Categories
мэдээ улс-төр

Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монголд нутагшуулахаар болжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровт бараалхлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын төлөөлөгчдийг найрсаг, халуун дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт уламжлаад, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг Киргиз Улс амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэлээ.

Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын энэ оны долдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлоод айлчлалын үеэр ярьж тохиролцсон ажлуудаа хэрэгжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллахаа нотлов.

Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлсон чухал баримт бичиг болох “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан тунхаглал”-ыг байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монголд айлчилсан дурсамжаасаа хуваалцав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгыг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, Эрдэнэт хотод “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирч, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Зохион бүтээгчдийн олон улсын тэмцээнд Монголын баг II байрт шалгарчээ DNN.mn

БНСУ-ын Дэгү хотын Шинжлэх ухааны музейд “Хязгааргүй төсөөлөл бодит амьдралд хэрэгжих нь” сэдэвт олон улсын зохион бүтээгчдийн зургаа дахь удаагийн тэмцээнийг аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус тэмцээнд БНСУ-аас ес, Хятад улсаас зургаа, Монгол Улсаас гурван баг хоёрдугаар шатанд шалгаран оролцсон байна.  Манай улсаас ХААИС-ийн Байгалийн ухаан, ухаалаг технологийн ахлах лицей сургуулийн П.Энхцэцэг багштай “Infinity” баг амжилттай оролцож, II байрт шалгарлаа.

Мөн доктор Ж.Эрдэнэдалай багштай “A green future” баг IV байр, доктор Б.Болормаа багштай ₮Green system” баг V байрыг тус тус эзэлжээ.

Categories
мэдээ спорт

Талбайн теннисний баг Бахрейныг зорив DNN.mn

Монгол Улсын шигшээ баг тамирчид “DAVIS CUP” буюу талбайн теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Бахрейн Улсыг зорилоо. Манай баг Ази тивийн тавдугаар группд тоглодог ба энэ жил тамирчид маань дөрөвдүгээр группд тоглох зорилготой аж.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийт 1881 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1408, гэмт хэргийн шинжтэй 107 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто замыг хааж, засварлана DNN.mn

Баянзүрх дүүрэг 10-р хороо Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто замыг хааж өргөтгөл, шинэчлэлт хийнэ.

2023 оны аравдугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагаас 2023 оны аравдугаар сарын 29-ны өдрийн 06:00 цагийн хооронд зам хаах юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
арын-нүүр мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Дадал DNN.mn

Тамирчид нэг дасгал хөдөлгөөнөө өдөр бүр, тогтмол хийдэг нь дадал болгох зорилготой юм. Үндэсний бөх, чөлөөт бөх, жүдогийнхон хэдхэн мэхээ өдөр болгон давтдаг. Нэг мэхийг 10-12 мянган удаа давтаж байж дархан мэх болдог гэж ярихыг бөхчүүдийн амнаас олонтаа сонссон. Ганцхан мэхийг 12 мянган удаа давтана гэхээр ямар их хүч чадал, цаг хугацаа, хөдөлмөр шаардах бол. Дархан мэхтэй бөхчүүд тэр мэхээ өөрийн болгохын тулд хичнээн хөдөлмөрлөж вэ гэдэг нь ч харагдаж байна.

Хүн муу зуршлаасаа салъя гээд ганц хоёр өдөр зүтгээд хийчихдэг юм биш. Олон сарын турш, уйгагүй дадуулсны үр дүнд л муу зуршлаасаа бага багаар салдаг. Монголчууд буруу хооллолттой, амьдралын хэв маяг нь эрүүл биш. Ус шингэн зүйл уудаггүй, өлсөж гүйж гүйж байгаад гэнэт их хоол иддэг, унтахын өмнө махан хоол иддэг, огт алхдаггүй, тамхи татдаг, гар утсанд донтсон гээд муугийн жишээ олон. Жишээ нь, ус ууж чаддаггүй хүн бий. Эхний хэдэн өдөр ус уухад хэцүү. Саванд ус хийж хажуудаа тавиад, хаа ч явсан биеэсээ, цүнхнээсээ салгахгүй байх. Гол нь гэнэт ихээр биш, ойр ойрхон шимж бага багаар уух. Ингэж зөв зохистой орсон ус бодисын солилцоог дэмжиж, булчингийн үйл ажиллагаанд оролцдог. Хүний биеийн 70 хувь нь ус. Усыг биедээ зөв оруулсан тохиолдолд түүний хийх эерэг нөлөөг энд тоочоод дуусахгүй. Эхний 2-3 хоногт усыг ийн ойр ойрхон шимээд ууж сурвал дараа дараачийн өдрөөс таны бие ус нэхэж, өөрийн мэдэлгүй ус руу гар, хөл тань явна. 14 хоног ус уугаад сурчихвал түүнээс цааш хэн ч танд сануулаагүй байхад та өдөрт хоёр литр ус уучихсан байх болно. Дадал ингэж л суудаг. Эрүүл амьдралын хэмнэлтэй хүмүүс зөв дадлыг амьдралдаа суулгаж чадсан байдаг.

Биеэ юунд дадуулах вэ гэдэг нь эзэн танаас л хамаарна. Харин нэгэнт дадсан зан үйлийг барагтай бол болиулж чадахгүй.

Ингэхээр танд бие, сэтгэлээ буруу хэв маягт сургах уу, эрүүл зөв хэв маягт дадуулах уу гэсэн хоёр сонголт байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн үнэ тонн нь 7856 ам.доллар болжээ DNN.mn

Зэсийн үнэ тонн нь 7856 ам.доллар болов.

Зэсийн үнэ даваа гаригийн арилжаагаар 1.2 хувиар буурч, тонн нь 7856 ам.доллар боллоо. Өөрөөр хэлбэл үнэ нь сүүлийн 11 сарын доод түвшинд хүрээд байна.

Өнгөрсөн долоо хоногт Лондоны Металлын биржид зэсийн нөөц 2021 оны аравдугаар сараас хойших дээд түвшинд хүрч өсөөд байгаа нь үнийн хөдөлгөөнд нөлөөлж байгаа аж.

Үүнээс гадна зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт уналт үргэлжилж байгаа нь зэсийн эрэлтэд сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн “Цагаан чулуун” гэх газар өчигдөр буюу аравдугаар сарын 23-24-нд шилжих шөнө газар хөдөлжээ.

Тодруулбал, тухайн аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 138 км-т 10.23-ны өдрийн 22.07 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаарх мэдээллийг мөн өдрийн 22.25 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар холбогдох газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн цэргийн Бага хүрээгийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0306 дугаар ангиас энэ талаарх мэдээллийг тодруулсан байна.

Улмаар газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Хилчид дрон ашиглаж малчдыг 19.2 сая төгрөгийн хохирлоос сэргийлжээ DNN.mn

Сулинхээрийн хилчид иргэдэд учирч болох 19.2 сая төгрөгийн хохирлоос сэргийлжээ.

Хилийн цэргийн 0168 дугаар ангийн төвөөс томилогдсон бүлэг нисгэгчгүй нисэх хэрэгсэл (дрон) ашиглан улсын хилийн торон саадад тулсан 24 тооны адууг илрүүлж, иргэдэд учирч болох 19.2 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээр отряд Монгол Улсын зүүн өмнөд хилийг хамгаалдаг хилийн анги салбар бөгөөд энэ бүс нутагт  хоёр улсын худалдаа арилжаа нэвтэрдэг Ханги хилийн боомт ажилладаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын шалгалтын дүнг ЭЕШ-ын оноотой дүйцүүлэх хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүлээн авна DNN.mn

лон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагаас эхлэн арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд www.eec.mn цахим хаягаар хүлээн авна.

Дүйцүүлэх шалгалтууд:

  • Кембрижийн IGCSE, O, AS, A
  • IB-International Baccalaureate
  • AP-Advanced Placement
  • TOEFL /IBT/
  • IELTS
  • SAT

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

Цахим хүсэлтийг www.eec.mn хаягаар ЭЕШ цэсний Олон улсын шалгалтын үнэлгээ дүйцүүлэх хэсэгт ЭЕШ-д бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан ирүүлнэ үү. Хүсэлтэд дараах материалыг ирүүлнэ. Үүнд

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат болон дүнгийн хуудасны хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/

 

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв