Categories
нийгэм цаг-үе

Өнөөдөр хийгдэх засварын хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 7-ны пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.


Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье. Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
нийгэм цаг-үе

Өнөөдөр 12:00-16:00 цагийн хооронд хаагдах замууд DNN.mn

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны 9 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр дараах замуудыг хаана.

Есдүгээр сарын 7-ны өдрийн 12:00-16:00 цагийн хооронд:

  • “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Чингисийн өргөн чөлөө
  • Наадамчдын гудамж
  • Энхтайваны өргөн чөлөө орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хугацаанд хаах тул иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, тухайн замаар зорчихгүй байхыг ТЦА-наас зөвлөлөө.
Categories
нийгэм улс-төр

Л.Оюун-Эрдэнэ чадаж байна DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баруун гурван аймагт ажиллаад иржээ. Ард иргэдийнхээ үгийг сонсож, ахуй амьдралтай нь танилцаж, сум орон нутгийн болохгүй бүтэхгүйтэй нь хамт хөгжил дэвшлийг нь ч нүдээр үзээд ирсэн нь сайн хэрэг. Сонгууль ойртоод хөдөө гадаагүй “гүйж” байна гэх шүүмжийг зарим хүн нийгмийн сүлжээнд бичсэн харагдана лээ. Тийм ч биз, үгүй ч биз.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхаасаа л ярьсан авлига, хээл хахууль, шударга бус зүйлтэй хийх тэмцлээ Ерөнхий сайд болсноосоо хойш эрчимжүүлэхдээ олон ч бүлэглэл, эрх ашгийн уур бухимдлыг асааж, тэр хэрээр “гал”-ыг өөр дээрээ дуудлаа.

Хөдөөд ч хөндлөнгөөс иргэд ингэж дүгнэж буй.

Ерөнхий сайд болсноос нь хойш хоёр ч томоохон жагсаал болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрыг унагах гэхээсээ илүү төрийн бүх шатанд ажлаа хийж, нүүрсний хулгай, авлига, албан тушаалын хэргийг зад татах ёстойг жагсагчид шаардаж байв. Шударга ёсыг нэхэж Ерөнхий сайдаа “шахсан” л даа. Тэр бүхэнд мань эр асуудлыг намжааж, аргалах төдийхнөөр өнгөрөөлгүй, харин шууд нүүр тулчихсан. Манайд урьд нь нэг ч Ерөнхийлөгч, нэг ч Ерөнхий сайд, нэг ч УИХ-ын дарга ингэж ордноос жагсагчид руу гарч ирж байгаагүй. Хүмүүст содон сонин л санагдсан. Ерөнхий сайд Төрийн ордноос гарч ирж жагсагчидтай уулзаад дараа дараагийн шийдлээ ярилцаад асуудлыг олон ургальч байдлаар шийдэж байв.

“Ерөнхий сайд болсноосоо хойш ард иргэдээ сонсолгүй “вакумжиж” байгаад сонгууль дөхөөд ирэхээр орон нутаг руу “гүйдэлтэй” болж байна” гэдэг шүүмж сошиалд саяхан мэр сэр харагдсан. Энэ тийм ч оносон дүгнэлт биш байх. Өнгөрсөн жил ч Ерөнхий сайд Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар аймагт ажилласныг санаж байна. Тухайн үедээ мөн л болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг нь шийдэх гэж иргэдийн үгийг сонсоод явж байсан. Сая Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажиллахдаа ямар ч байсан тухайн орон нутгийн иргэдийн үгийг тэвчээртэй сонсчээ. Зарим аймгийн уулзалт найман цаг үргэлжилсэн байна.

Говь-Алтайд 40 гаруй, Ховдод 50 шахам, Увсад 50 гаруй хүн Ерөнхий сайдад хандаж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, зарим нь аймаг орон нутгийн удирдлагуудынхаа талаар бодит байдлыг ярьж, зарим нь улс төрийн, хувийн, бизнесийн шалтгаанаар зохион байгуулалттайгаар аймгийнхаа даргыгаа “матаж” хүртэл үзсэн байна. Нэг нь нөгөөгөө балбадаг, ялангуяа хөдөөгүүр бол байдаг л нэг улс төржилт мэт боловч Монголд хоцрогдсон л арга л даа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн талцал намчирхалаас илүүтэй асуудлыг том зургаар нь харахыг уулзалт бүхэн дээр хэлж явжээ. Харин болохгүй бүтэхгүй байгаа, шийдэх шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулах саналыг нь иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлсэн байна. Нэг талаараа шинэ жишиг. Хэзээ байтлаа ирэх жилийн төсөв батлахын өмнө Ерөнхий сайд нь гүйж очоод саналыг нь авдаг байлаа. Энэхүү зөв жишиг нэг талаараа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой.

Нөгөө талдаа асуудлаас зугтаадаггүй, ажлыг тойруулдаггүй хувь улстөрчийнх нь онцлог харагдаад байгаа юм. Ийм чанар уг нь улстөрч бүхэнд байх учиртай. Л.Оюун-Эрдэнэ улс төрд орж ирэхдээ ч, Ерөнхий сайд болохдоо ч “тэмцэгч” гэдгээрээ л танигдсан. Тэгвэл түүний Засгийн газрын явуулж буй шударга бустай тэмцэх 5Ш ажиллагааг баруун гурван аймгийнхан битүү дэмжсэн байна. Хөгжлийн банк, нүүрсний хэргийг иргэд сайшааж, төрийн албаны хүнд суртал, газар олголт, тендер зэрэгт 5Ш ажиллагаа ихээхэн нэмэр болох учраас шударга бустай эвлэрч болохгүйг иргэд Ерөнхий сайдад хэлжээ.

Засгийн газраас хөдөөгийн хөгжилд онцгойлон анхаарч 2022 онд “Мянганы зам” төслийн хүрээнд 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууссан. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт шилжиж амьдрах иргэдэд таатай нөхцөлүүдийг санал болгож буй. Энэ мэтчилэн нэг газарт бөөгнөрөх бус орон нутагт ч аятай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээ Л.Оюун-Эрдэнэ уулзалт бүрдээ мэдэгджээ.

Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг дагуулан 21 аймгаа тойрч, иргэдийнхээ үгийг сонсож, асуудлыг шийдэх гэж байгаа төлөвлөсөн нь шулуухан хэлэхэд таалагдаж байна. Ялангуяа ирэх оны төсвийг удахгүй парламентаар хэлэлцэхийн өмнө, цаг үеэ мэдэрсэн чухал ажил гээд хэлчихмээр байна. Ер нь аливааг аргалж өнгөрөөдөггүй, асуудал бүхэнтэй нүүр тулдаг улстөрч л Монголд хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ чадаж байна. Ингэж гэмээнэ бид улс орны хөгжил дэвшлийн талаар нийтээрээ ярьдаг болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын өдрүүдэд зарим газраар аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна DNN.mn

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах

-Орон сууцны хорооллын граж, В1 давхарт ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

-Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Categories
нийгэм цаг-үе

Дотоодын 500 үйлдвэрлэл эрхлэгч гадаадын хөрөнгө оруулалт татах экспод оролцож байна DNN.mn

Хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боломжоо хамтдаа хуваалцья” уриатайгаар зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын дөрөв дэх экспо Хөх хотод нээлтээ хийсэн.

Монголын 500 аж ахуй нэгж оролцож буй үзэсгэлэн, худалдааг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун үг хэллээ.

Монгол- Хятадын энэ удаагийн экспо нь оролцогч аж ахуйн нэгжийн тоог 30 хувиар өсгөж, нийт 35 орны бараа бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулж байгаагаараа цар хүрээгээ улам өргөжүүлж байна.

Манай улсаас оролцогч 500 аж ахуй нэгжийн 99 хувь нь уул уурхайн бус буюу хүнс, хөнгөн, мал аж ахуйн салбарын баялаг бүтээгчид байгаа юм.

Мөн Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж буй тус арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалтыг татах хурал, форумууд зохион байгуулагдаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Богд ууландаа, ус модон дундаа сайхан амьдарцгаая л даа DNN.mn

Монголыг хөндлөн гулд туулахаар сумын төв, аймгийн төв гэж тал дээр, цагаан шороон дунд хэдэн ёотон шиг байшин зэрэглээтэж үзэгддэг. Яваад очихоор тоос бужигнасан, мод бут сөөг гэж байхгүй, юун зүлэг ногоо хэдэн халгай байвал байна. Тэгсэн хэрнээ ой, гол нь 10 км-ийн цаана нүүгэлтээд байж л байдаг.

Жимсэнд явна, усанд явна гэж трактор, мотоциклиор тэр зүг рүү давхилдаж байдаг нь түгээмэл төрх. Яагаад жимсэн дундаа суугаад, голынхоо эрэг дээр амьдардаггүй юм бол гэмээр. Учир нь социализмын үед хот төлөвлөлт, суурин газрын зохион байгуулалтыг хийхдээ гол уснаас хол, уул, ойгоос зайдуу газрыг зориуд сонгодог байсан нь биднийг ая тухтай амьдруулах биш харин ч байгалийн сайхан, агаар, ус модноос хол байлгах гэсэн харийн бодлого байжээ. Эсхүл доороо баялагтай, ашигт малтмалтай газрыг нь ухахад амар гээд иргэдийг нь захиргаадаад халцай талд төвлөрүүлдэг ч байсан байж мэднэ.

Дэлхийн мега хотууд том гол, мөрнөө дагаж Богд ууландаа, ус модон дундаа сайхан амьдарцгаая л даабайгуулагдаж иргэд нь эрэг дээр нь амьдарсаар байна. Түүгээр үл барам ой, тайга дотор байгуулагдсан алдартай хотууд ч бий. Гэтэл манай 330 гаруй сумаас гарын таван хуруунд багтах төдий нь ойн захад, гол бараадсан байдаг шүү дээ.

Алтан тэвшийн хөндийд байрладаг Улаанбаатар хотод монголчуудын талаас илүү нь ажиллаж амьдарч байна. Социализмын үед энэ уул монголчуудад хаалттай байсан л даа. Тэр ойлголт өнөөдөр ч хэвээр. Богд уулын захад, модных нь үзүүрт, ам, хөндийд нь байшин барьчихвал үндэсний дайсан мэт үздэг буруу үзэл, ойлголт монголчуудаас нэвт ханхалсаар.
Яагаад бид Богд хан ууландаа амьдарч болдоггүй юм бэ. Арын хаалгатай нь энэ ууланд амьдраад тийм хаалгагүй нь холоос хараад шүүрс алдаад зогсох ёстой юм гэж үү. Ам болгонд нь хотхон, хороолол байгуулж, хооронд нь явган хүн, дугуйн зам барьж холбоод энэ уулыг гороолж алхаж ч болохоор хэмжээнд дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл хотод утаа, угаар, тоос, бухимдал дунд тарчилж байгаа сая хүн ядаж долоо хоногтоо нэг удаа уушгиа цэвэрлээд авна. Богд уулын модон дунд хотхон баригдах нь ойг эзэнтэй болгох нэг хөшүүрэг. Х үмүүс хүний юманд л хөндий ханддаг. Тэнд байшин савтай болсон иргэд харин ч амьдрах орчноо хамгаалж Богд уулаа, ой мод, ус горхио нүдний цөцгий мэт санаж, сайн дурын байгаль хамгаалагч болчихдог.

Бид социализмын үеэс үлдсэн буруу гажиг үзлүүдээсээ салж, аливаад ухамсартайгаар, хүн төрөлхтний жишгийг дагаж ухаалгаар хандах цаг нь болсон. “Монголчууд гол ус, ой модыг холоос харж л амьдрах ёстой” гэдэг харийн үзлийг баримтлах биш “Бид сайхан амьдрах ёстой” гэдэг дээр нэгдэж, нийслэлчүүд маань Богд хан уулаа түшин, бэл хормой руу нь дөхөцгөөе л дөө. Энэ ууланд бүтээн байгуулалт хийж, хотхон, хороолол сүндэрлүүлж байгаа барилгын хэдэн компаниа бүү ад үз, битгий шүүмжилж ажлыг нь гацаа. Бүгдээрээ Богд ууландаа, ус модон дундаа сайхан амьдарцгааж болно оо доо.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн О.Баярмаа: Овоотын отряд сумын төвийн ойрхон нүүж ирнэ гэж ярьцгааж байна DNN.mn

– Олны яриагаар бол Овоотын отрядын газар доорх баялгийг нь ухах гээд байгаа бололтой. Тэр чигээрээ нүүрсний уурхай гэж яригддаг –

Өмнөговь аймгийн Овоотын отрядыг үндсэн байрлалаасаа 45 км ухарч Гурвантэс сумын төв рүү нүүхээр болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Нийгмийн шуугиан болоод буй энэхүү мэдээлэлтэй холбогдуулж Гурвантэс суманд хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч буй О.Баярмаатай ярилцлаа.


-Гурвантэс суманд байрлах хил цэргийн Овоотын отрядыг сумын төв рүүгээ нүүхээр болсон гэх мэдээлэл нийтийн сүлжээгээр цацагдлаа. Энэ талаар нутгийн иргэд олны дунд ямар яриа байна?

-Овоотын отряд манай сумаас 45 километрийн зайд байрладаг. Өндөр уулын өвөр дээр гүвээ толгодын дунд байрладаг. Отряд нүүнэ гэсэн яриа дуулдаад байгаа. Ер нь тэр яриа ортой болоод байна. Энэ сарын 10, 11-нд отрядын 90 жилийн ой болно. Ойгоо тэмдэглэсний дараа сумын төвийн доод буланд нүүж ирнэ гэж ярьцгааж байна. Отрядын тэнд Суварга хайрхан гэж дээр үед лам нар бясалгал хийдэг, олон агуйтай уул бий.

Мөн зүүн талд нь Овоотын хийд гэж байсан. Одоо ч хийдийн туурь нь байна. Харин тэр газар нутгийг МАК компани авчихаад байна уу даа. Канадын хөрөнгө оруулалттай гэгддэг Саус гоби сэндс компани бас авчихаад байна уу даа гэх хардлага байна.

-90 жилийн түүхтэй отряд яг юунаас болж нүүхээр болов гэдэг нь сонирхол татаад байна?

-Манай сумын өвгөд хөгшид ярьдаг байсан. Отрядын тэрхүү газар нутгийн хэвлийд тэр чигтээ нүүрсний орд байгаа гэж ярьдаг байсан. Овоотын тэндэх нутаг манай сумын тавдугаар багийн нутаг. Тэнд ихэвчлэн малчид нутагладаг. Сураг сонсох нь ээ МАК компани айлуудыг газраа чөлөөлж өг гэсэн мэдэгдлийг хүргүүлээд байгаа гэсэн. Тэр хавийн айлууд Баянхонгор руу малаа их зарж байгаа. Ер нь уур амьсгалын өөрчлөлт, ган гачгаас болж малчид их нүүж байгаа. Тавдугаар багийн төв отрядын наахна байдаг. Саяхан баг дээр болсон хурал дээр сумын Засаг дарга Гангамааг очиход тэр нутгийн малчид отряд нүүх нь үнэн юм уу гэж асуусан байсан. Тэгэхэд Засаг дарга “Энэ аймгийн болоод сумын Засаг даргын мэдлээс хэтэрсэн асуудал болоод байна. Хил хамгаалах байгууллагын нууцын зэрэглэлтэй асуудал учир бидэнд хамаагүй болоод байна” гэх утга бүхий хариулт өгсөн гэсэн.

-Олон нийтийн сүлжээгээр шуугьсан мэдээлэл дунд “Хилийг нааш нь татаж байна, газар нутгаа Хятадад өгөхөөр боллоо” гэсэн юм харагдсан. Хил наашаа татагдана ч гэж юу байх вэ. Харин отряд нүүнэ гэдэг нь анхаарал татаж байсан. Саяны нийгмийн шуугианыг нутгийн иргэд яаж хүлээн авсан бэ?

-Энэхүү мэдээллийг нутгийн ард түмэн маш эмзэг хүлээж авсан. Үнэнийг хэлэхэд, Гурвантэс сумын иргэдийн сэтгэл зүй хурцадмал байдалтай байна. Хилээ манаж байх ёстой хилийн цэргийн отряд байрлаж байсан газраасаа 40, 50 км ухарч, тухайн газрынхаа эсрэг талд нь гарах нь гэдгийг олон түмэн ерөөсөө ойлгохгүй байгаа.
Сумын төвийн доод булан руу отряд нүүж ирнэ гэж яригдаад байгаа. Үндсэндээ сумын төвийн баруун талд хилээ манаж байсан хилийн отряд сумын төвийн зүүн талд буюу эсрэг тал руугаа гарч ирэхээр яригдаж байна. Хэдэн жилийн өмнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээрийн отрядыг нүүлгэж сумын төвд нь байрлуулсныг хүмүүс мэдэж байгаа байх. Манай суманд яг л энэ түүх давтагдах гээд байна. Олны яриагаар бол Овоотын отрядын газар доорх баялгийг нь ухах гээд байгаа бололтой. Тэр чигээрээ нүүрсний уурхай гэж яригддаг. Отряд нүүж байгаа гол учир үүнтэй холбоотой байх гэж иргэд бид хардаж байна.

-Ер нь отряд нүүнэ гэсэн яриа хэзээнээс дуулдсан бэ?

-Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур байх аа. Овоотын отряд нүүх нь зөв, буруу гэж талцсан тийм нэг бүрхэг мэдээлэл нийгмийн сүлжээнд шөнө тавигдсан. Түүнд олон хүн отряд нүүнэ гэж юу яриад байгаа юм бэ. Хилээ манах байгууллага сумын төвийг манах болж байна уу, хилээ манах ёстой биз дээ гэх байр суурийг илэрхийлсэн байсан. Ийм яриа гарсны дараахан Буд гэж сумын өндөр настай эмэгтэйгээс би асуусан юм. Тэр хүн бол яг Овоотын отрядын тийшээ нутаглаж байсан хүн.

Буд эгч “Наадах чинь хоёр, гурван жилийн өмнө яригдсан асуудал. Отряд нүүх гэдэг үнэн байх шүү. Отрядад ажиллаж байсан хүн надад хэлсэн” гэж байсан. Ингэж би өнгөрсөн хавар отряд нүүх гэдэг яриа зүгээр нэг цуу яриа биш, ултай яриа юм байна гэдгийг ойлгосон.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Пап ба Гэр” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Өмгөөлөгч А.Түвшинтөгс “Нэг нам давамгайлж байгаа тохиолдолд өөрсдөдөө ашигтай байдлаар хуваарилалт хийж болзошгүй” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн О.Баярмаа “Овоотын отряд сумын төвийн ойрхон нүүж ирнэ гэж ярьцгааж байна” хэмээн ярилаа.

“Л.Оюун-Эрдэнэ чадаж байна” гэв. Энэ тухай V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Богд ууландаа, ус модон дундаа сайхан амьдарцгаая л даа” хэмээн өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Пап ба Гэр” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Драгоны шинэ байршил 50 автобус,500 автомашины зогсоолтой

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Хорт хавдар үүсгэгч бензол дотоод орчинд аюулын хэмжээнд байна” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярив.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

  • Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
  • Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
  • “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Пап ба Гэр” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Пап ба Гэр” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Categories
гадаад мэдээ

Өмнөд Европын зарим хэсэгт хэт халалт үргэлжилж байна DNN.mn

Испани болон өмнөд Европын ихэнх хэсэгт цаг агаарын хэт халалт үргэлжилсээр байна.

Хэт халалтын улмаас өнгөрсөн ням гарагт Испанид үер бууж хэд хэдэн хүн амиа алдаад буй. Энэхүү гамшигт үзэгдлээс шалтгаалан Мадрид, Толедо, Кадис хотуудад цаг агаарын улаан түвшинд хүрч зарлан мэдээллэх дохио ажиллажээ. Ням гарагт болсон “Атлетико Мадрид” болон “Севилья” багуудын хөлбөмбөгийн тоглолтыг аадар борооны улмаас түр хугацаагаар зогсоогоод байна. Энэ үеэр Мадрид хотын оршин суугчдыг болзошгүй эрсдэлээс урдчилан сэргийлж,  гэртээ байхыг анхааруулж байв. Зөвхөн Мадрид хотод л гэхэд 190 удаагийн тусламж хүссэн дуудлага ирсэн ба үерт автсан замуудад гал сөнөөгчид дайчлагдан ажиллажээ. “El Pais” сонинд мэдээлснээр Испани даяар галт тэрэгний зарим үйлчилгээг зогсоогоод байгаа аж.