Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Month: September 2023
2023-09-20
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.
2023-09-19
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 19, аврах ажиллагааны 2 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 5 иргэний аюулгүй байдлыг ханган, 173 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
2023-09-18
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.
2023-09-17
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.
2023-09-16
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.
Натурын гүүрнээс S.Outlet дэлгүүр хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана
International Esports Association буюу цахим спортын олон улсын холбооноос зохион байгуулдаг IESF World Esports Championships тэмцээн Румын улсын Яш хотод есөн өдрийн турш болж өндөрлөлөө.
Тус тэмцээний Dota2 тоглоомын төрөлд Монгол улсыг төлөөлж оролцсон IHC esports баг аваргын цомыг өргөж 50 мянган ам.долларын шагналыг хүртэв. Аваргын төлөөх тоглолтод Мьянмар улсын шигшээ багтай тоглож 2:1 харьцаатайгаар ялалт байгуулсан юм.
Ингэснээр 2013 онд и-спортын зах зээлд нийлүүлэгдсэн Dota 2 тоглоомын төрөлд Монголын баг түүхэн дээд амжилт үзүүлж байна.
Манай улсын шигшээ баг В хэсэгт Иордан, Румын, Өмнөд Африк улсын шигшээ багтай өрсөлдөж гурван хожилтой нэгдүгээр байрт шалгарсан. Нугалааны дээд шатны шөвгийн дөрөвт Киргизстан улсын шигшээ багт 2:1 харьцаатайгаар хожигдож доод шатны шөвгийн дөрвөөс тэмцээнийг үргэлжлүүлэв.
Харин доод шатанд АНУ, Индонез, Киргизстан улсын шигшээ багийг хожиж аваргын төлөө тоглох эрхтэй болсон юм.
Монгол Улсын шигшээ буюу IHC esports багийн бүрэлдэхүүнд 423 буюу Б.Алтангинж, sancity буюу О.Сүхбат, 11 буюу Б.Мөнх-Эрдэнэ, Ace12 буюу Н.Батбаясгалан, Se буюу Д.Төгөлдөр нар байв. Харин багийн дасгалжуулагчаар Forev буюу Ли Санг-дон ажилласан байна.
IESF World Esports Championships тэмцээн нь CS:GO, PUBG, MLBB, Tekken 7, Dota, eFootball, CS:GO female гэсэн төрлөөр 15 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү ДАШТ нь “В” буюу гуравдугаар чансаатай тэмцээнүүдийн төрөлд ангилагддаг байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт:
- Дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлэх,
- 12 хэргийг хаах,
- Гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 856 хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн 2 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийж ажиллажээ.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- “П” нь Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;
- Иргэн “Д”, “Г” нар нь бүлэглэн өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтан “Г”-т албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх;
- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “Б” нь зөрчил шалган шийдвэрлэх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, зөрчлийн шийтгэлийн төрлийг өөрчилсний хариуд зөрчил гаргагчаас хахууль авсан гэх;
- “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 64 хувийн хувьцаа эзэмшигч Globull Investment and Development PTE. LTD-ийн эцсийн өмчлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга “Э” нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор “О”, “П”, “М”, “Ш” нартай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэх.
Эх сурвалж: АТГ