Categories
мэдээ нийгэм

“Хөгжил” политехник коллежид 775 суралцагч элсүүлэх квот батлагджээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутагт байгуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Монгол Улс, бидний амьдарч буй нийгэм бүгдэд тэгш хүртээмжтэй байж иргэн бүр улс орныхоо хөгжилд оролцоотой, нэгдэн нягтарч хамтдаа урагшлах ёстой”-г онцлов. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа энэ үеэр мэдэгдэж улс төрийн бусад намуудад ч мөн уриаллаа. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн удирддаг байх, аймаг бүрд олон улсын стандарт хангасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулахаар боллоо. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, түүний холбогдох журамд аливаа байгууллагууд дэд бүтэц, нийтийн тээвэр, зам, барилга байгууламжийн тендерт оролцохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах шалгуур үзүүлэлтийг тусгайлан зааж, дагаж мөрдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагад нийт ажилтны дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаар заасныг заавал мөрдүүлэхээ Ерөнхий энэ үеэр мэдэгдлээ.

Тус төвийг Азийн хөгжлийн банкны 27 сая ам.долларын санхүүжилтээр барьж байгуулжээ. Улсын хэмжээнд Хөвсгөл, Ховд, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Архангай аймагт ийм төв барих ажил эхэлж анхных нь Ховд аймагт ашиглалтад орж байна. Энэхүү төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, ашиглах зөвлөгөө өгөх, тохируулах, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. Тус төв ашиглалтад орсноор Ховд аймаг төдийгүй баруун бүсийн аймгийн иргэд ч тусламж, үйлчилгээ авах боломж бүрдлээ. Орон нутагт 30 гаруй ажлын байр бий болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн “Хөгжил” политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус коллеж нь Боловсролын багц хуулийн дагуу энэ хичээлийн жилээс Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс коллеж болон өөрчлөгдсөн. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 1,5 ба 3 жил, богино хугацааны сургалт, ажлын байранд дадлага хийх хосолмол сургалтуудыг явуулж байна.


Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлж бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтуудад чадварлаг мэргэжилтнүүд, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх малын эрүүл мэндийг хамгаалахад мэргэшсэн малын эмч нар хэрэгтэй зэргээр хөдөлмөрийн зах зээлд чадварлаг боловсон хүчин дутагдалтай байна. Өнгөрсөн хугацаанд зах зээлд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэх бодлого алдагдсан гажуудлыг засаж цаашид хөгжлийн бодлоготой уялдуулан боловсон хүчнээ бэлтгэх, дэмжих бодлого баримтлахаа Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо.

“Хөгжил” политехник коллеж энэ хичээлийн жилд 775 суралцагч элсүүлэх квот батлагдаж, элсэлт 90 хувьтай байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Ховд хотод “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил эхлээд байна. Төслийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.

“Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркт арьс шир, ноос, ноолуур боловсруулах болон мах боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж, бүтээгдэхүүнээ экспортод гаргана. Одоогоор баруун бүсэд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах төслөө ирүүлжээ. Эдгээрээс сонгон шалгаруулалт хийх юм. Дэд бүтцийн хувьд улсын төсвийн 19,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдаж 5,9 тэрбум төгрөгөөр төслийн бэлтгэл ажлууд хийж байна. Нэмэлт санхүүжилт 21,6 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт тусгуулахаар санал өгчээ. Төсөл ашиглалтад орсноор 30 орчим үйлдвэр байгуулагдаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ экпортолж, жилд 300 гаруй тэрбум төгрөгийн орлого олж, 2200 байнгын ажлын байр бий болно гэж тооцоолж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Натурын гүүрнээс S.Outlet дэлгүүр хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана DNN.mn

Өнгөрөгч долоодугаар сарын эхээр нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн үерийн нөхцөл байдлаас хамгаалах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс S.Outlet дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу элс, хайргаар шороон түр далан босгосон.

Уг үерийн түр даланг зөөж тээвэрлэх, цэвэрлэгээ, ариутгал хийх тул Натурын гүүрнээс S.Outlet дэлгүүрийн баруун уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд орой 17:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл хэсэгчлэн хаах зохицуулалт хийнэ.

Иймд иргэд, оршин суугчид зурагт үзүүлсэн маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцохыг СБД-ийн ЗДТГ-аас зөвлөлөө.

Categories
мэдээ

Намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2023 оны есдүгээр сарын 10-ны 13:00 цагаас МБӨ-нд болно.
Тус барилдааны түрүү бөх 10.0 сая төгрөг, үзүүр бөх 7.0 сая төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр 3.0, дунд шөвгийн бөхчүүд тус бүр 1.0 сая төгрөгийн бай шагнал гардах бөгөөд үзэгчдийн дундаас “гурван азтан” тодруулна.
Барилдах бөхчүүдийг 2023 оны есдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Categories
цаг-тооны-бичиг

2023-09-28

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн. эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Categories
цаг-тооны-бичиг

2023-09-27

Тухайн гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.

Categories
цаг-тооны-бичиг

2023-09-26

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Categories
цаг-тооны-бичиг

2023-09-25

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.

Categories
цаг-тооны-бичиг

2023-09-24

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Categories
цаг-тооны-бичиг

2023-09-23

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.

Categories
цаг-тооны-бичиг

2023-09-22

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.