Categories
нийгэм цаг-үе

Хот хоорондын нийтийн тээврээр 978.108 зорчигч үйлчлүүлжээ DNN.mn

Хот хоорондын нийтийн тээврээр 8-р сард нийт 978108 зорчигч үйлчлүүлсэн байна

Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу хуучнаар Драгон төв Номин агуулах худалдааны төвийн хажууд байрлах авто вокзал руу нүүж, 2023 оны наймдугаар сарын 25-наас улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг тус автовокзалаас үзүүлж байна.

Шинэ авто вокзалд үйлчилгээгээ илүү чанаржуулж, сайжруулах чиглэлээр нэмэлт тэмдэг тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлууд хийгдэж байна.

Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан байршлаас тус шинэ авто вокзал нь нийтийн эзэмшлийн талбай 5 дахин, үйлчилгээний талбай 1.5 дахин нэмэгдсэн. Иргэдэд хэрэгцээтэй бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, ариун цэврийн өрөө, гарц, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан такси, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ.

Цаашид иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ улам чанаржуулж, нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран автобусны зогсоол, зорчих хэсгийг холбох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна.

Түүнээс гадна хууль бус тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогмтол хяналт, шалгалт явуулж байна гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар 12 ширхэг тарвага агнаж, тээвэрлэхийг завджээ DNN.mn

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж ажилласнаар дараах зөрчлүүдийг илрүүлэн, цаашид үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, холбогдох арга хэмжээг авлаа.

Орон нутаг дахь экологийн асуудал хариуцсан алба хаагчид чиг үүргийн байгууллагуудтай хамтарсан болон бие даасан эргүүл, хяналт шалгалт зохион байгуулж байна.

Тухайлбал, Завхан аймгийн Их-Уул сум 6 ш, Өвөрхангай аймгийн Уянга сум 2 ш, Баянхонгор Эрдэнэцогт сум 10 ш, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 38 ш, Ховд аймгийн Алтай сум 12 ш, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум 16 ш, Булган аймаг 1 ш, тус аймгийн Хутаг-Өндөр суманд 2 ш, Улаанбаатар хотын Баруунтуруун шалган нэвтрүүлэх цэгээр 2 ш, Эмээлт дахь шалгах нэвтрүүлэх цэгээр 12 ш, /лаазалсан/ тарваганы мах 11 ш, нийт 112 ш тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Ард иргэдэд тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:

6-нд нутгийн баруун хагаст, 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 09 дүгээр сарын 06-наас 09 дүгээр сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 6, 7-нд говь, тал хээрийн нутгаар, 8,9-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +27…+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23..+.28 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ

Categories
story-news

Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзав

Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзав

Categories
мэдээ улс-төр

Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд-г хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-д мэндчилгээ дэвшүүлж байгааг  уламжлахыг хүсэв.

Монгол Улс Булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа тэргүүлдэг Саудын Арабын Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг хэлэв.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгааг тэмдэглэв.

Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16 болон 17 дугаар бага хурлыг Саудын Арабын Хаант Улс,  Монгол Улс зохион байгуулах чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-ын халуун дотно мэндчилгээг уламжлав.

Тэр бээр байгаль орчин болон бусад боломжит бүх салбарт харилцан ашигтай хамтрах эрмэлзэл дүүрэн байгаагаа тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Багш нарыг зодож буй бичлэг Малайзад болсон DNN.mn

“Хүүхдийг нь зодсон гэх шалтгаанаар аав нь багш нарыг зодож байна” гэх тайлбар бүхий бичлэг нийгмийн сүлжээнд өчигдөр цацагдсан. Тэгвэл тухайн бичлэг нь энэ оны наймдугаар сарын 29-ны өдөр Малайз улсад болсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, уг бичлэг  Малайз улсын хүүхэд асрах төвд дөрвөн настай хүүг багш нь зодож байгаа дүрс бичлэг CCTV дэх камерт өртжээ. Асран хамгаалагч нь тус бичлэгийг үзэж, улмаар хүүхэд асрах төвийн хоёр багшийн биед халдсан байна.

Иргэдийг цахим сүлжээнд зураг, бичлэг нийтлэхдээ эх сурвалжийг дурдаж, олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Далан давхрын оршуулгын газрын тохижилт 80 гаруй хувьтай үргэлжилж байна DNN.mn

Нийслэлд 35 гаруй оршуулгын зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй газрууд үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор зөвшөөрөлгүй оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Оршуулгын газруудад метан хийн ялгарал их байдаг учраас тэр хавьд оршин сууж буй хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Иймд хотоос зайтай байлгах зайлшгүй шаардлага үүсдэг байна.

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Одоогийн байдлаар манай улсад оршуулгын үйл ажиллагаа 2005, 2018 онд батлагдсан журмаар зохицуулагддаг аж. Нэг үгээр хэлбэл бие даасан хууль байдаггүй. Жишээ нь эмнэлгээс гаргасан шарилыг хаашаа шилжүүлэх вэ, дараа нь ямар зан үйл хийгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй байдаг. Талийгаачийг оршуулах нь бизнес байж болохгүйг хувийн байгууллагуудад хэлж, шаардлагаа тавьж байна. Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд нийгмийн даатгалаас 1000000-2000000 төгрөгийг оршуулгын зардалд олгох ажлыг зохион байгуулах шаардлагатай. Үүнийг хувийн байгууллагуудтайгаа ярилцаж, гэрээнд нь тусгаад явна гэж үзэж байгаа. Далан давхрын оршуулгын газрын тодорхой хэсэгт тохижилтын ажил хийж байна. Ар гэрийнхнээс нь зөвшөөрөл аваад тухайн цэцэрлэгт хүрээлэнд талийгаачдын чандрыг байрлуулах ажил хийгдэж буй. Уг ажил 80 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагынхан болон бурхан болоочдод задлан хийх байгууллагууд тэр хавьд очиж байгаа” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Видео контент бүтээгч иргэдийн орлогыг мэдээлэв DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын үндэсний татварын алба парламентын гишүүдийн хүсэлтээр YouTube платформд хувиараа видео контент бүтээгч иргэдийн орлогын хэмжээг мэдээлэв. 2021 онд тэдний нийт орлого 858.9 тэрбум вон ($650 сая) хүрсэн байна.

Тэдгээрийн хамгийн өндөр орлоготой нэг хувьд нийт орлогын 25 орчим хувь буюу 243.9 тэрбум вон оногдож байжээ. 2019 онд Өмнөд Солонгост 2,776 контент бүтээгч татвар төлж байсан бол 2021 онд 4,219 болж өссөн байна. YouTube контент бүтээгчдийн тоо өссөнтэй холбоотойгоор тус улсын татварын алба 2019 оны есдүгээр сараас хойш тэдэнд зориулсан татварын шинэ ангилал нэвтрүүлж байжээ. Энэ хугацаанд тэдний төлдөг татварын хэмжээ ч эрс өссөн байна.

2019 онд контент бүтээгчдийн төлсөн нийт татвар 18.12 тэрбум вон байсан бол 2021 онд 243 тэрбумд хүрчээ. Өмнөд Солонгосын хууль тогтоогчид YouTube контент бүтээгчдийн татвараас зайлсхийх боломжийг хаахын тулд хуулийн заалтыг илүү нарийн, тодорхой болгохоор ажиллаж байгаа юм байна. “Зарим YouTube-чид үзэгч фэнүүдээсээ хувийн, эсвэл крипто дансаар хандив авдаг нь татвараас зайлсхийх боломж олгож байна.

Татварын алба тэдний сайн дураараа татвар төлөхийг хүлээж суухын оронд нуугдмал орлогыг илрүүлэх арга хэмжээг авах шаардлагатай” гэж парламент дахь гол сөрөг хүчин Солонгосын Ардчилсан Намын хууль тогтоогч Хан Бюн До ярьжээ гэж “Korea Times” мэдээлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
story-news

Б.Гарамгайбаатар: АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрын бүтцээр ажиллана

Б.Гарамгайбаатар: АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрын бүтцээр ажиллана

Categories
мэдээ улс-төр

Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүү Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ DNN.mn

Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд 2023 оны есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зэрэг албаны хүнтэй уулзана.

Талууд хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцоно.