байлгах сонирхолтой байдаг нь тэр юм.

Хэвлэл мэдээлэл эрүүл байх нь ардчиллын баталгаа. Ардчилал нь тусгаар тогтнолын баталгаа. Тиймээс явж явж хэвлэл мэдээлэл тусгаар тогтнолын нэг баталгаа болж байгаа юм. Иймд хэвлэл мэдээллийг эдийн засгийн хувьд хэн нэгнээс хараат бус байлгах нь нэн чухал ач холбогдолтой.

Ийм учраас гадаад, дотоодын компаниуд зар сурталчилгааны тодорхой хувийг хэвлэл мэдээллээр дамжуулах нь ардчилал, тусгаар тогтнолоо дэмжиж байгаа гэсэн үг. Ардчилалтай, тусгаар тогтнолтой байна гэдэг нь авлига устаж, дотоодын компаниуд хөгжиж дэвших суурь нь болдог. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хуулийн дагуу шударгаар үйл ажиллагаа явуулах, дарамт шахалтгүй байлгах үндэс нь ардчилал. Энэ бүгдийн эх сурвалж нь хэвлэл мэдээллийн байгууллага. Тиймээс л ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулах гэж байгаа бол зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэлд өгөх үүрэгтэй гэж үзэж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ариун: Үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл иргэд, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллийнхөнд учраад байна DNN.mn

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн багш доктор, дэд профессор Л.Ариунтай ярилцлаа.


-Та шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд торгох шийтгэлийг хүчингүй болгож, 1-5 жил хорих ялтай болгож ялын бодлогыг чангатгах”-аар төлөвлөж байгаа тухай мэдэгдлийг сонссон байх. Сэтгүүлчийн мэргэжлээр оюутан бэлтгэдгийн хувьд та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуульд тусгах гэсэн энэхүү оролдлогын УИХ-аар хэлэлцэх нь маш олон хор хохирлыг дагуулах бодит эрсдэлтэй. Зөвхөн сэтгүүл зүй, хэвлэл мэдээлийн салбарт хамаатай асуудал биш иргэд сонгогчдынхоо мэдэх эрх, шүүмжлэлт дуу хоолойг хязгаарлах оролдлого гэж үзэж болно. Монгол Улсын Их хурлаас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эрхэм зорилгод “… хүмүүнлэг нийгмийг цогцлоож, ардчилал, шударга ёсны засаглал бэхжүүлэх” талаар тусгасан. Гэтэл энэ оролдого үйлдэл нь ардчилсан Монгол Улсад байх боломжгүй үйлдэл юм.

Мөрдөн байцаалтын нууц задарлаа гэхэд тухайн хэрэгт мөрдөн байцаалтын багаас гадна прокурор, хохирогч, сэжигтэн, гэрч гэх мэтээр хэргийн маш олон оролцогч байдаг. Тэдний хэнээс ч мэдээлэл задрах боломжтой. Үүнээс болж хэн нэгнийг хэлмэгдүүлэх магадлал үүсч болох уу?

-Хангалттай үндэслэл болон судалгаанд суурилаагүй дээрх хуулийн төслийн өргөн барихдаа олон улсын зөвлөмж, мэргэжлийн байгууллагын саналыг тусгаагүй. Хэвлэл мэдээлэл, иргэдийн эрхийн асуудлыг хөндөж байж тэдний олон талт оролцоотой хэлэлцүүлэг, санал дүгнэлтийг аваагүй нь ямар зорилготой вэ гэдэг нь эргэлзээтэй. Үүнийг хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд хардаж, эрс эсэргүүцэж байгаа.

-Эх сурвалж сэтгүүл зүйд ямар үүрэгтэй вэ?

-Олон нийтэд мэдээллийг бодитой хүргэхийн тулд тухайн үйл явдалтай холбоотой янз бүрийн түвшний эх сурвалжтай холбогдох хэрэг гардаг. Сэтгүүлч эх сурвалжийнхаа аюулгүй байдлыг хангах, тэдний итгэл үнэмшлийг олж авах нь туйлын чухал. Тиймээс Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд “Хүний итгэлийг хүлээж, олсон мэдээллийнхээ эх сурвалжийг ямар ч тохиолдолд чанд нууцална” гэсэн агуулгатай заалт бий. Ийм заалт Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хуульд ч бас бий. Өөрөөр хэлбэл олон нийтийн эрх ашгийг зөрчсөн, нийгэмд хор хохирол учруулах буруутай үйлдлийг ил тод бөгөөд шударгаар шүүмжлэх эрх Монгол Улсын иргэн бүрд байх ёстой. Ингэснийхээ төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл, оролдлого үүсгэж байна.

-Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах, нууцлах үүрэгтэй. Тэгвэл хууль хүчний байгууллага сэтгүүлчийн эх сурвалжийг хэлүүлэх ёстой юу. Бид эх сурвалжаа хамгаалахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалж чадахгүй бол бодитой мэдээлэл авах, хүргэх нөхцөл боломжгүй л болно гэсэн үг. Нэр төр гутаах, доромжлолтой холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулахгүйгээр шүүмжлэлт, эрүүл дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах бүрэн боломжтой. Энэ нь бусдыг доромжлох явдлыг өөгшүүлэхгүй бөгөөд үүнийг иргэний хэргийн шүүхээр болон хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдүүлэх арга зам нь илүү тохиромжтой гэдгийг олон улсын байгууллагууд сануулсаар байна. Өөрөөр хэлбэл, хүний нэр төр алдар хүндийг хамгаалах, нөгөө талаас шударга, чөлөөт хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн идэвхтэнүүд айдасгүй, аюулгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нэгэн зэрэг хангах бүрэн боломж бий гэсэн үг юм.

-Сайдын дээрх шийдвэр хэрэгжээд эхэлбэл гарах хор уршиг нь юу вэ?

-Дараах хор хохирлыг дагуулах бодит эрсдэл байна хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн байна. Нэгдүгээрт, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний язгуур эрх чөлөөг хэтрүүлэн хязгаарлах, хясан боогдуулах, урвуулан ашиглах замаар ардчиллын үнэт зүйлээс ухрах. Хоёрдугаарт, шүүх хяналтын байгууллагад хүний нэр төр алдар хүндийг гутаасан гэх нэхэмжлэлийг улам өргөжүүлэх замаар үндэслэлгүй, зохиомол хохирол үүсгэх. Гуравдугаарт, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал, шударга ёс, тэгш эрх, боломжийн талаарх иргэдийн чөлөөт шүүмжлэх эрх, эрх чөлөөнд халдаж цензур тогтоож, айдас үүсгэх. Дөрөвдүгээрт, шаардлагагүй хууль тогтоомжоор дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төрд хяналт тогтоох чөлөөт сэтгүүл зүйг боомилох. Тавдугаарт, үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл иргэд, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллийнхөнд учраад байна.

-Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр сэтгүүл зүйн салбар яаж өөрчлөгдөх бол?

-Чөлөөт сэтгүүл зүй хөгжиж, Монгол Улс ардчилсан улс гэж хэлэх боломжгүй л болох байх даа. Иймэрхүү практик зөвхөн ОХУ-д л байдаг тухай судалгаа бий.

-Хамгийн сүүлийн жишээ гэхэд сэтгүүлч мэдээлж байж жолоочид мэдээлэл авч хэрэгтнийг барьсан. Хэрэв энэ мэтээр мэдээлэл дамжуулахгүй бол нийгэмд ямар байдал үүсч болох вэ?

-Нийгмийг бодитой мэдээллээр хангаж, танин мэдүүлж, соён гэгээрүүлж гэх мэтээр олон сайн сайхан нөлөөг хэвлэл мэдээлэл, сэт-гүүлчид үзүүлдэг, үзүүлсээр ч байгаа. Эрүүл нийгмийг цогцлоож, ардчилсан улс орныг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн чөлөөт байдал хамгийн чухал нөлөөтэй. Хатуу хязгаарлалт хууль цаазаас илүү зөөлөн хэм хэмжээг олон улс зөвлөж байгаа. Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг шүүхийн бус шугамаар буюу Хэвлэлийн зөвлөл зэрэг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр тусмаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйд эх сурвалжгүй болно гэсэн айдас сэтгүүлчдэд учирлаа. Сэтгүүлчид эх сурвалжгүйгээр яаж ажиллах вэ?

-Ажиллах ямар ч боломж байхгүй. Сэтгүүл зүй хөгжих, оршин тогтнох ямар ч арга зам үлдэхгүй. Ийм нөхцөл байдал яагаад ч бий болгож болохгүй.

-Энэ нь нэг үгээр Дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээллийнхний амыг барих үйлдэл мөн үү?

-Шууд утгаараа мөн. Хамгийн гол нь ганц хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид биш. Иргэд олон нийт, сонгогчид, иргэний нийгмийн төлөөлөл ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шүүмжлэлт үзэл бодлоо хаалгаж байна гэж ойлгож болно.

-Ямарваа нэгэн хэргийг мэдээлэхгүйгээр үнэн бодит байдал илрэх боломтой юу?

-Асуух юун. Жинхэнэ хуурамч мэдээлэл, тархи угаалт л хөгжих байх даа.

-Сэтгүүлч мэдээлж байж тэр мэдээлэл амилж нийгмийн хараанд өртдөг. Гэвч одоо эх сурвалжаа ялтан болгох хэмжээнд хүрвэл энэ нь хэнд хамгийн ашигтай вэ?

-Цөөн хэдэн ёс зүйгүй улстөрчид, УИХ-ын гишүүдэд л ашигтай байх.

-Хэрэв сэтгүүлч эх сурвалжгүй байсан бол ЖДҮ, Хөгжлийн банк, 60 тэрбумын хэрэг, нүүрсний хэрэг гэх мэт нийгэмд асуудал тарьсан том хэргүүд олны хараанд өртөж чадах байсан уу?

-Зөвхөн дээрх хэргүүдээр тогтохгүй маш олон үйл явдал асуудлыг төр засаг олон нийтийн хараанд авчирч эергээр шийдүүлж ирсэн. Монголын нийгмийн хөгжил, өнөөгийн энэ чөлөөт сэтгүүл зүйн хөгжилд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид, мэргэжлийн байгууллагууд маш өндөр үүрэг гүйцэтгэж ирсэн юм шүү. Одоо харин ухралт хийх гээд байна. Уг нь манай оронд 2015 оноос хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоо бүрдэж, редакц болон иргэний хоорондын зөрчил маргааныг үр дүнтэй шийдвэрлэдэг жишиг загвар бий болсон. Үүнийг маань Зүүн Европ, Төв Азийн улс орнууд сайн туршлага болон суралцаж байна. Бид салбар дотроо ёс зүйгээ хэлэлцэж, сургалт судалгаагаар өөрсдийн алдаа дутагдлаа засах гэж маш олон ажлыг хийж байгаа үр дүнгээ ч өгөөд эхэлсэн. Хатуу хууль тогтоомжоор хэвлэл мэдээллийг зохицуулахгүй эргээд хүний эрхийн зөрчил болдог тул хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй болох тухай олон үндэслэл, судалгаа бий л дээ.

-Энэ хууль хэрэгжээд эхэлбэл сэтгүүлч яаж ажиллах ёстой болох вэ?

-Хүмүүнлэг, энэрэнгүй, шударга иргэний ардчилсан нийгэм цогцлоох нь монгол хүн бүрийн хамтын зорилго билээ. Шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний эрх, эрх чөлөөг улам бататгахын төлөө уг хуулийн төслийг эсэргүүцэх нь бидний өнөөдрийн хийх ёстой ажил. Энэ хуулийн төслийг дэмжихгүй байх гэж найдаж байна.

-Сэтгүүл зүйн салбар үүн дээр хэрхэн ач холбогдол өгч хандах ёстой вэ?

-Сэтгүүлчид, судлаачид, иргэний нийгмийнхэн, иргэд олон нийт бүгд энэ оролдлогыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. ХМХ, мэргэжлийн байгууллагууд, судлаачид, сэтгүүлчид зэрэг манай салбарын хүмүүс энэ их хор хохирол дагуулах оролдлогыг зогсооход бүхий л арга хэлбэрээр дуу хоолойгоо хүргэхээр ажиллаж байна. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, Монголд чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд саад болох энэхүү үйлдлийг зогсоох нь угаасаа бидний үүрэг юм. Олон нийт, сонгогчдынхоо үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шүүмжлэлт дуу хоолойг хамгаалж “Доромжлох” үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахаар өргөн мэдүүлсэн төслөөс татгалзаж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн алхам хийхийг УИХ-ын гишүүдээс хүсч байна.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 17, Ангараг гариг. Билгийн тооллын 3, онгоц одтой, шар бич өдөр. Өдрийн наран 07:14 цагт мандан, 18:02 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна DNN.mn

10-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5…-7 градус, бусад хэсгээр -1…-3 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 22-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр секундэд 6-11 метр, 18, 19-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэнд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…0 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна. 20-ноос ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “D.Parliament.mn буюу бүгдээрээ УИХ-ын гишүүн болох боломж бүрдлээ” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт эдийн засагч Н.Энхбаяр “Геополитикийн ямар нэгэн асуудал үүсчихгүй бол зэсийн үнэ өндөр байх боломжтой” хэмээн ярьсныг “Эдийн засаг” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Хууль зүйн ухааны доктор, профессор, хуульч, өмгөөлөгч С.Отгонгэрэл “Парламентын түү хэнд анх удаа тун сонир холтой сонгууль болох гэж байна” хэмээв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан” Ураны төслийг монголчууд анх удаа хэрэгжүүлэх гэж байна гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “D.Parliament.mn буюу бүгдээрээ УИХ-ын гишүүн болох боломж бүрдлээ” гэв.

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчид юунд хордсон нь одоог хүртэл тодорхойгүй байна.

“Цаг үе” нүүрт Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Нарансүх “Бензиний найрлагад өөрчлөлт орсноос хурц үнэртэй хий дэгдсэн байх магадлалтай” хэмээн ярилаа.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Есдүгээр сард зөрчлийн хэргийн гаралт өсчээ DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 289.444 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 8 дугаар сартай харьцуулахад 0.5 хувиар өсжээ.

Нийт зөрчлийн хэргийн 73.4 хувь нь Нийслэлд, 26.6 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол  95 хувийг Цагдаагийн байгууллага, 0.13 хувийг Гаалийн байгууллага, 0.16 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, 0.08 хувийг Татварын байгууллага, 0.01 хувийг Онцгой байдлын газар, 4.7 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд 274.821 хүн, 786 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 1 хувиар буурсан бол хуулийн этгээд 50 хувиар өссөн байна.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.8 хувь нь эрэгтэй, 23.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 64.3 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн есдүгээр сард үйлдэгдсэн зөрчлийг наймдугаар сартай харьцуулахад нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 25 хувиар, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль зөрчих зөрчил 23.8 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 12,7 хувиар тус тус өссөн байна.

Харин Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 57.1 хувиар, Хулгайлах зөрчил 23.5 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 15.6 хувиар буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 18-нд болно DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр товлов.

Хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн Гэр бүлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга), Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүд, Улсын Их Хурлын гишүүний санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал өгөх асуудлыг тус тус хэлэлцэнэ.