М.Бадарчийн цолыг хурааж, Ц.Бямба-Отгонд улсын арслан цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо
Month: September 2023
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.
М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.
Мөн тус хурлаар аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Мөн улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.
Хүүхэд залуу үеийнхний эрүүл мэндийг хамгаалахын тулд сургуулийн орчинд тамхи болон электрон тамхи татахыг хориглохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад уриаллаа.
Тус байгууллагаас “Тамхи татдаг 10 хүн тутмын ес нь 18 насанд хүрэхээсээ өмнө тамхи татаж эхэлдэг тул тамхи үйлдвэрлэгчид залуу үеийнхнийг “хайр найргүй” онилж байна“ гэж тус байгууллагын хэвлэлийн мэдээнд дурджээ. “Нэг удаагийн тамхи, электрон тамхи худалдаалах замаар залуучуудад эдгээр бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжийг олгож байна. Түүнчлэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаарх анхааруулга дутмаг байна” хэмээн сэрэмжлүүлжээ.
Сургуулийн орчинд никотин, тамхи хэрэглэхийг хориглохоос гадна залуу үеийнхэнд зориулан эрүүл орчныг бүрдүүлэх гурван арга зам байгааг дурдвал, сургуулийн ойролцоо никотин, тамхины бүтээгдэхүүн худалдаалахыг хориглох, сургуулийн ойр орчимд никотин, тамхины бүтээгдэхүүнийг шууд болон шууд бусаар сурталчлахыг хориглох, тамхи, никотины үйлдвэрлэлийг ивээн тэтгэхээс татгалзах явдал юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал нар 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суман дахь Ахмад настны үндэсний төвд ажиллалаа.
Байгууллагын үйл ажиллагаа, үйлчлүүлэгчдийн асаргаа, сувилгаа эрүүл ахуйн тусламж үйлчилгээ, хоол хүнсний илчлэг, чанар, асрамжийн газрын стандартын хэрэгжилттэй танилцаж, албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо.
Хүний нөөцийг бүрдүүлэх, эмч, сувилагчийн хомсдол нь тулгамдаж байгаа асуудлын нэг ч байгууллага, удирдлагын зүгээс санаачлага гарган төгсөгчдийг урьж ажиллуулж байгааг сайшаагаад асрамжийн үйлчилгээний холбогдох хууль журам, үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллахаас гадна үйлчлүүлэгчийн эрхийг дээдлэх, ялгаварлан гадуурхалд өртүүлэхгүй байх, тэднийг сонсох, санал, гомдлыг нь тухай бүр шийдвэрлэж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга анхаарууллаа.
Мөн 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээний биелэлтийг бүрэн хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, орон байрны дулаан халаалт, эмчилгээ сувилгаа шаардлагатай асруулагчдын асаргаа сувилгааны материал, эм тарианы нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах үүрэг даалгавар өглөө.
“Найман ишиг” гэх тодотголтой малын хулгайн хэргийг шүүх хурал ирэх аравдугаар сарын 06-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд болно.
Өнгөрсөн долоодугаар сарын 24-ний өдөр давж заалдах шатны шүүх хурал болж шүүгчдэгч А.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон билээ. Улмаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах арга хэмжээ авсан.
Сануулахад, шүүгчдэгчид Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхийн хурлаар 2-2,2 жилийн хорих ялаар шийтгэгдээд байсан билээ.
“Ханжоу 2022” Азийн XIX наадамд өнөөдөр Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 болон 5х5-ын эмэгтэй шигшээ багуудын тоглолт өнөөдөр эхэлнэ.
Монгол vs Йордан 15:55 3х3
Монгол vs Хятад 20:00 5х5
Монгол Улсын хилийн боомтуудын 2023 оны 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийг ХХЕГ-аас танилцууллаа.
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар их хэмжээний цас орно.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Завханы нутгаар их цас орно. Дэлгэрэнгүйг: http://alarm.tsag-agaar.gov.mn/
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжлэх тул ил задгай хүнсний ногоо хайрагдаж, тариа, ногоо цасанд дарагдаж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи 28-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +14…+19 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Сүхбаатар аймгийн нэгдсэн дотуур байранд амьдардаг 20 сурагчийг дотуур байрны багш нь “байрандаа заваан суулаа” гэх шалтгаанаар зодсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газраас дараах тайлбарыг өглөө.
Тодруулбал “Энэ асуудлыг Сүхбаатар аймгаас Цагдаагийн Хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчтай хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн” гэж мэдээлэв.
Усны газраас дүгнэлт гаргуулаагүй “Ди Ар Жэй” компанийн үйл ажиллагааг зогсоожээ.
Тодруулбал, өчигдөр буюу /2023.09.26/ Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүсэд гол доогуур бохирын шугам татахаар газар шорооны ажлаа эхлүүлээд байсан “Ди Ар Жэй” компанийн үйл ажиллагааг зогсоолоо.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Үер бууж эрдэнэт хүний амь нас эрсдээд удаагүй байна. Гэтэл нөгөө л үер буусан газар дээр дур мэдэн, хэзээ ч дахиад үер болохгүй мэт аашлах. Энэ үйлдлийг таслан зогсоосон иргэддээ баярлалаа. Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сэлбэ голд бохирын шугам суурилуулах ажлыг гүйцэтгэж байсан аж ахуйн нэгжийн хууль бус үйл ажиллагааг зогсоолоо” хэмээжээ.